26.12.2016 Views

arch sudlal 2014

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Олдворын тодорхойлолт

Tomus XXXIV Fasciculus 27

Ширээ. 77 см урт, 27.8 см өргөн, 37.2см өндөртэй хус модыг засаж углуурга

зангидан хийсэн жижиг ширээ байна. Ширээний тавцанг хус модыг

нарийсган засч дунд хэсэгт нь гурван углуурга зангидаж түүний хооронд

56 ширхэг нарийн хулсыг хоёр хоёроор, үзүүрийг нь шовхлон нарийсгаж

чагтлаад, модон хүрээний талуудад сүвлэж хийжээ. Ширээний тавцангийн

хойд болон урд талын хүрээ мод хоёр хажуу руугаа 6 см илүү гарсан.

Дөрвөн хөлийг бэлтгэхдээ, дээд хэсэгт нь дөрвөлжлөн засаж, дунд хэсэгт

нь нарийсган доод талыг нь дугуй хэлбэр оруулан хийжээ. Дөрвөнхөлд нь

хус мод углуургадан тушаа зангидсан байна. Хоёр хөл болон тавцангийн

зарим хулс хугарч гэмтсэн байдалтай (зураг 6. 1).

Ваар. Хар саарал өнгөтэй, амсар нь дэлбэгэр ваар байна. Бөөрөн хэсгээрээ

бага зэрэг цүлхгэр ба жижиг дугуй хэлбэртэй, хавтгай ёроолтой юм.Тус

ваар нь болхи хийцтэй байгаагаас үзэхэд гараар үйлдсэн бололтой. Хэмжээ

нь 24 см өндөр, 1.8 см зузаан. Амсар нь 12.2 см голчтой дугуй хэлбэртэй, 2.5

см дэлбэгэр, бөөрөн хэсэг нь 13 см, ёроол нь 8.2 см болно (зураг 6. 2).

Халзан хадны оршуулга

Их Нартын Хадны жуулчны баазын баруун хойд талын боржин чулуун

цохио хаднуудыг Халзан хад хэмээн нэрлэнэ. Энд хийсэн хайгуулын дүнд

хадны хоёр оршуулга байгаа нь тодорхой болсон бөгөөд хоёул тоногдсон

байв. Хадны оршуулга бүхий хөмгийн хэмжээ нь 280 см урт, 80 см өндөр,

200 см өргөн бөгөөд үүдийг тагласан чулууд замбараагүй байрлалтай болж

дотор талд нь жижиг боржин чулуутай холилдсон хүрэн хөрс тогтсон

байна. Хөмөгт тогтсон хөрсийг шалган малтахад 10 см гүнд 2 см зузаантай

банзаар зангидсан авсны мод мэдэгдсэн юм. Цааш нь малтлагын ажлыг

үргэлжлүүлэн малтахад 25 см гүнээс хойд зүгт хандуулан тавьсан анхны

байрлалаараа буй хүний толгойн яс, хүзүү, нурууны зарим яс, 2 бугалаг яс

гарав. Авсны доод буюу хөл хэсгийг тонож устган үгүй болгожээ. Дагалдах

эд өлгийн зүйл илэрээгүй.

Он цаг, харилцан хамаарлын асуудал

Эрт дундад үеийн нүүдэлчдийн оршуулгын өвөрмөц нэг хэлбэр нь

хадны бэлэн хөмөгт талийгаачийг оршоох явдал байдаг. Энэ төрлийн

оршуулгыг үйлдэхдээ хүний нүднээс далд нууцлагдмал хадны хөмөг,

хонгилд үйлдсэн нь маш их сонирхолтой асуудлын нэг юм. Учир нь тухайн

бүс нутгийг сайн мэддэггүй хүн тухайн газрын хаана, ямар хөмөг буйг

төдийлөн сайн мэдэхгүй. Тиймээс хадны оршуулгуудыг үйлдэгсэд нь тэр

газар орныг маш сайн мэддэг нутгийн уугуул хүмүүсийн оршуулгын зан

үйл бололтой юм.

Өгүүлэн буй газарт малтан шинжилсэн хадны оршуулгуудаас гарсан

эд өлгийн зүйлсийн онцлогт тулгуурлан холбогдох он цаг, харилцан

хамаарлын асуудлыг тодруулах боломжтой юм. Эрт үеийн монголчуудын

339

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!