31.08.2020 Views

Төрийн албаны шалгалтын сорил -2020

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

26

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ

1. Төрийн байгууллагын шударга байдлын түвшинд үнэлгээ гаргах чиг үүргийг ямар байгууллага

хэрэгжүүлдэг вэ?

A: Авлигатай тэмцэх газар

B: Засгийн газар

C: Улсын Их Хурал

D: Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын алба

2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хөрөнгө, орлогын

мэдүүлгийг аль байгууллага, албан тушаалтан хуульд заасан хугацаанд бүртгэж, хадгалах вэ?

A: Тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба

B: Авлигатай тэмцэх газар

C: Хууль зүйн байнгын хороо

D: Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар

3.Төрийн бүх шатны байгууллагын албан хаагч нь албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа олж мэдсэн

авлигатай холбоотой асуудлыг шалгаж шийдвэрлэх нь өөрийнх нь бүрэн эрхэд хамаарахгүй

тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

A: Дээд шатны байгууллагад мэдэгдэнэ

B: Авлигатай тэмцэх газарт мэдээлнэ

C: ямар нэг арга хэмжээ авах эрхгүй

D: шууд удирдах даргадаа мэдэгдэнэ

4. Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл Авлигатай тэмцэх газрын ямар үйл

ажиллагаанд хяналт тавих вэ?

A: зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт тавина.

B: Гүйцэтгэх ажил явуулахаас бусад үйл ажиллагаанд хяналт тавина.

C: Авлигатай тэмцэх газрын бүхий л үйл ажиллагаанд хяналт тавина.

D: хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон гүйцэтгэх ажил явуулахаас бусад үйл ажиллагаанд

хяналт тавина.

5. Авлигын цар хүрээ, хэлбэр, шалтгааныг судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлдэг

байгууллагыг нэрлэнэ үү.

A: Улсын Их Хурал

B: Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хороо

C: Авлигатай тэмцэх газар

D: Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл

6. Авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд сахилгын

шийтгэл хүлээлгэх субьектыг нэрлэнэ үү.

A: эрх бүхий албан тушаалтан

B: Авлигатай тэмцэх газар

C: Төрийн албаны зөвлөл

D: сахилгын шийтгэл хүлээлгэх эрх зүйн зохицуулалт байхгүй

7. Мэдүүлэг гаргагч мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө, орлого нь ямар хэмжээгээр өөрчлөгдсөн

бол түүнийг 30 хоногийн дотор мэдүүлэх вэ?

A: нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр

өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ.

B: нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх

хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ.

C: нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр

өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ.

D: нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх

буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ.

8. Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлэхдээ ямар зүйлд тулгуурладаг вэ?

A: Авлигатай тэмцэх газарт ирсэн өргөдөл, гомдолд

B: Төрийн албан хаагчдаас авсан судалгаанд

C: төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд

D: Олон улсын шинжээчдийн үнэлгээнд

Төрийн албаны зөвлөл

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!