24.06.2018 Views

чөлөөт хэвлэлийн хөгжил, төлөвшил

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Бадам-Очирын Галаарид

хөгжлийн үр дүнд принтмедиа эрс өөрчлөгдөж, радио телевизийн

цацалт түгээлт олон хувилбартай болж, цахим технологид суурилсан

нийлэгжилтийн үйл явц хүчтэй ажиглагдаж байна.

Ийм нөхцөлд мэргэжлийн сэтгүүл зүйн төлөвшлийн асуудал

онцгой чухал бөгөөд энэ салбарт гарч буй асар хурдтай өөрчлөлт,

сорилт бэрхшээлийг хэрхэн даван туулж, зөв чиг баримжаагаа

алдахгүй байх, нийгмийн ухамсрыг төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх,

мэдлэгжүүлэх, мэдээлэлжүүлэх үндсэн үүргээ хэрхэн биелүүлэх

нь хүндхэн даалгавар болоод байна. Энд мэргэжлийн сэтгүүлч

гэдгийг зөвхөн сэтгүүлч мэргэжлийн дипломтой боловсон хүчин

гэдэг явцуу утгаар хэлээгүй болно. Янз бүрийн ажил мэргэжлийн

хүмүүс сэтгүүлчээр ажиллаж болох бөгөөд “гагцхүү ардчилсан

нийгэм, чөлөөт хэвлэл, тэдгээрийн үүрэг зорилго, мөн чанарыг

зөв ойлгож ухаарсан тэр төвшинд ажиллаж чадах хариуцлага,

сэтгүүлчийн ёсзүй, мэдлэг мэдээлэлтэй, орчин үеийн сэтгүүлзүйн

зарчим, бичлэгийн арга техник, ур чадварыг эзэмшсэн байх” 177

шаардлагатай байна. Мэргэжлийн сэтгүүлч гэдгийг чухамдаа энэ

байр сууринаас ойлгож, хүлээн зөвшөөрснөөр өөр мэргэжилтэй ч

сэтгүүлчийн авьяастай, чөлөөт хэвлэлийн үндсэн зарчмыг мөрдлөг

болгож чадах, сэтгүүлчийн мэргэжлийн ёсзүйг эрхэмлэн дээдэлж

чадах хүмүүс тус салбарт өргөнөөр орж ирж, шинээр төлөвшиж буй

сэтгүүлзүйг илүү чадавхитай, цаг үеийн шаардлагад нийцсэн салбар

болгож чадна. Өөрөөр хэлбэл энэ салбарт ажиллагсдад сэтгүүлчийн

мэргэжил заавал эзэмшсэн байх шаардлага тавих биш, харин

мэргэжлийн ёсзүйг дээдлэн хүндэлдэг, чөлөөт хэвлэлийн үндсэн

зарчмуудыг дагаж мөрдөх соёлтой, сэтгүүлзүйн бүтээгдхүүнийг

стандартын түвшинд боловсруулан гаргах чадвартай эсэх дээр нь

хатуу шалгуур тавих нь сэтгүүлзүйг чадавхжуулах, эрүүлжүүлэхэд

сайнаар нөлөөлнө.

2.Хэвлэлийн хараат бус байдал, тулгамдаж буй асуудал:

Хараат бус байдал чөлөөт хэвлэлийн тогтолцооны нэн чухал

бүрэлдэхүүн хэсэг, гол шалгуурын нэг болдог. Ардчилсан нийгэм

дэх хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол үүрэг нь иргэдийн мэдэх

эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангахад оршино гэсэн суурь

177

Батбаатар.Ж. Суурь сэтгүүлзүй. УБ., 2010. х.19.

160

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!