24.06.2018 Views

чөлөөт хэвлэлийн хөгжил, төлөвшил

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Бадам-Очирын Галаарид

төрийн байгууллыг бататган бэхжүүлэхийн тулд БНМАУ-ын ард

иргэдэд хуулиар батлан олгох эрх нь: 1. Чөлөөтэйгээр үг хэлэх 2.

Чөлөөтэйгээр хэвлэн нийтлэх...” хэмээн заажээ. Ялгаатай нь уг

хуулиар иргэдэд үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг

“төрийн байгууллыг бататган бэхжүүлэхийн тулд” олгож байгаа нь

үзэл бодлын өөрийн цагдан хяналтыг Үндсэн хуулиндаа шингээсэн

алхам болжээ. 1960 оны Үндсэн хуулийн 87 дугаар зүйлд үг хэлэх,

хэвлэн нийтлэх, хурал цуглаан хийх, жагсах эрх чөлөөг “БНМАУын

төрийн байгуулалтыг бэхжүүлэх зорилгоор ард иргэдийн ашиг

сонирхолд нийцүүлж” баталгаажуулсан нь уг хоёр шаардлагыг

хангаагүй гэх үндэслэлээр хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хааж,

цагдан хянах нөхцлийг хэрэг дээрээ хуульчилж өгсөн байна.

БНМАУ-ын 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиуд нь хэдийгээр

өөр өөрийн дэвшилтэт онцлогтой байсан ч хүний язгуур эрх,

ардчиллын гол гол зарчмыг тусгаагүй, эсвэл хязгаарласан байсан

бол Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулиар хувь хүний эрх, эрх

чөлөөг ардчилсан нийгэм, эрх зүйт төрийн мөн чанарт нийцүүлэн

тодорхойлж эх орондоо иргэний ардчилсан нийгэм цогцлуулан

хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно гэж тунхагласан байна.

Иргэний нийгэм нь эрх чөлөөний, эрх зүйт ардчилсан ёсны, олон

ургальч үзлийн зэрэг хэд хэдэн орчин харилцан шүтэлцээтэй

бүрэлдэж байж хөгждөг онцлогтой.

Тэгээд ч өмнөх хуулиуд хэрэгжиж байсан цаг үе, нийгмийн

тогтолцоо нь үзэл бодлын эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөөний

хувьд хатуу хяналт тавьдаг төрийн цензур өндөртэй байсан тул

хуулийн үзэл санаа нь тунхаг төдий, амьдралд хэрэгжих боломжгүй

байсан үе юм.

Бидний судлан буй сэдэв иргэний нийгмийн эрх чөлөөний

орчинтой шууд хамааралтай. Тэгвэл төрийн тухай онолд энэ орчныг

“Эдийн засгийн хүрээнд хүн бүр өмчлөгч байх эрх нээгдсэн, өмчийн

хэлбэрүүд чөлөөтэй, эрх тэгш байхыг хуулиар хамгаалсан, зах

зээлийн харилцаа тогтсон, төрийн хууль бус оролцоог хориглосон

байна. Социал хүрээнд иргэд нийгэмд эзэлсэн байр суурь, бүлэг

давхраа, нас хүйс, яс үндэс, шашин суртлаас үл хамааран ашиг

сонирхол, хэрэгцээгээ хангахын төлөө чөлөөтэй эрэл хайгуул хийх

бүрэн эрх чөлөөтэй, нэр төртэй амьдрах бололцоог бүрдүүлсэн

26

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!