24.06.2018 Views

чөлөөт хэвлэлийн хөгжил, төлөвшил

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Бадам-Очирын Галаарид

тайлбарлагдана. БНМАУ-ын Засгийн газар 1922 онд Хэвлэлийн

хороог Дотоод яамны мэдэлд өгч ном хэвлэлийн асуудлыг бүрнээр

нь хяналтад авсан байна.

Улмаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1935 онд 521 дүгээр

тогтоолоор “Хэвлэлд нийтлэх ба радиогоор нэвтрүүлэхийг шууд

хориглох зүйлүүдийн дэлгэрэнгүй жагсаалт”, 1945 оны долдугаар

сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор “Улсын нууц болж

тусгайлан хамгаалагдах мэдээнүүдийн жагсаалт”-ыг гаргаж, 1955

оны арванхоёрдугаар сарын 8-нд “Улсын нууц мэдээ баримтуудын

жагсаалтыг тогтоох тухай” 521 дүгээр тогтоол, 1964 онд “Улсын

нууц бичиг баримтын товч жагсаалт, зааврыг батлах тухай” 258

дугаар тогтоолыг тус тус баталж мөрдүүлжээ. СнЗ-ийн 1964 оны

тогтоол 1992 оны есдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хүчин

төгөлдөр үйлчилсэн байна. 1955 оны 521 дүгээр тогтоолд гэхэд

л “Эдийн засгийн чанартай мэдээнүүд”, “Бусад төрлийн мэдээ

баримтууд” гэсэн ангилал оруулснаар ямар ч мэдээ мэдээллийг

улсын нууцад хамаатуулах боломж нээгджээ. Хамгийн ноцтой нь

СнЗ-ийн 521 дүгээр тогтоол батлагдсанаас долоо хоногийн дараа

БНМАУ-ыг АИХ-ын Тэргүүлэгчид 1955 оны арванхоёрдугаар сарын

15-нд улсын нууц задруулбал хуулийн хариуцлага хүлээлгэх тухай

120 дугаар зарлиг гаргаж, санамсаргүйгээр улсын нууц задруулсан

энгийн хүмүүсийг 10 хүртэл жилийн хугацаагаар засан хүмүүжүүлэх

хөдөлмөрийн лагерьт хорьж шийтгэх шийтгэлийн доод хэмжээг

тогтоож өгсөн нь цагдан хяналт улам гаарах шалтгаан болжээ.

Хэвлэл, утга зохиол хянах бие даасан байгууллага 1938 оны

сүүлээр тэр үеийн НАХЯ-ны бүтцэд “Хэвлэл хянах алба” нэртэйгээр

байгуулагдан нууц ажиллагаа явуулдаг байсныг 1947 оны

гуравдугаар сарын 4-ний өдрийн МАХН-ын Төв хорооны Улстөрийн

товчооны ҮIII хурлын тогтоолоор Сайд нарын зөвлөлийн дэргэдэх

“Утга зохиол ба хэвлэл хянах газар” нэртэй бие даасан байгууллага

болгосон байна. Улмаар 1971 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр

“Хэвлэл, утга зохиол хянах газрын эрхийг өргөтгөх тухай” МАХНын

Төв хорооны Улстөрийн товчооны 314 дүгээр тогтоол гарч яамны

эрхтэй болжээ.

Хэвлэл, утга зохиол хянах газрыг татан буулгах асуудал 1987

оны сүүлээр болсон Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдах

50

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!