24.06.2018 Views

чөлөөт хэвлэлийн хөгжил, төлөвшил

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Бадам-Очирын Галаарид

Ингэж Зөвлөлтийн коммунист хэвлэлийн онол Монголын

сэтгүүл зүйн гол баримтлах үзэл номлол болж, нөгөө талаар энэ онол

бүрэн утгаараа манайд хэрэгжиж эхэлсэн байна. Үүнийг тус онолын

мөн чанартай холбож, Монголын коммунист хэвлэлийн түүхэн

туршлагатай харьцуулан төсөөлж үзэхэд л тодорхой болно. “Үүнд

нэгдүгээрт, ОНМХ нь коммунист нам, төрийн тогтолцооны салшгүй

хэсэг, хэрэгсэл байх, хоёрдугаарт, эрх баригч нам төрийн хяналт,

зохицуулалт бүхий бусад хэрэгсэлтэй нэгдмэл нэгэн цогц болон

эмхлэгдэн, зохион байгуулалтад орж, үйл ажиллагаагаа явуулах,

гуравдугаарт, нам болон төрийн бодлогыг илчлэн таниулагч,

тогтолцооны үүргийг гүйцэтгэгч байх, тогтмолжуулах, тавдугаарт,

ОНМХ ухуулга, сурталчилгааны хэрэгсэл болон төлөвших,

зургаадугаарт, өөрийн гэсэн хатуу чанд биелүүлбэл зохих үүрэг,

зарчимтай болох эдгээр болой” 52 . Энэ л дүр төрх монголын сэтгүүл

зүйн 70-аад жилийн түүхэн хэв маягийг онолын үндэслэлээрээ

тодорхой болгож байна. Ерөөсөө “тоталитар дэглэмийн үед бодит

мэдээлэл хаалттай, хэвлэл мэдээллийг нам төр нь хатуу хяналтдаа

байлгаж, хуурмаг мэдээллээр олны тархийг угаадаг учраас иргэний

эрх зөрчигдөж байдаг” 53 бодит байдал нь онол-практикийн талаасаа

бүрэн дүүрэн батлагдаж байна.

Тогтмол хэвлэлийн тухайн оны захиалгыг хэрхэн явуулах

талаар ч МАХН-ын Төв хороо тогтоол гаргадаг байсан

байна. Энэ үеэс 1980-аад оны сүүлийн хагас хүртэл хугацаанд

Монголын сэтгүүл зүй нь социализмын ололтыг сурталчлах, эрх

баригч МАХН-ын бодлогыг сурталчлах, социалист системийн

орнуудын давуу талыг харуулах, хөрөнгөтний нийгмийн

завхрал ялзралыг дэлгэн үзүүлэх зэрэг үзэл суртлын зэвсгийн

үүргээ эн тэргүүнд тавьж, хэлбэр агуулгын хатуу хяналтан дор

ажиллаж ирсэн байна.

“Коммунист сэтгүүл зүйд бодит мэдээлэл авах, хэвлэн нийтлэх,

үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх зөрчигдөж, хэвлэл мэдээлэл

нь нэг намын мэдэлд байдаг” 54 болох нь дээрх хяналт, цензурын

тогтолцооны баримт, хэвлэлийн түүхэн тоймоос тодорхой харагдаж

байна.

52 Болд-Эрдэнэ.Б. Олон нийтийн харилцаа. УБ., 2006. х.166-167

53 Батбаатар. Ж. Суурь сэтгүүл зүй. УБ., 2010. х.13-14

54 Батбаатар. Ж., Суурь сэтгүүл зүй. УБ., 2010. х.13

52

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!