26.12.2016 Views

arch sudlal 2014

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

STUDIA ARCHAEOLOGICA 2014

Улаанбаатар хотын дэргэдэх Их тэнгэрийн ам (зураг 8), Гачууртын ам

(зураг 9), Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Бичигт булаг, Булган аймгийн

Бугат сумын Бичигт хад, Орхон сумын Баруун могой хэмээх газрын

зосон зурагт хоёр зэрэгцээ замаар цувж яваа адуу, морь хөтөлсөн хүнийг

дүрсэлсэнтэй Номтын бууцны хадны зураг зохиомж утга санааны хувьд

төстэй юм. Угсаатны зүйн мэдээнд эдгээр хад чулуунаа зурагдсан урт

шулуун хос зураас буюу замын учир холбогдлыг тайлахад ямар нэгэн

байдлаар учиг болох мэдээнүүд байна. Тухайлбал, “шарил нутаглуулахад

ус гол гатлахыг цээрлэдэг байсан. Ус гарах тохиолдолд усны цаана

хүнийхээ сүнсийг үлдээхгүйн тулд шарил авч яваад гол гарах бол “алтан

гүүр хаяна” гэж хөвөөний хоёр талд алтан утас татдаг” [Мэнэс, 1989: 51],

“... шарил аваад явж байхад гол гатлах бол тэмээнийхээ хойт хөлөнд алтан

утас уядаг байсан. Утасгүй бол усанд мөнгө цацдаг байсан. Мөсөн дээгүүр

гарвал цагаан даавуу дэвсэнэ” [мөн тэнд, 55]. “Хүнээ ачаад гол гатлах бол

ачаанаас нь алтан утас уяад гаталдаг гэдэг. Тэр алтан утсаар ус гаталж

байгаа учиртай юм. Хэрвээ тэгэхгүй бол үхсэн хүний сүнс голын цаана

үлддэг гэдэг” [мөн тэнд, 36] гэх зэргээр өгүүлсэн нь замд тааралдсан гол

ус, зам зэрэг нь үхэгсдийн болон амьд ертөнцийг зааглах зааг болдог гэсэн

санааг агуулж буй бололтой.

Номтын бууцны хадны зураг дахь шулуун зураас буюу замын хоёр

талаар зураас руу нуруугаар нь хандуулан адууг дүрслэхдээ нэг талын

адууг хөвөөлөн цохиж, нөгөө талын адууг бүх талбайгаар нь хонхойлон

сийлсэн байгаа нь ч амьд болон үхэгсдийн ертөнцийг зааглаж буй санааг

илэрхийлснийг нотолно.

Түүнчлэн “Орчин үед нас барсан хүнийг нутаглуулах газар руу явах

замд гол, олон замын уулзвар тааралдвал задгай мөнгө, будаа (шар, цагаан)

зэргийг тухай бүрд нь өргөдөг. Гол ус гатлахад өргөдөг эд зүйлс нь нөгөө

ертөнцийн тухай ойлголттой холбоотой агаад гол мөрөн нь үхсэн болон

амьд хүний ертөнцийг зааглах хилийн дээс болдог гэнэ. Өргөл нь нөгөө

ертөнцөд очих, буцах төлбөрийн хэрэгсэл, өөрөөр хэлбэл, амьд хүн

талийгаачийг үхэгсдийн ертөнцөд хүргэж өгөөд буцах төлбөр болдог аж”

[Отгонбаатар, 2009: 69-70] гэсэн нь бөө мөргөлийн оршуулгын зан үйлээс

буддын шашны лам нар авч хэрэглэсэн байж магадгүйг харуулж байна.

Түүнчлэн Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулын Өлзийтийн

хуудас хэмээх газарт МЗТСХЭ-ийн хүрээнд малтан судалсан дөрвөлжин

булшны хашлага болон шон чулуун дээр бүжиглэж буй хүмүүс, буга,

согоо, шувуу, нум сумтай хүн, хөтлөлцөж яваа эрэгтэй эмэгтэй хоёр хүн

зэргийг сийлж дүрсэлсэн нь оршуулгын зан үйлийн холбогдолт зураг

болно(зураг 4. 4). Булшны хана чулуун дээр хүмүүсийг зурсан зурлагын

ором улаан шаргал өнгөтэй байгаа нь [Санжмятав, 1987: 34-35] зураг

зурахаас өмнө чулуугаа улаан зосоор будсан байсан, эсвэл зураг сийлсний

дараа улаан зосоор будсаныг харуулж байна. Үүнтэй сэдвийн хувьд ижил

төстэй дөрвөлжин булшны хананы хавтгай чулуун дээр өрөөсөн гараа

өргөөд эгнэж зогссон олон хүнийг дүрсэлсэн зураг Өвөрхангай аймгийн

Бат-Өлзий сумын нутаг Тэмээн чулууны ам (зураг 10), Хэнтий аймгийн

Батширээт сумын Биндэръяа уулын Дугана хаднаас [Монголын археологи,

128

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!