31.08.2020 Views

Төрийн албаны шалгалтын сорил -2020

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

44

16. Тодорхой чиг үүрэг, бүрэн эрх бүхий хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн хуулийн этгээдийн нууцыг

тогтооох, хамгаалах харилцааг аль хуулиар зохицуулах вэ?

A: Төрийн байгууллагын нууцын тухай хууль

B: Хуулийн этгээдийн нууцын тухай хууль

C: Байгууллагын нууцын тухай хууль

D: Архивын тухай хууль

17. Байгууллагын нууцыг тогтооход ямар шаардлага тавигддаг вэ?

A: Байгууллагын нууц нь эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хууль тогтоомжоор олгогдсон

бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахаар байж болохгүй.

B: Байгууллагын өөрийн нууцад хамаарах зүйлээ өөрөө тогтоох тул хэн ч түүнд халдах эрхгүй.

C: Байгууллагын орлогыг байгууллагын нууцад хамааруулж болно.

D: Байгууллагын хөрөнгийн талаарх мэдээллийг байгууллагын нууцад хамааруулж болно.

18. Байгууллага өөрөө тогтоож нууцдаа хамааруулж болох нууцад аль нь хамаарах вэ?

A: Задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох судалгааны баримт бичиг.

B: Хүний нөөцийн асуудал.

C: Байршил болон улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээ.

D: Гадаадын хөрөнгө оруулалттай эсэх тухай мэдээлэл

19. Байгууллагын нууцад хамааруулбал зохих мэдээллийг нууц гэж хэн тогтоон баталгаажуулах вэ?

A: Улсын Их Хурал хуулиар тогтоон баталгаажуулна.

B: Засгийн газар тогтоол гарган тогтоон баталгаажуулна.

C: Холбогдох Яам тогтоон баталгаажуулна.

D: Тухайн байгууллагын эрх бүхий этгээд.

20. Байгууллага ямар зорилгын үүднээс нууцад хамаарах зүйлсээ тодорхойлох нь зүйтэй вэ?

A: Байгууллагад хамаарах бүх зүйлээ өөрийн үзэмжээрээ нууцад хамааруулж болно.

B: Байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнд зах

зээл, давуу талаа хамгаалах зорилгоор

C: Улс орны аюулгүй байдал, нийгмийн сайн сайхныг хамгаалах зорилгоор

D: Зөвхөн Үндэсний аюулгүй байдлын үүднээс

21. Байгууллагын нууцын тухай хууль тогтоомж нь

A: Үндсэн хууль болон энэ хуулиас бүрдэнэ.

B: Үндсэн хууль болон энэ хууль, нууцын тухай хуулиас бүрдэнэ.

C: Үндсэн хууль болон хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

D: Үндсэн хууль, энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

22. Аливаа мэдээ, баримт бичиг, биет зүйлийг байгууллагын нууцад хуулиар тогтоон баталгаажуулах

эрх бүхий этгээдийг нэрлэнэ үү.

A: Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн

газар.

B: Засгийн газар.

C: Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага.

D: Улсын Их Хурал

23. Байгууллагын нууцыг хамгаалах журмыг тогтоох эрх бүхий этгээдийг нэрлэнэ үү.

A: УИХ

B: Засгийн газар

C: Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

D: Тухайн байгууллага өөрөө

24. Байгууллагын нууцад үл хамаарахыг ол.

A: Албаны үйл ажиллагаатай холбоотой өөрөө нууцалж, хамгаалалтандаа авсан, задруулбал хууль

ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ.

B: Албаны үйл ажиллагааны онцлогтой холбоотой эсвэл шударга өрсөлдөөнд зах зээлд давуу

талаа хамгаалах зорилгоор байгууллага өөрөө хамгаалалтандаа авч нууцалсан нууц мэдээ

C: Хуульд өөрөөр заагаагүй бол байгууллага өөрөө нууцалж хамгаалалтандаа авсан судалгаа

шинжилгээний баримт бичиг

D: Байгууллагын ашиглаж буй техник технологийн хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд

үзүүлэх буюу үзүүлж байгаа нөлөөллийг илтгэн харуулж байгаа мэдээлэл

25. Дараахь тодорхойлолтуудаас аль нь зөв бэ?

A: Байгууллагын нууцын тухай хуулийн зорилт нь байгууллагын нууцыг нууцлах, ил болгох,

шилжүүлэх, устгах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино

Төрийн албаны зөвлөл

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!