31.08.2020 Views

Төрийн албаны шалгалтын сорил -2020

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

34

22. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагууд хэрэгжилтийн тайлангаа

хаана хүргүүлэх вэ?

A: Улсын Их Хурлын Тамгын газар

B: Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар

C: Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо

D: Авлигатай тэмцэх газар

23. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг ямар субъект батлах вэ?

A: Монгол Улсын Засгийн газар

B: Авлигатай тэмцэх газар

C: Улсын Их Хурал

D: Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо

24. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг ямар

хугацаагаар батлах вэ?

A: Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасан хугацаагаар

B: Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан

хугацаагаар

C: 6 жилийн хугацаагаар

D: 4 жилийн хугацаагаар

25. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг төрийн байгууллага, албан тушаалтан биелүүлэх,

биелэлтийг холбогдох байгууллагад тайлагнах үүргийг ямар эрх зүйн баримт бичигт тусгасан

бэ?

A: Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоол

B: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс

урьдчилан сэргийлэх тухай хууль

C: Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолын 2 дахь хэсэг

D: Авлигын эсрэг хууль

26. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг ямар

байгууллага батлах вэ?

A: Монгол Улсын Засгийн газар

B: Авлигатай тэмцэх газар

C: Хууль зүйн байнгын хороо

D: Монгол Улсын Их хурал

27. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлын алба

хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үр дүнг үнэлэн, санал

дүгнэлтээ ямар субъектэд танилцуулах вэ?

A: Монгол Улсын Засгийн газар

B: Авлигатай тэмцэх газар

C: Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо

D: Монгол Улсын Их Хурлын дарга

28. Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн

хэрэгжилтийг зохион байгуулах ажлын албанаас ирүүлсэн тайлан, үнэлгээ, санал, дүгнэлтийг

хэлэлцэж ямар шийдвэр гаргаж болох вэ?

A: Дүгнэлт гаргана

B: Тогтоол гаргана

C: Зөвлөмж гаргана

D: Захирамж гаргана

29. Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр

хэрэгжүүлэх үйл ажиллагаанд аль нь хамаарахгүй вэ?

A: төрийн үйлчилгээг иргэнд цахим хэлбэрээр хүргэх тогтолцоог бүрдүүлэн, цахим үйлчилгээний

нэгдсэн сүлжээ бий болгож, бэхжүүлэх;

B: зөвшөөрөл олгох журмыг хялбарчилж, түүнд тавих хяналтын тогтолцоог бүрдүүлэх, зарим төрлийн

зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх;

C: нийтийн албан тушаалтанд холбогдох авлига, ашиг сонирхол, ёс зүйтэй холбоотой нийтийн албанд

томилогдох албан тушаалтны ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын шалгуурыг олон

улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, албан тушаалтныг мэдлэг, боловсролд суурилсан мерит

зарчмыг баримтлан томилох, дэвшүүлэх;

D: эрсдэлд суурилсан төрийн хяналт шалгалт болон аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг бэхжүүлэх,

хяналт шалгалтын 70 хувийг урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулах, чиглэлийг

цөөрүүлэх замаар төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох;

Төрийн албаны зөвлөл

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!