11.02.2017 Views

Бусдыг мэдэрч ойлгох

Бусдыг мэдэрч ойлгох

Бусдыг мэдэрч ойлгох

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

5

МОДУЛЬ

БУСДЫГ МЭДЭРЧ

ОЙЛГОХ

“АМЬДРАХ УХААНЫ ЧАДВАР” БАГЦ ГАРЫН АВЛАГА

МОДУЛЬ

5

3 ДАХЬ ХЭВЛЭЛ

БУСДЫГ МЭДЭРЧ

ОЙЛГОХ

“АМЬДРАХ УХААНЫ ЧАДВАР” БАГЦ ГАРЫН АВЛАГА

Шинэчлэн боловсруулсан:

Хянан тохиолдуулсан:

Зөвлөхөөр ажилласан:

Эх бэлтгэсэн:

Сүхбаатарын Энхтуяа

Эрдэнэчулууны Мөнгөнтулга

Дийзгарын Баттогтох

Чулуунбаатарын Байгалмаа

Жозефин Соварин

Анандита Филипоз

Уттара Бхарат Кумар

Элбэгзаяагийн Ангараг

Ганбаатарын Санчир

Энд илэрхийлсэн үзэл санаа нь зохиогчдынх бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн албан ёсны

байр суурийг илэрхийлэхгүй.

Улаанбаатар хот. 2016 он

ГАРЧИГ

Өмнөх үг ................................................................................................................ 1

Удиртгал ................................................................................................................ 2

Үндсэн ойлголт ..................................................................................................... 4

Сэдвийн танилцуулга ............................................................................................ 5

Үнэлгээ .................................................................................................................. 6

Сэдэв 1. Ялгаатай байдал .................................................................................... 8

Сэдэв 2. Тогтсон ойлголтууд ................................................................................ 17

Сэдэв 3. Ялгаварлан гадуурхах ............................................................................ 27

Сэдэв 4. Хөгжлийн бэрхшээл ............................................................................... 34

Сэдэв 5. Жендэр ба жендэрийн үүрэг ................................................................ 44

Сэдэв 6. Эрх мэдэл ба бүлгийн зөрчил ............................................................... 58

БУСДЫГ МЭДЭРЧ ОЙЛГОХ

ӨМНӨХ ҮГ

“Амьдрах ухааны чадвар” багц гарын авлагын тав дахь модуль нь “Бусдыг мэдэрч ойлгох”

юм. Энэ нь мөн бусад модулийн адил гурав дахь удаагаа хэвлэгдэн гарч байна. Тус модулийн

анхны хэвлэлийг англи хэл дээр Монгол дахь Энх тайвны корпусын сайн дурын ажилтан

Ребекка Уаттэрс боловсруулан бичиж, Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүн амын

сангийн Өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн төслийн Олон улсын зөвлөх Андреа

Ирвин, Питер Саймон нар хянан тохиолдуулжээ. Монгол хэл рүү Батхуягийн Батжаргал,

Төмөрбатын Баасанцэрэн нар орчуулж, Балсангийн Энхбат, Төмөрбатын Баасанцэрэн нар

хянан тохиолдуулж, зургийг Баасансүрэнгийн Болормаа зуржээ. Нэг дэх хэвлэлийг БСШУЯ,

НҮБ-ын Хүн амын сан, Монгол дахь Энх тайвны корпусын дэмжлэгтэйгээр 2003 онд англи,

монгол хэлнээ хэвлэсэн.

Энэ гарын авлагын нэг дэх хэвлэлийг хот, аймаг, сумдын “Албан бус сургалтын төв“-д зөвхөн

нэг ширхэгээр түгээсэн. Энэхүү гарын авлагын эрэлт хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж, дахин

хэвлэх шаардлага урган гарсан тул НҮБ-ын Хүн амын сан болон Монгол дахь Энх тайвны корпус

санаачлан, техник санхүүгийн тусламж үзүүлэн, 2007 онд хоёр дахь удаагаа хэвлэжээ. Тус

хувилбарыг Чулуунбаатарын Байгалмаа сайжруулан боловсруулж, Дашзэвэгийн Алтанцэцэг

хянан тохиолдуулжээ.

Гурав дахь удаагийн хэвлэлийг НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн

дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сан, Монгол улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж

буй “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр (2013-2017)“-ийн хүрээнд дахин сайжруулан шинэчилж,

хэвлэлээ.

“Бусдыг мэдэрч ойлгох“ модулийн гурав дахь хэвлэлийг НҮБ-ын Хүн амын сангийн Ази

номхон далайн бүсийн зөвлөх Жозефин Соварин, Анандита Филипоз, Жонс Хопкинсийн их

сургуулийн зөвлөх мэргэжилтэн Уттара Бхарат Кумар, мөн гарын авлагыг ашиглаж хэрэглэдэг

мэргэжилтэн, сургагч багш нарын санал зөвлөмжийн дагуу Сүхбаатарын Энхтуяа, сайжруулан

боловсруулж, НҮБ-ын Хүн амын сангийн редакцийн зөвлөлийн гишүүд болон Дийзгарын

Баттогтох, Чулуунбаатарын Байгалмаа нар хянан тохиолдуулсан. “Бусдыг мэдэрч ойлгох”

модулийг дахин хэвлэхэд өөрийн үнэтэй хувь нэмэр оруулсан бүх хүнд талархал илэрхийлье.

1

МОДУЛЬ 5

УДИРТГАЛ

БУСДЫГ ОЙЛГОХ ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ?

Бусдыг мэдэрч ойлгох гэдэг нь аливаа нэг нөхцөл байдал өөр хүний хувьд ямар байхыг ойлгож,

мэдрэх чадвар юм. Энэ чадварт өөрийн үйл хөдлөлийн үр дагавар бусдад хэрхэн нөлөөлөхийг

харгалзан үзэж, мөн бусдад тохиолдсон таагүй зүйл болон бэрхшээлтэй асуудлыг төсөөлөн

ойлгож, бусдын сэтгэл хөдлөлд анхаарал тавих чадвар багтдаг. Товчоор хэлбэл, энэ нь бусдын

нөхцөл байдал, мэдрэмжийг гүнээ ойлгох чадвар юм.

Хувь хүний түвшинд үзвэл бусдыг мэдэрч ойлгох чадварыг төлөвшүүлэх нь хүмүүс хоорондоо

холбоо тогтоох, тогтоосон харилцаа холбоогоо бэхжүүлэхэд тустай байдаг. Энэ чадвар нь

хүмүүст бусадтай тогтоосон харилцаа холбоогоо илүү мэдрэмжтэйгээр зохицуулах боломж

олгож, ингэснээр эргэн тойрныхоо хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөнийг илүүтэй харгалзан

үздэг болно.

Нийгмийн түвшинд үзвэл, энэхүү чадвар нь ялгаварлах үзэл, ялгаварлан гадуурхах зэрэг

сөрөг үнэлэмж, бүрхэг төсөөлөл, үл итгэх байдлаас урган гардаг нийгмийн олон асуудлаас

сэргийлэхэд чухал үүрэгтэй. Ийм чадвар төлөвшсөн нийгэмд хүн бүр, бүлэг бүр адил тэгш

байхыг хүсдэг гэдгийг гишүүд нь ойлгосон байдаг. Бусдыг мэдэрч ойлгох чадварыг үнэлж

дэмждэг нийгэмд хүмүүс бие биедээ тусалж дэмждэг ба тэд яс үндэс, арьсны өнгө, нас хүйс,

шашин шүтлэгийн болон бусад зүйлсээр хүмүүсийг үл ялгаварлана.

БУСДЫГ МЭДЭРЧ ОЙЛГОХ НЬ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Бусдыг мэдэрч ойлгох чадвартай байх нь хүн төрөлхтний ялгааг хүндэтгэн үзэх амьдрах ухааны

нэгэн маш чухал чадвар юм. Ийм чадвартай хүмүүс бусдад илүү таалагдаж, илүү хүндлэгддэг.

Тэд орчин тойронтойгоо илүү зохицож амьдрах чадвартай байдаг. Энэ чадвар бидэнд өөр өөр

үзэл бодлыг хүндэтгэж сурах, өдөр өдрөөр хувьсан даяарчлагдаж буй дэлхий ертөнцөд чухал

шинэ санаа, чадварт нээлттэй байх боломж олгодог.

Энэ чадвар сул буюу бусдын байр суурь, мэдрэмжийг ойлгодоггүй хүмүүсийн амьдрал ямар

нэгэн байдлаар хязгаарлагдмал байдаг. Ийм хүмүүс бусдын амьдралыг ойлгоход бэрхшээлтэй

учрах бөгөөд улмаар энэ нь өөрсдийн хайрлаж халамжилдаг хүмүүстээ утга учиртай дэмжлэг

туслалцаа үзүүлэхэд нь сөргөөр нөлөөлдөг. Тэд эргэн тойрныхоо хүмүүсийн үзэл бодол,

мэдрэмжийг бүрэн гүйцэд харгалзан үздэггүйн улмаас нийгмийн харилцааг зохицуулах, түүнийг

урьдчилан харахад бэрхшээлтэй учирдаг. Энэ чадварыг эзэмшээгүйн улмаас шинэ үзэл санаа,

бусад үзэл бодол, хүмүүсээс тусгаарласан хана хэрэм бий болгож, ялгаварлан гадуурхах явдал

нэмэгддэг. Нөгөө талаар, бусдыг ойлгодог хүмүүс үе тэнгийнхнийхээ итгэлийг олох, тэдэнтэй

нөхөрлөх, хэлхээ холбоо бий болгох зэрэг давуу талтай. Ийм чадвартай хүнд үе тэнгийнхэн нь

болон удирдах албаныхан илүү талтай байх ба тэд удирдагч болох магадлал өндөртэй. Бусдыг

ойлгох чадвартай байснаар аливаа хүн бусадтайгаа ямагт харилцан хамааралтай байдгийг

ойлгож, өөртөө итгэлтэй байдаг.

Энэ модулийн үндсэн зорилгын нэг нь нинжин сэтгэлтэй байх буюу бусдыг ойлгох, өөрийгөө

бусдын оронд тавьж чадах чадварыг хөгжүүлэх явдал юм. Үүнийг судалснаар бүлэг хоорондын

ялгааг илүү хялбараар даван туулах аргыг мэддэг болно. Ингэснээр ертөнцийн олон янзын

өнгө төрх, ялгаатай байдлын давуу талын ашиг тусыг мэдэрч, өөр өөр бүлэг, гарал үүсэл бүхий

хүмүүстэй зэрэгцэн амьдрах үед учирч болзошгүй зөрчилдөөнийг багасгах боломжтой болно.

2

БУСДЫГ МЭДЭРЧ ОЙЛГОХ

БУСДЫГ МЭДЭРЧ ОЙЛГОХ ЧАДВАРЫГ ЭЗЭМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРАЛЦАГЧДЫН

ОНЦЛОГ, ЯЛГААТАЙ БАЙДЛЫГ ХЭРХЭН ХАРГАЛЗАН ҮЗЭХ ВЭ?

Бусдыг мэдэрч ойлгох чадварыг эзэмшүүлэхийн тулд насны түвшин тус бүрийн онцлогийг

харгалзан үзэх нь чухал. Тухайлбал, тодорхой насны түвшинд бусдыг мэдэрч ойлгох чадварыг

эзэмшихэд нь тухайн хүний амьдарч буй нөхцөл байдал, орчин ямар байгаагаас шалтгаалан

сургалтад хэрэглэх арга барил өөр өөр байж болох юм. 15-18 насныхны хувьд үе тэнгийнхэн,

найз нөхдийгөө ойлгож мэдрэх нь чухал бол 23-35 насныхны хувьд үр хүүхэд, хамтран ажиллагч

болон бусад хүмүүсийг хэрхэн мэдэрч ойлгох талаар бодитой оновчтой дасгал, жишээ ашиглах

хэрэгтэй. Мөн 15-18 насны хөвгүүдэд бусдыг мэдэрч ойлгох чадвараа илэрхийлэхэд амаргүй

байдгийг бодолцоорой.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудыг тухайн сургалтад хэрхэн зохион байгуулж

оролцуулах талаар нухацтай төлөвлөөрөй. Тэдний зарим нь өөрийн амьдралд нь тохиолдсон

ялгаварлалаас болоод өөрийгөө жирийн хүмүүсээс ялгаатайг сөргөөр хүлээн авч нийгэмшиж

чаддаггүй. Ийм хүүхдүүдийг оролцуулж, сургалтыг зөв зохион байгуулж чадвал хөгжлийн

бэрхшээлтэй хүнийг зөв ойлгож хүлээн авахад нь жирийн хүүхэд, залууст хэрэгтэйгээс гадна

хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуус ч өөртөө итгэлтэй болоход тустай. Мөн хот хөдөөгийн

хүүхэд залуучуудын хувийн зан төлвийн онцлог (бүрэг ичимхий, хэт нүүрэмхий гэх мэт) зэргийг

тооцоолох шаардлагатай.

3

МОДУЛЬ 5

4

ҮНДСЭН ОЙЛГОЛТ

Ялгаатай байдал

Ялгаатай байдал гэдэг нь олон янз буюу өөр өөр байх явдал юм. Нийгмийн түвшинд үзвэл, энэ

нь маш олон янзын үзэл баримтлалын эх үүсвэр болдог соёл иргэншил, үндэс угсаа, арьсны

өнгө, хэл болоод шашин шүтлэгийн ялгаа юм. Ялгаатай байдлын улмаас үүсэн гарах олон янзын

үзэл баримтлал, баялаг туршлага нийгэмд тус болохоос гадна асар их төвөг бэрхшээлийн

үндэс болдог. Хэрэв хүмүүс өөр хоорондох жижигхэн ялгаагаа даван туулах гэж чармайхгүй

бол ялгаатай байдал нь бүлгүүдийн хооронд эвгүй уур амьсгал төрүүлж ялгаварлан гадуурхах,

бүр цаашилбал мөргөлдөөн, дайнд хүргэж болзошгүй юм.

Тогтсон ойлголт

Тогтсон ойлголт гэдэг нь зөвхөн бусдын харьяалагдах бүлгийг харгалзан үзэх явцуу итгэл

үнэмшил юм. Тогтсон ойлголтоор хандах нь хүмүүсийг ямар нэгэн бүлэгт хүчээр хамруулан

ойлгож, тухайн бүлгийн гишүүдийн хувь хүний өвөрмөц шинж чанарыг үл хэрэгсэхэд хүргэнэ.

Үнэмшилтэй буюу итгэж болохуйц олон эх үүсвэрээс бусдын талаарх бидний ойлголт төлөвшин

бүрэлддэг. Үүнд телевиз, кино, дуу хөгжим, эрх мэдэлтэй хүмүүс, уламжлалт ёс заншил, үе

тэнгийнхэн гэх мэт. Ихэнх хүмүүс тэрхүү түгэн дэлгэрэх хандлагатай итгэл үнэмшлийг нягтлан

шалгадаггүй бөгөөд түүний цаана нуугдаж байдаг эндүү ташаа зүйлийг огтхон ч анзаардаггүй.

Бие биетэйгээ хөрш амьдардаггүй бол эсвэл маш бага буюу огт харилцаа холбоогүй бол хүн

өөр нэг бүлгийн талаар ямар нэг бодит ойлголттой болох нь хялбар биш. Өөр өөр бүлгийн

гишүүдийн нийтлэг сонирхол, бат бэх нөхөрлөл, тэдний хамтын хөдөлмөр ямар нэг тогтсон

ойлголт бий болохоос сэргийлэхэд чухал үүрэгтэй.

Ялгаварлах үзэл

Энэ бол бодит баримтыг үл мэдэх буюу нягтлан шалгаагүйн улмаас, мөн тогтсон ойлголтын

үндсэн дээр бий болдог сөрөг үнэлэмж юм. Аль нэг бүлгийн тухай ерөнхийлсөн ойлголттой

болох хялбар бөгөөд энэ ерөнхий ойлголтын үндсэн дээр хүнийг сөргөөр үнэлж дүгнэх буюу

ялгаварлах үзэл аяндаа бий болдог. Тогтсон ойлголт болон ялгаварлах үзлийн аль аль нь үл

тоох буюу үл хэрэгсэх байдлын үр дүн юм. Бусдын талаар ямар нэг буруу ойлголттой байгаагаа

анзаарч, түүнийгээ засаж залруулах, яаран бусдыг үнэлж дүгнэхээс сэргийлэх ухаалаг алхам

хийх нь ялгаварлах үзлийг багасгах ач холбогдолтой.

Ялгаварлан гадуурхах

Ялгаварлан гадуурхах гэдэг нь ялгаварлах үзлийн үр дүн болох хувь хүн, бүлгүүдэд шударга

бусаар харьцах, хандах явдал юм. Энэ бол тэгш эрхийг үл хэрэгсэн, хувь хүний мөн чанараас

илүүтэй хамрагдах бүлгийг нь онцлон үзэж, нэг бүлгийнхнийг нөгөө бүлгээс нь дээгүүр

эсвэл доогуур тавин хандаж буй нийгмийн шударга бус явдлын түгээмэл хэлбэр. Ялгаварлан

гадуурхагдаж буй бүлгийн гишүүд хүчирхийлэл, доромжлолыг амсах нь олонтаа тохиолддог.

Ялгаварлах үзэл болж хувирдаг тогтсон ойлголт нь ялгаварлан гадуурхах явдлын үндэс суурь

юм.

Хөгжлийн бэрхшээл

Олон хүн төрөлхийн эсвэл олдмол шалтгааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болдог. Хөгжлийн

бэрхшээл нь бага зэрэг сонсгол муудахаас авахуулаад хөл, гар мэдээгүй болох хүртэл маш

өргөн хүрээг хамардаг. Жирийн хүмүүс тэдэнд ихэвчлэн өрөвдөх, эвгүйцэх, тэднээс айх

сэтгэлээр хандсанаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдийгөө ямар ч чадваргүй, бусдаас

хараат гэж бодоход хүргэдэг. Тэднийг ойлгож, юу мэдэрдгийг нь мөн адил мэдэрч үзсэнээр

тухайн сэдвийг судалж буй суралцагчид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын л адил хүндлэл,

харьцааг хүсдэг, тэдэнтэй адил хүмүүс гэдгийг ойлгох болно. Хэдийгээр тэдэнд хийж чадахгүй

юм бий ч, ихэнх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чадахгүйгээсээ чадах зүйл нь илүү олон байдаг.

БУСДЫГ МЭДЭРЧ ОЙЛГОХ

СЭДВИЙН ТАНИЛЦУУЛГА

СЭДЭВ 1. Ялгаатай байдал

Энэ сэдвээр ялгаатай байдал ба бусдыг мэдэрч ойлгох, тэдгээрийн нийгэмд хэрхэн нөлөөлөх

тухай ойлголттой болж, өөрийн болон бусдын ялгаатай байдлыг танин мэдэх чадвар эзэмшинэ.

СЭДЭВ 2. Тогтсон ойлголтууд

Энэ сэдвээр тогтсон ойлголт, түүнийг таньж мэдэхийн зэрэгцээ тогтсон ойлголтын хувь хүн,

нийгэмд үзүүлэх үр дагавар, тогтсон ойлголт хаанаас үүсдэгийг тодорхойлох чадвар эзэмшинэ.

СЭДЭВ 3. Ялгаварлан гадуурхах

Энэ сэдвийн хүрээнд бусдад нэр хоч өгөх, ялгаварлах, шударга бус хандах, эдгээрийн

шалтгаан, мөн хувь хүн, нийгэмд хэрхэн нөлөөлдөг тухай судална. Ялгаварлан гадуурхах

асуудал юунаас үүдэлтэй, бууруулах арга замын талаар хэлэлцэнэ.

СЭДЭВ 4. Хөгжлийн бэрхшээл

Энэхүү сэдвээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх тогтсон ойлголт, тэдгээрийн үр

нөлөөг судлахын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй байх нь хүмүүст ямар санагддаг, бусад хүн

хэрхэн ханддаг зэргийг судална. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнд бусад хүн хэрхэн хандвал

зохих талаар санаа бодлоо хуваалцана.

СЭДЭВ 5. Жендэр ба жендэрийн үүрэг

Энэ сэдвийн хүрээнд жендэр, жендэрийн үүргийн талаарх тогтсон ойлголт, түүний үр нөлөөг

судалж, жендэрийн үүргийн талаарх тогтсон ойлголт, хандлагад нөлөөлөх дасгал ажиллана.

СЭДЭВ 6. Эрх мэдэл ба бүлгийн зөрчил

Энэхүү сэдвээр эрх мэдэлтэй хүн бусдыг буруу, шударга бус зүйл хэрхэн хийлгэдэг, үүнд

хүмүүс хэрхэн ханддаг, яагаад хүмүүс фракц үүсгэдэг, тэдний санаа бодол, үр нөлөө зэргийн

талаар судална. Ямар нэг бүлэг болон фракцид харъяалагдахын ялгаа, давуу, сул талын тухай

хэлэлцэнэ.

5

МОДУЛЬ 5

ҮНЭЛГЭЭ

I хэсэг. Мэдлэг

Заавар: Өгөгдлийг уншаад хариултаа тохирох баганад “+” тэмдэг тавина уу.

№ Өгөгдөл Тийм Үгүй

1

2

3

4

5

6

Ялгаатай байдал гэдэг нь олон янз буюу өөр өөр байхыг хэлнэ. Энэ нь

олон янзын үзэл баримтлалын эх үүсвэр болдог соёл иргэншил, үндэс

угсаа, арьсны өнгө, хэл, шашин шүтлэгийн ялгаа юм.

Тогтсон ойлголт гэдэг бол бусдын зөвхөн харьяалагдах бүлгийг нь

харгалзан үзэх явцуу итгэл үнэмшил юм.

Ялгаварлан гадуурхах гэдэг нь ялгаварлах үзлийн үр дүн болох хувь

хүн, бүлгүүдэд шударга бусаар харьцах, хандах явдал.

Ялгаварлах үзэл болж хувирдаг тогтсон ойлголт нь ялгаварлан

гадуурхах явдлын үндэс суурь юм.

Жендэр бол хүний биологийн хүйст тулгуурлан нийгмийн зүгээс хүсэн

хүлээж байдаг зан араншин, үүрэг хариуцлагын цогц юм.

Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд тус тусдаа тогтсон тодорхой үйлдэл

хийж, үүрэг хариуцлага хүлээдэг байх ёстой гэсэн үзэл нь нийгэмд

тогтсон үзэл юм.

II хэсэг. Чадвар

Заавар: Өгөгдлийг уншаад өөрт тохирох хариултыг сонгон, харгалзах тоог дугуйлна уу.

№ Өгөгдөл

Байнга

Заримдаа

Огт үгүй

1. Бусдын мэдрэмж, санаа бодлыг ойлгодог. 2 1 0

2. Бусдад тусалж, түүндээ сэтгэл ханамжтай байдаг. 2 1 0

3.

Өөрийнхөө амьдралд бусад хүн яагаад чухал болохыг

тодорхойлж чадна.

2 1 0

4. Бусдад тохиолдсон зүйлийг сэтгэлээсээ хуваалцдаг. 2 1 0

5. Бусдын бодол санаа өөр байсан ч түүнд хүндэтгэлтэй ханддаг. 2 1 0

6

БУСДЫГ МЭДЭРЧ ОЙЛГОХ

III хэсэг. Хандлага

Заавар: Өгөгдөл тус бүрийг уншаад өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх тоог дугуйлна уу.

№ Өгөгдөл

Санаа

нийлнэ

Эргэлзэж

байна

Санаа

нийлэхгүй

1

Бид бусдыг мэдэрч ойлгох талаар дунд сургуулийн

сурагчидтай ярилцах хэрэгтэй.

1 2 3

2 Бид заавал бусдыг мэдэрч ойлгох ёсгүй. 1 2 3

3

4

5

Бид бусдыг мэдэрч ойлгох талаар гэр бүлийнхэн, найз

нөхөдтэйгээ ярилцах хэрэгтэй.

Бусдыг мэдэрч ойлгохтой холбоотой асуудлууд нь бидний

амьдралд холбоотой гэж үздэг.

Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс цөөн байгаа учраас

бид зан үйлээ өөрчлөх шаардлагагүй.

1 2 3

1 2 3

1 2 3

7

МОДУЛЬ 5

Сэдэв 1

ЯЛГААТАЙ БАЙДАЛ

8

БУСДЫГ МЭДЭРЧ ОЙЛГОХ

ЗОРИЛГО

Энэ сэдвээр нийгэм дэх ялгаатай байдлын талаарх ойлголттой танилцана. Ялгаатай байдал

нийгэмд хэрхэн нөлөөлдөг талаар судлах ба бусдыг мэдэрч ойлгох гэж юуг хэлэх, энэ нь

ялгаатай байдлыг зохицуулахад ямар үүрэг гүйцэтгэх талаар мэдэж авна. Мөн бүх хүнд сайн

сайхан сэтгэлээр хандах хандлагаа нэмэгдүүлэхэд нь тус дөхөм болох бясалгалын дасгал хийх

болно.

ЗОРИЛТ

Энэ сэдвийн хүрээнд дараах мэдлэг, чадварыг эзэмшсэн байна.

Үүнд:

• “Ялгаатай байдал” болон “бусдыг мэдэрч ойлгох” гэсэн нэр томъёог тодорхойлох.

• Ялгаатай нийгмийн талаар гурваас доошгүй эерэг зүйл нэрлэх.

• Ялгаатай нийгэмд учрах хүндрэлээс хоёроос доошгүйг нэрлэх.

• Өөр бүлгийн гишүүн буюу өөрсдөдөө таалагддаггүй хэн нэгэнд сайнаар ханддаг болох

чадвараа нэмэгдүүлэхэд тус болох нэг аргыг эзэмших.

Бэлтгэх зүйл

• Том цаас эсвэл самбар.

• Самбарын үзэг эсвэл шохой.

• Дэлгэц цаас.

9

МОДУЛЬ 5: СЭДЭВ 1

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Ялгаатай байдал гэдэг нь ялгаатай байх буюу олон янз байх чанар. Энэ байдал нь олон

төрлийн үзэл бодол болон сонголтыг гаргаж ирдгээрээ амьдралыг улам сонирхолтой

болгодог.

• Хэрэв хүмүүс бусдыг ойлгож ухаарах, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхийн тулд ямар

нэг зүйл хийхгүй бол ялгаатай байдал нь өөр бүлэг буюу өөр өөр итгэл үнэмшилтэй

хүмүүсийн хоорондох харилцаа холбоонд бэрхшээл үүсгэх боломжтой.

• Ялгаатай байдлыг зохицуулах, ойлгохын салшгүй нэг хэсэг бол бусдын байгаа байдал,

мэдрэмж буюу сэдлийг таньж мэдэх, ойлгох чадвар юм.

• Бусдыг мэдэрч ойлгох гэдэг нь бусдын байгаа байдал, мэдрэмж, сэдлийг таньж мэдэн

түүнийг ойлгох, өөр хүний мэдэрч байгааг мэдрэхийг хэлнэ.

• Бусдыг ойлгох нь хүмүүст ертөнцийн янз бүрийн ялгаатай нөхцөл байдалд амьдрахын сайн

сайхныг мэдрэхэд тусалдаг.

• Монголд маш олон ялгаатай дүр төрх бий болж байгаа бөгөөд энэ байдал нь өдөр бүр

нэмэгдэж, тэвчээр болон бусдыг ойлгох шаардлагыг бий болгож байна.

• Хүн бүрт хүний амьдралын үндсэн зүйлүүд адилхан байдаг. Үүнийг ойлгож, харгалзан үзэх

нь хэн бүхэнд ялгаатай байдал, дайсагнасан мэдрэмжийг даван гарахад нь тусална.

СУРГАЛТЫН ЯВЦ

Олон төрөл болон ялгаатай байдал нь нийгэмд ямар нөлөө үзүүлдэг талаар үзнэ.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Ялгаатай байдал болон бусдыг мэдэрч ойлгох тухай бодох

Суралцагчдыг 4-5 багт хуваана. Баг бүрт дараах сэдвээс нэгийг оноон өгнө. Үүнд:

Өнгө.

Амьтан.

Нэр.

Мэргэжил.

Ургамал.

Тавилга хэрэгсэл. `

Нэг минутын хугацаанд тэд өөрсдийн сонгосон сэдвийн дагуу аль болох олон үг жагсаан бичнэ.

Тэдэнд эхлэх цагийг зарлан, нэг минутын дараа хийж буй ажлаа дуусгана.

Баг бүр жагсаан бичсэн үгийн тоог хэлэхийг хүснэ. Хэлсэн тоог сэдвийнх нь хажууд бичээд,

тэдэнд ийм олон үг бичсэнд нь баяр хүргэнэ.

Сонгосон сэдвээс нь хамааран, баг бүрээс дараах асуултын тохирох хувилбарыг нь асууна.

ӨНГӨ: Та нар ямар нэг зураг будахдаа эдгээр өнгөөс хэдийг нь сонгох вэ? Хэрэв та нарт

зөвхөн улаан өнгө байсан бол зураг чинь ямар харагдах бол?

АМЬТАД: Монголд амьдардаг амьтдын талаар хэн нэгэнд ярьж өгөхийг хүсвэл эдгээр

амьтдаас хэдийг сонгох вэ? Хэрэв ганцхан төрлийн амьтантай байсан бол Монгол ямар байх

байсан бол?

10

ЯЛГААТАЙ БАЙДАЛ

НЭР: Хэрвээ гэр бүлийн гишүүдийнхээ нэрийг нэрлэхийг хүсвэл эдгээр нэрээс хэдийг нь

нэрлэх вэ? Бүх хүнд зөвхөн нэг ижил нэр өгдөг байсан бол ямар байх байсан бол?

МЭРГЭЖИЛ: Шинэ хот барих бол эдгээр мэргэжлээс хэдийг нь ашиглах вэ? Хэрэв зөвхөн

нэг л мэргэжлийн хүмүүс хотыг барьж эхэлбэл юу болох бол?

УРГАМАЛ: Нэгэн том цэцэрлэг бий болгохыг хүсвэл эдгээр ургамлаас хэдийг нь сонгох вэ?

Хэрэв ганцхан төрлийг ургуулбал ямар байх вэ?

ТАВИЛГА: Байшиндаа тавилга сонговол энд нэрлэсэн тавилганы төрлөөс хэдийг нь хэрэглэх

вэ? Хэрэв ширээний чийдэнгээс өөр тавилга байхгүй бол байшин чинь ямар харагдах бол?

Суралцагчдаас дараах асуулт асууна:

Хаа сайгүй бүх юм нь адилхан байсан бол дэлхий ямар харагдах байсан бол?

Гарч болох хариулт:

Уйтгартай, гунигтай, нэг хэвийн байх байсан.

Дэлхий дээр маш олон төрлийн юмс байхын ач холбогдол нь юунд байдаг гэж бодож байна

вэ?

Гарч болох хариулт:

Энэ нь амьдралыг илүү сайхан, сонирхолтой болгоно.

Суралцагчдаас “ялгаатай байдал” гэж юуг хэлэх вэ? гэж асууна.

Гарч болох хариулт:

Ялгаатай байдал: Ялгаатай байх буюу олон янз байх чанар.

Суралцагчдыг дөрвөн багт хувааж, дараах хоёр асуултын нэгийг эхний хоёр багт, нөгөөг нь

дараагийн хоёр багт оноож өгнө.

Нийгэмд ялгаатай байдал байхын ашигтай тал нь юу вэ?

Ялгаатай байдлаас шалтгаалан ямар бэрхшээл гарч болох вэ?

Баг бүр өөрт оногдсон асуултыг хэлэлцэн хариулна. Багуудын дундуур явж, тэд зөв хийж

байгаа эсэхийг нь хянан, шаардлагатай бол туслалцаа үзүүлнэ.

Таван минутын дараа багууд даалгаврыг гүйцэтгэж дуусмагц, нэг ижил асуултад хариулсан

хоёр баг хариултаа нэгтгэж, нэг жагсаалт гаргана. Багууд гаргасан санаагаа бусадтайгаа

хуваалцана. Санал болгож буй хариулт гарсан эсэхийг нягтлаарай.

Нийгэмд ялгаатай байдал байхын ашигтай тал нь юу вэ?

Гарч болох хариулт:

Нийгмийн амьдрал илүү сонирхолтой болно.

Өөр олон зүйл хийж, сурч эсвэл бүтээж болно.

Хийх болон итгэх зүйлийн талаар илүү олон сонголттой болно.

Анхаарч үзэх болон бодож цэгнэх илүү их санаа бодол, төсөөлөл, үзэл санаа бий болно.

Бодол санаагаа солилцох боломжтой болж, оюун ухаан, соёлын амьдрал илүү баялаг

болж хөгжинө.

Маш олон үзэл бодол хандлагаас хамгийн шилдэг сайныг нь авах буюу хэрэглэх

бололцоотой болно.

Бэрхшээлийг даван туулах болон шаардлагыг хангах арга зам олдох магадлал их болно.

Ялгаатай байдлын талаарх туршлага нь хүмүүст ирээдүйд өөрсдөөс нь өөр хүмүүс болон

өөр үзэл бодолтой тулгарахад нь бэлтгэл болж өгдөг.

11

МОДУЛЬ 5: СЭДЭВ 1

Ялгаатай байдлаас шалтгаалан үүсдэг ямар бэрхшээл байдаг вэ?

Гарч болох хариулт:

Өөр зүйлийг ойлгох буюу хүлээж авах нь бага байх тохиолдолд хүмүүс бие биетэйгээ

харилцан учраа ололцоход их хүндрэл учруулдаг.

Бие биеэсээ өвөрмөц ялгаатай хүмүүст хамтран ажиллах, зорилгодоо хүрэх, бэрхшээлийг

шийдвэрлэхэд хэцүү байж магадгүй.

Хүмүүс бие биетэйгээ санал нийлэхгүй байх магадлалтай бөгөөд үл ойлголцол, маргаан

зөрөлдөөн ихэсч болох юм.

Энэ нь заримдаа нэлээд ярвигтай зөрчилдөөний эх үүсвэр болж, үр дүнд нь хүчирхийлэл

гарч болох юм.

Багуудын танилцуулгыг сонссоны дараа бусад суралцагчдаас дараах асуултыг асууна.

Үүнд:

Энэ багийн дүгнэлттэй санал нэг байна уу?

Та нарт нэмж хэлэх зүйл байна уу?

Бид ялгаатай бус буюу бүх зүйл нь адилхан нэгэн төрлийн ертөнцөд амьдаръя хэмээн шийдэж

болох уу?

Гарч болох хариулт:

Үгүй. Хэдийгээр бид өөрсдийгөө бусдаас тусгаарлахыг оролдовч үнэн хэрэгтээ энэ дэлхий

дээр маш олон үндэстэн, ястны хүмүүс, маш олон төрлийн санаа бодол оршин байдаг.

Даяарчлалын улмаас ялгаатай бүлгийн хоорондох харилцаа холбоо нэмэгдсээр байна.

Иймд бид юу хийх хэрэгтэй вэ?

Гарч болох хариулт:

Ялгаатай байдлын улмаас үүсэх бэрхшээлийг арилгах арга замыг хайж олох хэрэгтэй. Бид

өөрийн болон өөрсдийн нийгэмд байгаа ялгаварлах үзэлд анхаарлаа хандуулж, түүнийг

өөрчлөх хэрэгтэй.

Ялгаатай байдлын улмаас үүсч болох бэрхшээлд анхаарлаа хандуулж, тэдгээрээс урьдчилан

сэргийлэхийн тулд юу хийж болох вэ?

Гарч болох хариулт: Эдгээр бэрхшээлийг арилгахын тулд:

Өөрөөсөө ялгаатай хүмүүсийн тухай мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх шаардлагатай.

Өөрөөс нь өөрөөр бодож сэтгэдэг, эсвэл аливаа асуудалд өөрөөр буюу шинээр ханддаг

хүмүүсийг хүндэтгэж сурах хэрэгтэй.

Хүн санал зөрөлдөх болон өөр санаа бодолтой байхыг тэвчиж сурах, мөн бүх хүн санаа

нэгтэй байх, эсвэл үргэлж “зөв” байх ёстой гэсэн бодлоос салах хэрэгтэй.

Бусдаас өөр хүн байх нь ямар байдгийг мэдэрч сурах нь чухал.

Дээрх хариултын хамгийн сүүлийнхийг онцлон, тайлбарлана. Хүмүүс бусдаас өөр хүн байх

эсвэл өөр багийн гишүүн байх нь ямар байдгийг мэдэрч чаддаг байх ёстой. Энэ ойлголтыг

“бусдыг мэдэрч ойлгох” гэж нэрлэдэг болохыг хэлнэ.Суралцагчдаар “Бусдыг мэдэрч ойлгох”

гэсэн нэр томъёоны тодорхойлолт гаргуулна. Тэдний гаргасан санаанд тулгуурлан, дараах

тодорхойлолтыг самбарт бичнэ.

Өөр хүний нөхцөл байдал, мэдрэмж, санаа бодлыг таньж мэдэн ойлгох буюу өөр хүний

мэдэрч байгааг мэдрэхийг бусдыг мэдэрч ойлгох гэнэ.

Суралцагчдаас дараах асуулт асууна. Үүнд:

Та нарын хувьд амьдрал дээр “бусдыг мэдэрч ойлгох” гэдэг нь юуг илэрхийлж байна вэ?

12

ЯЛГААТАЙ БАЙДАЛ

Гарч болох хариулт:

Бусдын оронд өөрийгөө байна гэж төсөөлөх.

Өөрийгөө өөр хүн гэж төсөөлөн, өөр хүн байх нь ямархуу байхыг эргэцүүлэн бодох.

Бусад хүнд ямархуу байгааг эргэцүүлэн бодох.

Бусад хүнд тохиолдсон явдал өөрт чинь тохиолдсон бол ямар байхыг эргэцүүлэх.

Хэдийгээр санал нэгдэхгүй байсан ч, ямар нэгэн зүйлийг бусдын нүдээр харах, ойлгох.

Бусад хүн өөрийн туршлага, мэдэрч байгаа зүйл, бодол санаагаа ярихад нь сонсон,

тэдэнд итгэх.

Бусдыг мэдэрч ойлгох чадвартай байх нь чухал уу? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад?

Гарч болох хариулт:

Бусдыг мэдэрч ойлгох чадвартай байх нь бие биеэ ойлгож, хамтран ажиллах боломж

олгодог учраас чухал зүйл юм.

Бусдыг ойлгох чадвартай байх нь өөр өөр багт харъяалагдах хүмүүсийн хооронд үл

ойлголцол, хүчирхийлэл, түрэмгийлэл үүсэхээс сэргийлдэг учраас чухал.

Бусдыг мэдэрч ойлгох, ялгаатай байдал хоёр нь ямар уялдаа холбоотой вэ?

Гарч болох хариулт:

Бусдыг мэдэрч ойлгох нь бидэнд ялгаатай дэлхий ертөнцөд ажиллаж амьдрах, өөрөөсөө

өөр хүмүүсийг хүндэтгэх, тэдэнтэй хамтран ажиллах, тэднээс ашиг тустай зүйл олж авах

маш их боломжийг бий болгодог.

Бусдыг мэдэрч ойлгох нь ялгаатай байдлаас үүдэн гарч болох хүндрэлийг даван туулах гол

арга зам.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Бидний ялгаатай ба ижил төстэй байдал

Суралцагчдаас тэдний үе тэнгийнхний дунд зөрчил үүсгэдэг ямар ялгаатай байдал байдгийг

асууна. Хариултыг самбарт жагсааж бичнэ.

Гарч болох хариулт:

15-18 насны хүүхдүүдийн хувьд эцэг эхийн амьдралын түвшин, сурлагын амжилт, сурдаг

сургуулийн нэр хүнд, насны ялгаа буюу хэддүгээр ангид сурч байгаа, биеийн гоо сайхан,

өмсөж эдэлж байгаа хувцас, гар утасны хэрэглээ, оршин суудаг газар, жендэр, хөгжлийн

бэрхшээл зэрэг нь ялгаатай байдлыг үүсгэдэг гэж хэлж болох юм.

19-24 насны залуусын хувьд хот хөдөөгийн гарал, эд хөрөнгө, боловсролын ямар түвшний

сургуульд сурч байгаа, хэддүгээр курст сурч байгаа, гадаад үзэмж, хөгжлийн бэрхшээл,

жендэр зэрэг нь түгээмэл гардаг ялгаатай байдлын жишээ байж болох юм.

25-35 насны хүмүүсийн хувьд нийгэмд эзлэх байр суурь, боловсролын түвшин, ажил

мэргэжил, эд хөрөнгийн хэмжээ, жендэр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эсэх зэрэг

хүчин зүйл ялгаатай байдлыг үүсгэж болно.

Суралцагчдыг дөрвөн бүлэгт хувааж, ялгаатай байдлын улмаас ямар нэг зөрчилд орж байсан

хүний тухай дүрийн тоглолт үзүүлнэ. Бүлэг бүрийн тоглолтын дараа дараах асуултыг нийт

суралцагчдаас асууна.

13

МОДУЛЬ 5: СЭДЭВ 1

Ямар ялгаатай байдлын улмаас зөрчил үүсч байна вэ?

Тухайн зөрчил ямар хор нөлөөтэй байна вэ?

Хэрвээ та нарт ийм явдал тохиолдсон бол ямар мэдрэмж төрөх вэ?

Тэд өрөвдөж, хайрлаж, зовлонг нь мэдэрч байна гэсэн хариулт өгөх хүртэл

үргэлжлүүлэн тавьж болно.

асуултыг

Суралцагчдаас бүх хүнд адил байдаг зүйлийг асууна. Тэдний өгсөн хариултыг самбарт жагсаан

бичнэ. Хэрэв дараах зүйлээс аль нэгийг орхигдуулсан бол асуулт асуун хариултыг дөхүүлж

өгнө.

Гарч болох хариулт:

Бид бүгдээрээ адилхан эрхтнүүдтэй, өсч том болж хөгширдөг, өвчин эмгэг тусдаг гэх мэт.

Бид бүгдээрээ мэдрэхүйтэй. Бид баярлаж бас гомддог. Бид бүгд л уйтгарлаж, уурлаж,

сэтгэлээр унадаг.

Бидэнд бүгдээрэнд нь хүсэл мөрөөдөл, итгэл найдвар байдаг.

Бүгд л биднийг хүндэтгэж, бидэнд сайнаар хандаасай гэж хүсэцгээдэг.

Хүмүүс мөн чанараараа бүгд адилхан байдаг уу, эсвэл өөр байдаг уу гэж суралцагчдаас асууна.

Гарч болох хариулт:

Тэд мөн чанараараа адилхан байдаг.

Үүнийг бидэнд нийтлэг байдаг “биднээс салшгүй хүнлэг чанар” гэж нэрлэж болно.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Бясалгал

Суралцагчдад бусдыг мэдэрч ойлгох чадвараа хөгжүүлэх бясалгал хийх болно гэж хэлнэ.

Суралцагчдыг биеэ суллан, сандал дээрээ тухлан, нүдээ анихыг хүсээд, дараах зүйлийг

аажмаар уншина:

Өөрийн таньж мэддэг хүмүүсээ бодоорой. Өөрийн хайрлаж, талархаж сайн сайхныг хүсч

явдаг хүнээ төсөөлөн бодоорой. Энэ хүн та нарыг төрүүлж, тэжээж өсгөсөн ээж чинь байж

болно. Энэ хүн та нарыг өсгөж өндийлгөн та нарт тусалж байсан аав чинь байж болно.

Аль эсвэл та нарын багш, найз нөхөр, эсвэл хамаатан садан чинь ч байж болно. Энэ

хүнийхээ талаар болон та нарт өгдөг аз жаргал, аюулгүй байдлынх нь талаар анхааралтай

бодоорой.

Тэдний хийсэн бүхнийх нь төлөө талархаж байгаагаа бодоорой. Тэдэнд талархлаа

илэрхийлэн, өгөхийг хүсч байгаа сайхан зүйлийнхээ талаар бодоорой. Магадгүй та

нар тэдэнд их хэмжээний эд баялаг, гоё сайхан зүйлс өгөх, тэдэнд талархаж байдгаа

илэрхийлэх эсвэл зүгээр л тэврэхийг хүсч байж болох юм. Үүнийгээ бодол санаандаа сайн

тогтоогоорой.

Одоо та нар өөрсдийн нэг их анзаардаггүй, та нартай бараг хамааралгүй хэн нэгний

тухай бодоорой. Энэ нь жирийн нэг таньдаг хүн эсвэл сургууль дээр, зах дээр байнга хардаг,

тааралддаг хүн, зурагтаар харсан эсвэл радиогоор сонссон хэн ч байж болно. Гэхдээ таны

сайнаар ч биш, муугаар ч биш ханддаг хүн байх ёстой. Өөрийн сонгосон онцгой тэр хүндээ

зориулсан сайн сайхан зүйлээ энэ жирийн хүнд мөн зориулаарай. Өөрийн сонгосон онцгой

хүндээ зориулсан талархал, баяр баясгалан, сайн сайхан хүслүүдээ эргэн санаарай. Энэ

14

ЯЛГААТАЙ БАЙДАЛ

жирийн хүнд өөрийн сонгосон онцгой хүндээ өгсөн бэлгээ өгч байна, халуун дулаан үгс

хэлж байна гэж төсөөлөөрэй. Сайн сайхан, талархах сэтгэлээ таслалгүйгээр, энэ хүн чинь

мөн л адилхан хүн шүү дээ, бусдын л адил аз жаргал баяр баяслыг хүсч байгаа шүү дээ гэж

бодоорой.

Одоо өөртөө таалагддаггүй хэн нэгэн хүний тухай бодоорой. Энэ хүн чинь тантай хэзээ

нэгэн цагт зөрчилдсөн, танд шударга бусаар хандсан, эсвэл зүгээр л танд таалагддаггүй

хүн байж болно. Тэдгээр хүмүүс та, таны сонгосон онцгой хүн болон жирийн хүний нэгэн

адил хүн, тэд ч бас өөртөө, өөрийн хайрладаг хүмүүстээ аз жаргал, баяр баяслыг хүсдэг

шүү дээ гэж бодоорой. Тэр хүн чинь инээж, ээжийгээ эсвэл аавыгаа үнсэж байна гэж

бодоорой. Тэд сэтгэл санаагаар унасан, ганцаардсан, эсвэл айснаасаа болоод уйлж байна

гэж төсөөлөөрэй. Тэдний энэхүү хүнлэг чанар болон аз жаргал баяр баяслыг хүсч байгаа

байдлыг нь тасалдуулалгүй бодоорой.

Одоо сайн сайхан мэдрэмжээ тэдгээр хүмүүст мөн хүргээрэй. Тэдэнтэй хамт байхад

та нарт сайхан байна гэж төсөөлөөрэй. Та нар тэдний сайн сайхан болгоныг сайшаана.

Та нарынхтай адил тэдэнд байдаг хүн чанарыг мөн сайшаана. Одоо өөрсдийн сонгосон

онцгой хүнд өгсөн тэр бэлгээ мөн тэдэнд бэлэглэж, халуун дулаан үгс хэлээрэй. Тэдэнд эд

баялаг, сайхан зүйлс эсвэл чанга тэврэлт бэлэглэж байна гэж төсөөлөөрэй. Та нарын өгсөн

бэлгийг авахдаа хэрхэн талархаж, баяр хөөртэй байгааг төсөөлөөрэй. Энэхүү харилцан

бие биедээ сайн сайхныг хүссэн мэдрэмжээ хадгалж үлдээгээрэй. Одоо аажмаар энэ

байдлаасаа гарч хэвийн байдалдаа эргэн ороорой.

Суралцагчдыг нүдээ нээхийг хүсээд, дараах зүйлийн талаар ярилцана.

Бясалгал ямар мэдрэмж төрүүлсэн бэ?

Өөрийн хайрладаг хүндээ бэлэг өгөх нь ямар санагдав?

Жирийн нэг хүнд бэлэг өгөх нь ямар санагдав?

Гарч болох хариулт:

Жирийн хүнд бэлэг өгөхөөс өөрийн хайрладаг хүндээ бэлэг өгөх нь илүү хялбар байдаг.

Өөрийн дургүй хүнд бэлэг өгөх нь ямар санагдав?

Гарч болох хариулт:

Өөрт таалагддаггүй хүнд талархах, түүнийг хайрлах хэцүү байдаг.

Энэ нь тэдний хэн нэгэнд нь хандах та нарын хандлагыг өөрчилсөн үү?

Гарч болох хариулт:

Өөрт “таалагддаггүй хүндээ” тэгж их муугаар хандахгүй байх хэрэгтэй юм байна гэж

бодоход хүргэсэн.

Өөртөө “таалагддаггүй хүнээ” тийм ч сайн мэддэггүй юм байна гэж бодоход хүргэсэн.

Хэдийгээр “таалагддаггүй хүн”-ийхээ талаар бодлоо өөрчлөх нь хэцүү байсан ч хичээсэн.

Энэхүү бясалгалаас хүмүүсийн талаарх ямар нэг шинэ үзэл, төсөөлөл олж авч чадав уу? Хэрэв

тэгсэн бол яг юуг олж авав?

Гарч болох хариулт:

Миний дайсан гэж үзэж байсан эсвэл надад таалагддаггүй хүмүүс хүртэл надтай адил

зүйлийг мэдэрдэг юм байна гэдгийг ойлгож ухаарлаа.

Хүн бүр сэтгэл зүрхээрээ адил юм байна гэдгийг ойлгож ухаарлаа.

Бидний дотор оршин байдаг “биднээс салшгүй хүнлэг чанар”-ын талаар бодох нь бусдыг илүү

сайн мэдэрч ойлгоход хэрхэн нөлөөлдөг вэ?

15

МОДУЛЬ 5: СЭДЭВ 1

Гарч болох хариулт:

Энэ нь ганцхан ялгаатай тал бус, өөрсдийн ижил төстэй зүйлсийн талаар бодож үзэхэд

тус дөхөм болдог. Энэ нь юмсыг тэдний адилаар мэдэрч, тэднийг таньж мэдэх боломж

олгодог.

ДҮГНЭЛТ

Дараах асуултыг суралцагчдаас асууж, дүгнэлт хийнэ.

Бусдыг мэдэрч ойлгох чадварыг амьдралд хэрэглэх, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч,

дэмжих нь хувь хүнийг хэрхэн хөгжүүлдэг вэ?

Бусдыг мэдэрч ойлгох чадварыг амьдралд хэрэглэх, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч,

дэмжих нь нийгмийг хэрхэн хөгжүүлдэг вэ?

Ялгаатай байдал гэж огт байдаггүй ертөнцөд амьдрах нь дээр гэж үзэж байна уу, эсвэл

хоорондоо ойлголцон сайнаар хандахын тулд биднээс ялгаатай хүмүүсийг хүлээн

зөвшөөрч, ойлгох чадвараа хөгжүүлэх нь дээр гэж үзэж байна уу? Яагаад?

16

Сэдэв 2

ТОГТСОН ОЙЛГОЛТУУД

ЗОРИЛГО

Суралцагчид тогтсон ойлголт гэсэн нэр томъёог тодорхойлж, өөрсдийн байдаг гэж итгэж буй

ертөнц болон өөрсдийнх нь оршин буй соёл иргэншилд нийтлэг байгаа тогтсон ойлголтыг

таньж мэдэх болно. Мөн тогтсон ойлголтын гарал үүслийг судлан, тэдгээрийн эх сурвалжийн

талаар ярилцана.

ЗОРИЛТ

Тус сэдвийн эцэст суралцагчид нь дараах мэдлэг, чадвартай болсон байна.

Үүнд:

• Дөрвөн бүлэг бүхий тогтсон ойлголтыг тодорхойлж, тэдгээрийн талаар хэлэлцэх.

• “Тогтсон ойлголт” болон “ялгаварлах” гэсэн нэр томъёог тодорхойлох.

• Тогтсон ойлголтын таваас доошгүй эх сурвалжийг нэрлэх.

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар.

• Самбарын үзэг, эсвэл шохой.

• Тогтсон ойлголтын эх сурвалж (Нөөц хэрэглэгдэхүүн 2.1) – том үзүүлэн байдлаар.

• Дэлгэц цаас - бүлгийн тоогоор.

ТОГТСОН ОЙЛГОЛТУУД

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Тогтсон ойлголт нь ямар нэгэн бүлэгт (нас, арьсны өнгө, хүйс, шашин шүтлэг, яс үндэс

зэргээрээ адил хүмүүс) хамаарах хүмүүс нэг нэгэнтэйгээ ямар нэгэн байдлаар адил

төстэй гэсэн санааг агуулсан, тэдний талаарх хялбарчилсан, уламжлалт хэв шинжтэй дүр

төрх юм.

• Тогтсон ойлголт нь тэдгээрийг оршин байхад нөлөөлж байдаг эрх мэдэлтэй этгээд,

уламжлал, соёл, нэг үеийнхэн, гэр бүлийнхэн, мэдээллийн хэрэгсэл зэрэг нэлээд олон эх

сурвалжтай байдаг.

• Хүмүүсийн хувийн туршлагадаа үндэслэн гаргаж байгаа тогтсон ойлголт нь хүмүүсийн

хоорондох харилцаа хязгаарлагдмал байдгаас эсвэл тодорхой нэгэн зан авир харуулахад

тэд ямархуу үүрэг гүйцэтгэснийг ойлгож ухаараагүй хүнээс шалтгаалдаг.

• Тогтсон ойлголтын эх сурвалж, тэдгээрийн зохицох байдал баримттай юм уу, эсвэл ямар

нэгэн нөлөөллөөр бий болсон дүр зураг юм уу гэх зэргээр шүүмжлэлтэйгээр хандах нь

тогтсон ойлголтыг мэдэхэд тусалдаг.

• Ялгаварлах гэдэг нь ямар нэгэн бүлгийн талаар эртнээс бий болсон итгэл үнэмшлийг

судалж мэдэлгүйгээр өгсөн сөрөг үзэл бодол, дүгнэлт, ямар нэгэн тодорхой бүлгийн

талаар шалтгаангүйгээр сэжиглэн хардах буюу үзэн ядахыг хэлнэ.

СУРГАЛТЫН ЯВЦ

Тус сэдвээр олон төрлийн тогтсон ойлголт, тэдгээр нь хэрхэн бий болдог талаар судална.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Тогтсон ойлголтыг судлах

Самбарт дөрвөн багана бүхий хүснэгт зурна. Эхний баганад “өндөр настнууд” гэж бичээд

суралцагчдаас өндөр настай хүмүүсийг тодорхойлоход хэрэглэгдэх үгсийг хэлэхийг хүснэ.

Тэдэнд “ухаантай”, “хараа муудах”, “шүдгүй болох” гэх мэт тайлбарлах үгс хэлэх хэрэгтэй

гэдгийг ойлгуулна. Тэдний хэлсэн бүх санааг самбарт бичнэ.Үлдсэн гурван баганад “хүүхдүүд”,

“томчууд”, “урлагийнхан” гэх мэтчилэн тухайн нөхцөл байдалд тохируулан чөлөөтэй байдлаар

бүлгийг сонгон, нэрийг нь бичээд, өмнөхийн адил оролцогчдын хэлсэн үгсийг жагсаан

бичнэ. Багана болгонд бичсэн үгсийг агуулгаар нь эерэг, сөрөг, дунд зэргийн гэсэн ангилалд

суралцагчид хуваана. Дараах асуулт тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Эдгээр жагсаасан үгсийг хооронд нь харьцуулбал юу ажиглагдаж байна вэ?

Ихэнх үгс нь сөрөг гэсэн хэсэгт хамаарах тийм бүлэг байна уу? Аль бүлэг нь тийм байна вэ?

Яагаад ийм байна гэж бодож байна вэ?

Ихэнх үгс нь эерэг гэсэн хэсэгт хамаарах тийм бүлэг байна уу? Яагаад ийм байна гэж бодож

байна вэ?

Ихэнх үгс нь дунд зэргийн гэсэн хэсэгт хамаарах тийм бүлэг байна уу? Яагаад ийм байна гэж

бодож байна вэ?

19

МОДУЛЬ 5: СЭДЭВ 2

Суралцагчид дараах өгүүлбэрийг гүйцээн нөхөж бичнэ.

Эдгээр жагсаалтыг харахад надад ... сэтгэгдэл төрж байна.

Эдгээр жагсаалтыг хараад би ... зүйлийг ойлгож авлаа.

Суралцагчид бичсэн зүйлээ бусадтайгаа хуваалцана. Самбарт бичсэн бүлгүүдийн аль нэгэнд

нь харъяалагдах хэн нэгнээс ямархуу сэтгэгдэлтэй байгааг нь асууна.

Самбарт бичсэн хамгийн олон сөрөг үг хэллэг багтаасан бүлгийг сонгон авч, суралцагчдаас

“Эдгээр үг, хэллэгээс яг ямар нь энэ бүлгийн бүх хүнд тохирох вэ?” гэж асууна.

Тэдний гаргасан санаанаас тухайн бүлэгт багтах ихэнх хүний хувьд тохирох шинж чанарыг

дугуйлна. Жишээлбэл: Эмэгтэйчүүдийн хувьд “хүүхэд төрүүлдэг” гэх мэт.

Жагсаалтад орсон бусад үг хэллэгийг анхаарч харах явцдаа тухайн бүлгийн бүх гишүүдийн

хувьд үнэн байж чадахгүй тийм үг хэллэг хэлэхийг суралцагчдаас хүснэ. Тэдгээр үгсийг зурж

хасна. Жишээлбэл эмэгтэйчүүдийн хувьд “амархан эмзэглэдэг”, хүүхдүүдийн хувьд “залхуу”

гэх мэт. Эдгээр жагсаалт нь янз бүрийн бүлгийн талаар бидэнд тогтсон ойлголтыг багтаасан

гэдгийг хэлнэ. Самбарт “тогтсон ойлголт” гэсэн үгийг бичээд, суралцагчдаас энэ үг ямар

утгатайг асууна. Тэдний гаргасан санаа, хэлсэн үгсийг аль болохоор ашиглан, дараах утга

санаа бүхий тодорхойлолт гаргана.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Тухайн бүлгийн бүх хүн, эсвэл ихэнхэд нь тохирох шинж тэмдэг нь ховор тул тохирохгүй шинж

тэмдгийн талаар маш нарийн тодруулан асуугаарай.

Тогтсон ойлголт: Ямар нэгэн бүлэгт (нас, арьсны өнгө, хүйс, шашин шүтлэг, яс үндэс

зэргээрээ адил хүмүүс) хамаарах хүмүүс нэг нэгэнтэйгээ ямар нэгэн байдлаар адил төстэй

гэсэн санааг агуулсан бүлэг хүмүүсийн талаарх хялбарчилсан, уламжлалт хэв шинжтэй

дүр төрх.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Ямар ч бүлгийн бүх гишүүдийн хувьд үнэн байж чадах зүйл бараг үгүй тул ихэнх үгийг дарж

хасах хэрэгтэй болно.

Суралцагчдаас дараах зүйлийг асууна.

Тогтсон ойлголт үргэлж сөрөг байдаг уу?

Гарч болох хариулт:

Үгүй. Зарим нь эерэг байдаг.

“Эерэг” тогтсон ойлголтын жишээ хэлнэ үү?

Гарч болох хариулт:

Охид сурлагаар сайн байдаг бөгөөд хүмүүжил сайтай байдаг.

Эрэгтэйчүүд шийдвэр гаргахдаа сайн байдаг.

Монголчууд гүндүүгүй сайн хүмүүс.

20

ТОГТСОН ОЙЛГОЛТУУД

Эдгээр нь үнэн үү?

Гарч болох хариулт:

Үгүй. Эерэг тогтсон ойлголт нь сөрөгтэйгээ нэгэн адил тухайн бүлгийн бүх гишүүдийн

хувьд үнэн биш байж болно.

Сөрөг тогтсон ойлголтыг өөрөөр юу гэж нэрлэдэг вэ?

Гарч болох хариулт:

Ялгаварлах.

“Ялгаварлах” гэсэн үгийг самбарт бичнэ. Суралцагчдаас үүнийг хэрхэн тодорхойлж болохыг

асууна. Тэдний гаргасан санааг ашиглан самбарт дараах тодорхойлолтыг бичнэ.

Ялгаварлах: Ямар нэгэн бүлгийн талаар эртнээс бий болсон итгэл үнэмшлийг судалж

мэдэлгүйгээр өгсөн сөрөг үзэл бодол, дүгнэлт, ямар нэгэн тодорхой бүлгийн талаар ямар

ч шалтгаангүйгээр сэжиглэн хардах буюу үзэн ядах.

Суралцагчдаас өөрсдийн гаргасан жагсаалтыг дахин харахыг хүсээд, дараах асуултыг асууна.

Хүмүүсийг өөр ямар шинж чанараар нь ялгаварладаг вэ?

Гарч болох хариулт:

Арьс өнгө

Шашин шүтлэг

Яс үндэс

Овог угсаа

Нас

Хүйс

Биеийн хэмжээ, гадаад байдал

Мэргэжил

Хөгжлийн бэрхшээл

Нийгмийн давхарга

Суралцагчдаас дараах асуултыг асууна.

Эдгээрийн талаар ярилцахад ямар санагдаж байна вэ? Яагаад? Ямар нэгэн зүйлийг бодоод,

түүнийгээ бусдад сонсогдохоор хэлэх нь хэцүү байв уу, эсвэл амархан байв уу?

Гарч болох хариулт:

Ийм үзэл бодолтой байх нь ихэнхдээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн зүйл биш гэдгийг

хүмүүс мэддэг.

Таатай санагдаагүй, ямар нэг тодорхой бүлгийн талаар “муу” зүйлийг ил хэлэх.

Ингэснээр тайтгарсан, зарим хүний хувьд өөрийн сэтгэл доторхоо “уудлан гаргаж”

иймэрхүү зүйлийн талаар ярих нь үнэн хэрэгтээ их сайн зүйл байж болно.

Хэрэв тогтсон ойлголт үнэн зөв гэж бодож байвал, энэ бодол нь хэн нэг хүний тухайн бүлэгт

хандах зан авирт нь хэрхэн нөлөөлөх вэ? Жишээ гаргана уу.

Гарч болох хариулт:

Хэн нэгний ааш араншинг тийм байх болов уу гэж төсөөлж магадгүй.

Хэрэв хэн нэгэн багш охидыг хөвгүүдээс илүү ухаалаг гэж боддог бол тэр охидод илүү

сайнаар хандах буюу сайн дүн тавих магадлалтай.

Хэрэв хэн нэгэн ажил олгогч эрэгтэйчүүдийг ажилд авбал илүү тогтвортой ажиллана гэж

боддог бол эмэгтэйчүүдийг ажилд авах сонирхол багатай байж болзошгүй.

Хэн нэгэн хүн өөрийгөө бусад бүлэгт хамаарах хүмүүсээс илүү гэж бодвол тэдэнд

тоомжиргүй хандах, тэдгээр хүмүүсийг гомдоох ямар нэгэн зүйлийг хийж болзошгүй.

21

МОДУЛЬ 5: СЭДЭВ 2

Та нар өөрийн харъяалагдах бүлгийн ямар тогтсон ойлголтыг бодитой гэж итгэдэг вэ?

Гарч болох хариулт (боломжит хариулт олон бий):

Эмэгтэйчүүд “жинхэнэ” эмэгтэй болохын тулд хүүхэдтэй байх ёстой.

Эрэгтэйчүүд гэр бүлээ тэжээх ёстой.

Эрэгтэйчүүд зоригтой байх ёстой.

Эдгээр тогтсон ойлголт нь хүний зан авирт хэрхэн нөлөөлнө гэж бодож байна вэ?

Гарч болох хариулт:

Хэрэв хэн нэгэн охин “заавал хүүхэдтэй байх хэрэгтэй” гэдэгт итгэвэл тэрээр энэ

зорилгодоо хүрэхийн тулд өөрийн хүсэл сонирхлоо хойш тавьж, гэрийн эзэгтэй болно.

Хэн нэгэн хөвгүүн “эрэгтэйчүүд үргэлж зоригтой хатуужилтай байдаг” гэсэн ойлголтыг

хэрэгжүүлэхийн тулд өөрийгөө хүнд хэцүү байдалд оруулж болох юм.

Ямар нэг тогтсон ойлголт ямар нэгэн бүлгийн зөвхөн нэг хүний хувьд үнэн байвал яах вэ? Энэ

нь тухайн бүлгийн хувьд үнэн гэсэн үг үү?

Гарч болох хариулт:

Үгүй. Энэ нь зөвхөн тухайн хувь хүнд л уг шинж чанар байна гэсэн үг. Энэ нь тухайн

бүлгийн хүн бүр тийм гэсэн үг биш.

Эерэг тогтсон ойлголт бүлэг хоорондын харилцаанд ямар хор хөнөөл учруулж болох вэ?

Гарч болох хариулт:

Эерэг тогтсон ойлголт хүртэл (жишээ нь, хар арьстнууд спортод сайн байдаг, Монголчууд

зоригтой гэх мэт) тухайн бүлгийн хүмүүсийг ямар нэгэн ангилалд оруулж, бусад хүнд мөн

тэднийг ангилж дараалуулах боломж олгодог. Хэрэв тэр эерэг ангилалд хүрэхгүй бол

өөрийгөө голоход хүрнэ.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Тогтсон ойлголт юунаас бий болдгийг судлах

Суралцагчдаас тогтсон ойлголт ямар эх сурвалжаас бий болдгийг сууна.

Гарч болох хариулт:

Ямар нэгэн эрх мэдэлтэй хүмүүс (эцэг эхчүүд болон гэр бүлийн бусад гишүүд, багш нар,

хамт олны удирдагчид)

Үе тэнгийнхэн

Телевиз, кино зэрэг мэдээллийн хэрэгсэл, ном сэтгүүл

Соёлын зүйлс (ардын дуу, үлгэр домог, зүйр цэцэн үг гэх мэт)

Хувь хүнд тохиолдсон үйл явдал

Түүх

“Тогтсон ойлголтын эх сурвалж” (Нөөц хэрэглэгдэхүүн 2.1) үзүүлэнгээ дэлгэн харуулна.

Суралцагчдыг дөрвөн багт хуваагаад, баг бүрт тогтсон ойлголтын эх сурвалжаас (насанд

хүрэгсэд, үе тэнгийнхэн, мэдээллийн хэрэгсэл, соёл зан заншил) оноож өгнө. Багууд өөрт

оногдсон эх сурвалжид тохирох үзүүлэн хийж, бусдадаа тайлбарлана.

Баг бүрийг тайлбарын дараа суралцагчдаас дараах асуулт асууна.

Нэмж хэлэх зүйл байна уу?

Энэ багийн хариулттай санаа нийлж байна уу? Үгүй бол яагаад?

22

ТОГТСОН ОЙЛГОЛТУУД

Тогтсон ойлголтын эх сурвалж – боломжит хариултыг (Нөөц хэрэглэгдэхүүн 2.2) чиглэл

болгон ашиглана. Хэрэв суралцагчид ямар нэг зүйлийг орхих, эсвэл зарим буруу, тохирохгүй

зүйл хэлбэл зөв хариулт руу чиглүүлэх асуулт асууна. Бүх баг тайлбараа дууссаны дараа

суралцагчдаас дараах асуултыг асууна.

Эдгээр эх сурвалжаас олж мэдсэн зүйлсэд үргэлж итгэх ёстой юу? Яагаад? Яагаад болохгүй

гэж?

Гарч болох хариулт:

Сонссон зүйлийнхээ талаар тунгаан бодолгүйгээр шууд итгэж болохгүй.

Тухайн мэдээллийг сайтар шүүн тунгааж, түүнд итгэх эсэхээ шийдэх нь маш чухал.

Тогтсон ойлголт яагаад ийм хүчтэй байдаг юм бол?

Гарч болох хариулт:

Тэдгээрийг ихэвчлэн бидний итгэдэг эх сурвалжаас бодитой, үнэн мэтээр бусдад тараадаг

тул хүмүүс асууж шалгаалгүйгээр итгэх нь элбэг байдаг.

Tэдгээр нь маш олон эх сурвалжаар дамжин давтагдсанаар үнэн юм шиг болж хувирдаг.

Aль ч нийгэм тэдгээрийг өөрийн гишүүддээ үеэс үед дамжуулан өвлүүлдэг. Ер нь хүн ойр

орчныхоо хүмүүсийн итгэдэг зүйлсэд мөн адил итгэх хандлагатай байдаг.

Тогтсон ойлголт буруу байхад хүмүүс тэднийг яагаад үнэн зөвийг нь олох гэж оролддоггүй юм

бэ?

Гарч болох хариулт:

Ихэнх тохиолдолд тэдгээр нь нийгмийн нэгэн хэсэг болсон байдаг тул маш цөөн хүн

тэдгээрийг зөв биш гэдгийг ойлгож мэддэг.

Та эргэн тойрныхоо хүн бүрийн итгэж байгаа зүйлийн үнэн зөв эсэхийг олж мэдэхийг

хичээхэд маш нарийн ухаан, эр зориг хэрэгтэй. Гэхдээ цөөн боловч хүн үүнийг

гүйцэлдүүлдэг.

Хэн нэгний хэлсэн зүйл, итгэл үнэмшлийн эх сурвалжийн талаар нарийн тунгаан бодох нь

тогтсон ойлголтыг даван гарахад бидэнд хэрхэн тус дөхөм болох вэ?

Гарч болох хариулт: Нарийн тунгаан бодсоноор:

Бид тогтсон ойлголтын сул болон хязгаарлагдмал байдлыг олж мэдэн үнэлэлт өгч чадна.

Эдгээр дүрслэл нь зөрөлдөөнтэй эсвэл хэт хялбарчлагдсан байдаг гэсэн логик дүгнэлтэд

бид хүрнэ.

Бид ялгаатай байдалд хандах болон түүнийг хүндэтгэх илүү тохиромжтой арга замыг бий

болгож чадна.

Хүмүүсийн амьдралын туршлага, үзэж харсан зүйлд үндэслэсэн тогтсон ойлголтын талаар юу

гэж бодож байна вэ? Үүнд хүмүүс яагаад илүү амархан итгэдэг вэ?

Гарч болох хариулт:

Яагаад гэвэл бид “өөрсдийн нүдээр харцгаасан шүү дээ”

Амьдралын туршлага, үзэж харсан зүйлдээ үндэслэн тогтсон ойлголтыг бий болгодог хүмүүс

хаана алдаа гаргадаг вэ?

Гарч болох хариулт:

Ихэвчлэн хүмүүс тогтсон ойлголтыг ямар нэгэн бүлэг хүмүүсийн талаарх маш

хязгаарлагдмал мэдлэг буюу тохиолдсон үйл явдлын талаарх мэдлэгтээ үндэслэн бий

болгодог.

Хүмүүс өөрийгөө бусад хүний зан үйлд хэрхэн нөлөөлж байдгийг огт ухаардаггүй бөгөөд

харин үүний оронд тэднийг угаасаа тийм гэж хүлээж авдаг.

23

МОДУЛЬ 5: СЭДЭВ 2

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 2.1

ТОГТСОН ОЙЛГОЛТЫН ЭХ СУРВАЛЖ

Уг эх сурвалжид багтах ямар дэд бүлгүүд байна вэ?

Энэ категорид багтах хүмүүс, байгууллагын жишээ

хэлнэ үү?

БОЛОМЖТОЙ ЗҮЙЛ

Энэ эх сурвалжид итгэх ямар

үндэслэл байна вэ?

БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛ

Яагаад энэ эх сурвалж бодитой

биш вэ?

ЖИШЭЭ

Энэ бүлгээс гаргасан тогтсон

ойлголтын жишээ хэлнэ үү?

24

ТОГТСОН ОЙЛГОЛТУУД

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 2.2

Багшид өгөх мэдээлэл. Тогтсон ойлголтын эх сурвалж – Боломжит хариулт

1. ЭХ СУРВАЛЖ: “НАСАНД ХҮРЭГЧИД”

а. Энэ эх сурвалжид багтах ямар дэд бүлгүүд байна вэ?

Хариулт: Эцэг эх, насанд хүрсэн хамаатан, багш нар, хамт олны удирдагчид, залуучууд, өсвөр

үеийн байгууллагын удирдах ажилтан, төрийн алба хаагчид, найз нөхдийн эцэг эх.

б. Эдгээрийн ямар хүчин зүйл нь хүмүүст итгэл төрүүлэх вэ?

Хариулт: Эцэг эх болон бусад насанд хүрэгчид залуу хүмүүсийн амьдралд хүчтэй нөлөө үзүүлэх

хүмүүс гэж тооцогддог. Бидэнд өөрсдөөсөө ахмад настай хүнийг хүндлэх ёстой гэж сургадаг.

Багш нар их мэдлэгтэй бөгөөд бидэнд үнэнийг зааж сургадаг гэж үздэг.

в. Яагаад энэ эх сурвалж бодитой биш байж болох вэ?

Хариулт: Ямар ч эх сурвалжийг бодитой, найдвартай гэдгийг батлах аргагүй. Бодитой үнэнд

хүрэх нь үнэхээр хэцүү бөгөөд эх сурвалж нь өөр хоорондоо зөрчилтэй байдаг. Хүн бүр өөрийн

өсч хүмүүжсэн орчинд тогтсон ойлголттой тулгарч, зарим нь түүнийг амьдралдаа үнэн бодитой

мэтээр хүлээн зөвшөөрч, энэ нь үеэс үед дамждаг.

г. Энэ бүлэгт хамаарах хэн нэгний гаргасан ямар нэгэн тогтсон ойлголтын жишээг хэлнэ үү?

Хариулт бүлгээс хамаарч өөр өөр байна.

2. ЭХ СУРВАЛЖ: “ҮЕ ТЭНГИЙНХЭН”

а. Энэхүү эх сурвалжид багтах ямар дэд бүлгүүд байна вэ?

Хариулт: Насны хувьд нэг бүлэгт хамаарах хүмүүс, найз нөхөд, нэг ангийнхан, сургуулийн нэг

үеийнхэн, хөршийн хүүхдүүд

б. Энэ эх сурвалжийн хувьд ямар хүчин зүйл хүмүүст итгэл төрүүлэх вэ?

Хариулт: Үе тэнгийнхэн бусад эх сурвалжаар дамжсан тогтсон ойлголтод хүн бүр итгэдэг

мэтээр хүчийг нь нэмэгдүүлдэг. Тэд та нарын найз нөхөд учраас тэдэнд итгэдэг.

в. Яагаад энэ эх сурвалж бодитой биш байж болох вэ?

Хариулт: Дээрхтэй адил (“Насанд хүрэгчид” эх сурвалжийн “в” асуултын хариулттай адил).

г. Энэ бүлэгт хамаарах хэн нэгний гаргасан ямар нэгэн тогтсон ойлголтын жишээг хэлнэ үү?

Хариулт бүлгээс хамаарч өөр өөр байна.

25

МОДУЛЬ 5: СЭДЭВ 2

3. ЭХ СУРВАЛЖ: “МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ”

а. Энэхүү эх сурвалжид багтах ямар дэд бүлгүүд байна вэ?

Хариулт: Телевиз, кино, ном, сонин, сэтгүүл, радио болон зар сурталчилгаа.

б. Энэ эх сурвалжийн хувьд ямар хүчин зүйл хүмүүст итгэл төрүүлэх вэ?

Хариулт: Мэдээллийн хэрэгслээр дамжуулж буй мэдээллийг бодитой, үнэн зөв мэтээр

өгдөг учраас хүмүүс эргэлзээгүйгээр итгэдэг. Телевиз, кино зэрэг орчин үеийн мэдээллийн

хэрэгслийн мэдээлэл, нэвтрүүлэг нь хүчирхэг гүрний мэдээллийн хэрэгслээс дамжин ирсэн

байх буюу тэдний загвараар хийсэн байдаг тул үнэн зөв гэж тооцогддог.

в. Яагаад энэ эх сурвалж бодитой биш байж болох вэ?

Хариулт: Дээрхтэй адил (“Насанд хүрэгчид” эх сурвалжийн “в” асуултын хариулттай адил).

г. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж мэдсэн ямар нэгэн тогтсон ойлголтын жишээг хэлнэ үү?

Хариултууд бүлгээс хамаарч өөр өөр байна.

4. ЭХ СУРВАЛЖ: “СОЁЛ, ЗАН ЗАНШИЛ”

а. Энэхүү эх сурвалжид багтах ямар дэд бүлгүүд байна вэ?

Хариулт: Уламжлалт итгэл үнэмшлүүд, цэцэн үгс, ардын дуу, үлгэр домог, сүсэг бишрэл, аливаа

зүйлийг хийх уламжлалт аргууд.

б. Энэ эх сурвалжийн хувьд ямар хүчин зүйл хүмүүст итгэл төрүүлэх вэ?

Хариулт: Үлгэр домог, ардын дуу болон бусад уламжлагдан ирсэн зүйл нь урт удаан хугацааны

түүхээрээ үнэн зөв хэмээн тооцогддог. Хүмүүс уламжлал, зан заншлаа хүндэтгэн үзэж,

тэдгээрийг илүү сайн байсан ч шинэ санаа бодлын эсрэг “нотолгоо” болгон хэрэглэдэг.

в. Яагаад энэ эх сурвалж бодитой биш байж болох вэ?

Хариулт: Дээрхтэй адил (“Насанд хүрэгчид” эх сурвалжийн “в” асуултын хариулттай адил).

г. Энэ бүлэгт хамаарах хэн нэгний тухай гаргасан ямар нэгэн тогтсон ойлголтын жишээг

хэлнэ үү?

Хариулт бүлгээс хамаарч өөр өөр байна. Олны дунд хэлэгддэг үгсийн жишээ:

Эмэгтэй хүний үс нь урт, ухаан нь богино.

Эмэгтэй хүн байснаас эрэгтэй байсан нь хавьгүй дээр.

26

Сэдэв 3

ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ

ЗОРИЛГО

Энэ сэдвээр бусдад нэр хоч өгөх, бусдыг ялгаварлан гадуурхах тухай үзнэ. Ялгаварлан

гадуурхагдсан хүн, ялгаварлан гадуурхагч болон нийгэмд ялгаварлан гадуурхах үзэл ямар

нөлөө үзүүлдэг болохыг олж мэднэ.

ЗОРИЛТ

Энэ сэдвийн эцэст суралцагчид нь дараах мэдлэг, чадвартай болсон байна.

Үүнд:

• “Ялгаварлан гадуурхах” гэсэн нэр томъёог тодорхойлох.

• “Нэр хочоор дуудах”, “хоч өгөх”, “шударга бусаар хандах”-д төрдөг сэтгэгдэл, мэдрэмжийг

тайлбарлах.

• Хүмүүс яагаад хоч өгдөг, бусдыг ялгаварлан гадуурхдаг талаар хоёроос доошгүй шалтгаан

нэрлэх.

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар.

• Самбарын үзэг, эсвэл шохой.

• Нэр хоч болон шударга бус хандлагын хүснэгт (Нөөц хэрэглэгдэхүүн 3.1) –том үзүүлэн

хэлбэрээр.

• Малгай, эсвэл том хайрцаг буюу өөр ямар ч сав ашиглаж болно.

ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Хүмүүсийг нэр хочоор дуудах нь тэднийг ихээр гомдоож, сэтгэл санааг нь үймүүлдэг.

• Ялгаварлан гадуурхах нь хүнд сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн ялгаварлан гадуурхаж байгаа

хүнд өөрт нь болон нийгэмд муугаар нөлөөлдөг.

• Ялгаварлан гадуурхах явдал нь зориудаар буюу муу санааны үр дүнд гардаг. Бас

бодлогогүйгээс, санамсаргүйгээр, эсвэл аяндаа гарсан байж болно.

• Бусдыг ялгаварлан гадуурхахаас зайлсхийхийн тулд хүн бүрийг бие даасан хувь хүн гэдгээр

харж хандахыг хичээх хэрэгтэй.

• Ялгаварлан гадуурхах гэдэг нь тухайн хүний харъяалагддаг бүлэгт сөргөөр хандах, ад үзэх

буюу ялгаварлах хандлага гаргахыг хэлнэ.

СУРГАЛТЫН ЯВЦ

Уг сэдвээр ялгаварлах болон тогтсон ойлголт нь хүмүүсийн бусдад хандах хандлага, зан үйлд

ямар нөлөө үзүүлдэг болохыг судална.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Нэр хоч өгөх болон шударга бусаар хандах

Нэр хоч болон шударга бус хандлагын хүснэгт (Нөөц хэрэглэгдэхүүн 3.1)-ийг дэлгэн харуулж,

суралцагчид цаасан дээр бичиж авна. Тэд хүснэгтийн нүд бүрийг анхааралтай уншаад, бөглөж

бичнэ. Бичихийг хүсч буй зүйл нь ичгэвтэр эсвэл тэднийг эвгүй байдалд оруулахаар байсан ч

аль болох үнэн зөв гүйцэд хариулах ёстой гэдгийг анхааруулна. Хүснэгтэд юу бичихийг дараах

байдлаар тайлбарлана.

Зүүн дээд талын нүдэнд нас, хүйс, нийгмийн гарал үүсэл, үндэс угсаа, шашин шүтлэг, гадаад

төрх, бэлгийн чиг баримжаа болон бусад шинж чанараасаа болоод нэрлэгдэж байсан нэрүүдээ

бичнэ.

Зүүн доод талын нүдэнд та нар бусад хүмүүсийг шинж чанараар нь (хүйс, шашин шүтлэг,

гадаад төрх гэх мэт) нэрлэж байсан болон зөвхөн дотроо бодож байсан нэрүүдээ бичнэ.

Баруун дээд нүдэнд нас, хүйс, шашин шүтлэг, нийгмийн гарал, гэр бүл, үндэс угсаа гэх

зэрэг шинж чанараас болоод та нарт шударга бусаар хандаж байсан тохиолдлын тухай

бичнэ.

Баруун доод нүдэнд дээрхтэй адил шалтгаануудын аль нэгнээс болоод та өөрөө бусдад

шударга бусаар хандаж байсан тохиолдлын тухай бичнэ.

Суралцагчид бичиж дуусмагц бичсэн цаасаа дөрөв нугалан багшид өгнө. Ирсэн цааснуудыг

малгай дотор хийнэ. Цааснаас нэг нэгээр нь сугалан, бичсэн зүйлийг чангаар унших явцад

суралцагчид аль хариулт нь нийтлэг гарч байгааг ажиглана. Бүх цаасыг уншиж дуустал

үргэлжлүүлнэ. Суралцагчид хамгийн нийтлэг гарсан зүйлийг хэлнэ. Тэдгээрийг самбарт

тогтоосон хүснэгтэд тохирох нүдэнд нь бөглөж бичнэ.

Суралцагчид ямар нэгэн нэр хочоор дуудуулж байсан болон өөрт нь шударга бусаар хандаж

байсан тохиолдолд ямар мэдрэмж төрсөн, ямар санагдаж байсныг ярина. Хэрэв тэд нэг

29

МОДУЛЬ 5: СЭДЭВ 3

нэгнээсээ ичээд ярихгүй бол хүмүүсийг насаар нь ялгаварлан хамгийн ихээр шударга

бусаар ханддаг гэдгийг хэлнэ. Энэ шалтгааны улмаас тэдэнд шударга бусаар хандаж байсан

тохиолдлоосоо хуваалцах хүн байгаа эсэхийг асууна. Бусад суралцагчдаас тийм нэр, хочоор

дуудуулах болон шударга бусаар хандахад тэдэнд ямар сэтгэгдэл төрөх вэ гэж асууна.

Гарч болох хариулт:

Гомдоно

Уурлана

Уйтгарлана

Сэтгэлээр унана

Гутарна

Зэвүүцнэ

Үзэн ядна

Зөрүүдлэнэ

Суралцагчдаас дараах асуултыг асууж ярилцана.

Хүмүүс яагаад бусдад шударга бусаар хандаж тэдэнд нэр хоч өгдөг вэ?

Гарч болох хариулт:

Ихэвчлэн бусдыг сул дорой, муу гэж хэн нэгэнд бодогдуулж, харагдуулахыг оролдсоноороо

хүн өөрийгөө бусдаас илүү харагдана гэж боддог учраас нэр хоч өгдөг.

Хүн эрх мэдэл, хүч чадалтай болмогцоо заримдаа түүнийгээ бусдын эсрэг муугаар

ашиглахыг хүсдэг (заримдаа тэд үнэн хэрэгтээ бусдаас сул дорой байдаг учраас бусдад

эрх мэдэл, хүч чадлаа гайхуулан харуулахыг хүсдэгээс болдог).

Заримдаа хүмүүс “сул дорой бүлгийн” нэг гишүүн болж харагдахгүйн тулд бусдад нэр хоч

өгөн тэдний нэг биш гэж харагдахыг хичээдэг.

Хэрэв нэг нэгэндээ нэр хоч өгөх, бусдад шударга бусаар хандахаа больчихвол ямар сайн зүйл

тохиолдох вэ?

Гарч болох хариулт:

Хүмүүс өөрийнхөө талаар илүү сайнаар бодно.

Санал зөрөлдөөн, зөрчил багасна.

Хүмүүс бие биедээ сайнаар хандах болно.

Ямар муу зүйл тохиолдож болох вэ?

Гарч болох хариулт:

Ямар ч муу зүйл тохиолдохгүй.

Тэгвэл бид яасан нь дээр вэ?

Гарч болох хариулт:

Бусдад нэр хоч өгөхөө болих

Хүмүүст шударгаар хандах

Бусдад хочоороо дуудуулах болон бусад хүмүүс шударга бусаар хандах нь ямар байдаг

талаар бодох

30

ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Ялгаварлан гадуурхах явдлыг тодорхойлох

Суралцагчдаас дараах асуултыг асууна:

Хүмүүс тогтсон ойлголт, ялгаварлах үзлийнхээ улмаас бусдад хэрхэн ханддаг вэ?

Гарч болох хариулт:

Нэр хоч өгөх

Тэдний талаар онигоо ярих

Тэдэнд өөрөөр хандах

Тэдэнд шударга бусаар хандах

Эдгээр нь бүгд ялгаварлан гадуурхахын хэлбэр мөн гэдгийг хэлнэ. Самбарт “ялгаварлан

гадуурхах” гэсэн гарчиг тавина. Суралцагчид дэвтэртээ ялгаварлан гадуурхах гэсэн нэр томъёог

өөрийн бодлоор тодорхойлж бичнэ. “Хэн нэгнийг ялгаварлан гадуурхана гэж юу гэсэн үг вэ?”

гэсэн асуулт тавьж, чиглэл өгнө. Суралцагчид сайн дураараа өөрийн бичсэн тодорхойлолтоо

танилцуулна. Тэдний тодорхойлолт, гаргасан санааг ашиглан, дараах тодорхойлолтыг самбарт

бичнэ.

Ялгаварлан гадуурхах: Тухайн хүний харъяалагддаг бүлэгт сөргөөр хандах, ад үзэх буюу

ялгаварлах хандлага гаргах.

Суралцагчдыг дөрвөн багт хувааж, бүлгүүд ялгаварлан гадуурхах явдал хүний амьдралд

нөлөөлөх бүх арга замыг жагсааж бичнэ. Баг бүр хийсэн ажлаа танилцуулна. Эхний багийн

танилцуулгад гарсан санааг давталгүйгээр үлдсэн санааг бусад баг танилцуулна.

Гарч болох хариулт:

Ижил боломжоор хангагдахгүй байх

Дараах чиглэлээр ялгавартай, шударга бус хандах

Сургууль

Ажил

Үйлчилгээ

Хуулийн байгууллага

Цалин хөлс

Дүн, бусад төрлийн үнэлгээ

Бусад хүмүүс хүндэтгэхгүй байх

Хүчирхийлэлд өртөн хувийн аюулгүй байдал багасах

Бусдаар гоочлуулах, гомдох

Өөртөө итгэх итгэл багасах

Суралцагчид өмнө нь ялгаварлан гадуурхах явдал ямар нөлөөтэй байдгийг ярилцсан учраас

багууд дараах зүйлийн талаар ажигласан буюу өөрсдөд нь тохиолдсон байж болох хоёр жишээ

гаргана.

Ялгаварласан хандлага

Ялгаварлахтай холбоотой шударга бус зан үйл

Тэдгээр зан үйлийн сөрөг үр дагавар

Нэг баг эхний жишээгээ танилцуулж, бусад багууд өөрийн санал дүгнэлтээ нэмж хэлнэ. Ийм

маягаар бүх багийн жишээтэй танилцана.

31

МОДУЛЬ 5: СЭДЭВ 3

Ингээд суралцагчдаас дараах асуулт асууна.

Бусдад шударга бусаар ханддаг хүмүүст юу тохиолддог вэ?

Бусдыг ялгаварлан гадуурхдаг хүмүүст ямар нэгэн үр дагавар гарч ирдэг болов уу? Хэрэв тийм

бол ямар үр дагавар гарах вэ?

Гарч болох хариулт:

Зарим улс оронд бусдыг ялгаварлан гадуурхахын эсрэг хууль байдаг боловч

ялгаварлагдахын эсрэг ямар ч хууль байдаггүй.

Заримдаа хүмүүс бусдад шударга бусаар хандсаныхаа төлөө шийтгэл хүлээдэг.

Ялгаварлах үзэлтэй хүмүүс бусдыг ойлгохдоо бэрхшээлтэй учирдаг. Тэдний амьдрал тийм

ч бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байдаггүй.

Ялгаварлагдсан хүмүүс тэдэнд ямар нэгэн байдлаар өшөө хорслоо илэрхийлж болзошгүй.

Ялгаварлагдан гадуурхагдсан хүн ямар байдаг бол?

Гарч болох хариулт:

Ууртай

Уйтгарласан

Сэтгэлээр унасан

Зөрүүд гөжүүд

Бухимдсан

Ялгаварлагдсан хүмүүс ихэвчлэн бусдаас илүү ууртай бухимдсан байх хандлагатай бөгөөд

энэ нь тэдний эрүүл мэнд, нийгмийн харилцаанд муугаар нөлөөлдөг.

Ялгаварлан гадуурхах явдал нь нийгэмд ямар нөлөөтэй вэ?

Гарч болох хариулт:

Ялгаварлан гадуурхах нь бүлэг хоорондын таагүй уур амьсгалыг нэмэгдүүлж үл ойлголцол,

байнгын зөрчлийг дэврээдэг. Энэ нь бүлгийн бүх гишүүдэд нөлөөлдөг.

Бусдыг ялгаварлан гадуурхдаг хүн үүнийгээ санаатайгаар, зориудаар хийдэг үү?

Гарч болох хариулт:

Үгүй. Олонх тохиолдолд хүмүүс огт бодлогогүйгээр ийм зүйл хийдэг.

32

ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ

ДҮГНЭЛТ

Сэдвийг дүгнэж суралцагчдаас дараах асуултыг асууж ярилцана.

Ялгаварлах үзэл болон ялгаварлан гадуурхах асуудлыг авч үзэх нь Монголчуудын хувьд яагаад

чухал вэ?

Гарч болох хариулт:

Нэгдмэл, бат бэх нийгэм бий болгохын тулд хүмүүс ялгаварлах үзэл, тогтсон ойлголтоо үл

хэрэгсэж, даван гарах шаардлагатай.

Дэлхий ертөнц даяарчлагдаж байна. Монголчууд янз бүрийн улс орны хүмүүстэй харилцаанд

их орох болжээ. Тийм болохоор уламжлалт ойлголт, ялгаварлах үзлээ өөрчлөхөд суралцах

хэрэгтэй.

Ялгаварлах үзлээ даван гарч, ялгаварлан гадуурхахаас сэргийлэхийн тулд хүмүүс юу хийж

болох вэ?

Гарч болох хариулт:

Тогтсон ойлголт, ялгаварлах үзэл нь тэдэнд байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч энэ талаар

бодож эргэцүүлэх.

Бусад бүлгийнхнийг таньж мэдэх (тэдний юу боддог тухай, тэдний соёл, итгэл үнэмшил

болон зан заншлынх нь талаар сонирхох, хүндэтгэх)

Хүн бүрийг өөрийн онцлог шинж чанар бүхий хувь хүн хэмээн үзэх.

Бусад бүлгүүдэд ямар нэгэн үнэлгээ өгөхөө зогсоох.

Бусдыг ялгаварлаж байгаа хүмүүстэй нээлттэйгээр ярилцах.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 3.1

НЭР ХОЧ БОЛОН ШУДАРГА БУС ХАНДЛАГЫН ХҮСНЭГТ

Надад өгч байсан нэр хочууд

Надад шударга бусаар хандаж байсан

тохиолдлууд

Миний бусдад өгч байсан нэр хочууд

Миний бусдад шударга бусаар хандаж

байсан тохиолдлууд

33

Сэдэв 4

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ

ЗОРИЛГО

Тус сэдвээр хөгжлийн бэрхшээл болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх тогтсон

ойлголтыг судалж, туршилт хийж үзнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өрөвдүүлэхээс илүү

хүндлүүлэх, өөрийгөө ойлгуулахыг хүсдэг бөгөөд тэд олон зүйлийг хийх чадвартай гэдгийг

мэдэж авах болно.

ЗОРИЛТ

Энэ сэдвийн эцэст суралцагчид нь дараах мэдлэг, чадвартай болсон байна.

Үүнд:

• Хөгжлийн бэрхшээл, тэдгээртэй хамааралтай тогтсон ойлголтыг нэрлэх.

• Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг өрөвдөх нь мэдэрч ойлгохоос өөр гэдгийг ухаарах.

• Хөгжлийн бэрхшээлтэй хүний хийж чадах зүйлийг тайлбарлах.

Бэлтгэх зүйл

• Хөгжлийн бэрхшээл” карт – дараах үг бүрийг ижил тоогоор давтсан байна. Оролцогч

бүрт нэг карт өгнө. (Хараагүй, Сонсголгүй, Суунги, Оюун ухааны бага зэрэг хомсдолтой)

• Нүдний боолт – гурван ширхэг.

• Чихний бөглөө – гурван хос буюу гурван оролцогчийн чихийг бөглөхүйц хөвөн.

• Дэлгэц цаас

• Маркер

• Хөгжлийн бэрхшээлтэй байх нь - төсөөлөн бодох дасгалын заавар (Нөөц хэрэглэгдэхүүн

4.1).

• “Суралцахад нөлөөлдөг хөгжлийн бэрхшээл” карт (Нөөц хэрэглэгдэхүүн 4.2)– нэг багц.

МОДУЛЬ 5: СЭДЭВ 4

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Хөгжлийн бэрхшээл нь тодорхой үүргүүдийг хязгаарлах боловч тухайн хүний бусад чадвар

болон хүнлэг чанарыг нь хязгаарладаггүй.

• Хэдийгээр ямар нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн тухайн бэрхшээлтэй холбоотой зарим

үүргээ гүйцэтгэж чадахгүй ч бусад олон зүйлийг хийж чадна.

• Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх тогтсон ойлголт нь тэдэнд шударга бусаар

хандах болон эелдэг бус зан үйл гаргахад хүргэдэг.

• Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ойлгоно гэдэг нь тэднийг өрөвдөхөөс эрс ялгаатай зүйл

юм. Өрөвдөх нь эрх мэдлийн ялгааг бий болгох буюу өрөвдүүлж буй хүн нь ямар нэгэн

байдлаар захирагдагч гэсэн ойлголтыг төрүүлдэг.

СУРГАЛТЫН ЯВЦ

Тус сэдвээр хөгжлийн бэрхшээл болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар бусад

хүмүүсийн гаргадаг ялгаварлах үзэл, тогтсон хандлагын тухай судална.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Хөгжлийн бэрхшээлийг ойлгох нь.

Суралцагчид өөрийн мэддэг хөгжлийн бэрхшээлийг нэрлэнэ. Үүнд: биеийн, сэтгэцийн, нүдэнд

харагдах болон үл харагдах хөгжлийн бэрхшээл байж болно гэдгийг хэлээд, тэдний хэлснийг

самбарт жагсаан бичнэ.

Гарч болох хариулт:

Хараагүй

Дүлий

Хэлгүй

Суунги, дөрвөн мөч нь мэдээгүй

Биеийн аль нэг хэсэг нь мэдээгүй болсон

Аль нэг эрхтэн нь байхгүй

Дауны хам шинж, оюун ухааны саатал гэх мэт.

Дислекси буюу унших чадваргүй байх

Аутизм (Өөрийн ертөнцдөө амьдрах, амьдралаас тасархай байх)

Тод ярьж чадахгүй байх, ээрүү

Хөгжлийн бэрхшээлийг бий болгогч архаг өвчин эмгэг.

Суралцагчдыг нүдээ анихыг хүсээд, тэдэнд дараах хөгжлийн бэрхшээлийн нэрийг уншиж өгнө.

Хараагүй

Сонсголгүй

Суунги

Суралцахад нөлөөлдөг хөгжлийн бэрхшээл

Хэл ярианы согог

Багш тэдгээр үгсийг хэлэх зуураа самбарт бичнэ. Суралцагчид тэдгээрийг сонсоод тийм

хөгжлийн бэрхшээлтэй хэн нэгний тухай бодоод толгойдоо орж ирсэн үг, өгүүлбэр, бодол

санааг хэлнэ. Тэд өөрийн хэлж байгаа зүйлийнхээ талаар бодож цэгнэлгүйгээр ямар ч зүйл

36

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ

хэлж болно; ямар нэгэн тэнэг, гэнэн санагдсан юм байсан ч гэсэн хэлж болно. Бүх үгийг хэлж

дуусаад суралцагчид нүдээ нээнэ. Үүний дараа тэднээс дараах асуулт асууна.

Самбарт бичсэн хөгжлийн бэрхшээлийн талаарх үг хэллэгийг харахад ямар зүйл ажиглагдаж

байна вэ?

Гарч болох хариулт:

Тухайн хүний хийж чадахгүй зүйлийн тухай тайлбар

Тэдгээрийг өрөвдсөн сэтгэлийн илэрхийлэл

Тэдний талаарх эерэг биш зүйлс

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар бид ямар ойлголттой байдаг вэ?

Гарч болох хариулт:

Бид тэднийг чаддаг гэхээсээ илүү чаддаггүй хүмүүс гэж хүлээж авах хандлагатай байдаг.

Бид тэдний талаар мэдэж, халамжлах ёстой гэхээсээ илүү, тэднийг өрөвдөх ёстой хүмүүс

гэж хүлээж авдаг.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Хөгжлийн бэрхшээлтэй байх нь.

Хөгжлийн бэрхшээлийн нэр бичсэн картаас оролцогч бүр нэгийг сонгож авна. Ижил карт

сугалсан хүмүүс нэг баг болно.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Хэрэв оролцогчдын дунд ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй хүн байгааг мэдэж байгаа бол

түүнд өөрийнхөөс нь өөр хөгжлийн бэрхшээлтэй карт өгч болно.

Суралцагчдыг биеэ суллан, нүдээ аниад, анхааралтай сонсохыг хүснэ. Багш хөгжлийн

бэрхшээлтэй байх нь - төсөөлөн бодох дасгалын хуудас (Нөөц хэрэглэгдэхүүн 4.1)-т байгаа

нөхцөлийг чангаар аажуухан уншина. Дараа нь суралцагчид өөртөө тохиолдсон явдлын

талаар бодоод, тэдэнд төрсөн сэтгэгдлийг тайлбарлах нэг үг хэлнэ. Багууд дотроо дараах

асуултын дагуу ярилцана.

Өөрийн сонгосон карт дахь хөгжлийн бэрхшээлтэй хүн болж амьдарна гэж төсөөлөхөд ямар

санагдсан бэ?

Хамгийн хэцүү хэсэг нь юу байв?

Ийм хөгжлийн бэрхшээлтэй байхад амьдралд чинь юу тус нэмэр болох вэ?

Юу нь илүү хэцүү болгоно гэж бодож байна вэ?

Баг бүр ярилцсан зүйлээ бусдадаа товчхон тайлбарлана. Тухайн багаас асуухыг хүсч байгаа

зүйл байгаа эсэхийг лавлана.

Багууд өөрт оногдсон хөгжлийн бэрхшээлийн талаар дараах гурван жагсаалт гаргана.

Ийм хөгжлийн бэрхшээлтэй хүний огт хийж чадахгүй зүйлс

Энэ хөгжлийн бэрхшээлтэй хүний хийж чадах зүйлс

Тухайн хөгжлийн бэрхшээлийн өвөрмөц хүчин зүйлээс хамаарч ийм хүмүүсийн хийж чадах

эсвэл чадахгүй байж магадгүй зүйлс. Танай багийн итгэлтэй бус буюу эргэлзэж байгаа

зүйлс.

37

МОДУЛЬ 5: СЭДЭВ 4

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Бие эрхтний ямар нэгэн согогтой хүний хийж чадах зүйлсийн жагсаалтыг гаргахын өмнө

суралцагчид маш нарийн нягтлан бодох хэрэгтэйг сануулаарай. Олон хүн хөгжлийн бэрхшээлтэй

хүмүүсийн хийж чадах зүйлсийг маш доогуур үнэлдэг. Хараагүй хүмүүс брайл үсгээр бичигдсэн

ном сонинг уншиж, мөн бичиж чадна. Сонсголгүй зарим хүмүүс бусад хүмүүстэй дохионы

хэлээр дамжуулан харилцаж чадна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс спортоор хичээллэн,

машин техник ашиглаж их, дээд сургуульд амжилттай суралцаж чадна. Тэдний хийж чадахгүй

зүйлсийн жагсаалт нь нэлээд богино тодорхой байх болно.

Тухайн хүмүүсийн бие эрхтэн, оюун ухаан, сэтгэлийн хөдөлгөөнтэй холбоотой чадварын талаар

бодох хэрэгтэй гэдгийг сануулж, эдгээр үгийг самбарт бичин тэдэнд санамж болгоно. Баг бүр

хийсэн зүйлээ танилцуулна. Бусад багаас дараах асуултыг асууна.

Энэ багийн бичсэн зүйлстэй та нар санал нэг байна уу?

Нэмэх зүйл байна уу?

Хэрэв тухайн баг өөрсдийн эргэлзэж байгаа зүйлсийн жагсаалтыг бичсэн бол бусад

оролцогчдоос “Ийм хөгжлийн бэрхшээлтэй хүн үүнийг хийж чадна гэж бодож байна уу?” гэж

асууна.

Ямар нэгэн санал зөрөлдөх зүйл гарвал тэднийг санал нийлтэл хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.

Бүх суралцагчдаас дараах асуултыг асууна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хийж чаддаг болон чаддаггүй зүйлийн жагсаалтаас юу

ажиглагдаж байна вэ? Аль жагсаалт нь илүү урт байна вэ?

Энэ дасгалыг ажилласнаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар юу мэдэж авсан бэ?

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Хөгжлийн бэрхшээлийг биеэрээ мэдрэх нь.

Суралцагчид ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй байх нь ямар байдгийг биеэрээ мэдрэх,

турших дасгал хийнэ. Сайн дурын гурван хүнийг гарч ирэхийг хүснэ. Тэдний нүдийг боож, юм

харах боломжтой эсэхийг нягтална. Тэд өрөөн дундуур алхаж явна. Энэ нь ямар нэгэн уралдаан

тэмцээн биш гэдгийг сануулна. Нүдээ боосон суралцагчид өөрийгөө хараагүй хүн хэмээн

төсөөлж, зарим хүн бүх амьдралынхаа туршид ийм байдлаар амьдардаг гэдгийг бодно. Нүдээ

боогоод өрөөн дотор явж байгаа гурван хүнийг ажиглаж буй бусад суралцагч мөн өөрийгөө

тэдний оронд байсан бол ямар байх байсан бол гэж төсөөлнө. Суралцагчдыг өрөөний нөгөө

талд хүрмэгц нүдээ боосон чигээрээ буцаад ангийн нөгөө хэсэгт очиж зогсохыг хүснэ. Буруу

газар очиж зогссон ч тэднийг чиглүүлэх хэрэггүй. Бусад суралцагчдыг тэднээс асуулт асуухыг

хүснэ. Нүдээ боосон суралцагчид нүдний боолтоо авалгүй, зогссон газраа байх ёстой. Тэдэнд

ямар мэдрэмж төрснийг асууна. Дараах асуултаар дөхүүлж өгч болно.

Харж чадахгүй байх нь ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?

Өрөөн дундуур явахыг оролдож байхад ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

38

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ

Ямар мэдрэмжээ ашигласан бэ? Яаж ашигласан бэ?

Харж чадахгүй байхад хамгийн хэцүү зүйл нь юу байв?

Хараагүй байх нь ямар байдаг гэж бодож байна вэ?

Өдөр бүр ийм байдалтай байна гэвэл ямар санагдаж байна вэ?

Хэрэв суралцагчдын дунд хараагүй хүн байгаа бөгөөд тэдэнд эвгүй санагдахгүй бол тэднээс

санал бодлоо хуваалцахыг хүсч болно. Асуулт хариултын хэсэг дуусмагц нүднийхээ боолтыг

авч болно гэдгийг хэлж, тэдэнд талархал илэрхийлнэ. Дахин гурван хүн сайн дураараа гарч

ирэхийг хүснэ. Эдгээр оролцогч чихээ бөглөн ангийнхныхаа өмнө гарч сууна. Бусад оролцогч

тэднээс асуулт асууж, чихээ бөглөсөн суралцагчид хариулахыг оролдоно. Энэ маягаар

хоёроос гурван минут болох бөгөөд тэднээс бусад суралцагчид төрөл бүрийн асуулт асууж

болно. Үүний дараа тэдэнд мөн ямар мэдрэмж төрснийг дараах асуултыг ашиглан асууна.

Сонсож чадахгүй байх нь ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?

Асуултад хариулахыг оролдож байхад ямар санагдаж байсан бэ?

Өөртөө тус болох ямар мэдрэмжээ ашигласан бэ?

Сонсож чадахгүй байхын хамгийн хэцүү тал нь юу вэ?

Сонсголын бэрхшээлтэй байх нь ямар байдаг гэж бодож байна вэ?

Өдөр бүр ийм байдалтай бусдын дунд байна гэвэл ямар санагдаж байна вэ?

Хэрэв оролцогчдын дунд сонсголын бэрхшээлтэй хүн байгаа бөгөөд түүнд эвгүй санагдахгүй

бол өөрийн сэтгэгдлийг хуваалцаж болно.

Хүн бүр суралцах болон уншихтай холбоотой нэгэн дасгалд оролцоно. Тэдэнд үсгийн байрлалыг

нь өөрчилж бичсэн үгсийг (нөөц хэрэглэгдэхүүн 4.2) харуулж, ямар үг болохыг дэвтэртээ

бичих даалгавар өгнө. Үсгийн байрлалыг нь өөрчилж бичсэн үг бүрийг таван секундын

хугацаатайгаар нэг нэгээр нь өргөж харуулна. Тус дасгалыг хийж дууссаны дараа хариултыг

нь харуулж, дараах асуултыг асууна.

Хэдэн хүн бүх үгийг зуун хувь зөв бичсэн бэ?

Хэдэн хүн наяас дээш хувийг нь зөв бичсэн бэ?

Хэдэн хүн жараас доош хувийг нь зөв хариулсан бэ?

Хөгжлийн бэрхшээлийн ямар төрлийг энэ дасгал харуулж байна вэ?

Гарч болох хариулт:

Суралцахад нөлөөлдөг хөгжлийн бэрхшээл, дислекси буюу уншиж чадахгүй байх.

Суралцагчдаас суралцахад нөлөөлдөг хөгжлийн бэрхшээл гэж юу болохыг асууна. Хэрэв

мэдэж байвал хэн нэгээр нь тайлбарлуулна. Мэдэхгүй бол тэдэнд олон хүн мэдээллийг

боловсруулах боломжгүй болгодог, суралцахад нөлөөдөг хөгжлийн бэрхшээлтэй байдаг

гэдгийг тайлбарлана. Энэ нь тэднийг бусадтай адилхан суралцахад саад болдог. Дислекси нь

ийм хөгжлийн бэрхшээлийн нэг төрөл бөгөөд хүмүүс үгийг буруугаар хардаг.

Дараах асуултыг асууж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Дислекси нь хүний нүд хүлээж авсан мэдээллээ боловсруулахтай холбогдон үүсдэг бөгөөд

оюун ухаантай хамааралгүй юм

39

МОДУЛЬ 5: СЭДЭВ 4

Та нарын хэд нь эдгээр үгсийг тэр дор нь ойлгож чадсан бэ?

Эдгээр үгсийг ойлгохыг хичээж байхад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Суралцахад нөлөөлдөг хөгжлийн бэрхшээлтэй байх нь ямар байдаг гэж бодож байна вэ?

Өдөр бүр сургууль дээрээ ийм байдалтай байна гэвэл ямар санагдаж байна вэ?

Хэрэв оролцогчдын дунд суралцахад нөлөөлдөг хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа бөгөөд

тэдэнд эвгүй санагдахгүй бол өөрсдийн сэтгэгдлийг хуваалцаж болно.

Суралцагчдаас дараах асуултыг асууж, ярилцана.

Бусад хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүнд ихэвчлэн яаж ханддаг вэ?

Тэдэнд бид хэрхэн хандаж байвал зохих вэ?

Хэрэв та нар өөрсдөө ийм байдалтай бол энэ нь үнэхээр хүнд асуудал байхсан болов уу, эсвэл

хэвийн тохиолдох зүйл мэт санагдах уу?

Гарч болох хариулт:

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс түүндээ дасан зохицдог. Энэ нь тэдний амьдралын

нэгэн хэсэг болсон байдаг. Тэдний бусад мэдрэхүй нь эрүүл, маш сайн ажиллаж, дутуу

мэдрэхүйгээ нөхөж байдаг.

40

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ

ДҮГНЭЛТ

Суралцагчдаас дараах асуулт асууж, сэдвийг дүгнэнэ.

Хүмүүс ямар учраас хөгжлийн бэрхшээлтэй хүний өмнөөс харамсаж, тэднийг өрөвддөг вэ?

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өрөвдөх нь яагаад муу зүйл вэ? Бусдаар өрөвдүүлэх нь

ямар санагддаг вэ?

Гарч болох хариулт:

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өрөвдөх нь тэднийг бодитоор үнэлэлгүйгээр дорд үзэж,

бусдаас доогуур буюу хараат мэт харагдуулж байгаа хэрэг юм. Энэ нь тэдэнд өөрөөр

хандах ёстой гэж хэлж байгаатай ижил юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ойлгох, түүнийг өрөвдөх хоёр ямар ялгаатай вэ?

Гарч болох хариулт:

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ойлгоно гэдэг нь түүнд тохиолдсон бэрхшээл зовлонг

мэдэрч, мөн тэр хүн юу хийж чадах вэ гэдгийг мэдэж авна гэсэн үг юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх таагүй сэтгэгдлээ даван гарах болон тэдэнд бусдын

адил хандахад бидэнд юу туслах вэ?

Гарч болох хариулт:

Хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй танилцах нь тэдэнд хандах бидний хандлагыг ихэвчлэн

өөрчилдөг.

Хөгжлийн бэрхшээлийн талаар илүү ихийг мэдэх буюу тэдний талаар гүнзгий ойлголттой

болох.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг таньдаг байх нь тийм хүмүүст хандах бидний хандлага,

сэтгэгдлийг хэрхэн өөрчилж болох вэ?

Гарч болох хариулт:

Бусад хүнд ханддагтай нэгэн адил хамгийн эхлээд тэр хүн хэн бэ гэдэгт л анхаарлаа

хандуулдаг учраас тэр хөгжлийн бэрхшээл нь тийм ч чухал зүйл биш болж хувирна.

Тэдний юу хийж чадахыг нь харах болно.

Тэдэнд тохиолдох бэрхшээл сорилтуудыг илүү ихээр ойлгоно.

41

МОДУЛЬ 5: СЭДЭВ 4

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.1

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БАЙХ НЬ: ТӨСӨӨЛӨН БОДОХ ДАСГАЛЫН ХУУДАС

Тайлбар: Энэхүү дасгал нь суралцагчдад нягталж тунгаан бодох нэлээд олон асуултыг

багтаасан учраас аажуухан уншаарай. Асуултуудын хооронд суралцагчид өөртөө

тохиолдсон үйл явдлын талаар бодох хугацаа өгөөрэй. Мөн оролцогчдын нас, ажил,

сургуулийн онцлогоос болж зарим агуулгыг бага зэрэг өөрчилж болно.

Өөрийгөө одоо ямар хүн байгаагаар нь төсөөлөөрэй. Гэр бүлийнхэн чинь адилхан, яг л

одоогийнхоо байранд амьдарч байна. Ганцхан зүйлээс бусдаар яг л хэвээрээ байна. Та ямар

нэг хөгжлийн бэрхшээлтэй. Энэ нь таны сугалсан картад бичигдсэн тэр л хөгжлийн бэрхшээл

байна. Та нэг минутын хугацаанд өөрийгөө тийм хөгжлийн бэрхшээлтэй байгаагаар төсөөлөөд

үзээрэй. Энэ нь таны хэн бэ гэдгийг чинь хэрхэн өөрчлөх вэ? Одоогийнхтойгоо юугаараа

адилхан байх вэ? Ажлын өдөр байна гэж төсөөлөөрэй. Хичээлдээ (ажилдаа) цагтаа амжиж

очихын тулд хэдэн цагт босох хэрэгтэй вэ? Таны өдрийн дэглэм чинь хэрхэн өөрчлөгдөх вэ?

Юу нь өөр болох вэ? Өглөө сэрэх нь үү? Орноосоо босох нь уу? Ариун цэврийн өрөөнд орох

нь уу? Шүдээ угаах нь уу? Үсээ янзлах нь уу? Хувцсаа сонгон гаргах нь уу? Хувцсаа өмсөх нь

үү? Юу нь адилхан байх вэ?

Одоо хичээлдээ (ажилдаа) явах цаг боллоо. Сургууль (ажил) руугаа яаж явж очих вэ? Өөрийгөө

хоцорч байна гэж төсөөлөөрэй. Хоёр минутын дотор ангидаа (ажилдаа) орохгүй бол асуудалд

орох нь. Коридороор дүүрэн анги (өрөө) руугаа гүйлдэж байгаа хүмүүс байна. Үүнийг яаж

даван гарах вэ?

Сургууль/ажил дээр өнгөрөөх цаг хугацаагаа бодоорой. Та ангидаа (өрөөндөө) нэг л суудалд

суух ёстой байдаг уу? Хэрэв асуулт асуумаар байвал багшийнхаа (даргынхаа) анхаарлыг татах

нь танд хялбар байдаг уу, эсвэл хэцүү байдаг уу? Танд хөгжлийн бэрхшээлээсээ болоод

оролцож чадахгүй байгаа ямар нэгэн дасгал, үйл ажиллагаа байна уу? Ангийнхан (ажлынхан)

чинь танд хэрхэн хандаж байна вэ?

Өдрийн цайны цагаар та хэдэн найзтайгаа цайны газар хоол идэж байна. Тэд хоёр долоо

хоногийн дараа болох гэж байгаа үдэшлэгийн талаар ярилцаж байна. Тэд үдэшлэгт хэнтэй

цуг явах тухайгаа ярьцгааж байна. Найз нар чинь таныг яриандаа оролцуулж байна уу? Та

үдэшлэгт оролцохоор төлөвлөж байна уу? Таны болзох гэж буй хүний талаарх төлөвлөгөөнд

чинь хөгжлийн бэрхшээл нөлөөлж байна уу? Хичээлээ (ажлаа) тараад өөртөө таалагддаг

бөгөөд үдэшлэгт урихыг мөрөөдөж байгаа хүн рүүгээ та очно. Түүнд та юу гэж хэлэх вэ? Та

түүнд зөвхөн жирийн найзын хувьд биш, түүнээс илүүгээр хандаж байгаагаа хэрхэн ойлгуулах

вэ? Тэр ямар хариулт өгч байна вэ? Та нар болзож чадах нь уу? Найз чинь саналыг чинь

хүлээж авч байна уу? Хэрэв тэр үгүй гэж хэлбэл та юу гэж бодож байна вэ? Таны хөгжлийн

бэрхшээл хаашаа явах гэж байгаа, юу хийх гэж байгаад чинь хэрхэн нөлөөлж байна вэ?

Одоо өнөөдөр өөрт тохиолдсон бүх явдлуудын талаар бодоорой. Эдгээр нь таны ийм хөгжлийн

бэрхшээлгүй байснаас чинь ямар ялгаатай байна вэ? Юу нь танд илүү хялбар байх байсан бэ?

Юу нь та нарт илүү хэцүү байх байсан бол? Одоо бодол санаагаа аажмаар ангидаа буцаан

авчраарай. Бэлэн болсон үедээ нүдээ нээгээрэй.

42

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.2

“СУРАЛЦАХАД НӨЛӨӨЛДӨГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ” КАРТ

ШӨХР

ТАМАНЬ

ЭХИД

НБРҮЭ

АЗГУР

МЛИА

ШАЗНДАИ

ЛИГРАБА

ДИНЭЧЙ

ГЭБЛЭ

“СУРАЛЦАХАД НӨЛӨӨЛДӨГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ” КАРТ – ХАРИУЛТ

ХӨРШ

АМЬТАН

ИДЭХ

БҮРЭН

ЗУРАГ

АЛИМ

ДААШИНЗ

БАРИЛГА

ЧИЙДЭН

БЭЛЭГ

43

Сэдэв 5

ЖЕНДЭР БА ЖЕНДЭРИЙН

ҮҮРЭГ

ЗОРИЛГО

Суралцагчид тус сэдвээр жендэрийн талаарх тогтсон ойлголтыг судална. Мөн өөрсдийн

жендэрийн үүргийн талаар мэдэж авахын зэрэгцээ жендэрийн үүрэгтэйгээ холбоотой ямар

эрсдэлүүд байдгийг судална.

ЗОРИЛТ

Суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна.

Үүнд:

• Жендэрийн үүрэг болон жендэрийн талаарх тогтсон ойлголтыг тодорхойлох.

• Эсрэг хүйсийнхнийхээ давуу талаас нийтээр хүлээн зөвшөөрсөн хоёр оос доошгүй зүйлийг

нэрлэх.

• Эсрэг хүйсийнхнийхээ сул талаас нийтээр хүлээн зөвшөөрсөн хоёроос доошгүй зүйлийг

нэрлэх.

• Эсрэг хүйсийнхнээсээ илүү өөрсдийн харъяалагдах хүйсийнхэнд учирч болох таваас

доошгүй эрсдэлийг нэрлэх.

• Эсрэг хүйсийнхэнд нь илүүтэй учирч болох таваас доошгүй эрсдэлийг нэрлэх.

• Жендэрийн үүргийн талаар хэрхэн хандаж байгаагаа илэрхийлэх.

Бэлтгэх зүйл

• Том цаас эсвэл самбар.

• Самбарын үзэг эсвэл шохой.

• “Жендэрийн талаарх тогтсон ойлголт бидний сэтгэлийг хэрхэн эмзэглүүлдэг вэ?” карт

(Нөөц хэрэглэгдэхүүн 5.1) – дөрвөн оролцогч бүрт нэг багц.

• “Жендэрийн талаарх тогтсон ойлголт бидний сэтгэлийг хэрхэн эмзэглүүлдэг вэ?”

Хариулт (Нөөц хэрэглэгдэхүүн 5.2).

• Жендэрийн талаарх тогтсон ойлголтын тохиолдол (Нөөц хэрэглэгдэхүүн 5.3) – гурван

оролцогч бүрт нэг үзэгдэл.

• Багаар ажиллах асуулт (Нөөц хэрэглэгдэхүүн 5.4) – том үзүүлэн маягаар.

• “Би........ чадна, Хэрвээ би...” (Нөөц хэрэглэгдэхүүн 5.5А-г бүх эрэгтэйчүүдэд 5.5Б-г бүх

эмэгтэйчүүдэд өгөхөөр бэлтгэх).

МОДУЛЬ 5: СЭДЭВ 5

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Жендэр гэдэг нь охин, хөвгүүн болон эрэгтэй, эмэгтэй хүнд хүйсээс нь шалтгаалан

нийгмээс оноосон, хуваарилсан дүр төрх, үнэлэмж, үүрэг хариуцлага, байр суурь, эрх

мэдлийг илэрхийлдэг ойлголт юм.

• Хүйс гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биологийн ялгааг илэрхийлдэг. Хүйсийн ялгаа нь

генээр тодорхойлогддог, нийтлэг, үл өөрчлөгдөх чанар юм.

• Жендэрийн үүрэг нь хүмүүсийн сонголтыг хязгаарлан, тэдний дүргүй буюу сонирхолгүй

зүйлийг нь хийлгэхийг шахдаг.

• Жендэрийн үүрэг нь тогтсон ойлголтын нэг хэлбэр юм. Энэ үүрэг нь хүйс бүрт харьцангуй

давуу болон сул талыг өгдөг. Өөрт оногдсон жендэрийн үүргийн талаар бие даасан байр

суурьтай байх нь эсрэг хүйсийнхнийхээ зарим нэгэн ашигтай талыг эдлэх боломж олгодог.

• Жендэрийн үүрэг бүр өөртөө хамааралтай тодорхой аюул занал, эрсдэлтэй байдаг. Өөрт

оногдсон жендэрийн үүргийг сохроор дагах нь хүмүүсийг тэдгээр аюул занал, эрсдэлд

өртөхөд хүргэдэг.

• Өөрийн жендэрийн үүргээс гадуур байх нь хэцүү бөгөөд ингэснээр сөргөлдөөн,

эсэргүүцлийг бий болгож болзошгүй юм.

• Жендэрийн үүрэг нь хязгаарлагч байж болох учраас жендэрийн үүргээсээ татгалзах нь

өөртөө таалагддаг, өөртөө хэрэгтэй гэж үзсэн зүйлээ хийх эрх чөлөө олгодог.

СУРГАЛТЫН ЯВЦ

Өнөөдрийн сэдвээр эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэх үүргийн талаарх

буюу жендэрийн үүргийн талаарх тогтсон ойлголтыг үзнэ. Эхний үйл ажиллагааг эхлэхээс

өмнө багш хүйс болон жендэрийн тухай үндсэн ойлголтод байгаа тодорхойлолтыг ашиглан

суралцагчдад тайлбарлана.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Жендэрийн талаарх тогтсон ойлголтыг судлах.

Тус үйл ажиллагаагаар энэ нийгэмд эрэгтэй, эсвэл эмэгтэй хүн болж төрж өсөх нь ямар

байдаг талаар судална. Охидыг тав таваараа, мөн хөвгүүдийг тав таваараа баг болохыг хүснэ.

Охидын баг эмэгтэй хүний хэрхэн бодож сэтгэх, ямар ааш авиртай байх талаар эцэг эхчүүд,

хамаатнууд, найз нөхөд, багш нараасаа, эсвэл нийгмийн зүгээс хүлээн авсан мэдээллийн

жагсаалт гаргана. Харин хөвгүүдийн баг эрэгтэй хүний хэрхэн бодож сэтгэх, ямар ааш авиртай

байх талаарх мэдээллийн жагсаалт гаргана. Багууд самбарт бичсэн жагсаалтын зүйл бүр дээр

жишээ авахаас гадна санаандаа орж буй ямар ч тохиолдлыг авч болно.

Тус дасгалыг хийхийн өмнө нийт суралцагчдаас охидын талаар нэг, хөвгүүдийн талаар нэг

жишээ хэлэхийг хүснэ. (Жишээ нь, хөвгүүдийн хүлээж авч байсан байж магадгүй мэдээллүүд

нь “Битгий уйл”, “Хүчтэй бай” гэх мэт. Охид “Гоо сайхандаа анхаар”, “Битгий хөнгөн бай”

гэх мэтийг сонсож байсан байж магадгүй. Багууд өөрсдийн хэлэлцсэн санаагаа дэвтэртээ

тэмдэглэсэн байна.

46

ЖЕНДЭР БА ЖЕНДЭРИЙН ҮҮРЭГ

Дараах зүйлийг самбарт жагсаан бичсэн байна.

Үүнд:

Сэтгэлийн хөдөлгөөн хайр энэрлээ илэрхийлэх

Хүсэл сонирхол, хобби, гэрийн ажил

Ижил хүйснийхэнтэйгээ хэрхэн харилцах

Эсрэг хүйснийхэнтэйгээ хэрхэн харилцах

Бэлгийн дур хүсэл

Үүрэг хариуцлага болон ажил алба

Самбарын нэг талд нь “Хөвгүүд (Эрэгтэйчүүд)”, нөгөө талд нь “Охид (Эмэгтэйчүүд)” гэсэн

гарчиг тавина. Суралцагчид хийсэн ажлаа бусадтай хуваалцана. Хөвгүүд (эрэгтэйчүүд)-ийн

талаарх мэдээллийн жагсаалтыг хийсэн багууд ээлжлэн хоёр хоёр жишээ хэлнэ. Гарсан

санааг давтахгүй. Багуудын хэлсэн мэдээллийг самбарт тохирох баганад бичнэ. Тэдгээрийг

товчилсон хэлбэрээр, захирах хүсэх төлвөөр “Битгий уйл”, “Гоо сайхандаа анхаар” гэх зэргээр

бичнэ. Энэ байдлаар тэр хүйсийн талаарх бүх мэдээллийг дуустал үргэлжлүүлнэ.

Хоёр хүйсийн талаарх бүх мэдээллийг бичиж дуусаад, шохой авч багана бүрийн мэдээллийн

гадуур хайрцаглаж, дөрвөлжлөн зурна. Тэдэнд “Эдгээр мэдээлэл нийлж охид (эмэгтэйчүүд)-

ийг хайрцагт оруулдаг”, “Эдгээр мэдээллүүд нийлж хөвгүүд (эрэгтэйчүүд)-ийг хайрцагт

оруулдаг” гэж хэлнэ.

Суралцагчдаас дараах асуулт асууна:

Эдгээр мэдээлэл нь яагаад ийм хайрцаг үүсгэдэг гэж бодож байна вэ?

Гарч болох хариулт:

Тэдгээр нь биднийг хязгаарлаж байдаг стандарт буюу хүмүүсийн төсөөлөл, таамаглалууд

юм. Тэдгээр нь хайрцаг дотор амьдарч байгаа мэт хязгаар тогтоодог.

Эдгээр мэдээлэл нь биднийг хэрхэн хязгаарладаг вэ?

Гарч болох хариулт:

Бусдад өөрийгөө таниулах байдалд хязгаар тогтоодог.

Бидний сонгох хобби, ажил хөдөлмөр, хүлээх үүрэгт хязгаар тогтоодог.

Бидний үнэт зүйлсийг хязгаарладаг.

Ямар нэгэн мэдээлэл хэрхэн хязгаар тогтоодог талаар жишээ хэлнэ үү?

Гарч болох хариулт:

Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй адил хүүхэд асран хүмүүжүүлэхэд тийм ч их оролцох ёсгүй

гэж боддогоос хүүхдүүддээ бага цаг зарцуулдаг байж магадгүй.

Эрэгтэйчүүд яриа хөөрөөтэй байж, эсвэл сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх нь тийм

ч таатай бус хэмээн бодож байж магадгүй. Энэ нь яваандаа эрүүл мэндэд нь сөргөөр

нөлөөлдөг.

Эмэгтэйчүүд гэр орны ажилд илүү цаг зарцуулдаг байж болох юм.

Суралцагчдад эдгээр хайрцаг нь зөвхөн бидний хэн бэ гэдэг асуудлын ганц тал болох хүйст

үндэслэн хэрхэн биеэ авч явах талаар нийгэм биднээс юу хүсэн хүлээж байдгийг илэрхийлж

байна гэж хэлнэ.

Суралцагчдаас дараах асуултыг асууж, ярилцана.

Үүнийг ямар нэр томъёогоор нэрлэдэг вэ?

Хариулт:

Жендэрийн үүрэг.

“Жендэрийн үүрэг”-ийг хэрхэн тодорхойлох вэ? (Тэдний хариултыг ашиглан дараахтай төстэй

тодорхойлолт гарган самбарт бичнэ)

47

МОДУЛЬ 5: СЭДЭВ 5

Жендэрийн үүрэг: Хүмүүсийн биологийн хүйст тулгуурлан нийгмээс тавьж буй зан үйлийн цогц.

Жендэрийн үүрэг нь тогтсон ойлголт мөн үү? Яагаад? Үгүй бол яагаад?

Гарч болох хариулт:

Жендэрийн үүрэг бол тогтсон ойлголт. Энэ нь нэг ижил хүйст харъяалагдах хүмүүс адилхан

(адил сонирхол, хандлага, зан чанартай байх гэх мэт) гэсэн санааг тусгаж байдаг.

Та нар болон та нарын мэддэг хэн нэгэн хүн жендэрийнхээ үүрэгт тохирохгүй зүйлийг

хийдэг үү? Энэ нь буруу зүйл үү? Яагаад, эсвэл яагаад үгүй гэж?

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Жендэр бусдын нүдээр

Суралцагчдыг эрэгтэй, эмэгтэйгээрээ тус тусдаа хоёр хоёр баг болохыг хүснэ. Бүлгүүд эсрэг

хүйсийнхээ хүн байхын давуу болон сул талыг ярилцана. Давуу талаас эхлэн охидын баг

өөрсдийн бичсэн зүйлсээ бусадтайгаа хуваалцана. Тэдний танилцуулгын дараа хөвгүүдээс

дараах асуултыг асууна.

Та нар үүнтэй санал нийлж байна уу?

Эдгээр нь үнэхээр давуу тал мөн үү?

Охидын нэрлээгүй өөр ямар давуу талууд байна вэ?

Охид өөрсдийн жагсаасан сул талаа танилцуулж, хөвгүүдийн саналыг сонсоно. Дараа нь

хөвгүүдийн баг өөрсдийн жагсаалтаа танилцуулж, охид саналаа хэлнэ. Нийт суралцагчдаас

дараах асуулт асууна:

Өөрсдийн жендэрийн үүргийн талаар өмнө нь ажиглаж байгаагүй ямар нэг зүйлийг олж мэдсэн

үү?

Аль нь илүү олон давуу болон сул талтай вэ? Яагаад?

Дээр дурдсан давуу болон сул тал, тогтсон ойлголтоос алийг нь тухайн хүйсийнхэн байдаггүй

гэж үзэж байна вэ?

Тухайн хүйсийнх биш хэрнээ тэдний давуу талыг ашиглаж болох болов уу? Яаж?

Гарч болох хариулт:

Болно. Өөрийн жендэрийн үүргийн дагуу биш, харин өөрийн хүссэнээр байх буюу өөрт

чинь боломжийн санагдсан зүйлийг хийснээр.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Жендэрийн үүргийн эрсдэл.

48

Суралцагчдыг дөрөв дөрвөөр нь багт хувааж, баг бүрт “Жендэрийн талаарх тогтсон ойлголт

бидний сэтгэлийг хэрхэн эмзэглүүлдэг вэ?” карт (Нөөц хэрэглэгдэхүүн 5.1)-аас нэг багцыг

өгнө. Самбарт хоёр багана бүхий хүснэгт зураад, эхний баганын дээр “Тогтсон ойлголт

эмэгтэйчүүдийн сэтгэлийг хэрхэн шархлуулдаг вэ?”, хоёр дахь баганын дээр “Тогтсон ойлголт

эрэгтэйчүүдийн сэтгэлийг хэрхэн шархлуулдаг вэ?” гэж гарчиг тавина. Баг бүр өгсөн картыг

хэлэлцээд, эрэгтэйчүүдэд тохиолдох эрсдэл, эмэгтэйчүүдэд тохиолдох эрсдэл гэж ангилна.

Карт бүрийг ямар ангилалд оруулснаа танилцуулж, бусад баг санал нийлж байгаа эсэхийг

нь асуугаад, тохирох баганад бичнэ. Жендэрийн талаарх тогтсон ойлголт бидний сэтгэлийг

хэрхэн эмзэглүүлдэг вэ? Хариулт (Нөөц хэрэглэгдэхүүн 5.2) дээрх мэдээллийг удирдамж

болгон хэрэглэнэ.

ЖЕНДЭР БА ЖЕНДЭРИЙН ҮҮРЭГ

Суралцагчдаас дараах асуулт асууна.

Эдгээр жагсаалтыг хараад ямар сэтгэгдэл төрж байна вэ?

Тогтсон ойлголтоос салах нь эмэгтэйчүүдэд ямар ашиг тустай вэ?

Тогтсон ойлголтоос салах нь эрэгтэйчүүдэд ямар ашиг тустай вэ?

Хэрэв танд эрэгтэйчүүдийн жендэрийн үүргүүдээс аль нэгийг нь өөрчлөх боломж байсан бол

алийг нь өөрчлөх вэ? Яагаад?

Эмэгтэйчүүдийн жендэрийн үүргээс алиныг нь өөрчлөх байсан бэ? Яагаад?

Гарч болох хариулт: (Суралцагчид юу гэж бодохоос хариулт нь шалтгаална.)

Эрэгтэйчүүдийг үргэлж ийм “чанга” байлгахгүй байх байсан. Яагаад гэвэл ийм байх нь маш

хэцүү, тэгээд ч хэн “чанга” байх нь илүү гэж хэлээд байгаа юм бэ?

Эмэгтэйчүүд үргэлж “төгс төгөлдөр” харагдах ёстой, хамгийн сүүлийн үеийн загвараар

хувцаслах ёстой гэсэн ойлголтыг өөрчилнө. Учир нь гоо сайхны бүтээгдэхүүн нь үнэ ихтэй

бөгөөд арьсанд муу, өндөр өсгийтэй гутал өмсөхөд нуруу өвддөг гэх мэт.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 4

Жендэрийн үүргийг сорих нь.

Суралцагчдыг гурав гурваар нь багт хуваагаад, “Жендэрийн талаарх тогтсон ойлголтын

тохиолдол” (Нөөц хэрэглэгдэхүүн 5.3) материалыг баг бүрт нэгийг өгнө. Багууд арван минутын

хугацаанд хамтран ажиллаж, тухайн тохиолдолд гарч буй нөхцөл байдлыг шийдвэрлэнэ.

Багаар ажиллах асуулт (Нөөц хэрэглэгдэхүүн 5.4) материалыг дэлгэн харуулна. Багууд

тохиолдлын учрыг тайлахын тулд эдгээр асуултад хариулна. Баг бүр өөрсдийн шийдвэрийг

илтгэн эдгээр асуултад өгсөн хариултаа хэлнэ. Ийнхүү багуудад шийдвэрээ тайлбарлахад нь

тэднээс тодруулж асуулт асуух ба тайлбарлаж буй баг тухайн асуудалд өөрийн байр суурийг

хамгаалах хариулт, үндэслэлээ бэлтгэнэ. Баг бүр өөрийн багийн тохиолдол болон шийдвэрийг

танилцуулна. Үүний дараа бусад багаас дараах асуултыг асууна.

Энэ багийн шийдвэртэй санал нэг байна уу? Яагаад?

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Хэрэв сонсож байгаа болон тайлбарлаж байгаа багуудын хооронд маргаан гарсан тохиолдолд

тэд бие биеэ хүндэтгэн харьцаж байвал энэ талаар санаа зовох хэрэггүй. Шаардлагатай бол

туслалцаа үзүүлэн, маргааныг хэдэн минут үргэлжлүүлнэ (Хэрвээ шаардлагатай бол маргааныг

шууд зогсоох хэрэгтэй).

Бүх суралцагчдаас дараах асуулт асууна.

Ямар тохиолдол нь хамгийн хэцүү байсан бэ? Яагаад?

Эмэгтэй болон эрэгтэй хүмүүсийн үүргийн талаар шинээр, өөрөөр харах нь хэцүү байв уу

эсвэл амархан байв уу? Яагаад?

Гарч болох хариулт:

Жендэрийн үүрэг нь маш гүн суурилсан нийгмийн таамаглал учраас тэдгээрийг шинэ

маягаар харах нь үргэлж хүнд хэцүү байдаг.

49

МОДУЛЬ 5: СЭДЭВ 5

ҮЙЛ АЖИЛЛАГАА 5

Жендэрийн үүрэг.

Нөөц хэрэглэгдэхүүн 5.5А болон 5.5Б-г самбарт байрлуулна. Тэгээд эрэгтэйчүүдэд шар, цэнхэр

гэсэн 2 өөр өнгөтэй цавуутай цаас өгнө. Шар цаасан дээр “Би эрэгтэй хүн учраас ..................

чадна”, цэнхэр өнгөтэй цаасан дээр “Би хэрвээ эмэгтэй хүн байсан бол............................

чадна” гэсэн өгүүлбэрийг нөхөж бичнэ. Эмэгтэйчүүдэд ногоон болон ягаан өнгөтэй цавуутай

цаас тарааж өгнө. Ногоон өнгөтэй цаасан дээр “Би эмэгтэй хүн учраас .............чадна”, ягаан

цаасан дээр “Би эрэгтэй хүн байсан бол.......... чадна” гэсэн өгүүлбэрийг нөхөж бичнэ. Нэг

цаасан дээр нэг л санаа бичнэ.

Дараа нь эрэгтэйчүүд нэг бүлэг, эмэгтэйчүүд нэг бүлэг болон ажиллана. Хэрвээ аль нэг бүлэг

нь 16-аас илүү хүнтэй байвал нэмэлт бүлэг үүсгэж болно. Бүлгээрээ цааснуудаа хураан

цуглуулсны дараа том цаасан дээр бүгдийг наагаад утга ойролцоогоор нь нэгтэнэ. Санааг

нэгтгэж, дүгнэлтээ бусад бүлгийнхэнд танилцуулна.

Багш дараах асуулт тавьж, суралцагчид тохирох өнгийн цаасан дээр санаагаа бичнэ.

Та нараас 25 насаар ах эрэгтэй хүн та нарт өгсөн 2 асуултад хэрхэн хариулах байсан бол?

Та нараас 25 насаар ах эмэгтэй хүн та нарт өгсөн 2 асуултад хэрхэн хариулах байсан бол?

Гарсан хариултыг том цаасан дээр тохирох өнгөөр нь байрлуулна. Дараа нь дараах асуулт

тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Монгол улсад эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хоорондох харилцаанд жендэрийн үүрэг

сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдсөн бэ? (Гэр бүл, нийгмийн байдал, ажлын газар гэх мэт.)

Гарч болох хариулт:

Гэр бүлд эмэгтэйчүүд илүү боловсролтой болж, гэр бүлийнхээ гол тэжээгч болцгоож,

эрэгтэйчүүд гэртээ суун, гэр орон үр хүүхдээ асрах нь нэмэгдэж байна.

Ажил дээр эмэгтэйчүүд, эрчүүдийн санал бодлыг айж эмээхгүйгээр эсэргүүцэн тэдний

өөдөөс шууд ярьж чаддаг болж байна.

Нийгмийн хувьд эмэгтэйчүүд хэнтэй цагийг өнгөрөөх талаараа илүү их эрх мэдэлтэй болох,

эсвэл юу хийх талаараа илүү эрх чөлөөтэй болж байна.

Хамгийн тохиромжтой тэнцвэртэй бодлого бол бие даасан байдал болон хүмүүс бие биеэ

сонсож, хүндлэх явдлыг дэмжих бөгөөд нэг нэгэнтэйгээ зохицон ажиллаж амьдрахын тулд

өөрсдийн давуу тал болон санаа бодлоо ашиглах явдал юм гэдгийг тайлбарлана.

50

ЖЕНДЭР БА ЖЕНДЭРИЙН ҮҮРЭГ

ДҮГНЭЛТ

Суралцагчдаас дараах асуултыг асууж, сэдвийг дүгнэнэ.

Сүүлийн жилүүдэд жендэрийн үүрэг өөрчлөгдсөн үү? Хэрэв тийм бол хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Жендэрийн үүрэг өөрчлөгдөхөд хүмүүст ямар санагддаг гэж та нар бодож байна вэ?

Гарч болох хариулт:

Хэрэв энэ нь тэднийг ямар нэгэн зүйлээс чөлөөлж байвал тэд үүнийг дэмжлэг гэж хүлээж

авдаг.

Тэд үүнийг нэлээд ойлгомжгүй зүйл гэж үзнэ. Үүнд ялангуяа хуучин жендэрийн үүрэгтээ

дассан настайчууд багтана.

Эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүд, шинэ ба хуучин үеийнхний дунд зөрчилдөөн үүсч магадгүй

юм.

Тэдэнд ирэх мэдээлэл өөрчлөгдөж эхлэхэд биеэ хэрхэн зөв авч явах талаар огт мэдэхээ

больж ойлгомжгүй санагдана.

Жендэрийн үүрэг болон тогтсон ойлголт ямар байдлаар өөрчлөгдөөсэй гэж та нар боддог вэ?

Хэн нэгэн хүн өөрийн жендэрийн үүргийн талаар эргэлзэх буюу түүнийгээ дагахгүй байх нь

тухайн хүнд ямар эерэг үр дагавартай вэ?

Гарч болох хариулт:

Хувь хүмүүс нь ийм байх ёстой гэснээр биш, харин өөрсдийн зан авир, шинж чанарт

тохирох үйлдэл хийх эрх чөлөөтэй болно.

Хүмүүс ялангуяа өөрсдийнх нь хүйстэй холбоотой маш олон эрсдэлээс зайлсхийж болно.

Хэн нэгэн хүн өөрийн жендэрийн үүргийн талаар эргэлзэх буюу түүнийгээ дагахгүй байх нь

тухайн хүнд ямар сөрөг үр дагавартай вэ?

Гарч болох хариулт:

Тэд эргэн тойрныхноосоо шүүмжлэл сонсоно.

Тэднийг гадуурхах буюу тэдэнд муугаар хандана.

Тэдэнд зөвхөн өөрийн төдийгүй эсрэг хүйсийнхэнтэйгээ харилцаагаа сайжруулахад нь

бэрхшээл учирч болзошгүй.

Та нар өөрсдийгөө жендэрийн үүргээс гажих явдлыг хүлээж авна гэж бодож байна уу? Яагаад,

эсвэл яагаад үгүй гэж? (Үүнийг сорьж үзэхийн тулд тэднээс хэрэв хэн нэгэн залуу сургуульдаа

ирэхдээ уруулаа будаад эсвэл банзал өмсөөд ирэх буюу хэрэв ээж чинь аавыг чинь Цагаан

сарын буузаа хийгээрэй, би завгүй гэж хэлбэл тэдэнд ямар санагдах вэ? гэж асууна).

51

МОДУЛЬ 5: СЭДЭВ 5

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 5.1

“ЖЕНДЭРИЙН ТАЛААРХ ТОГТСОН ОЙЛГОЛТ БИДНИЙ СЭТГЭЛИЙГ ХЭРХЭН

ЭМЗЭГЛҮҮЛДЭГ ВЭ” КАРТ

Гэмтэл бэртэл авахуйц эрсдэлтэй үйлдлээс

зайлсхийх чадвар илүү.

Согтууруулах ундаа болон бусад төрлийн

мансууруулах бодисыг илүү ихээр хэрэглэн

тэдгээрээс шалтгаалах өвчин тусах.

Гадаад үзэмжийнхээ талаар илүү санаа

зовдог, гоо сайхны мэс засалд орохоор

шийдэх нь илүү, биеийн жингийнхээ талаар

шаналдаг, биеийн галбираасаа шалтгаалаад

өөртөө итгэх итгэл нь буурдаг.

Хүнд гэмт хэргийн шинжтэй үйл

ажиллагаанд оролцох нь их.

Их, дээд сургуульд орох нь илүү боловч илүү

их ашиг орлоготой ажилд орох чиглэлээр

сурах нь бага.

Сургууль завсардах нь их.

Өөртөө итгэх итгэл багатай, тусархуу. Энэ нь

сэтгэлээр унах гэх мэт хүндрэл үүсгэдэг

Амиа хорлож өөрийгөө егүүтгэх нь илүү.

Нийгэмд эрх мэдэлтэй байр сууринд очих нь

бага.

Эрүүл мэндийн тусламж гэх мэтийн

туслалцаа авахыг хүсдэггүй.

Хүүхэд төрүүлээгүйгээсээ болоод муугаар

хэлэгдэх нь илүү.

Зүрхний өвчин болон архинд донтох өвчинд

нэрвэгдэх нь илүү.

Гэмтэл бэртэл учрах эрсдэл нь илүү.

Математик, физик болон компьютер

технологийн хичээлийг онцгойлон

сонирхохгүй байх.

Зодоонд илүү их оролцох.

Амиа хорлох тухай бодох, оролдох нь илүү.

Залуугаараа хорвоог орхидог.

Адил төрлийн ажил эрхэлдэг хэрнээ эсрэг

хүйсийнхнээсээ бага цалин авдаг.

Багш нар сургууль дээрээ тэдэнд бага

анхаарал тавих ба энэ нь сурлагад нь

муугаар нөлөөлдөг

Хүчирхийллийн золиос болох нь илүүтэй.

12–17 насандаа нас барах магадлал нь хоёр

дахин илүү.

Ажил эрхлэх нь илүү, гэр бүлийн хүнээсээ

илүү их гэрийн ажил хийдэг.

Хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох,

олон хавьтагчтай байх, машин тэрэг

болгоомжгүй барих гэх мэт эрсдэл ихтэй

зүйлс хийх нь илүү.

Эрүүл мэндийнхээ талаар бага боддог,

эмчид цөөхөн үзүүлдэг.

52

ЖЕНДЭР БА ЖЕНДЭРИЙН ҮҮРЭГ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 5.2

Багшид зориулсан мэдээлэл

“ЖЕНДЭРИЙН ТАЛААРХ ТОГТСОН ОЙЛГОЛТ БИДНИЙ СЭТГЭЛИЙГ ХЭРХЭН

ЭМЗЭГЛҮҮЛДЭГ ВЭ” ХАРИУЛТ

Тогтсон ойлголтууд эмэгтэйчүүдийн

сэтгэлийг хэрхэн эмзэглүүлдэг вэ?

Гэмтэл бэртэл учруулахуйц эрсдэлтэй

үйлдлээс зайлсхийх чадвар илүү.

Гадаад үзэмжийнхээ талаар илүү санаа

зовдог; гоо сайхны мэс засалд орохоор

шийдэх нь илүү, биеийн жингийнхээ талаар

шаналдаг, биеийн галбираасаа шалтгаалаад

өөртөө итгэх итгэл нь буурдаг.

Амиа хорлох тухай бодох, оролдох нь илүү.

Математик, физик болон компьютерийн

технологийн хичээлийг онцгойлон

сонирхохгүй байх

Их, дээд сургуульд орох нь илүү боловч илүү

их ашиг орлоготой ажилд орох чиглэлээр

сурах нь бага.

Адил төрлийн ажил эрхэлдэг эсрэг

хүйсийнхнээсээ бага цалин авдаг.

Өөртөө итгэх итгэл багатай, тусархуу. Энэ нь

сэтгэлээр унах гэх мэт хүндрэл үүсгэдэг

Хүчирхийллийн золиос болох нь илүүтэй.

Нийгэмд эрх мэдэлтэй байр сууринд очих нь

бага.

Ажил эрхлэх нь илүү, гэр бүлийн хүнээсээ

илүү их гэрийн ажил хийдэг.

Хүүхэд төрүүлээгүйгээсээ болоод муугаар

хэлэгдэх нь илүү.

Тогтсон ойлголтууд эрэгтэйчүүдийн

сэтгэлийг хэрхэн эмзэглүүлдэг вэ?

Гэмтэл бэртэл учруулах эрсдэл нь илүү.

Согтууруулах ундаа болон бусад төрлийн

мансууруулах бодисыг илүү ихээр хэрэглэн

тэдгээрээс шалтгаалах өвчин тусах.

Зодоонд илүү их оролцох.

Хүнд гэмт хэргийн шинжтэй үйл

ажиллагаанд оролцох нь их.

Сургууль завсардах нь их.

Багш нар сургууль дээр тэдэнд бага

анхаарал тавих ба энэ нь сурлагад нь

муугаар нөлөөлдөг

Амиа хорлох нь илүү.

12–17 насандаа нас барах магадлал нь хоёр

дахин илүү.

Эрүүл мэндийн тусламж гэх мэтийн

туслалцаа авахыг хүсдэггүй.

Хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох,

олон хавьтагчтай байх, машин тэрэг

болгоомжгүй барих гэх мэт эрсдэл ихтэй

зүйлс хийх нь илүү.

Зүрхний өвчин болон архинд орох өвчинд

нэрвэгдэх нь илүү.

Эрүүл мэндийнхээ талаар бага боддог,

эмчид цөөхөн үзүүлдэг.

Залуугаараа хорвоог орхидог.

53

МОДУЛЬ 5: СЭДЭВ 5

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 5.3

ЖЕНДЭРИЙН ТАЛААРХ ТОГТСОН ОЙЛГОЛТ

Бат найз нартайгаа зогсож байгааг хараад Цэцгээ тэдэн рүү алхаж явлаа. Энэ үед Бат анх

удаагаа түүнтэй хамт болзоонд явахыг Цэцгээгээс асуух гэж байлаа. Гэтэл Цэцгээ дөхөж ирээд,

“Батаа, чи хагас сайн өдөр надтай хамт концерт үзэх үү?” гэж хэлжээ. Бат тэр концертийг

үзэхийг хүсч, Цэцгээтэй хамт явна гэж найдаж байсан боловч тэр өөрөө түүнээс асуухыг хүсч

байв. Гэнэт тэр Цэцгээгийн урилганаас зайлсхийхийн тулд завгүй, явж чадахгүй нь гэж хэлдэг

юм билүү гэж бодож эхлэв. Тэр яах ёстой вэ?

Туяаг нэгэн албан газар жолоочоор орохыг санал болгожээ. Тэр маш их хөөрөн баярлаж,

энэ тухайгаа сүйт залуу Болдод хэлэхээр гүйж очив. Тэр хоёр удахгүй гэрлэхээр төлөвлөж

байсан бөгөөд ийм ажилтай болсноор Туяа нэлээд их мөнгө, үнэн хэрэгтээ Болдын дэлгүүрийн

худалдагч хийснээс ч илүү олж эхлэх болно гэж бодож байлаа. Туяаг энэ тухайгаа хэлсний

дараа Болд нэлээд дуугүй байсны эцэст, “Туяа би жолооч эмэгтэйтэй гэрлэх боломжгүй. Чи

сонголтоо хийх болж дээ” гэж хэлэв. Туяа яавал дээр вэ?

Цэгмэд зээ дүүгийнхээ төрсөн өдрөөр хүүхэлдэй авч өгье гэж хүсч байтал найз Гансүх нь

“Яагаад ч болохгүй!” гэж хэлжээ. Цэгмэд түүнд хүүхэлдэй нь бага насны хөвгүүдэд хэн нэгний

талаар санаа тавих энхрийлэхэд сургах болно гэж тайлбарласан боловч Гансүх хүүхэлдэй

нь тэднийг зөвхөн сул дорой охид шиг аймхай хулчгар болгоно гэж маргалджээ. Цэгмэд

өөрийнхөө зөв гэдгийг мэдэж байсан ч, Гансүхийг найзуудад нь юу гэж хэлэх бол гэж санаа

зовж байна. Тэр яах ёстой вэ?

Дорж Оюун хоёр нэлээд хэдэн сар уулзаж байгаа бөгөөд тэдний бүх зүйл сайхан байлаа.

Гэтэл сүүлийн үед Дорж Оюунд маш олон янзаар шахалт үзүүлж түүнийг хүссэнээс нь илүү

их цагаар гадуур хамт сэлгүүцэн явахыг шаардаж эхлэв. Оюуныг “үгүй” гэж хэлэхэд нь тэр

эрчүүдийг аятайхан байлгах нь эмэгтэйчүүдийн хийх зүйл хэмээн хэлдэг байв. Оюун Доржид

юу гэж хэлэх вэ?

Цагаан сарын үеэр Сүхболд дүү Сараатайгаа ярилцаж суугаад гэртээ байхдаа эмэгтэй хүний

хувцас өмсч эхлэхээр шийдсэнээ хэлжээ. Сараа маш цочирдож ахыгаа ийм байдалтай байхыг

нь хүлээн зөвшөөрч чадахгүй, гэр бүлийн бусад хүмүүс ч гэсэн тийм бодолтой байна гэж

найдаж байна гэж хэлжээ. Сүхболд яах ёстой вэ?

54

ЖЕНДЭР БА ЖЕНДЭРИЙН ҮҮРЭГ

Цэрэн дүү Наранбаатарын хамт эгч Сайханаа, түүний нөхөр Мөнхжаргал нартай ярилцаад

сууж байжээ. Цэрэн сүүлийн үед Сайханаагийн гар мөрөн дээр хөхөрсөн байхыг нэлээд хэдэн

удаа ажигласан бөгөөд өнгөрсөн долоо хоногт түүний нүд нь хавдсан байжээ. Наранбаатар

Сайханааг сүүлийн үед “хэт их зан” гаргаснаас болж Мөнхжаргал түүнд хэн нь эрх мэдэлтэй

болохыг үзүүлэхээр шийдсэн байлгүй гэж хэлжээ. Цэрэн хүчирхийллээр асуудлыг шийддэггүй

гэдэгт итгэдэг аж. Тэр юу гэж хэлбэл дээр вэ?

Ариунаа найз залуутайгаа бэлгийн харилцаанд орохоор шийджээ. Тэр хоёрын харилцаа

үнэхээр гайхалтай сайхан байдаг ажээ. Тэгээд түүнийг бэлгэвч худалдаж авахаар дэлгүүрт

ороход найз Одгэрэл нь “Охид бэлгэвч худалдаж авдаггүй юм! Үүнийг зөвхөн эрчүүд л хийх

ёстой!” гэж хэлжээ. Ариунаа юу хэлж юу хийх ёстой вэ?

Түвшинжаргал бол байнга “А” дүн авч, үргэлж шамдан суралцдаг үлгэр жишээ сурагч юм.

Тэр ангийнхаа тэргүүний сурагч хэмээн тооцогдож хүн бүр л түүнийг багаар ажиллах ажилд

тэргүүлэгч байна гэж бодоцгоодог байжээ. Түүхийн хичээлийн даалгавар дээр тэр шинээр

ирсэн Наранцацрал гэдэг охин болон өөр гурван охины хамт нэг баг болжээ. Наранцацрал

мөн л “А” дүн авдаг бөгөөд нэлээд нийтэч охин аж. Тэдний баг ажлаа танилцуулах болоход хүн

бүр Түвшинжаргалыг гарах байх гэж хүлээж байтал Наранцацрал би танилцуулна гэж хэлжээ.

Дан охидтой багаас ганцаараа эрэгтэй болох Түвшинжаргалаар өөрсдийгөө төлөөлүүлж

дассан багийн үлдсэн гишүүд мэл гайхжээ. Тэд Наранцацралд багийг тэргүүлэн багийнхаа

өмнөөс ярих нь эрэгтэйчүүдийн хийх ажил гэж хэлжээ. Наранцацрал юу хэлж юу хийх ёстой

вэ? Түвшинжаргал юу хэлж юу хийх ёстой вэ?

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 5.4

БАГААР АЖИЛЛАХ АСУУЛТ

Үзүүлэн

Энэ тохиолдолд эдгээр хүмүүс яагаад ингэсэн гэж бодож байна вэ?

Энэ тохиолдолд жендэрийн ямар тогтсон ойлголт байна вэ?

Жендэрийн үүрэг нь “солигдсон” байхад хүмүүс яагаад тавгүй байдалд ордог вэ?

Энэ тохиолдолд өгсөн асуудалд ямар шийдвэр гаргав? Яагаад?

Хэрэв хэн нэгэн хүн санал зөрөлдвөл, өөрийн санааг бусдад яаж ятгаж ойлгуулах вэ?

55

МОДУЛЬ 5: СЭДЭВ 5

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 5.5A

Би эрэгтэй хүн учраас ...................................

..... чадна.

Хэрвээ би эмэгтэй хүн байсан бол

............................... чадна.

56

ЖЕНДЭР БА ЖЕНДЭРИЙН ҮҮРЭГ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 5.5Б

Би эмэгтэй хүн учраас ....................................

..................... чадна.

Хэрвээ би эрэгтэй хүн байсан бол .................

....................................... чадна.

57

Сэдэв 6

ЭРХ МЭДЭЛ БА БҮЛГИЙН

ЗӨРЧИЛ

ЗОРИЛГО

Энэ сэдвээр эрх мэдэл бүхий хэн нэгэн ямар нэгэн бүлгийг буруу буюу шударга бус зүйл

хийлгэхдээ хэрхэн ашигладаг болох талаар судална.

ЗОРИЛТ

Тус сэдвийн эцэст суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна.

Үүнд:

• Зарим хүмүүст илүү талтай хандах эсвэл ялгаварлан гадуурхахтай холбогдон бий болдог

мэдрэмж сэтгэгдлийг таньж мэдэн, тэдгээрийн талаар хэлэлцэх.

• Ямар нэгэн бүлгийн дотор буюу гадна байх үед тэдэнд төрөх сэтгэгдлээ тайлбарлах.

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• A4 цаасны тал хэмжээтэй цааснууд (оролцогч бүрт нэг)

МОДУЛЬ 5: СЭДЭВ 6

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Хэдийгээр эрх мэдэл бүхий хүмүүсийн хийж байгаа зүйл буруу эсвэл шударга бус байна

гэж бодсон ч тэдний өөдөөс сөрж эсэргүүцэх нь бусдын хувьд нэлээд хэцүү байдаг.

• Энэ сэдэвт гарч байгаа “бүлэглэл” гэдэг нь орчин үеийн ярианы хэлний “фракц” гэдэг

ойлголт юм. Бүлэглэл нь хүмүүс “хаалттай” бүлгийн гишүүн байхын ашиг шимийг

хүртэхийн тулд бусдыг ялгаварлан гадуурхах, доош нь хийх, эсвэл доромжлоход бэлэн

байдгийн нэгэн жишээ юм.

• Бүлэглэл буюу фракц гэдэг нь тухайн бүлгийн гишүүдийн зөвшөөрөл зэрэг тодорхой

шаардлагыг хангаагүй тохиолдолд гадны хүний хувьд хаалттай байдаг бүлэг.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Энэхүү дасгал ажлын эхэнд суралцагчдад худал зүйл ярьж тэднийг эвгүй байдалд оруулж

тайван байдлыг нь алдагдуулна. Энэ нь танд төвөгтэй байж магадгүй боловч эрх мэдлийн

харилцаа хэрхэн явагддагийг харуулахад онцгой чухал юм.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Эрх мэдэл.

Энэ сэдвийн талаар ямар нэгэн тайлбар өгөх ёсгүй гэдгийг санаарай. Суралцагчид танхимд

орж ирэхэд таныг орлох багш тантай хамт байх ёстой. Яаралтай ажилтай болсон учраас таны

өмнөөс өөр багш энэ хичээлийг заах болсон гэж суралцагчдад хэлээд ангиас гарч явна.

Гэхдээ холдолгүй ойр байх хэрэгтэй. Хэрэв боломжтой бол өрөөнд юу болж байгааг сонсохын

тулд ангийн гадна хүлээнэ.

Таныг орлож буй багш дараах зүйлийг хийнэ.

Суралцагчдад “Танай багш та нараас ой тогтоолтын шалгалт авч, хуулах мэхлэх асуудал

гаргуулахгүй байхыг хүссэн” гэж хэлнэ. Та нарт хичээл ордог багш хуурч мэхлэхтэй

холбоотой асуудалд маш хатуу ханддаг бөгөөд үүний эсрэг нэлээд сайн үр дүнтэй арга

хэрэглэдэг гэж хэлнэ.

Суралцагчдыг “өндөр нуруутай хүмүүсийн хэсэг”, “намхан нуруутай хүмүүсийн хэсэг” гэсэн

хоёр баг болгон хуваана. Тэднийг өндөр намаар жагсаагаад, тэнцүү хоёр хэсэгт хуваана.

Өндөр нуруутай нь зүүн ханан талын эгнээнд харин намхан нуруутай нь баруун хананы

эгнээнд суухыг хүснэ.

Суралцагчдаас гэр бүлийнхэн дотроо насаар хамгийн бага нь ангийн хамгийн арын эгнээнд

очин хана руу харан суухыг хүснэ.

Суралцагчдаас гэр бүлийнхэн дотроо хамгийн том хүүхэд байвал сүүлээсээ хоёр дахь

эгнээнд очин урагшаа харан суугаарай гэж хэлнэ.

Үлдсэн суралцагчдаас сүүлийн 3 жилд ямар нэг шагнал урамшуулал авсан хүн байвал

хамгийн эхний эгнээнд суухыг хүснэ. Бусдыг нь дунд эгнээнд суугаарай гэж хэлнэ.

60

ЭРХ МЭДЭЛ БА БҮЛГИЙН ЗӨРЧИЛ

Тухайн сэдвийн үндсэн ойлголтыг том дэлгэц цаасан дээр урьдчилан бичиж бэлтгэсэн байх

ба түүнийгээ дэлгэн самбарт байрлуулна. Тус үзүүлэнг зарим суралцагчдад харуулахгүй, саад

болохоор зогсоно. Арын эгнээний суралцагчид эргэж харах ёсгүй бөгөөд суралцагчид байх

ёстой газраа л байх ёстой. Хэрэв суралцагчид (та хаагаад зогссон эсвэл тэд хана руу харан

суусан учраас) юу ч харагдахгүй байна гэж эсэргүүцвэл тэдэнд чимээгүй бай, үгүй бол муу

тавина гэж сануулна. Хэн ч юу ч бичиж тэмдэглэж авах ёсгүй.

30 секундын дараа үзүүлэнг буулгах буюу харагдахааргүй газар тавина. Оролцогч бүрт

цаас тараан өгөөд саяын үзүүлсэн материалаар шалгалт авна гэж хэлнэ. Арын эгнээний

суралцагчдыг эргэж харуулахгүй, тэдэнд бусдаас хуулах боломж олгохгүй байх хэрэгтэй.

Суралцагчид санаж байгаа зүйлээ цаасан дээр тэмдэглэнэ. Хуулах болон хоорондоо ярих

ямар ч боломж бүү өгөөрэй. Хэрэв хэн нэг нь эсэргүүцвэл тэдэнд дуугүй суухыг сануулна.

Тэднийг хийж дуусмагц цаасыг хураан авч, энэ шалгалтын дүнгээр энэ сургалтад цаашид

хамруулах эсэхийг нь шийдэх болно гэж хэлнэ. Шалгалтын материалыг ширээн дээр овоолон

тавина. Энэ үед жинхэнэ багш танхимд орж ирнэ. Багш түүнийг орлож байсан багшид талархал

илэрхийлэхэд тэр гарна.

Суралцагчдаас түүнийг байхгүй хооронд юу хийснийг нь асууна. Сая явагдсан зүйл шударга

бус байсан талаар зарим нэг нь эсэргүүцсэн зүйл хэлнэ. Хэрэв тийм зүйл гарахгүй бол тэднээс

яагаад ийм хачин байдалтай сууцгааж байгааг нь асууна. Сая болсон зүйлийн талаар хэлтэл нь

үргэлжлүүлэн лавлан асуусаар байна. Хэрэв суралцагчид эсэргүүцэж болох эсэхдээ эргэлзэж

байвал тэднийг юу болсон талаар ярих үед нь энэ шалгалт шударга бус явагдсан гэж бодохгүй

байна уу гэж асууна.

Тэдэнд энэ шалгалтыг юунд ч ашиглахгүй, харин үүнийг нөгөө багштай хамтран зохион

байгуулсан гэж хэлнэ. Тэдэнд ямар нэгэн байдлаар эвгүй байсан бол уучлаарай гэж хэлнэ.

Суралцагчдаас чухам яагаад ингэх болсон гэж бодож байгааг нь асууна. Хэдийгээр хийх гэж

байгаа зүйл чинь шударга бус байгааг мэдсэн хэрнээ яагаад түүнийг хийсэн бэ?

Гарч болох хариулт:

Энэхүү дасгал ажил нь суралцагчдад эрх мэдэл болон түүнд бид хэрхэн хариу үйлдэл

үзүүлдэг талаар бодуулах зорилготойгоор хийгдсэн.

Суралцагчдаас дараах асуулт асууна.

Болж өнгөрсөн зүйлийн талаар юу гэж бодож байна вэ? Хэн нэгний онцгойгоор хандсан

бүлгийн гишүүн байхад ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

Эрх мэдэл бүхий хүн заавар өгч байхад, тэдний талаар ямархуу сэтгэгдэл төрж байсан бэ?

Эхний эгнээнд сууж байсан суралцагчдад тэр багш ямар санагдсан бэ? Арын эгнээнд суусан

суралцагчдад дүргүйцэх сэтгэгдэл төрж байв уу? Яагаад?

Өөр бусад бүлэгт хандах та нарын хандлага ямар байсан бэ? Яагаад?

Ийм хандлагыг эсэргүүцсэн хүн байна уу? Хэрэв тэгсэн бол тэр хүн нь хэн байсан бэ? Яагаад

эсэргүүцэж чадна гэж бодсон бэ?

Хэрэв хэн нэг нь эсэргүүцээгүй бол яагаад хэн ч эсэргүүцэж юу ч хэлээгүй вэ?

Ийм байдлаар шалгалт авах нь үнэхээр шударга бус зүйл гэж бодож байсан ч хэтэрхий

ичимхийгээсээ болоод түүнийгээ хэлж илэрхийлээгүй хүн байна уу?

Харах ёсгүй үед сэмхэн харах, хуулах гэх зэргээр илүү далд, нууц байдлаар эсэргүүцлээ

илэрхийлсэн хүн байна уу?

Арагшаа эргэж харах боломжгүй суралцагчдад хэн нэг нь туслахыг оролдсон уу? Тийм бол

яагаад, үгүй бол яагаад туслаагүй вэ?

Багт хуваахад хэрэглэсэн аргын талаар ямар бодолтой байна вэ? (гэр бүлдээ эзлэх байр

61

МОДУЛЬ 5: СЭДЭВ 6

суурь, өндөр нам, шагнал урамшуулал). Тийм шинж чанарыг агуулсан бүх хүн бусадтайгаа

адилхан уу?

Эдгээр шинж чанар нь тухайн хүний хувийн зан чанар, чадварынх нь талаар ямар нэгэн юм

хэлж өгөх үү?

Хэн нэгэн гуравдагч этгээд энэхүү өөр өөр багийн шалгалт өгсөн байдлыг хэрхэн үнэлэх бол?

Отгон хүүхдүүдийн талаар юу гэж бодох бол?

Гарч болох хариулт:

Айлын бага хүүхдүүд бүгд тэнэг, ухаан муутай байдаг гэж бодно.

Тэдний өгөх үнэлгээ зөв байх болов уу? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад?

Шударга бус тохиолдолд ч гэсэн хүмүүс яагаад эрх мэдэл бүхий хүнийг тушаал мэт дагадаг вэ?

Гарч болох хариулт:

Эрх мэдэл бүхий хүний үгийг бусад нь ихэвчлэн сонсож, тушаал зааврыг нь дагадаг. Эрх

мэдэлтэй албан тушаалтнууд заримдаа бусдаар хүсээгүй, санал үл нийлэх зүйлийг нь

хийлгэдэг.

Ийм зүйл тохиолдож байхад юу хийх нь зөв гэж бодож байна вэ?

Хэн нэгэн хүнийг эсвэл тодорхой нэгэн бүлгийг шударга бусаар ялгаварлан гадуурхсан

тохиолдлыг нүүрэн дээр нь ил хэлэх зүрх зориг та нарт байгаа гэж бодож байна уу? Яагаад,

яагаад үгүй гэж? Хэрэв байгаа бол үүнийгээ хэрхэн хийх вэ?

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Хаалттай болон нээлттэй бүлэг

Суралцагчдаас “бүлэглэл” буюу фракц гэсэн үг ямар утгатай болохыг мэдэх үү гэж асууна.

Тэдний өгсөн хариултыг баяжуулан дараахтай төсөөтэй тодорхойлолт гаргана.

Бүлэглэл: Тухайн бүлгийн гишүүдийн зөвшөөрөл зэрэг тодорхой шаардлагыг хангаагүй

тохиолдолд гадны хүмүүсийн хувьд хаалттай байдаг бүлэг.

Суралцагчдыг дөрөв дөрвөөр нь багт хуваана. Тэд өөрсдийн сургууль (ажил) дээр байдаг

фракцийг жагсааж бичнэ. Бүлэглэл бүрийн хувьд түүнд харъяалагдах гишүүдийг нь тодотгох

шинж чанарыг бичнэ. Баг бүр хийсэн зүйлээ танилцуулж, хэлсэн зүйлсийг нь самбарт бичнэ.

Бүх жишээг нь бичиж, бүрэн жагсаалт гаргасны дараа бүх хүн санал нэг байгаа эсэх, нэмж

хэлэх зүйл байгаа эсэхийг лавлана.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Тодорхойлох шинж чанар нь тодорхой зан үйлүүд (бүх гишүүд нь “А” авдаг эсвэл бүгд биерхүү

гэх мэт); тодорхой гадаад шинж тэмдэг (бүх гишүүд нь брэндийн хувцас өмсдөг гэх мэт);

нийгмийн гарал үүслээрээ ойролцоо (бүх гишүүдийнх нь эцэг эх нь компаны захирал гэх мэт)

эсвэл өөр ямар нэгэн хувилбар байж болно.

62

ЭРХ МЭДЭЛ БА БҮЛГИЙН ЗӨРЧИЛ

Суралцагчдаас дараах асуултыг асууна.

Танай сургууль (ажил) дээрх фракцийн гишүүд бусад хүмүүст хэрхэн ханддаг вэ? Жишээ хэлнэ

үү.

Гарч болох хариулт:

Тэд өөрийн бүлэгт харъяалагддаггүй хүүхдүүдийг зүгээр л тоохгүй байх, тэднийг дорд үзэх,

гадуурхах, өдөх, эсвэл доромжлох үйлдэл хийдэг.

Ямар нэгэн фракцийн гишүүд бие биеийнхээ зан үйлд хэрхэн нөлөөлдөг вэ?

Гарч болох хариулт:

Тодорхой зан үйлийг дуурайхад нь бие биеэ хөхүүлэн дэмжих.

Өөрсдөөс нь өөр хүмүүсийг шүүмжлэх.

Бие биеэ бүлэгтээ багтаасан эсвэл бусдаас онцгой гэсэн сэтгэгдэл төрүүлэх.

Өөрсдийгөө давтагдашгүй бүлгийн гишүүд хэмээн үзэж, бие биеийнхээ өөртөө итгэх

итгэлийг нэмэгдүүлэхийг хичээх.

Хүмүүс яагаад фракцид харъяалагддаг вэ? Та нар ямар нэгэн фракцид харъяалагддаг уу?

Яагаад?

Гарч болох хариулт:

Зарим хүн ямар нэгэн дэмжлэг авахын тулд эсвэл гадаад ертөнцөөс хамгаалуулахын тулд

ямар нэгэн бүлэгт харъяалагддаг.

Зарим хүний хувьд тодорхой нэг фракцид харъяалагдах нь тэдэнд ямар нэгэн байр суурь

олж авсан гэдгийг нь илэрхийлэх утга агуулдаг учраас бахархах сэтгэгдэл төрүүлдэг.

Зарим хүн яагаад ямар нэг фракцид харъяалагдахыг хүсдэггүй юм бол?

Гарч болох хариулт:

Олон төрлийн бүлэг болон хүмүүстэй харилцах боломжтой байхын тулд зарим хүн фракцид

харъяалагддаггүй.

Зарим хүнд ямар нэгэн фракцид харъяалагдсаны улмаас үүсэх хориг, шаардлага

таалагддаггүй.

Зарим нь хүмүүст мэдрэгдэж анзаарагдахаар, бусдаас ялгаатай байхыг хүсдэг.

Ямар нэгэн фракцид багтах нь ямар санагддаг вэ?

Гарч болох хариулт:

Ямар нэгэн бүлэгт харъяалагддаг, хүлээн зөвшөөрөгддөг гэсэн мэдрэмж төрдөг.

Аюулгүй мэт санагдана.

“Яг л бусадтай адил мэт” санагдана.

Өөрийгөө хэн бэ гэдгийг мэднэ.

Тухайн бүлэгт багтдаггүй хүмүүсийг даапаалах, тэдэнд муу зүйл хийх, эсвэл тэднийг

доромжлох боломжтой мэт санагдана.

Ямар нэгэн бүлгийн гадна байхад та нарт ямар сэтгэгдэл төрдөг вэ?

Гарч болох хариулт:

Илүү эрх чөлөөтэй мэт сэтгэгдэл төрнө.

Ганцаардаж буcад нь түүнийг үл хайхарч байгааг мэдэрнэ.

Хэрэв хэн нэг нь түүнийг даапаалж, доромжилсон бол маш хэцүү, тэр ч бүү хэл маш их

дарамттай байх болно.

63

МОДУЛЬ 5

ДҮГНЭЛТ

Суралцагчдаас дараах асуултыг асууж, сэдвийг дүгнэнэ.

Ямар нэгэн бүлэгт хамаарах болон ямар нэгэн фракцид харъяалагдахын хооронд ямар ялгаа

байдаг вэ?

Гарч болох хариулт:

Ямар нэгэн бүлэг нь тодорхой нэгэн шинж чанараараа ижил хүмүүсээс бүрддэг боловч

тэр бүлэг нь ихэвчлэн тусдаа биш байдаг. Фракц нь өөр төрлийн бүлэг бөгөөд тэдгээр нь

бусдаас ялгарч байдаг.

Фракцийн талаар юу гэж бодож байна вэ? Тэдгээр нь сайн зүйл үү? Муу зүйл үү? Яагаад?

БАГЦ СЭДВИЙН ДҮГНЭЛТ

Тухайн сэдвээр судалсан чадварын талаар суралцагчид ямар бодолтой байгааг мэдэхийн тулд

дараах асуултыг асууж, хариулт авна.

Уг багц сэдвийн хүрээнд хийсэн ямар дасгалууд нь хамгийн сонирхолтой санагдсан бэ?

Яагаад?

Шинэ, сонирхолтой санагдсан, эсвэл шинээр сурч авсан зүйлийнхээ тухай ярина уу?

Ямар зүйл нь хэцүү байсан бэ? Энэ багц сэдвийн агуулгатай холбоотой асуух ямар нэгэн

зүйл байна уу?

Сурсан шинэ чадвараас алийг нь хэрэглэхэд хэцүү байна вэ? Эдгээр шинэ чадварыг

эзэмшихийн тулд бие биедээ хэрхэн тусалж болох вэ?

Эдгээр чадварыг эзэмших нь яагаад чухал вэ?

Эдгээр чадварыг хэрэглэж үзсэн үү? Ямар үр дүн гарсан бэ?

Эдгээр чадвар нь амьдралд ямар ач холбогдолтой вэ?

64

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

Arad, Y., Gutman Y., and Margaliot, A., eds. (1981). Documents on the holocaust. New York:

Ktav Pubulishing House in Association with Yad-Vashem. Retrieved December 11, 2001 from

http://fcit.coedu.usf.edu/holocaust/people/DocJewQn.htm

The Bosnia Report (n.d.). Radovan Karadz’ic’: Work with a smile on your face. Retrieved December

11, 2001 from http://www.barnsdle.demon.co.uk/bosnia/kara.html

Fest, Joachim, (1974). Hitler. New York: Vintage Books. Retrieved December 11, 2001 from

http://fcit.coedu.usf.edu/holocaust/people/DocJewQn.htm

Frontline & WGBH Educational. (1999). The triumph of evil: How the west ignored warning of

the 1994 Rwanda genocide and turned its back on the victims. Retrieved December 11, 2001,

from http://www.pbs.org/wgbh/pages/frontline/shows/evil/

Glenny, Misha. (1992). The fall of Yugoslavia: The third Balkan war. London: Penguin Books.

Glenny, Misha. (2000). The Balkans: War, nationalism, and the great powers, 1804-1999. New

York: Viking.

Hessler, P. (1999). Tibet through Chinese eyes. Atlantic Monthly. October 1999.

Hunter-Geboy, C. (1995). Life planning education: A youth development program. Washington,

DC: Advocates for Youth.

Index-China.com. (n.d.). China, Tibet and Chinese nation. Retrieved December 11, 2001, from

http://www.index-china.com/index-english/Tibet-s.html

Kaplan, Robert. (1993). Balkan ghosts: A journey through history. New York: St. Martin’s Press.

Nazi Conspiracy and Aggression. (1946). Washington: U.S. Government Printing Office. Vol. 2.

Retrieved December 11, 2001 from http://fcit.coedu.usf.edu/holocaust/people/DocJewQn.htm

The Office of Tibet, (n.d.). The government of Tibet in exile. Retrieved December 11, 2001, from

http://www.tibet.com

Shirer, W. (1960). The rise and fall of the Third Reich. New York: Simon and Schuster.

SIECUS. (1998). Filling in the gaps: Hard to teach topics in sexuality education. New

York: Sexuality Information and Education Council of the U.S.

Питер Самон. (2003). Амьдрах ухаан: Бусдын зовлонг ойлгох нь. Цуврал ном. БСШУЯ,

НҮБ-ын Хүн амын сан, Монгол дахь Энх тайвны корпус. Шведийн хөгжил, хамтын

ажиллагааныагентлаг.

Питер Самон., Байгалмаа,Ч. (2007). Амьдрах ухааны чадварууд: Бусдыг мэдэрч ойлгох нь.

Цуврал ном. БСШУЯ, НҮБ-ын Хүн амын сан, Монгол дахь Энх тайвны корпус.

Энэхүү багц гарын авлага нь үнэгүй тараагдах бөгөөд зарж

борлуулахыг хориглоно!

ISBN:

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!