31.08.2020 Views

Төрийн албаны шалгалтын сорил -2020

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

38

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ

1. Ямар субъектүүдийн хооронд үүсэх байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах,

жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг Байгаль орчныг хамгаалах тухай

хуулиар зохицуулах вэ?

A: төр, иргэн, аж ахуйн нэгж, гадаадын иргэн хооронд үүсэх харилцаа

B: төр, иргэн, хуулийн этгээд хооронд үүсэх харилцаа

C: төр иргэний хооронд үүсэх харилцаа

D: төр, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, Монгол Улсын иргэн хооронд үүсэх харилцаа

2. Байгалийн баялгийг хууль бусаар ашиглаж байгаа үйлдлийг олж мэдсэн иргэн энэ тухайгаа хаана

мэдэгдэх үүрэгтэй вэ?

A: Тухайн орон нутгийн хэсгийн төлөөлөгч, улсын байцаагч, байгаль хамгаалагчид нэн даруй

мэдэгдэх үүрэгтэй.

B: Тухайн орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

C: Тухайн орон нутгийн Цагдаагийн хэлтэс, улсын байцаагч, байгаль хамгаалагчид нэн даруй

мэдэгдэх үүрэгтэй.

D: Тухайн орон нутгийн Засаг дарга, улсын байцаагч, байгаль хамгаалагчид нэн даруй мэдэгдэх

үүрэгтэй.

3. Аж ахуйн нэгж, байгууллагад байгалийн баялгийн нөөцийн үнэлгээ хийх эрхийг хэн олгох вэ?

A: Эрдэм шинжилгээний байгууллагаас томилсон шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн Засгийн газар

B: Асуудал эрхэлсэн Сайдын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Засгийн газар

C: Засгийн газар

D: Тухайн төрлийн байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллага

4. Аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны үнэлгээ хийх эрх олгоход хамаарахгүй шаардлага нь:

A: үнэлгээний багийн бүрэлдэхүүний дөрөвний нэгээс доошгүй нь орон тооны мэргэжлийн боловсон

хүчин байх

B: хэмжилт, судалгааны багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх

C: магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллагаас батлагдсан байгаль орчны үнэлгээ хийх арга

зүйтэй байх

D: үнэлгээ хийх асуудлаархи мэдээллийн сантай байх

5. Байгалийн баялгийн нөөцийн мөнгөн үнэлгээг хэрхэн тогтоох вэ?

A: Байгалийн баялгийн нөөцийн мөнгөн үнэлгээг шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн Засгийн газраас

3 жил тутам шинэчлэн тогтооно.

B: Байгалийн баялгийн нөөцийн мөнгөн үнэлгээг эрх авсан үнэлгээний байгууллага тогтооно.

C: Байгалийн баялгийн нөөцийн мөнгөн үнэлгээг экологи, эдийн засгийн ач холбогдлыг харгалзан

төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

D: Байгалийн баялгийн нөөцийн мөнгөн үнэлгээг экологи, эдийн засгийн ач холбогдлыг харгалзан

төрийн захиргааны төв байгууллага холбогдох бусад байгууллагатай хамтран тогтооно.

6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбогдсон харилцааг:

A: Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбогдсон харилцааг төрийн захиргааны төв

байгууллагаас хуульд нийцүүлэн гаргасан журмаар зохицуулна.

B: Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

C: Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбогдсон харилцааг талуудын хооронд

байгуулсан гэрээгээр зохицуулна.

D: Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбогдсон харилцаанд мөрдөх стандартыг УИХаас

батална.

7. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбогдсон зардлыг хэрхэн гаргах вэ?

A: Нөлөөллийн үнэлгээний асуудал нь нийтийн эрх зүйн асуудал тул зардлыг төр хариуцна.

B: Нөлөөллийн үнэлгээний зардлыг хариуцах этгээдийг хуульд тусгайлан заагаагүй тул талуудын

тохиролцсоноор шийдвэрлэгдэнэ.

C: Нөлөөллийн үнэлгээний зардлыг захиалагч этгээд санхүүжүүлнэ.

D: Нөлөөллийн үнэлгээний зардлыг хөрөнгө оруулагч этгээд санхүүжүүлнэ.

8. Байгаль орчны төлөв байдлын хяналт-шинжилгээнд байгаль орчны төлөв байдал, түүний хувьсал

өөрчлөлтөд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргах, илэрсэн сөрөг

өөрчлөлтийг зогсоох, арилгах арга хэмжээ боловсруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор

төрийн захиргааны төв байгууллагаас ямар үйл ажиллагаа явуулах вэ?

A: Байгаль орчны төлөв байдлын хяналт-шинжилгээний алба ажиллуулна.

Төрийн албаны зөвлөл

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!