26.12.2016 Views

arch sudlal 2014

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Tomus XXXIV Fasciculus 2

хоёр гадаргуут хавтгай үлдцүүд хэд хэд бий. Эдгээр нь нарийн урт ялтас

цуулан авч байсан ул мөрийг тодорхой харуулж байгаа юм. Ийм төрлийн

үлдэц Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Төлбөрийн голын 4 болон 15-р

суурингаас илэрсэн үлдцийн дийлэнх хувийг эзэлдэг. Төлбөр-4 суурингийн

6-р давхарга 37400±260, 5-р давхарга 26700±300, Төлбөр-15 дурсгалт газрын 7-р

давхарга 29150±320 жилийн тэртээд холбогдох боломжтойг лабораторийн

шинжилгээгээр нарийвчлан тогтоосон байдаг. Булган аймгийн Хутаг-

Өндөр сумын нутаг Эгийн голын савд орших Дөрөлж-1, Дөрөлж-2 хэмээх

соёлт давхарга бүхий суурингаас дээрх төрлийн үлдэц цөөнгүй илэрсэн

бөгөөд тэдгээрийн доод давхаргаас илэрсэн шатсан модны үлдэгдэлд

хийсэн он цаг тогтоох шинжилгээгээр 21.820±190, 22030±180, 29910±310

31880±800 жилийн тэртээд холбогдохыг тогтоосон байна [Jaubert et al., 2000:

35].

Түүнчлэн Ачаатын чулуун зэвсгийн олдворын дотор 36 ш зэвсгийн зүйл

байгаа бөгөөд сонирхол татахуйц, он цагийг нь харьцуулан тодорхойлж

болохуйц нэгэн зэвсэг байгаа нь хоёр талын боловсруулалт бүхий бифас

юм (зураг 2. 4). Иймэрхүү төрлийн бифас ОХУ-ын Якутын Алдан голын

Дюкитайн агуйн соёлт давхарга бүхий дурсгалт газраас олон тоотой

илэрсэн бөгөөд уг дурсгалт газрыг он цагийн хувьд 35-30 мянган жилийн

өмнөх үед холбогдуулан авч үзсэн байдаг [Мочанов, 2007: 42].

Мөн леваллуа маягийн цацарган цуулалт бүхий таргил үлдэц байгаа

нь дунд палеолитын үеийг төлөөлж чадахуйц гол эдлэл болно. Хоёр

талт бифас зэвсэг болон нарийн ялтас цуулж авсан үлдэц хэд хэд байгаа

нь дээд палеолитын эхэн үеийн холбогдох он цаг нь баттай тогтоогдсон

суурингуудын хэрэглэгдэхүүнтэй ижил байна. Иймээс тус дурсгалт

газарт мустьен сүүл үеэс дээд палеолитын эхэн үед эртний хүн суурьшин

амьдарч, чулуун зэвсэг үйлдэж байсан хэмээн үзэж байна.

Summary:

A STONE AGE CAMP SITE AT ACHAAT UUL

B.Tsogtbaatar, Kh.Purevjal

Applied techniques and chronology of some lithic tools collected from the

surface of the camp site at Achaat Uul, Munkhkhaan soum, Sukhbaatar province

(eastern Mongolia) are briefly introduced in this article. According to production

method of cores and other tools, the site spans from end of the Middle Paleolithic

to the beginning of the Upper Paleolithic.

Ном зүй

Батсайхан, 2006 - Батсайхан З. Шарга, Ачаат ууланд хийсэн археологийн

судалгаа. //Mongolian Journal of Anthropology, Archaeology and

Ethnology, Vol.2 №2 (271).

19

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!