07.09.2014 Views

ЖИЛИЙН ТАЙЛАН

ЖИЛИЙН ТАЙЛАН

ЖИЛИЙН ТАЙЛАН

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

жилийн тайлан 2010

Хөгжлийн байдал

2015 он гэхэд Монгол Улс Мянганы Хөгжлийн

Зорилтуудынхаа тавыг нь хангасан байна гэж тус

улсын Засгийн газар үзэж байна. Харин ядуурлыг

бууруулах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн

оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах

чиглэлээр тавьсан зорилтуудаа хангаж чадахгүй

байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Эдгээр нь

Швейцарь, Монголын хөгжлийн хамтын ажиллагааны

үндсэн чиглэлүүд юм.

Эрдэс баялгийн орлогоос ихээхэн хамааралтай

Монгол Улсын эдийн засаг ихээхэн тогтворгүй хэвээр

байна. Хоёр жилийн өмнө дэлхийн санхүүгийн

хямралаас үүдэн уналтад орох шахсан тус улсын

эдийн засаг эргэн тогтворжиж, өсөх хандлагад

(2010 онд эдийн засгийн өсөлт 8 хувьд хүрэв) орсон

төдийгүй УИХ-аас төсвийн тогтвортой байдлын сан

байгуулахаар шийдлээ. Эрдэс баялгийн салбарын

эрс өсөлт улам бүр эрчээ авч байна. Дэлхийн

хамгийн том зэс, алтны орд болох Оюу Толгойн

ордыг 2013 оноос ашиглалтад оруулахын зэрэгцээ

Таван Толгойн нүүрсний ордыг ашиглах, бусад

томоохон уурхайд олборлолт явуулах ажиллагаа

ид өрнөж байна. Гэвч Монгол улсын эрдэс баялгаас

хувь хүртэх гэсэн гадаадын хөрөнгө оруулагчдын

өрсөлдөөн нийгмийн зарим хэсэгт гадаадынхныг

үзэн ядах үзэл газар авах хандлагатай байна. НҮБ-

аас саяхан гаргасан аюулгүй байдлын мэдээллийг

үзэхэд, тус улсад гэмт хэргийн ерөнхий түвшин буурч

байгаа боловч гадаадын иргэдэд халдах халдлагын

тоо нэмэгдсэн гэжээ.

Хөдөөд ядуурал нэмэгдсээр байна. Хөдөөгийн

хоёр өрх тутмын нэг нь ядууд тооцогдож, хот,

хөдөөгийн ялгаа, тэгш бус байдал улам нэмэгдлээ.

Засгийн газраас явуулж буй дахин хуваарилалтын

бодлогоор халамжийг ямар нэг ялгаваргүйгээр

хавтгайруулан олгож байгаа нь байдлыг дорвитой

сайжруулахад хувь нэмэр багатай байна. Халамж,

тэтгэмжийг нийгмийн эмзэг ядуу хэсэгт түлхүү чиглүүлэх

зорилготой нийгмийн хамгааллын шинэ хуулийг УИХаар

хэлэлцэж батлагдлаа.

Монгол Улсын Засгийн газар 2010 оны наймдугаар

сарын ээлжит хуралдаанаа говь цөлд зохион

байгуулж дэлхий нийтийн анхаарлыг уур амьсгалын

өөрчлөлтийн аюулд хандуулан сэрэмжлүүллээ. Эдүгээ

Монгол улсын бэлчээрийн газрын 70 орчим хувь нь

доройтож, 40 хувь нь цөлжих аюул тулгараад байна.

2009-2010 оны өвөл Монгол улсад сүүлийн 30 жилд

байгаагүйгээр хүйтрэн цас ихээр орсны улмаас ихэнх

нутаг дэвсгэрт зузаан цасан бүрхүүл тогтон зудын

гамшиг нүүрлэсэн билээ. Малын тоо толгой 44 саяд

2

© Гамма фото агентлаг

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!