24.06.2018 Views

чөлөөт хэвлэлийн хөгжил, төлөвшил

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Бадам-Очирын Галаарид

Тэр үеэс эхлэн хүний язгуур эрх болох үг хэлэх, үзэл бодлоо

илэрхийлэх эрх чөлөөг хэвлэлийн эрх чөлөөний тусламжтайгаар

хангаж чадна гэж үзэх хандлага нэгэнт тогтсон байна. Английн

зохиолч, нийтлэлч Thomas Paine (1737-1809) 1791 онд “Хүний

эрх” нэртэй бүтээл бичсэнийхээ төлөө Хаан болон Үндсэн хуулийг

доромжилсон хэрэгт унахад тухайн цаг үеийн алдарт өмгөөлөгч

Thomas Erskine эчнээ шүүх хурал дээр түүнийг өмгөөлөн “Хэвлэлийн

эрх чөлөө нь Бүтээгчээс заяасан, хувь хүнээс салгаж үл болох жам

ёсны эрх юм” гэж хэлсэн нь олон хүний сэтгэлд нийцжээ. Хэвлэлийн

эрх чөлөө гэдгийг “Аливаа санаа бодол, мэдээллийг Засгийн газрын

ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хэвлэлээр дамжуулан түгээх эрх” 17

гэж үзэж байгаа нь хэвлэлийн эрх чөлөөг хүний язгуур буюу заяамал

эрхэд хамаатуулан үздэг уламжлал хэвээр байгааг харуулж байна.

Ер нь либертари онолын үндсийг тавьсан Жон Локк “...“Хүний

эрх төр үүсэхээс өмнө байсан тул түүнийг байгалиас заяасан эрх

гэдэг. Байгаль бидэнд эрхийг өгчээ. Хүн эдгээр эрхээ хамгаалахын

тулд төрийг бий болгодог. Хэрэв төр энэ үүргээ хэтрүүлбэл хүмүүс

түүний эсрэг босох эрхтэй” хэмээн тодотгожээ. Ийнхүү либертари

философи хэвлэл мэдээллийн нийгмийн үүрэг, байр суурийг

авторитари хандлагын эсрэг томъёолсон юм” 18 .

Гэвч Гегелийн өгүүлсэн “Нийтийн мэдээллийн эрх чөлөө” нь

хэвлэлийн үйл ажиллагааны эрх чөлөөний тухай асуудал биш,

харин чөлөөтэй хэвлэн нийтлэх эрхийн асуудал, өөрөөр хэлбэл

субъектив эрхийн тухай асуудлыг хөндөж байгааг анзаарах юм бол

чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөө гэх ойлголтуудыг нийгмийн

харилцаа талаас нь тайлбарлах хэрэгтэй болно. Субъектив эрх гэдэг

бол хуулиар хязгаарлагдсан эрх биш, харин үйл ажиллагааных нь

төрөөс хараат бус байдлыг хуулиар баталгаажуулсан эрхийн тухай

асуудал юм.

Чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөний тухай асуудлыг хөндөх

болгонд “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг зайлшгүй дурддаг.

1948 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолоор баталсан

уг тунхаглалын 19-р зүйлд “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх,

17

Деннис.Э, Мэррилл.Д. Беседы о масс-медиа. М., 1997. с.25.

18

Болд-Эрдэнэ.Б. “Сэтгүүл зүйн дөрвөн онол дахь хүний тухай асуудал” өгүүлэл.

“Сэтгүүл зүй” ЭШ-ний сэтгүүл. МУИС-НХУС. 2007. №7(280). х.35.

20

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!