31.08.2020 Views

Төрийн албаны шалгалтын сорил -2020

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

32

хяналт шалгалтын 90 хувийг урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулах, чиглэлийг

цөөрүүлэх замаар төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох

7. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн санхүүжилт ямар эх үүсвэрээс бүрдэх вэ?

A: улсын төсөв

B: улсын болон орон нутгийн төсөв

C: улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламжийн

хөрөнгө

D: улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламжийн

хөрөнгө, бусад эх үүсвэр

8. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, хөтөлбөрт тусгагдсан

хууль тогтоомжийн төслийг батлах субъектийг нэрлэнэ үү.

A: Монгол Улсын Ерөнхийлөгч

B: Монгол Улсын Их Хурал

C: Монгол Улсын Засгийн газар

D: Авлигатай тэмцэх газар

9. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг ерөнхий

удирдлагаар хангах субъектийг нэрлэнэ үү.

A: Монгол Улсын Ерөнхийлөгч

B: Монгол Улсын Засгийн газар

C: Монгол Улсын Их Хурал

D: Авлигатай тэмцэх газар

10. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүргийг

хэрэгжүүлэх субъектийг нэрлэнэ үү.

A: Монгол Улсын Ерөнхийлөгч

B: Монгол Улсын Засгийн газар

C: Монгол Улсын Их Хурал

D: Авлигатай тэмцэх газар

11. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, санал

зөвлөмж, аргачлал боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлэх субъектийг нэрлэнэ үү.

A: Аймаг, нийслэлийн Засаг дарга

B: Монгол Улсын Засгийн газар

C: Яам, агентлаг

D: Авлигатай тэмцэх газар

12. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг

уялдуулан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлэх субъектийг нэрлэнэ үү.

A: Аймаг, нийслэлийн Засаг дарга

B: Монгол Улсын Засгийн газар

C: Төрийн бус байгууллага

D: Авлигатай тэмцэх газар

13. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл

хүргэх чиг үүргийг хэрэгжүүлэх субъектийг нэрлэнэ үү.

A: Аймаг, нийслэлийн Засаг дарга

B: Олон нийтийн зөвлөл

C: Төрийн бус байгууллага

D: Авлигатай тэмцэх газар

14. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн “Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг

бэхжүүлэх, ёс зүйг дээшлүүлэх” зорилтыг хангах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд аль

нь хамаарахгүй вэ?

A: төрийн жинхэнэ албан хаагчийг томилох, чөлөөлөх асуудлыг төрийн өндөр албан тушаалтан

болон улс төрийн намын нөлөөллөөс ангид байлгах;

B: авлигын эрсдэлийн үнэлгээний аргачлалыг баталж, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж хэвшүүлэх;

C: нийтийн албаны ёс зүйн үлгэрчилсэн дүрмийг батлах, ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийх,

шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, тайлагнах, хэлэлцүүлэх ажлыг хэвшүүлэх;

D: нийтийн албаны санхүүгийн дотоод аудит, хяналт шалгалтын үйл ажиллагаа, хариуцлагын

тогтолцоог боловсронгуй болгох;

Төрийн албаны зөвлөл

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!