07.09.2014 Views

ЖИЛИЙН ТАЙЛАН

ЖИЛИЙН ТАЙЛАН

ЖИЛИЙН ТАЙЛАН

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

жилийн тайлан 2010

© Ногоон алт төсөл

Малчдын хамтын хүчээр гамшгийн

эсрэг

Малчдын байгаль, цаг уурын хүндрэл бэрхшээлийг

даван туулах чадварыг бэхжүүлэхийн тулд “Ногоон

алт” төслөөс нийтийн эзэмшлийн бэлчээрийн

менежментийг сайжруулах, энэ чиглэлээр малчид

хүчээ нэгтгэн хамтран ажиллахыг хөхиүлэн дэмжиж

байна. Үүний тулд малчид үе дамжин нутаглаж

ирсэн нутаг усаараа нэгдэн Бэлчээр ашиглагчдын

хэсгүүд (БАХ) байгуулах, улмаар зохих хуваарийн

дагуу бэлчээрээ хамтран ашиглах эрхийг тэдэнд

олгох аргачлал баримталж байна.

2010 онд “Ногоон алт” төсөл өвөлжилтийн

бэлтгэлийг хангах, орон нутагт хадлан тэжээлийн

сан байгуулахад дэмжлэг үзүүлж, 200 гаруй БАХ-т

ургамлын үр, бага оврын машин техник, усалгааны

тоног төхөөрөмж зэргийг нийлүүллээ. Үүний үр

дүнд БАХ-үүд өнгөрсөн жилийнхээс 30 хувиар

илүү буюу 70,000 тонн хадлан бэлтгэж, шинээр

120 га газрыг хадлангийн зориулалтаар нэмж

хашсан байна. Бэлчээр ашиглагчдын холбоод 135

га газарт арвай, овъёос болон тэжээлийн олон

наст ургамал тариалж, 25,700 тонн тэжээл хураан

аван, холбооны гишүүн малчиддаа зах зээлийн

ханшаас доогуур үнээр худалджээ.

Бэлчээр сэлгэх, бэлчээрийг өнжөөх, улмаар өвс

ногоог нөхөн сэргээх уламжлалт арга нь доройтсон

бэлчээрийг сэргээх хамгийн үр дүнтэй арга бөгөөд

энэ нь “Ногоон алт” төслөөс дэмжин сурталчилж

“Зуданд нэрвэгдсэн хүнд үед

ирсэн бэлэн мөнгөн тусламж малчдад

маань сэтгэл санааны маш их дэмжлэг

үзүүлсэн. Бидний өнгөрсөн өвлийн гол

сургамж бол өвөлжөө байрны дулаалга

муу, хуурай бууц байхгүйгээс мал ихээр

осгож хорогдсон явдал. Тиймээс зудын

эрсдлийг бууруулах ажлын хүрээнд бид

“дунд идэш, дулаан хэвтэр” гэсэн үгийг

санаж, бэлчээр ашиглагчдын хэсгийн

малчид, залуучуудтайгаа хамтран 10

гаруй өрхийн айлын хашааг засч сэлбэн,

хөрзөнг ховхолсон.”

Завхан аймгийн Тэлмэн сумын малчдын

“Хүйтэн чулуу” хэсгийн ахлагч Б. Батбаяр

байгаа гол арга юм. 2010 онд 20 гаруй сумын

23,000 гаруй малчин өрх нийт 430 БАХ-т нэгдэж

ажилласнаар өвөл, хаврын бэлчээрт нэмэлт

640,000 га газрыг, зун, намрын бэлчээрт 81,000 га

газрыг бэлчээрийн нөөцөд авч, улмаар бэлчээрийн

сэлгээг илүү зохион байгуулалттай болгосныхоо

үр шимийг хүртлээ. Эдгээр тоон үзүүлэлт 2009

оныхоос 15 хувиар нэмэгдсэн байна.

8

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!