07.09.2014 Views

ЖИЛИЙН ТАЙЛАН

ЖИЛИЙН ТАЙЛАН

ЖИЛИЙН ТАЙЛАН

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

ЖИЛИЙН ТАЙЛАН

Ш В Е Й Ц А Р И Й Н Х Ө Г Ж Л И Й Н А Г Е Н Т Л А Г

2010

Æèëèéí òàéëàí 2010

Øâåéöàðèéí õºãæëèéí àãåíòëàã

Øâåéöàðèéí õàìòûí àæèëëàãààíû

Ìîíãîë äàõü ñóóðèí òºëººëºã÷èéí ãàçàð

Скай Плаза Бизнес Төв

Îëèìïèéí ãóäàìæ 12, 1-ð õîðîî,

Ñ¿õáààòàð ä¿¿ðýã,

Óëààíáààòàð

Ø/õ 37

Óëààíáààòàð 210648

Ìîíãîë óëñ

Óòàñ: 976 11 331422 - 0

Ôàêñ: 976 11 331420

Ý-øóóäàí: ulaanbaatar@sdc.net (Øâåéöàðèéí õºãæëèéí àãåíòëàã)

chacmn@sdc.net (Êîíñóëûí ãàçàð)

Âýá:

www.sdc.mn

www.swissconsulate.mn

Ãýðýë çóðàã / Ýõ áýëòãýë

Øâåéöàðèéí õºãæëèéí àãåíòëàã

Ãàììà àãåíòëàã

Õàâòàñ & Õýâëýëò

Ãàììà àãåíòëàã

© SDC 2011

жилийн тайлан 2010

АГУУЛГА

Хөгжлийн байдал 2

Хөтөлбөрийн шинэчлэлт ба онцлох үйл явдлууд 4

Хөтөлбөрийн үр дүн 5

Байгалийн нөөц ба байгаль орчны менежмент 5

Орлого ба ажил эрхлэлт 13

Засаглал 18

2011 оны төлөв 21

1

жилийн тайлан 2010

Хөгжлийн байдал

2015 он гэхэд Монгол Улс Мянганы Хөгжлийн

Зорилтуудынхаа тавыг нь хангасан байна гэж тус

улсын Засгийн газар үзэж байна. Харин ядуурлыг

бууруулах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн

оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах

чиглэлээр тавьсан зорилтуудаа хангаж чадахгүй

байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Эдгээр нь

Швейцарь, Монголын хөгжлийн хамтын ажиллагааны

үндсэн чиглэлүүд юм.

Эрдэс баялгийн орлогоос ихээхэн хамааралтай

Монгол Улсын эдийн засаг ихээхэн тогтворгүй хэвээр

байна. Хоёр жилийн өмнө дэлхийн санхүүгийн

хямралаас үүдэн уналтад орох шахсан тус улсын

эдийн засаг эргэн тогтворжиж, өсөх хандлагад

(2010 онд эдийн засгийн өсөлт 8 хувьд хүрэв) орсон

төдийгүй УИХ-аас төсвийн тогтвортой байдлын сан

байгуулахаар шийдлээ. Эрдэс баялгийн салбарын

эрс өсөлт улам бүр эрчээ авч байна. Дэлхийн

хамгийн том зэс, алтны орд болох Оюу Толгойн

ордыг 2013 оноос ашиглалтад оруулахын зэрэгцээ

Таван Толгойн нүүрсний ордыг ашиглах, бусад

томоохон уурхайд олборлолт явуулах ажиллагаа

ид өрнөж байна. Гэвч Монгол улсын эрдэс баялгаас

хувь хүртэх гэсэн гадаадын хөрөнгө оруулагчдын

өрсөлдөөн нийгмийн зарим хэсэгт гадаадынхныг

үзэн ядах үзэл газар авах хандлагатай байна. НҮБ-

аас саяхан гаргасан аюулгүй байдлын мэдээллийг

үзэхэд, тус улсад гэмт хэргийн ерөнхий түвшин буурч

байгаа боловч гадаадын иргэдэд халдах халдлагын

тоо нэмэгдсэн гэжээ.

Хөдөөд ядуурал нэмэгдсээр байна. Хөдөөгийн

хоёр өрх тутмын нэг нь ядууд тооцогдож, хот,

хөдөөгийн ялгаа, тэгш бус байдал улам нэмэгдлээ.

Засгийн газраас явуулж буй дахин хуваарилалтын

бодлогоор халамжийг ямар нэг ялгаваргүйгээр

хавтгайруулан олгож байгаа нь байдлыг дорвитой

сайжруулахад хувь нэмэр багатай байна. Халамж,

тэтгэмжийг нийгмийн эмзэг ядуу хэсэгт түлхүү чиглүүлэх

зорилготой нийгмийн хамгааллын шинэ хуулийг УИХаар

хэлэлцэж батлагдлаа.

Монгол Улсын Засгийн газар 2010 оны наймдугаар

сарын ээлжит хуралдаанаа говь цөлд зохион

байгуулж дэлхий нийтийн анхаарлыг уур амьсгалын

өөрчлөлтийн аюулд хандуулан сэрэмжлүүллээ. Эдүгээ

Монгол улсын бэлчээрийн газрын 70 орчим хувь нь

доройтож, 40 хувь нь цөлжих аюул тулгараад байна.

2009-2010 оны өвөл Монгол улсад сүүлийн 30 жилд

байгаагүйгээр хүйтрэн цас ихээр орсны улмаас ихэнх

нутаг дэвсгэрт зузаан цасан бүрхүүл тогтон зудын

гамшиг нүүрлэсэн билээ. Малын тоо толгой 44 саяд

2

© Гамма фото агентлаг

жилийн тайлан 2010

© Гамма фото агентлаг

хүрч урьд хожид байгаагүй дээд амжилт тогтоогоод

байсан энэ үед зуд болж улсын хэмжээгээр 9.7 сая

гаруй мал хорогдсон юм. Зудын хохирлын улмаас

8700 гаруй малчин өрх огт малгүй болж, 1400 гаруй

өрх хот суурин газрыг бараадсан гэсэн тооцоотой

байна.

Дөрөвдүгээр сард гарсан статистик мэдээллээр, нийт

41,500 өрх буюу улсын хэмжээний нийт малчин

өрхийн 24.4 хувь нь мал сүргийнхээ талаас дээш

хувийг зуданд алдсан дүн гарчээ.

Зудын гамшгийн үр дагаврыг арилгахад туслах

зорилготой олон улсын хүмүүнлэгийн тусламжийн

аянд Швейцарь улс нэгдэж, улсын хэмжээгээр зуданд

хамгийн их нэрвэгдсэн 20 сумын 9000 гаруй малчин

өрх (36,000 гаруй хүн)-д тусламж үзүүлэх төсөл

хэрэгжүүллээ. Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА)-

ийн бэлэн мөнгөний тусламж үзүүлэх санаачилга

нь тусламжийн хөрөнгийг хэрхэн үр ашигтай

зарцуулахаа хэлэлцэн шийдвэрлэх боломжийг

малчдын бүлгүүдэд олгосон юм. Зудын гамшгийн

хатуу сургамжин дээр үндэслэн Засгийн газраас

өвлийн бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, түүний

дотор хадлангийн нөөцийг нэмэгдүүлэх, малын

тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малжуулахад

тусламж үзүүлэх зэрэг урьдчилан сэргийлэх арга

хэмжээг авч байна.

2008-2010 онд зохион байгуулсан Атрын III аянаар

Монгол улс үр тариа, төмс, хүнсний ногооныхоо

хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангах

зорилт дэвшүүлсэн билээ. Улсын нөөцөө оролцуулан

үр тарианы дотоодын хэрэгцээг 100 хувь хангасан

болохыг 2010 оны ургац хураалтын дүн харуулж

байна. Мөн төмсний 100 хувь, хүнсний ногооны

60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж чаджээ.

Засгийн газар уг аянаа үргэлжлүүлж хүнсний

ногооны үйлдвэрлэлд түлхүү анхаарах болсон байна.

Улс орны эдийн засагт, ялангуяа уул уурхай, хүнсний

боловсруулалт, үйлчилгээний салбарт чадварлаг

ажиллах хүчний эрэлт хэрэгцээ их байна. 2009 оны

2 сард УИХ-аас Мэргэжлийн боловсрол, сургалтын

тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, мөн оны

4 сард Мэргэжлийн боловсрол, сургалтын газрыг

шинээр байгуулсан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

(ХХААХҮЯ) орон нутагт мал нядалгааны газар, мах

боловсруулах үйлдвэрүүд байгуулж, тэдэнд дэмжлэг

үзүүлэх замаар махны үйлдвэрлэл, маркетингийг

сайжруулах бодлого баримталж байна. 2009 онд

20,000 гаруй тонн махыг экспортлосон нь 1989

оноос хойш гарч байгаагүй өндөр үзүүлэлт байлаа.

Гэхдээ бруцеллёз мэтийн малаас хүнд халдварладаг

өвчний тархалт, шүлхий, боом зэрэг халдварт өвчний

ойр ойрхон дэгдэлтээс болж Монгол Улс мал аж

ахуйн экспортын өргөн боломжоо ашиглаж чадахгүй

байна. Үүнээс улбаалан мал аж ахуйн экспортыг

гамшгийн эрсдэл бууруулах, орлого нэмэгдүүлэхэд

стратеги болгон ашиглах боломж хязгаарлагдмал

байна. Малын экспорт одоогоор нийт экспортын

орлогын 10 хувийг бүрдүүлж байна.

© Гамма фото агентлаг

3

жилийн тайлан 2010

Хөтөлбөрийн шинэчлэлт ба оны

онцлох үйл явдлууд

2010 оны тавдугаар сард Швейцарийн Холбооны Улсаас Монгол Улстай хамтран ажиллах 2007-2012

оны стратегид дунд хугацааны үнэлгээ хийж, олон оролцогч талуудын хамтын оролцооны аргаар

хэлэлцэн стратегиа шинэчиллээ. Үүний үр дүнд хөдөөгийн иргэдийн орлого, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх,

байгалийн нөөцийн менежментийг сайжруулж, байгаль орчныг хамгаалах гэсэн хоёр үндсэн чиглэлд

анхаарч ажиллахаар тогтов. Мөн засаглалын асуудалд чухал ач холбогдолтой болохыг хүлээн зөвшөөрч,

энэ чиглэлд тодорхой хэмжээний төсөв хуваарилан үйл ажиллагааны нэмэлт талбар болгохоор боллоо.

Нэмэлт өөрчлөлт оруулсан Швейцарийн хамтын ажиллагааны стратегид дараах гурван чиглэл, хүрэх

үр дүнг тодорхойллоо. Үүнд:

1. Орлого, ажил эрхлэлт

Хөдөөгийн хүн амын мэдлэг, ур чадвар, бүтээмжийг дээшлүүлэх, эдийн засгийг олон төрөлжүүлэх замаар

орлого, ажил эрхлэлт нэмэгдэх

2. Байгалийн нөөц ба байгаль орчин

Малчид, тариаланчид, бичил уул уурхайчдын гамшгийн бэлэн байдал, байгалийн нөөц тогтвортой

ашиглалтыг сайжруулах

3. Засаглал

Орон нутгийн захиргаа, нутгийн иргэдийн өөрөө удирдах чадавхи болон үр ашигтай, ил тод, тэгш

хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх чадавхийг бэхжүүлэх

Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны

хөтөлбөрийн хүрээнд 2010 онд хэрэгжүүлсэн

ажлаас дараах гурван үр дүнг онцлон тэмдэглэж

байна. Үүнд:

4

a. УИХ-аас хувиараа ашигт малтмал олборлох

ажиллагааг албан ёсны болгож хуульчилсан нь

чухал тэмдэглүүштэй үйл явдал боллоо. Үүний

дүнд улсын хэмжээгээр хувиараа ашигт малтмал

олборлож буй 100,000 орчим бичил уурхайчид

хууль ёсоор ажиллах эрхтэй болж байна. ШХА нь

энэ салбарт тэргүүлэх хандивлагчийн хувьд хууль

боловсруулах ажиллагаанд дэмжлэг туслалцаа

үзүүлсэн юм.

б. Орон нутгийн үйлчилгээний гэрээний сонгон

шалгаруулалтыг ил тод, өрсөлдөөнтэй явуулдаг

аймгуудын тоо өсөн нэмэгдэж байна. 2010 онд 8

аймагт явуулсан тендерт орон нутгийн 187 жижиг

дунд бизнес эрхлэгч шалгарч, нийт 1.5 тэрбум

төгрөгийн өртөгтэй гэрээ байгууллаа. Энэ үйл

явцад ШХА-ийн санхүүжүүлсэн “Хөдөөгийн бизнес

эрхлэгчдэд олгох зах зээлийн боломж” төсөл гол

үүрэг гүйцэтгэлээ.

в. Монгол Улсын Засгийн газраас Цөлжилттэй

тэмцэх үндэсний хөтөлбөр батлан гаргалаа.

Энэхүү хөтөлбөрийг боловсруулахад ШХА-ийн

Цөлжилтийг сааруулах төсөл туслалцаа үзүүлсэн

бөгөөд цөлжилттэй тэмцэж байгаа төрийн бүрийн

байгууллагын үйл ажиллагааг харилцан уялдуулах,

хяналт-шинжилгээ хийх боломжтой боллоо.

жилийн тайлан 2010

Хөтөлбөрийн үр дүн

Байгалийн нөөц ба байгаль орчны менежмент

Малчид, тариаланчид, бичил уул уурхайчдын гамшгийн бэлэн

байдал, байгалийн нөөц тогтвортой ашиглалтыг сайжруулах

2009-2010 оны зудын улмаас улсын хэмжээний нийт малын 20 хувь буюу 9 сая гаруй толгой мал

хорогдсон байна. Нийт 40,000 гаруй малчин өрх зудын гамшигт нэрвэгдэж, улмаар 8,000 гаруй өрх

орлогын эх үүсвэрээ бүхэлд нь алджээ. Мал аж ахуйн салбарт 900 сая ам.долларын хохирол учирсан

тооцоотой байна.

© Швейцарийн хамтын ажиллагааны газар

Швейцарийн хөгжлийн

агентлаг Монгол улсад

хэрэгжүүлэх хамтын

ажиллагааны стратегиа

шинэчлэн батлахдаа,

гамшгийн эрсдлийг

бууруулах нь гамшигт

өртөмтгий эмзэг орчинд

шинээр үүсэх эрсдлээс

урьдчилан сэргийлж,

хөгжлийн ололт амжилтаа

бататгах гол хэрэгсэл

болохыг дахин онцоллоо.

Швейцарь улс - хүнд үед тусалж ирсэн

хуучны анд

Монгол Улсын Засгийн газраас зуданд нэрвэгдсэн

малчдад туслахыг хүссэн уриалгад хамгийн түрүүнд

нэгдсэн орнуудын нэг нь Швейцарь улс юм. ШХАаас

зуданд нэрвэгдсэн малчдад зориулж нийт 650

сая гаруй төгрөг (500,000 швейцарь франк)-

ийн нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүллээ.

Уг тусламжийн тэн хагасыг зуданд хамгийн их

нэрвэгдсэн малчдад нэн даруй шаардлагатай

байгаа эд зүйлсээр туслахад, үлдсэн хэсгийг

нь хадлан, тэжээл бэлтгэх, өвлийн бэлтгэлээ

базааж, болзошгүй хохирлыг багасгахад чиглэсэн

урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан

олголоо. Тусламжийг ШХА-ийн “Ногоон алт”

төслийн тусламжтай байгуулагдсан малчдын

өөрөө удирдах байгууллагууд болох “Бэлчээр

ашиглагчдын холбоо”-доор дамжуулан хүргэв.

Энэхүү төслийг “Ногоон алт” төсөл хэрэгжижиж

буй зорилтот дөрвөн аймгийн малын хорогдол

хамгийн ихтэй 21 суманд хэрэгжүүлж, нийт 9500

гаруй малчин өрхийг тусламжид хамруулсан

байна. Эдгээр тусламжийг шинээр байгуулагдсан

малчдын бүлгүүдээр дамжуулан малчдад шууд

хүргэж, хэрхэн үр дүнтэй зарцуулахаа малчид

өөрсдөө хэлэлцэн шийдэх боломж олгосноороо

онцлог юм. Дээрх сумдад зочлон малчидтай

уулзаж үеэр тэд Швейцарийн тусламжийн талаар

сайтар мэдээлэлтэй байж, шийдвэрийг хамтран

ил тодоор гаргасан нь харагдаж байлаа. Ийнхүү

тусламжийн хөрөнгийг малчдын тодорхойлсон нэн

тэргүүний хэрэгцээний дагуу зарцуулсан учраас

юунд зарцуулсан нь харилцан адилгүй байлаа.

5

жилийн тайлан 2010

“Бид малчдын хэсгийн уулзалтаараа Швейцарийн тусламжийг зуданд нэрвэгдсэн

малчдад хэрхэн тараах талаар нээлттэй хэлэлцэж, хамгийн их хохирч бүх малаа алдсан

гурван өрхөд тус бүр 150,000 төгрөг олгохоор шийдсэн. Үлдсэнийг нь санал нэгтэйгээр ирэх

жилийнхээ өвөлжилтийн бэлтгэлийг хангахад зориулах болсон.”

Завхан аймгийн Идэр сумын малчдын Солоон хэсгийн ахлагч Д. Мэндсайхан

Жич: Малчдын Солоон хэсэг нь нийт 2,5 сая төгрөгийн зудын тусламж хүлээн авсан байна.

Малын даатгал- амьжиргааны баталгаа

ШХА нь Дэлхийн банкнаас нэвтрүүлж байгаа

шинэлэг санаачлага болох Малын индексжүүлсэн

даатгал (МИД)-ыг гамшгийн үр дагавар,

сөрөг нөлөөг бууруулах үр дүнтэй арга гэж

үзэж дэмжиж байгаа билээ. 2009 онд төслийн

зорилтот аймгуудаас нийт 5628 малчин өрх

МИД-д хамрагдаж, 190 сая төгрөгөөр мал сүргээ

даатгуулсан байв. 2009-2010 оны зудаар малын

хорогдол ихтэй байсан Хэнтий, Увс, Баянхонгор,

Сүхбаатар аймгийн 57 сумын 4706 малчин нийт

1,8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг МИД-ын

сангаас хүлээн авсан байна. Зудын дараа 2010

онд даатгалд хамрагдсан малчин өрхийн тоо 6977

буюу төслийн зорилтот аймаг дах нийт малчин

өрхийн 10,5 хувьд хүрч, даатгалын борлуулалт

24 хувиар нэмэгдсэн байна. Ингэснээр 2010 онд

нийт даатгалын борлуулалт 416 сая төгрөгт хүрлээ.

Монгол Улсын Засгийн газар уг даатгалыг үндэсний

хэмжээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

2010 оны зуд

Мал сүрэгт хэрхэн нөлөөлөв?

6

жилийн тайлан 2010

Малчдад хэрхэн нөлөөлөв?

Швейцарийн хөгжлийн агентлагийн тусламж

Зудын хохирлыг бууруулах, урьдчилан

сэргийлэх төсөл

650 сая төгрөг

Нэн даруй

ШХА

Урт хугацаанд

Тусламжийн 50%-ийг

шууд буюу бэлэн мөнгөөр

9514

малчин өрхөд олгов

Тусламжийг

Хоол хүнс, эм тариа,

шатахуун, өвс тэжээл

авахад зарцуулжээ.

Малын индексжүүлсэн

даатгал төсөл (9 аймаг)

2010 онд,

4706 малчин

нийт 1,8 тэрбум төгрөг-ийн

нөхөн төлбөр авсан

Тусламжийн 50%-ийг гамшгийн

бэлэн байдлыг хангахад зориулав

16000 га бэлчээрийн усалгааны

худагийг сэргээн засварлахад

1563 өрх 148 тонн хүнсний

ногоо тариалахад

4557 өрх 1276 тн хадлан

тэжээл бэлтгэхэд

“Ногоон алт” Бэлчээрийн

экосистемийн удирдлага төсөл

Хашсан бэлчээр:

8183 малчин өрхийн

нийт 868,868 га талбай

Өнжөөж амраасан бэлчээр:

8190 малчин өрхийн

нийт 1,000,000 га талбай

70,000 тонн хадлан

(1.3 сая хонийг 15 өдөр

тэжээхэд хүрэлцэхүйц)

25700 тонн тэжээл

(1.3 сая хонийг 6 өдөр

тэжээхэд хүрэлцэхүйц)

7

жилийн тайлан 2010

© Ногоон алт төсөл

Малчдын хамтын хүчээр гамшгийн

эсрэг

Малчдын байгаль, цаг уурын хүндрэл бэрхшээлийг

даван туулах чадварыг бэхжүүлэхийн тулд “Ногоон

алт” төслөөс нийтийн эзэмшлийн бэлчээрийн

менежментийг сайжруулах, энэ чиглэлээр малчид

хүчээ нэгтгэн хамтран ажиллахыг хөхиүлэн дэмжиж

байна. Үүний тулд малчид үе дамжин нутаглаж

ирсэн нутаг усаараа нэгдэн Бэлчээр ашиглагчдын

хэсгүүд (БАХ) байгуулах, улмаар зохих хуваарийн

дагуу бэлчээрээ хамтран ашиглах эрхийг тэдэнд

олгох аргачлал баримталж байна.

2010 онд “Ногоон алт” төсөл өвөлжилтийн

бэлтгэлийг хангах, орон нутагт хадлан тэжээлийн

сан байгуулахад дэмжлэг үзүүлж, 200 гаруй БАХ-т

ургамлын үр, бага оврын машин техник, усалгааны

тоног төхөөрөмж зэргийг нийлүүллээ. Үүний үр

дүнд БАХ-үүд өнгөрсөн жилийнхээс 30 хувиар

илүү буюу 70,000 тонн хадлан бэлтгэж, шинээр

120 га газрыг хадлангийн зориулалтаар нэмж

хашсан байна. Бэлчээр ашиглагчдын холбоод 135

га газарт арвай, овъёос болон тэжээлийн олон

наст ургамал тариалж, 25,700 тонн тэжээл хураан

аван, холбооны гишүүн малчиддаа зах зээлийн

ханшаас доогуур үнээр худалджээ.

Бэлчээр сэлгэх, бэлчээрийг өнжөөх, улмаар өвс

ногоог нөхөн сэргээх уламжлалт арга нь доройтсон

бэлчээрийг сэргээх хамгийн үр дүнтэй арга бөгөөд

энэ нь “Ногоон алт” төслөөс дэмжин сурталчилж

“Зуданд нэрвэгдсэн хүнд үед

ирсэн бэлэн мөнгөн тусламж малчдад

маань сэтгэл санааны маш их дэмжлэг

үзүүлсэн. Бидний өнгөрсөн өвлийн гол

сургамж бол өвөлжөө байрны дулаалга

муу, хуурай бууц байхгүйгээс мал ихээр

осгож хорогдсон явдал. Тиймээс зудын

эрсдлийг бууруулах ажлын хүрээнд бид

“дунд идэш, дулаан хэвтэр” гэсэн үгийг

санаж, бэлчээр ашиглагчдын хэсгийн

малчид, залуучуудтайгаа хамтран 10

гаруй өрхийн айлын хашааг засч сэлбэн,

хөрзөнг ховхолсон.”

Завхан аймгийн Тэлмэн сумын малчдын

“Хүйтэн чулуу” хэсгийн ахлагч Б. Батбаяр

байгаа гол арга юм. 2010 онд 20 гаруй сумын

23,000 гаруй малчин өрх нийт 430 БАХ-т нэгдэж

ажилласнаар өвөл, хаврын бэлчээрт нэмэлт

640,000 га газрыг, зун, намрын бэлчээрт 81,000 га

газрыг бэлчээрийн нөөцөд авч, улмаар бэлчээрийн

сэлгээг илүү зохион байгуулалттай болгосныхоо

үр шимийг хүртлээ. Эдгээр тоон үзүүлэлт 2009

оныхоос 15 хувиар нэмэгдсэн байна.

8

жилийн тайлан 2010

© Гамма фото агентлаг

Чадварлаг малын эмч - эрүүл мал сүрэг

Мал аж ахуйн төслөөс “загвар малчин өрх”-өөр

дамжуулан мал эмнэлгийн үйлчилгээ хүргэх арга

барилыг дэмжиж байна. Энэ төслийг малын эмч

нарыг сургах, чадавхжуулах замаар мал эмнэлгийн

үйлчилгээг сайжруулах зорилго бүхий “Ви.И.Ти Нэт”

ТББ-аар дамжуулан хэрэгжүүллээ. Мал эмнэлгийн

тусламж үйлчилгээ хүртэж байгаа загвар малчдын

мал сүрэг эрүүл, тарга хүч сайтай байж, зуданд

бага нэрвэгдсэн байгааг 2009-2010 оны зудын

хохирлын тоо баримт харуулж байна. Энэ үеэр

чанартай мал эмнэлгийн үйлчилгээний ашиг тусыг

хүртсэн 500 гаруй “загвар малчин өрх”-ийн малын

хорогдол бусад малчдынхтай харьцуулахад 14

хувиар бага байлаа. Мөн нийт 157 малын эмч

нарыг байнгын сургалтанд хамруулсан нь дээрх

байдалд нөлөөлсөн гэж үзэж байна.

Монгол Улсын мал аж ахуйн салбарт үзүүлж буй

ШХА-ийн цогц дэмжлэгийн нэг хэсэг болох Мал аж

ахуйн төсөл малын эрүүл мэндэд голлон анхаарч

байна. Малын бруцеллёз өвчин нь мал хээл хаях,

дутуу тээх, малын сүүний гарц, ашиг шим ерөнхийдөө

буурахад хүргэдэг. Мөн бруцеллёз өвчин өвчтэй

малаас хүнд дамжин шууд халдварладаг бөгөөд

түүхий сүү, сүүн бүтээгдэхүүн, цус, шүүрхий элэгний

хэрэглээгээр дамжин хэрэглэгчдэд халдвар тархах

боломжтой байдаг.

Эрүүл мал, эрүүл малчин

Өнөөгийн байдлаар Монгол Улс хүний бруцеллёз

өвчний гаралтаар дэлхийд хоёрдугаарт орж байна.

Бруцеллёзыг оношлох хүний ийлдэс судлалын

судалгаагаар малчдын 26-29 хувь нь энэ өвчнөөр

өвчилсөн болохыг тогтоожээ. Сум орон нутгийн

түвшинд хүний бруцеллёзыг эрт оношилж, эмчлэх

энгийн бөгөөд үр дүнтэй оношлогооны аргыг

нэвтрүүлэх ажилд Мал аж ахуйн төсөл дэмжлэг үзүүлж

байна. ШХА, Эрүүл мэндийн яам (ЭМЯ), Халдварт

өвчин судлалын үндэсний төвийн ажилтнуудтай

хамтран ажилласны дүнд хүний бруцеллёзыг хянах

нарийвчилсан удирдамжийг боловсруулж 2010

оны гуравдугаар сард ЭМЯ-аар батлууллаа. Энэ

нь малчид, хөдөөгийн иргэд сумынхаа түвшинд

бруцеллёзын оношлогоо, эмчилгээнд эрт хамрагдаж,

улмаар өвчин архагшиж, хөдөлмөрийн чадвараа

алдахаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой алхам

боллоо. Төслийн хүрээнд бруцеллёзыг оношлох,

аль болох эрт үе шатанд нь илрүүлэх орчин үеийн

шинжилгээний аргын сургалт явуулж, Сүхбаатар,

Завхан аймгийн 114 эмчийг сургалтанд хамруулав.

Бичил уурхайн хөдөлмөр хамгаалал,

аюулгүй ажиллагаа

Тогтвортой бичил уурхай төсөл хувиараа ашигт

малтмал олборлогчдыг хөдөлмөр хамгаалал,

аюулгүй ажиллагааны сургалтад хамруулахад түлхүү

анхаарч байна. Төслөөс Уул уурхайн аврах албатай

нягт хамтран ажилласны үр дүнд иргэд хувиараа

ашигт малтмал олборлолт эрхэлж буй 9 газарт

хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл

мэндийн анхны тусламжийн сургалт зохион байгуулж

нийт 1247 бичил уурхайчныг сургалтанд хамруулав.

9

жилийн тайлан 2010

© Гамма фото агентлаг

Цөлжиж доройтсон нутгаас ногоон

бүсэд

Улам бүр газар авч буй цөлжилт, газрын доройтлын

хурдцыг сааруулах, хандлагыг эргүүлэхийг зорьж буй

Цөлжилтийг сааруулах төсөл малчид, тариаланчдын

хамтын оролцоотойгоор хөрс, ус хамгаалах 11

технологийг туршаад байгаагийн дөрөв нь 2010

онд эхэлсэн шинэ туршилт байв. Эдгээрийн нэг

болох нийлэг хучлагатай тариалалтын технологийг

Ховд аймгийн Буянт голын сав газарт амьдардаг

140 тариаланч өрхийн 27 га газарт амжилттай

туршин нэвтрүүллээ. Энэ арга тус сав газрын усны

хэрэглээг бууруулаад зогсохгүй ургацыг 24 хувиар

нэмэгдүүлж, тариаланчдын орлогыг 29 хувиар

нэмэгдүүлсэн байна. Төслийнхөн энэхүү санаачилгыг

бусад зорилтот газруудад ч нэвтрүүлэх боломжтой

гэж үзэж байна.

Модлог, бутлаг ургамал түүж хоол, цай бэлтгэдэг

ердийн зуухыг цахилгаан тогоогоор сольж

өгснөөр ургамлан бүрхэвчийг устгаж цөлжилтийг

даамжруулах аюулаас сэргийлж байна. Цөлжих

хандлагыг эргүүлэхэд чиглэсэн энэхүү шинэлэг

санаачлагад Ховд аймгийн өндөр хүчдэлийн шугамд

холбогдсон төсвийн байгууллагуудын (сургууль,

цэцэрлэг, эмнэлэг зэрэг) 54 хувь нь нэгдээд байна.

Үүний дүнд 2010 онд гэхэд 700 га газрын ургамлын

бүрхэвчийг түлшинд ашиглагдахаас сэргийлж

чадсан байна.

Уур амьсгалын өөрчлөлт, Монгол

дахь цөлжилтийн үр нөлөөнд дэлхийн

нийтийн анхаарлыг хандуулахын тулд

2010 оны наймдугаар сард Монгол

Улсын Засгийн газар ээлжит хуралдаанаа

Өмнөговь аймгийн нутагт говийн манхан

дунд зохион байгуулсан нь түүхэн үйл

явдал боллоо. Монгол Улсын Ерөнхий

сайд С.Батболд “Энэ удаагийн Засгийн

газрын хуралдааны гол зорилго уур

амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн аюул

заналын талаарх олон нийтийн ойлголт,

мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэлээ” гээд

энэ талаар үндэсний болон олон улсын

хэмжээнд арга хэмжээ авахыг бусад улс

орнуудад уриалсан юм.

Тариаланчдын хамтын ажиллагааг хөхиүлэн

дэмжсэнээр тэд Ус ашиглагчдын бүлгийн (УАБ)

зохион байгуулалтад орж байна. Буянт голын

сав газарт ажиллаж буй УАБ-дэд нэгдсэн 500

гаруй тариаланчид хамтран хамгаалалтын ойн

зурвас байгуулж, 77,500 мод тарьжээ. Ойн зурвас

байгуулагдснаар нийт 64 га гаруй талбай бүхий

тариалангийн үнэт газрыг хөрсний нүүдэл, салхины

элэгдлээс хамгаална.

10

жилийн тайлан 2010

© Цөлжилтийг сааруулах төсөл

Ус – амьжиргааны эх үүсвэр

ШХА нь Буянт голын сав газрын услалтын

системийг сэргээн засварлах ажлыг ХХААХҮЯтай

хамтран санхүүжүүлж байна. Нийт 2400 га

тариалангийн талбайн 395 га газрыг хамрах энэхүү

услалтын системийн барилгын ажлын эхний үе

шат амжилттай дуусаж, Улсын комисст хүлээлгэж

өглөө. Үүний үр дүнд тариаланчдад усыг тэгш,

үр ашигтай хуваарилах боломжтой болж, тэдний

ургац нэмэгдэж, эдийн засгийн хувьд ашигтай

тариа, ногоо тарьж ургуулах боломж олгож байна.

Мөн уг услалтын систем нь хадлан, тэжээл их

хэмжээгээр бэлтгэх, улмаар зуд турхан тохиолдох

үед өвс тэжээлийн нөөц болгон ашиглах боломж

бүрдүүлнэ.

Хэвлэл мэдээлэл-байгаль орчны

боловсролын хүчирхэг хэрэгсэл

Байгаль орчинд ээлтэй хандлага, зан үйлийг

олон нийт, ялангуяа хүүхэд залуучуудад суулгаж,

төлөвшүүлэх зорилгоор ШХА Монголын Үндэсний

олон нийтийн телевизтэй хамтарсан байгаль орчны

хөтөлбөрийг 2010 онд хэрэгжүүллээ. Энэ үеэр

сонирхогч болон мэргэжлийн уран бүтээлчдийн

дунд зарласан “Аврал эрсэн дэлхий” телевизийн

богино хэмжээний бүтээлийн уралдаанд нийт

300 гаруй бүтээл ирүүлсэн байна. Мөн дээрх

хөтөлбөрийн хүрээнд нийт 12,000 гаруй хүн уг

уралдааны вэб хуудсанд зочилж, 3000 гаруй хүн

цахим хуудсаар, 1000 орчим хүн утсаар санаа

бодлоо илэрхийлж, хэдэн зуун захидал ирсэн

байна. Тэгэхээр энэ нь дан ганц уралдаан биш,

байгаль орчны тулгамдсан асуудлаар олон нийт

сэтгэл зовнил, санал бодлоо илэрхийлэх форум

болж чадсан нь харагдаж байна.

11

жилийн тайлан 2010

© Тогтвортой бичил уурхай төсөл

Хариуцлагатай бичил уурхай эрхлэгчид

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Өөхт хэмээх

газар ажилладаг бичил уурхайчид олборлолт

явуулж дууссаныхаа дараа нийт 2 га талбайг

нөхөн сэргээжээ. Олборлосон газраа нөхөн

сэргээлт хийх тэдний энэ чармайлт байгаль орчноо

хамгаалж, хариуцлагатай уул уурхай эрхлэх чин

эрмэлзэлийг нь илтгэж байна. Хувиараа ашигт

малтмал олборлогчид онгон дагшин байгалийг

сүйтгэж байна гэж буруутган, тэдэнд таагүй хандах

явдал Монголд түгээмэл байдаг. Харин Бөмбөгөр

сумын бичил уурхайчид энэ ажлаараа нутгийн

иргэдийн хүндэтгэлийг хүлээж байна.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын бичил

уурхайчид сумынхаа ногоон цэцэрлэгт зориулж

180 мод тарьсан нь тэд нутгийнхаа байгаль орчны

хөгжилд хувь нэмрээ оруулж байгааг харуулж

байна.

“Манай Бөмбөгөр сумын

бичил уурхайчид ийнхүү байгаль

орчноо нөхөн сэргээх ажил хийсэнд

өндөр сэтгэгдэлтэй байна. Бичил

уурхайчид хариуцлагатайгаар

чармайн ажилласны дүнд бидний

итгэлийг хүлээж байна”

Бөмбөгөр сумын засаг дарга

Болормаа

12

жилийн тайлан 2010

© Монгол төмс хөтөлбөр

Орлого ба ажил эрхлэлт

Малын ашиг шим, малчдын орлогын эх үүсвэрийг

нэмэгдүүлэх замаар зорилтот бүс нутгийн малчид,

хөдөөгийн иргэдийн ажил эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх

Монгол улс бага дунд орлоготой орны 1 хувьд

нэмүү өртгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд

эдийн засгаа чиглүүлэх шаардлагатай байгааг

харгалзан ШХА-аас хөдөөгийн малчдыг эдийн

засгийн бааз суурийг олон төрөлжүүлэх,

орлогыг нэмэгдүүлэхэд илүүтэй анхаарал тавьж

байна. Бэлчээрийн даац хэтэрсэн, сүргийн болон

бэлчээрийн менежментийн практик тогтворгүй

байгаа өнөөгийн нөхцөлд ШХА-ийн зүгээс бичил

уурхай, төмсний үйлдвэрлэлийн салбарт оруулж

байгаа хөрөнгө оруулалтаараа дамжуулан

хөдөөгийн иргэд орлого, ажил эрхлэлтийн өөр

эх үүсвэртэй болохыг хөхиүлэн дэмжиж байгаа

бөгөөд 2011 оноос эхлэн хөдөөгийн залуучуудад

мэргэжлийн боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх

чиглэлээр ажиллах болно.

Чанартай үр - арвин ургац

Нийт 16,000 гаруй төмс тариалагчид (40 хувь

нь эмэгтэйчүүд) Монгол төмс хөтөлбөрөөс (МТХ)

нутагшуулж нийлүүлсэн шилмэл сортын төмсний

Монголын төмс хөтөлбөр 2010 оны

шилдэг органик ХАА-н хөгжлийн

хөтөлбөрөөр шалгарч Монгол

Улсын Үндэсний худалдаа, аж

үйлдвэрийн танхимаас олгодог

“Торгоны зам” хэмээх нэр хүндтэй

шагналыг эзэн боллоо.

үрийг тариалж арвин ургац хураан үр шимийг нь

хүртэж байна. Энэ нь улсын хэмжээний төмсний

үйлдвэрлэлийн 20 хувийг эзэлж байна. ШХА-ийн

зүгээс энэ салбарт бодит дэмжлэг үзүүлсэний үр

дүнд Монгол улс дотоодын хэрэгцээгээ 110 хувь

хангадаг болсон нь 2004 онтой харьцуулахад

55 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн МТХ-өөс

төмс, хүнсний ногоог бага хэмжээгээр тариалдаг

тариаланчдад зориулж хөнгөлөлттэй зээл олгож

байна. Амьжиргааны түвшин доогуур орлоготой

1. Эх сурвалж: Дэлхийн банк

13

жилийн тайлан 2010

© Ногоон алт төсөл

тариаланчдыг дэмжих зорилгоор байгуулсан үрийн

төмсний сан болон хөнгөлөлтэй зээлийн эргэлтийн

сангаас 2010 онд 24 тариаланч өрхөд нийт 25

сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олголоо. Тус

сангаас түрүү жил олгосон зээлийн эргэн төлөлт

100 хувь байв.

Малчдын бизнес эрхлэх ухаан

Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоод (СБАХ)-

ын тогтвортой, бие даасан үйл ажиллагааг

хангахын тулд “Ногоон алт” төслөөс Бэлчээр

ашиглагчдын хэсгүүд (БАХ)-ийг хамтран орон

нутагтаа бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд нь

дэмжлэг үзүүлж байна. 2010 онд 220 БАХ-ийн

гишүүн 5200 малчин өрх малынхаа үүлдэр угсааг

сайжруулах, сарлагийн хөөвөр, хонины ноос,

ямааны ноолуурын борлуулалтын маркетингийг

сайжруулах ажиллагаанд оролцож, хамтын

ажиллагааны үр шимийг хүртсэнээр нийт 170

сая төгрөгийн нэмэлт орлого олсон байна. СБАХ

гишүүдийнхээ малын түүхий эд, бүтээгдэхүүнийг

нэгдсэн зохион байгуулалттай борлуулснаар 63

БАХ-ийн 1680 малчин өрх 35 сая төгрөгийн нэмэлт

орлого олсны зэрэгцээ гурил, будаа, малын тэжээл

зэрэг өргөн хэрэглээний барааг гишүүддээ бөөний

үнээр нийлүүлснээр 170 БАХ-ийн 3100 малчин өрх

нийт 54.5 сая төгрөгийн хэмнэлт гаргажээ. 2010

онд Архангай аймгийн Их Тамир сумын малчид

хамтын хөрөнгө оруулалтаар эрдсийн шахмал

“Эрдэс тэжээл малд тамир

тэнхээ оруулж, өвлийн хүйтэнд тэсвэртэй

болгодог. Манай сумын малчид энэ

үйлдвэрийн ашиг тусыг ихээр хүртэж

байна.”

Архангай аймгийн Их Тамир

сумын “Арвижин сайжрах” Бэлчээр

ашиглагчдын холбооны тэргүүн

Ж. Дашзэвэг

тэжээлийн цех байгуулсан бөгөөд тус үйлдвэр нь

ажлын 100 өдөрт 60-70 тонн тэжээл үйлдвэрлэх

хүчин чадалтай. Энэ нь “Ногоон алт” төсөл,

Монголын бэлчээрийн менежментийн холбоотой

хамтран явуулсан туршилт судалгааны үр дүн юм.

Байгалийн төрөл бүрийн ховор элементүүдээр

баяжуулсан шахмал тэжээл нь өвөл, хаврын

хатуу улиралд малыг тарга хүч бага алдах, зун,

намрын улиралд тарга тэвээрэг сайн авах боломж

олгодог. Үйлдвэр ашиглалтад орсноос хойш 5

сарын хугацаанд нийт 2,6 сая төгрөгийн цэвэр

ашигтай ажилласан байна.

14

жилийн тайлан 2010

© Хөдөөгийн бизнес эрхлэгчдэд олгох зах зээлийн боломж төсөл

Хөдөөгийн бизнес эрхлэгчдийн зах

зээлийн боломжууд

Хөдөөгийн бизнес эрхлэгчдэд олгох зах зээлийн

боломж төсөл нь малчдыг зах зээлд ойртуулж,

холбож өгөхийг зорьж байна. Төслөөс малчдад

зориулсан бизнесийн сургалт явуулахаас

гадна үзэсгэлэн худалдаа, дуудлага худалдаанд

оролцуулах зэргээр бүтээгдэхүүнээ борлуулах

шинэ сувгуудыг нээж, малчдын санхүүгийн байр

суурийг бэхжүүлэх, хөдөө орон нутагт ажлын байр

бий болгох, орлого нэмэгдүүлэхийг эрмэлзэж

ажиллалаа. Үйлдвэрлэгчдийн өргөтгөсөн бүлгийн

зохион байгуулалтад орсон 17 бүлгийн 2500

гаруй малчин төв суурин газрын боловсруулах

үйлдвэрүүдтэй хэлхээ холбоо тогтоож хамтран

ажилласнаар 2010 онд нийт 1,6 тэрбум төгрөгтэй

дүйцэх хэмжээний борлуулалтын нэмэлт орлого

олжээ.

Уг төслийн 2010 оны нэг онцлох үйл явдал бол

сарлагийн боловсруулсан нарийн хөөврийг олон

улсын зах зээлд (Франц улсад) нийлүүлэхэд дэмжлэг

үзүүлсэн явдал юм. Сарлагийн хөөврийг олон

улсын зах зээлийн стандартын дагуу самнах аргыг

малчдад зааж сургасны үр дүнд тэдний самнаж

нийлүүлсэн хөөвөр орон нутгийн зах зээлийн үнээс

даруй 17 дахин өндөр үнээр борлогдсон байна.

2010 онд төслийн хүрээнд байгуулагдсан

17 үйлдвэрлэгчдийн өргөтгөсөн бүлгийн 6

нь боловсруулах үйлдвэрүүд болон худалдан

авагчидтай 9 гэрээ шинээр байгуулсны дүнд нийт

130 сая төгрөгний нэмэлт орлого бий болгожээ.

Төсөл хөдөөгийн үйлдвэрлэгчдэд зориулж 9 өдрийн

турш яармаг худалдаа зохион байгуулахад яармагт

оролцсон малчид нийтдээ 885 сая төгрөгийн үнэ

бүхий бараа бүтээгдэхүүн борлуулснаас төсөлд

хамрагдсан малчид 95 сая орчим төгрөгийн

борлуулалт хийжээ.

Ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай, үдийн

хоолны хөтөлбөр зэрэг төсвийн хөрөнгөөр бараа,

үйлчилгээ худалдан авах сонгон шалгаруулалтад

цөөн тооны томоохон компани оролцуулдаг

байсныг нээлттэй, илт тод болгох үйл явцыг төслөөс

дэмжлээ. Үүний дүнд дээр дурдсан үйлчилгээг үзүүлэх

ажилд 8 аймгийн 187 орон нутгийн жижиг, дунд

бизнес эрхлэгч шалгарч 1.6 тэрбум төгрөгийн үнийн

дүн бүхий гэрээ байгуулсан. Төрийн үйлчилгээний

тендерт оролцогч орон нутгийн бизнесүүдийг

шударга өрсөлдөөнөөр хангах, ижил тэгш боломж

олгохын тулд төслөөс орон нутгийн 11 ТББ-тай

хамтран 11 аймгийн 59 сургуулийн үдийн хоол

хөтөлбөрт хяналт тавьж ажиллалаа. Мөн орон

нутгийн бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэлийн чадавхи

нэмэгдсэний үр дүнд 2010 онд орон нутагт нийт 151

байнгын ажлын байр шинээр бий болсон байна.

Архангай аймагт дээрх

төсөлд хамрагдсан

“Aр Арвижин дэлгэрэх”

хоршоолол нийт 1710

кг сарлагийн хөөвөр

цуглуулж, 1100 кг-ыг

дотоодын ноолууран

эдлэлийн үйлдвэрүүдэд

борлуулж 7,7 сая

төгрөгний орлого

олжээ.

15

жилийн тайлан 2010

© Швейцарийн хамтын ажиллагааны газар

Бичил уурхай - орлогын нэмэлт эх

үүсвэр

Тэдний сарын

дундаж орлого 270

мянга орчим төгрөг.

Борнуурын цех өдөрт

дунджаар 12 сая

төгрөгийн өртөг бүхий

алт боловсруулах хүчин

чадалтай.

Өнгөрсөн 10 гаруй жилийн турш хувиараа ашигт

малтмал олборлох ажиллагааг амьжиргааны

нэмэлт эх үүсвэрээ болгосон иргэдийн тоо

100,000 давсан тооцоо бий. Тэдний дотор 1999-

2002 оны зудын гамшгаар малаа алдаж, малгүй

болсон малчид нэлээдгүй хувийг эзэлдэг. Саяхны

нэгэн судалгаагаар хувиараа ашигт малтмал

олборлогчид өдөрт дунджаар 25000 төгрөгийн

орлоготой ажилладаг болохыг тогтоожээ. Гэвч

тэдний хувьд огт орлогогүй өнжих өдрүүд олонтаа

тохиолддог.

2008 онд ШХА-аас Монгол Улсын Засгийн

газартай хамтран Төв аймгийн Борнуур суманд

мөнгөн усгүй технологиор алт боловсруулах цех

байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Нутгийн

бичил уурхай эрхлэгч иргэдийн хамтын хүчин

чармайлтаар байгуулсан тус цехийг орон нутгийн

ХAMO компани эзэмшдэг бөгөөд сумдаа хамгийн

том ажил олгогч болж, нийт 62 хүнийг байнгын

ажилтай болгосон байна.

Тус цехээр 2010 онд нийт 2500 бичил уурхайчин

үйлчлүүлсэн нь 2009 оныхоос 405 гаруй хүнээр

нэмэгдсэн үзүүлэлт юм. Цех өдөрт 7 аймгийн 80

гаруй бичил уурхайчинд үйлчилдэг. Энэхүү цехийг

байгуулснаар бичил уурхайчид олборлосон алтны

хүдрээ хууль ёсоор боловсруулж авах боломжтой

болжээ.

Эдгээр бичил уурхайчдын бий болгож байгаа

орлого орон нутгийн эдийн засагт ихээхэн хувь

нэмэр оруулж байна. Үүнийг Борнуур суманд бичил

уурхайчдын байгуулсан жижиг, дунд бизнесийн

газруудаас харж болно. Тухайлбал, 2010 онд 10

гаруй бичил уурхайчин нэгдэж Борнуур суманд бага

оврын тоосгоны үйлдвэр байгуулжээ. Энэ бүхэн нь

бичил уурхайн салбар орон нутгийн эдийн засагт

эерэгээр нөлөөлөх боломжтойг харуулж байна.

16

жилийн тайлан 2010

Борнуур дахь Хүдэр баяжуулах цех тоо баримтаар

Цехийн хүчин чадал ба орон нутгийн эдийн засагт оруулах хувь нэмэр

17

жилийн тайлан 2010

© Нэг цэгийн үйлчилгээ төсөл

Засаглал

Орон нутгийн захиргаа, нутгийн иргэдийн өөрөө

удирдах чадавхийг дээшлүүлж, үр ашигтай, ил тод,

тэгш хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх чадавхийг

бэхжүүлэх

Бичил уурхай- хууль ёсны хөдөлмөр

18

Монгол Улсын эдийн засагт бичил уурхайн

гүйцэтгэх үүргийг харгалзан УИХ-ын гишүүдийн

олонхийн саналаар Ашигт малтмалын тухай хууль,

Газрын тухай хуулинд тус тус нэмэлт өөрчлөлт

оруулсны үр дүнд улсын хэмжээгээр хувиараа ашигт

малтмал олборлож буй 100,000 орчим бичил

уурхайчдын ажил эрхлэлт, орлогыг хуульчлан

баталгаажууллаа. Тэдний ихэнх нь нийгэм, эдийн

засгийн хувьд эмзэг ядуу давхрагад хамаарч

байсан юм. Химийн хорт бодис хэрэглэхгүйгээр

хүдэр боловсруулах технологи нэвтрүүлэх, бичил

уурхайчдыг зохион байгуулалтад оруулах, тэдний

ажлын байрны нөхцөлийг сайжруулах, бичил

уурхай эрхлэх эрх зүйн орчныг дэмжих чиглэлээр

ШХА-ийн гаргасан ололт амжилт энэхүү түүхэн

шийдвэр гаргахад чухал түлхэц үзүүллээ. Эдгээр

нэмэлт өөрчлөлтийг баталснаар бичил уурхайчдад

дараах таатай боломжийг олгож байна. Үүнд:

a) Аймаг, сум болон дүүргийн захиргаа бичил

уурхайн зориулалтаар газар олгох эрхтэй болж,

тэдэнд бичил уурхайн газартай холбоотой асуудлыг

орон нутгийн түвшинд шийдэх эрх олгосон;

б) Ашигт малтмалын тухай хуулинд “бичил уурхай”

гэсэн нэр томъёог шинээр орууллаа.

Эдгээр эрх зүйн заалт нь бичил уурхайчдын газар

эзэмших, улмаар тогтвортой ажлын байртай болох

эрхийг баталгаажуулж байна. Тэд мөн янз бүрийн

дарамт шахалтгүй, хөөж туухаас сэтгэл зовж, айж

эмээлгүйгээр хууль ёсоор ажил эрхлэх боломжтой

болсон юм. Түүнчлэн бичил уурхайчид хөдөлмөр

хамгаалал, аюулгүй ажиллагаа, нийгмийн халамж,

эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх боломж нээгдэж

байна. Ингэснээр бичил уурхайчид тогтвортой

орлоготой болж, амьжиргаагаа дээшлүүлэх нөхцөл

бүрдэнэ. Өнөөгийн байдлаар бичил уурхайчдын

12 ТББ-ын гишүүн 61,000 бичил уурхайчин хууль

ёсоор ажиллаж байна..

жилийн тайлан 2010

© Швейцарийн хамтын ажиллагааны газар

Бэлчээрийн тухай хуулийн төслийн

хэлэлцүүлэг

Бэлчээр ашиглалт, зохицуулалтын асуудлаар

хууль эрх зүйн орчин дутагдаж буйг харгалзан

“Ногоон алт” төслөөс бэлчээрийг урт хугацаагаар

ашиглах, зохион байгуулах эрхийг малчдад олгох

шийдвэр гаргуулах талаар идэвхитэй ажиллаж

байна. Бэлчээрийн тухай хуулийн төслийг хэлэлцэх

явцад “Ногоон алт” төслөөс санаачлан зохион

байгуулсан үндэсний хэмжээний хэлэлцүүлэгт

оролцсон бэлчээрийн менежментийн шинэчлэлийн

чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагууд

(Дэлхийн Банк, ШХА, Мянганы сорилын сан) энэхүү

салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй

болгох талаарх нэгдмэл байр сууриа илэрхийлсэн

юм. Бэлчээрийн тухай өнөөгийн хууль тогтоомж

бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжихэд

хэр тохиромжтой байгаад туршилт хийсэн “Ногоон

алт” төслийн эхний үе шатны туршлагад үндэслэн

УИХ-д өргөн барьсан Бэлчээрийн тухай хуулийн

үндсэн үзэл баримтлалын талаар оролцогчдын дунд

өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүллээ. .

Нэг цонхны үйлчилгээ- иргэдийн сэтгэл

ханамж

Төрөөс үйлчилгээ хүртэхэд учирдаг хүнд суртал,

шат дамжлагыг бууруулах зорилгоо сайн биелүүлж

буй ШХА-ийн “Нэг цонхны үйлчилгээ” (НЦҮ) төсөл

олны талархлыг хүлээсэн хэвээр байна. 2010

онд Улаанбаатар хотын 7 дүүрэг, 19 аймгийн

төв болон Хархорин хот дахь бүсийн НЦҮ-ний

төвөөр давхардсан тоогоор нийт 1.4 сая хүн

үйлчлүүлжээ. НЦҮ-ний талаарх хэрэглэгчдийн

сэтгэл ханамжийн түвшин дунджаар 90 хувьтай

байна. Улаанбаатар хотын 2 дүүрэг, 2 аймгийн

хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаанаас харахад

НЦҮ-ний төвийн үйлчлүүлэгчид ирж очих, бичиг

баримт бүрдүүлэх, хүлээх зэрэгт зарцуулдаг

цагийнхаа 48 хувийг хэмнэсэн байна. 2010

онд Улаанбаатар хот (Баянгол, Налайх дүүрэг),

Өвөрхангай, Дорнод аймагт тус бүр хоёр НЦҮ төв

шинээр нээгдснээр улсын хэмжээнд нийт 26 НЦҮ төв

байгуулагдсан байна. Цаашид Баян-Өлгий аймаг

болон Улаанбаатар хотын Баянзүрх, Багануур

дүүрэгт НЦҮ төвийг нээснээр төсөл Монгол улсын

хэмжээнд нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх зорилтоо

амжилттай биелүүлэх юм. Монгол Улсын Засгийн

газраас НЦҮ-ний төвүүдийг байраар хангаж, үйл

ажиллагааны зардлыг нь санхүүжүүлж байна.

19

жилийн тайлан 2010

НЦҮ-ний үйлчлүүлэгчдийн орлогын түвшин

“Би сая газар өмчлөх гэрчилгээгээ

газрын албанаас авч, гэрчилгээний

төлбөрийг банканд тушаан, үл хөдлөх

хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэргэжилтнээс

зөвлөгөө авсны зэрэгцээ хэд хэдэн баримт

бичгийг нотариатаар батлууллаа. Нэг

цонхны үйлчилгээний төв байгаагүй бол би

дөрвөн өөр газар луу явж, хэдэн ч өдөр

явах байсан юм, бүү мэд! Өнөөдөр би бүх

ажлаа 2 цаг 30 минутад амжууллаа. Энэ

бол өмнөх туршлагатай харьцуулахад маш

богино хугацаа.”

Төв аймгийн Зуунмод сумын оршин суугч

Д.Баянжаргал

20

НЦҮ-ний төвийн үйлчлүүлэгчдийн талаас илүү

хувь (60.1 хувь) нь бага орлоготой иргэд байгаа

нь нийгмийн эмзэг ядуу хэсгийнхэн уг төслийн үр

шимийг илүүтэй хүртэж байгааг илтгэж байна.

Үйлчлүүлэгчдийн ихэнх нь эмэгтэйчүүд.

Үйлчлүүлэгчдийн 64% нь эмэгтэйчүүд

Хүний наймааны эсрэг

2010 оны 10 сард БНХАУ-ын Тусгай захиргааны

бүс Макаогийн захиргаа Монгол Улсын Засгийн

газартай хүний наймаа, ялангуяа эмэгтэйчүүд,

хүүхдүүдийн наймаанаас урьдчилан сэргийлэх

чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг

өргөжүүлэх гэрээ байгууллаа. Гэрээний дагуу

Макаогийн тал хохирогчдыг хамгаалалдаа авах,

тэднийг түр байраар хангах, эрүүл мэндийн

тусламж хүргэх, Монгол руу буцаахад дэмжлэг

“Манай охин саяхан хоёр дахь

хүүхдээ төрүүлж, би НЦҮ-ний төв рүү явж зээ

охиндоо төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн

даатгалын дэвтэр авлаа. Дөрвөн жилийн

өмнө анхныхаа зээгийн эрүүл мэндийн

даатгалыг авч байхад НЦҮ байгаагүй. Би

дүүргийн Нийгмийн даатгалын газар луу

нэлээд хол газар явж байсан. Би нилээн

их цаг зарцуулж, тээврийн хэрэгсэлээр

зорчсоныхоо хөлсийг төлсөн. Гэтэл одоо

хотын төвд байрладаг НЦҮ-ний төв рүү

би явган яваад л хүрч болно. Дотор нь

банк байдаг болохоор их зүгээр. Нийгмийн

даатгалын ажилтан Хүрэлбаатар зээ охины

маань эрүүл мэндийн даатгалын дэвтрийг

гардуулахдаа багахан ёслол хийж,

надад зээ охинтой болсонд баяр хүргэн

сайн сайхныг хүсэн ерөөсөнд сэтгэл их

хөдөлсөн.”

Сүхбаатар дүүргийн оршин суугч Н.Хишигт

үзүүлэхээр болжээ. Швейцарь, Монголын хамтын

ажиллагааны 2007-2012 оны стратегийн дунд

хугацааны үнэлгээний гаргасан зөвлөмжийн

дагуу ШХА Монгол улсад явуулж байгаа үйл

ажиллагааныхаа цар хүрээг хумиж, үндсэн

хоёр салбартаа түлхүү анхаарахаар болсон.

Үүнтэй холбогдуулан эхний үе шат нь дуусгавар

болж байгаа Хүний наймаатай тэмцэх төслийн

санхүүжилтыг зогсоохоор шийдвэрлэсэн болно.

жилийн тайлан 2010

ХӨТӨЛБӨРИЙН УДИРДЛАГА

2011 оны төлөв

Монгол улс байгалийн баялаг ихтэй орны хувьд

дундаж орлоготой улсын эгнээнд орохоор хурдацтай

хөгжиж байна. ШХА-ийн зүгээс Монгол улс өнөөгийн

энэ боломжуудаа хөгжлийн ололт амжилт болгон

хувиргах, тулгамдсан сорилт бэрхшээлүүдийг

бүтээлчээр даван туулах хүчин чармайлтад дэмжлэг

үзүүлэхийг зорьж байна. ШХА цаашид хөдөөгийн

хөгжилд түлхүү анхаарсан хэвээр байх болно.

Ялангуяа зуд, байгалийн гамшгаас үүдэн малаа

алдаж ядуурсан, байгалийн баялагт тулгуурласан

эдийн засгийн хурдтай хөгжлийн гадна үлдэж

буй малчид, малгүй болсон хөдөөгийн иргэдийн

амьжиргааг дээшлүүлэхэд голлон анхаарч ажиллах

болно. Түүнчлэн орон нутгийн засаг захиргаа, ард

иргэдийн өөрөө удирдах чадавхийг дээшлүүлэх,

төрийн үйлчилгээг үр ашигтай, ил тод, тэгш

хүртээмжтэй үзүүлэх чадавхийг сайжруулах чиглэлээр

ажиллаж сайн засаглалыг хөхиүлэн дэмжинэ.

Мөн хөдөөгийн иргэдийн ажил эрхлэлт, орлогыг

нэмэгдүүлэх үйл ажиллагаандаа нэмэлт болгож

шинээр Мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөр

боловсруулж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Төслүүд

Байгалийн нөөцийн менежмент ба байгаль орчин

(6 төсөл)

2010

( Хэрэгжсэн )

Шв.франк

2011

( Төлөвлөгөөт )

Шв.франк

Газрын тогтвортой менежмент (НҮБХХ) 700,000 -

Цөлжилтийг сааруулах төсөл 1,750,426 2,475,000

Бэлчээрийн экосистемийн удирдлага хөтөлбөр 1,886,544 2,000,000

Малын индексжүүлсэн даатгал төсөл 200,000 400,000

Малчдыг нүүрстөрөгчийн зах зээлд холбоход дэмжлэг

үзүүлэх төсөл

- 650,000

2010-2011 оны

төслийн

санхүүжилт

Зудын хохирлыг бууруулах, гамшгаас урьдчилан

сэргийлэх төсөл

465,200 -

Орлого, ажил эрхлэлт

(5 төсөл)

Монгол төмс хөтөлбөр 1,144,785 940,000

Мал аж ахуйн төсөл 1,674,597 1,178,000

Хөдөөгийн бизнес эрхлэгчдэд олгох зах зээлийн боломжууд төсөл 1,150,442 1,180,000

Тогтвортой бичил уурхай төсөл 910,562 1,100,000

Мэргэжлийн боловсролын сургалт төсөл - 400,000

Засаглал (Төвлөрөлийг сааруулах болон үүнтэй уялдаа бүхий бусад төслүүд)

(3 төсөл)

Нэг цонхны үйлчилгээ төсөл 232,183 1050,000

Хүний худалдаатай тэмцэх төсөл 102,033 50,000

Иргэний нийгмийн чадавхийг бэхжүүлэх төсөл - 165,000

Бусад (2 төсөл)

Оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр 45,045 50,000

Бичил төслүүд 100,292 100,000

10,362,109 11,738,000

Улаанбаатар дахь Швейцарийн хамтын ажиллагааны газар 742,000

Нийт 12,315,000

21

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!