26.12.2016 Views

arch sudlal 2014

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

АРХЕОЛОГИЙН СУДЛАЛ

Эмгэнэл:

ОХУ-ын Буриад улсын нэрт археологич

Сергей Владимирович Данилов

Бидний эрхэм нөхөр, хүндэт багш Орос, Буриадын нэрт түүхч,

археологич Сергей Владмирович Данилов 2014 оны 8-р сарын 8-ны

өдөр өвчний учир нас нөхчиж Төв Ази, Монгол судлалын эртний үеийн

судалгаанд томоохон орон зай үлдээв.

С.В.Данилов 1950 оны 4-р сарын 7-ны өдөр ОХУ-ын Буриадын Улаан-

Үд хотод сэхээтний гэр бүлд мэндэлжээ. Тэрбээр 1974 онд Д.Банзаровын

нэрэмжит Буриадын улсын багшийн их сургуулийн Түүх-Хэл шинжлэлийн

салбарыг түүхч, археологич мэргэжлээр дүүргэжээ. 1974 оноос тухайн

үеийн ЗХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Буриадын нийгмийн

шинжлэх ухааны хүрээлэнд ахлах лаборант, 1974-1975 онд Буриадын

Окино-Ключи тосгонд дунд сургуулийн багш, 1975-1976 онуудад Загустай

тосгоны дунд сургуулийн орлогч захиралаар ажиллаж байгаад 1976-

1979 онуудад Москва хотноо ЗХУ-ын ШУА-ийн Археологийн хүрээлэнд

аспирантурт суралцан түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.

Ингээд 1981 оноос насан эцэслэх хүртлээ ОХУ-ын ШУА-ийн Сибирийн

салбарын Монгол, Түвд, Буддын судлалын хүрээлэнд гэрэл зурагчин,

тэргүүлэгчдийн газрын туслах ажилтан, эрдэм шинжилгээний туслах,

жинхэнэ, тэргүүлэх ажилтан, археологийн лабораторийн болон салбарын

эрхлэгч, хүрээлэнгийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч, гадаад

харилцааны асуудал эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байв.

402

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!