31.08.2020 Views

Төрийн албаны шалгалтын сорил -2020

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

42

БАЙГУУЛЛАГЫН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛЬ

1. Байгууллагын нууцийн тухай хуулийн дагуу “байгууллага” гэдэг нь:

A: Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн

нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө

хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа

эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хэлнэ.

B: Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд

нь буюу заримыг нь гүйцэтгэдэг салбарыг хэлнэ.

C: Тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг хэлнэ.

D: Тодорхой чиг үүрэг, бүрэн эрх бүхий хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн хуулийн этгээдийг хэлнэ

2. Байгууллагын нууцийн тухай хуулийн дагуу “байгууллагын нууц” гэж ямар нууцыг ойлгох вэ?

A: Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид

нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн этгээдийн хууль ёсны ашиг сонирхол, нэр төр,

алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ.

B: Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу нууцад хамааруулсан, тус улсын гадаад бодлого, эдийн

засаг, шинжлэх ухаан, техник-технологи, батлан хамгаалах, тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх

ажилтай холбоотой бөгөөд задруулбал үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц

мэдээллийг томъёолол, дүрс зураг, дохио тэмдэг, техник-технологийн шийдэл болон үйл

ажиллагааны хэлбэрээр өөртөө агуулж байгаа мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл

ажиллагааг хэлнэ.

C: Хүний эрх, нэр төр, алдар хүнд тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах

зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ.

D: Улсын нууцад хамаарахгүй бөгөөд задруулбал тухайн аливаа этгээдийн хууль ёсны ашиг

сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет

зүйлийг хэлнэ.

3. Байгууллагын хуулиар тогтоосон нууцыг бусдад задруулсан гэж үзвэл энэ тухай гомдлыг хаана

гаргах эрхтэй вэ?

A: Шүүхэд

B: Тухайн байгууллагад

C: Дээд шатны байгууллагад

D: Тагнуулын байгууллагад

4. Байгууллагын нууцтай албан үүргийнхээ дагуу танилцсан, эсхүл олж мэдсэн этгээд уул нууцыг

задруулж болох уу?

A: Зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журамд нийцүүлэн задруулж болно.

B: Аливаа байдлаар бусдад задруулахыг хориглоно.

C: Хуулиар хориглоогүй учир задруулж болно.

D: Албан үүргийнхээ дагуу олж мэдсэн тул задруулах эсэх нь түүний бүрэн эрхийн асуудал.

5. Байгууллагын нууцтай албан үүргийнхээ дагуу танилцсан, эсхүл олж мэдсэн этгээд уул нууцын

хувьд ямар арга хэмжээ авч болох вэ?

A: Зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журамд нийцүүлэн ашиглаж болно.

B: Аливаа байдлаар ашиглахыг хориглоно.

C: Хуулиар хориглоогүй учир ашиглаж болно.

D: Албан үүргийнхээ дагуу олж мэдсэн тул ашиглах эсэх нь түүний бүрэн эрхийн асуудал.

6. Тухайн байгууллагын мэдэлд байгаа бөгөөд хадгалалт, хамгаалалтын горим нь зөрчигдсөн

тохиолдолд хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул учруулж болзошгүй бүх төрлийн

хорт, цацраг идэвхт бодисын хор хөнөөлийг тодорхойлсон мэдээллийг байгууллага нууцалж болох

уу?

A: Задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулахаар бол нууцалж болно.

B: Тухайн байгууллагын дотоодын асуудал учир болно.

C: Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал тул холбогдох байгууллагын хүсэлтээр нууцалж

болно.

D: Ямар ч тохиолдолд болохгүй.

7. Тухайн байгууллагын явуулж буй үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, ашиглаж буй техник,

технологийн хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх буюу үзүүлж байгаа нөлөөллийг

илтгэн харуулах мэдээллийг байгууллага нууцалж болох уу?

A: Холбогдох хууль тогтоомж, журамд нийцүүлэн нууцалж болно.

B: Задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулахаар бол нууцалж болно.

C: Тухайн байгууллагын дотоодын асуудал учир тухайн байгууллага нь өөрөө шийдвэрлэнэ.

D: Ийм мэдээллийг нууцалж болохгүй.

Төрийн албаны зөвлөл

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!