07.09.2014 Views

ЖИЛИЙН ТАЙЛАН

ЖИЛИЙН ТАЙЛАН

ЖИЛИЙН ТАЙЛАН

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

жилийн тайлан 2010

Хөтөлбөрийн шинэчлэлт ба оны

онцлох үйл явдлууд

2010 оны тавдугаар сард Швейцарийн Холбооны Улсаас Монгол Улстай хамтран ажиллах 2007-2012

оны стратегид дунд хугацааны үнэлгээ хийж, олон оролцогч талуудын хамтын оролцооны аргаар

хэлэлцэн стратегиа шинэчиллээ. Үүний үр дүнд хөдөөгийн иргэдийн орлого, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх,

байгалийн нөөцийн менежментийг сайжруулж, байгаль орчныг хамгаалах гэсэн хоёр үндсэн чиглэлд

анхаарч ажиллахаар тогтов. Мөн засаглалын асуудалд чухал ач холбогдолтой болохыг хүлээн зөвшөөрч,

энэ чиглэлд тодорхой хэмжээний төсөв хуваарилан үйл ажиллагааны нэмэлт талбар болгохоор боллоо.

Нэмэлт өөрчлөлт оруулсан Швейцарийн хамтын ажиллагааны стратегид дараах гурван чиглэл, хүрэх

үр дүнг тодорхойллоо. Үүнд:

1. Орлого, ажил эрхлэлт

Хөдөөгийн хүн амын мэдлэг, ур чадвар, бүтээмжийг дээшлүүлэх, эдийн засгийг олон төрөлжүүлэх замаар

орлого, ажил эрхлэлт нэмэгдэх

2. Байгалийн нөөц ба байгаль орчин

Малчид, тариаланчид, бичил уул уурхайчдын гамшгийн бэлэн байдал, байгалийн нөөц тогтвортой

ашиглалтыг сайжруулах

3. Засаглал

Орон нутгийн захиргаа, нутгийн иргэдийн өөрөө удирдах чадавхи болон үр ашигтай, ил тод, тэгш

хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх чадавхийг бэхжүүлэх

Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны

хөтөлбөрийн хүрээнд 2010 онд хэрэгжүүлсэн

ажлаас дараах гурван үр дүнг онцлон тэмдэглэж

байна. Үүнд:

4

a. УИХ-аас хувиараа ашигт малтмал олборлох

ажиллагааг албан ёсны болгож хуульчилсан нь

чухал тэмдэглүүштэй үйл явдал боллоо. Үүний

дүнд улсын хэмжээгээр хувиараа ашигт малтмал

олборлож буй 100,000 орчим бичил уурхайчид

хууль ёсоор ажиллах эрхтэй болж байна. ШХА нь

энэ салбарт тэргүүлэх хандивлагчийн хувьд хууль

боловсруулах ажиллагаанд дэмжлэг туслалцаа

үзүүлсэн юм.

б. Орон нутгийн үйлчилгээний гэрээний сонгон

шалгаруулалтыг ил тод, өрсөлдөөнтэй явуулдаг

аймгуудын тоо өсөн нэмэгдэж байна. 2010 онд 8

аймагт явуулсан тендерт орон нутгийн 187 жижиг

дунд бизнес эрхлэгч шалгарч, нийт 1.5 тэрбум

төгрөгийн өртөгтэй гэрээ байгууллаа. Энэ үйл

явцад ШХА-ийн санхүүжүүлсэн “Хөдөөгийн бизнес

эрхлэгчдэд олгох зах зээлийн боломж” төсөл гол

үүрэг гүйцэтгэлээ.

в. Монгол Улсын Засгийн газраас Цөлжилттэй

тэмцэх үндэсний хөтөлбөр батлан гаргалаа.

Энэхүү хөтөлбөрийг боловсруулахад ШХА-ийн

Цөлжилтийг сааруулах төсөл туслалцаа үзүүлсэн

бөгөөд цөлжилттэй тэмцэж байгаа төрийн бүрийн

байгууллагын үйл ажиллагааг харилцан уялдуулах,

хяналт-шинжилгээ хийх боломжтой боллоо.

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!