24.06.2018 Views

чөлөөт хэвлэлийн хөгжил, төлөвшил

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Бадам-Очирын Галаарид

дүгнэлт “Нийслэл хүрээний сонин бичиг” хараат бус, бие даасан

хэвлэл байсны нотолгоо юм. Тус сонины эрхлэгчээр Ж.Цэвээн,

Д.Бодоо нар, сэтгүүлчээр Бадрахбаатар, Б.Дорж, Н.Жанцансамбуу

нар ажиллаж байжээ. Түүнээс гадна Хиагт, Улиастай, Ховд,

Вангийн хүрээ зэрэг газруудад өөрийн төлөөлөгчтэй, орон даяар

идэвхтэн сурвалжлагчтай учраас улс орны амьдралыг харьцангуй

өргөн дэлгэр, түргэн шуурхай мэдээлэх боломжтой байжээ. Бичигч

идэвхтний энэхүү сүлжээ нь зарим талаараа үндэсний мэдээллийн

сүлжээ гэмээр шинжийг ч агуулж байна.

Гэвч чөлөөт хэвлэлтэй болох гэсэн хоёр дахь оролдлого,

зорилго эрмэлзлэл улс төрийн байдлаас шалтгаалж дахин

амжилтгүй болжээ.

Богд хаант Монгол улс найм есөн жил тогтоод 1919 оны

арваннэгдүгээр сарын 22-ноос Хятадын цэргийн эрхтний гарт

орж, автономит төр устсан байна. 1915 оны есдүгээр сарын 1-нээс

эхлэн тогтмол хэвлэгдэж байсан “Нийслэл хүрээний сонин бичиг”

улстөрийн энэхүү нөхцөл байдлын улмаас үргэлжлэн гарахад

бэрхтэй болж 1920 оны нэгдүгээр сарын 23-нд сүүлчийн 103 дахь

дугаараа гаргаад эрхлэгч, сэтгүүлчид нь нууц байдалд орсон байна.

Тухайн цагийн Монгол улсын нийгмийн хоцрогдол доройтол,

эрхтэн дархтаны ёс бус үйлдэл, зан суртахууны ялзралыг баримт

түшин зоригтойгоор шүүмжилж, олон нийтийг соён гэгээрүүлж,

улс орныхоо тусгаар тогтнолын төлөө хэлбэрэлтгүй тэмцэж

байснаараа “Нийслэл хүрээний сонин бичиг” дэвшилтэт,

ардчилсан агуулгатай харьцангуй чөлөөт хэвлэлийн шинжтэй

байжээ.

Ялангуяа үндэсний сэтгүүлч боловсон хүчинтэй болох, иргэн

сэтгүүлчдийн эгнээг тэлэх, тухайн цаг үед дэлхий нийтэд зонхилж

байсан сэтгүүлзүйн бичлэгийн төрөл зүйлийг нэвтрүүлэх, худам

монгол бичгээр тогтмол хэвлэл эрхлэн гаргах жишиг стандарт бий

болгоход “Шинэ толь хэмээх бичиг”-ийн нэгэн адилаар түүхэн чухал

үүрэг гүйцэтгэсэн сонин бол “Нийслэл хүрээний сонин бичиг” юм.

“Шинэ толь хэмээх бичиг”, “Нийслэл хүрээний сонин бичиг”

сонинууд нь үндэсний ардчилсан байр суурьтай, харьцангуй

чөлөөт маягийн хэвлэлүүд байсан ч үзэл бодлын эрх чөлөөг

баталгаажуулсан Үндсэн хууль, түүний үндсэн дээр хэвлэлийн эрх

40

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!