11.02.2017 Views

Удиртгал

Удиртгал

Удиртгал

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

УДИРТГАЛ

“АМЬДРАХ УХААНЫ ЧАДВАР” БАГЦ ГАРЫН АВЛАГА

3 ДАХЬ ХЭВЛЭЛ

УДИРТГАЛ

“АМЬДРАХ УХААНЫ ЧАДВАР” БАГЦ ГАРЫН АВЛАГА

Шинэчлэн боловсруулсан:

Хянан тохиолдуулсан:

Дашзэвэгийн Алтанцэцэг

Чулуунбаатарын Байгалмаа

Зөвлөхөөр ажилласан:

Эх бэлтгэсэн:

Жозефин Соварин

Анандита Филипоз

Уттара Бхарат Кумар

Элбэгзаяагийн Ангараг

Ганбаатарын Санчир

Энд илэрхийлсэн үзэл санаа нь зохиогчдынх бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн албан ёсны

байр суурийг илэрхийлэхгүй.

Улаанбаатар хот. 2016 он

УДИРТГАЛ

УДИРТГАЛ

ГАРЧИГ

Өмнөх үг ................................................................................................................ 1

Талархал ................................................................................................................ 2

Багц гарын авлагын бүтэц .................................................................................... 3

Гарын авлага бүтсэн тухайд .................................................................................. 7

Амьдрах ухааны чадварын тухай ерөнхий ойлголт ............................................. 10

Гарын авлагыг ашиглах зөвлөмж ......................................................................... 18

Амьдрах ухааны чадварт суралцах арга барил ................................................... 21

Сургалтын арга зүй ............................................................................................... 27

ӨМНӨХ ҮГ

Монголын өсвөр залуу үеийнхний хүмүүжил, төлөвшилд чухал хувь нэмэр оруулах ач холбогдол

бүхий “Амьдрах ухааны чадварууд” гарын авлагын цомгийг өмнө нь хоёр удаа хэвлэн, ашиглаж

ирсэн. Өнгөрсөн хугацаанд энэхүү гарын авлагыг ашиглан сургалт зохион байгуулж байсан

байгууллага хүмүүсийн санал дээр тулгуурлан гурав дахь удаагаа хянан сайжруулаад Та бүхэнд

өргөн барьж байна. Анх 2003 онд НҮБ-ын Хүн амын сан, Монгол дахь Энх тайвны корпустай

хамтран 13-18 насны хүүхэд, залуусын амьдрах ухааны мэдлэг, чадварыг дээшлүүлэх

зорилгоор дасгал ажилд суурилсан, харилцан уялдаа холбоо бүхий сэдвүүдээс бүрдсэн энэхүү

гарын авлагыг ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн багш нар, нийгмийн ажилтан,

албан бус боловсролын сургагч багш нарт зориулж хэвлэн түгээсэн нь тэдний ширээний ном

болон хэрэглэгдсээр ирсэн.

2007 онд хоёр дахь удаагаа хянан сайжруулахдаа өмнөх хувилбарыг хялбаршуулан агуулгын

багтаамжийг нягтруулсан. Үүний зэрэгцээ “Бэлгийн амьдрал: БЗДХ ба ХДХВ-ээс сэргийлэх нь”

сэдэвт нэг модулийг нэмж боловсруулсан. Гурав дахь удаагийн өөрчлөлтөөр амьдрах ухааны

багц гарын авлага дээр нэмж “Хорт зуршлаас татгалзах”, “Жендэрт суурилсан хүчирхийллээс

сэргийлэх” гэсэн 2 модуль боловсруулав. “Амьдрах ухааны чадварууд” гарын авлагын бусад

гарын авлагаас ялгарах хамгийн гол онцлог, давуу тал нь сургагч багш хэрэглэхэд хамгийн

хялбар бүтэцтэй, энгийн ойлгомжтой бөгөөд сэдвүүдийг боловсруулахдаа сургалтын явцад

хийгдэх үйл ажиллагааны үйлдэл, ярилцах асуулт, гарч болох хариулт тус бүрийг нарийвчлан

бодож боловсруулсанд оршдог.

Амьдрах ухааны боловсрол нь хүүхэд, залуучуудын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг

хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх нэг чухал арга хэмжээнд тооцогддог.

Амьдрах ухааны чадварыг эзэмшсэнээр хүүхэд, залуучууд сургууль, хичээл, амьдрал, ажил

хөдөлмөртөө илүү амжилт гаргахын зэрэгцээ аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах чадвартай

болдог байна. Мөн бусдыг хүндлэх, тэвчээртэй байх, тэгш эрх, жендэрийн талаар ойлголттой

болж, эцэг эх, гэр бүл, багш нар, нийгэмтэйгээ эрүүл дотно харилцаа үүсгэж сурахаас гадна

аливаа асуудалд хариуцлагатай хандаж, өөрийн чадвар, сонирхлоо хөгжүүлэх боломжтой

болдог нь амьдралд нэгэнтээ батлагджээ.

Энэхүү гарын авлагыг хэрэглэж, түүний мөн чанарыг ойлгосон багш, сургагч нарын хүсэлт,

дахин хэвлэх саналыг үндэслэн эдгээр номонд зарим агуулгын давхардлыг арилган, үг үсэг,

хэл найруулгын засвар хийж, сайжруулсан “Амьдрах ухааны чадварууд” гарын авлагын гурав

дахь хэвлэл багш, сурган хүмүүжүүлэгч, төрийн бус болон олон улсын байгууллагын ажилтан,

олон нийт Та бүхэнд хүргэгдэж байгаад бид баяртай байна. Энэхүү гарын авлага Та бүхний

ажилд ихээхэн туслалцаа үзүүлэх болно гэдэгт бид итгэлтэй байна.

Сургалтын үнэлгээ ................................................................................................ 38

Та бүхэндээ ажлын амжилт хүсье.

НҮБ-ын Хүн Амын Сангийн

Амьдрах ухааны боловсрол, түүний логик хүрээ ................................................ 41

Суурин төлөөлөгч

Амьдрах ухааны боловсрол эзэмшүүлэх хөтөлбөрийг институтчилэх зөвлөмж 43

Хатагтай Наоми Китахара

4 1

Ашигласан эх сурвалж ......................................................................................... 47

УДИРТГАЛ

УДИРТГАЛ

Талархал

Энэхүү гарын авлагыг 3 дахь удаагаа дахин сайжруулан хэвлэх ажилд техникийн болон

санхүүгийн туслалцаа үзүүлж, өөрсдийн хувь нэмрээ оруулсан дараах байгууллага, хүмүүст

чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Тус гарын авлагыг дахин сайжруулж хэвлэх ажлыг ерөнхийд нь чиглүүлэхийн зэрэгцээ

санхүүгийн дэмжлэг үзүүлж ажилласан НҮБ-ын Хүн Амын Сангийн Монгол дахь Суурин

төлөөлөгч Наоми Китахара, “Залуучуудийн хөгжлийн хөтөлбөр”-ийн менежер Залаа-Уулын

Уянга болон англи хувилбар дээр үнэтэй санал зөвлөмж өгч ажилласан НҮБ-ын Хүн амын

сангийн Ази номхон далайн бүсийн зөвлөх мэргэжилтнүүд Жозефин Соварин, Анандита

Филипоз, Жонс Хопсинсийн их сургуулийн зөвлөх мэргэжилтэн Уттара Бхарат Кумар, Хункал

Плазаола- Кастано нарт;

Амьдрах ухааны гарын авлагыг сайжруулах ажлыг удирдсан БСШУЯ-ны Стратегийн бодлого,

төлөвлөлтийн газрын дарга Баавгайн Насанбаяр, мэргэжилтэн Чүлтэмсүрэнгийн Энхбаяр,

Рагчаагийн Өлзийбаяр, Ганболдын Мөнхцэцэгт нарт;

Гурав дахь удаагийн хэвлэлийн удиртгал ном, өмнөх 10 модулийг хянан сайжруулсан МУБИСийн

Нийгмийн ажлын тэнхмийн багш Чулуунбаатарын Байгалмаа, МУБИС-ийн Математик,

байгалийн ухааны сургуулийн Биологийн тэнхмийн багш Эрдэнэчулууны Мөнгөнтулга, ахмад

багш профессор Цэгмидийн Сумъяа, МУБИС-ийн Насан туршийн боловсролын тэнхмийн

эрхлэгч, дэд проф. Сандуйн Эрдэнэцэцэг, МУБИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн багш

Батхишигийн Дэлгэрмаа, Математик, байгалийн ухааны сургуулийн физикийн тэнхмийн багш

Бадарчийн Гантуяа, Австралийн сайн дурын байгууллагын хөтөлбөрийн ажилтан Сүхбаатарын

Энхтуяа, Азийн Хөгжлийн Банкны Боловсролын салбарын шинэчлэл төслийн ажилтан

Дашзэвэгийн Алтанцэцэг нарт;

“Хорт зуршлаас татгалзах” модулийг шинээр боловсруулсан МУБИС-ийн Урлаг, биеийн

тамирын сургуулийн багш Ванягийн Лхамсүрэн, Дамбасанжаагийн Цолмонтуяа, “Жендэрт

суурилсан хүчирхийллээс сэргийлэх” модулийг шинээр боловсруулсан Хүчирхийллийн эсрэг

үндэсний төвийн захирал Даваасүрэнгийн Энхжаргал нарт;

Гарын авлагын бүлгүүдийг нэг загварт оруулан нэгтгэж, редакцийн зөвлөмжийг тусган дахин

засварласан МУБИС-ийн Нийгмийн ажлын тэнхмийн багш Чулуунбаатарын Байгалмаа, МУБИСийн

Байгалийн ухааны сургуулийн Биологийн тэнхмийн багш Эрдэнэчулууны Мөнгөнтулга,

монгол хэлний редакци хийсэн Цамбын Түвшинтөгс, Дийзгарын Баттогтох нарт;

Амьдрах ухааны гарын авлагын багийг зохион байгуулалж хангасан ажилласан МУБИСийн

захирал проф. Даваасүрэнгийн Мөнхжаргал, дэд захирал дэд проф. Хөжөөгийн Тамир,

Математик, байгалийн ухааны сургуулийн захирал, дэд проф. Очирбатын Алтангоо, багш

Алтанхуягийн Санчирмаа нарт талархаж байгаагаа илэрхийлж байна.

УДИРТГАЛ

2 3

1

2

3

Багц гарын авлагын бүтэц

“Амьдрах ухааны чадвар“ багц гарын авлага нь бие даасан 12 модуль, удиртгал номноос

бүтсэн. Модуль тус бүр нь өөр хоорондоо уялдаатай сэдвүүдээс бүрдэх бөгөөд удиртгал

номонд тухайн модулийн талаарх ерөнхий ойлголтыг тусгасан болно.

• Өмнөх үг

• Талархал

• Багц гарын авлагын бүтэц

• Гарын авлага бүтсэн тухайд

• Амьдрах ухааны чадварын тухай ерөнхий ойлголт

• Гарын авлагыг ашиглах зөвлөмж

• Амьдрах ухааны чадварт суралцах арга барил

• Сургалтын арга зүй

• Сургалтын үнэлгээ

• Амьдрах ухааны боловсрол эзэмшүүлэх хөтөлбөрийг институтчилэх зөвлөмж

• Амьдрах ухааны боловсрол, түүний логик хүрээ

ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ

Удиртгал

Сэдэв 1.1. Өөртөө итгэх итгэлийг тодорхойлж, үнэлэх

Сэдэв 1.2. Холбоо хамаарал ба өөртөө итгэх итгэл

Сэдэв 1.3. Өвөрмөц байх болон өөртөө итгэх итгэл

Сэдэв 1.4. Эрх мэдэл ба өөртөө итгэх итгэл

Сэдэв 1.5. Хүмүүс, үнэт зүйл ба зарчим

Сэдэв 1.6. Өөртөө итгэх итгэл ба харилцаа

ХАРИЛЦАА

Удиртгал

Сэдэв 2.1. Харилцаа, түүний хэлбэр

Сэдэв 2.2. Үгийн бус харилцаа

Сэдэв 2.3. Сонсох чадвар

Сэдэв 2.4. Өөртөө итгэлтэй харилцаа: “Би өгүүлбэр”

Сэдэв 2.5. Ятгалгад хариу өгөх

Сэдэв 2.6. Гэр бүлийн гишүүдийн харилцаа

Сэдэв 2.7. Ажлын орчин дахь харилцаа

ХОЛБОО ТОГТООХ

Удиртгал

Сэдэв 3.1. Үерхэл нөхөрлөл

Сэдэв 3.2. Болзоо, болзооны үеийн хүчин

Сэдэв 3.3. Холбоо тогтоох, зай барих

Сэдэв 3.4. Хайр дурлалын холбоо

Сэдэв 3.5. Бэлгийн харилцаа ба шийдвэр гаргалт

Сэдэв 3.6. Бусадтай тогтоосон холбоондоо үнэлгээ өгөх

Сэдэв 3.7. Эрүүл бус холбоог таслах

УДИРТГАЛ

УДИРТГАЛ

4 СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНӨӨ ХЯНАХ

8

Удиртгал

Сэдэв 4.1. Сэтгэлийн хөдөлгөөн

Сэдэв 4.2. Сэтгэлийн хөдөлгөөнийг тодорхойлох

Сэдэв 4.3. Сэтгэлийн хөдөлгөөний шалтгаан, үр дагавар

Сэдэв 4.4. Сэтгэлийн хөдөлгөөн, зан үйлээ хянах, зохицуулах

Сэдэв 4.5. Сэтгэлийн хөдөлгөөнөө бусдад ойлгуулан харилцах

Сэдэв 4.6. Уур, уураа илэрхийлэх

5 БУСДЫГ МЭДЭРЧ ОЙЛГОХ

9

Удиртгал

Сэдэв 5.1. Ялгаатай байдал

Сэдэв 5.2. Тогтсон ойлголтууд

Сэдэв 5.3. Ялгаварлан гадуурхах

Сэдэв 5.4. Хөгжлийн бэрхшээл

Сэдэв 5.5. Жендэр ба жендэрийн үүрэг

Сэдэв 5.6. Эрх мэдэл ба бүлгийн зөрчил

6

7

ШИЙДВЭР ГАРГАХ

Удиртгал

Сэдэв 6.1. Шийдвэр гаргах тухай ерөнхий ойлголт

Сэдэв 6.2. Шийдвэр гаргах хэлбэр

Сэдэв 6.3. Шийдвэр гаргах загвар

Сэдэв 6.4. Шийдвэрийн үр дагавар

Сэдэв 6.5. Боломжийг цэгнэх

Сэдэв 6.6. Эрсдэл хийх

Сэдэв 6.7. Шийдвэрт нөлөөлөх хүчин зүйл

СТРЕССИЙГ ЗОХИЦУУЛАХ

Удиртгал

Сэдэв 7.1. Стресс гэж юу вэ?

Сэдэв 7.2. Стрессийн нөлөө

Сэдэв 7.3. Стрессийн төрөл

Сэдэв 7.4. Стрессийг зохицуулах богино хугацааны арга

Сэдэв 7.5. Стрессийг зохицуулах урт хугацааны арга

Сэдэв 7.6. Стрессээс урьдчилан сэргийлэх

Сэдэв 7.7. Стрессийг зохицуулах хувийн төлөвлөгөө

10

ТӨЛӨВЛӨХ

Удиртгал

Сэдэв 8.1. Зорилгоо тодорхойлох

Сэдэв 8.2. Сайн зорилго дэвшүүлэх

Сэдэв 8.3. Үйл ажиллагааны төлөвлөгөө зохиох

Сэдэв 8.4. Тэргүүлэх ач холбогдолтой зүйлээ тодорхойлох

Сэдэв 8.5. Ажил мэргэжлийн төлөвлөгөө

Сэдэв 8.6. Төлөвлөгөө хийхэд учрах саад бэрхшээл

ТУНГААН БОДОХ

Удиртгал

Сэдэв 9.1. Тунгаан бодох чадварын талаарх ерөнхий ойлголт

Сэдэв 9.2. Мэдээллийн төрөл ба ялгаатай байдал

Сэдэв 9.3. Мэдээллийн төрлийг найруулан бичих

Сэдэв 9.4. Мэдээлэлд дүн шинжилгээ хийх

Сэдэв 9.5. Үндэслэлийн бүтэц

Сэдэв 9.6. Нотолгоонд дүн шинжилгээ хийх арга

Сэдэв 9.7. Эх сурвалжийн баталгаатай байдал

БЭЛГИЙН АМЬДРАЛ

Удиртгал

Сэдэв 10.1. Бэлгийн амьдрал

Сэдэв 10.2. Нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо

Сэдэв 10.3. Шилжилтийн насны өөрчлөлт

Сэдэв 10.4. Бэлгийн чиг баримжаа ба хүйсийн баримжаа илэрхийлэл

Сэдэв 10.5. Үерхэл нөхөрлөл, хайр дурлалын харилцаа

Сэдэв 10.6. Бэлгийн харилцаа, түүний үр дагавар

Сэдэв 10.7. Үр тогтолт ба жирэмслэлт

Сэдэв 10.8. Гэр бүл төлөвлөлт ба жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгсэл

Сэдэв 10.9. Хүсээгүй жирэмслэлт ба үр хөндөлт

Сэдэв 10.10. Бэлгийн эрүүл мэнд ба эрүүл ахуй

Сэдэв 10.11. Бэлгийн замаар дамжих халдвар ба ХДХВ/ДОХ

Сэдэв 10.12. Бэлгийн замаар дамжих халдварын үр дагавар ба эрсдэл

Сэдэв 10.13. Бэлгэвчийн хэрэглээ

4 5

УДИРТГАЛ

УДИРТГАЛ

11

12

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛЭЭС СЭРГИЙЛЭХ

Удиртгал

Сэдэв 11.1. Хүний эрх

Сэдэв 11.2. Жендэр, түүний үүрэг хариуцлага

Сэдэв 11.3. Эрх мэдэл ба хүчирхийллийн уялдаа холбоо

Сэдэв 11.4. Жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх арга зам

Сэдэв 11.5. Асуудал, зөрчил, түүнийг шийдвэрлэх арга зам

ХОРТ ЗУРШЛААС ТАТГАЛЗАХ

Удиртгал

Сэдэв 12.1. Архи, түүний нөлөө

Сэдэв 12.2. Тамхи, түүний нөлөө

Сэдэв 12.3. Видео тоглоомын хамаарал, түүний нөлөө

Сэдэв 12.4. Мансууруулах бодис, түүний хор нөлөө

“Хүн төрөлхтний ирээдүй болох хүүхэд залуус, өсвөр үеийнхний эрүүл мэнд, сайн сайхан

амьдрах, чадавхийг дээд зэргээр дэмжихийн тулд эцэг эхчүүд болон нийгмийн зүгээс хүүхдэд

хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь туйлын чухал юм.

Хүүхэд, залуусын хэрэгцээ шаардлага, хүсэл эрмэлзлийг хангахын төлөө, ялангуяа албан болон

албан бус боловсролын салбарт, мөн насан туршид амьдралаа төлөвлөх чадвар, амьдралын

зөв хэв маяг төлөвшүүлэх, архи, мансууруулах бодис хэрэглэхээс татгалзах мэдлэг чадвар

олгоход улс орнууд үйл ажиллагаагаа чиглүүлбэл зохино.”

“Хүн ам ба хөгжилийн асуудлаар”

Олон улсын бага хурлын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 6.6 – 6.15-р хэсэг

Гарын авлага бүтсэн тухайд

АНХНЫ ХУВИЛБАР:

2003 онд анхны хэвлэлийг НҮБ-ын Хүн амын сан, Монгол дахь Энх тайвны корпустай хамтран

13-18 насны өсвөр үеийнхний амьдрах ухааны чадварыг дээшлүүлэх зорилгоор дасгал ажилд

суурилсан, харилцан уялдаа холбоо бүхий сэдвүүдээс бүрдсэн гарын авлагыг сургагч багш

нар, өсвөр үе, залуучуудын удирдагчид болон бусад багш нарт зориулан бэлтгэсэн юм.

Африкийн зарим оронд зориулан Энх тайвны корпусаас эрхлэн гаргасан “Амьдрах ухааны

чадварууд” гарын авлагыг орчуулах санаачлагаас энэхүү гарын авлагыг бүтээх санаа төрсөн

юм. Үүнээс үүдэн Монгол дахь Энх тайвны корпусын сайн дурын ажилтнуудаас бүрдсэн

цомхон баг энэхүү гарын авлагыг баяжуулж, зөвхөн монголын нөхцөл байдлаар хязгаарлалгүй

илүү өргөн хүрээнд амьдрах ухааны чадвар тус бүрийг гүнзгийрүүлэн авч үзсэн гарын авлага

зохиохоор зорьсон билээ. Энэхүү гарын авлагад дээр дурдсан бүтээлээс гадна өөр олон ном

хэвлэл, тэдгээрийн үзэл баримтлалыг нэгтгэн ашигласан болно. Тухайлбал, зөвхөн монголын

нөхцөл байдалд тохирох жүжигчилсэн тоглолтын нөхцөл, дасгал ажил, жишээг оруулсан юм.

ХДХВ-ийн халдвараас хүн өөрийгөө хамгаалах чадварыг энэхүү гарын авлагад багтаав.

Гэхдээ анхны хувилбар дээр энэ сэдвийг онцгойлон авч үзээгүй юм. Учир нь гарын авлага

анх хэвлэгдэх үед Монголын хүүхэд, залуусын дунд энэ асуудал тийм ч ноцтой байсангүй. Гэвч

шаардлагатай бол түүнийг чухалчлах боломжтой гэж зохиогчид үзсэн ба энэ санааг хоёр дахь

хувилбарт тусгасан юм. Эрүүл мэндийн холбогдолтой мэдээлэл ашиглах, бэлгийн хавьталд

орох насаа хойшлуулах, жирэмслэлт болон БЗДХ-аас сэргийлэхийн тулд бэлгэвч хэрэглэх

зэрэг чадвар эзэмшсэнээр өсвөр насныхан бэлгийн замаар ХДХВ-ийн халдвар авахаас

өөрсдийгөө хамгаалж чадах учиртай.

2003 онд анх хэвлэгдсэн “Амьдрах ухаан” 11 багц гарын авлагын англи хэл дээрх хувилбарыг

2000-2002 онд Монгол улсад ажиллаж байсан Энх тайвны корпусын сайн дурын ажилтан

Мэган Криммэл, Ребекка Уаттэрс, Питер Саймон, Ми Нгүин, Метью Ийстердэй нар бичиж

эмхэтгэжээ.

Эдгээр 11 номыг НҮБ-ын Хүн амын сангийн “Өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл мэнд” (PO6)

төслийн зөвлөх Андреа Ирвин, Энх тайвны корпусын сайн дурын ажилтан Питер Саймон нар

хянан засварласан байна.

6 7

УДИРТГАЛ

УДИРТГАЛ

Монгол хэл рүү Амгаабазарын Гэрэлмаа, Төмөрбатын Баасанцэрэн, Батхуягийн Батжаргал

нар хөрвүүлж, Балсангийн Энхбат, Шагдарын Оюунцэцэг, Төмөрбатын Баасанцэрэн нар

редакторлан, номын зургийг Баасансүрэнгийн Болормаа зуржээ. Анхны хэвлэлийг НҮБ-ын

Хүн амын сан, Монгол дахь Энх тайвны корпус, БСШУЯ-наас хамтран хэвлэсэн байна.

Анхны хувилбарыг бүтээхэд НҮБ-ын Хүн амын сангийн Өсвөр үеийн Нөхөн үржихүйн эрүүл

мэнд төслийн ажилтан Дэлэгчоймболын Алтанчимэг, Оюуны Баяр, Төмөрбатын Баасанцэрэн,

Бадамгүнсэнгийн Баярмаа, Ялалтын Ижилмөрөн, Норовсамбуугийн Жүгдэрсүрэн, Намсрайн

Намуужин нар, Боловсролын салбарыг төлөөлөн Нэрэндоогийн Нэргүй, Дашзэвэгийн

Алтанцэцэг, Шагдарын Оюунцэцэг, Дорждэрэмийн Туул нар хувь нэмрээ оруулж ажилласан.

Мөн Дорнод, Ховд аймаг дахь эрүүл мэндийн төвүүд, Чойбалсан хотын 12-р дунд сургууль,

Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2-р дунд сургууль, Улаанбаатар хотын Эмнэлгийн

тусламжийг удирдах газарт ажиллаж байсан Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд,

Дорнод аймагт ажиллаж байсан Аманда нар, мөн тэдний ажлыг Энх тайвны корпусын сайн

дурын ажилтан Анжелика Браун, Лиза Фиол Пауверс, Алисон Нендрикс нар хянан, үнэтэй

зөвлөгөө өгч ажиллажээ.

Түүнчлэн энэхүү гарын авлагын анхны багцыг бүтээхэд НҮБ-ын Хүн амын сангийн суурин

төлөөлөгч Линда Демерс, Бират Симха, ажилтан Оле Рамсин, Монгол дахь Энх тайвны

корпусын ажилтан Кен Хэлдэнфэлдс, Джейн Зиммерман нар удирдан чиглүүлж ажилласан. Мөн

Залуучуудын зөвлөгөө өгөх газар, Хүн ам хөгжлийн төв (CEDPA), Корнерстоун зөвлөгөө өгөх

байгууллага, “Чөлөөт сэтгэлгээ” хэвлэлийн компани, Зөвлөгөө өгөх хэвлэлийн газар, Гёрлз,

Грейтер Санта Барбарагийн хамтарсан байгууллага, Эдуард Галеано, Сусан Бэргольцийн утга

зохиолын газар, Олон улсын мэтгэлцээний холбоо (IDEA), Нэлсон Торнс компани, Энх тайвны

корпус, Улсын болон хувийн хамтарсан хөрөнгө оруулалттай компани, Ашгийн бус стратеги

төлөвлөлт ба нийгмийн удирдлагын үндэсний төв, АНУ-ын Бэлгийн боловсрол мэдээллийн

зөвлөл (SIECUS), Кембрижийн их сургууль шаардлагатай гарын авлага материалаар хангаж

ажилласан байна.

ХОЁР ДАХЬ ХУВИЛБАР:

“Амьдрах ухааны чадварууд” гарын авлагыг тодорхой хүрээнд ашиглаж ирсэн туршлагадаа

тулгуурлан дахин хэвлэж ашиглах хэрэгцээ байгааг тодорхойлсны үндсэн дээр 2007-2008

онд НҮБ-ын Хүн амын сан, АНУ-ын Энх тайвны корпустай хамтран дахин сайжруулсан хоёр

дахь хувилбараа эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн

бус байгууллагын хүртээл болов. Энэхүү хувилбарыг боловсруулахдаа өмнөх хувилбар

дээрх сэдэв бүртэй холбоотой үйл ажиллагаануудыг илүү хялбаршуулж, дахин сайжруулсны

зэрэгцээ “Бэлгийн амьдрал: БЗДХ, ХДХВ-ийн халдвараас сэргийлэх” сэдэвт нэг модулийг

нэмж боловсруулснаас гадна “Шүүмжлэлт сэтгэлгээ болон түүний хавсралт Мэтгэлцээн”

гэсэн 2 номыг нэгтгэн нийт 11 багц гарын авлагыг бүтээж ашигласаар ирсэн.

2007-2008 онд хэвлэгдсэн “Амьдрах ухааны чадварууд” 10 багц гарын авлагыг Дашзэвэгийн

Алтанцэцэг, Чулуунбаатарын Байгалмаа нар сайжруулан боловсруулж, хянан тохиолдуулах

ажлыг давхар гүйцэтгэв. Хоёр дахь хувилбарт өмнөх хэвлэлийн зургийг хэвээр ашигласан

болно.

Эдгээр модулийг НҮБ-ын Хүн амын сан, Монгол дахь Энх тайвны корпус, БСШУЯ, АНУ-ын

Хөдөө аж ахуйн яам, Шведийн хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн тусламжтайгаар

хэвлэсэн.

Өмнөх хувилбар дээр нэмж “Бэлгийн амьдрал: БЗДХ ба ХДХВ-ээс сэргийлэх нь” модулийг

шинээр Лиза Фиол Пауверс, Доржпүрэвийн Зоригтбаатар нар англи хэл дээр боловсруулж,

Чулуунбаатарын Байгалмаа монгол хэлнээ орчуулж энэхүү, модулийн зургийг Шагдарсүрэнгийн

Сайнзул зурж Монгол дахь Энх тайвны корпус хэвлэжээ.

ГУРАВ ДАХЬ ХУВИЛБАР:

Сүүлийн 20 орчим жил монголын өсвөр, залуу үе шилжилтийн нийгэмд амьдарч байна.

Нийгмийн олон өөрчлөлтөөс гадна тэд биологийн хөгжлийн хувьд өөрсдөө насанд хүрсэн хүн

болох шилжилтийн үеийг туулж байгаа билээ. Түүнчлэн, даяарчлагдаж буй дэлхий ертөнцийн

иргэд болохынхоо хувьд тэд олон янзын бэрхшээл, гадны нөлөөлөл, гэр бүл, хамт олны

томоохон сорилт, илүү их дарамт шахалт, стресс, тогтворгүй байдалтай байнга тулгарч байгаа

юм. Асар ихээр өөрчлөгдөж буй нийгэм, эдийн засгийн асуудлууд тухайлбал, ажилгүйдэл,

өсвөр үеийн жирэмслэлт, архи, тамхи хэрэглэх, видео тоглоомд донтох, гэр бүл салалт,

хүчирхийлэл, ажлын байран дахь дарамт зэрэг нь тэдний эрүүл мэнд, сэтгэл зүй, зан үйлд

сөргөөр нөлөөлж байна.

Эдгээр хүчин зүйлс нь өсвөр залуу үеийнхнийг амьдралын бэрхшээлтэй асуудлуудад улам

өртөмтгий болгож байна. Тухайлбал, залуус согтууруулах ундааг ихээр хэрэглэх тусам

төлөвлөөгүй, хамгаалалтгүй, хүч хэрэглэсэн бэлгийн харилцаанд орох зэрэг харалган үйлдэл

хийх магадлал нэмэгддэг байна. Энэ нь улмаар БЗДХ, хүсээгүй жирэмслэлтэд өртөх эрсдэлийг

нэмэгдүүлж боловсролоос хөндийрөх шалтгаан болдог. Түүнчлэн гэр бүлийн дарамт, хэрэгцээ

шаардлага болон мөнгөний асуудал нь хүүхэд залуусыг сургуулиас завсардахад хүргэдэг.

Хичээл, сургуулиас холдсоноор тэд эрт гэрлэж, эрт хүүхэдтэй болж, ажил мэргэжил эзэмших

болох боломж нь хязгаарлагдах хандлагатай болдог.

Энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд өсвөр үе, ялангуяа оюутан залуус, хөдөлмөр эрхэлж буй

залуучуудад амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх шаардлага байгаа учраас НҮБ-ын Хүн

амын сангийн “Өсвөр үе залуучууд” хөтөлбөрийн хүрээнд “Амьдрах ухааны чадварууд” гарын

авлагын ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор дахин сайжрууллаа.

Өмнөх хоёр дахь хувилбарын агуулгыг сайжруулахын зэрэгцээ нэмж “Жендэрт суурилсан

хүчирхийллээс сэргийлэх”, “Хорт зуршлаас татгалзах” сэдэвт 2 модулийг шинээр нэмж

боловсруулснаар амьдрах ухааны 12 чадварын модуль болон удиртгал ном бүхий гурав дахь

хувилбар бэлэн боллоо.

Эцэст нь дүгнэхэд өнөөгийн Монголын хүүхэд, залуусын амьдралд олон бэрхшээл тулгарч

буй учир түүнийг даван туулах чадварыг тэдэнд эзэмшүүлэх шаардлагатай байна. Хэдийгээр

амьдрах ухааны чадварууд нь бүх асуудлыг шийдэхгүй ч, хүүхэд залууст амьдралаа илүү

ухаалгаар жолоодож, мэдээллийн эрин зуунд хөлөө олоход нь туслах болно. Амьдрах ухааны

чадварт суралцсанаар тэд өөр хоорондоо болон бусадтай зөв зохистой харьцаж хүрээлэн буй

сорилт бэрхшээлийг таних чадвартай болох юм. Тэд мөн ирээдүйгээ шийдвэрлэх цаг мөчид

ухаалаг сонголт хийж, бусадтай зөв зохистой харьцаж асуудлаа шийдвэрлэдэг иргэн болон

төлөвшихөд энэхүү гарын авлага тус дөхөм болно.

8 9

УДИРТГАЛ

УДИРТГАЛ

Амьдрах ухааны чадварын

тухай ерөнхий ойлголт

Амьдрах ухаанд суурилсан боловсрол нь өсвөр үе, залуучуудын олон чадварыг хөгжүүлэхэд

тусалдаг. Эдгээр нь хүний өдөр тутмын амьдралд тохиолдох хэрэгцээ шаардлага,

хүндрэлүүдийг үр дүнтэйгээр шийдэх, тэдгээрт зохицох боломж олгодог сэтгэл зүйн болон

нийгмийн чадварууд юм. Амьдрах ухааны чадварыг дараах байдлаар ангилан авч үздэг. Үүнд:

Хувийн зохион байгуулалтын чадвар:

Өөртөө итгэлтэй байх, өөрийгөө ойлгож, хянах

Сэтгэлийн хөдөлгөөн, стрессээ зохицуулж сурах

Шүүн тунгааж, зөв шийдвэр гаргах

Амьдралаа төлөвлөх чадвар.

Хүмүүс хоорондын харилцааны чадвар:

Бусадтай эерэг холбоо тогтоох

Үр дүнтэй харилцах

Бусдыг мэдэрч ойлгох.

Аюулгүй амьдрах чадвар:

Хорт зуршлаас татгалзах

ХДХВ-ийн халдвараас сэргийлэх

Жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх

Эрсдэлээс сэргийлэх, даван туулах

Энэ гарын авлагад дараах чадваруудын талаар өгүүлэх болно:

Өөртөө итгэлтэй байх

--Стрессээ зохицуулах

Бусадтай харилцах

--Бусдыг мэдэрч ойлгох

Бусадтай холбоо тогтоох

--Тунгаан бодох чадварыг хөгжүүлэх

Сэтгэлийн хөдөлгөөнөө зохицуулах

--Хүчирхийллээс сэргийлэх

Шийдвэр гаргах

--Хорт зуршлаас татгалзах

Төлөвлөх

--Бэлгийн амьдрал

Хүүхэд залууст эзэмшүүлэх албан боловсрол нь ихэнхдээ бичиг үсэг, тоо бодлого, технологийн

үндсэн мэдлэг, чадвар олгоход чиглэдэг боловч сэтгэл зүйн болон олон нийтийн харилцааны

талаарх мэдлэг, чадвар олгох асуудал орхигддог. Харин эдгээр орхигдсон зүйлийг амьдрах

ухааны чадвараар нөхөн судлах ёстой юм. Сэтгэл зүйн болон олон нийтийн харилцааны

талаарх мэдлэг, чадвар нь хувь хүн амьдралдаа сэтгэл хангалуун байх явдалд асар ихээр

нөлөөлдөг.

Хүмүүс эдгээр чадварт бусдыг ажиглаж дараа нь тэднийг дуурайх замаар суралцдаг. Гэхдээ

хүмүүс өөртөө хэрэгцээтэй бүх мэдлэг чадварыг олж хөгжүүлнэ гэсэн баталгаа үгүй бөгөөд

хувь хүний нэг чадвар сайн байхад нөгөө нь муу байж болно.

Энэхүү хөтөлбөр нь амьдрах ухааны эдгээр чадварыг зөн совин, тохиолдолд найдан орхихоос

илүүтэй, мэдлэг чадварыг хөгжүүлэх мөн амьдралын асуудлыг ухаалгаар шинжилж судлахад

нь хүмүүст туслах зорилгоор бий болгосон тодорхой онол, загвар, арга техникийг ашигласан.

ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙХ ЧАДВАР

Өөртөө итгэх итгэл гэдэг нь өөрийнх нь тухай хүнд төрсөн сэтгэгдэл, нэр хүнд юм хэмээн

судлаачид тодорхойлдог. Энэ нь хүн өөрийгөө хэдий хэрийн үнэ цэнэтэй болох талаар тухайн

хүний ухамсарт шингэсэн цогц мэдрэмж буюу өөртөө өгч буй үнэлгээ, дүгнэлт юм. Өөртөө

итгэлтэй байна гэдэг нь өөрийнхөө талаар эерэг сайн бодолтой байхаас илүү өргөн ойлголт

юм. Энэ нь нэг ёсны өөртөө болон амьдралдаа сэтгэл хангалуун байхын нэр юм.

Орчин тойронд болж буй үйл явдлын нөлөөгөөр хүний өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж, буурч

байдаг ч өөртөө итгэх итгэлийн үндсэн түвшин харьцангуй тогтвортой байдаг. Энэхүү суурь

түвшин нь тухайн хүний хувийн туршлага, төрөлхийн зан чанараас хамаарч тогтдог. Хүний туулж

өнгөрүүлсэн амьдралын туршлага нь тэр хүн хэн болох, өөртөө итгэх итгэлээ бэхжүүлэхийн

тулд юу хийх хэрэгтэй талаарх мэдээллийг хүнд өгч байдаг.

Багш, эцэг эх, хүүхэд, залуучуудын байгууллагын идэвхтнүүд төдийгүй насанд хүрсэн бүх

хүн хүүхэд, залуусын өөртөө итгэх итгэлд онцгой ихээр нөлөөлдөг. Насанд хүрэгчид хүүхэд,

залуучуудад зориулан тодорхой үйл ажиллагаа зохион байгуулж, мэдээлэл өгч, магтан сайшаах

нь тэдний өөртөө сэтгэл хангалуун байх, аливаа зүйлийг хийж чадна гэсэн мэдрэмжийг

нэмэгдүүлнэ. Ийнхүү насанд хүрэгчид нь хүүхэд, залуучуудын өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэх,

зохих түвшинд хадгалах, улам нэмэгдүүлэхэд тусална. Өсч том болохын хэрээр хүүхэд бүхэн, тэр

ч бүү хэл сурлага сайтай, хэрсүү хүүхэд ч заримдаа өөртөө итгэл алдарч, хүндрэлтэй тулгардаг.

Амжилттай сайн суралцахад өөрийнхөө талаар илүү сайн сайхан төсөөлөл, сэтгэгдэлтэй байх

нь чухал. Үүнийг хөгжүүлэхэд зарим хүнд бусдын туслалцаа дэмжлэг шаардагддаг.

ХАРИЛЦАХ ЧАДВАР

Харилцаа нь нарийхан замтай ижил зүйл юм. Тус замаар зорчиж буй эсрэг урсгалын хоёр

машин зөрж өнгөрөхийн тулд нэг нь явж, нөгөө нь хүлээх хэрэгтэй болдог. Үүнтэй нэгэн адил

харилцаж буй хүмүүсийн нэг нь ярихад, нөгөө нь түүнийг сонсож, хүлээн аваад хариу үйлдэл

үзүүлнэ. Хэрвээ харилцаж буй хүмүүс бие биеэ сонсолгүйгээр, өөд өөдөөсөө зэрэгцэн яривал

харилцаа амжилттай болж чадахгүй бөгөөд замын түгжрэлтэй адил гацаа үүснэ гэсэн үг.

Харилцаа гэдэг нь нэг хүнээс нөгөө хүнд мэдээлэл, бодол санаа, мэдрэмжийг үгэн болон

үгэн бус илэрхийллээр дамжуулж, түүнийг хүлээн авагч нь ямар нэгэн байдлаар хариу

үйлдэл үзүүлэх хоёр талт үйл явцыг хэлнэ. Харилцаанд хоёроос доошгүй хүн оролцоно. Хүн

өөрийн бодол, санаа, хандлага эсвэл мэдрэмжийг бусадтай хуваалцаж байгаа тохиолдол бүр

харилцаа юм. Тухайлбал, гэрийнхэнтэйгээ ярилцах, найз нартаа сонссон зүйлээ ярих, багш,

ажил олгогчтойгоо ямар нэгэн асуудлыг хэлэлцэх зэрэг нь харилцааны жишээ юм.

Харилцах чадвар гэдэг нь бусад хүнийг ойлгох, өөрийгөө бусдад ойлгуулахад хэрэгтэй

чадварыг хэлнэ. Үүнд зөвхөн ярих, сонсох үндсэн чадвараас гадна үгэн бус харилцааны

чадвар болох хүний нүүрний хувирал, дууны өнгө, гарын хөдөлгөөн, дохио зангаа, үйл хөдлөл

гэх мэт хүний бүхий л мэдрэмж, хандлагыг илэрхийлдэг далд утгатай, хэлсэн үгний утга санааг

гүнзгийрүүлдэг дохиог багтаадаг.

Харилцах чадвар эзэмших гэдэг нь өөрийн санаа, бодол, мэдрэмжээ өөртөө итгэлтэйгээр

хэзээ, хэрхэн илэрхийлэхээ мэддэг, хэрэгжүүлж чаддаг болоход суралцахыг хэлнэ. Хүмүүс

хамтдаа байгаа бүх тохиолдолд харилцаа үүсдэг учраас харилцах чадвар нь хүний амьдралын

нэгээхэн хэсэг болно. Энэ нь тухайн хүний гэр бүл, найз нөхөд, хамт ажиллагсадтайгаа

тогтоосон харилцаа холбоонд шууд нөлөөлдөг.

10 11

УДИРТГАЛ

УДИРТГАЛ

БУСАДТАЙ ХОЛБОО ТОГТООХ ЧАДВАР

Таньдаг, таньдаггүй ямар ч хүнтэй соёлтой сайхан харилцах чадварыг холбоо тогтоох чадвар

гэнэ. Хүмүүстэй ажил, амьдралын шаардлагаар шинэ холбоо тогтоох, түүнийгээ үргэлжлүүлэх,

үнэлгээ дүгнэлт өгөх, тогтоосон холбоогоо эерэг замаар таслах зэрэг нь холбоо тогтоох

чадварын жишээ болно. Бусадтай холбоо тогтоох чадвартай байна гэдэг нь хүн насан туршийн

амьдралдаа хүмүүстэй харилцаж, түүний үр дагаврыг ойлгодог байна гэсэн үг. Түүнчлэн холбоо

тогтоох чадвартай байхын өөр нэг сайн тал нь холбоотой байдаг хүмүүсийнхээ үзэл бодол,

үнэт зүйлийг мэддэг, түүнчлэн бусад хүний хүлээн зөвшөөрөх боломжгүй сул талыг мэдэж

авах явдал юм.

Бусад хүнтэй тогтоосон холбоогоо цаашид үргэлжлүүлэх эсэхээ шийдэх, өөрөөр хэлбэл, хэн

нэгэнтэй илүү ойртох, эсвэл хэн нэгнээс зай барих гэсэн үед уг чадвар нь хэрэг болдог. Холбоо

тогтоох чадвар нь бусдыг таньж мэдэх, тэдэнтэй цаашид харилцахад тус болно. Холбоо тогтоох

чадвартай байх нь өөртэй нь харилцдаг хүмүүст анхаарал тавьж байгааг харуулахаас гадна

найз нөхөд, дотны хүн, хамаатан садны дунд гарах элдэв бэрхшээлтэй асуудлыг зохицуулах

талаар зөв шийдвэр гаргахад нөлөөлнө.

СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНӨӨ ХЯНАХ ЧАДВАР

Хүний сэтгэл санаа баярлах, гуних, гайхах, уурлах зэрэг янз бүрээр хувирч өөрчлөгддөг. Сэтгэл

санааны энэхүү өөрчлөлтийг сэтгэлийн хөдөлгөөн гэнэ. Сэтгэлийн хөдөлгөөн нь хүний эргэн

тойрондоо байгаа эд юмс, болж буй үзэгдэл, байгаль ертөнц, бусад хүмүүс, нийгэмд хандах

хандлага, үйл ажиллагааны үр дүнгээ дотоод сэтгэлдээ буулгаж мэдрэх сэтгэцийн өвөрмөц

үзэгдэл юм.

Сэтгэлийн хөдөлгөөн болон түүний шалтгааныг хүний сэтгэхүйн салангид, эсрэг тэсрэг хүчин

зүйлс гэж олон хүн үздэг. Хэрвээ энэ онолыг хүлээн зөвшөөрвөл өөрийн сэтгэлийн хөдөлгөөний

тухай тунгаан бодох, түүнийг хянах, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлдэг хэлбэр (үйлдэл)-ийг

өөрчлөн зохицуулах гэж оролдолгүй, зүгээр л орхих нь хамаагүй хялбар байх билээ. Сэтгэлийн

хөдөлгөөнөө илэрхийлж байгаа хэлбэр нь амжилт бүтээлд тэр бүр хүргэдэггүй. Сэтгэлийн

хөдөлгөөнөө хянаж сурах нь хүн өөийнхөө янз бүрийн сэтгэлийн хөдөлгөөний тухай бодох,

өөрсдийн бодож байгаа зүйлийн талаар тодорхой мэдрэмжтэй байх чадвартайг харуулна.

Сэтгэлийн хөдөлгөөнийг хянаж жолоодох асуудалд сэтгэлийн хөдөлгөөнийг тодорхойлох,

ойлгох, энэ тухай бусадтай ярилцах, сэтгэлийн хөдөлгөөнөө зохицуулахад суралцах гэх мэт

зүйл багтдаг. Энэ нь мөн бусдын мэдэрч байгаа сэтгэлийн хөдөлгөөнийг мэдрэх, тэдэнд

хүндэтгэлтэй хандах асуудлыг багтаана. Сэтгэлийн хөдөлгөөнөө нуух, анхаарахгүй өнгөрөх,

эсвэл шууд илэрхийлэхийн оронд сэтгэлийн хөдөлгөөнөө хянах олон аргыг ашиглаж болно.

БУСДЫГ МЭДЭРЧ ОЙЛГОХ ЧАДВАР

Бусдыг мэдэрч ойлгох гэдэг нь аливаа нэг нөхцөл байдал өөр хүний хувьд ямар байхыг ойлгож,

мэдрэх чадвар юм. Энэ чадварт өөрийн үйл хөдлөлийн үр дагавар бусдад хэрхэн нөлөөлөхийг

харгалзан үзэж, мөн бусдад тохиолдсон таагүй зүйл болон бэрхшээлтэй асуудлыг төсөөлөн

ойлгож, бусдын сэтгэл хөдлөлд анхаарал тавих чадвар багтдаг. Товчоор хэлбэл, энэ нь бусдын

нөхцөл байдал, мэдрэмжийг гүнээ ойлгох чадвар юм.

Хувь хүний түвшинд үзвэл бусдыг мэдэрч ойлгох чадварыг төлөвшүүлэх нь хүмүүс хоорондоо

холбоо тогтоох, тогтоосон харилцаа холбоогоо бэхжүүлэхэд тустай байдаг. Энэ чадвар нь

хүмүүст бусадтай тогтоосон харилцаа холбоогоо илүү мэдрэмжтэйгээр зохицуулах боломж

олгож, ингэснээр эргэн тойрныхоо хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөнийг илүүтэй харгалзан

үздэг болно.

Нийгмийн түвшинд үзвэл, энэхүү чадвар нь ялгаварлах үзэл, ялгаварлан гадуурхах зэрэг

сөрөг үнэлэмж, бүрхэг төсөөлөл, үл итгэх байдлаас урган гардаг нийгмийн олон асуудлаас

сэргийлэхэд чухал үүрэгтэй. Ийм чадвар төлөвшсөн нийгэмд хүн бүр, бүлэг бүр адил тэгш

байхыг хүсдэг гэдгийг гишүүд нь ойлгосон байдаг. Бусдыг мэдэрч ойлгох чадварыг үнэлж

дэмждэг нийгэмд хүмүүс бие биедээ тусалж дэмждэг ба тэд яс үндэс, арьсны өнгө, нас хүйс,

шашин шүтлэгийн болон бусад зүйлсээр хүмүүсийг үл ялгаварлана.

ШИЙДВЭР ГАРГАХ ЧАДВАР

Хүмүүс өдөр бүр олон янзын шийдвэр гаргадаг. Эдгээр шийдвэрийн зарим нь ямар хувцас

өмсөх, үдийн хоолон дээрээ юу идэх гэх мэт харьцангуй энгийн зүйл байхад зарим нь бидний

амьдралд арай чухал нөлөө үзүүлэхүйц их сургуульд ямар мэргэжлээр суралцах, ямар хүнтэй

гэрлэх, тамхи татаж эхлэх эсэх, бэлгийн харилцаанд хэзээ, хэнтэй орох гэх мэт байж болно.

Энгийн буюу чухал биш шийдвэр нь ч гэсэн тодорхой нөхцөл байдалд чухал ач холбогдолтой

байж болох ба улмаар шийдвэр гаргах чадвар сайтай байх шаардлагатай болдог. Жишээ нь,

хэрвээ чи ажил олгох хүнтэй уулзах гэж байгаа бол өмсөх хувцсандаа анхаарах шаардлагатай

болно. Мөн эрүүл мэндийн байдлаасаа хамаарч идэх хоолоо сонгохдоо ч анхаарал тавих

шаардлага гарна гэх мэт.

Шийдвэр гаргах чадвар гэдэг нь амьдралдаа тохиолдох аливаа асуудалд ухамсартайгаар

хандах, гарах үр дагаврыг нь бусад хүнд юмуу нөхцөл байдалд даатган орхихын оронд сонголт

хийхэд өөрөө идэвхтэй байр суурьтайгаар оролцох тухай асуудал юм. Үүнийг хамгийн үр

өгөөжтэй болгохын тулд өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах, өмнөө тавьсан зорилгодоо

хүрэх шийдвэрийг ухамсартай, системтэй сонгоход нь тус болдог хэд хэдэн алхам, үйл явц

байдаг ба түүнийг амьдралдаа хэрэгжүүлэх нь чухал юм.

Тухайн нөхцөлд байж болох хувилбарт сонголт, гарах үр дагавар, сонголт тус бүрийн давуу

болон сул талыг тооцоолохын зэрэгцээ өөрийн эрхэмлэдэг үнэт зүйл, төрж буй дотоод

мэдрэмжийг цэгнэж үзэх боломжийг дээрх арга зам буюу алхмууд олгодог. Өөрийн ирээдүйн

төлөвлөгөө, зан үйлийнхээ талаар, эсвэл бусад хүнтэй тогтоосон холбоогоо хэрхэн зохицуулах

талаар сонголт хийхэд тус чадвар хувь нэмэр болно.

СТРЕССИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧАДВАР

Стрессийг зохицуулах тухай асуудлыг ойлгохын тулд нэн түрүүнд стресс гэж юу болох тухай

мэдэх хэрэгтэй. Стресс гэдэг нь өдөр тутмын амьдралын шаардлага болон амьдралд гарч

байгаа томоохон өөрчлөлтийн улмаас үүсч байгаа дарамт шахалтад үзүүлэх хүний бие махбод,

оюун санааны хариу үйлдэл юм. Энэ бол жам ёсны нэгэн үзэгдэл бөгөөд заримдаа амьдралын

зайлшгүй хэсэг мэт байдаг.

Бидний амьдралд тохиолдоно хэмээн хүлээж байсан, эсвэл огт таамаглаж байгаагүй зүйлээс

стресс үүсч болохоос гадна таатай болон таагүй сэтгэгдэл төрүүлж болно. Стрессийг үүсгэдэг

нөхцөл байдал, үйл явдал, бодит зүйл элбэг байдаг. Тухайлбал, ямар нэгэн харилцааг

шинээр эхлүүлэх, нэгэнт бий болсон харилцаанд аливаа хүндрэл гарах, мөн сургууль дээрээ

шалгалт өгөх, эцэг эхтэйгээ муудалцах зэрэг олон зүйл багтана. Иймд амьдралд тохиолддог

энэхүү стрессийг хэрхэн зөв зохицуулж түүнийг даван туулах вэ? гэдэг нь бидний хамгийн

анхаарууштай зүйлийн нэг юм.

Стрессийг зохицуулах гэдэг нь стрессийг даван туулж, бууруулахыг хэлнэ. Стрессийг

зохицуулах нь түүний шинж тэмдэг, шалтгааныг тогтоохоос эхэлнэ. Эдгээрийг тодорхойлж

чадвал стрессийн шинж тэмдгийг бууруулах, түүнийг даван туулах аргыг ашиглаж болно.

12 13

УДИРТГАЛ

УДИРТГАЛ

Стрессийн шалтгаан болдог асуудлыг шийдвэрлэх, түүнийг гэтлэн давахад удаан хугацааны

туршид туслах төлөвлөгөө боловсруулан хэрэглэж болдог.

Стресс бүхэн сөрөг нөлөөтэй гэж ойлгож болохгүй. Заримдаа стресс нь хүнийг зорьсон

зүйлдээ тэмүүлэх эрмэлзлэлтэй болгон, зорилгодоо хүрэх арга замыг тууштай мөрдөхөд

түлхэц болдог. Иймээс стресс нь бие болон сэтгэлийн тэмүүллийг тэтгэн, эрч хүчийг сэргээх

эерэг хариу үйлдэл байхыг үгүйсгэдэггүй.

ТӨЛӨВЛӨХ ЧАДВАР

Төлөвлөх гэдэг нь тодорхой үр дүн, зорилгод хүрэх нарийн зохион байгуулалттай арга зам юм.

Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй. Түүндээ хүрэх зорилго дэвшүүлж, зорилгодоо хүрэх арга зам, цаг

хугацаа, хүрэх үр дүн, гарах үр ашиг зэргийг урьдчилан бодож төсөөлдөг. Үүнийгээ бодитой

болгохын тулд өөрийн нөхцөл боломждоо тулгуурлан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагааг

алхам алхмаар цаг хугацааны хязгаартай, хэзээ юуг яаж хийхээ эрэмбэлдэг. Үүнийг “төлөвлөлт”

гэнэ. Төлөвлөлт нь хүмүүст чухал зорилгодоо хүрэх, ажиллаж байх явцдаа хийх ёстой зүйлсээ

илүү үр өгөөжтэй зохицуулан зохион байгуулах боломж олгодог.

Сайн төлөвлөлт нь хүнд хүссэн үр дүндээ хэрхэн, яаж хүрэх арга замыг зааж өгдөг. Мөн

юуг, хаанаас нь хэрхэн эхлэхээ мэдэхгүй үед төлөвлөгөө тусалдаг. Очих газраа мэдэхгүй үед

газрын зураг баримжаа болдог шиг сайн төлөвлөгөө амжилт руу хөтөлнө. Хүн өдөр тутмын

амьдралдаа том ч бай, жижиг ч бай асуудлыг төлөвлөх хэрэгтэй. Ингэснээр цаг хугацаа,

хөдөлмөр гэх мэт олон зүйлийн үнэ цэнийг ойлгоно. Мөн өөрийн үйл ажиллагааг үр ашигтай

зохион байгуулж сурна. Энэ нь цаашид итгэлтэй, үр дүнтэй ажиллаж амьдрах чиглэл болно.

Төлөвлөлт хийснээр хүсэл мөрөөдлөө ойлгох, зорилгоо тодорхойлох, түүнд хэрхэн яаж хүрэх

талаар бодох, эргэцүүлэх, чухал, чухал биш зүйлийг ойлгох, ялгах, юуг яаж хийвэл үр ашигтайг

урьдчилан бодох, эрэмбэлэх, түүнийгээ хэрэгжүүлэх үйлд суралцана.

ТУНГААН БОДОХ ЧАДВАР

Тунгаан бодох чадвар гэдэг нь тодорхой дарааллын дагуу асуудал дэвшүүлж сайтар

эргэцүүлэн бодохыг хэлнэ. Мөн дүгнэлт, итгэл үнэмшилд хүрэхийн тулд үндэслэл болон

логикийг бүтээлчээр ашиглахыг хэлж болно. Тунгаан бодох чадварт аливаа мэдээлэл болон

итгэл үнэмшилд дүн шинжилгээ хийх, сонсч буй зүйлээ үнэн эсэхийг тогтоох чадвар багтана.

Түүнчлэн ертөнцийн олон янзын хэв маяг, өнгө төрх дундаас санаа бодлоо ургуулж түүнийгээ

сургамж, туршлагатай холбон үзэх боломж олгодог. Үндэслэл сайтай шинэ онол боловсруулах,

мөн хүчтэй, сайтар томъёологдсон нотолгоо гаргаж ирэхэд тунгаан бодох чадвар нь зайлшгүй

шаардагдах чадвар болдог.

Тунгаан бодох чадвар нь үндэслэл гаргаж, асуулт тавих чадварыг хөгжүүлдэг учраас хүний

амьдралын бүхий л хүрээний талаарх мэдээлэл түүнд хамаарч байдаг. Чухал шийдвэр гаргахын

тулд ямар сонголт хийхээ эргэцүүлэх юм уу, бусадтай тогтоосон харилцааныхаа талаар бодож

байх үед толгойд эргэлдэх зохион байгуулалтгүй бодлуудыг цэгцтэй, төвлөрсөн, дотоод

мэтгэлцээний хэлбэрт шилжүүлэх чадвар юм. Энэхүү гарын авлагад орсон сэдэв бүр тэдгээр

зохион байгуулалттай тунгаан бодох чадвартай салшгүй холбоотой.

БЭЛГИЙН АМЬДРАЛ: БЗДХ, ХДХВ-ИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ЧАДВАР

Хүний бэлгийн амьдралын бүрэлдэхүүн хэсэг бүрт хамаарагдах зүйлстэй холбоотой бүхий л

чадварыг өсвөр үеийнхэн, залуучууд эзэмшсэнээр ирээдүйдээ эрүүл, аз жаргалтай, сэтгэл

хангалуун, сайн сайхан амьдрах болно. Бэлгийн амьдралтай холбоотой асуудлууд нь хүний

амьдралд зайлшгүй тохиолддог зүйлс учраас түүнтэй холбоотой мэдлэг, чадвар эзэмшсэнээр

амьдралд өөрийгөө бэлтгэх, бэлгийн амьдралтай холбоотой эрсдэлээс өөрийгөө хамгаалах,

өөртөө итгэлтэй амьдрах боломж нэмэгддэг.

Бэлгийн амьдрал нь бэлгийн харилцааны асуудал бөгөөд зөвхөн насанд хүрэгчдэд л

хамаатай зүйл гэж ойлгодог хүмүүс цөөнгүй байдаг. Гэвч бэлгийн амьдрал нь зөвхөн үүгээр

хязгаарлагдахгүй ба харилцаа холбоо, жендэр, хүний эрх, бие биеэ болон үр хүүхдээ

халамжлах, эрүүл мэндээ харилцан хамгаалах зэрэг олон асуудлыг хамардаг. Бэлгийн

амьдрал нь хувь хүний бэлгийн зан үйл болон түүнд нөлөөлдөг биологи, сэтгэл зүй, нийгмийн

хүчин зүйлүүдийн харилцан нөлөөллийг хамарсан өргөн хүрээтэй ойлголт юм. Хүний бэлгийн

амьдрал нь үндсэн зургаан бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг. Тэр бүрэлдэхүүн хэсэг бүр нь хүний

онцлог, бие махбодын хөгжил бүрт хамаатай, өөр хоорондоо харилцан уялдаатай асуудлыг

багтаадаг.

Хүний бэлгийн амьдралын бүрэлдэхүүн хэсэг бүрт хамаарагдах чадварыг өсвөр үеийнхэн,

залуучууд эзэмшсэнээр ирээдүйдээ эрүүл, аз жаргалтай, сэтгэл хангалуун, амьдрах болно.

Энэхүү гарын авлагадаа бэлгийн амьдралтай холбоотой зарим чадварын талаар тусгасан.

Тухайлбал, шилжилтийн насанд гардаг бие махбод, нийгэм, сэтгэл зүйн өөрчлөлтийг танин

мэдэж, айж түгшилгүйгээр, эерэгээр хүлээн авч хандах; биений юм, нойтон зүүд тохиолдох

үед хэрхэн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм баримтлах; бэлгийн зан үйл, түүний үр дагаврыг

тодорхойлох, бэлгийн харилцааны талаар зөв шийдвэр гаргах; жирэмслэлтээс сэргийлэх

арга хэрэгслийн давуу болон сул талыг мэддэг байх ба тэдгээрээс өөртөө тохирох аргыг зөв

сонгон хэрэглэх; бэлгийн эрүүл мэндээ хамгаалах, хөх төмсгөө шалгах; БЗДХ ба ХДХВ-ийн

халдвараас сэргийлэх гэх зэрэг болно.

Эрсдэл бүхий хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдэд БЗДХ болон ХДХВ-ийн халдвараас

сэргийлэх, мөн үерхэл нөхөрлөл, бэлгийн зан үйлийн талаар зөв шийдвэр гаргах амьдрах

ухааны чадварыг эзэмшүүлэх замаар Монголд БЗДХ болон ХДХВ-ийн халдварын тархалт

нэмэгдэх эрсдэлийг бууруулахад хувь нэмэр оруулна.

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС СЭРГИЙЛЭХ ЧАДВАР

Жендэрт суурилсан хүчирхийллийг ойлгохын тулд жендэр гэж чухам юуг хэлэхийг эхлээд мэдэх

шаардлагатай. Жендэр нь охин, хөвгүүн болон эрэгтэй, эмэгтэй хүнд хүйсээс нь шалтгаалан

нийгмээс оноосон, хуваарилсан дүр төрх, үнэлэмж, үүрэг хариуцлага, байр суурь, эрх мэдлийг

илэрхийлдэг ойлголт юм. Эрэгтэй, эмэгтэй эсвэл трансжендэр байхаас хамааран тухайн хүнд

нийгмээс юу хийх, юу хийж болохгүйг тулгаж, ямар байр суурь эзлэхийг тодорхойлж, ямар

үүрэг хариуцлага хүлээхийг хуваарилж, энэхүү хүлээлт, шаардлагын дагуу биеэ авч явж, зан

үйлээ тохируулж байгаа эсэхийг нь үнэлдэг, шаарддаг, шахалт үзүүлдэг.

Жендэрт суурилсан хүчирхийлэл нь дээрх хүлээлт, үнэлэмж, шахалтад үндэслэн үйлдэгдэж,

бусдад зовиур, шаналал учруулдаг санаатай үйлдэл юм. Гэр бүлийн хүчирхийлэл, ураг төрлийн

хүчин, болзооны хүчин, гудамж, олон нийтийн газар үйлдэгдэх хүчин, бэлгийн мөлжлөг, хүчээр

биеийг нь үнэлүүлэх, ажлын байран дахь бэлгийн дарамт, хүн худалдаалах зэрэг хүчирхийллийн

төрөл манай оронд түгээмэл тохиолддог. Жендэрт суурилсан хүчирхийлэлд хэн ч өртөж болох

ч ихэвчлэн охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж, гэр бүл, хамт олон, нийгэмд далд, нуугдмал

байдлаар оршин байна.

14 15

УДИРТГАЛ

УДИРТГАЛ

Жендэрт суурилсан хүчирхийлэл үйлдэгдэхэд архидалт, ядуурал, боловсролын түвшин зэрэг

өөр хоорондоо холбоотой олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэвч суурь шалтгаан нь эрэгтэй, эмэгтэй

хүмүүсийн хоорондын эрх мэдлийн тэгш бус байдал юм. Эрх мэдлийн тэгш бус байдал нь

зөрчил, айдас, түгшүүр, хонзогнол, түрэмгийлэл, хүчирхийллийг төрүүлж байдаг. Эрх мэдлийн

энэ тэнцвэрт бус харьцаа нь нийгэмд хэвийн үзэгдэл болтлоо хүлээн зөвшөөрөгдөж, нийгэмд

тогтсон хэм хэмжээ, хүмүүсийн үзэл хандлагаар дэмжигдсээр байна.

ХОРТ ЗУРШЛААС ТАТГАЛЗАХ ЧАДВАР

Хувь хүний болон гэр бүл, нийгмийн эрүүл мэнд, сэтгэл санаа, ёс суртахуун, эрх зүйн хэм

хэмжээ, эд зүйл зэрэгт их, бага хэмжээгээр хохирол учруулдаг хүний дадал зуршлыг хорт

зуршил хэмээн үзэж болох бөгөөд архи уух, тамхи татах, мансууруулах бодис хэрэглэх, видео

тоглоомд донтох зэрэг нь багтана.

Хүн өөрийнхөө болон бусдын эрүүл мэнд, сэтгэл санаа, ёс суртахуун, эд зүйл зэрэгт хохирол

учруулах тэрхүү зуршлуудаас ухамсартайгаар татгалзан, бусдад мөн зөвлөн тусалж, эрүүл

мэндээ дэмжих, хамгаалах байр суурьтай байхыг хорт зуршлаас татгалзах гэж хэлнэ. Хорт

зуршил буюу эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй зан үйлээсээ татгалзаж чадвал та тэдгээрийн

сөрөг үр дагавраас өөрийгөө болон бусдыг сэргийлж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл хорт

зуршлаас татгалзсанаар өөрийн эрүүл мэнд, бусадтай харилцах харилцаанд учирч болох олон

эрсдэлээс өөрийгөө тодорхой хэмжээнд хамгаалах болно.

Найз нөхөд, гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүстэйгээ хамтран эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг

зан үйлээс хамтдаа сэргийлж сурах нь эрүүл мэндээ дэмжих, эерэг дадал, хандлагатай

болох хамгийн зөв зам юм. Хорт зуршлаас татгалзаж сурах нь шийдвэр гаргах, шүүмжлэлт

сэтгэлгээ, холбоо тогтоох, стрессийг зохицуулах, харилцах чадвартай байх зэрэг амьдрах

ухааны олон чадварыг шаардаж, эдгээрийн харилцан уялдаа холбоонд хэрэгждэг зүйл. Иймд

хорт зуршлаас татгалзахад тань амьдрах ухааны чадварууд ихээхэн тус дөхөм болно.

АМЬДРАХ УХААНЫ БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХИЙН

АЧ ХОЛБОГДОЛ, ҮР НӨЛӨӨ

Хүүхэд залуусыг амьдрах ухааны чадвараа хөгжүүлэхэд нь туслах гол зорилго нь тэднийг

амьдралдаа бүрэн эзэн болж бат бэх нийгэм байгуулахад эерэг хувь нэмэр оруулах боломжийг

бүрдүүлэх явдал юм.

Амьдрах ухааны чадварууд нь хүний сэтгэлийн хөдөлгөөн, оюун ухаан, бие махбодын сайн

сайхан байдал болон бусадтай харилцах харилцааг сайжруулж хүний эрүүл мэндэд эерэгээр

нөлөөлдөг. Тиймээс амьдрах ухааны боловсрол эзэмшсэнээр хүүхэд залуус дараах чадвартай

болно. Үүнд:

Бие биеэ илүү сайн ойлгох

Өөртөө таалагдах, өөрийн тухай эерэг сэтгэгдэлтэй байх

Өөрийн мэдрэмж, хэрэгцээний талаар бусадтай үр ашигтайгаар харилцах

Үл ойлголцлоос зайлсхийх

Бэрхшээл хүндрэлийг бусдын оролцоотойгоор эерэг аргаар шийдвэрлэх

Өөрийн итгэж найддаг зүйлс болон гаргасан шийдвэрээ хамгаалах

Бусадтай бат бэх холбоо тогтоох, эрүүл бус холбоог таслах

Сэтгэлийн хөдөлгөөнөө мэдэрч, хянаж, түүнийгээ зөвөөр илэрхийлэх

Мэдээлэлд тулгуурласан, үндэслэлтэй шийдвэр гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх

Зорилгоо тодорхойлж түүндээ хүрэх бодитой төлөвлөгөө боловсруулах

Стресс, түүний үр нөлөөг тодорхойлж зохицуулах

Бусдын юу мэдэрч байгааг, ямар туршлагатайг тодорхойлох

Бусдыг, түүний дотор өөрөөсөө ялгаатай хүмүүсийг хүндэтгэн харьцах

Ялгаатай байдлын үнэ цэнийг ойлгож дэмжих

Мэдээллийг үнэлж дүгнэх, нягтлах, дүн шинжилгээ хийхдээ шүүмжлэлтэй хандаж

өөрийн тусын тулд бодож сэтгэх

Байр суурь, үзэл бодлоо ойлгомжтой, логик үндэслэлтэй илэрхийлэх

Аливаа асуудлын эрүүл мэндэд эрсдэлтэй, эрсдэлгүй байдлыг тодорхойлох

Эрүүл мэнддээ эрсдэлгүй зан үйлийг дэмжин хөгжүүлэх

Аливаа хүчирхийлэл агуулсан үйлдлээс зайлсхийх

Жендэрийн тэгш байдлыг хангах, хүний эрхийг дээдлэх

Хорт зуршлаас татггалзах зэрэг чадвартай болно.

Амьдрах ухааны чадвар сайтай байх нь хувь хүний эрүүл мэнд, ажил сургуульдаа амжилт

гаргахад сайнаар нөлөөлдөг. Амьдрах ухааны боловсрол нь, ялангуяа мэдээлэлтэй хосолсон

тохиолдолд зөв, эрсдэлгүй сонголт хийх чадварыг нэмэгдүүлснээр өсвөр үе, залуучуудын

эрүүл мэндэд үр ашгаа өгдөг. Тухайлбал, архи хэтрүүлэн хэрэглэх, тамхи татах, хүсээгүй

жирэмслэлт, БЗДХ ба ХДХВ-ийн халдвар авахаас сэргийлэх, хүчирхийллийг хязгаарлах,

сургууль завсардахаас сэргийлэх зэргийг дурдаж болно. Амьдрах ухааны чадваруудыг

нэгтгэж өөрийн амьдралд хэрэгжүүлснээр өөртөө итгэлтэй байдал, эрх мэдлийн мэдрэмж

нэмэгдэж өөрийн болон хамт олны амьдралд идэвхтэй үүрэг гүйцэтгэх, амьдарч буй орчноо

эрүүл байлгах боломж олгодог.

Амьдрах ухааны чадвар эзэмших нь хувь хүнд болон нийгэмд олон эерэг нөлөө үзүүлдэг.

Тухайлбал, хувь хүн чадваржих, эрүүл мэндээ хамгаалж дэмжих, ажил сургуульдаа амжилт

гаргах, аливаа эрсдэлээс сэргийлэх, даван туулах болон амьдрал сайжруулахад нь хувь

нэмэр оруулна. Амьдрах ухааны чадваруудыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлснээр

өөртөө итгэлтэй байдал, эрх мэдлийн мэдрэмж нэмэгдэж өөрийн болон хамт олны

амьдралд идэвхтэй үүрэг гүйцэтгэх, амьдарч буй орчноо эрүүл, аюулгүй байлгах боломж

бүрдэнэ.

Түүнчлэн амьдрах ухааны чадвар эзэмшсэнээр иргэн бүрийн үүрэг хариуцлага нэмэгдэж,

өвчлөл, хүсээгүй жирэмслэлт, эх хүүхдийн эндэгдэл, хүүхдийн эсрэг болон гэр бүлийн

хүчирхийлэл, сургууль завсардалт, ажилгүйдэл, ядуурал, байгаль орчны бохирдол, гэмт

хэрэг, хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, хүний наймаа, хүүхдийн хөдөлмөр зэрэг

нийгэмд сөргөөр нөлөөлж буй олон асуудал шийдвэрлэгдэнэ.

Иймээс улс орнууд хувь хүний эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс сэргийлэх, өөрийгөө болон

бусдыг танин мэдэх, нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, хүрээлэн буй орчноо хамгаалах,

гамшгийн эрсдэлийг бууруулах, хүний эрх, иргэний үүрэг хариуцлагыг ухамсарлах,

амьжиргааны болон санхүүгийн асуудлаа зохицуулах зэргээр амьдрах ухааны боловсролыг

өргөн хүрээнд авч үзэж байна.

Тус гарын авлагад орсон амьдрах ухааны чадваруудын тухай ерөнхийд нь энэ хэсэгт

танилцуулсан болно. Гарын авлагад сэдвүүд нь тус тусдаа бүлэг болж орсон боловч сэдвүүдийн

олонх нь нэг нэгээсээ урган гарсан, мөн бататгасан хэлбэртэй бөгөөд чадварууд нь хоорондоо

нарийн уялдаа холбоотой юм.

16 17

УДИРТГАЛ

УДИРТГАЛ

Гарын авлагыг ашиглах

зөвлөмж

САНАМЖ

Амьдрах ухааны чадвар олгох хөтөлбөрийг эхлэхээс өмнө энэхүү хэсгийг сайтар судлахыг

багш нарт зөвлөж байна.

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Энэхүү гарын авлагын үндсэн бүтэц болох арван хоёр бүлэг нь хүүхэд залуусын суралцвал

зохих амьдрах ухааны чадвар бүхий цогц хөтөлбөрийг төлөөлж байгаа юм. Сэдвүүд нь багш

нарт заахад хялбар, гүйцэд боловсруулсан төлөвлөгөөгөөр хангаж өгөх зорилготойгоор

бичигдсэн. Энэхүү гарын авлага дахь сэдвүүдийн хувьд насны онцлогоос хамаарч сонгон судлах

боломжтой. Өөртөө итгэлтэй байх зэрэг зарим бүлэг залуу өсвөр үеийхэнд илүү тохиромжтой

байхад тунгаан бодох чадвар зэрэг бүлэг нь арай ахмад үеийхэнд судлахад тохиромжтой.

Эдгээр сэдвийг ерөнхий боловсролын сургууль дээр эрүүл мэндийн хичээлээр, хичээлээс

гадуурх клубт, зуслан дээр болон амьдрах ухааны чадварт суралцахыг хүссэн хүүхэд залуус

цугласан хаана ч зааж болох юм. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтын

хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэнд болон харилцааны хичээлийн агуулгад нэмэлт байдлаар,

эсвэл сонгоны хичээлээр орох боломжтой юм. Харин багш бэлтгэхээс бусад мэргэжлийн их,

дээд сургуулийн түвшинд сургалтын төлөвлөгөөн дэх сонгон суралцах багц агуулгаар, мөн

оюутны холбоогоор дамжуулан дотуур байрны оюутнуудын дунд үйл ажиллагаа явуулахад

ашиглах боломжтойг зөвлөж байна. Багш бэлтгэх сургуулийн тухайд бүх мэргэжлийн ангид

судлах эрүүл мэндийн 1 кредит хичээлийн агуулгыг судлахад нэмэлт байдлаар ашиглаж болох

юм. Удиртгалын төгсгөлд эдгээр чадварт суралцах, түүнийгээ хөгжүүлэх сонирхолтой хүүхэд

залуусаас бүрдсэн бүлэг байгуулахыг хүсэгчдэд зориулан “Амьдрах ухааны төв” байгуулах

талаар зааварчилгаа өгсөн байгаа.

Сэдвүүдийг заахад хялбар байхаар боловсруулсан боловч энэ нь сургагч багш ямар ч бэлтгэлгүй

шууд сургалт зохион байгуулна гэсэн үг биш юм. Зарим тохиолдолд сургалт эхлэхээсээ өмнө

бэлтгэх шаардлагатай зүйлийг нөөц хэрэглэгдэхүүн хэсэгт оруулсан ба багш түүнийг заавал

уншиж танилцах шаардлагатай. Багш тухайн сэдвийг өөрөө сайн ойлгосон байх нь хичээл

амжилттай болоход хамгийн чухал зүйл юм. Үүнээс гадна, зарим сэдвийн агуулга, үргэлжлэх

хугацааг оролцогчид болон цаг хугацаандаа тохируулан өөрчлөх шаардлага гарч болно.

Амьдрах ухааны чадваруудыг судлах нь ихэнх хүүхэд залуусын төсөөлж байснаас нэлээд

ялгаатай байж болзошгүй. Суралцагчид эхэндээ өөртөө итгэлгүй байх, мөн жүжигчилсэн

тоглолт хийх зэрэг дасгал ажилд идэвхтэй оролцохгүй байж болох ч сургалтын арга барилд

удалгүй дасаж хичээлд оролцох, өөрсдийн чадвараа сорьж үзэх сонирхол нь нэмэгддэг.

Амьдрах ухааны чадвараа бүрэн хөгжүүлэхийн тулд уг чадваруудыг ангид болон ангиас

гадуур аль болох ихээр ашиглаж туршиж үзэхийг багш нь дэмжиж урамшуулах хэрэгтэй.

Суралцагчид эдгээр чадвараа хөгжүүлэх тусам тэд илүү үр ашигтай, баяр хөөртэй, эрүүл

саруул амьдрах итгэлтэй болж өдөр тутмын асуудал болон амьдралын чухал өөрчлөлтүүдийг

илүү үр дүнтэйгээр зохицуулах болно.

ГАРЫН АВЛАГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Тус гарын авлага нь удиртгал номноос гадна арван хоёр бүлэгтэй. Тодорхой нэг чадварыг

судлаад дараагийн чадварыг судлах ёстой гэсэн үндсэн логик дарааллыг ерөнхийдөө

баримталсан. Гэхдээ бүлэг бүрийг бусдаас нь хамааралгүйгээр, салангид зааж болохуйцаар

боловсруулсан. Мөн суралцагчдын нас, сонирхол, туршлага зэрэгт тохируулж тухайн чадварт

хамааралтай сэдвүүдийг зааж болохыг сануулж байна. Харин бүлгүүдийг заах дарааллыг

өөрчилсөн тохиолдолд тухайн бүлгийг бусад бүлэгтэй ямар нэг холбоотой эсэхийг сайтар

шалгахыг багшид зөвлөж байна.

Бүлэг бүр удиртгал хэсгээр эхэлнэ. “Удиртгал” хэсэгт тухайн сэдвийг ямар хүрээнд авч үзсэн

байх ба уг сэдэв яагаад чухал болох тухай өгүүлнэ. Түүнчлэн энэ хэсэгт багш өөрөө танилцаж

тодорхой ойлголттой болсон байвал зохих гол үзэл баримтлал болон бусад үндсэн мэдээлэл

багтсан байгаа. Бүлэг бүрийн цөмийг бүрдүүлэгч нь сэдвийн төлөвлөгөө байх ба төгсгөлд нь уг

бүлгийг боловсруулахад ашигласан ном, гарын авлага, эх сурвалжийн жагсаалт болох “Нөөц

хэрэглэгдэхүүн”-ийг танилцуулсан байгаа.

Бүлэг доторх сэдвүүд нь хоорондоо холбоотой. Иймд нэг бүлгийн сэдвүүдийн байрлалыг

солихгүй байхыг ерөнхийдөө зөвлөж байна. Гэхдээ туршлагатай, эсвэл хөтөлбөртөө тодорхой

зорилго дэвшүүлэн ажиллаж буй багш нар оролцогчдынхоо хэрэгцээ шаардлагад нийцүүлэн

сэдвүүдийн дарааллыг өөрчилж болох юм. Хэдий тийм боловч зарим чадвар бусдынхаа

хувьд үндэс суурь болдог ба нэг бүлгийн сэдвүүд хоорондоо ихэвчлэн уялдаа холбоотой

байдаг учраас сэдвийг заахын өмнө тухайн сэдэв, мөн тухайн бүлгийг бүхэлд нь уншиж үзэх

шаардлагатай.

СЭДВҮҮДИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Гарын авлага дахь сэдвүүд дараах үндсэн хэсгээс бүтнэ.

Зорилго

Зорилтууд

Бэлтгэх зүйл

Тухайн сэдвийн үндсэн ойлголт

Сургалтын явц (Үйл ажиллагаа 1, 2, 3 гэсэн байдлаар)

Дүгнэлт

Нөөц хэрэглэгдэхүүн 1, 2, 3 (Хавсралт байдлаар)

Эдгээр долоон хэсгээс зорилго, зорилт, үндсэн ойлголт, сургалтын явц, бэлтгэх зүйл нь багшид

тухайн хичээлийн талаар мэдээлэл өгөхөд чиглэсэн. Сургалтын явц буюу үйл ажиллагаа

нь хичээлийн гол хэсгийг бүрдүүлнэ. Энэ хэсэг дотроо дэд хэсгүүдэд хуваагддаг бөгөөд

тэдгээрийг онцгойлон дугаарлаж тэмдэглээгүй болно.

“Нөөц хэрэглэгдэхүүн” нь багшид сэдвээ заахад болон бэлдэхэд шаардагдах материалын

цуглуулга юм. Нөөц хэрэглэгдэхүүн нь тараах материал, ажлын хуудас, багшид зориулсан

материал зэрэг төрлөөс бүрдэнэ.

Зарим хэсгийн тухай товчхон тайлбарлалаа:

Зорилго: Тухайн сэдвийн агуулга, суралцагчид юунд суралцах талаар ерөнхийд нь танилцуулна.

Зорилт: Энэ хэсэгт сэдвийн төгсгөлд оролцогчдын эзэмшсэн байх тодорхой мэдлэг, чадварыг

илүү тодорхой болгон дүрсэлсэн байгаа. Эдгээр зорилтыг дурдсанаар багш тухайн зорилтыг

биелүүлэхэд суралцагчдаа чиглүүлэх боломжтой юм. Сэдвийн зорилтыг оролцогчдод уншиж

өгөхгүй. Харин тэдгээр нь багшийн үйл ажиллагааг чиглүүлэх, мөн оролцогчдын юу сурч

мэдсэнийг үнэлэхэд туслах зорилгоор оруулсан болно.

18 19

УДИРТГАЛ

УДИРТГАЛ

Бэлтгэх зүйл: Тухайн сэдвийн хүрээнд багуудын ашиглах сургалтын материал, техник хэрэгсэл

болон нөөц хэрэглэгдэхүүний жагсаалтыг оруулсан болно.

Үндсэн ойлголт: Энэ хэсэгт сэдвийн явцад оролцогчдын танин мэдэх гол гол санаа болон

зарим шинэ ойлголт, үг хэллэг, тодорхойлолт зэргийг тодорхой дүрсэлсэн байгаа.

Хугацаа: Өмнөх хувилбарууд дээр тухайн сэдвийг заахад шаардагдах хугацааг энд тооцоолон

оруулсан байдаг. Харин энэ удаагийн хувилбар дээр тухайлсан хугацаа заагаагүй ч багш нар

суралцагчид дасгал ажлыг гүйцэтгэх хурд янз бүр байхыг харгалзан үзэх шаардлагатай. Орчин

нөхцөлөөс хамааран зарим сэдвийг хувааж заах хэрэгцээ гарч болно. Үүний тулд багш тухайн

сэдвийг бүхлээр нь уншсаны дараа логик дараалал нь алдагдахгүй гэж үзсэн хэсгээр хуваан

зааж болох юм. Зарим дасгал ажлыг, эсвэл зарим хэсгийг хасах гэсэн өөр нэг сонголт байж

болох ч үүнд туйлын болгоомжтой хандах хэрэгтэй. Оролцооны аргаар сургалт явуулах онцлог

болон тухайн амьдрах ухааны чадварын талаарх үзэл баримтлалыг ерөнхийд нь харгалзан

үзэж байж дээрх сонголтыг хийх нь зүйтэй.

“Сургалтын явц” нь дараах дэд хэсгүүдэд хуваагдана: Эхний үйл ажиллагааны өмнө буюу энэ

хэсгийн хамгийн эхэнд тухайн танилцуулсан удиртгал хэсэг байна. Түүний дараа тодорхой

эрэмбэ бүхий алхмуудыг үйл ажиллагаа болгон оруулсан.

Үйл ажиллагаа: Багш сэдвийг заахаас өмнө үйл ажиллагааны хүрээнд хийх ажлууд нь сэдвийн

зорилт болон үндсэн ойлголттой хэрхэн нийцэж байгааг ойлгосон эсэх, мөн үүнээс суралцагчид

юу мэдэж авна хэмээн найдаж байгааг тодруулсан эсэхээ эргэж харах нь зүйтэй. Багш дасгал

ажил бүрийг сайтар уншиж “өөрийн болгох” нь чухал. Эдгээр сэдвийн төлөвлөгөө нь багшид

туслах, санаа болох зүйлсээр хангах зорилготой юм. Сургалтын зарчим алдагдахгүй гэж үзвэл

багш төлөвлөгөөг тухайн анги, оролцогчдод илүү тохирох хэлбэрт оруулан өөрчлөх бүрэн

боломжтой. Үйл ажиллагааг хийх явцад гарах асуултыг гарч болох хариултын хамт өгсөн нь

тэдгээр асуултын тусламжтайгаар гаргаж ирэх ёстой санааг багшид ойлгуулахад чиглэсэн.

Мөн тэдгээр хариу нь амьдрах ухааны чадвартай сайтар танилцаж амжаагүй багш нарт

төдийгүй туршлагатай багшид ч үйл ажиллагааг амжилттай явуулахад маш чухал дэмжлэг

болно. Асуултын хариу, боломжит хариу өгөгдсөн байсан ч хариу ямар байх талаар багш

хувьдаа бодож үзэн шаардлагатай бол өөрчлөлт хийж байх хэрэгтэй.

Дүгнэлт: Энэ хэсэг нь оролцогчдыг хичээлийн агуулгыг ерөнхийд нь дүгнэх, чадваруудыг

амьдралд хэрэгжүүлэх боломжийг тодорхойлох, мөн үндсэн ойлголтыг тодотгох зориулалт

бүхий хэд хэдэн асуулт, тэдгээрийн хариултаас бүрдэнэ.

Нөөц хэрэглэгдэхүүн: Нэлээд олон сэдэвт туслах материал, үзүүлэн шаардагдах болно. Энэ

хэсэгт тухайн сэдвийг заахад шаардагдах зүйлсийг жагсаан харуулсан байгаа. Үүнээс гадна

суралцагчдад тарааж өгөх, тэдэнд танилцуулах нөөц хэрэглэгдэхүүнийг энд жагсаасан байгаа.

Түүнийг ямар хэлбэрээр бэлтгэхийг мөн зааж өгсөн (олон хувь бэлтгэх, нэг том үзүүлэн бэлтгэх

г.м). Сургалтын орчны нөөц бололцоог харгалзан үзэж тохирох хувилбарыг сонгоорой. Мөн энэ

хэсэгт хайч, самбарын үзэг, цавуу зэрэг шаардлагатай бусад зүйлийг дурдсан. Асуултын хариу

гэх мэт зүйл хэрэглэгдэх боловч суралцагчдад тарааж өгөхгүй, танилцуулах ёсгүй багшид

зориулсан материал байгааг анхаарна уу. Тэдгээр нь сургалтын явцад багшид хэрэг болох тул

тусад нь бэлдээрэй. Сургалт эхлэхээс өмнө бэлтгэсэн байх зарим зүйлсэд багшийн анхаарлыг

хандуулах зарим санаа энд орсон.Үүнд анги танхимын зохион байгуулалтыг өөрчлөх, тодорхой

байдлаар бэлтгэх, нэмэлт материал унших, суралцагчдаар жүжигчилсэн тоглолт бэлдүүлэх

зэрэг орно. Мөн, тухайн сэдэв өөр сэдэв болон бүлэгтэй холбоотой эсэхийг (урьдчилан судлах

шаардлагатай, материал хэрэглэгдэхүүн нь ижил эсэх) энд харуулсан байгаа.

Амьдрах ухааны чадварт

суралцах арга барил

Амьдрах ухааны чадварыг үр дүнтэй заахад суралцагч төвтэй (оюутан төвтэй) арга барил

зайлшгүй шаардлагатай. Энэ гарчгийн дор дээрх арга барилыг ашиглахдаа харгалзан үзвэл

зохих зарим гол гол зүйлсийн талаар, жишээ нь туршлагаар (өөрийн биеэр) сурах үйл явц,

багшийн үүрэг, сургалтын бүрэлдэхүүн хэсэг болон зарим түгээмэл арга барилын талаар

өгүүлэх болно.

ТУРШЛАГА ДЭЭРЭЭ СУУРИЛАН СУРАЛЦАХ

Энэ нь яг энэ утгаараа буюу өөрийн амьдралаас олж авсан туршлага дээрээ суурилан

суралцахыг хэлнэ. Энэ бол амьдралд сургууль, албан боловсролын хөтөлбөрийн бүрэлдэхүүн

хэсгээс гадуур суралцах хэлбэр. Туршлагаар сурах үйл явц нь суралцагч төвтэй үйл ажиллагааг

бий болгоход ашиглах практик загвар юм. Гол санаа нь хүмүүс амьдралаас хэрхэн аяндаа

суралцдагийг ойлгож үүнийг хичээл дээр дуурайн үзүүлэх явдал юм.

“Ямар нэг үйл ажиллагаанд оролцоод түүнийгээ шүүмжлэлтэйгээр эргэн харж,

хийсэн дүн шинжилгээнээсээ зарим нэг хэрэгтэй санааг нь түүж, үр дүнг нь ажил

хэрэг болгох үед туршлагаар суралцах гэж юу болох нь харагдана”

(Минарди, Мартин. 1997, 35-р хуудас).

Амьдралаас харахад суралцах гэдэг нь танин мэдэх үйл явц байдаг. Хүн эхлээд ямар нэг

зүйлийг туулж өнгөрдөг. Түүнээс хүн мэдээлэл авах буюу тодорхой зүйлийг мэдэрдэг. Дараа нь

тухайн туулж өнгөрөөсөн зүйлээ бодож боловсруулснаар өөрийн болон бусдын тухай, дэлхий

ертөнцийн тухай ойлголттой болно.

Хүн өөрийн бий болгосон үзэл баримтлалаа өөр төстэй тохиолдол дээр туршиж үздэг тул энэ

үйл явцад хугацаа шаардагддаг. Ингэж хүн өөрийн биеэр туулж, ажиглаж, дүгнэлт гаргаж,

тэр дүгнэлтээ зөв эсэхийг шалгаж үзэж байж суралцдаг. Мөн дараа нь өөр шинэ холбоо

хамааралтай туршлага, тохиолдлын үед хэрэглэх ойлголт ч эндээс урган гардаг.

Сурах үйл явцыг хүүхдэд маш халуун зүйлд гараараа хүрч болохгүй гэдэг ойлголт хэрхэн

төлөвшиж байгаагаас тодорхой харж болно. Хүүхэд эхлээд халуун зууханд хүрчихээд гар нь

түлэгдэж өвдөхийг мэдэрнэ. Энэ явдал тэр хүүхэд халуун зууханд хүрвэл түлэгддэг гэдгийг

ойлгох хүртэл нэг эсвэл хэд хэдэн удаа тохиолдож болно. Хүүхэд дараа нэг өдөр халуун данх

эсвэл буцалж буй усанд түлэгдэж дээрхийн адил өвдөлтийг мэдэрч болох юм. Эдгээр туршлага

болон томчуудын хэлэх зүйлс хүүхдийг халуун зүйлд хүрвэл түлэгддэг гэдгийг ойлгоход хүргэнэ.

Хожим нь хүүхэд халуун гэж мэдэх зүйлдээ хүрэхгүй байснаар энэ ойлголтоо хэрэгжүүлэх

болно.

Туршлагаар сурах үйл явцад ашиглагддаг дасгал ажлууд дараах дөрвөн алхамт үйл явцын

дагуу явагддаг:

20 21

УДИРТГАЛ

УДИРТГАЛ

ХЭРЭГЛЭЖ АШИГЛАХ

ХИЙЖ ТУРШИХ

ЗАДЛАН ШИНЖЛЭХ

бүр заавал нэг үйл явцаас нөгөөд шилжиж явах шаардлагагүй. Харин сургалтын сэдэв бүрт

үйл явцын бүх үе шатыг логик дарааллаар нэгтгэсэн байгаа. Энэ нь суралцагчдад өөрсдийн

туршлагаас суралцах боломж олгодог. Жишээ нь, зарим сэдэв дээр эхний хоёр үе шатыг

(хийж турших, задлан шинжлэх) хамтдаа туршлагыг ойлгохоос өмнө давтсан, мөн дараа нь

суралцагчдыг юу сурснаа бие дааж хэрэглэж үзэх ёстой байгаа. Суралцагчид хуримтлуулсан

туршлагадаа боловсруулалт хийж, ерөнхийд нь ойлгон, түүнийгээ хэрэглэж үзэж байвал энэ

бол буруу зүйл биш. Бүх үе шатанд сурах үйл явц болж байхаар тодорхой хугацаа өгөгдсөн

байх нь чухал.

НЭГТГЭН ДҮГНЭХ

Хийж турших гэдэг нь суралцагчдыг үйл явцын өөр өөр хэсэгт хэрэглэгдэх хэрэглэгдэхүүн,

агуулга, сэдэв, мэдрэмж, чадвар, ойлголт зэргээр хангаж өгдөг үйл ажиллагаа юм. Үүнийг

үзэл баримтлал, чадварыг илүү ойлгомжтой болгох үүднээс сургалтын явцад зохиож болно.

Эсвэл суралцагчдын амьдралд тохиолдсон явдлаас сэдэвлэн авч болох юм. Тухайн туршлага,

болсон явдлын шинж чанар, суралцагчдыг түүнд хэрхэн холбож өгөх зэрэг нь сургалтын

агуулгаас хамаарч өөр өөр байна. Танин мэдэхүйн, сэтгэлийн хөдөлгөөний болон зан байдлын

агуулгатай туршлагууд нь өөр хоорондоо ихээхэн ялгаатай. Үүнийг хойно тайлбарласан байгаа.

Бодож боловсруулах буюу задлан шинжлэх гэдэг нь суралцагчдад тухайн туршлага,

болсон явдлыг ойлгох, бодож үзэх боломж олгодог. Энэ үе шатанд суралцагчид тухайн

туршлагын талаар хэлэлцэж, задлан шинжилж, ойлголт авдаг. Энэ үе шатын гол зорилго нь

суралцагчдаар туршлага, болсон явдлыг тодорхойлуулах, мөн тэдний сэтгэгдэл, ажиглалт,

мэдрэмж, санал бодол ямар байгааг үзэх, өөрсдийнхөө санааг бусад суралцагчийнхтай

харьцуулах явдал юм.

Нэгтгэн дүгнэх. Энэ бол тодорхой туршлагад задлан шинжлэх үйл явцаас илүү ерөнхий

ойлголттой болох үйл явц руу шилждэг үе шат. Энэ үе шатанд суралцагчид тодорхой ямар

нэг туршлагын хувьд илүү өргөн бүрэлдэхүүн хэсэг бүхий шинжтэй, илүү олон хэрэглээтэй

байх дүгнэлт гаргах болно. Жишээлбэл, суралцагчид өөр нөхцөл байдалд тохирох ерөнхий

үзэл баримтлал, зарчим, гол ойлголтыг томъёолох, эсвэл олон төрлийн хэрэглээг олж тогтоох,

мөн зөвхөн тухайн хичээл бус бодит амьдралтай холбон үзэх зэрэг болно. Нэгтгэн дүгнэх үе

шатанд суралцагчид хийж турших болон задлан шинжлэх үе шатыг тухайн үйл ажиллагааны

гол ойлголт, дүгнэлттэй холбож өгөх ёстой.

Хэрэглэж ашиглах. Суралцагчид сурсан зүйлээрээ дадлага хийх, хэрэглэж үзэхийг хэлж

байгаа юм. Хэрэглээ нь сэдвээс шалтгаалан танхимд, эсвэл гэрийн даалгавар маягаар

сургалтаас гадуур тохиолдож болно. Хэрэглэх үе шат нь өөрөө сурах үйл явцыг дахин эхлүүлэх

өөр нэг туршлага болж болно.

Дээрх үе шатууд сурах үйл явцад туйлын чухал байдаг бөгөөд сургалтын сэдэв бүр эдгээрийг

бүгдийг нь багтаасан гэдэг нь эргэлзээтэй юм. Хийж турших үе шат ихэвчлэн хөгжилтэй,

сонирхолтой байх боловч дангаар нь авч үзвэл сурах үйл явцын хувьд энэ нь хангалтгүй.

Зарим үед багш нар задлан шинжлэх болон нэгтгэн дүгнэх үе шатанд бага анхаарал хандуулах

нь бий. Гэтэл сурах үйл явцын ихэнх хувь эдгээр үе шатад ноогддог.

Хэдийгээр бүх үе шат сурах үйл явцад шаардлагатай боловч дасгал ажил бүр, сургалтын сэдэв

ОРОЛЦООНД ТУЛГУУРЛАСАН АРГА БАРИЛЫГ АШИГЛАХ НЬ

Оролцоонд тулгуурласан (интерактив) арга барилууд гэдэг нь суралцаж буй хүн өөрөө

сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг шаарддаг сургалтын арга барилууд юм. Эдгээр

нь дэлхий дахинд хамгийн өргөн хэрэглэгддэг мөртлөө хамгийн үр дүн багатай багш төвтэй

буюу лекцийн аргын яг эсрэг нь юм. Сургалтад идэвхтэй оролцох нь багшийн яриаг чимээгүй

тэмдэглэж суухаас хамаагүй илүү үр дүнтэй бөгөөд илүү их мэдлэг олж авдаг. Түүнчлэн дээр

дурдсаны дагуу суралцагчдаар задлан шинжилгээ буюу боловсруулалт хийлгүүлж, ерөнхий

ойлголт эхэлж өгөлгүйгээр туршлага, болсон үйл явдлын жишээ татаж дасгал хийлгэх нь

оролцоонд тулгуурласан арга барилуудыг үр дүнтэй ашиглахад шаардагдах бүтэц, зохион

байгуулалтаар хангаж өгдөг.

Уламжлалт багш төвтэй аргын тухайд багш нь мэдлэг олгогч, суралцагч нь түүнийг хүлээж

авдаг идэвхгүй хүний үүрэг гүйцэтгэдэг. Оролцоонд тулгуурласан суралцагч төвтэй аргуудыг

хэрэглэх үед багшийн үүрэг, хандлага, суралцагчтай тогтоох харилцаа үндсээрээ өөр байдаг.

Энэхүү гарын авлагад дээрх ялгааг тодруулахын тулд “оюутан” гэх үгийн оронд “суралцагч”

гэдэг үгийг хэрэглэсэн. Багш нь суралцагчдын мэдлэгийг ямар байгааг тогтоон хамтран

ашиглагддаг тэр хөрс рүү чиглүүлэхийг зорих ёстой. Багшийн үүрэг бол суралцагчдыг сурч

байгаа зүйлээ өөрсдөө ойлгож, танин мэдэхэд чиглүүлэх, улмаар түүнийг өөрийнх гэдгийг

нь илүү мэдрүүлэх, мөн амьдралын туршид үргэлжлэх сурах үйл явцад хэрэгтэй чадварыг

хөгжүүлэх явдал юм. Энэ утгаараа багш, суралцагч нар бол хамтрагчид болно.

Хэрэв суралцагчид “буруу ойлголт эсвэл баримт” юмуу ямар нэг үүнтэй төстэй дасгал ажлын

хуудас дээр ажиллаж байна гэж бодъё. Хариултын ихэнхийг эсвэл бүгдийг нь мэдэхгүй байсан

ч тэдэнд асуултуудын талаар бодож үзэх ба хариуг нь олж мэдэх хүсэл төрөх болно. Ямар

хариу өгөх, энэ нь ямар шалтгаантай болох тухай бусадтай хэлэлцүүлэг өрнүүлэх нь тэдний

бодож сэтгэх чадавхийг хөгжүүлнэ. Суралцагчид бүгдээрээ бүх асуултын хариуг мэдэж байх

нь ховор учраас багш суралцагчдыг бусадтайгаа мэдлэгээ хуваалцахад нь дэмжлэг үзүүлэхэд

анхаарч ажилладаг байх хэрэгтэй. Энэ нь суралцагчдын мэдлэгийг үнэлж тэдний чадавхийг

хөгжүүлдэг тул тэдэнд итгэл төрүүлж тэдэнд илүү боломж олгодог.

Оролцоонд тулгуурласан арга барилыг ашиглах үед багшийн гүйцэтгэх гол үүрэг нь бодож

сэтгэх, суралцахад чиглүүлэгч байх явдал. Багш суралцагчдад мэдлэгээ бусадтайгаа

хуваалцах, асуудлуудын талаар бодож шийдвэр гаргах, шинэ санаа олох, гол чадваруудыг

хөгжүүлэх боломж олгох дасгал ажлуудыг зохион байгуулна. Багш суралцагчдад асуудлаа

шийдвэрлэх арга замыг заах өгөх, юу зөв, юу бурууг тайлбарлах, шаардлагатай мэдээлэл

өгөх, тэднийг бодож сэтгэхэд дэм өгөх, мэдлэг олж авахад туслах үүрэгтэй болохоос биш бүх

зүйлийг өөрөө хэлж өгч, тэднийг мэдээллээр дарамтлах, эсвэл тэдний өмнөөс бодож сэтгэх

ёсгүй. Чиглүүлэгч байх үүргээ амжилттай гүйцэтгэхийн тулд багш уян хатан, оролцогчдоо

сонсдог байхын зэрэгцээ ямар зорилгод хүрэх гэж байгаагаа тодорхой ойлгосон байвал

22 23

УДИРТГАЛ

УДИРТГАЛ

зохино. Сургалтын аль ч үед суралцагчдын мэдэж ойлгох ёстой гол санаанууд, агуулга, зорилго

зэргийг багш өөрөө мэдэж байх шаардлагатай. Түүнчлэн суралцагчид асуултад хариулах,

жишээн дээр ажиллах, ер нь юу хийхээс үл шалтгаалан тухайн зүйлийг яагаад хийж байгаагаа

мэдэж байх ёстой.

Оролцоонд тулгуурласан аргууд нь суралцагчдын хийж, ярьж буй зүйлд тэр дор нь хариу үйлдэл

үзүүлдэг, сургалтын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийдэг байхыг багшаас шаарддаг. Иймд

багш сургалтын сэдвийг зааж байхдаа байнга бодож сэдэж байх ёстой болдог бөгөөд энэ нь

тухайн сэдвийн талаар илүү ихийг мэддэг байх, нийт суралцагчид болон хувь хүнийг ойлгох

зэрэг багш төвтэй арга барилаас илүү нарийн төвөгтэй чадвартай байх хэрэгтэй болдог. Энэ

арга барил нь зөвхөн суралцагчдад бус багшид өөрт нь ч сонирхолтой байх болно.

Оролцоонд тулгуурласан арга барилуудыг урьд нь хэрэглэж байгаагүй багш нар түүнийг

хэрэглэж сурахын тулд сургалтад хамрагдах нь зүйтэй. Мөн түүнийг эзэмшихэд хугацаа

шаардагдана. Суралцагчдын асуулт асуух, тэдний бодож сэтгэх байдалд багш дасах хэрэгтэй

бөгөөд тэд зөв, утга учиртай хариулт, санаа, хэрэглэгдэхүүн гаргаж ирнэ гэдэгт итгэх хэрэгтэй.

Оролцоонд тулгуурласан арга барилыг эзэмшээгүй багш нарын гаргадаг нэг нийтлэг алдаа

нь өөрөө асуулт асуусны дараа суралцагчид тодорхой хугацаанд чимээгүй байхыг тэд хүлээн

зөвшөөрдөггүй. Тэд юу ч хэлэхгүй нь гэж айснаас тэд тэр дороо өөрийнхөө асуултад өөрөө

хариулаад, мэдээллээр булж өгөх нь элбэг байдаг.

Сурах үйл явц идэвхтэй, амьд бол ангийн уур амьсгал тэс өөр байх болно. Оролцоонд

тулгуурласан арга барил энэ боломжийг олгодог. Нэг зүйлийг жишээ болгоход, лекц уншихад

ангид чив чимээгүй байдаг байсан бол одоо танай анги тун их чимээ шуугиантай байх болно.

Мөн ангийг илүү сул хяналттай, илүү чөлөөтэй байхад нь дасах хэрэгтэй. Сургалтын үйл

явцыг чиглүүлж, суралцагчдын үр дүнтэй ажиллах тэнцвэрийг тогтоож сурахад мөн дадлага

шаардагдана. Бэрхшээлтэй байж болох ч оролцоонд тулгуурласан арга барилуудад суралцах

нь туйлын чухал. Ихэнх багш нар өөрсдийн чадвар, үзүүлж чадах нөлөөгөө олж харснаар

тэдгээр аргад хурдан суралцдаг.

Оролцоонд тулгуурласан арга барилын ашигтай талууд:

Суралцагчид мэдээлэл, үзэл баримтлал, үндсэн санаа зэргийн талаар илүү

ойлголттой болж тэдгээрийг ашиглах боломж, чадвар нь нэмэгдэнэ.

Суралцагчдын сониуч зан дээд цэгтээ хүрэх бөгөөд ингэснээр тэдний бодол

санаа суралцахад хамгийн тохиромжтой үедээ байдаг. Өөрөөр хэлбэл, тэд шинэ

мэдээлэл, чадварыг хүсч байдаг.

Оюун санааны хувьд идэвхтэй байхыг тэднээс шаарддаг учраас суралцагчдын

сонирхол буурахгүй.

Суралцагчид юу мэдэрч байгаа, ямар хандлагатай байгааг шүүн хэлэлцэлгүйгээр,

мөн дан ганц үзэл бодлыг тулгалгүйгээр таньж мэдэх боломж олгодог.

Тэдгээр арга барил нь чадваруудыг үр дүнтэйгээр зааж эзэмшүүлэх боломж олгох

ба суралцагчдыг ааш зангаа засахад нөлөөлөх болно.

Тэдгээр арга барил нь шүүмжлэлт болон бүтээлч сэтгэлгээг шаарддаг учраас

суралцах чадварыг хөгжүүлдэг.

Энэ үйл явц нь суралцагчдаас санаа сэдлийг ажиглаж, төсөөлөн бодож, танин мэдэж мөн

мэдээлэл, мэдрэмж болон чадварыг эрж хайх, тогтоох, бусадтай холбож үзэхийг шаарддаг.

Суралцагчид гаргаж буй үндэслэлийнхээ талаар санал, асуулт, шалтгаан, тодруулга гаргаж

ирэх, мөн категориудыг тодорхойлох, бусад зүйлтэй холбон сурах үйл явцыг нэгтгэн дүгнэхэд

суралцах болно.

СУРГАЛТЫН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ

Хичээл заах явцад анхаарч үзвэл зохих сургалтын гурван үндсэн бүрэлдэхүүн хэсэг буюу

мэдлэг, хандлага, чадвар гэсэн ойлголт байдаг. Эдгээр нь танин мэдэхүйн, төлөвших болон

үйл ажиллагаанд гарах өөрчлөлтийн хэв шинжтэй байна. Сургалтын бүрэлдэхүүн хэсэг тус

бүрийн агуулга нь өвөрмөц бөгөөд тэдгээр нь хүний суралцах чадварт хувь нэмэр оруулж

юу сурснаа амьдралдаа хэрэглэхэд нь тусалдаг. Сургалтыг үр дүнтэй болгохын тулд сэдвийн

зорилт нэг бүрт эдгээр бүрэлдэхүүн хэсэгүүд хэрхэн нөлөөлж байгаа, тухайн бүрэлдэхүүн

хэсгийг зөв дүрсэлсэн зэргийг харгалзан үзэж байх ёстой.

Сургалтын бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар дор өгүүллээ:

Танин мэдэхүйн хэв шинж буюу мэдлэг. Түүний агуулга нь бодит, баталж болохуйц шинжтэй

бөгөөд түүнийг зөв буруу, үнэн худал гэж ангилж болдог. Энэ мэдлэг нь буруу эсвэл зөв байх

нь хүн бүрийн хувьд ижил байдаг. Мэдлэг нь суралцагчдад үзэл баримтлал, аливаа асуудлын

талаар бодож үзэх, хянах, дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөхөд нь туслах ёстой.

Мэдлэгийн зарим жишээ:

1. Стрессийн түвшин өндөр байх нь ходоодны шархлаа үүсэх, цусны даралт ихсэх зэрэгт

нөлөөлж болзошгүй.

2. Шийдвэр гаргахдаа байж болох бүх хувилбарыг харгалзан үзэж, тэдгээрийн үр нөлөөг

тооцох нь чухал гэх мэт.

Төлөвших хэв шинж буюу хандлагад суралцагчийн сэтгэл зүйн аспектууд хамаардаг. Шинж

чанарын хувьд субъектив энэ бүрэлдэхүүн хэсэгт хувь хүний үзэл бодол, мэдрэмж, итгэл

үнэмшил, хандлага, болон үнэт зүйл хамрагддаг тул хүн бүрт харилцан адилгүй байдаг.

Хандлагыг тодорхойлоход энэ нь зөв, энэ нь буруу гэсэн зүйл ихэнхдээ байдаггүй. Хандлагыг

төлөвшүүлэх сургалтын гол зорилго нь оролцогчдод өөрсдийн болон бусдын мэдрэмж, итгэл

үнэмшил, хандлага, болон үнэт зүйлийг судлах, харгалзан үзэх, нягтлан шалгах, тэдгээрийг

тунгаан бодох боломжоор хангах явдал юм.

Энэ үед суралцагчид тухайн асуудлын талаар ямар байр суурьтай байгаагаа, мөн мэдрэмж,

хандлага зэрэг нь тэдний зан ааш болон бодож сэтгэхэд нь хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох

болно. Үүний бас нэг чухал хэсэг нь мэдээлэл болон эрсдэлийг өөртөө тохируулах,

суралцагчдыг сурсан зүйлээ хэрэглэж үзэх гэсэн эрмэлзлэлийг нэмэгдүүлэх зэрэг асуудал

болно. Тухайлбал, хандлага төлөвшүүлэх сургалт явуулах нь төлөвлөөгүй жирэмслэлт хүний

амьдралд сөргөөр нөлөөлдөг талаар суралцагчдад зүгээр л мэдүүлэх бус тэдэнд уг санааг

өөртөө тусган авахад туслах болно.

Хандлагын зарим жишээ:

1. Би өөрийгөө их сургуульд элсэж орж (чадна/чадахгүй) гэж бодож байна.

2. Найз охин маань надаас харилцаагаа тасалбал би (сэтгэлээр унана/уурлана/нэг их тоохгүй.)

Үйл ажиллагаанд гарах өөрчлөлтийн хэв шинж буюу чадвар эзэмшүүлэх сургалт явуулах

нь хүмүүст танин мэдэхүйн бүрэлдэхүүн хэсгээс олж авсан мэдлэгээ ашиглах, хэрэглэж

үзэх боломж олгодог. Чадварыг бий болгох сургалтын үед бие махбодын болон үг хэллэгийн

чадваруудыг хөгжүүлэхэд голлон анхаарсан байдаг. Ямар нэг чадварыг ялангуяа нийлмэл

бүтэцтэй чадварыг хөгжүүлж, түүнийгээ хэрэглэхдээ өөртөө итгэлтэй байхын тулд дадлага

хийх хэрэгтэй.

Чадварын зарим жишээ:

1. Дотны найз болон хамтран ажиллагчтaйгаа та хоёрын хоорондох асуудлын талаар ярилцах

2. Шалгалтын өмнө өөрийгөө тайвшруулахын тулд стрессийг бууруулах аргыг ашиглах гэх

мэт

24 25

УДИРТГАЛ

УДИРТГАЛ

Энэ гурван бүрэлдэхүүн хэсгийг илүү хялбар ойлгохын тулд толгой, зүрх, гарны зургаар

төлөөлүүлэн авч үздэг.

Танин мэдэхүйн хэв

шинж

Мэдлэг - бодит

шинжтэй

Баримтууд

Статистик мэдээ

Өгөгдөл

Мэдээлэл

Онол

Туршилтын үр дүн

Төлөвших хэв шинж

Хандлага - субъектив буюу

хийсвэр шинжтэй

Мэдрэмж

Сэтгэлийн хөдөлгөөн

Итгэл үнэмшил

Хандлага

Тэмүүлэл

Үзэл баримтлал, санаа

Үнэт зүйл

Санал бодол

Ялгаварлах үзэл

Үйл ажиллагаанд гарах өөрчлөлтийн

хэв шинж

Чадвар - өөрчлөлтийн шинжтэй

Зан байдал

Үйл ажиллагаа, үйлдэл

Авъяас чадвар

Бусадтай харилцах чадвар

Өөрийгөө илэрхийлэх чадвар

Бие махбодын чадвар

Өөртөө хэрэгцээтэй мэдээллийг

олж авах чадвар

Технологийг сонгож хэрэглэх

чадвар

Туршлага

Амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх боловсрол нь чадвар бий болгоход голлон анхаардаг.

Хэдий тийм боловч олж авах мэдлэг болон төлөвших хандлага нь шинэ чадвар эзэмшихэд

зайлшгүй шаардлагатай.

Эдгээр гурван бүрэлдэхүүн хэсэгт хоорондоо ижил төстэй зүйлс бий бөгөөд бие биедээ шууд

нөлөөлдөг. Энэ гурвын нөлөөлөл нийлээд таны сургалтад оролцогчдын зан үйлийг тодорхойлох

болно. Жишээ нь, нэг охин хуанлийн арга нь найдвартай арга биш гэдгийг мэдэлгүйгээр

жирэмслэлтээс сэргийлэхээр тус аргыг сонгож авлаа гэж бодъё (танин мэдэхүйн бүрэлдэхүүн

хэсэг). Иймд тэрбээр илүү үр дүнтэй арга хэрэглэх тухай найзтайгаа ярилцах (чадварын

бүрэлдэхүүн хэсэг) гэсэн албадлага, шахалтыг мэдрэхгүй (хандлагын бүрэлдэхүүн хэсэг).

Үүнтэй адилаар, хэн нэгэн төлөвлөөгүй жирэмслэлт түүнд тохиолдоно гэдэгт итгэхгүй

бол, эсвэл бэлгийн амьдралын талаар ярилцахаас ичиж зовдог бол (хоёулаа хандлагын

бүрэлдэхүүн хэсэгт хамаарна) бэлгийн хостойгоо жирэмслэлтээс сэргийлэх үр дүнтэй аргын

талаар ярилцаж мөн хэрэглэж үзэхгүй байх хандлагатай байдаг (чадварын бүрэлдэхүүн хэсэг).

Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүдийг нэг нэгээс нь ялгаж чаддаг байх нь чухал. Учир нь тэдгээр

бүрэлдэхүүн хэсэг тус бүрт нь сургалтын өөр арга барил, орц шаардлагатай байдаг. Жишээлбэл,

суралцагчдаар өгөгдсөн санааг “зөвшөөрнө” “зөвшөөрөхгүй” гэсний аль нэгийг сонгуулах

арга барил хандлагыг төлөвшүүлэх хэсэгт тохирно. Үүнийг ойлгосноор багш “зөв” эсвэл

“буруу” гэж дүгнэхгүй бөгөөд хэлэлцэх үед гарах янз бүрийн үзэл бодлыг хүлээн зөвшөөрч,

түүгээр ч зогсохгүй дэмжих болно. Гэхдээ энэ арга агуулга нь үнэн, эсвэл худал байдаг танин

мэдэхүйн бүрэлдэхүүн хэсэгт тохирохгүй. Оролцогчдод мэдээлэл хүргэх зорилготой, мэдлэг

эзэмшүүлэх хэсэгт төвлөрсөн дасгал ажлын хувьд, суралцагчид үнэн зөв мэдээлэл авч чадаж

байгаа эсэхийг нягталж үзээрэй.

Сургалтын арга зүй

Туршлагаар сурах үйл явцын үндсэн зарчмыг ойлгосон бол багш оролцоонд тулгуурласан арга

барилуудыг хэрэглэх, тэдгээрийг хослуулахдаа бүтээлчээр хандах хэрэгтэй. Гарын авлагын

энэ хэсэгт тэдгээр аргыг хэрэглэхдээ санаж байвал зохих зарим зүйл, тус гарын авлагад

түгээмэл хэрэглэгдсэн зарим аргын аргачлалын талаар товч өгүүлэх болно.

ОРОЛЦООНД ТУЛГУУРЛАСАН АРГЫГ АШИГЛАХАД АНХААРАХ ЕРӨНХИЙ ЗҮЙЛС

Оролцоонд тулгуурласан аргыг үр дүнтэйгээр ашиглахын тулд багш дараах зүйлсийг анхаарвал

зохино:

Хичээлд сайтар бэлтгэх.

Зорилгоо тодорхойлох. Ямар нэг дасгал ажил хийхдээ түүнийг ямар зорилгоор хийж буй,

ямар хариулт авахыг хүсэж буйгаа тодорхой мэдэж байх.

Бүтээлчээр сэтгэх. Хэрэв шаардлагатай бол сургалтыг оролцогчиддоо тохиромжтой

байдлаар өөрчлөх.

Суралцагчдаар дасгал ажлуудыг гүйцэтгүүлэхдээ идэвхтэй ажиллах. Таны идэвхтэй

байдал, оролцоо тэднийг хичээлд оролцоход зоригжуулж дэмжлэг үзүүлнэ.

Ярьж эхлэхээсээ өмнө суралцагчдын анхаарлыг өөртөө хандуулах. Таны яриа чанга,

тод, ойлгомжтой байх ёстой.

Бүх суралцагчийн хэлэх зүйлийг анхааралтай сонсож, эргэцүүлж үзэх.

Суралцагчдад ойлгомжтой үг хэллэгээр дамжуулж тодорхой, энгийн, товч заавар өгч

байх.

Хичээлийн явцад бодож сэтгэх тохиолдолд бэлтгэлтэй байх.

Боломжтой үе гарангуут гол асуудлуудыг самбар, эсвэл том цаасан дээрээ бичиж байх.

Үнэлсэн, урамшуулсан үг байнга хэлж байх.

Суралцагчдаа хөгжилтэй байхад нь дэмжиж туслах.

Суралцагчдыгаа ямархуу байр байдалтай байгааг нь анхаарах. Сургалтын явцад уян

хатан байх.

ЗАРИМ НИЙТЛЭГ АРГА

Санаа цуглуулах арга

Англиар brainstorming гэж нэрлэдэг энэ аргыг тодорхой сэдвээр ярилцан санаа, хувилбарууд

гаргаж ирэхэд хэрэглэдэг. Үүнийг ихэвчлэн ямар нэг сэдвийг танилцуулах, яриа хэлэлцүүлэг

эхлэх зэрэгт ашигладаг. Бүх суралцагчийг тухайн асуудал, сэдвийн талаар санаандаа орсон

бүхнээ гаргаж хэлэхийг хүсэх бөгөөд тэр нь ганц хоёрхон үг ч байж болно. Гарсан ямар ч санааг

шүүмжлэлгүй хүлээн аваарай. “Сайн байна! Өөр?” гэх зэргээр суралцагчдыг үргэлжлүүлэн

бодож сэтгэхийг нь дэмжих хэрэгтэй. Энэ аргыг ашиглахын давуу тал нь богино хугацаанд олон

санаа гарч ирдэг; анги бүлгийн эрч хүчийг нэмэгдүүлдэг; бүтээлч байдалд сайнаар нөлөөлдөг;

гарсан санаа бүрийг шүүмжлэлгүй хүлээн авах боломж олгодог; мөн суралцагчдын тухайн

үеийн мэдлэгийг үнэлэх боломж олгодог. Энэ нь суралцагчид хэлэлцүүлгийн явцад гаргасан

санаануудаа хожим ашиглах дасгал ажлын бүрэлдэхүүн хэсэг болох юм.

26 27

УДИРТГАЛ

УДИРТГАЛ

Асуулт, хариултын арга ашиглах

Асуулт, хариулт бол аль ч хичээлд өргөнөөр хэрэглэгддэг арга бөгөөд оролцоонд тулгуурласан

арга барилд хүрэх гол замын нэг юм. Энэ нь сургалтын эхний үе шатанд сэдвийг танилцуулахад

ашиглагддаг. Ямар нэг дасгал ажлын дараа яриа хэлэлцүүлэг өрнүүлэх бараг бүх тохиолдолд

асуулт хариултыг ашигладаг. Энэ нь задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх үе шатанд ашиглах

хамгийн түгээмэл арга бөгөөд туршлага, тохиолдолтой холбоотой суралцагчдын мэдрэмж,

сэтгэгдлийг мэдэж авах, санаа, үзэл баримтлалыг тодорхойлоход тэднийг чиглүүлэхэд ихэвчлэн

ашиглагддаг. Асуулт хариултгүйгээр, үүний тусламжтай өрнөдөг яриа хэлэлцүүлэггүйгээр

дасгал ажилд дүн шинжилгээ хийж, тэдгээрийг нэгтгэн ойлгож чадахгүй.

Асуулт, хариултын арга барилын гол цөм нь асуултыг сургалтын үйл ажиллагааг удирдан

чиглүүлэхэд ашиглах багшийн чадварт түшиглэж байдаг. Багш боломжтой тохиолдол бүрт

олон янзын хариулт сонсохын тулд нээлттэй асуулт тавьж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл,

“Яаж?”, “юу?”, “ямар?”, “яагаад?”, “хэзээ?” гэх мэт үгээр эхлэх ба “тийм”, “үгүй” гэсэн хариулт

өгөх боломжгүй асуулт тавих хэрэгтэй. Хэрэв “тийм”, “үгүй” гэж хариулах асуулт асуусан бол

хариултыг сонссоны дараа “яагаад?” гэсэн асуулт тавих нь зүйтэй. Ингэвэл суралцагчид өгсөн

хариултынхаа талаар эргэцүүлж бодох болно. Багш өгсөн хариултыг тодруулахын тулд дараах

асуултыг асууж болно: “Энэ чинь юу гэсэн үг вэ?”, “Арай дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?”, “Энэ

чинь ...-ээс юугаараа ялгаатай вэ?”, “Үүнтэй холбогдолтой жишээ хэлнэ үү?”. Эсвэл “Цааш нь

...”, “Дараа нь юу болох вэ?” зэрэг яриаг үргэлжлүүлэх зорилготой асуулт тавьж болно.

Асуулт асуух замаар суралцагчдыг санаа, үзэл бодлоо илэрхийлэхэд нь чиглүүлж болно. Мөн

тэднийг зөв дүгнэлт гаргахад нь чиглүүлэхийн тулд дараах асуултыг асууж болно. Тухайлбал:

“Эдгээр нь хоорондоо хэрхэн нийцэж байгааг харж байна уу?”, “Та нарт ... талаар юу

анзаарагдаж байна? ”, “...-д хамаарах зүйл энэ жагсаалтад өөр байна уу?” гэх мэт.

Ерөнхий ойлголт өгөх зорилготой асуулт хариулт нь суралцагчдад туршлагаа бодит амьдралтай

холбоход нь туслах болно. Ийм төрлийн асуултын дараах жишээг харна уу?: “Хичээлээс

гадуурх ямар нөхцөл байдал үүнтэй төстэй вэ?”, “Өөр хэн хэнд стресс тохиолдож болох вэ?”,

“Энэ нь танай гэр бүлд яаж нөлөөлж болох вэ?”, “Өөр ямар нөхцөлд энэ чадварыг хэрэглэж

болох вэ?” гэх мэт.

Асуулт хариултын аргыг ашиглахдаа, ялангуяа шинэ анги, суралцагчдад сургалтыг зохион

байгуулахдаа багш тэвчээртэй байж тэдний хариуг хүлээх хэрэгтэй болдог. Сургалтад

идэвхтэй оролцож сураагүй оролцогчдод бодож сэтгэх, хариугаа боловсруулах цаг гаргаж

өгөх хэрэгтэй. Тэднийг хариулж мэдэхгүй байх хэмээн өмнөөс нь хариуг нь хэлж өгөхөөсөө

өмнө асуултыг дахин асуугаарай. Эсвэл асуултаа арай өөр хэлбэртэй болго. Хэрэв дахиад

хэсэг хугацаа өнгөрөхөд хэн ч хариулахгүй бол тэднийг хариулахад дөхөм байх илүү хялбар,

ойлгогдохуйц асуулт асуу. Багш тавьсан асуултдаа өөрөө хариулаад байвал суралцагчдын

идэвх буурч өөрсдийг нь хариулж чадахгүй нь гэж бодож байна гэж ойлгох болно.

Багш асуулт хариултын арга болон оролцоонд тулгуурласан бусад арга барилыг ашиглаж

байхдаа өөрийнхөө сонсох чадвараа хөгжүүлэх шаардлагатай. Суралцагчдаа сайн сонсож

тэдэнд саад болохоос зайлсхийж, хайж байгаа, тэдэнд ойр буй асуултын хариуг нь олж хэлэх

чадвартай байх хэрэгтэй. Суралцагчдын гаргаж буй санаа, хариултыг бичиж авах, хэлснийх

нь дараа давтаж хэлэх, эерэг үнэлгээ өгөх зэргээр урамшуулаарай. “Сайн байна”, “Цааш нь”,

“Өөр?” гэх зэргээр хэлэхээс гадна үгийн бус харилцааны хэлбэр болох толгой дохих, биеийн

хөдөлгөөн, мөн нүүрний хувирлаар илэрхийлэх зэрэг аргыг ашиглаж суралцагчдыг хариултаа

үргэлжлүүлэн хэлэхэд нь дэмжиж өгөхөд анхаарай.

Ганцаарчилсан дасгал ажиллах

Энэ арга нь суралцагчид ганцаараа ажиллаж гүйцэтгэх дасгал ажлууд юм. Хэдийгээр энэ

төрлийн дасгалыг олон янзын зорилгоор хийж болох ч нэг гол зорилго нь сурсан болон сурч

буй сэдэв, нөхцөл байдал, асуулт, хэрэглэгдэхүүнд хувь хүний шинж чанар хэрхэн тусч байгааг

харуулах явдал. Ганцаарчилсан дасгалыг ийм зорилгоор ашиглах үед суралцагчид өөрсдөө

хүсэхээс бусад тохиолдолд санал бодлоо бусадтай хуваалцахыг шаардаж болохгүй.

Хосоороо, гурваараа дасгал ажиллах

Ямар нэг дасгал, даалгавар хийхдээ суралцагчдыг хоёр эсвэл гурван хүнтэй багт хуваан

ажиллуулж болно. Чадварт суралцах, дадлага хийхэд ийм маягаар багаар ажиллах нь үр дүнтэй

байдаг. Хосоор ажиллах тохиолдолд хоёр хүний нэг нь тодорхой чадвараа сайжруулах дасгал,

дадлага хийж байхад нөгөө нь эхний хүндээ тусалж, хариу өгч байгаад дараа нь хоорондоо

солигдож болно.

Гурван хүнтэй багийн хувьд ихэнхдээ хоёр нь хоорондоо ажиллаж байхад үлдсэн нь ажиглалт

хийж, санал бодлоо хэлэх үүрэгтэй байдаг. Дараа нь мөн дээрхийн адил солигдон ажиллана.

Хоёр эсвэл гурван хүнтэй багаар ажилласны дараа багш тэднийг буцааж ангиар нь нийлүүлээд

хийсэн дасгал, даалгаврыг боловсруулж ерөнхийд нь дүгнэх хэрэгтэй.

Цөөн хүнтэй багаар ажиллах

Суралцагчдыг 4-6 орчим хүнтэй багт хувааж хамтран ажиллуулах нь түгээмэл. Баг бүрт

ижил үүрэг даалгавар ноогдуулж болох ч заримдаа өөр өөр байж болно. Энэ арга барил нь

хэцүү төвөгтэй сэдвүүдийн талаар санал бодлоо баг дотроо хуваалцах, өөрийн болон багийн

гишүүдийн үзэл бодлын ялгаатай болон ижил талуудыг мэдэх, санал бодлоо бүх суралцагчийн

өмнө танилцуулахаас илүү хялбар, жижиг хүрээнд илэрхийлэх боломжийг суралцагчдад

олгодог. Суралцагчдыг багаар ажиллах хооронд багш тэдний дундуур явж өгсөн даалгаврыг

ойлгож, хийж байгаа эсэхийг шалгана. Асуулт асуувал түүнд нь хариулж тэднийг даалгавраа

зөв гүйцэтгэхэд нь чиглүүлж өгнө. Түүнээс биш баг дээр очоод тэдний хийж буй ажилд шууд

нөлөөлж болохгүй.

Ихэнх тохиолдолд, өгөгдсөн хугацааны дараа багуудыг буцааж ангиар нь нийлүүлэх ба баг

бүрээс өөрсдийн санал бодлыг бусдадаа танилцуулахыг хүсдэг. Үүнийг гүйцэтгэх хэд хэдэн

арга зам бий. Ялангуяа бүх баг ижил даалгавар дээр ажилласан бол олон янзын арга зам байж

болно. Жишээ нь, бүх хариуг хэлтэл нь багуудаар ээлжлэн нэг нэг хариу хэлүүлж болно. Мөн

нэг бүлгээр бүх хариуг нь хэлүүлж дараа нь бусдаар нь дурдаагүй хэсгийг нь хэлүүлж болно.

Өөр нэг арга бол бүх бүлгээр байгаа бүх хариуг хэлүүлэх. Гэхдээ энэ нь нэлээд цаг үрсэн арга

байж болох талтай.

Задлан шинжлэх үйл явцыг мөн хэд хэдэн аргаар хийж болно. Зарим тохиолдолд бүлэг нэг

бүрийн хэлсэн зүйлийг тэр дор нь боловсруулж болно. Ингэхдээ бусад суралцагчаас дараах

асуултыг асууна: “Та нар энэ бүлэгтэй санал нийлж байна уу?” “Тийм бол яагаад, үгүй бол

яагаад?” “Өөр юу нэмж болох вэ?”. Бусад тохиолдолд багш бүх бүлэг саналаа танилцуулсны

дараа боловсруулалт хийж болно. Гэхдээ аль ч аргыг хэрэглэж байсан, багуудаар хариуг

танилцуулуулах нь багуудын үйл ажиллагаанд боловсруулалт хийх, ерөнхий дүгнэлт хийхтэй

адилгүй гэдгийг ойлгох нь чухал. Багш асуулт хариултын тусламжтай яриа хэлэлцүүлэг

өрнүүлж, суралцагчдаар санал бодлыг нь хэлүүлж, танилцуулагдаж буй зүйлс эмх цэгцтэй,

тэдэнд ойлгогдож байгаа эсэхийг шалгаж байх ёстой.

28 29

УДИРТГАЛ

УДИРТГАЛ

Жүжигчилсэн тоглолт хийх

Суралцагчдад суралцаж байгаа чадвараараа дадлага хийх боломж олгодог учраас жүжигчилсэн

тоглолт нь чадварыг хөгжүүлэх хамгийн чухал арга барилын нэг болдог. Ямар нэг нөхцөл

байдал, дүрүүдийг оноон өгч тодорхой чадварыг ашиглан жүжиглэж үзүүлэх даалгавар өгдөг.

Жүжигчилсэн тоглолтын дараа тоглогчдоос болон “үзэгчдээс” санал сэтгэгдлийг нь сонсохын

тулд асуулт асуудаг. Шаардлагатай бол жүжигчилсэн тоглолтыг дахиулж болно. Оролцоонд

тулгуурласан бусад аргын адил жүжигчилсэн тоглолтыг зөвхөн тоглоод л орхих нь хангалтгүй,

тоглосны дараа заавал хэлэлцэж байх нь зүйтэй. Тоглолтын явцад заасан чадварууд хэрхэн

ашиглагдаж байгааг багш бусад суралцагчийн хамтаар анхааралтай ажиглах хэрэгтэй. Энэ нь

тоглолтын дараа ойлгомжтой, шууд тайлбар өгөхөд тустай.

Жүжигчилсэн тоглолт нь суралцагчдыг хийсвэр, айх эмээх зүйлгүй, бодит амьдралыг дуурайсан

нөхцөлд юу сурч байгаагаа хэрэглэж үзэх боломж олгодог. Иймд энэ бол зааж буй чадварыг

бататгах хамгийн сайн аргуудын нэг юм. Энэ аргын зарим давуу талаас дурдвал: суралцагчдаар

бодит амьдрал дээр гаргахгүй байж мэдэх зан байдлыг нь жүжигчилсэн тоглолтоор гаргуулах;

өөр хүмүүс уг чадварыг хэрхэн ашиглаж байгааг ажиглах; тэдгээр чадварыг өөрөө хэрхэн

ашигласан талаар бусдаас санал бодлыг нь сонсох; жинхэнэ амьдрал дээр учирч болзошгүй

нөхцөл байдлуудад дасах гэх мэт.

Жүжигчилсэн тоглолтыг хэд хэдэн хэлбэрээр ашиглаж болно. Хамгийн түгээмэл нь хэсэг

суралцагчид бусдынхаа өмнө ямар нэг нөхцөл байдлыг жүжиглэн үзүүлэх ба үзэгчид болох

бусад нь тодорхой чадварыг олж ажиглах ёстой байдаг. Ажиглалт хийхэд нь тус дөхөм болох

үүднээс хянах зүйлсийн жагсаалт гаргаж өгч болох ба эсвэл тодорхой дүрийн зан байдлыг

ажиглах даалгавар өгч болно.

Өөр нэг хувилбар бол ажиглагчдад тоглолтын явцад тодорхой нэг дүрд зөвлөгөө өгөх

даалгавар өгөх явдал юм. Жүжигчилсэн тоглолтыг үзүүлэхээс өмнө төлөвлөж, давтаж болно.

Гэхдээ тохиолдолд давтуулалгүй шууд тоглуулж болох юм. Зарим тоглолтод дүрүүдийн үгийн

хэсгийг багш бэлтгэж өгнө. Энэ нь цөөн хэдэн мөр эсвэл арай их хэмжээтэй байж болно.

Жүжигчилсэн тоглолтын аргыг ашиглах үеийн багшийн үүрэг тухайн тоглолтоос шалтгаалан

янз бүр байна. Гэхдээ багш ихэнх тохиолдолд үйл явцын талаар тайлбар өгөх, үндсэн үүргийг

тогтоож өгөх, тоглогчид болон тоглолтын “тайз буюу талбайг сонгох, мөн тухайн тоглолтод гарч

буй чадварыг үнэлж цэгнэхийн тулд тоглолтыг маш анхааралтай үзэх зэрэг үүрэгтэй байдаг.

Бичих

Бичих нь суралцагчдад бодол санаа, мэдрэмжээ үгийн хэлбэрт оруулах, өмнөх сэдвүүдээр

үзэж судалсан сэдэв, санаа мөн тэдгээрт үзүүлэх өөрийн хариу үйлдлийг эмхэлж цэгцлэх,

өргөжүүлэх, хувиргах боломж олгодог. Энэ нь юмсын тусгал болох, өөрийгөө үнэлж цэгнэх,

дүгнэхийн хувьд ашигтай арга. Багш тодорхой чиглэлийн дагуу бичих даалгавар өгснөөр энэ

арга үр дүнтэй болдог. Үүний тулд энэ гарын авлага дахь сэдвүүдэд бичих ажлыг хичээл дээр

гүйцэтгэх зарим дасгалтай холбож өгсөн байгаа.

Туршлага, тохиолдлын талаарх хувь хүний бодол, ажиглалт, түүнийг өөртөө хэрхэн тусгаж авч

байгаа байдлыг үгээр илэрхийлж түүнийг нь үнэлж цэгнэх боломжтой тул бичиж тэмдэглэх

нь туршлагаар сурах үйл явцын бүх үе шатыг өөртөө агуулсан байдаг. Зөвхөн хичээлийн

холбогдолтой бус энгийн амьдрал дээр л гэхэд олон хүн өөрсдийн амьдралд тохиолдож буй

зүйлсийн талаар бичиж тэмдэглэж байдаг.

Зааврын дагуу төсөөлөн бодох

Суралцагчид нүдээ аниад өөртөө эвтэйхэн байдлаар суусны дараа багш зааврыг алгуурхнаар

уншина. Тэр зааврын дагуу суралцагчид нөхцөл байдал, болсон явдлыг төсөөлөн бодох, эсвэл

эргэн санах ёстой байдаг. Хэрэв тэд тодорхой нөхцөл байдалтай танил биш бол энэ нь тухайн

нөхцөл байдлыг төсөөлөн бодох боломж олгож, ийм нөхцөлд ямархуу байж болох, юу хийх,

тэдэнд ямар байх зэргийг илүү ойлгож, тийм нөхцөл байдалд байж үзсэн хүнийг ойлгоход

тустай байх болно.

Өөрсдийн байж үзсэн тийм нөхцөл байдлыг эргэн санаснаар суралцагчдад төрсөн сэтгэгдэл,

бодлоо хадгалан үлдэж тухайн туршлага, нөхцөл байдалтай гүнзгийрүүлэн танилцах

боломжтой болдог. Төсөөлөн бодох дасгалын төгсгөлд суралцагчдыг одоо үедээ “эргэж

ирэхийг” хүснэ. Тэдэнд нүдээ нээж болно гэж хэлээд тухайн төсөөлөн бодсон зүйлийнх нь

талаар боловсруулалт хийх дасгал ажил хийлгэнэ. Энэ нь багуудад хувааж хэлэлцүүлэг зохиох,

эсвэл бичих даалгавар байж болно.

Ажлын хуудас дээр ажиллах

Ажлын хуудас нь мэдээлэлд дүн шинжилгээ хийхийн тулд суралцагчид ихэвчлэн ганцаар,

эсвэл хосоор ажиллах ёстой байдаг тодорхой бүтэц бүхий, бичгээр хийх дасгал юм. Агуулга нь

маш олон янз байж болох ба суралцагчид мэдээлэл, нөхцөл байдал, өгүүллэг/болсон явдлыг

шалгах, хариу өгөх, ангилах, холбох, харьцуулах, дүгнэлт хийх зэргийг хийх ёстой болдог.

Кейс судалгаа, өгүүллэг ашиглах

Суралцагчдад туршлага, нөхцөл байдлын талаар өргөн хүрээтэй бодох боломж олгохын

тулд кейсийн судалгаа, өгүүллэгийг үр дүнтэйгээр ашиглаж болно. Эдгээр нь бусдыг ойлгох

чадварыг хөгжүүлж, нөхцөл байдлыг өөр дээрээ тусгаж авах, зан байдлын үр нөлөөг

харгалзан үзэх, хариуцлагын талаар бодож үзэх, мөн хэрэглэгдэж буй чадварыг ажиглах

зэрэгт сайнаар нөлөөлнө. Өгүүллэг нь болсон явдал, эсвэл зохиосон зүйл байж болно. Энэ

нь ихэвчлэн амьдралд тохиолдох үйл явдлыг дүрслэн харуулсан байх ба суралцагчид үүний

талаар эргэцүүлэн бодож, түүнд хариу өгч, дүн шинжилгээ хийх ёстой.

Кейс судалгаа нь ихэнхдээ бага хэмжээтэй нөхцөл байдал байдаг. Кейс судалгаа, өгүүллэг

хоёрын аль алинд нь суралцагчид тухайн дүрүүд яавал дээр болохыг шийдэх, тэд ямар

сэтгэгдэлтэй байгааг дүрсэлж үзүүлэх, дүрүүдийн хийх алхам, сонголтуудаас гарч болох үр

дагаврыг жагсаах, дүрүүдэд зориулсан харилцан яриа зохиох зэрэг даалгавар гүйцэтгэнэ.

Бодит түүхийг ашиглах нь ялгаварлан гадуурхагдсан хүмүүсийн талаар ойлгож авах, тэдний

зовлонг ойлгох, мөн бусад эмзэг асуудлын талаар ойлголттой болоход маш үр дүнтэй байдаг.

Зайлшгүй сонголт хийх

Зайлшгүй сонголтын дасгалууд нь суралцагчдад өөрсдийн хандлага, үнэт зүйлс мөн тэдгээрийн

шалтгааныг танин мэдэхэд туслах зорилгоор нийтлэг ашиглагддаг. Эдгээр дасгал нь

суралцагчдад өөрсдийн үзэл бодлыг багийнхаа бусад гишүүний үзэл бодолтой харьцуулж үзэх

боломж олгодог. Багш өгүүлбэр эсвэл нөхцөл байдлыг уншиж өгөөд сонголтын хувилбарыг

танилцуулна. Суралцагчид нээлттэйгээр эсвэл нууцаар өөрсдийн сонголтоо хийж байр сууриа

тодорхойлно. Хэрэв хүсвэл зарим дасгалын хувьд суралцагчид дасгал ажлын явцад байр

сууриа өөрчилж болно гэдгийг хэлж өгөөрэй. Багш бүх үзэл бодлыг хэлэлцүүлэхээс гадна

“зөв”, “буруу” гэсэн байр суурь бараг байдаггүйг анхаарах нь чухал.

30 31

УДИРТГАЛ

УДИРТГАЛ

Эдгээр дасгал ажилд хэд хэдэн янзаар задлан шинжилгээ хийж болно. Эмзэг асуудлуудын

тухайд суралцагчид цаасан дээр тэмдэглэх зэрэг аргаар сонголтоо нууцаар хийж болно.

Хэрэв тухайн сонголтыг илээр хийвэл түүний дараа багш үзэл бодол, сонголт тус бүрээс хэд

хэдэн ялгаатай саналыг авч хэлэлцэх, эсвэл тодорхой нэг байр суурийг баримталж байгаа

суралцагчдыг өөр хоорондоо хэлэлцээд дараа нь сонголтынхоо талаар бусдадаа танилцуулахыг

хүсэх замаар дасгал ажлыг үргэлжлүүлэн хийж болно. Суралцагчид тус тусын суудалд суусан

хойно дасгал ажлыг дүгнэх зорилгоор задлан шинжилгээ болон нэгтгэн дүгнэлт хийх асуулт

асууж болох юм.

Бодит байдалд туршиж үзэх

Суралцагчдад ямар нэг чадварыг хэрэглэх, зан байдлыг туршиж үзэх даалгавар багш өгдөг. Ийм

төрлийн даалгавар нь суралцагчдыг шинэ зан байдлыг туршиж үзэх, чадваруудыг амьдралдаа

хэрэглэхэд учирч болох саадыг даван туулахад тус дөхөм болдог. Зарим тохиолдолд төвөгтэй

байдаг ч эдгээр даалгавар нь чадварыг хэрэглэхдээ өөртөө итгэлтэй байхад нь суралцагчдад

тусалдаг.

Бие халаах дасгал

Эдгээр нь тоглоомтой төстэй, богино хэмжээний дасгал ажил бөгөөд суралцагчдын дунд

нөхөрсөг, таатай дулаан уур амьсгал бүрдүүлэх зорилгоор ашиглагддаг. Иймэрхүү дасгал

ажлыг ихэвчлэн сургалтын эхэнд, мөн дунд буюу суралцагчдын эрч хүч суларсан үед тэднийг

сэргээх, идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх, хэмнэлийг өөрчлөхийн тулд хийдэг. Бие халаах

дасгал нь тухайн хичээлийн сэдэвтэй ямар нэг байдлаар холбоотой, эсвэл өмнөх хичээлийн

агуулгыг давтсан байвал зохино.

Нэргүй асуултын хайрцаг

Санал хураах хайрцагтай адил дээрээ нарийхан нүхтэй ердийн хайрцагт суралцагчид цаасан

дээр асуултаа бичээд хийнэ. Харин нэрээ тавихгүй байхыг суралцагчдад сануулаад ямар

нэг үзэл баримтлал, ойлголтын талаар мэдэхгүй болон эргэлзээтэй зүйлээ бичээд асуултын

хайрцагт хийнэ.

Нэргүй асуултын хайрцгийг ашиглаж, сургалтын талаарх оролцогчдын санал сэтгэгдлийг

мэдэж болох юм. Энэ гарын авлагад энэ талаар онцгойлон дурдаагүй ч хичээл бүрийн төгсгөлд

оролцогчдын санал сэтгэгдлийг сонсох тусгай цаг гаргаж болох юм. “Энэ хичээлийн аль хэсэг

чамд хамгийн их таалагдав?” “Өнөөдөр сурч авсан хамгийн чухал зүйл чинь юу байсан бэ?”

гэх мэт асуулт бүхий цаасан дээр суралцагчид нэрээ тавилгүйгээр хариуг нь бичих эсвэл “...

талаар би илүү ихийг мэдэх хүсэлтэй байна.” “... талаар би асуумаар байна.” гэсэн өгүүлбэрийг

гүйцээх зэргээр ажиллуулж болно. Мөн асуулт, гүйцээх өгүүлбэрийг хослуулж болно.

АНГИ БҮЛЭГТЭЙ АЖИЛЛАХ БОЛОН НИЙТЛЭГ

БЭРХШЭЭЛИЙГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

Ямар ч хоёр анги хоорондоо адилхан байдаггүй. Хүүхдүүд өөрсдийн ангиа дахин давтагдашгүй

өвөрмөц болгодог. Үүн дээр багшийн шинж чанар нөлөөлдөг. Ангиуд болон багшаас хамаарч

дасгал ажлууд нь номон дээр бичигдсэнээс бага зэрэг өөрөөр хийгдэх явдал гардаг. Мөн багш

нэг ижил дасгалыг өөр өөр ангид өөрөөр хийлгэхийг хүсч болох юм. Нэг ангид тохирсон арга

нөгөөд тохирохгүй байж болох юм. Багш тухайн ангийн хүүхдүүдийг илүү таньж мэдэх тусам

сэдвийн төлөвлөгөөг тэдэнд илүү тохирохуйцаар өөрчлөх хэрэгтэй. Ингэхдээ тэдний сурах

хэрэгцээнд ямар нэгэн сөрөг байдлаар нөлөөлөхгүй байхад анхаараарай.

Ангид мөрдөх дүрэм

Сургалт эхлэхээс өмнө гүйцэтгэсэн байх хамгийн чухал зүйлсийн нэг бол ангид мөрдөх дүрэм

журмыг тогтоох явдал. Энэ дүрэм нь суралцагчдад тухайн сургалтын явцад ямархуу зан

байдалтай байх, биеэ хэрхэн авч явах талаар мэдээлэл өгнө. Ялангуяа энэ хөтөлбөрийн дагуу

хичээллэх ангиуд мөрдөх дүрмээ тогтоох нь нэн чухал. Учир нь энэ хөтөлбөрт ашиглагдах арга

барилуудаас шалтгаалан суралцагчдын оролцоо их байх болно. Маш сайн боловсруулагдсан

дүрэмтэй бол суралцагчид сургалтад оролцохдоо санаа зовох зүйлгүй, өөртөө итгэлтэй

байх ба сургалтын уламжлалт орчноос илүү сул чөлөөтэй орчинд эмх замбараатай байдлыг

сахиулахад багшид тустай байх болно.

Ангид мөрдөх дүрэм журмыг эхний хичээл дээр тогтоосон байх шаардлагатай. Тэрхүү

дүрмийг суралцагчид өөрсдөө зохиох нь хамгийн тохиромжтой. Суралцагчдад бид бүхэн

хэсэг хугацааны туршид хамтран ажиллах гэж байгаа талаар хэлж ангид болон бие биетэйгээ

харилцахдаа ямархуу зан байдалтай байх тухайгаа шийдэж дүрмээ тогтоохыг хүснэ. Энэ

дүрэмд орох зүйлсийн талаар саналаа хэлэхийг хүснэ. Энэ нь тэдний хамгийн эхний даалгавар

байх болно. Гарсан санаа бүрийг самбарт бичнэ. Хэрэв суралцагчдад туслалцаа хэрэгтэй бол

дараах асуултуудыг асууна:

Хоорондын харилцаа, бэлгийн боловсрол, хүчирхийлэл зэрэг сэдвээр ярилцахад яагаад

хэцүү байдаг вэ? Ямар дүрэм журам тэдгээрийн талаар ярилцахад тустай байх вэ?

Энэ ангийн сурагчид бие биеэ хэрхэн хүндэлж болох вэ?

Сайн анги бий болгоход ямар дүрэм журам хэрэгтэй гэж бодож байна вэ?

Эерэг уур амьсгал бий болгоход ямар дүрэм журам хэрэгтэй гэж бодож байна вэ?

Суралцагчдаас саналыг нь сонсч дуусаад жагсаалтын эцсийн хувилбарыг гаргаж ирэхийг

хүснэ. Энэ үед багш тэдний дурдаагүй өнгөрсөн зүйлийг гаргаж ирж болох юм. Өөрийн гаргаж

буй саналаа суралцагчдыг хүлээн зөвшөөрөхөөс өмнө самбарт бичихээ түр азнаарай.

Дараах зүйлсийг дүрэмдээ оруулсан байвал зохино:

Ангид яригдсан зүйлс ангид л үлдэнэ; хувь хүний тухай мэдээллийн нууцыг хадгалах

ёстой.

Бусдад өөрийгөө таниулж, шударга байх.

Бие биеэ сонсох. Бусдыг ярьж байхад зэрэгцэж ярихгүй байх.

Бусдын хэлж ярьж байгаа зүйлийг хүндлэх. Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх эрхтэй.

Санал зөвлөгөө өгөх, асуулт асуух нь чөлөөтэй.

Бусдыг гомдоох зүйл хийхгүй байх. Хэн нэгнийг загнах, уурлуулахыг хориглоно.

Хэрэв хүсэхгүй бол хувийн мэдээллийг бусадтай хуваалцахгүй байж болно.

Сургалтандаа тогтмол сууж, цагтаа ирнэ.

Аливаа ялгаварлан гадуурхсан, хүчирхийллийн шинжтэй зүйлийг тэвчихгүй.

Мэдээлэл тухайн хүн болон бусдад хор уршигтай байхаас бусад тохиолдолд багш бүх

суралцагчийн хувийн нууцын талаарх мэдээллийг хүндэтгэн үзнэ.

Санал болгож буй бүх дүрмийг самбарт бичсэний дараа суралцагчдаас тэдгээрийг дагаж

мөрдөж чадна, мөн бие биедээ дагаж мөрдөхөд нь тусалж чадна гэж бодож байгаа эсэхийг нь

асууна. Тогтоож буй дүрмийг мөрдөхгүй бол ямар үр дагаварт хүрч болохыг асуугаад тэдгээр

үр дагаврыг жагсаан бичиж үзүүлнэ.

Боломжтой бол тогтоосон дүрмээ том цаасан дээр бичээд хичээл бүрийн явцад ангид өлгөж

байхад зүгээр. Тэдгээр дүрмээ тогтмол мөрдөж байхад анхаарч, хэн нэгнийг дүрмээ зөрчиж,

хичээл үймүүлж байхыг анзаарвал багшид хэлэхийг тэдэнд сануулна. Хэрэв дүрэм зөрчвөл

32 33

УДИРТГАЛ

УДИРТГАЛ

яах тухай хэлэлцэж тогтсон бол тохиромжтой үед түүнийгээ хэрэгжүүлж байх ба тогтоосон

дүрмийг зөрчих нь хэрээс хэтэрсэн гэж үзвэл түүнийг оролцогчдын хамтаар ярилцаж шийднэ.

Дүрмэндээ тохирох өөрчлөлт хийнэ.

Багшид зориулсан ерөнхий удирдамж

Хэдийгээр анги бүр ижилгүй ч багшид төвөг учруулж мэдэх нөхцөл байдал аль ч ангид үүсдэг.

Хүндрэл бэрхшээлийг багасгахад багшид туслах зарим зүйлийг доор үзүүллээ:

Суралцагч нэг бүрийг таньж мэдэх. Тэдэнд эерэг үнэлгээ, урамшуулсан үгийг чин сэтгэлээсээ

харамгүй хэлж байх.

Суралцагчдыгаа сайтар сонсч тэдний хэрэгцээ, мэдрэмж, санал бодлыг хүндэтгэх.

Зөрчил, маргаан, бүдүүлэг үг хэллэг, зан авирыг тэр дор нь зохицуулах. Суралцагчдыг

бие биеэ доромжлох, хор шарыг нь малтах, уруу татах зэрэг байдал үүсгэхгүй байх.

Тайван, тухтай орчин бүрдүүлэх. Ширээ сандлыг тойрог, эсвэл U юмуу П хэлбэрээр

засвал оролцогчид бусдыгаа харах боломжтой байдаг.

Нийтлэг бэрхшээлүүд

Багшид гурван янзын нийтлэг бэрхшээл тохиолддог. Эдгээр нь зэрэгцсэн яриа, зөрчилдөөн

болон үймүүлэгчид юм. Энэ хэсэгт эдгээр бэрхшээлийн талаар тус тусад нь өгүүлсэн байгаа.

Зэрэгцсэн яриа

Ихэнх багш нар энэ бэрхшээлийн талаар сайн мэднэ. Хэд хэдэн суралцагч өөр

хоорондоо ямар нэг зүйлийн талаар ярих явдал элбэг гардаг ба тэдний яриа

тухайн үед яригдаж буй сэдвийн талаар эсвэл огт өөр зүйлийн талаар байж болно.

Иймэрхүү зэрэгцсэн яриа хичээлийг үймүүлэх шинжтэй болж ирвэл багш дараах арга

хэмжээнүүдийг авч болох юм:

Ярилцагчдын анхаарлыг дасгал ажилд хандуулах. Хичээл дээр баримтлах дүрмийн

талаар сануулах.

Хичээл заахаа зогсоогоод тэднийг ярихаа больтол нь юу ч хэлэлгүй тэдэн рүү харах.

Багшийн зүгээс тодруулах, эсвэл бусадтайгаа хуваалцах ямар нэг санал бодол байгаа

эсэхийг тэднээс асуух.

Тэдэнд зориулан тусгай даалгавар өгөх. Эсвэл тухайн үед хийж байгаа зүйлтэй холбоотой

асуулт асуух.

Энэ байдлыг олон дахин гаргаж байгаа суралцагчидтай тус тусад нь уулзаж сургалтын

дүрмийн талаар сануулах. Тэднээс сургалтыг үр дүнтэй явуулахад туслалцаа үзүүлэхийг

хүсэх.

Хэрэв тэд найз нөхөд бол тэднийг салгаж суулгаж болно.

Зөрчилдөөн ба хуваагдмал байдал

Маргаантай асуудал, үзэл бодлын зөрөлдөөн, анги давхаргын ялгаа зэргийн улмаас нэг эсвэл

хэсэг оролцогчид бусдаасаа ялгарах, салангид болох үед зөрчилдөөн болон хуваагдмал

байдал үүсдэг. Тэр хүн, эсвэл бүлэг тодорхой шалтгаануудын улмаас уурлаж цухалдах, бусад

нь тэднийг хүндлэхгүй байх, тэдний итгэл үнэмшлийг тоож үзэхгүй, эсвэл шүүмжилж байгаа

мэт санагдах, тэд бусдаасаа гадуурхагдсан мэт бодол төрөх зэрэг байдал гарч болно. Улмаар

тэд тухайн бүлгээс гарах, хичээлд суухаас татгалзах зэрэг шийдвэр гаргаж болзошгүй. Хэрэв

ийм байдал үүсвэл багш дараах арга хэмжээг авч болно:

Зөрчилдөөн, хуваагдмал байдлыг анхаарч үзэх. Хэрэв энэ байдлыг үүсгэгч нь анхаарлын

төвд байхыг хүссэн хэн нэгэн суралцагч бол түүнд тохирох эерэг дүрийг оноож өгөх, эсвэл

өөр ямар нэг эерэг арга зам хайж олох.

Зөрчилдөөнд оролцсон хүн тус бүртэй ганцаарчлан уулзаж ямархуу бодолтой байгаа

талаар нь асууж ярилцах.

Бүлгээс өөрийгөө тусгаарлаж буй суралцагчийг бүлэгтээ дахин нэгдэхэд нь тусалж дэмжих.

Тухайн үед нь авч хэлэлцээгүй ямар нэг зөрчил улам хурцадсан бол

түүнийг яг одоо шийдвэрлээрэй. Хичээлээ зогсоож уг асуудлын талаар ярилцах нь зөв.

Үүнд дараах үе шатуудыг санал болгож байна:

Сөргөлдөгч талуудыг бүгдийг нь сонсох. Тухайн нөхцөл байдлыг хэрхэн үзэж байгааг нь

тайлбарлуулах. Энэ үеэр эсрэг тал нь саад хийх ёсгүй.

Тал бүрийг эсрэг талынхаа байр суурийг өөрийн үгээр найруулж хэлэх, эсвэл давтаж

хэлэхийг хүсэх. Талууд өөрсдийнх нь байр суурийг нөгөө тал нь ойлгосон, зөв

танилцуулж байна гэж үзтэл нь үүнийг үргэлжлүүлэн хийлгэх.

Санал зөрөлдөж байгаа асуудлуудыг тодорхойлж тэдгээрийг ойлгомжтойгоор

илэрхийлэх.

Талуудад зөрчилдөөнийг шийдвэрлэж бие биеэ ойлгох нь чухал гэдгийг хэлж өгөх. Энэ

зөрчилдөөнийг хэрхэн зохицуулж болох талаар талуудаас асуух.

Талуудыг эсрэг талынхаа санал бодол, хэрэгцээний талаар ямар бодолтой байгааг нь

асуух.

Талууд бие биенийхээ хэрэгцээг ойлгож хариу өгөх, эсвэл санал нийлнэ /нийлэхгүй

гэдгээ шийдтэл нь яриаг үргэлжлүүлэх.

“Дүрүүд” ба үймүүлэгчид

Багийн гишүүд тодорхой “дүрүүдэд” хуваагдах нь хэвийн үзэгдэл. Нийтлэг байдаг зарим дүрээс

дурдвал:

Алиалагч – инээдтэй зүйл ярин тоглоом тохуу хийж бусдын анхаарлыг татагч.

Удирдагч – бусдыг зохион байгуулж багийнхаа ажлыг танилцуулагч.

Чалчигчид – бусдаас илүү ярьдaг хүмүүс.

Дуугүй суугчид – хичээлд бага оролцдог, бусдаар яриулж, удирдуулдаг хүмүүс.

Эдгээр дүр нь хичээлийг явуулахад хэр зэрэг тус дэм, эсвэл саад болох нь тухайн дүр бүрт,

бүлэг бүрт, мөн хичээл бүр дээр янз янз байна. Бүлгийн онцлог байдлыг мэдэрч тухайн дүрийн

үүрэг нь хичээлд саад болох шинжтэй бол хариу үйлдэл үзүүлэх чадвартай байх нь хамгийн

чухал.

Алиалагчид шог хошин зүйл ярин хүмүүсийг инээлгэж бүлэгт таатай уур амьсгал бий болгох

боловч заримдаа энэ хошигнол нь цагаа олоогүй байх, мөн бусдадаа сөргөөр нөлөөлж

болзошгүй. Түүний хошигнол хичээлд саад болох хэмжээнд хүрвэл багш түүнтэй шууд ярилцах

хэрэгтэй. Ингэхдээ түүнийг хошигнолоо нөхцөл байдалтай тохируулахыг хүсч байгаагаа хэлнэ.

Ийм тохиолдолд багш биеийн дохио зангаа, харцаараа алиалагчид сануулга өгч болох юм.

Харин түүнийг нь ойлгохгүй бол багш үг яриагаар ойлгуулах хэрэгтэй. Тийм суралцагчид ямар

нэг дүрийг оноож өгч чадварыг нь зөвөөр ашиглах нь зүйтэй.

Чалчигчид баг доторх яриа хэлэлцүүлгийг таслалгүй өрнүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Харин зөвхөн

ганц, эсвэл цөөн хэдэн суралцагч нар яриа хэлэлцүүлэгт байнга давамгайлан оролцож бусдадаа

ярих боломж олгохгүй бол энэ нь сөргөөр үйлчилж эхэлнэ. Гаргаж байгаа санаанууд нь маш зөв

байсан ч ганц суралцагчийг багаа төлөөлөн байнга яриулахгүй байхад анхаараарай. Хэрэв энэ

байдал үргэлжилбэл багш тухайн суралцагчтай ярилцаж түүний чухал, үнэтэй санаанууд болон

өөртөө итгэлтэй байдлыг нь сайшаагаад, түүнийг түр азнаж бусдадаа ярих боломж өгөхийг

34 35

УДИРТГАЛ

УДИРТГАЛ

хүснэ. Түүнчлэн, “Одоо бусад хүн юу гэж бодож байгааг сонирхъё” гээд бусад суралцагчийн

нэрийг дуудах, эсвэл багаас ярилгүй үлдсэн хэн нэгнийг сонгон яриулах зэргээр ганцаараа

давамгайлан ярьж буй хүнийг зогсоож болно.

Чалчигчийн эсрэг дүр нь дуугүй суугчид. Сургалтын явцад тун ховорхон ярьдаг тэд маш

сайн сонсогчид байж чаддаг. Харин суралцагчид маань ярих, үзэл бодлоо хуваалцах хүсэл

эрмэлзэлтэй байх нь багшийн хувьд чухал. Чимээгүй суугчдыг яриулахын тулд багш тэднийг

нэрээр нь дуудан асуух, нүүр тулан ярилцах, ярихыг оролдож буй шинж тэмдэг илэрвэл дэмжих,

мөн өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэхийн тулд тэдний гаргасан санааг эерэгээр үнэлэх

зэрэг арга хэрэглэж болно. Түүнчлэн, бүх суралцагчийг адил тэгш татан оролцуулсан дасгал

ажил, хосоороо ажиллах дасгал хийж болно. Жишээ нь, бүх суралцагч ээлжлэн саналаа хэлэх

асуулт тавих, эсвэл хосоороо ажиллах дасгал нь хүн бүр ямар нэг үүрэг хүлээсэн байж болох

юм.

Багшийн ёс зүй

Анги, хамт олныг удирдагчийн хувьд багш өөрийнхөө зан байдал анги хамт олонд хэрхэн

нөлөөлж болохыг, ялангуяа харилцан итгэлцэл, нууцыг хадгалахын тухайд ямар нөлөө үзүүлж

болохыг бодолцож байх хэрэгтэй. Суралцагчдынхаа тухай хувийн чанартай мэдээллийг бусад

багш нар, эцэг эх, сурагчид болон бусад хүнтэй хуваалцах нь багшийн ёс зүйд үл нийцнэ. Энэ

нь итгэлцлийг эвдэж, ангийн уур амьсгалд сөргөөр нөлөөлөх ба сурах үйл явцад саад болдог.

Багш бол суралцагчдын хувьд даган дуурайх загвар нь бөгөөд зан байдлаараа тэдэнд үлгэр

дуурайлал үзүүлэх хэрэгтэй. Хэрэв ямар нэг суралцагч зайлшгүй мэдээлбэл зохих, эсвэл

хэн нэгнийг аюулд учруулж болзошгүй мэдээллийг задалбал багшид бусдын нууцыг задлах

шаардлага гарч болно.

Сургалтын эхэнд суралцагчдад иймэрхүү зүйл болбол юу болох тухай сануулж хэлэх нь

зүйтэй. Багш нууцыг задлахдаа сайтар бодож маш болгоомжтой хандах хэрэгтэй ба тухайн

суралцагчид ямар арга хэмжээ авах гэж байгаагаа урьдчилан мэдэгдэх хэрэгтэй. Харин

сайтар бодож тунгаасан ч ямар нэг арга хэмжээ авахгүй байж болохгүй. Хэрэв өсвөр насны

хүүхдэд ямар нэг аюул заналхийлж байвал насанд хүрэгчид тухайн нөхцөл байдлаас гарахад

нь туслах хэрэгтэй.

Түүнчлэн, энэ гарын авлага дахь нэлээд олон сэдэв сэтгэлийн хөдөлгөөнтэй холбоотой

агуулгад хамарч байгааг багш анхаарч үзэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хувь хүний үзэл,

санал бодолтой холбогдоно гэсэн үг. Ямар ч тохиолдолд суралцагч бүр өөрийн хандлага,

итгэл үнэмшилтэй байх эрхтэй гэдгийг багш санаж байвал зохино. Багш өөрийн үзэл бодлыг

суралцагчиддаа тулгахгүй байх ёстой. Түүний оронд суралцагчдад тэдний үзэл бодол, итгэл

үнэмшил ямар мөн чанартай, ямар үр дүнд хүрч болохыг олж мэдэхэд нь тусалж тэр хандлагаа

өөрчлөхөд нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

тавих, хүмүүсийг биечлэн урих, мөн сонирхсон хүмүүсийг эрж олоход туслах сонирхолтой

хүмүүсийн туслалцааг авах талаар эргэцүүлэх.

Хөтөлбөрийг эхэлсний дараа шинэ гишүүн нэмж элсүүлэх эсэх? Заагдсан сэдвүүдийн

агуулгыг шинээр элссэн суралцагч хэрхэн нөхөж бусдыгаа гүйцэх вэ?

Ангид хэдэн суралцагч байх вэ? 15-20 байх нь хамгийн тохиромжтой боловч 25 хүртэл

гишүүнтэй байж болно.

Сургалт хаана явагдах вэ? Анги танхимыг ашиглахад ямар нэг зөвшөөрөл шаардлагатай

эсэх.

Сургалт хэдийд, ямар давтамжтай явагдах вэ? Ямар хугацаанд үргэлжлэх вэ? Долоо

хоногт нэг сэдэв орно гэвэл нийт хөтөлбөр хоёр хичээлийн жилийн турш үргэлжлэх учраас

сайн бодолцож сэдвээ сонгох.

Та сэдвүүдийг хэн нэгэнтэй хамтран заахыг хүсч байна уу? Тийм бол тантай хамтран сургалт

хийх хэн байж болох вэ?

Сургалтын оролцоонд тулгуурласан арга барилыг ашиглаж амьдрах ухааны чадварыг заахын

тулд урьдчилан ямар нэг сургалтад хамрагдах шаардлагатай эсэх?

Удиртгал дээр сургалтын зорилго юу байх, амьдрах ухааны чадвар гэж юу болох, суралцагчид

юу сурах, мөн заагдах сэдвүүдийн ерөнхий төлөв байдлын талаар багш тайлбарлаж өгнө.

Мөн суралцагч төвтэй арга барил түүний үндсэн зарчмын талаар, суралцагчдаас юуг хүсэн

хүлээж буй талаар товч танилцуулж болох юм. Сэдвүүд нэг нэгтэйгээ уялдаа холбоотой

бөгөөд сургалтад тогтмол сууж үйл ажиллагааны зааврын дагуу бүх зүйлийг хийж байх нь

чухал гэдгийг тодорхой тайлбарлах нь зөв.

Анги бүрдэж сургалт эхлэхэд бэлэн болсон бол багш та:

Суралцагчдыг бие биетэйгээ танилцахад нь туслах “бие халаах” дасгал хийгээрэй.

Ангид мөрдөх дүрмээ суралцагчдаар зохиолгоорой.

Суралцагчдыг анги болон хичээлийнхээ талаар ямар төсөөлөл, сонирхолтой байгаа, юунд

итгэж найдаж байгаа талаар нь яриулж судлах гэж байгаа хичээл нь тэр төсөөлөлтэй нь

ямар талаар нийцэж, бас ямар талаараа нийцэхгүй байгааг тайлбарлаарай.

Тэдгээр суралцагчидтай хамтран ажиллаж, амьдрах ухааны чадварыг заахдаа урамтай

байх болно гэдгээ илэрхийлээрэй.

Сэдвүүд заагдах явцад суралцагчдаас амьдрах ухааны чадваруудыг хэрхэн хэрэгжүүлж байгаа

болон сургалтын талаар ямар сэтгэгдэлтэй байгаа талаар нь асууж лавлан (нэргүй асуултын

хайрцаг хэсгийг үз) сэдвээ тэдний сонирхол, хэрэгцээнд тохируулж өөрчлөөрэй.

АМЬДРАХ УХААНЫ ЧАДВАРЫГ СУДЛАХ АНГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

Энэ гарын авлагыг хичээлээс гадуурх үйл ажиллагаа болон албан бус боловсролын чиглэлээр

ашиглах гээд уг хичээлийг судлах анги хараахан бүрдэж амжаагүй бол тийм анги бүлгийг бий

болгохдоо дараах зүйлсийг харгалзан үзэхийг зөвлөж байна. Үүнд:

Сургалтын оролцогчид ямархуу хүмүүс байх вэ? Тэдний нас, хүйс, нийгэм эдийн засгийн

гарал байдал, сургуульд хамрагдсан байдал зэргийг харгалзан үзэх.

Энэ хичээлд суух сонирхолтой хүмүүсийг хэрхэн олох вэ? Клубыг сурталчлах, зарлал

36 37

УДИРТГАЛ

УДИРТГАЛ

Сургалтын үнэлгээ

ҮНЭЛГЭЭНИЙ ЖИШИГ ХУВИЛБАР

Хувь хүний болон хүмүүс хоорондын харилцааны зарим чадварыг илэрхийлэх шалгуур

үзүүлэлтийг жишээ болгон харуулав. Шалгуур тус бүрийг анхааралтай уншин үнэлгээ өгөөрэй.

Хэрвээ Тухайн чадвараа тогтмол хэрэглэдэг бол 2 оноо, заримдаа хэрэглэдэг бол 1 оноо, огт

хэрэглэдэггүй бол 0 оноо өгч нийлбэрийг гарган үнэлгээ өгөөрэй.

Сурагчийн өөрийн болон багшийн үнэлгээний нийлбэрийг дунджаар амьдрах ухаан чадварыг

хэр зэрэг эзэмшсэн байдлыг тодорхойлно.

Амьдрах ухааны

чадварууд

Тунгаан бодох

Бие даан шийдвэр

гаргах

Бүтээлчээр сэтгэн

бодох (шинэ санаа

гаргах, хувилбар

боловсруулах чадвар)

Шалгуур

Хувийн зохион байгуулалтын чадварууд:

1. Аливаа үйлдэл хийхээсээ өмнө сайтар бодож,

шаардлагатай бол зогсоох

2. Хийж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа эсэхээ

тунгаан бодох

3. Өөрийн давуу тал болон шинж чанараа бодох

4. Бусдыг буруу зүйл хийснийх нь төлөө

буруутгахаасаа өмнө бодох

1. Боломж хомс байсан ч аль болохоор

мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах

2. Томчуудаас хараат бус байдлаар буюу бие

даан шийдвэр гаргах

3. Зөв шийдвэрийг шууд гаргадаг байх

1. Загварт баригдалгүй чөлөөтэй бодож сэтгэх

2. Асуудлыг шийдвэрлэхдээ шинэ санаа, онцгой

хувилбарыг гаргах

3. Алсын хараатай буюу ирээдүйд чиглэсэн байх

Байнга

2

2

2

2

2

2

2

2

2

2

Заримдаа

1

1

1

1

1

1

1

1

1

1

Огт үгүй

0

0

0

0

0

0

0

0

0

0

Өөрийгөө танин

мэдэх, хүлээн

зөвшөөрөх (Бусдын

боломжид итгэх,

тэдний сул талыг

хүлээн зөвшөөрөх,

хүндэтгэх)

Сэтгэлийн

хөдөлгөөнөө

зохицуулах (Өөрт

төрж буй мэдрэмжийг

зохистой байдлаар

илэрхийлэх)

Стрессийг зохицуулах

Өөрийн бодол санаа,

сэтгэл хөдлөл, үнэт

зүйлсээ илэрхийлэх

Өөртөө итгэх итгэл

1. Өөрийн эерэг талуудыг тодорхойлж чаддаг

байх

2. Шинээр сурсан зүйл, эзэмшсэн чадвар

зэрэг өөртөө гарсан эерэг өөрчлөлтүүдийг

тодорхойлох

3. Зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэх, өөрийн

үйлдэлдээ хариуцлага хүлээх

1. Зөв, буруу ямар ч үйлдэлд эерэгээр

хариу үзүүлэх

2. Өөрийн болон бусдын сэтгэлийн

хөдөлгөөнийг ойлгодог байх

3. Хүчтэй сэтгэлийн хөдөлгөөний үед аль

болохоор богино хугацаанд тайвширдаг байх

1. Стресс, түүний үр дагаврын талаар мэддэг

байх

2. Стрессийн үед бие махбодод ямар өөрчлөлт

гардаг болохыг мэддэг байх

3. Стрессийг хэрхэн даван туулах өөрт тохирох

аргуудыг хэрэглэж чаддаг байх

1. Мэдрэмж, бодол санааг илэрхийлэх үг

хэллэгийг мэдэх, ашиглах

2. Өөрийгөө олон янзын арга хэлбэрээр

илэрхийлэх (урлаг, хөгжим, яруу найраг г.м)

3. Багаар хамтарч ажиллах

4. Урамшуулан дэмжих асуултууд асуух

1. Өөрийн хүйсийн үүрэг, хариуцлага, саад

бэрхшээлийн талаар өөртөө итгэлтэйгээр

илэрхийлэх

2. Өдөж сөргөсөн асуултад өөрийнхөө үзэл

бодлоо хамгаалж, өөртөө итгэлтэйгээр

хариулт өгөх

3. Бусдынхаас өөр байсан ч өөрийнхөө үзэл

бодол төлөвлөгөөгөө илэрхийлдэг байх

2

2

2

2

2

2

2

2

2

2

2

2

2

2

2

2

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

Асуудлыг даван

туулах (Хэрэгцээтэй

мэдээлэл олж,

хувилбаруудыг

шинжлэн судлах)

1. Тухайн нөхцөлд тохирсон, оновчтой шийдлийг

богино хугацаанд олох

2. Боломжит хувилбаруудыг санал болгох

3. Шинэ санаа гаргадаг байх

4. Хүсэл, хэрэгцээг ялгаж чаддаг байх

5. Асуудлыг тал бүрээс нь авч үзэх

2

2

2

2

2

1

1

1

1

1

0

0

0

0

0

Шийдвэр гаргах

1. Аливаа үйлдлийн эрсдэл/үр ашгийг

тэнцвэржүүлэх

2. Нотолгоо, баримт дээр тулгуурлан шийдвэр

гаргах

3. Бусдыг анхааралтай, үр дүнтэй сонсох

2

2

2

1

1

1

0

0

0

38 39

УДИРТГАЛ

УДИРТГАЛ

Хүмүүс хоорондын харилцааны чадвар (Асуудлыг даван туулах, аливаа зүйлийг зохицуулах чадвар)

Нийгмийн үүрэг

хариуцлага хүлээх

болон хамтарч

ажиллах чадвар

Бусдыг мэдэрч

ойлгох

Бусадтай холбоо

тогтоох

Бусдыг хүндлэх,

сайшаах

1. Хамт олондоо туслах

2. Хэн нэгэнд тодорхой зүйлээр тусалдаг байх

(сэтгэл санааны дэмжлэг, цаг хугацаа, мөнгө)

3. Бусдад бэлэг өгөх/туслах, бусдын бэлэг/

тусламжийг авч чаддаг байх (цагаа зарцуулах

ч орж болно.)

4. Нэгдсэн зорилгодоо хүрэхийн тулд бусадтай

хамтран ажиллах, хэрэгцээтэй үед буулт

хийдэг байх

1. Бусдын мэдрэмж, санаа бодлыг ойлгох

чадвартай байх

2. Бусдын мэдэрч буйг мэдрэх

3. Бусдад туслах нь яагаад чухал болохыг

мэддэг байх

4. Бусдад тусалснаар сэтгэл ханамжтай байх

1. Бусадтай ямар холбоо хамааралтай болохоо

тодорхойлж, холбоо тогтоох

2. Холбоо хамаарлын хүрээгээ дүрсэлж зурдаг

байх

3. Холбоо хамаарлын ялгаатай төрлүүдийн

шинж чанарыг тодорхойлж чадах

4. Холбоо тогтооход юу хэрэгтэй болохыг

тодорхойлох

5. Холбоо хамаарлын хүрээний

өөрчлөлтийг ойлгон мэдрэх

1. Өөрсдийнхөө амьдралд бусад хүн яагаад

чухал болохыг тодорхойлж чадах

2. Бусдад тохиолдсон зүйлийг сэтгэлээсээ

хуваалцаж чаддаг байх

3. Бусдын бодол санаа чинийхээс өөр байсан ч

түүнд хүндэтгэлтэй хандах

2

2

2

2

2

2

2

2

2

2

2

2

2

2

2

2

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

Амьдрах ухааны боловсрол,

түүний логик хүрээ

Дэлхийн боловсролын чуулганы үеэр (2000) дэлхийн 180 орны Засгийн газар, төрийн бус

байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл залуучуудад амьдрах ухаанд суурилсан боловсрол

олгохын төлөө байгаагаа дахин нотолсон юм. Бүх нийтийн боловсролын тунхаг бичигт хүүхэд,

залуус, насанд хүрэгчдийн сурах суурь хэрэгцээг хангахуйц боловсролыг (мэдэх, хийж сурах,

хамтарч амьдрах, оршин байх гэсэн 4 үндсэн зарчим)-д тулгуурлан эзэмшүүлэхэд анхаарахыг

чухалчилжээ. Боловсролын үйлчилгээ нь хувь хүний авьяас, боломжийг тооцож, хүн бүрийн

хувийн шинж чанарыг хөгжүүлснээр тэдний амьдралын чанар дээшилж, нийгэмдээ хувь нэмэр

оруулахад чиглэнэ гэж уг баримт бичигт тодорхойлжээ. Тус чуулганаас гарсан Дакарын “Үйл

ажиллагааны хүрээ”-нд “Бүх нийтийн боловсрол” олгох зургаан зорилтын хоёр нь амьдрах

ухааны чадварыг тэргүүлэх чиглэл болгосон билээ. Тухайлбал,

Сургуулиар дамжуулан амьдрах ухааны чадвар олгох хөтөлбөрт хамрагдах боломж бий

болгохыг улс орнуудад гуравдугаар зорилтоороо санал болгожээ.

Бүх нийт сурч боловсроход, ялангуяа бичиг үсэг тайлагдалт, энгийн тоо бодох, мөн

амьдрах ухааны чадвар олгох чиглэлээр ахиц гаргахад шаардагдах чанартай боловсрол

олгохыг зургаадугаар зорилтод заажээ.

НҮБ-ын Хүүхдийн сангаас эрхлэн 2012 онд хийсэн үнэлгээнд тусгаснаар [2] улс орнууд

амьдрах ухааны боловсрол эзэмших чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ дараах логик

хүрээг баримталдаг байна.

АМЬДРАХ УХААНЫ БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭ

ЗОРИЛГО:

Залуучууд өөрсдийнхөө амьдрал, эрүү мэндэд эрсдэл аюулгүй, эерэг

зан үйлтэй болох.

АВБАЛ ЗОХИХ НИЙТ ОНОО

АВСАН ОНОО. Үүнээс:

• Хангалттай сайн

• Хангалттай

• Боломжийн

• Сайжруулах шаардлагатай

• Хангалтгүй

85-100

65-84

45-64

25-44

24

доош

ОРЦ:

Багш, хөтөлбөр, сургалтын

хэрэглэгдэхүүн

ГАРЦ:

Амьдрах ухааны боловсрол

эзэмшүүлэх (нийгэм, сэтгэл зүйн

чадвар эзэмшүүлэх холбогдох мэдлэг

эзэмшүүлэх)

ҮР ДҮН:

Залуучууд эрсдэлээс зайлсхийх мэдлэгтэй

Эрсдэлтэй нөхцөлийг өөртөө итгэлтэйгээр даван туулах чадвартай

Амьдралд тохиолдох эрсдэлийг зохицуулах эерэг хандлагатай болно

40 41

УДИРТГАЛ

УДИРТГАЛ

Орцоос гарц руу:

(Эхний төлөвийг орц гэж үзнэ. Гарц нь шилжсэн төлөв болно)

Сургуулиуд өөрсдөө нөхцөл байдлын эхний төлөвийг тогтоох. Энэ нь “орц” болно. (багш,

сургалтын хэрэглэгдэхүүн)

Сэдвийн мэдлэг болон нийгэм-сэтгэлзүйн чадвар эзэмшүүлэхэд багш нар хувийн болон

мэргэжлийн хувьд бэлтгэгдсэн байх. Учир нь амьдрах ухааны ур чадварыг эзэмшсэнээр

суралцагч нийгэмд өөрийгөө илэрхийлэх, сэтгэлзүйн байдлыг хянах, зохицуулах чадвартай

болно.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа нь сурахад нь хүрэлцээтэй, цагаа сонгоход хүндрэлгүй

байх

Хөтөлбөр нь суралцагчдын хэрэгцээ, сэтгэл санааны бэлэн байдалд тулгуурласан байх

Боловсролын салбар дахь өөрчлөлт шинэчлэлийн хүрээнд зан үйл болтол үйлчлэх

хязгаарлалтыг үл харгалзан оролцооны аргазүйг нэвтрүүлэх

Сургуулийн манлайлал, дэмжлэг авах

Гарцаас үр дүнд:

Сургалтын дүнд шинээр эззмшсэн мэдлэг чадвар нь оюутанд зайлшгүй хэрэгцээтэй нь

мэдрэгдэнэ.

Шинэ мэдлэг нь тасралтгүй хэрэглэгдэх шинэ чадвар нэмэгдэх замаар хандлага

төлөвшинө.

Суралцахуйн үйл нь өөртөө итгэх итгэл болон нийгэм сэтгэл зүйн чадваруудыг хөгжүүлнэ.

Хөгжлийн үр дүн нь хувь хүний болон сургууль дах эрсдэлийг бууруулна.

Амьдрах ухааны боловсрол эзэмшүүлэх үйл явц, гарч болох эрсдэл

ЗОРИЛГО:

ҮР ДҮН:

ГАРЦ:

ОРЦ:

Эрсдэлийг бууруулах эерэг зан үйл

Мэдлэг

Хандлага

Амьдрах ухааны боловсрол

эзэмшүүлэх

Чадвар

Хэрэглэгдэхүүн, Багш, Хөтөлбөр

Эрсдэл

Үе тэнгийхэн, гэр бүл, нийгмийн хэм

хэмжээ, бүтэц, агуулгын шинжтэй

загварлалт

Эмзэг бүлгийн тусгай хэрэглээ,

сургуулийн орчин, гэр бүл, нийгмийн

хэм хэмжээнд бэрхшээл учрах

Хэт дүүрсэн анги танхим , багш нар

хангалтгүй, бэлтгэгдээгүй, оюутны

элсэлт хангаотгүй байх, сургуулийн

удирдлагагын дэмжлэг сул байх

Эх сурвалж: Global Evaluation of Life Skills Education Programmes. UNICEF 2012

Амьдрах ухааны боловсрол эзэмшүүлэх

хөтөлбөрийг институтчилэх зөвлөмж

Зорилго:

Өсвөр үе, залуучуудад амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх

байгууллагыг тодорхой болгох, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд туслах зорилготой.

Баримтлах зарчим:

Амьдрах ухааны боловсрол эзэмшүүлэх хөтөлбөрийг институтчилэхэд дараах зарчим

баримтална. Үүнд:

Өсвөр үе, залуучуудын хэрэгцээнд суурилан, тэднийг хөгжүүлэхэд чиглэсэн байх

Цогц байдлаар хэрэгжүүлэх

Олон улсын чиг хандлагатай уялдсан байх

Эрүүл мэндийн боловсролын стандарт, хөтөлбөрийн зарчимтай уялдуулан боловсруулсан

байх

Хүний нөөцийг бүрдүүлж, чадавхжуулсан байх

Арга хэлбэр нь суралцагчдын оролцоонд тулгуурласан байх

Төрийн болон төрийн бус, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагын уялдаа холбоо,

хамтын ажиллагаанд тулгуурласан байх

Салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаанд тулгуурласан байх

Хөрөнгө оруулалтыг татах, зөв хуваарилах

Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан мэдээллээр хангах

Амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх хөтөлбөрийг институтчилэх

байгууллага, үйл ажиллагааны механизм

15-35 насны хүүхэд залуучуудад амьдрах ухааны боловсрол эзэмшүүлэх хөтөлбөрийг дараах

байгууллага хариуцан, өөрийн идэвхтэй үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлнэ. Үүнд:

1

Байгууллага

Ерөнхий

боловсролын

сургууль

2 Их дээд сургууль

Хэрэгжүүлэх албан

тушаалтан

ЕБС-ийн багш

нар

Нийгмийн

ажилтнууд

Дотуур байрын

багш

Их дээд

сургуулийн

амьдрах ухааны

сургагч багш нар

Оюутны холбоо

Оюутны байрын

багш нар

Зорилтот бүлэг

ЕБС-ийн ахлах

ангийн сурагчид

Дотуур байранд

амьдардаг хүүхдүүд

Нийт оюутнууд

Оюутны байранд

амьдардаг оюутан

залуус

Хүргэх хэлбэр

Хичээл

Хичээлээс гадуурх

үйл ажиллагаа /

клуб, дугуйлан/

Графикт сургалт,

хүмүүжлийн ажил

Хичээл

Хичээлээс гадуурх

үйл ажиллагаа /

клуб, дугуйлан/

Графикт сургалт,

хүмүүжлийн ажил

Төсөл хөтөлбөр

42 43

УДИРТГАЛ

УДИРТГАЛ

3

4

5

6

7

Насан туршийн

боловсролын төв

Мэргэжлийн

сургалт үйлдвэрлэлийн

төв

(МСҮТ)

Хүүхэд гэр бүл

хөгжлийн хэлтэс

(ХГХХ), Залуучууд

хөгжлийн төв

Залуучуудын

холбоо

Төрийн бус

байгууллага

НТБТ-ийн багш

нар

Эрүүл мэндийн

багш

Амьдрах ухааны

багш

Оюутны байрын

багш нар

Зохицуулагч

Нийгмийн

ажилтан , сэтгэл

зүйч

Залуучуудын

холбооны орон

нутаг дахь

удирдлагууд,

гишүүд

ТББ-ын

удирдлага,

гишүүд

Сургууль

завсардсан

хүүхдүүд

Ажилгүй залуучууд

Залуу эцэг эхчүүд

Дүүрэг хороодын

иргэд

МСҮТ-ийн

суралцагч хүүхэд,

залуучууд

Оюутны байранд

амьдардаг оюутан

залуус

Оюутны зөвлөл

Тус төвөөр

үйлчлүүлэх бүх

залуус

Орон нутгийн

залуучууд

Зорилтот өсвөр үе,

залуучууд

Модульт сургалтууд

Графикт сургалт

Олон нийтийг

хамарсан үйл

ажиллагаа

Хичээл

Хичээлээс гадуурх

үйл ажиллагаа

Графикт сургалт,

хүмүүжлийн ажил

Захиалгат сургалт

Өсвөр үе,

залуучуудад

чиглэсэн сургалт

Чөлөөт цагийн үйл

ажиллагаа

Идэвхжүүлэх,

сэдэлжүүлэх үйл

ажиллагаа

Олон нийтийн арга

хэмжээ/өдөрлөг

Залуучуудад

чиглэсэн сургалтын

үйл ажиллагаа

Идэвхжүүлэх үйл

ажиллагаа

Чуулган, уулзалт,

хэлэлцүүлэг

Тэмцээн, уралдаан

Сайн дурын үйл

ажиллагаа

Сургалт

Мэдээлэл, зөвлөгөө

Идэвхжүүлэх үйл

ажиллагаа

Олон нийтийг

хамарсан үйл

ажиллагаа

Ганцаарчилсан үйл

ажиллагаа

Албан боловсролын хүрээнд:

Ерөнхий боловсролын сургуулиар дамжуулан эрүүл мэндийн хичээл болон сургалтын

хөтөлбөрийг дэмжих үйл ажиллагаа хэлбэрээр

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтын төлөвлөгөөнд эрүүл мэндамьдрах

ухааны хичээл хэлбэрээр

Багш бэлтгэдэг их дээд сургуулийн сургалтын төлөвлөгөөнд бүх мэргэжлийн ангиуд

заавал судлах хичээл хэлбэрээр

Бусад чиглэлийн их дээд сургуульд сонгон суралцах болон хичээлээс гадуурх үйл ажиллагаа,

эсвэл оюутны байгууллага, дотуур байранд хэрэгжүүлэх үйл ажиллагаа хэлбэрээр

Албан бус боловсролын хүрээнд:

Насан туршийн боловсролын төвүүдэд сургалтын бие даасан хичээлийн хөтөлбөр

хэлбэрээр

Сургууль завсардсан болон малчин, ажил эрхэлж буй болон гэрийн ажилтай хүмүүст

зориулсан сургалтын үйл ажиллагаа хэлбэрээр

Залуучууд хөгжлийн төвийн үйл ажиллагааны үндсэн нэг чиглэл хэлбэрээр

ҮР ДҮНТЭЙ ЗОХИЦУУЛАЛТ, ТОГТВОРТОЙ ТҮНШЛЭЛИЙГ ХАНГАХ

Боловсролын салбарт:

Амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын асуудлаарх салбарын хариу арга

хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах үндсэн үүргийг Боловсролын яам хариуцан стратегийн

түншлэлийг бий болгох, зохицуулалтыг сайжруулах

Салбар хоорондын хамтын ажиллагаа:

Боловсролын салбарын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог хүн амын эрүүл мэнд нийгмийн

хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяа төрийн

бус байгууллага, хамтрагч талууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллага зэрэг өргөн төлөөллийг

хамруулах

Хамтын үйл ажиллагааг зохицуулах, стратегийн түншлэлийг хөгжүүлэх нь хялбар байдаггүй,

учир нь:

Олон яам, салбар, иргэний нийгмийн, үүнд төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон

талт түншүүд зэрэг өргөн хүрээний төлөөлөл оролцдог,

Ихэнх салбар бие даан ажиллаж хэвшсэн тул олон салбартай ажиллах нь хялбар байдаггүй,

Санхүүжилтийн урсгал нэмэгдэхийн зэрэгцээ санхүүжүүлэгч байгууллага, хяналт тавих,

тайлагнах нөхцөл шаардлагын тоо ч өсдөг,

Мэргэжил арга зүйн, үзэл баримтлалын зөрүү (жишээ нь бэлгэвчийг сурталчлах асуудлын

талаар) түншлэл, зохицуулалтыг алдагдуулж, залуучуудад зөрчилтэй мэдээлэл өгөхөд

хүргэж болзошгүй.

44 45

УДИРТГАЛ

УДИРТГАЛ

Стратегийн түншлэл ба зохицуулалт:

Байгаа хөрөнгө, мэргэжлийн нөөцийг аль болох үр дүнтэйгээр ашиглах, туршлага, чадавх

солилцох,

Үйл ажиллагаа давхардахаас сэргийлэх, өмнөх туршлагаас суралцах,

Хамрах хүрээ багатай, хоорондоо зөрүүтэй гол мэдээлэлтэй хэсэгчилсэн хариу арга

хэмжээнээс сэргийлэх,

Асуудлыг хоорондоо хэлэлцэх, зөвлөлдөх, хамтран ажиллахыг дэмжсэнээр амьдрах

ухааны боловсролын салбарын хариу арга хэмжээнд янз бүрийн түншийг татан оролцуулах,

Хамтарсан арга хэмжээ, дундын хариуцлага ба харилцан хүндэтгэх явдлыг дэмжихэд нэн

шаардлагатай.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

Anderson, J., Beels, C., & Powell, D. (1994). Healthskills for life. Walton-on-Thames Surrey, UK: Thomas

Nelson and Sons Ltd. 1994.

Barth, Richard P. and Douglas Kirby. Reducing the Risk: Building Skills to Prevent Pregnancy, STD and

HIV. 3 rd Ed. ETR Associates. Santa Cruz, California. 1996.

Burnard, Philip. Acquiring Interpersonal Skills: A handbook of Experiential Learning for Health Professionals.

2 nd Ed. Chapman and Hall, London. 1996.

Division of Mental Health and Prevention of Substance Abuse World Health Organization. Life Skills Education

in Schools. WHO. 1994.

Hedgepeth, Evonne and Joan Helmich. Teaching about Sexuality and HIV: Principles and Methods for

Effective Education. New York University Press, New York. 1996.

Irvin, Andrea. Unpublished teaching materials on the learning domains and experiential learning developed

for use with the Adolescent Reproductive Health Project, MON/98/P06, UNFPA, Mongolia.

McCaffree, Konstance. Training Manual: Accompaniment and Support for Training Health Professionals

in Sexuality to Enhance the Use of “Coming to Terms with Human Sexuality.” Lecture Notes. MSCI/PMT/

UNFPA Philippines. January, 1998.

Minardi, Henry A. and Martin Riley. Communication in Health Care: A skills based approach. Butter-Worth

Heinemann, Oxford, 1997.

Peace Corps Life Skills Manual. Information Collection and Exchange Publication No. M0061. July 2000.

Peterson, Jean Sunde. Talk with Teens: About Feelings, Family, Relationships and the future. Free Spirit

Publishing, USA, 1995.

Мэган Криммэл. (2003). Амьдрах ухаан: Удиртгал. Цуврал ном. БСШУЯ, НҮБ-ын Хүн амын сан,

Монгол дахь Энх тайвны корпус. Шведийн хөгжил, хамтын ажиллагааны агентлаг.

Мэган Криммэл., Д.Алтанцэцэг. (2007). Амьдрах ухааны чадварууд: Удиртгал. Цуврал ном. БСШУЯ,

НҮБ-ын Хүн амын сан, Монгол дахь Энх тайвны корпус.

Эрүүл мэндийн боловсролын талаар баримтлах Стратеги төлөвлөгөө (2010-2015). БСШУЯ, ЭМЯ,

ЮНЕСКО, 2011

“Амьдрах ухааны боловсролын хөтөлбөрүүдэд хийсэн үнэлгээ”-ний тайлан. НҮБ-ын Хүүхдийн сан

2012

46 47

Энэхүү багц гарын авлага нь үнэгүй тараагдах бөгөөд зарж

борлуулахыг хориглоно!

ISBN:

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!