31.08.2020 Views

Төрийн албаны шалгалтын сорил -2020

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

28

B: олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах арга хэмжээний цогцолборыг хэлнэ;

C: олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс

суртахуун төлөвшүүлэх арга хэмжээний цогцолборыг хэлнэ;

D: авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх арга хэмжээний цогцолборыг хэлнэ;

18. Мэдүүлэг гаргагч тэтгэвэр тогтоолгох буюу албан тушаалаас огцрох, халагдах, чөлөөлөгдөх

зэргээр бүрэн эрх нь дуусгавар болсон тохиолдолд хөрөнгө, орлогынх нь мэдүүлгийг ямар

хугацаанд хадгадах вэ?

A: 5 жилийн хугацаанд

B: 2 жилийн хугацаанд

C: 3 жилийн хугацаанд

D: 1 жилийн хугацаанд

19. Мэдүүлэг гаргагч мэдүүлэгтээ ямар хүмүүсийн хөрөнгө, орлого, зээлийг мэдүүлэг үүрэгтэй вэ?

A: Мэдүүлэг гаргагч зөвхөн өөрийнхөө хөрөнгө, орлого, зээлийг мэдүүлэг үүрэгтэй

B: Мэдүүлэг гаргагч гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгө, орлого, зээлийг мэдүүлэг үүрэгтэй

C: Мэдүүлэг гаргагч өөртэйгөө хамаарал бүхий этгээдийнхээ хөрөнгө, орлого, зээлийг мэдүүлэг

үүрэгтэй

D: Мэдүүлэг гаргагч өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх

үүрэгтэй.

20. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг ямар хугацаагаар томилдог вэ?

A: Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд санал оруулснаар 5 жилийн хугацаагаар томилно.

B: Монгол Улсын Ерөнхий сайд санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно.

C: Монгол Улсын Их Хурал 4 жилийн хугацаагаар томилно.

D: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно.

21. Авлигын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн

авлигын талаарх мэдээллэх үүргээ удаа дараа биелүүлээгүй этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

A: Албан тушаал бууруулах

B: албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах

C: албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах

D: Авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох

22. Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл хэдэн гишүүний бүрэлдэхүүнтэй байх вэ?

A: 15

B: 12

C: 10

D: 9

23. Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрхэн дагаж мөрдөж байгаа,

хуулийн хэрэгжилтийг хэрхэн ханган ажиллаж байгаад ямар байгууллага хяналт тавих вэ?

A: Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын Байнгын хороо

B: Засгийн газар

C: Улсын Их Хурлын Тамгын газар

D: Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо

24. Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?

A: Төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 55 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах

болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж

байгаагүй.

B: Төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах

болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж

байгаагүй.

C: Төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн

байцаах ажлын мэдлэг туршлагатай, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай,

сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй.

D: Эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, төрийн

албанд удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 6 жил улс төрийн албан

тушаал эрхэлж байгаагүй.

25. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан Авлигын эсрэг

хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан хугацаанд хөрөнгө, орлогын мэдүүлгийг авч дууссанаас

хойш хэд хоногийн дотор тайлан болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргасан этгээдийн нэрсийн

хамт Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх вэ?

Төрийн албаны зөвлөл

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!