24.06.2018 Views

чөлөөт хэвлэлийн хөгжил, төлөвшил

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Бадам-Очирын Галаарид

учраас улстөрөөс хараат байх магадлал өндөр байгаа нь ХХЗХ-ноос

тусгай зөвшөөрөл авдаг телевизүүд гэхэд л тус хорооны удирдлагын

бүтцээс хамаараад “МАХН эрх барьж байх үед энэ намд талтай

сувгууд байгуулагдсан бол дараагийн дөрвөн жилд нь буюу 2004-

2008 оны эвслийн засгийн газрын үед голчлон Ардчилсан намын

байр суурийг дэмждэг зүтгэлтнүүд тусгай зөвшөөрөл авч сувгаа

нээсэн” 208 гэдэг мэдээллээс тодорхой харагдаж байна.

Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд аливаа төрлийн цагдан

хяналт хэрэгжүүлэхийг хуулиар хориглосон ч мэдээллийг

шүүлтүүрдэх, технологийн хязгаарлалт хийх зэрэг шинэ төрлийн

цагдан хяналт бий болох эрсдлээс сэргийлэх, олон нийтийн

мэдээллийн эх сурвалж болсон онлайн сэтгүүлчдийг хамгаалах

талаар хууль эрхзүйн баталгаа алга байна. Өөр орнуудын Засгийн

газар, үндэстэн дамнасан корпорациудын эрхшээл, нөлөөллөөс

хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хамгаалах эрхзүйн орчныг

бүрдүүлэх асуудал анхаарлын гадна байна.

“Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хууль”, “Контентын

тухай хууль”, “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль” зэрэг салбарын

эрхзүйн зохицуулалтад чухал үүрэгтэй олон хууль үгүйлэгдэж

байгаа ч хуулийн төсөл боловсруулах, өргөн барих асуудал янз

бүрийн шатанд саатаж, улстөрийн нөхцөл байдал өөрчлөгдөх

бүрийд хууль тогтоогчдын зүгээс асуудалд хандах хандлага хувирч

байгаа нь Монголын сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарт хууль,

эрхзүйн таатай орчин бий болтол ихээхэн хугацаа шаардлагатайг

харуулж байна.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ дэлхий нийтийн чиг

хандлагыг даган олон нийтийн харилцаа, сэтгүүл зүйн салбарт

үүссэн дараах нөхцөл байдлыг харгалзан дараах бодлогын арга

хэмжээг бид авч хэрэгжүүлэхийг санал болгож байна.

Шийдвэрлэх арга зам

Монголд нэгэнт бий болсон чөлөөт хэвлэлийн тогтолцоо,

түүний төлөвшлийн асуудлыг судлах явцад хэвлэл мэдээллийн

хэрэгсэл, редакц, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны хараат

208

Legal Assessment of Laws affecting media in Mongolia. mongolia.mom-rsf.org/

uploads/tx_lfrogmom/documents/11-243_import.pdf

180

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!