11.02.2017 Views

Тунгаан бодох

Тунгаан бодох

Тунгаан бодох

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

ТУНГААН БОДОХ ЧАДВАР

9

МОДУЛЬ

ТУНГААН БОДОХ

1

“АМЬДРАХ УХААНЫ ЧАДВАР” БАГЦ ГАРЫН АВЛАГА

МОДУЛЬ

9

3 ДАХЬ ХЭВЛЭЛ

ТУНГААН БОДОХ

“АМЬДРАХ УХААНЫ ЧАДВАР” БАГЦ ГАРЫН АВЛАГА

Шинэчлэн боловсруулсан:

Эрдэнэчулууны Мөнгөнтулга

Хянан тохиолдуулсан:

Зөвлөхөөр ажилласан:

Эх бэлтгэсэн:

Дийзгарын Баттогтох

Чулуунбаатарын Байгалмаа

Жозефин Соварин

Анандита Филипоз

Уттара Бхарат Кумар

Элбэгзаяагийн Ангараг

Ганбаатарын Санчир

Энд илэрхийлсэн үзэл санаа нь зохиогчдынх бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн албан ёсны

байр суурийг илэрхийлэхгүй.

Улаанбаатар хот. 2016 он

МОДУЛЬ 9

ТУНГААН БОДОХ ЧАДВАР

ӨМНӨХ ҮГ

ГАРЧИГ

Өмнөх үг ................................................................................................................ 1

Удиртгал ................................................................................................................ 2

Үндсэн ойлголт ..................................................................................................... 4

Сэдвийн танилцуулга ............................................................................................ 6

Үнэлгээ.................................................................................................................. 7

Сэдэв 1. Тунгаан бодох чадварын талаарх ерөнхий ойлголт .............................. 9

Сэдэв 2. Мэдээллийн төрөл ба ялгаатай байдал ................................................ 14

Сэдэв 3. Мэдээллийн төрлийг найруулан бичих.................................................. 21

Сэдэв 4. Мэдээлэлд дүн шинжилгээ хийх .......................................................... 26

Сэдэв 5. Үндэслэлийн бүтэц................................................................................. 37

Сэдэв 6. Нотолгоонд дүн шинжилгээ хийх арга................................................... 50

Сэдэв 7. Эх сурвалжийн баталгаатай байдал...................................................... 69

“Амьдрах ухааны чадвар” багц гарын авлагын ес дэх модуль нь “Тунгаан бодох чадвар” юм.

Энэ модулийн агуулгыг өсвөр үеийнхэн төдийгүй насанд хүрэгчид ч судалж болно. Үүнийг

судалснаар тодорхой дарааллын дагуу асуудал дэвшүүлэн эргэцүүлж аливаа мэдээлэлд ул

үндэстэй, баталгаа нотолгоонд суурилан хандаж тухайн мэдээллийг хүлээж авах, эс авахаа

шийдэх боломжтой болно. Тэгснээр буруу ташаа, баталгаагүй мэдээлэлд итгэж ямар нэг

эрсдэлд орохгүй байх үндэс болно.

Уг гарын авлагыг гурав дахь удаагаа хэвлэн гаргаж байна. Анхны хэвлэлийг англи хэл дээр

Монгол дахь Энх тайвны корпусын сайн дурын ажилтан Ми Нгүин бичиж, Нэгдсэн Үндэстний

Байгууллага (НҮБ)-ын Хүн амын сангийн Өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн төслийн

Олон улсын зөвлөх Андреа Ирвин, Питер Саймон нар хянан тохиолдуулжээ. Монгол хэл рүү

Амгаабазарын Гэрэлмаа орчуулж, Балсангийн Энхбат, Төмөрбатын Баасанцэрэн нар хянан

тохиолдуулж, зургийг Баасансүрэнгийн Болормаа зуржээ. Нэг дэх хэвлэлийг БСШУЯ, НҮБын

Хүн амын сан, Монгол дахь Энх тайвны корпусын дэмжлэгтэйгээр 2003 онд англи, монгол

хэлнээ хэвлэсэн.

Энэ гарын авлагын нэг дэх хэвлэлийг хот, аймаг, сумдын “Албан бус сургалтын төв“-д зөвхөн

нэг ширхэгээр түгээсэн. Энэхүү гарын авлагын эрэлт хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж, дахин

хэвлэх шаардлага урган гарсан тул НҮБ-ын Хүн амын сан болон Монгол дахь Энх тайвны

корпус санаачлан, техник санхүүгийн тусламж үзүүлэн, 2007 онд хоёр дахь хэвлэлээ гаргажээ.

“Тунгаан бодох чадвар” модулийн хоёр дахь удаагийн хэвлэлийг Дашзэвэгийн Алтанцэцэг

сайжруулан боловсруулж, Чулуунбаатарын Байгалмаа хянан тохиолдуулсан. Гурав дахь

удаагийн хэвлэлийг НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр

НҮБ-ын Хүн амын сан, Монгол улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын

хөгжлийн хөтөлбөр (2013-2017)“-ийн хүрээнд дахин сайжруулан шинэчилж, хэвлэлээ.

“Тунгаан бодох чадвар” модулийн гурав дахь хэвлэлийг НҮБ-ын Хүн амын сангийн Ази

номхон далайн бүсийн зөвлөх Жозефин Соварин, Анандита Филипоз, Жонс Хопкинсийн их

сургуулийн зөвлөх мэргэжилтэн Уттара Бхарат Кумар, мөн гарын авлагыг ашиглаж хэрэглэдэг

мэргэжилтэн, сургагч багш нарын санал зөвлөмжийн дагуу Эрдэнэчулууны Мөнгөнтулга

сайжруулан боловсруулсан ба НҮБ-ын Хүн амын сангийн редакцийн зөвлөлийн гишүүд болон

Дийзгарын Баттогтох хянан тохиолдуулсан. “Тунгаан бодох чадвар” модулийг дахин хэвлэхэд

өөрийн үнэтэй хувь нэмэр оруулсан бүх хүнд гүн талархал илэрхийлье.

4 1

МОДУЛЬ 9

ТУНГААН БОДОХ ЧАДВАР

УДИРТГАЛ

ТУНГААН БОДОХ ЧАДВАР ГЭЖ ЮУ ВЭ?

Тунгаан бодох чадвар гэдэг нь тодорхой дарааллын дагуу асуудал дэвшүүлж сайтар эргэцүүлэн

бодохыг хэлнэ. Мөн дүгнэлт, итгэл үнэмшилд хүрэхийн тулд үндэслэл болон логикийг бүтээлчээр

ашиглахыг хэлж болно. Тунгаан бодох чадварт аливаа мэдээлэл болон итгэл үнэмшилд дүн

шинжилгээ хийх, сонсч буй зүйлээ үнэн эсэхийг тогтоох чадвар багтана. Түүнчлэн ертөнцийн

олон янзын хэв маяг, өнгө төрх дундаас санаа бодлоо ургуулж түүнийгээ сургамж, туршлагатай

холбон үзэх боломж олгодог. Үндэслэл сайтай шинэ онол боловсруулах, мөн бодитой, сайтар

томъёологдсон нотолгоо гаргаж ирэхэд тунгаан бодох чадвар нь зайлшгүй шаардагдана.

Тунгаан бодох чадвар нь үндэслэл гаргаж, асуулт тавих чадварыг хөгжүүлдэг учраас хүний

амьдралын бүхий л хүрээний мэдээлэл түүнд хамаардаг. Чухал шийдвэр гаргахын тулд ямар

сонголт хийхээ эргэцүүлэх юм уу, бусадтай тогтоосон харилцааныхаа талаар бодож байх үед

толгойд эргэлдэх зохион байгуулалтгүй бодлуудыг цэгцтэй, төвлөрсөн, дотоод мэтгэлцээний

хэлбэрт шилжүүлэх чадвар юм. Энэхүү гарын авлагад орсон сэдэв бүр тэдгээр зохион

байгуулалттай тунгаан бодох чадвартай салшгүй холбоотой.

ТУНГААН БОДОХ ЧАДВАР ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Хүлээн авч буй бүхий л мэдээлэл, санал зөвлөгөөг эх сурвалжаас нь шалтгаалалгүйгээр

үнэлж дүгнэн яагаад ингэж бодож, итгэж байгаагаа тайлбарлах үндэс суурьтай шалтгаан

олох боломжийг хүнд олгодог учраас тунгаан бодох чадвар чухал юм. Хүний амьдралын

бүхий л хүрээний асуудалд түүний үзүүлэх нөлөө нь харилцан адилгүй байдаг. Жишээ нь, хэн

нэгэнтэй харилцах харилцааных нь талаар өгсөн зөвлөгөөг эргэцүүлж бодохгүй байх нь нэг

ажил нөгөөгөөс илүү гэсэн зөвлөгөөний талаар тунгаан бодохгүй байхаас хамаагүй өөр үр

дагавартай байх болно. Үүний адилаар, улс төрчийн өгч буй амлалтыг сайтар тунгааж бодохгүй

байх нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийж буй сурталчилгааны талаар тунгааж бодоогүйгээс

огт өөр үр дагавартай байх болно. Хэдий тийм боловч тунгаан бодох чадвар эдгээр тохиолдол

бүрт логик уялдаатай, бодит туршлагад үндэслэсэн, цэгцтэй зөв шийдвэр гаргах бололцоо

олгох тул ач холбогдолтой хэвээр байх болно. Эдгээр шийдвэр нь бодит мэдээллийн шинжтэй

мэдэгдэл байх эсэх, хэн нэгний хувийн амьдралд хамаатай эсэхээс үл шалтгаалан тунгаан

бодох чадвар нь хүмүүст буруу ташаа мэдээллийг ялгаж салгах, заль мэхээс сэргийлэхэд нь

туслах болно.

Тунгаан бодох чадвараа хөгжүүлээгүй, бусдын хийх мэдэгдлийн цаана нуугдаж байгаа санаа,

жинхэнэ үнэнийг олж харах чадваргүй хүн бусдын заль мэхэнд хууртаж, ашиглуулах магадлал

өндөр байдаг. Тийм хүн реклам сурталчилгааны бай болоход хялбар бөгөөд тухайн сурталчилж

буй бүтээгдэхүүнийг худалдаж авах хэрэгтэй, зайлшгүй чухал гэж итгэхдээ амархан. Учир

дутагдалтай шалтгаан, бодитой биш нотолгоог ялгаж салган ойлгодоггүй хүн найз нөхөд, үе

тэнгийнхэн болон бусдын нөлөө, ятгалгад автаж эрүүл бус, аюултай нөхцөл байдалд хялбархан

орох магадлалтай. Тийм хүмүүс нэр нөлөөтэй хүмүүс, багш нар, хэвлэл мэдээллийн хэрэгслээс

сонссон зүйлдээ эргэлзэлгүй итгэх хандлагатай байдаг ба өөрийн бус олон нийтийн үзэл

бодолд захирагдах нь олонтаа.

ТУНГААН БОДОХ ЧАДВАРЫГ ЭЗЭМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРАЛЦАГЧДЫН ОНЦЛОГ,

ЯЛГААТАЙ БАЙДЛЫГ ХЭРХЭН ХАРГАЛЗАН ҮЗЭХ ВЭ?

Тунгаан бодох чадварыг эзэмшүүлэхийн тулд насны түвшин тус бүрийн онцлогийг харгалзан

үзэх нь чухал. Энэ ур чадвар нь ихэвчлэн гаднаас ирэх мэдээ мэдээлэл, интернет, сонин

сэтгүүл зэрэг мэдээллийн эх сурвалжтай ажиллах, түүний сайн муу, зөв бурууг тунгаан бодож

бодитой, эрсдэлгүй шийдвэр гаргахад чиглэгдсэн байдаг. Тодорхой насны хүмүүсийн тулгамдах

асуудал болон тэдний эрхлэх ажил хөдөлмөр, ашиг сонирхол, хэрэгцээ харилцан адилгүй

байдаг. Тухайлбал, өсвөр насны хүүхэд мэдээллийг ихэвчлэн найз нөхөд, анги, сургуулийн

хамт олноос авч байхад залуучууд хэвлэл мэдээлэл, ном, сонин сэтгүүл, интернет зэрэг эх

сурвалжаас авч байна. Харин эцэг эх, насанд хүрэгчид телевиз, радио, интернет болон найз

нөхдөөс мэдээллийг авдаг нийтлэг үзэгдэл байна. Чухам үүнтэй уялдуулан энэхүү хичээлийг

заах нь илүү үр дүнтэй байх болов уу.

БАГШИД ӨГӨХ САНАМЖ:

Энэ сэдэв нь нэлээд хүнд, ойлгоход хэцүү бөгөөд хүмүүсийн үзэл бодол, итгэл үнэмшил,

хандлагатай холбоотой асуудал хөндөх учраас заахад ч бэрхшээлтэй тулгарч болно.

Гэсэн хэдий ч амьдрах ухааны чадварт хамаарах гарцаагүй чухал чадварын нэг тул та бүхэн

ихэд хичээж тус гарын авлагад буй дасгал даалгаврыг бүрэн хийж гүйцэтгэхийг зөвлөж

байна. Зарим дасгал ажил нь хийхэд хялбар биш, нэлээд цаг хугацаа шаардагдах тул цагийн

менежментээ сайн хийхийг анхааруулъя.

2 3

МОДУЛЬ 9

ТУНГААН БОДОХ ЧАДВАР

ҮНДСЭН ОЙЛГОЛТ

Шалтгаан ба дүгнэлт

Шалтгаан ба дүгнэлт бол нотолгоог бүрдүүлэгч жижиг хэсгүүд юм. Нотолгоонд гарч буй

дүгнэлт нь өгүүлэгчийн үнэн, бодит хэмээн дэвшүүлж буй мэдэгдэл, харин шалтгаан нь тэр

мэдэгдлийг дэмжих зорилгоор өгүүлэгчийн ашиглах санаа юм. Бүх нотолгоонд шалтгаан нь

дүгнэлтээ үнэн гэдэгт бусдыг итгүүлэхэд чиглэсэн байдаг. Шалтгааны бие биетэйгээ болон

дүгнэлттэйгээ хэрхэн холбогдож байгаа арга замыг нотолгооны бүтэц хэмээн ойлгодог.

Дүн шинжилгээ

Дүн шинжилгээ гэдэг нь ятган үнэмшүүлэх зорилготой шалтгаан болон дүгнэлт хоорондоо

хэрхэн уялдаж байгааг шалгах үйл явц юм. Мөн дүн шинжилгээг нотолгооны бүтцийг

тодорхойлох явц гэж хэлж болно. Холбоо үндэслэлийн хувьд шалтгаан нь тус тусдаа биш, бүгд

нийлж дүгнэлтээ дэмждэг бөгөөд тэдгээр шалтгааныг салангид авч үзэж болдоггүй.

Дүн шинжилгээ хийх үйл явц ихэвчлэн хэцүү, бэрхшээлтэй байдаг. Энэ нь нотолгооны бүтэц

янз бүр, нарийн төвөгтэй байхаас шалтгаалахаас гадна гаргасан үндэслэл тодорхой бус

байх, эсвэл тэр үндэслэлээ гаргасан хүмүүс нь өөрсдөө ч сайн ойлгоогүй байх зэргээс мөн

шалтгаалдаг. Гэхдээ бүх дүн шинжилгээ нь нотолгооны далд бүтцийг илрүүлэх гэсэн нэг ижил

зорилготой.

Нотолгоонд дүн шинжилгээ хийхэд нь туслах зорилготой текстэн тэмдэглэгээг суралцагчдад

танилцуулах болно. Үүнд, нотолгоон дахь шалтгааныг “” тэмдгээр “Ш” үсгийн хамт,

дүгнэлтийг “[ ]”тэмдгээр “Д” үсгийн хамт тэмдэглэсэн болно.

Үнэлгээ

Үнэлгээг дүн шинжилгээний дараа хийдэг ба үүнд доорх үйл ажиллагаа багтана.

Үүнд:

1. Шалтгааныг хүлээж авах боломжтой эсэхийг (үнэн эсэх) тодорхойлох,

2. Шалтгаан нь дүгнэлтээ хэр сайн “дэмжиж” байгааг тодорхойлох,

3. Гол дүгнэлт үнэн зөв эсэх талаар ерөнхий дүгнэлт гаргах.

Нотолгооны бүдүүвч

Нотолгоонд дүн шинжилгээ, үнэлгээ хийхэд ашиглах хоёр дахь арга нь “Нотолгооны бүдүүвч

байгуулах” явдал юм. Нотолгооны бүтцийг дүрслэхдээ тунгаан бодох бүдүүвчид текстэн

тэмдэглэгээг ашигладаг бол нотолгооны бүдүүвчид график дүрслэлийг ашигладаг.

Нотолгооны бүдүүвчийн өөр нэг ашигтай тал нь нотолгоон дахь янз бүрийн мэдэгдлийн аль нь

гол дүгнэлтийг дэмжиж, эсвэл эсэргүүцэж байгааг тодорхой харуулах, мөн аль шалтгаан нь

тус болох суурь ойлголт, эсвэл төсөөлөлтэй холбоотой вэ гэдгийг харуулдаг.

Үнэлгээ хийх дасгал дээр ажиллах явцдаа суралцагчид “Үүнийг үнэн гэдгийг би яаж мэдэх

вэ?” хэмээн асуух “тунгаах бодох хандлага”-тай болох эхлэл нь тавигддаг. Нотолгоонд

дүн шинжилгээ, үнэлгээ хийхэд суралцах замаар суралцагчид хүлээн авч буй мэдээллээ

гүнзгийрүүлэн асууж тодруулж эхлэх болно.

Тунгаан бодох бүдүүвч

Нотолгоонд дүн шинжилгээ, үнэлгээ хийх нэг дэх арга нь “Тунгаан бодох бүдүүвч” юм. Энэ

нь суралцагчдаар илүү сайн үндэслэл гаргуулахад чиглэсэн асуултын удирдамж юм. Эдгээр

нь янз бүрийн санал бодолд дүн шинжилгээ, үнэлгээ хийх; шалтгааныг хүлээж авах боломж

болон эх сурвалжийн найдвартай байдлыг шүүн тунгаах гэсэн тус тусдаа зорилготой.

4 5

МОДУЛЬ 9

ТУНГААН БОДОХ ЧАДВАР

СЭДВИЙН ТАНИЛЦУУЛГА

СЭДЭВ 1. Тунгаан бодох чадварын талаарх ерөнхий ойлголт.

Энэ сэдвээр тунгаан бодох чадвар гэж юуг хэлж байгаа талаар ерөнхий ойлголттой болж,

тунгаан бодох чадвартай байхын давуу талыг тодорхой жишээн дээр ухаарч ойлгох юм.

Ялангуяа өсвөр насны сурагчдын хувьд тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийн тулд асуудалд ул

суурьтай хандаж, эрсдэлгүй зөв шийдвэр гаргах ур чадварт суралцана.

СЭДЭВ 2. Мэдээллийн төрөл ба ялгаатай байдал.

Энэ сэдвээр суралцагчид өөр хоорондоо ялгаатай мэдээллийн гурван төрөл болох “бодит

мэдээлэл”, “хувийн үзэл бодол”, “ятгалга”-ыг ялгаж сурах болно. Энэ гурван ойлголтыг таньж

мэдсэнээр аливаа асуудлыг задлан шинжлэх үндсэн суурь ойлголттой болох юм.

СЭДЭВ 3. Мэдээллийн төрлийг найруулан бичих.

Мэдээллийн гурван төрлийг ялган таньж сурснаар түүнийг хэрхэн зөв найруулж бичих аргад

суралцана. Энэ нь цаашид бусдад үнэн зөв мэдээлэл хүргэх аргад сургах ач холбогдолтой.

СЭДЭВ 4. Мэдээлэлд дүн шинжилгээ хийх.

Энэ сэдвээр суралцагчдад аливаа асуудлын үндэслэл болон нотолгоог бүрдүүлэгч элементийн

талаар анхны мэдэгдэхүүнийг өгөх болно. Суралцагчид үндэслэл бүхий жишээг таних дасгал

хийх ба “үндэслэлтэй дүгнэлт” гэж ямар ойлголт болох тухай танилцана. Мөн шалтгаан нь кейс

болон нотолгоонд агуулагдаж байгаа дүгнэлтийг дэмждэг гэсэн санааг гүнзгийрүүлэн судалж

дараа нь жишээ кейсэд ашиглагддаг нотолгоог тодорхойлох дасгал хийх болно. Түүнээс гадна

дүгнэлтийг дэмжихээр харилцан үйлчилж буй шалтгааны бий болгосон өөр өөр төрлийн логик

хэлбэр загварыг ялгаж сурах болно.

СЭДЭВ 5. Үндэслэлийн бүтэц.

Энэ сэдвээр суралцагчид үндэслэлийн хэд хэдэн бүтэц болох цувраа, гинжин, холбоо бүтэцтэй

танилцана.

СЭДЭВ 6. Нотолгооонд дүн шинжилгээ хийх арга.

Тус сэдвээр суралцагчид нь мэдээлэлд дүн шинжилгээ хийх, үнэлгээ дүгнэлт өгөх “тунгаан

бодох бүдүүвч”, “нотолгооны бүдүүвч” хэмээх хоёр үндсэн аргатай танилцана. Суралцагчид

зааврын дагуу багшийн туслалцаатайгаар мэдээлэлд дүн шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт

өгөх болно. Тунгаан бодох бүдүүвч нь суралцагчдаар илүү сайн үндэслэл гаргуулахад чиглэсэн

асуултын удирдамж юм. Харин нотолгооны бүдүүвч гэдэг нь график, дүрслэлийг ашиглан

тодорхой нэг мэдээлэлтэй холбоотой шалтгаан, эсэргүүцэл, төсөөлөл болон тус болох суурь

ойлголтыг тодруулж үнэлгээ дүгнэлт өгөх зорилготой.

ҮНЭЛГЭЭ

I хэсэг. Мэдлэг

Заавар: Дараах өгөгдлийг уншаад зөв, бурууг нь тогтоож, тохирох баганын нүдэнд (√) тэмдгээр тэмдэглэнэ.

Хэрэв эргэлзэж байвал “мэдэхгүй” гэсэн баганын тохирох нүдэнд тэмдэг тавина уу.

№ Өгөгдөл Зөв Буруу Мэдэхгүй

1. Тунгаан бодох чадвар гэдэг нь тухайн мэдээлэлд

шүүмжлэлтэй хандахыг хэлнэ.

2. Мэдээллийн хэд хэдэн төрөл байдаг ба түүнийг

бодит мэдээлэл, үзэл бодол, ятгалга гэж гурван

төрөл болгодог.

3. Бодит мэдээлэл гэдэг нь зөвхөн болсон үйл явдлыг

хэлнэ.

4. Хүний хувийн үзэл бодлыг тунгаан бодож эргэцүүлэх

нь тунгаан бодох чадварын үндсэн ойлголтын нэг

мөн.

5. Реклам зар сурталчилгаа нь бүгд худал байдаг.

6. Аливаа асуудлыг өөрийн болгож таньж мэдэх нь

чиний эрүүл мэндтэй холбоотой чухал чадвар юм.

7. Асуудлыг олон талаас нь харж сурах нь амьдрах

ухааны үндсэн чадвар юм.

8. Мэдээллийн эх сурвалжийг тунгаан бодоход цаг

хугацаа их шаардах тул дэмий зүйл.

9. Тухайн мэдээлэлд шууд итгэснээр ямар нэгэн

эрсдэлд хүрэх боломжтой.

10 Мэдээлэлд дүн шинжилгээ хийхдээ таамаглал

дэвшүүлж түүнийг батлах, нотлох, дүгнэх гэсэн шат

дараалсан үйл ажиллагааг явуулдаг.

СЭДЭВ 7. Эх сурвалжийн баталгаатай байдал.

Энэ сэдвээр суралцагчид өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэлтэй

ажиллах дадлага хийх болно. Тухайн мэдээллийн эх сурвалжид дүгнэлт гаргахдаа тунгаан

бодох бүдүүвчийг ашиглах болно.

6 7

МОДУЛЬ 9

ТУНГААН БОДОХ ЧАДВАРЫН ТАЛААРХ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ

II хэсэг. Чадвар

Чи дэлгүүрт хүнсний зүйлээ худалдан авахаар явж байна гэж төсөөл. Гэтэл тэр дэлгүүрт шинэ

хүнсний барааны сурталчилгаа явагдаж, үнэгүй амталгаа болж байлаа. Амт нь чамд маш их

таалагдсан учир чи шууд авахаар шийдээд гэр бүлийнхэн болон найз нартаа ч бас авлаа.

Энэ тохиолдолд үүсч болзошгүй эерэг ба сөрөг үр дагаврыг жишээ гарган үндэслэлтэй

тайлбарлана уу?

III хэсэг. Хандлага

Заавар: Өгөгдлийг уншаад, тухайн өгөгдөлд дурдагдсан зүйлийн талаар өөрийн үзэл бодлоо тохирох нүдэнд (√)

тэмдгээр тэмдэглэнэ үү.

№ Өгөгдөл Маш зөв Зөв Мэдэхгүй

1. Асуудалд ул суурьтай хандах нь цаг

үрсэн дэмий зүйл.

Зөвшөөрөхгүй

Огт зөвшөөрөхгүй

2. Тунгаан бодох чадвартай хүн тунгаан

бодох чадваргүй хүнийг бодвол

эрсдэлд хүрэхдээ амархан.

3. Ямар нэг болсон үйл явдлыг өөрийн

үгээр тайлбарлан ухуулах, сурталчлах

нь зүй бус үйлдэл.

4. Өөртөө хэн нэгнийг итгүүлэхийн тулд

хүмүүс зөвхөн заль мэх хэрэглэдэг.

5. Хүний хэрэгцээг л хангаж байвал

хүнсний бүтээгдэхүүний үнэ хэд байх

нь тийм чухал зүйл биш.

6. Монгол улсын засгийн газрын

хэрэгжүүлж буй бүхий л бодлого

туйлын зөв бөгөөд үнэн.

7. Ерөнхийлөгчийн хэлсэн бүх үг үнэн

байдаг.

8. Боловсролын салбар улс төрөөс ангид

байх хэрэгтэй.

9. Хүнийг байнга шүүмжилдэг хүн тунгаан

бодох чадвар сайтайн шинж.

10 Өөрийн үзэл бодолдоо үнэнч байх нь

бусдыг аялдан дагалдахаас зуун хувь

дээр.

Сэдэв 1

ТУНГААН БОДОХ ЧАДВАРЫН

ТАЛААРХ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ

8

9

МОДУЛЬ 9: СЭДЭВ 1

ТУНГААН БОДОХ ЧАДВАРЫН ТАЛААРХ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Аливаа мэдээллийг ямар нэгэн зорилготойгоор өгдөг. Тодорхой хэсэг мэдээллийг ямар

зорилгоор өгч байгааг мэдэж байх нь чухал.

• Эх сурвалж нь тодорхойгүй, баталгаа, нотолгоогүй ямарваа мэдээлэлд шууд итгэхээс

зайлсхийх нь гарч болзошгүй сөрөг үр дагавраас сэргийлэх ач холбогдолтой.

• Мэдээлэл өгөгдсөн шалтгаан, түүнийг дэмжиж байгаа баталгаанд дүн шинжилгээ

хийхээсээ өмнө мэдээлэлд шууд итгэж болохгүй.

• Тунгаан бодох чадвараа хөгжүүлсэн хүн бодитой, сайн шалтгаан болон баталгаан дээр

тулгуурлаагүй, ятгах зорилгоор өгөгдсөн мэдээллийг таньж мэдсэнээр бусад хүний зүгээс

үзүүлж байгаа ятгалгыг эсэргүүцэж чадна.

СУРГАЛТЫН ЯВЦ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Асуудалд ул суурьтай хандах нь

ЗОРИЛГО

Энэ сэдвээр суралцагчид тунгаан бодох чадвар гэж юу болох, түүнд хамааралтай үндсэн

ухагдахуун, нэр томъёотой танилцах болно.

ЗОРИЛТ

Энэ сэдвийн эцэст суралцагчид дараах мэдлэг, чадвар, хандлагатай болсон байна. Үүнд:

• Тунгаан бодох чадварын талаар ерөнхий ойлголттой болно.

• Өсвөр насныханд тулгамдаж буй аливаа асуудалд ул үндэстэй хандаж, интернэт, сонин,

сэтгүүлд гарч буй бодит мэдээлэл, хувийн үзэл бодол, ятгалгыг ялгаж ойлгон, өөрт

хэрэгтэй мэдээллийг олж авч, амьдралдаа хэрэгжүүлж, эрсдэлээс сэргийлэх, эрүүл

амьдрах ур чадварт суралцана.

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• Сонин юмуу сэтгүүл

• Ижил утга бүхий гурван өөр төрлийн зарыг нэг багт нэг оногдохоор бэлтгэнэ.

Сүүлийн үед интернетээр зарлагдаж буй “Сенсаац” (шуугиант) мэдээ уншиж өгөн доорх

асуултын дагуу ярилцаж хичээлийг сэдэлжүүлнэ. Тухайлбал, “Хятад улсад үйлдвэрлэсэн

тураах цайг хямд үнээр зарна. Энэ цайг нэг сарын турш уухад 8-10 кг найдвартай тураана.

Олон улсын стандартын шаардлагыг хангасан, хэрэглэхэд хялбар, сөрөг нөлөө огт байхгүй.

Та яараарай”.

Энэ мэдээлэл үнэн үү?

Үнэн гэж бодож байгаа бол яагаад?

Худлаа гэж бодож байгаа бол яагаад?

Эх сурвалж нь баттай байна уу? Та нар юу гэж бодож байна вэ?

Гарч болох хариулт

Энэ мэдээлэл худал. Учир нь эх сурвалж өгөгдөөгүй. Хаанахын ямар стандарт хангасан

гэдэг нь тодорхойгүй. Стандарт гэдэгт юуг авч үзсэн нь ойлгомжгүй. Найдвартай, сөрөг

нөлөөгүй гэдгийг батлах баталгаа байхгүй байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Тунгаан бодох чадварын давуу талыг тодорхойлох нь

Суралцагчдаас дараах асуултыг асууна.

Тунгаан бодох гэж юу гэсэн үг вэ?

Асуудлыг олон талаас нь харж сурахын давуу талыг тайлбарлана уу?

Чи аливаа мэдээллийг хүлээн авахдаа юуг голчлон анхаардаг вэ?

Чи хоол хүнсний сонголт хийхдээ юуг голчлон анхаардаг вэ?

Хугацаа, хадгалалт

Сав баглаа боодол, өнгө үзэмж

Хүмүүсийн авч байгааг харж байгаад дуурайгаад авчихдаг

Зурагтаар рекламдаж байгаа хүнсийг авахыг илүүд үздэг

Хүнсний бүтээгдэхүүний шошгыг харж байгаад өөрт тохирохыг сонгодог гэх мэт.

10 11

МОДУЛЬ 9: СЭДЭВ 1

ТУНГААН БОДОХ ЧАДВАРЫН ТАЛААРХ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Мэдээллийг ялгах

Суралцагчдыг гурав юмуу зургаан багт (суралцагчдын тооноос хамаарна) хувааж ижил утга

бүхий гурван өөр төрлийн зараас нэг нэгийг хуваарилж өгнө. Зарыг уншаад тэнд байгаа

хүнсний бүтээгдэхүүнийг сонгох уу? эс сонгох уу гэдгийг ярилцаж, яагаад энэ хариултыг

сонгосноо үндэслэлийн хамт тайлбарлахаар бэлтгэхийг сануулна.

Зар 1.

Хүмүүсээ наашаа анхаарлаа хандуулаарай.

Орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглан, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр

үйлдвэрлэсэн сайн чанарын сүүг бид худалдаанд нэвтрүүлж байна. Энэхүү сүүг дэлхийн

олон улс оронд өргөнөөр хэрэглэж өдөр тутмын үндсэн хэрэглээгээ болгосон байна.

Тиймээс та энэ сүүг заавал сонгож хэрэглээрэй. Бидний үйлдвэрлэсэн энэ сүүг уувал та

залуужина, өнгө зүс сайжирна, кальцийн хэрэгцээгээ бүрэн хангаснаар та хэзээ ч ясны

сийрэгжилт болон бусад өвчнөөр өвчлөхгүй шүү. Та яараарай

Холбоо барих утас: 9900....

Зар 2.

Саяхан зурагтаар нэгэн сайн сүүг рекламдахыг үзлээ. Энэ сүүг орчин үеийн техник

технологийн дэвшлийг ашиглан, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр үйлдвэрлэсэн бөгөөд

дэлхийн олон улс оронд өргөнөөр хэрэглэж өдөр тутмын үндсэн хэрэглээгээ болгосон

байна. Тиймээс энэ сүүг заавал сонгож хэрэглэх нь бидний эрүүл мэндэд маш чухал болохыг

би ойлгож авлаа. Та бүхэн ч бас энэ бүтээгдэхүүнийг хэрэглэвэл кальцийн хэрэгцээгээ

бүрэн хангахын дээр эрүүлжиж, залуужих юм байна. Таныг яаран очихыг зөвлье.

Холбоо барих утас: 9900....

ДҮГНЭЛТ

Дараах асуултын дагуу ярилцаж дүгнэнэ.

Тунгаан бодох чадвартай байхын давуу талыг жишээ гарган тайлбарлана уу?

Гарч болох хариулт:

Ижил утгатай хоёр өөр зарыг уншаад хамгийн үндэслэл сайтай, итгэл үнэмшил сайтайг

сонгож, өөрийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэнэ. Энэ нь эрүүл мэндийн хувьд

төдийгүй эдийн засагт ч эерэг үр дүнг авчирна.

Энэ ссэдвийг үзэж судлах нь ямар ач холбогдолтой вэ?

Гарч болох хариулт:

Энэ сэдвийг үзэж судалснаар тунгаан бодох чадвартай байхын давуу сайн талыг олж

мэдэн түүнийг амьдралдаа хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй болно.

Ямарваа нэг мэдээлэлд итгэх үү, үл итгэх үү гэдгийг хэрхэн шийдвэрлэх вэ?

Гарч болох хариулт:

Тухайн мэдээллийг олон талаас нь судалж, үндэслэл, баталгаа, нотолгоо, эх сурвалж

байгаа эсэхийг нь тунгаан бодож байж сая шийдвэрээ гаргана.

Зар 3.

Орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглан, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр

үйлдвэрлэсэн сайн чанарын сүүг бид худалдаанд нэвтрүүлж байна. Энэхүү сүүг дэлхийн

олон улс оронд өргөнөөр хэрэглэж өдөр тутмын үндсэн хэрэглээгээ болгосон байна. Бид

цэвэр монгол үнээний сүүг дээд зэргийн боловсруулалтад оруулж ISBN... стандартын

дагуу савласан болно.

Бидний үйлдвэрлэсэн энэ сүүний давуу тал нь хүний өдөр тутамдаа авах (1 өдөрт 796,7

мг) кальцийн хэрэгцээг бүрэн хангасан, ясны сийрэгжилт болон бусад өвчнөөр өвчлөхгүй

байх бүх нөхцөлийг хангасан, таныг залуужуулах, өнгө зүсийг тань сэргээх гэх мэт олон

талын ач холбогдолтой болно. Та яараарай

Холбоо барих утас: 9900....

Хаяг: Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Үйлчилгээний төвийн 2 давхарт “...............” ХХК

Гарч болох хариулт:

Дээрх зарын гурав дахь нь нөгөө хоёр зараасаа илүү гэж үзнэ. Учир нь тухайн бүтээгдэхүүний

талаар мэдээллийг үнэн зөв, баталгаа нотолгоотой, эх сурвалжийг өгсөн нь хүмүүст илүү итгэл

үнэмшилтэй байна.

12 13

МОДУЛЬ 9

МЭДЭЭЛЛИЙН ТӨРӨЛ БА ЯЛГААТАЙ БАЙДАЛ

ЗОРИЛГО

Мэдээллийн хэд хэдэн төрөл байдаг бөгөөд түүнийг ялгаж салган, өөрт хэрэгцээтэй үнэн зөв

мэдээллийг сонгож өөрийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байхын давуу талыг ухаарч

ойлгоно.

Сэдэв 2

МЭДЭЭЛЛИЙН ТӨРӨЛ БА

ЯЛГААТАЙ БАЙДАЛ

ЗОРИЛТ

Энэ сэдвийг үзэж судалснаар дараах мэдлэг, чадварыг эзэмшинэ. Үүнд:

• Мэдээллийн төрөл болох бодит мэдээлэл, хувийн үзэл бодол, ятгалгыг ялгах, зөв

тодорхойлох

• Мэдээллийн төрлийг ялгаж танихын ач холбогдлыг ухаарах

• Мэдээлэлд ул суурьтай хандаж сурснаар өөрт хэрэгцээтэй мэдээллийг авч эрсдлээс

зайлсхийх

• Бусдад үнэн зөв мэдээллийг хүргэх хандлагатай болно

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• “Мэдээллийн төрөл” Нөөц хэрэглэгдэхүүн 2.1. Картыг хайчилж холиод нэг нэг багц

болгон хос тус бүрт өгөхөөр бэлтгэх

• А4 хэмжээтэй цаас – хос тус бүрт 1 ширхэг

• Нөөц хэрэглэгдэхүүн 2.2 – багшид

14

15

МОДУЛЬ 9: СЭДЭВ 2

МЭДЭЭЛЛИЙН ТӨРӨЛ БА ЯЛГААТАЙ БАЙДАЛ

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Бодит мэдээлэл нь үнэн бөгөөд баталгаа нотолгоо бүхий зөв мэдээлэл.

• Хувийн үзэл бодол гэдэг нь ямар нэг зүйлийн тухай хэн нэг хүний баримталж байгаа хувийн

үзэл бодол.

• Ятгалга гэдэг бол хүнийг ямар нэгэн зүйлд итгүүлэх юмуу, эсвэл түүгээр ямар нэгэн

зүйл хийлгэх гэж шахсан утгатай үйлдэл. Ятгалга нь хоёр хэлбэртэй байна. Нэг дэх нь

хүнийг шахан шаардах, дээрэлхэн сүрдүүлэх юмуу айлгах арга замаар ямар нэгэн зүйлийг

хийлгэх, эсвэл ямар нэгэн зүйлд итгүүлэх гэсэн зорилготой өгүүлбэр юмуу мэдээлэл юм.

Энэ нь ямар нэгэн зүйлийг хийгээгүй тохиолдолд өөрийгөө буруутгах юмуу зохисгүй байна

гэсэн мэдрэмжийг чамд төрүүлэхээр зүйл байж болно.

• Хоёр дахь нь мэдээлэл өгч байгаа мэт харагдах боловч нөгөө хүндээ тодорхой хэмжээний

шагнал урамшуулал амлах арга замаар тэр хүнээр ямар нэг зүйлийг хийлгэх юмуу, түүнийг

ямар нэгэн бодолд итгүүлэх зорилго агуулсан өгүүлбэр юмуу мэдээлэл юм.

• Мэдээлэл өгөгдсөн шалтгаан, түүнийг дэмжиж байгаа баталгаанд дүн шинжилгээ

хийхээсээ өмнө мэдээлэлд шууд итгэж болохгүй.

СУРГАЛТЫН ЯВЦ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Мэдээллийн төрлийг ялгах

Суралцагчдаас дараах асуултыг асууж, хариултыг самбарт бичнэ.

Бодит мэдээлэл гэж юу вэ?

Гарч болох хариулт:

Бодит мэдээлэл гэдэг нь үнэн бөгөөд зөв мэдээлэл. Өөрөөр хэлбэл, энэ нь хэн бүхэн

“бодит” байдлаар баталж болох мэдээллийг хэлнэ. Хүн бүр тэрхүү хэсэг мэдээллийг

хэмжих юмуу баталгаажуулах арга замаар үнэн гэдгийг нь тогтоож болох мэдээлэл юм.

Мэдээллийн жишээ хэлнэ үү?

Гарч болох хариулт:

“Бэлгэвчийг ном журмын дагуу зөв хэрэглэвэл БЗДХ болон хүсээгүй жирэмслэлтээс

найдвартай хамгаална”.

Хувийн үзэл бодол гэж юу вэ?

Гарч болох хариулт:

Хувийн үзэл бодол гэдэг нь ямар нэг зүйлийн тухай хэн нэг хүний баримталж байгаа тухайн

хүний зөвхөн өөрийнх нь үзэл санаа, бодол эргэцүүлэл юм.

Дээр өгсөн баримтын жишээтэй холбоотой үзэл бодлын жишээ хэлнэ үү?

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Эдгээр асуултад боломжит хариулт маш олон бий.

Гарч болох хариулт:

“Бэлгэвч нь БЗДХ болон хүсээгүй жирэмслэлтээс найдвартай хамгаалахгүй гэж боддог”

Ятгалга гэж юу вэ?

Гарч болох хариулт:

Ятгалга гэдэг нь хэн нэгэн хүнийг ямарваа зүйлд итгүүлэх оролдлогоор хийгдэж байгаа

үйлдэл.

Дээрх бодит мэдээллийн жишээтэй холбоотой ятгалгын жишээ хэлнэ үү?

Гарч болох хариулт:

“Бэлгэвчийг ном журмын дагуу зөв хэрэглэвэл БЗДХ болон хүсээгүй жирэмслэлтээс

найдвартай хамгаалдаг. Тиймээс чи бэлгэвч л хэрэглэвэл асуудал байхгүй”.

Тодруулга: Бэлгэвч хэрэглэхгүй ч гэсэн бусад аргаар БЗДХ, хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах

боломжтой. Тэвчих, үнэнч байх гэсэн аргууд бас бий.

Ятгалгын хоёр төрөл байдаг. Нэг дэх нь хүнээр ямар нэг зүйлийг хийлгэх юмуу, эсвэл түүнийг

ямар нэг зүйлд итгүүлэх зорилгоор хүмүүст тодорхой шагнал, урамшуулал амладаг. Өөрөөр

хэлбэл, туулайг луувангаар хуурч барихтай адил зарчмаар үйлчилдэг.

Жишээ нь, “Хэрвээ бэлгэвч хэрэглэвэл чи ямар ч эрсдлээс өөрийгөө хамгаалж чадна”

Хоёр дахь төрөл нь урьдчилан таамагласан утгатай сөрөг үр дагаврыг гарган хэлэх замаар

хүмүүсийг айлган сүрдүүлсэн зүйл байдаг. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн зүйлийг хийхгүй

бол өөрийгөө буруутгах, эсвэл зохисгүй зан гаргаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх гэсэн

оролдлогын хэлбэртэй зүйл байж болно.

Жишээ нь, “Бэлгэвч л хэрэглэхгүй бол чи БЗДХ авах, эсвэл хүсээгүй жирэмслэлт болох болно”

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Дасгал ажил

Суралцагчдыг хосоор нь баг болгон хувааж, хос тус бүрт “Мэдээллийн төрөл” гэсэн Нөөц

хэрэглэгдэхүүн 2.1-ээс нэг нэг багцыг тарааж өгнө. Тарааж өгсөн картыг бодит мэдээлэл,

хувийн үзэл бодол, ятгалга гэсэн бүлэгт хуваах даалгавар өгнө.

Хосууд энэ даалгаврыг гүйцэтгэж дуусмагц, захаас нь эхлэн уншуулаад, энэ карт дахь

өгүүлбэр нь мэдээллийн ямар төрөлд хамааралтай болох, яагаад энэ төрөлд хамааруулж

байгааг нь тайлбарлуулна. Тухайн хосын өгсөн хариулттай санал нийлж байгаа эсэхийг

бусад суралцагчдаас асууж лавлана. Хэрвээ санал нийлэхгүй байгаа бол зөв шийдэл дээр

суралцагчид бүгд санал нийлэх хүртэл уг жишээг хэлэлцүүлнэ. Багш “Мэдээллийн төрөл”

Хариултын удирдамж (Нөөц хэрэглэгдэхүүн 2.2)-ийг чиглүүлэг болгон ашиглана.

Эцэст нь суралцагчдаас дараах асуултыг асууна.

Жишээ өгүүлбэрийг ангилах нь хэр хялбар, хэр хүндрэлтэй байсан бэ?

Аль өгүүлбэрийн ангиллыг тодорхойлоход хамгийн их бэрхшээлтэй байсан бэ? Яагаад?

Зурагтаар үзсэн юмуу бусад хүмүүсээс сонссон ямар өгүүлбэр нь та нарын ангилж үзсэн

ятгалгатай төстэй санагдаж байна вэ?

Хүмүүс ер нь яагаад ятгалгыг ашигладаг вэ?

16 17

МОДУЛЬ 9: СЭДЭВ 2

МЭДЭЭЛЛИЙН ТӨРӨЛ БА ЯЛГААТАЙ БАЙДАЛ

Гарч болох хариулт:

Хүмүүс бусдаар ямар нэг зүйл хийлгэхийг хүсэж, тэр зорилгодоо хүрэхийн тулд ятгалгыг

ашиглах нь элбэг тохиолддог.

Ятгалгыг амьдрал дээр хэзээ, хаана, хэнээс сонсч болох вэ?

Гарч болох хариулт:

Зар сурталчилгаа, үе тэнгийнхний шахалт, багш нар болон бусад эрх мэдэлтэй хүмүүс,

найз нар, гэр бүлийнхний зөвлөгөө

Ятгалгыг таньж мэдэх нь яагаад чухал байдаг вэ?

Гарч болох хариулт:

Чамаар ямар нэгэн зүйлийг хийлгэхээр бусад хүмүүс ятгаж байна гэдгийг мэдэхийн тулд,

Хүсэхгүй зүйлийг чинь хийлгэхийг оролдож байгаа тохиолдолд,

Зар сурталчилгаа болон бусад төрлийн ятгалгaд авталгүй, эсэргүүцэл үзүүлэх чадвартай

байхын тулд гэх мэт.

ДҮГНЭЛТ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 2.1

Согтууруулах ундаа

ихээр хэрэглэх нь элгэнд

муу.

Мориор явах нь явган

явснаас хурдан.

МЭДЭЭЛЛИЙН ТӨРӨЛ

Үнэмлэхгүйгээр машин

жолоодох нь хууль бус

зүйл.

Тамхи татах болон уушгины

өмөн үү өвчнөөр нас барах

хоёр хоорондоо холбоотой

нь тодорхой байна.

Элсэн чихэр бол

боловсруулагдсан

нүүрс ус юм.

Машины утаа агаарын

бохирдол үүсгэж байна.

Доорх асуултын дагуу дүгнэж ярилцаарай

1. Мэдээллийн 3 төрлийг ялган танихад хэцүү байна уу? Яагаад?

2. Амьдрал дээр эдгээр мэдээллийн төрлийн аль нь түгээмэл байдаг гэж бодож байна вэ?

Яагаад?

3. Мэдээлэл дотор аль нь бодит мэдээлэл, аль нь биш байна гэдгийг ялган мэдэх нь яагаад

чухал вэ?

4. Ер нь яагаад өөр хэн нэгэн хүн та нарыг ятгах юмуу худал мэдээлэлд итгүүлэх оролдлого

хийдэг вэ?

5. Хэрвээ чи эдгээр хүмүүст итгэх юм бол ямар зүйл тохиолдож болох вэ?

6. Хүний илгээж байгаа мэдээллийн үнэн эсэхийг чи ямар тохиолдолд эргэцүүлэх ёстой вэ?

7. Нөгөө хүний өгч байгаа мэдээлэл нь үнэн зөв байхад чи ямар тохиолдолд “мэдэхгүй байна”

гэж хариулах нь зүйтэй вэ?

Бэлгэвч нь БЗДХ, хүсээгүй

жирэмслэлтээс сэргийлэх

хамгийн найдвартай арга

мөн.

Новид хамгийн сайн

шампунь.

Ммм... амттай байна шүү.

Цагаан сар бол наадмаас

илүү баяр

Тамхи татахыг хуулиар

хориглох хэрэгтэй.

Баяжихыг хүсэж байна уу?

Онцгой савлагаатай хоёр

хайрцгийг худалдаж аваад л

бидний зарласан тэмцээнд

та ҮНЭГҮЙ оролцох эрхтэй

болно.

Бөхийн барилдаан бол

уйтгартай зүйл.

Чингис шар айраг

дэлхий дээр хамгийн

шилдэг нь байх.

Алдар нэртэй болцгоо!

‘Лаки Минт’шүдний оог

яг одоо худалдаж ав!

Кока-кола байхад бүх

зүйл хялбар!

Найз охин, найз

залуутай болох хамгийн

сайн арга бол туранхай

байх.

Хэрвээ чи наад махаа

идэхгүй бол өвчин тусна.

Архи уудаггүй хүнд хэн ч

дуртай байхгүй шүү дээ.

Чи үүнийг хийхгүй бол

хожим харамсана даа!

Тамхичин хүнийг үнсэх

нь үнсний сав долоохтой

адилхан.

18 19

МОДУЛЬ 9: СЭДЭВ 2

МЭДЭЭЛЛИЙН ТӨРЛИЙГ НАЙРУУЛАН БИЧИХ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 2.2

БАГШИД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ

Мэдээллийн төрөл: Хариултын удирдамж

Бодит мэдээлэл

Үнэмлэхгүйгээр машин жолоодох нь хууль бус зүйл.

Элсэн чихэр бол боловсруулагдсан нүүрс ус юм.

Мориор явах нь явган явснаас хурдан.

Тамхи татах болон уушгины өмөн үү өвчнөөр нас барах хоёр хоорондоо холбоотой нь

тодорхой байна.

Машины утаа агаарын бохирдол үүсгэж байна.

Согтууруулах ундаа ихээр хэрэглэх нь элгэнд муу.

Хувийн үзэл бодол

Бөхийн барилдаан бол уйтгартай зүйл.

Новид хамгийн сайн шампунь.

Тамхи татахыг хуулиар хориглох хэрэгтэй.

Чингис шар айраг дэлхий дээр хамгийн шилдэг нь байх.

Ммм... амттай байна шүү.

Цагаан сар бол наадмаас илүү баяр.

Тамхичин хүнийг үнсэх нь үнсний сав долоохтой адилхан.

Ятгалга

Кока-кола байхад бүх зүйл хялбар!

Алдар нэртэй болцгоо! ‘Лаки Минт’шүдний оог яг одоо худалдаж ав!

Баяжихыг хүсэж байна уу? Онцгой савлагаатай хоёр хайрцгийг худалдаж аваад л бидний

зарласан тэмцээнд та ҮНЭГҮЙ оролцох эрхтэй болно.

Найз охин, найз залуутай болох хамгийн сайн арга бол туранхай байх.

Хэрвээ чи наад махаа идэхгүй бол өвчин тусна.

Чи үүнийг хийхгүй бол хожим харамсана даа!

Архи уудаггүй хүнд хэн ч дуртай байхгүй шүү дээ.

Сэдэв 3

МЭДЭЭЛЛИЙН ТӨРЛИЙГ

НАЙРУУЛАН БИЧИХ

20

21

МОДУЛЬ 9: СЭДЭВ 3

МЭДЭЭЛЛИЙН ТӨРЛИЙГ НАЙРУУЛАН БИЧИХ

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Мэдээллийн төрлийг найруулан бичих нь бусдад буруу ташаа мэдээлэл хүргэхээс

сэргийлэхэд тустай.

• Бодит мэдээллийг эх сурвалжийн хамт бичих нь илүү их итгэл үнэмшилтэй болгоно.

• Хувийн үзэл бодол нь мэдээллийн нэг төрөл бөгөөд зайлшгүй байх хэрэгтэй. Учир нь,

хүн бүр өөр өөр үзэл бодолтой байдаг бөгөөд бусдыг өөрийнхтэйгөө харьцуулан дүгнэж,

тунгаан бодоход тустай. Харин түүнд итгэх үү? даган дуурайх уу? гэдэг нь тухайн хүний

сонголт юм.

СУРГАЛТЫН ЯВЦ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

ЗОРИЛГО

Суралцагчид тунгаан бодох чадварын үндсэн хэлбэр болох бодит мэдээлэл, хувийн үзэл

бодол, ятгалгыг ялган таньж түүнийг найруулан бичиж боловсруулах чадварт суралцана.

ЗОРИЛТ

Энэхүү сэдвийн хүрээнд суралцагчид дараах мэдлэг, чадвар, хандлагатай болсон байна. Үүнд:

• Мэдээллийн үндсэн төрөл болох бодит мэдээлэл, хувийн үзэл бодол, ятгалгыг найруулан

бичих

• Мэдээллийн хэрэгсэлд дүн шинжилгээ хийх

• Бусдад үнэн зөв мэдээлэл дамжуулах

• Хэвлэл мэдээлэл болон бусад мэдээллийн эх сурвалжид ул суурьтай хандаж ямар нэгэн

эрсдэлд хүрэхгүй байх чадвартай болно.

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• А4 хэмжээтэй цаас – багийн тоогоор

• Сонин юмуу сэтгүүл – багийн тоогоор

Суралцагчдыг гурав юмуу зургаан багт хувааж (суралцагчдын тооноос хамаарна) баг бүрт

нэг ширхэг цаас өгнө. Баг бүрт доорх сэдвээс нэг нэгийг оноож өгөөд цаасныхаа дээд талд

сэдвээ бичихийг хүснэ.

Үүнд:

Чихэр

Спорт ба биеийн тамир

Өөртөө итгэх итгэл

Тамхи татах

Aрхи уух

Гэрийн даалгавар

Багуудад дараах зааврыг өгнө.

Эхлээд багууд цаасныхаа дээд хэсэгт тухайн сэдэвтэй холбоотой нэг бодит мэдээллийг

бичнэ.

Дараа нь баг болгон энэ цаасаа зүүн гар талдаа байгаа багт шилжүүлэх ба цаасыг хүлээн

авсан баг нь цаасан дээр тухайн сэдэвтэй холбоотой ямар нэгэн бодлыг бичнэ.

Баг бүр энэ цаасаа мөн зүүн гар талдаа сууж байгаа багт шилжүүлэх ба гурав дахь баг

тухайн сэдэвтэй холбоотой ятгалгын өгүүлбэр бичнэ.

Багууд энэ даалгаврыг гүйцэтгэж дуусмагц, цаасан дээр байгаа өгүүлбэрийг байгаа дарааллаар

нь биш харин дарааллыг нь хольж уншихыг баг бүрээс хүснэ. Тухайн уншиж буй өгүүлбэрийг

бичээгүй бусад суралцагчдыг тус өгүүлбэр бодит мэдээлэл, хувийн үзэл бодол, ятгалгын аль

нь болохыг тодорхойлон хэлэхийг хүснэ. Суралцагчид тухайн өгүүлбэрийг зөв ангилж байгаа

эсэхийг хянаж, хэрвээ суралцагчид тодорхойлж чадахгүй будилж эхэлбэл тодорхойлолтыг

(өмнөх сэдвээр үзсэн) тэдэнд сануулна.

Суралцагчдаас дараах асуултыг асууж ярилцана.

Мэдээллийн төрлийг бичихэд хялбар байсан уу?

Өөр төрлийн өгүүлбэрийг хольж хутгахад амархан байсан уу? Яагаад?

Гарч болох хариулт:

Үзэл бодол, ятгалгыг хооронд нь ялгахын тулд тухайн өгүүлбэрийг хэлж байгаа хүний

дотроо агуулж байгаа зорилгыг анхаарч үзэх хэрэгтэй байсан.

Бодит мэдээлэл болгон бичсэн зарим өгүүлбэр нь буруу байсан.

22 23

МОДУЛЬ 9: СЭДЭВ 3

МЭДЭЭЛЛИЙН ТӨРЛИЙГ НАЙРУУЛАН БИЧИХ

Хүнийг ятган итгүүлэхийн тулд мэдээлэл, үзэл бодлыг ашигласан байх нь цөөнгүй

тохиолддог.

Та нар бодит мэдээллийг үзэл бодлоос хэрхэн ялган салгаж байсан бэ?

Гарч болох хариулт:

Бодит мэдээлэл нь хүн болгоны хувьд үнэн зөв утгатай байхад харин үзэл бодол нь янз

бүрийн хүний хувьд өөр байж болно.

Ятгалга нь хүмүүсийн ямар мэдрэмжийг өдөөж өгөх оролдлогыг агуулж байсан бэ?

Гарч болох хариулт:

Aмжилтад хүрэх хүсэл эрмэлзэл гэх мэтийн эерэг утгатай мэдрэмжийг. Эдгээр нь хүний

мөрөөдөл, хүсэл эрмэлзлийг ашигладаг. Мөн айдас түгшүүр болон өөрийгөө буруутгах гэх

мэт сөрөг мэдрэмжийг ч төрүүлж болно.

Хэрвээ та нар бодит мэдээллийг сайн мэдэж байгаа бол хэн нэгэн хүн та нарыг ятгалгын

тусламжтайгаар ятгаж чадах болов уу? Яагаад?

Гарч болох хариулт:

Тийм. Бодит мэдээллийг сайн мэдэж байсан ч ятгалга нь чиний мэдрэмж, айдас дээр чинь

тоглон амжилтад хүрч болох юм.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Бодит мэдээлэлтэй ажиллах

ДҮГНЭЛТ

Суралцагчдаас дараах асуултыг асууж, сэдвийг дүгнэнэ.

Асуулт:

Та бүхний олсон ятгалга нь та нараар юуг хийлгэх гэсэн оролдлогыг агуулж байсан бэ?

Зар сурталчилгаан доторх ятгалгад автаж болзошгүй байсан уу?

Мэдээлэл дотор аль нь бодитой, аль нь бодитой бус байна гэдгийг ялган мэдэж байх нь

яагаад чухал байдаг вэ?

Гарч болох хариулт:

Худал мэдээлэлд итгэхээс сэргийлэхийн тулд.

Мэдээллийн 3 төрлийг найруулан бичиж сурах нь ямар ач холбогдолтой вэ?

Гарч болох хариулт:

Бусдад худал мэдээлэл дамжуулахгүйн тулд

Мэдээллийг үнэн зөв түгээхэд хэн хамгийн чухал үүрэгтэй вэ?

Гарч болох хариулт:

Хэвлэл мэдээллийн ажилтан, хэвлэн нийтлэгчид, жирийн иргэн хүн бүр

Суралцагчдыг 4-5 багт хувааж баг бүрт нэг сонин юмуу сэтгүүл өгнө. Тэд бодит мэдээлэл, үзэл

бодол, ятгалгын жишээ тус бүр нэгээс хоёрыг олох ёстойг хэлнэ. Суралцагчид жишээг олж

дуусахаар тэднээс доорх асуултыг асууна.

Энэ дасгалыг хийхэд та бүхэнд хялбар байв уу?

Ямар бэрхшээл байв? Яагаад бэрхшээлтэй санагдав?

Сонин юмуу сэтгүүлийн аль хэсэгт нь та нар дийлэнхдээ бодит мэдээллийг олж байсан бэ?

Гарч болох хариулт:

Өгүүлэлд

Эхний нүүр мэдээлэл хэсэгт гэх мэт.

Сонин юмуу сэтгүүлийн аль хэсэгт нь та нар дийлэнхдээ үзэл бодлыг олж байсан бэ?

Гарч болох хариулт:

Тэргүүн өгүүлэл, эсвэл санал бодол солилцох буланд.

Сонин юмуу сэтгүүлийн аль хэсэгт нь та нар дийлэнхдээ ятгалгыг олж байсан бэ?

Гарч болох хариулт:

Зар сурталчилгаанд.

24 25

МОДУЛЬ 9: СЭДЭВ 4

МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ

ЗОРИЛГО

Энэ сэдвээр суралцагчид үндэслэл болон нотолгоог бүрдүүлэгч элементийн талаар анхны

мэдэгдэхүүнтэй болно. Суралцагчид үндэслэл бүхий жишээг таних дасгал хийх ба “үндэслэлтэй

дүгнэлт” гэж ямар ойлголт болохыг мэдэж авна. Мөн шалтгаан нь кейс болон нотолгоонд

агуулагдаж байгаа дүгнэлтийг дэмждэг гэсэн санааг гүнзгийрүүлэн судалж дараа нь бодит

жишээнд ашиглагддаг нотолгооны урсгалыг тодорхойлох дасгал хийх болно.

ЗОРИЛТ

Энэ сэдвийн эцэст суралцагчид дараах мэдлэг, чадвар, хандлагатай болсон байна.

Үүнд:

• Аливаа мэдээлэл дотор үндэслэл байгаа эсэхийг олох, таних

• Шалтгаан болон дүгнэлтийг тодорхойлох арга замаар нотолгоонд дүн шинжилгээ хийх

• Дүгнэлтийг тодорхойлохын тулд “Иймээс” гэсэн тодотгох үг хэллэгийг ашиглах

• Үндэслэлийг тодорхой болгох зорилготой “иймээс”, “ийм учраас”, “улмаар” гэх мэт

нотолгооны индикаторыг ашиглан, маш энгийн текстийг өөрчлөн найруулж бичих

• Хичээл дээр танилцуулсан тэмдэглэгээг ашиглан, шалтгаан болон дүгнэлтийг

тодорхойлох

Сэдэв 4

МЭДЭЭЛЭЛД ДҮН

ШИНЖИЛГЭЭ ХИЙХ

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• Самбарын үзэг –Хоёр суралцагч бүрийн дунд нэг ширхэг

• “Дүгнэлтэд хүргэх үндэслэлийг гаргах нь” (Нөөц хэрэглэгдэхүүн 4.1) – Хоёр суралцагч

бүрийн дунд наад зах нь нэг хувь, эсвэл том үзүүлэн хэлбэрээр

• Нотолгооны индикатор (Нөөц хэрэглэгдэхүүн 4.3) – Хоёр суралцагч бүрийн дунд наад зах

нь нэг хувь, эсвэл том үзүүлэн хэлбэрээр. Дээр нь самбарын үзгээр бичиж тэмдэглэхийн

тулд энэ хуудсыг гадуур нь наалддаг туузаар (скочоор) хавтаслаж болно.

• Үндэслэлийн хэл найруулга (Нөөц хэрэглэгдэхүүн 4.5) – (нэмэлт материал) хэрэв

боломжтой бол суралцагч бүрт нэг хувь, эсвэл том үзүүлэн хэлбэрээр

Багшийн анхааралд: Энэ сэдвийг орохоос өмнө та өөрөө бүх дасгалыг амжилттай гүйцэтгэж

чадна гэдэгтээ итгэлтэй болохын тулд бүгдийг нь шалгаж үзээрэй.

26 27

МОДУЛЬ 9: СЭДЭВ 4

МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Нотолгоо гэдэг нь хэн нэгнийг хэлж байгаа зүйлдээ ятган итгүүлэх зорилго бүхий багц

мэдэгдэл буюу өгүүлбэр.

• Нотолгоонд үнэлгээ дүгнэлт өгөхийн тулд чи эхлээд тухайн нотолгоо нь юуг өгүүлж байгааг

ойлгох (өөрөөр хэлбэл, дүн шинжилгээ хийх) ёстой.

• Нотолгоонд дүн шинжилгээ хийхийн тулд нотолгооны дүгнэлт, шалтгаан, төсөөлөл, мөн

орчин нөхцлийг нь тодорхойлох шаардлагатай болно.

• Тухайн кейс буюу нотолгоонд агуулагдаж байгаа дүгнэлтийг тодорхойлоход хялбар болгох

зорилгоор “иймээс” гэсэн тодотгох үг хэллэгийг ашиглаж болно.

• Нотолгооны индикатор гэдэг нь нотолгооны бүтцийг дүрслэн харуулахын тулд нотолгооны

дүгнэлт хэсэг ба шалтгаан хэсгийн дунд байрладаг үг юм. Нотолгооны индикатор нь

анхаарлыг ямар санаанд хандуулж байгаагаас шалтгаалан дүгнэлтийн, эсвэл шалтгааны

индикатор байж болно. Жишээлбэл, “Өнөөдөр Ням гараг. Ийм учраас тэр гэртээ байгаа

байх” гэдэг өгүүлбэрт “ийм учраас” нь дүгнэлтийн индикатор. Учир нь, энэ нь анхаарлыг

өгүүлбэрийн дүгнэлтэд хандуулж байна. Анхаарлыг шалтгаанд хандуулж байгаа тул

“Яагаад гэвэл” гэдэг нь шалтгааны индикатор. Жишээлбэл, “Тэр гэртээ байгаа. Яагаад

гэвэл өнөөдөр Ням гараг”.

• Нотолгооны индикатор нь нотолгоон дахь үндэслэлийг улам тодруулан, тодорхой болгодог.

• Дүгнэлтийн индикатор гэдэг нь нотолгоонд дүгнэлтийг эхлүүлдэг үг хэллэг.

• Шалтгааны индикатор гэдэг бол нотолгоонд шалтгааныг эхлүүлдэг үг хэллэг.

• Нотолгоо нь нэг бус хэд хэдэн дүгнэлтийг агуулсан байж болно.

• Маш энгийн агуулгатай үндэслэлийг гаргасан текстэд ч гэсэн үнэлгээ өгөхөд хялбар биш

байдаг.

• Төсөөлөл гэдэг нь үнэн гэж тооцогддог ч шууд тодорхой илэрхийлэгдээгүй, хэлэлцэгдээгүй

итгэл үнэмшил юм.

• Дүгнэлт гэдэг бол янз бүрийн бодит мэдээлэл, шалтгаанаас үүссэн буюу тэдгээрийг

судалж үзсэний дараа бий болсон итгэл үнэмшил. Шалтгаанаар дэмжигдсэн санаа буюу

өгүүлбэр.

• Шалтгаан гэдэг нь сонсогчдыг ямар нэг дүгнэлтийг хүлээн зөвшөөрүүлэхэд ятгах

зорилгоор гаргасан, дүгнэлтийг дэмжсэн санаа буюу өгүүлбэр.

• Үндэслэлтэй дүгнэлт гэдэг нь сайтар боловсруулсан үндэслэл болон баталгаанд

түшиглэсэн итгэл үнэмшил юмуу дүгнэлт.

СУРГАЛТЫН ЯВЦ

Доорх асуултын дагуу ярилцаж сэдэлжүүлнэ. Үүнд:

Бид өмнөх сэдвээр үзсэн бодит мэдээлэл, үзэл бодол, ятгалгыг хэрхэн хялбар ялган

таньж болох вэ?

Тухайн мэдээлэл үнэн баттай болохыг хэрхэн нотлох вэ?

Сурагчдын хариултыг гүйцэд сонсож дууссаны дараа, - Энэ талаар бид одоо үзэж судлах

болно гэж сэдэлжүүлэн үйл ажиллагааг эхэлнэ.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Дүгнэлтэд хүргэх үндэслэлийг гаргах нь

“Үндэслэлтэй дүгнэлт”-эд итгэх эсэхээ хүн хэрхэн шийддэгийг суралцагчдаас асууна.

Гарч болох хариулт:

Тухайн дүгнэлтийг дэмжиж байгаа шалтгааныг судалж үзээд эдгээр нь боломжийн

шалтгаан мөн эсэхийг шийдсэнээр итгэх, эсвэл үл итгэж болно.

Ингээд үндэслэлд дүн шинжилгээ хийж эхлэхээс өмнө суралцагчид мэдээлэл дотор

үндэслэлийг өгсөн байгаа эсэхийг таних ур чадвартай болсон байх ёстой гэдгийг тайлбарлана.

“Дүгнэлтэд хүргэх үндэслэлийг гаргах нь” (Нөөц хэрэглэгдэхүүн 4.1) тараах материалыг хоёр

суралцагчийн дунд нэгийг өгнө. Тус материалд байгаа жишээг уншаад, тодорхой дүгнэлтэд

хүргэх шалтгаан түүнд байгаа эсэхийг тодорхойлохыг хүснэ. Тэд хэрвээ шалтгаан байна гэж

хариулбал дараах асуултыг асууна.

Энэ текстийн дүгнэлт нь юу вэ?

Үүний шалтгаан нь юу вэ?

Суралцагчид хэрвээ буруу хариулбал “Дүгнэлтэд хүргэх үндэслэлийг гаргах нь” Хариулт (Нөөц

хэрэглэгдэхүүн 4.2) материалыг удирдамж болгон ашиглана. Дараа нь суралцагчдаас доорх

асуултыг асууж ярилцана.

Энэ дасгалыг хийх нь та нарт ямар санагдсан бэ?

Тодорхой нэг текст дотор үндэслэл агуулагдаж байгаа эсэхийг та нар яаж мэдэж болох вэ?

Гарч болох хариулт:

Хэрвээ нэг хэсэг мэдээлэл дотор үндэслэл агуулагдаж байгаа бол тухайн хэсэг текст нь

тодорхой, илэрхий дүгнэлттэй байх ба тухайн дүгнэлт нь наад зах нь түүнийг зохиосон

хүний хувьд яагаад үнэн болохыг баталсан шалтгааныг агуулсан байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Үндэслэлийг харуулсан энгийн жишээ

Энэ үйл ажиллагаагаар нэгэн энгийн жишээнд дүн шинжилгээ хийх дадлага хийлгэнэ.

Бат гэдэг нэгэн сурагч тунгаан бодох чадварын курс хичээлийг дөнгөж дүүргээд байгаа ба

эцсийн тестэд амжилтгүй дүн авсан байна гэж төсөөлөхийг суралцагчдаас хүснэ. Тэгээд Бат

багшдаа нэгэн зурвас явуулжээ. Тэр зурвасыг суралцагчдад танилцуулах гэж байгааг хэлнэ.

Ингээд урьдчилан том цаасан дээр бичиж бэлдсэн энэхүү зурвасыг самбарт өлгөнө.

Дээрх зурваст агуулагдаж байгаа дүгнэлт, түүнийг дэмжиж байгаа шалтгаан болон зурвас

дотор үгээр илэрхийлэн хэлээгүй чухал төсөөллийг тодорхойлохыг суралцагчдаас хүсч,

дараах асуултыг асууна.

Зурвас:

Миний ээж надад шударга бус хандсан. Би ахыгаа зурагт үзэж байх хооронд гэрээ

цэвэрлэж, хоол хийж бас аяга таваг угаасан. Гэтэл эцэст нь ахыг найз нартайгаа хамт

гадагш гарахыг зөвшөөрсөн боловч намайг найз нартай гарахыг зөвшөөрөөгүй.

28 29

МОДУЛЬ 9: СЭДЭВ 4

МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ

Батын өгч байгаа нотолгооны ”дүгнэлт” нь юу вэ? Тэр багшаараа хүлээн зөвшөөрүүлэхээр

ятгаж байгаа зүйл нь юу вэ?

Гарч болох хариулт:

Түүний ээж шударга бус байсан. Батын ээж түүнийг гадагш гаргах ёстой байсан.

Тухайн зурвасын аль хэсэгт нь дүгнэлтийг дурдсан байна вэ?

Гарч болох хариулт:

Эхэнд нь, мөн төгсгөлд нь.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ:

Багш тестийг эргэж харах ёстой гэдэг нь Батын хийж байгаа дүгнэлт гэсэн хариултыг зарим

суралцагчид өгч болох юм. Үүнийг хариултад тооцон хүлээж аваарай. Заримдаа хүмүүс нь

хэлж байгаа нотолгооныхоо дүгнэлтийг огт илэрхийлэлгүй, эсвэл бүрэн илэрхийлэлгүй орхих

явдал гардаг тухай суралцагчдад хэлнэ.

Бат өөрийн гаргасан дүгнэлтийг дэмжих ямар шалтгааныг нэрлэж болох вэ?

Гарч болох хариулт:

“Би тестэндээ бэлдэж, сургалтын материалыг хэдэн өдрийн туршид дөрөв дахин уншиж,

чухал хэсгийг доогуур нь зуран тэмдэглэж, тэр хэсгүүдээ хэд дахин давтан уншсан”.

“Ингэж сайн бэлдсэний эцэст би дээгүүр оноо авах ёстой байсан.”

Хэрвээ Бат дээрх нотолгоонуудыг өгсөн бол тэр нь сайн болсон гэж бодож байна уу, эсвэл муу

нотолгоо болсон гэж бодож байна уу?

Гарч болох хариулт:

Хэрвээ Баттай хамт уг сургалтад суусан бусад хүүхдүүд нь Батын шалгалтандаа бэлдсэн

арга хэлбэр нь хангалттай сайн болсон гэсэн итгэлтэй байгаа бол энэ нь сайн нотолгоо.

Хичээлээ сайн давтсан боловч тестэд муу дүн авах нь тест шударга бус байсан гэдэг

дүгнэлтэд хүрэх шалтгаан биш. Бат шиг зөвхөн цээжилснээр тунгаан бодох ур чадварыг

эзэмшиж чадахгүй гэдэг утгаараа Батын өгсөн нотолгоо муу болсон.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ:

Санал болгож буй хариултаас суралцагчдын гаргаж ирээгүй санааг нь хэлж өгнө.

Энэ жишээ нь та нарын хувьд хэр хүнд санагдсан бэ?

Та нар энэ жишээнээс ямар зүйлийг сурч мэдсэн бэ?

Гарч болох хариулт:

Дүгнэлтийг заримдаа үг, өгүүлбэрээр илэрхийлдэггүй, зөвхөн уншигч/сонсогч өөрөө

гадарлах хэмжээнд санааг нь өгөөд орхисон байдаг.

Тодорхой дүгнэлтийг дэмжих шалтгааныг өгсөн байлаа ч гэсэн нотолгоо нь сайн болж

чадаагүй байж болно.

Батын жишээтэй ижил маш энгийн тохиолдолд ч гэсэн нотолгоо нь сайн болж чадсан

эсэхийг үнэлэхэд маш хэцүү.

Текст дотор ямар нотолгоо гарч байгааг олж харахад хүндрэлтэй байдгийг суралцагчдад

тайлбарлана.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Үндэслэлийн хэл найруулга

Суралцагчдаас дараах зүйлийг асууж, ярилцана.

Хэн нэгэн хүн чамд “Сонсооч, надад чамд хэлэх нэг юм байна” гэж хэлж байна гэж төсөөл. Тэр

хүн чамд ямар нэг энгийн зүйл хэлэх гэж байна хэмээн чи бодож байна уу? Энэ өгүүлбэрийн

дараа ямар төрлийн мэдээлэл байх магадлалтай вэ?

Гарч болох хариулт:

Тэр хүн “зүгээр л нэг юм” хэлэх гээгүй бололтой. Харин ямар нэг чухал, ноцтой зүйлийн

талаар ярих гэж байгаа бололтой.

Энэ бол ямар нэг чухал, ноцтой зүйлийн талаар ярьж эхлэхдээ хэрэглэж болох хэл найруулга

гэдгийг суралцагчдад тайлбарлана. Үүнтэй нэгэн адилаар, текстэд нотолгоо өгч байна, өөрөөр

хэлбэл, дүгнэлтэд хүргэх шалтгааныг хэлж байна гэдгийг мэдэгдэх дохио болгон хүмүүсийн

ашиглаж болох тодорхой үг, хэллэг байдаг. Энэ тохиолдолд хүмүүсийн ашиглаж болох маш

илэрхий утгатай нэгэн үг бол “иймээс” гэдэг үг юм. “Иймээс” гэдэг үг нь дүгнэлт байна гэсэн

дохиог сонсогчдод өгдөг болохыг суралцагчдад тайлбарлаад дараах асуултыг асууна.

“Иймээс” гэдэг үгтэй утга ижил өөр ямар үгийг та нар ашиглаж болох вэ?

Гарч болох хариулт:

Тиймээс ...

Учир иймд...

Тийм болохоор...

Улмаар...

Энэ нь ... гэдгийг харуулж/баталж байна

Энэ нь ... гэсэн үзэл/итгэл үнэмшлийг баталж байна.

... гэсэн дүгнэлтийг би хийж байна

... гэдгээс би ... гэсэн дүгнэлтийг хийж байна.

Үүнээс харахад ... ажиглагдаж байна.

Энэ нь ... гэдгийг тодорхой харуулж байна.

Эдгээр үг нь дүгнэлт хэсгийн дохио болж ашиглагдах нь их (гэхдээ дандаа биш) байдаг тул

эдгээрийг “дүгнэлтийн индикатор” гэж нэрлэдэг болохыг суралцагчдад хэлнэ. Энэ нэр томъёог

самбарт бичнэ.

Мөн шалтгааныг нэрлэх өөр үгсийг бид бас ашигладаг гэж хэлнэ. Эдгээр үгийг бид

“шалтгааны индикатор” гэж нэрлэдэг гээд уг нэр томъёог самбарт бичнэ. Суралцагчдаас

дараах асуултыг асууна.

Шалтгааныг нэрлэж байгааг ойлгуулах ямар үгийг бид ашиглаж болох вэ?

Гарч болох хариулт:

... учраас

... тул

... -ийн улмаас

Дээрх бодит мэдээллээс харахад ...

Үүний шалтгаан гэвэл ...

Нэгдүгээрт,...

Хоёрдугаарт ...

30 31

МОДУЛЬ 9: СЭДЭВ 4

МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ

Самбарт бичсэн дээрх хоёр нэр томъёог дугуйлаад эдгээрийг хамтад нь “нотолгооны

индикатор” гэж бид нэрлэж байгааг суралцагчдад хэлнэ. Энэ шинэ нэр томъёог мөн самбарт

бичнэ.

Суралцагчдыг хоёр хоёроор нь баг болгоод, Нотолгооны индикатор (Нөөц хэрэглэгдэхүүн 4.3)

материал болон самбарын үзэг өгнө. Суралцагчид ямар үг, хэллэг нь “нотолгооны индикатор”

болж байгааг тодорхойлоод, эдгээр “индикатор”-ын зааж байгаа үг хэллэг, өгүүлбэрийг олж

тогтоох ёстой болно. Дараа нь тэд аль нь шалтгаан болж байгаа, аль нь дүгнэлт болж байгааг

шийднэ. Суралцагчид нь нэгдүгээр шалтгааныг Ш1 гэж, хоёрдугаар шалтгааныг Ш2

гэж, нэгдүгээр дүгнэлтийг Д1 [...] гэж, хоёрдугаар дүгнэлтийг Д2 [...] гэх мэтээр тэмдэглэнэ

гэдгийг тайлбарлана. Ийм маягаар бүх өгүүлбэр дээр ажиллана.

Эхний өгүүлбэрийг самбарт бичээд бүгдээрээ хамтран ажиллана. Суралцагчдаас сайн

дураараа нэг хүн гарч ирэхийг уриад, өгүүлбэрийг чанга дуудан уншаад нотолгооны индикаторыг

тодорхойлохыг хүснэ. Түүнийг самбарт дугуйлж тэмдэглэнэ. Нотолгооны индикатор: Хариулт

(Нөөц хэрэглэгдэхүүн 4.4) материалыг удирдлага болгон ашиглана.

Дараа нь өөр нэг суралцагчаас тухайн өгүүлбэр дотор ямар шалтгаан нэрлэгдсэн байгааг

асуугаад, түүнийг самбарт Ш1, Ш2 гэх мэтээр тэмдэглэхийг хүснэ.

Эцэст нь гурав дахь сайн дурын суралцагчийг самбарт гарч ирэн дүгнэлтийг Д1 [...], Д2 [...] гэх

мэтээр тэмдэглэхийг хүснэ.

Одоо хос хосоороо нийлээд, дээр танилцуулсан тэмдэглэгээг ашиглаад үлдсэн жишээн дээр

ажиллахыг нийт суралцагчдаас хүснэ.

Тус даалгаврыг гүйцэтгэж дуусмагц тараах материалд байгаа өгүүлбэрийг нэг нэгээр нь

уншиж, эхлээд нотолгооны индикатор болох ямар үг хэллэг байгааг хэлэх, дараа нь шалтгааныг

нэрлээд, эцэст нь дүгнэлтийг хэлэхийг хосуудаас хүснэ. Хэрвээ суралцагчид алдаа гаргавал

тухайн хосод туслахыг бусад хосуудаас хүснэ. Чиглүүлэг болгон Нотолгооны индикатор:

Хариулт (Нөөц хэрэглэгдэхүүн 4.4) материалыг ашиглаарай.

“Үндэслэлийн хэл найруулга” (Нөөц хэрэглэгдэхүүн 4.5) материалыг суралцагч бүрт тараан

өгч, эдгээр нь нотолгооны мөн чанарыг таних, мөн хоорондоо харилцахад хэл хэрхэн тус

болдогийг харуулсан нэмэлт жишээ гэдгийг тайлбарлана.

ДҮГНЭЛТ

Суралцагчдаас дараах асуултыг асууж, гол гол санааг дахин хэлэлцэнэ.

Ямар тохиолдолд үндэслэл байна гэж таньж мэдэх вэ?

Гарч болох хариулт:

Шалтгаануудаар дэмжигдсэн дүгнэлт байгаа тохиолдолд.

Шалтгаан болон дүгнэлт нь хоорондоо ямар ялгаатай вэ?

Гарч болох хариулт:

Шалтгаан бол дүгнэлтийг дэмжихэд зориулагдсан санаа/өгүүлбэр юм.

Өөрсдөө зохион бичиж байгаа зохиогчид нь шалтгаан ба дүгнэлтийн хоорондын ялгааг хэрхэн

тодорхой гаргаж болох вэ?

Гарч болох хариулт:

Зохиогчид нь “учраас”, “тийм учраас”, “иймээс” гэх мэт нотолгооны индикаторуудыг

ашиглаад аль өгүүлбэр (шалтгаан) нь алиныг нь (дүгнэлт) дэмжиж байгааг харуулж болно.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.1

ТОХИОЛДОЛ

Нэг эр архины мухлагаас гүйн гарав. Тэр гуйвж дайван, эгцхэн явж чадахгүй байлаа.

Түүнийг зам хүрэх үед араас нь үйлчлэгч бүсгүй баарнаас нэг гартаа тооцооны хуудсаар

даллан нөгөө гараа зангидан өнөөх эрийн зүг гүйн гарч ирэх нь үзэгдэв. Яг тэр мөчид

нөгөө эр хажууд нь ирж зогссон таксинд үсрэн ороод жолоочид нь ямар нэг зүйл хашгиран

хэлтэл машин ч хурдлан одов.

Үүл нь нарны туяатай хэрхэн харилцан үйлчлэлд ордог тухай бидний ойлголт буруу байж

болохыг сүүлийн үеийн судалгаа харуулж байх шиг санагдана. Шинээр хийсэн хэмжилтийн

үр дүнгээс харахад үүл бидний урьд бодож байснаас дөрөв дахин илүү хэмжээний эрч

хүчийг шингээдэг байна. Гэтэл цаг уурын функцийг дүрслэн харуулсан бидний одоо

ашиглаж байгаа загвар нь анхдагч хэмжилтэд суурилсан байдаг учраас хэрвээ шинэ

хэмжилт нь зөв гэдэг нь батлагдах юм бол цаг агаарын функцийг тайлбарласан загвараа

бүрэн өөрчлөх шаардлага гарч ирнэ. Цаг агаарын загварыг бид дэлхий нийтийн дулаарлыг

хэмжих оролдлогууддаа ашиглаж байгаа билээ. Ийм учраас, хэрвээ эдгээр цаг уурын

загвар нь алдаатай болохыг батлах юм бол бид дэлхий нийтийн дулаарлын талаарх

өөрсдийн ойлголтыг эргэж нэг харах шаардлагатай болох юм.

Байгаль орчинтой холбоотой олон чухал асуудлыг зөвхөн хувь хүний юмуу орон нутгийн

түвшний арга хэмжээгээр шийдвэрлэх боломжгүй. Жишээ нь, автомашины шатсан

хийнээс үүсэлтэй бохирдол дэлхий нийтийн асуудал болох учраас эдгээр асуудлыг олон

улсын хэмжээний үйл ажиллагаагаар л шийдвэрлэх ёстой.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.2

1. Энэ бол зүгээр л дүрслэн өгүүлсэн текст байна. Энэ текст дотор дүгнэлтэд хүргэх

шалтгааныг нэрлээгүй байна.

2. Энэ текст нь дүгнэлтэд хүргэх тодорхой шалтгааныг агуулсан байна. Энэ текст дотор

дэлхий нийтийн дулаарлын тухай өөрсдийн ойлголтыг өөрчлөх шаардлагатай хэмээн

бодоход хүргэх шалтгааныг өгсөн байна.

3. Энэ текст дотор тодорхой асуудлыг зөвхөн олон улсын хамтын хүчин чармайлтаар шийдэж

болно гэсэн дүгнэлт хийх шалтгааныг өгсөн байна.

32 33

МОДУЛЬ 9: СЭДЭВ 4

МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.3

НОТОЛГООНЫ ИНДИКАТОР

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.5

ҮНДЭСЛЭЛИЙН ХЭЛ НАЙРУУЛГА

Дүгнэлтийн индикатор: Дүгнэлт байгааг заах үгс. Жишээлбэл:

иймээс ..., тиймээс ..., учир иймд..., улмаар...

Шалтгааны индикатор: Шалтгаан байгааг заах үгс. Жишээлбэл:

... учраас, ...тул, ... -ийн улмаас гэх мэт.

Төрийн өмчийн цахилгаан холбооны компанийг худалдах нь парламентын гишүүдэд

ашигтай байх тул тэд бусад компанийг түүнтэй өрсөлдөхийг зөвшөөрсөн хууль батлахгүй.

Волейболын тэмцээний үеэр тэр бөмбөгийг голчлон эзэмшсэн учраас тэдний багийнхан

оноо авах гэж шаргуу тоглоогүй.

Бат өчигдөр гэртээ өвчтэй байсан. Энэ тохиолдолд, Болдын хүрэм алга болох үеэр Бат

сургууль дээр байсан байж чадахгүй. Иймд Бат Болдын хүрмийг хулгайлаагүй.

Сарнай чоныг агнаснаар устаж үгүй болно гэж үзэж байгаа нь буруу. Учир нь чоно олон

бэлтрэг гаргадаг. Цаашилбал, чоно бол малын дайсан.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.4

ХАРИУЛТ

Нотолгооны индикаторыг тод хар үсгээр харуулсан байгаа. Шалтгааныг Ш1, Ш2 гэх мэтээр,

харин дүгнэлтийг Д1, Д2 гэх мэтээр тэмдэглэсэн байгаа.

Ш1 тул Д1[тэд бусад компанийг түүнтэй өрсөлдөхийг зөвшөөрсөн хууль

батлахгүй].

Ш1< Волейболын тэмцээний үеэр тэр бөмбөгийг голчлон эзэмшсэн> учраас Д1[тэдний

багийнхан оноо авах гэж шаргуу тоглоогүй].

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ:

Энэ тохиолдолд дүгнэлт нь өөрөө санал болж байна. Зохиогч нь тус багийнхан оноо

авах гэж шамдаагүй гэж үзэж байна. Тоглогч бөмбөгийг голлон эзэмшсэн нь зохиогчийн

бодлоо дэмжихэд ашиглаж байгаа шалтгаан болж байна. Ийм замаар санал бодол хүртэл

үндэслэлтэй дүгнэлт байж болохыг анхаарна уу.

1

2

3

Мэдэгдлийг илэрхийлэхдээ

бид өөрсдийн бодолдоо хэдий

хэмжээний итгэлтэй байгаагаа

харуулах (тухайн бодолдоо бид хэр

хүчтэй итгэж байгаа), мөн тухайн

бодлын эх сурвалжийг заахын

(ямар нэг ажиглалт юмуу дотоод

мэдрэмж байлаа гэж бодоход) тулд

заримдаа баруун гар талын багана

дотор байгаатай төстэй үг, хэллэгийг

ашигладаг.

Зарим тохиолдолд бид гадарлан

тааж болох төсөөллийг өгч

байгаагаа өөрсдөө хүлээн зөвшөөрч

байгаа учраас үүнийхээ дохио

болгон дараах үг, хэллэгийг ашиглаж

болно.

Зарим тохиолдолд бид дүгнэлтэд

хүргэх шалтгааныг нэрлэж

байгаагийн дохио болгон арай

ерөнхий утгатай үг, хэллэгийг

ашигладаг.

Гэтэл заримдаа бид учир шалтгааны

мөн чанар болон өөрсдийн өгч

байгаа дэмжлэгийн төрлийг

тодорхой илэрхийлэхийг хүсдэг.

“Миний бодол /итгэл/дотоод мэдрэмж/ онол

бол ...”

“... гэдэгт би бүрэн итгэлтэй байна/гэдгийг

би баталж чадахгүй ч гэсэн итгэж байна.”

“Үүнийг батлах бодит мэдээлэл гэвэл/

баталж байгаа мэт санагдах зүйл гэвэл ...”

“-ийг би харсан/ажигласан”

“..гэж би бодлоо.”

“X нь ... санааг илэрхийлж байна/ ...гэсэн

таамаглал бололтой”

“...учир нь ”

“Үүний шалтгаан нь гэвэл ...”

“Хэрвээ ... бол...”

“Баталгаа нь гэвэл/ ... нь ийм утга санааг

өгч байна”

“адилтгал хийх юм бол...” эсвэл “үүний

нэгэн адилаар”

“Жишээлбэл, ...”

“Миний хувийн туршлага гэвэл ...”

“Энэ тухайд эрх мэдэл бүхий хүмүүс

хэлэхдээ...” эсвэл “Мэргэжилтэн ... гэж

үздэг”

Ш1< Бат өчигдөр гэртээ өвчтэй байсан.> Энэ тохиолдолд, Д1[Болдын хүрэм алга болох

үеэр Бат сургууль дээр байсан байж чадахгүй.] Иймд Д2[Бат Болдын хүрмийг хулгайлаагүй.]

Д1[Сарнай чоныг агнаснаар устаж үгүй болно гэж үзэж байгаа нь буруу.] Ш1 Цаашилбал, Ш2

4

Бидний өгч байгаа үндэслэл нь

учир шалтгааны тайлбарын

шинжтэй байгаа бол энэ тухайгаа

ойлгуулахдаа дараах үг, хэллэгийг

ашигладаг.

“... нь яагаад ... байгааг тайлбарлаж байна”

“Ийм л учраас ...”

“Үүний шалтгаан нь ...”

34 35

МОДУЛЬ 9: СЭДЭВ 4

ҮНДЭСЛЭЛИЙН БҮТЭЦ

5

Бид зөвлөж байгаа бол, эсвэл

ямар нэгэн зүйлийн талаар шийдвэр

гаргаж байгаа бол үүнийгээ

ойлгуулахын тулд дараах үг,

хэллэгийг дохио болгон ашиглаж

болно.

“...гэж би зөвлөж байна”

“...-х хэрэгтэй”

“Эрсдэлтэй ч гэсэн бидэнд байгаа хамгийн

оновчтой хувилбар бол ...”

6

Ямар нэгэн санааг тодруулж байгаа

буюу өөрийнхөөрөө өөрчлөн

найруулж байгаа бол дараах үг,

хэллэгийг ашиглаж болно

“...-ийг тодруулан асуувал, ”

“Миний хэлэх гэсэн санаа бол ...”

“Жишээлбэл, ...”

“Үүнээс ялгаатайгаар ...”

“...-ийг ... -ж тодорхойлъё”

7

Ямар нэгэн санааг шууд хэлэлгүй

тааж дүгнэж байгаа тохиолдолд

бид заримдаа дараах үг, хэллэгийг

ашиглаж болно

“... хэмээн таамаглаж байна /ургуулан

дүгнэж байна/дүгнэлт хийж байна ....”

“... –ээс ... таамаглалаа/... нь ийм утгатай

бололтой/...-ээс ургуулан бодоход ... санаа

гарч байна”

8

Мэдэгдэлд үнэлгээ өгөх олон

янзын арга зам байдаг бөгөөд

үүнийг илэрхийлэхэд дараах үг,

хэллэгийг ашиглаж болно.

“... гэдэг нь үнэн/бодитой/худал юм.”

“... гэдэг нь шударга/шударга бус байна.”

“... гэсэн нь товч/хэт хялбарчилсан байна”

“... гэсэн нь итгэж болох /итгэж

болохооргүй байна.”

“ ... гэсэн нь энэ санааг буруугаар

тайлбарласан /үзэл бодлыг үнэн зөвөөр

төлөөлж байна.”

“... гэсэн нь субъектив/объектив хандлага

байна”

“... гэсэн нь тодорхой бус/оновчтой бус/

ойлгомжгүй байна. ”

“... гэсэн нь хүлээж авч болохуйц/

болохооргүй байна”

9

Хэрвээ бид санааг дэмжих

зорилгоор өгсөн дэмжлэгт үнэлгээ

дүгнэлт өгч байгаа бол бид дараах

үг, хэллэгийг өргөнөөр ашигладаг.

“... нь баталж байна/зөвтгөж байна/дэмжиж

байна/нийцэж байна/...-тай зөрчилдөж

байна/ нийцэхгүй байна/үгүйсгэж байна”

“... гэсэн нь алдаа/буруу ойлголт юм”

“... гэсэн нь ...-тэй холбоотой/давхацсанl/

холбоогүй байна”

“... гэсэн нь сулхан/маш тодорхой/хүчтэй

дэмжлэг/шүүмжлэл болж байна.”

Сэдэв 5

ҮНДЭСЛЭЛИЙН БҮТЭЦ

36

37

МОДУЛЬ 9: СЭДЭВ 5

ҮНДЭСЛЭЛИЙН БҮТЭЦ

ЗОРИЛГО

Энэ сэдвээр үндэслэлийн хэд хэдэн бүтэц болох “цувраа”, “гинжин”

бүхий үндэслэлтэй танилцах болно.

ЗОРИЛТ

болон ”холбоо” бүтэц

Энэ сэдвийг үзэж судалснаар суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна.

Үүнд:

• Үндэслэлийн бүтэц, тэдгээрийн уялдаа холбоог ойлгох

• Тэдгээрийн ялгааг олж харж үндэслэлд дүн шинжилгээ хийх

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• “Үндэслэлийн хэлбэр загвар” (Нөөц хэрэглэгдэхүүн 5.1)

• “Цувраа үндэслэл ба гинжин бүтэц” (Нөөц хэрэглэгдэхүүн 5.2) – тараах материал

• “Цувраа үндэслэл ба гинжин бүтэц” (Нөөц хэрэглэгдэхүүн 5.3) – багшид зориулсан хуудас

• Холбоо үндэслэл (Нөөц хэрэглэгдэхүүн 5.4) – Тохиолдол

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Нотолгооны бүтэц нь өөр өөрөөр үнэлэгддэг учраас түүнийг мэддэг байх хэрэгтэй.

• Янз бүрийн бүтцэд өөр өөрөөр үнэлгээ дүгнэлт өгдөг учраас ямар нэгэн нотолгооны

бүтцийг ойлгож мэддэг байх нь чухал.

• Таамаглал хэлбэрийн мэдэгдлийг шалтгаан ба дүгнэлт гэсэн хэсэгт хуваахад тухайн

мэдэгдлийн утга өөрчлөгддөг тул тийнхүү салган үзэж болохгүй.

• Нотолгоог учир шалтгааны тайлбараас ялгахын тулд тухайн текстийг зохион бичсэн

зохиогч нь гарах үр дагаврыг үнэн гэдэгт итгэсэн байр суурьтай байна уу (учир шалтгааны

тайлбар), эсвэл гарах үр дагаврыг батлах оролдлого хийж байна уу (нотолгоо) гэдгийг

тодорхойлох шаардлагатай болно.

• Давхар дүгнэлттэй нөхцөлд хэрвээ үндэслэл нь тодорхой нэг дүгнэлтийг дэмжсэн хэрнээ

өөр нэг дүгнэлтийг дэмжихгүй байгаа бол багц дүгнэлтийг нь салангид хэд хэдэн дүгнэлт

болгон хуваах нь илүү ашигтай байдаг.

• Цувраа үндэслэл нь дүгнэлтийг дэмжсэн багц шалтгааныг багтаасан байдаг. Өөрөөр

хэлбэл, нэг шалтгааны хэр үндэслэл сайтай байгаа нь бусад шалтгааны давуу талд нөлөө

үзүүлэхгүй. Цувраа үндэслэлийн жишээ: “Бат усанд сэлж чаддаггүй. Тэр бас усанд норох

дургүй. Иймээс Бат чөлөөт цагаа нууранд тоглож өнгөрөөхгүй.”

• Үндэслэлийн “гинж” гэдэг нь нэг багц шалтгаанаас гарч байгаа дүгнэлт нь уг цуврал дотор

багтсан дараагийн дүгнэлтийн шалтгаан нь болж байдаг цуврал шалтгаан болон дүгнэлт.

Жишээ нь: “Туяа загас тэжээдэг. Иймээс загасанд ус хэрэгтэй. Учир нь загас хуурай цөлд

биш, усанд амьдардаг.”

• “Холбоо” шалтгаан гэдэг нь тус тусдаа биш, зөвхөн бүгдээрээ нийлж байж дүгнэлтийг

дэмждэг шалтгааны багц. Жишээ нь: “Туяагийн тэжээдэг амьтан аквариумд амьдардаг.

Тэр амьтан нь заламгайтай ба усан дор амьсгалж чаддаг. Иймээс, Туяагийн тэжээмэл

амьтан бол загас.”

СУРГАЛТЫН ЯВЦ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Цувраа үндэслэл ба гинжин бүтэц

“Үндэслэлийн хэлбэр загвар” (Нөөц хэрэглэгдэхүүн 5.1) материалыг хоёр суралцагчийн дунд

нэгийг тарааж өгөөд, “Үндэслэлийн энгийн бүтэц” хэсэгт буй нэгдүгээр жишээг уншуулж

доорх асуултад хариулахыг хүснэ.

Энд хэдэн шалтгаан нэрлэгдсэн байна вэ? Ямар шалтгаан байна вэ?

Гарч болох хариулт:

Нэг шалтгаан, “Озоны давхаргад учруулсан хор хөнөөл нь олон улсын хэмжээний асуудал

юм”.

Энд хэдэн дүгнэлт байна вэ?

Гарч болох хариулт:

Нэг дүгнэлт, “Энэ асуудлыг зөвхөн олон улсын гэрээ хэлэлцээрээр шийдвэрлэх боломжтой”.

Иймээс уг үндэслэл нь ямар бүтэцтэй байна вэ гээд доорх бүдүүвчийг зурна.

< ШАЛТГААН> ТУЛ [ДҮГНЭЛТ]

38 39

МОДУЛЬ 9: СЭДЭВ 5

ҮНДЭСЛЭЛИЙН БҮТЭЦ

Энэ нь нотолгоо хийх хамгийн энгийн бүтэц гэж хэлнэ.

Дараа нь хоёрдугаар жишээг хэн нэгнээр уншуулаад, дараах асуултыг асууна.

Энд хэдэн шалтгаан байна вэ? Ямар шалтгаан байна вэ?

Гарч болох хариулт:

Гурван шалтгаан: Эхний гурван өгүүлбэр нь шалтгаан байна.

1-рт, Биологийн анги танхимд амьтанд задлан шинжилгээ хийх нь тэдний амь нас чухал

бус, зарлагадаж болох зүйл гэсэн ойлголтыг сурагчдад өгч байна.

2-рт, Мөн саяхан хийсэн нэгэн судалгаагаар эдгээр амьтдыг ханган нийлүүлдэг компаниуд

нь амьтдад учруулж байгаа өвдөлт, шаналлыг нэг их тоож үздэггүй болох нь харагдсан

байна.

3-рт, Бүр цаашилбал, амьтдыг үе мөчөөр нь салган, задлан шинжлэх туршилтад

тулгуурласан хичээлээс сурч болох бүхий л зүйлийг компьютерээр сургаж чадах хиймэл

орчин үүсгэх боломж байгаа билээ.

Ямар дүгнэлт гарч байна вэ?

Гарч болох хариулт:

Сүүлчийн өгүүлбэр нь дүгнэлт болж байна. “Иймээс эдгээр бүх шалтгааны улмаас

сурагчдад биологийн мэдлэг олгохын тулд анги танхимд амьтдыг задлан шинжлэх аргаар

сургалт явуулах ёсгүй юм”.

Уг үндэслэл нь ямар бүтэцтэй байна вэ?

Гарч болох хариулт:

БА БА ТУЛ [ДҮГНЭЛТ]

Хэрвээ хатуу чанга хяналтын тусламжтайгаар “амьтдад учруулж байгаа өвдөлт, шаналлыг

нэг их тоож үздэггүй” компаниудын тоог цөөрүүлэх юмуу тэднийг өөрчлөн зохион байгуулж

болно гэдэгт энэ текстийг зохиосон хүнийг ятгуулан итгүүлж чадвал бусад хоёр шалтгаан

нь зохиогчийн хийж байгаа дүгнэлтийг дэмжиж чадаж байна гэдэгт зохиогч өөрөө итгэлтэй

хэвээр байж болохоор байна уу?

Гарч болох хариулт:

Тийм

Тийм бол нэг шалтгаан нь худал байсан ч бусад шалтгаан нь дүгнэлтийг дэмжихэд хангалттай

юу?

Гарч болох хариулт:

Тийм

Үүнийг “цувраа үндэслэл“ гэж хэлдэг болохыг тайлбарлаад дараагийн жишээнд анхаарлаа

хандуулахыг хүснэ.

Гуравдугаар жишээг уншиж өгөх суралцагчийг өөрийнх нь хүсэлтээр сонгон уншуулаад, доорх

асуултыг асууна.

“Генетикийн хувиргалтад орсон үрийг тариалснаар газар тариаланчид зэрлэг өвс устгах илүү

хүчтэй бодисыг (урьд нь хэрэглэсэн бол ургацыг ч мөн устгах байсан) хэрэглэх боломжийг

хангаж өгнө” ба “тариалангийн талбай дээрх зэрлэг ургамлын тоо хэмжээ болон нягтрал нь

нэлээд их хэмжээгээр буурах болно” гэсэн хоёр өгүүлбэрийн хооронд “иймээс” гэдэг үгийг

багтааж болох нь уу?

Гарч болох хариулт:

Тийм.

Энэ нь та нарт юуг харуулж байна вэ?

Гарч болох хариулт:

“Генетикийн хувиргалтад орсон үрийг тариалснаар...” гэсэн эхний хэсэг нь “тариалангийн

талбай дээрх зэрлэг...” гэсэн хоёрдугаар хэсгийн шалтгаан нь болж байна.

“Тариалангийн талбай дээрх зэрлэг ургамлын тоо хэмжээ болон нягтрал нь нэлээд их

хэмжээгээр буурах болно” гэсэн хэсэг болон “өвлийн улирлыг давж гарахын тулд энэ төрлийн

ургамлаар хүнс залгуулдаг тариалангийн талбайд амьдрах шувуудын тоо болон төрөл зүйл ч

цаашид буурах магадлалтай байна” гэсэн хэсэг хоёрын хооронд ”иймээс” гэсэн үгийг оруулж

болохоор байна уу?

Гарч болох хариулт:

Тийм.

Энэ нь та нарт юуг харуулж байна вэ?

Гарч болох хариулт:

“тариалангийн талбай дээрх зэрлэг...” гэсэн хэсэг нь “өвлийн улирлыг давж гарахын

тулд...” гэсэн дүгнэлтийн шалтгаан нь болсон байна.

Тэгвэл энэ үндэслэл нь ямар бүтэцтэй байна вэ?

Гарч болох хариулт:

ТУЛ [1-Р ДҮГНЭЛТ] ИЙМЭЭС [2-Р ДҮГНЭЛТ].

Энэ жишээ нь “гинжин” бүтэцтэй байгааг суралцагчдад хэлээд, үүнд нэгдүгээр дүгнэлт нь

хоёрдугаар дүгнэлтийн шалтгаан нь болж байгааг тайлбарлан хэлнэ. “Цувраа” үндэслэл болон

“гинжин” бүтэц хоёрыг бид өөр өөрөөр үнэлдэг учраас энэ хоёр бүтцийн хоорондын ялгааг

сайтар ойлгосон байх нь чухал гэж хэлнэ.

“Цувраа үндэслэл ба гинжин бүтэц” (Нөөц хэрэглэгдэхүүн 5.2) материалыг хоёр суралцагчийн

дунд нэгийг өгөөд, тохиолдол бүр нь “цувраа үндэслэл”-тэй байна уу, эсвэл “гинжин” бүтэцтэй

байна уу гэдгийг тодорхойлох дасгал хийлгэнэ. Дараах аргачлалын дагуу хийхийг тайлбарлаж

өгнө.

Үүнд:

Нэгдүгээрт, гол дүгнэлт нь ямар зүйл байгаа, ямар шалтгаанууд түүнийг дэмжиж байгааг

тодорхойлох

Дараа нь “ба” эсвэл “иймээс” гэсэн үгийг шалтгаануудын хооронд оруулж болох эсэхийг

тодорхойлох

Хэрэв “ба” – г ашиглаж болж байвал энэ нь тухайн бүтэц цувраа үндэслэлтэйг харуулж байна.

Харин “иймээс” гэсэн үгийг шалтгаануудын хооронд оруулж болж байвал нотолгоо нь гинжин

бүтэцтэй байна.

Тохиолдол дээр хамтарч ажиллахдаа доорх асуултыг суралцагчдаас асууна. “Цувраа үндэслэл

ба гинжин бүтэц” (Нөөц хэрэглэгдэхүүн 5.3) материалыг ашиглаж суралцагчдыг зөв хариулт

олоход нь туслаарай.

40 41

МОДУЛЬ 9: СЭДЭВ 5

ҮНДЭСЛЭЛИЙН БҮТЭЦ

Асуулт:

Гол дүгнэлт нь юу вэ?

Ямар шалтгааныг өгсөн байна вэ?

Шалтгаануудын хооронд “ба” гэдэг үгийг оруулж болох уу?

Шалтгаануудын хооронд “иймээс” гэдэг үгийг оруулж болох уу?

Энэ нь ямар төрлийн үндэслэл болох вэ?

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Холбоо үндэслэл

Зарим тохиолдолд нэг шалтгаан нь хасагдсан, эсвэл худал болох нь тогтоогдсон бол бусад

шалтгаан нь дүгнэлтээ дэмжсэн хэвээр үлдэж чаддаггүй гэдгийг суралцагчдад хэлнэ. Ингэж

шалтгаан нь хамтын хүчээр, нэг нэгнээсээ хамааралтайгаар дүгнэлтээ дэмждэг юм. Дүгнэлтээ

дэмжихийн тулд хамтад нь авч үзэх шаардлагатай ийм төрлийн шалтгааныг “холбоо шалтгаан”

гэж нэрлэдэг гээд түүнийг самбарт бичнэ.

Холбоо үндэслэл (Нөөц хэрэглэгдэхүүн 5.4) материалаас хоёр суралцагчийн дунд нэгийг

өгөөд эхний тохиолдлыг чангаар уншихыг сайн дурын нэг суралцагчаас хүснэ. Дараа нь доорх

асуултыг асууна.

Нэгдүгээр тохиолдол дотор ямар, хэдэн шалтгаан байна вэ?

Гарч болох хариулт:

Хоёр байна. 1-рт, Хэрвээ та нар уг номонд багтсан бүх дасгалыг анхааралтай хийх юм

бол энэ хичээлээр сайн дүн авахад хангалттай байх болно. 2-рт, Чи бүх дасгалыг маш

анхааралтай хийж байгаа гэсэн хоёр өгүүлбэр шалтгаан нь болж байна.

Ямар дүгнэлт гарсан байна вэ?

Гарч болох хариулт:

Хамгийн сүүлчийн өгүүлбэр. Иймээс чи энэ хичээлээр сайн дүн авна.

Хоёрдугаар шалтгаан нь дангаараа дүгнэлтэд дэмжлэг үзүүлж чадаж байна уу? Өөрөөр

хэлбэл, “Хэрвээ та нар уг номонд багтсан бүх дасгалыг анхааралтай хийвэл энэ хичээлээр

сайн дүн авахад хангалттай байх болно. Иймээс чи энэ хичээлээр сайн дүн авна” гэвэл утга

холбогдолтой зүйл болж чадаж байна уу? Чадахгүй бол яагаад?

Гарч болох хариулт:

Үгүй.

Эхний шалтгаан нь зөвхөн шалгуурыг л харуулж байна. Энэ шаардлага хангагдаж байгаа

эсэхийг бид мэдэхгүй. Чи дасгалыг муухан хийсэн байж болно шүү дээ.

Хоёрдугаар шалтгаан нь дангаараа дүгнэлтэд дэмжлэг үзүүлж чадаж байна уу? Өөрөөр

хэлбэл, “Чи бүх дасгалыг маш анхааралтай хийж байгаа. Иймээс чи энэ хичээлээр сайн дүн

авна” гэвэл учир утгатай зүйл болж чадаж байна уу?

Шалтгаан нь хамтдаа дүгнэлтийг дэмжиж байна уу (өөрөөр хэлбэл, энэ нь холбоо үндэслэлийн

жишээ мөн үү?

Гарч болох хариулт:

Тийм.

Суралцагчдыг хосоор нь баг болгон үлдсэн жишээн дотор холбоо үндэслэл байгаа эсэхийг

хамтран шийдүүлнэ. Багууд ажлаа дуусмагц тохиолдол бүрийг ангиараа хамтран хэлэлцэж,

алдсан бол засна.

Гарч болох хариулт:

Тохиолдол-2: Холбоо шалтгаан. Энэ текст дотор гурван шалтгааныг өгсөн байгаа боловч

хэрвээ нэг шалтгааныг нь авчих юм бол текст нь утгын хувьд холбоогүй зүйл болно.

Тохиолдол-3. Холбоо шалтгаан биш. Энэ текст дотор хоёр шалтгааныг өгсөн байгаа. Нэг

шалтгааныг нь авсан ч гэсэн текст утгаа алдахгүй.

Тохиолдол-4: Холбоо шалтгаан. Энэ текст дотор гурван шалтгааныг өгсөн байгаа. Хэрвээ

нэг шалтгааныг нь авчихвал текст нь утгаа алдана.

Гарч болох хариулт:

Үгүй. Хоёр дахь шалтгаан нь зөвхөн байж болох хувилбарыг харуулж байна. Энэ нь хичээл

дээрээ сайн дүн авахтай хэрхэн холбогдохыг бид мэдэх боломжгүй. Магадгүй таны ямар

дүн авах нь таны хичээлийн ирцээс ихээхэн хамаарна.

42 43

МОДУЛЬ 9: СЭДЭВ 5

ҮНДЭСЛЭЛИЙН БҮТЭЦ

ДҮГНЭЛТ

Дараах асуултын дагуу ярилцаж дүгнэнэ.

Үүнд:

“Цувраа үндэслэл” гэж юу вэ?

Гарч болох хариулт:

“Цувраа” үндэслэл гэдэг нь дүгнэлтээ дэмжих зорилгоор өгсөн шалтгаан ба эдгээрийн

нэг бүр нь тус тусдаа уг дүгнэлтийг дэмжиж байдаг. Шалтгааны нэг нь байхгүй байсан ч

гэсэн бусад нь дүгнэлтээ дэмжсэн хэвээр байх болно.

“Цувраа” үндэслэлийн жишээг өгч чадах уу?

Гарч болох хариулт:

Ш1, Ш2 Д1[Иймээс Бат нууранд

тоглож чөлөөт цагаа өнгөрөөхгүй].

“Гинжин” бүтцийг ашигласан нотолгоо гэж юуг хэлэх вэ?

Гарч болох хариулт:

Гинжин бүтэцтэй нотолгоо дотор нэг багц шалтгаанаас гарч байгаа дүгнэлт нь өөр нэг

дүгнэлтийн шалтгаан нь болдог.

“Гинжин” үндэслэлийн жишээг өгч чадах уу?

Гарч болох хариулт:

Олон янзын хариулт байж болно. Жишээ нь: Ш1, иймээс

Д1=Ш2[түүний загасанд ус хэрэгтэй], иймээс Д2[түүний загас цөлд амьдарч чадахгүй]

Холбоо үндэслэл гэж юуг хэлэх вэ?

Гарч болох хариулт:

Холбоо үндэслэл гэдэг нь дүгнэлтийг дэмжихийн тулд хамтрах ёстой багц шалтгаан юм.

Хэрвээ шалтгааны нэгийг нь авчихвал дүгнэлт дэмжлэг авч чадахгүй болно.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 5.1

ҮНДЭСЛЭЛИЙН ХЭЛБЭР ЗАГВАР

Үндэслэлийн энгийн бүтэц

Бүтэц: тул [дүгнэлт]

1. Озоны давхаргад учруулсан хор хөнөөл нь олон улсын хэмжээний асуудал тул үүнийг

зөвхөн олон улсын гэрээ хэлэлцээрээр шийдвэрлэх боломжтой.

Цувраа үндэслэл

Бүтэц: ба ба ба тул [дүгнэлт]

2. Биологийн анги танхимд амьтанд задлан шинжилгээ хийх нь тэдний амь нас чухал бус,

зарлагадаж болох зүйл гэсэн ойлголтыг сурагчдад өгч байна. Мөн саяхан хийсэн нэгэн

судалгаагаар эдгээр амьтдыг ханган нийлүүлдэг компаниуд нь амьтдад учирч байгаа

өвдөлт, шаналлыг нэг их тоож үздэггүй болох нь харагдсан байна. Бүр цаашилбал,

амьтдыг үе мөчөөр нь салган, задлан шинжлэх туршилтад тулгуурласан хичээлээс сурч

болох бүхий л зүйлийг компьютерээр сургаж чадах хиймэл орчин үүсгэх боломж байгаа

билээ. Иймээс эдгээр бүх шалтгааны улмаас сурагчдад биологийн мэдлэг олгохын тулд

анги танхимд амьтдыг задлан шинжлэх аргаар сургалт явуулах ёсгүй юм.

Үндэслэлийн гинжин бүтэц

Бүтэц: тул [1-р дүгнэлт] тул [2-р дүгнэлт] иймээс [3-р дүгнэлт]

3. Генетикийн хувиргалтад орсон үрийг тариалснаар тариаланчдад зэрлэг өвс устгах

хамаагүй илүү хүчтэй бодисыг (урьд нь хэрэглэсэн бол ургацыг ч мөн устгах байсан)

хэрэглэх боломжийг хангаж өгөх тул тариалангийн талбай дээрх зэрлэг ургамлын тоо

хэмжээ болон нягтрал нь нэлээд их хэмжээгээр буурах болно. Иймээс, өвлийн улирлыг

давж гарахын тулд энэ төрлийн ургамлаар хүнс залгуулдаг тариалангийн талбайд амьдрах

олон төрөл зүйлийн шувуудын тоо ч цаашид буурах магадлалтай байна.

“Холбоо үндэслэлийн” жишээ юу байна вэ?

Гарч болох хариулт:

Олон янзын хариулт байж болно. Жишээ нь: Ш1< Туяагийн тэжээдэг амьтан аквариумд

амьдардаг > ба Ш2< Тэр амьтан нь заламгайтай > Ш3< Тэр амьтан нь усан дор амьсгалж

чаддаг> Иймээс Д1[Туяагийн тэжээмэл амьтан бол загас].

Нотолгооны бүтцийг ойлгож байх нь ямар ач холбогдолтой вэ?

Гарч болох хариулт:

Нотолгоо нь үнэн байна уу, худал байна уу гэдгийг тодорхойлоход энэ нь тус болж чадна.

44 45

МОДУЛЬ 9: СЭДЭВ 5

ҮНДЭСЛЭЛИЙН БҮТЭЦ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 5.2

ЦУВРАА ҮНДЭСЛЭЛ БА ГИНЖИН БҮТЭЦ

Шүдний эмчилгээний төлбөрийг их хэмжээгээр нэмсэнээс хойш шүдний эмчид тогтмол

үзүүлдэг хүмүүсийн тоо нэлээд буурсан нь ажиглагдлаа. Саяхны нэгэн судалгаагаар, наад

зах нь сүүлийн 1,5 жилийн туршид шүдний эмчид үзүүлээгүй хүмүүсийн тал орчим хувь нь

үүнийхээ шалтгааныг төлбөрийн хэмжээг нэмсэнтэй холбоотой гэж хэлсэн байна. Хэрвээ

бид хүн амынхаа шүдийг эрүүл байлгахыг хүсч байгаа бол төлбөрийн хэмжээг бууруулах

шаардлагатай болох нь илэрхий харагдаж байна.

Бидний идэж хэрэглэж байгаа хоол хүнсээр дамжин бидний эрүүл мэндэд учирч байгаа

аюулын ихэнх нь хоол хүнсийг үйлдвэрлэж байгаа арга технологиос үүдэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, орчин үеийн фермерийн аж ахуй эрхлэх болсонтой холбоотой байна.

Иймээс хүнсний аюулгүй байдлын асуудлыг эрхэлсэн үндэсний агентлаг хоол хүнсний

үйлдвэрлэлийн асуудлыг харгалзан үзэхгүйгээр идэж хэрэглэж байгаа хоол хүнсээрээ

дамжуулан хүний эрүүл мэндэд хохирол учрахаас хамгаалж чадахгүй л болов уу. Иймээс

орон нутгийн эрүүл ахуйн байцаагчид хүнсний жижиглэнгийн худалдааны орчинд,

тухайлбал, хоол хүнс бэлтгэж байгаа юмуу худалдаалж байгаа газарт үзлэг шалгалт хийх

байдлаар хяналт тавьж оролцдог Британы уламжлалт хандлагаас илүү өргөн хүрээтэйгээр

уг асуудлыг авч үзэх шаардлагатай болоод байна.

Стрессийн улмаас үүсч байгаа эрүүл мэндийн доройтлын түвшинг бууруулах зорилго тавьж

байгаагаа Засгийн газраас зарлалаа. “Цагаан захтангууд” хэмээн нэрлэгддэг оффисийн

ажилтан 8000 америкийг хамруулан саяхан явуулсан нэгэн судалгаагаар өөрийн ажилдаа

хяналт тавих боломжтой эрэгтэйчүүд стрессээс үүдэлтэй зүрхний өвчнөөр өвдөх нь

харьцангуй бага байгааг тогтоосон байна. Ийм учраас тухайн хүн ажил хийх хурдаа хянах,

ажлын зохион байгуулалт хийх боломжгүй бол хамгийн их стресстэй ажилд тооцогдох

болжээ. Хэрвээ Засгийн газар стресст суурилсан өвчний түвшинг бууруулах асуудалд ул

суурьтай, тууштай бодлого баримтлах шаардлагатай бол хийж гүйцэтгэж байгаа ажилтай

нь холбоотой эрх мэдлийг хүмүүстээ олгож байхыг ажил олгогчдод зөвлөх хэрэгтэй.

Машинаар зугаалах зорилгоор хүний машин хулгайлан зугаацаж яваа залуусыг элдэж

хөөхдөө хэт их хурдтай явж болохгүй гэсэн хоригийг цагдаагийн газраас ажилтнууддаа

тавих шаардлагатай байна. Ийнхүү машинаар гэмт этгээдийг хөөх явцад машин хулгайлсан

залуучууд болон замын хажуугаар явж байсан энгийн хүмүүсийн аль аль нь осолд орж нас

барах тохиолдол олноороо гарч байна. Машинаар гэмт этгээдийг элдэн хөөх явцад энгийн

ард иргэдэд учирч болох аюулыг урьдчилан тооцож, аюулгүй байдлыг хангах үүднээс

мөрдөн хөөх ажиллагааг зогсоож байхыг цагдаагийн машины жолооч нараас шаардсан

тодорхой бодлогыг цагдаагийн газар баримтлан мөрдөж байна. Гэтэл гэмт этгээдийг

мөрдөн хөөх бодолдоо хэт автсан цагдаагийн ажилтан, жолооч нар энэхүү бодлогыг үл

хайхран, олон нийтийн аюулгүй байдлыг хангах шаардлагыг умартаж байна. Хулгайлагдсан

ямар ч машин хүний амьтай тэнцүү байхгүй шүү дээ.

Их сургуульд элсэн орохын тулд сурагчид анги танхимын сургалтыг гүйцээж их сургуульд

элсэх босго оноог давахуйц өндөр оноотой байхын тулд багшийн хэлж байгаа зүйлийг

хүлээн зөвшөөрч, сурах ёстой болдог. Иймээс ихэнхдээ хамгийн дуулгавартай бөгөөд

багшийн амнаас зөрөлгүй, багшаас хамгийн их хамааралтай байж чаддаг хүүхдүүд амжилт

олдог. Гэтэл их сургуульд элсэн орсон хойноо гэнэтхэн л сурах үйл ажиллагааныхаа ихэнх

хэсгийг өөрсдөө зохион байгуулах шаардлагатай тулгараад ирэхлээрээ эдгээр оюутан

сурах сонирхолгүй болж сургалтын цагаа зохицуулах тал дээр элдэв бэрхшээлтэй тулгарч

эхэлдэг нь гайхах зүйл биш бололтой. Мөн шаардлагатай хичээлийн агуулгыг бүхэлд нь

лекц юмуу ганцаарчилсан сургалтаар тэдэнд өгнө гэж хүсэн хүлээдэг нь ч гайхаад байх

зүйл биш бололтой. Их сургуулиудын элсэлтийн сургалт курсийг өөрчлөн шинэчлэхээс

нааш их сургуулиудын түвшин сайн сургалттай байх боломжгүй болоод байна. Бие даан

өөрөө сурах чадварыг сайтар эзэмшсэн байх шаардлагатай.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 5.3

ЦУВРАА ҮНДЭСЛЭЛ БА ГИНЖИН БҮТЭЦ – ХАРИУЛТ

Гол дүгнэлт:

Д1: Хэрвээ бид хүн амынхаа шүдийг эрүүл байлгахыг хүсч байгаа бол төлбөрийн хэмжээг

бууруулах шаардлагатай болох нь илэрхий харагдаж байна.

Шалтгаан:

Ш1: Шүдний эмчилгээний төлбөр маш өндөр болсноос хойш шүдний эмчид тогтмол үзүүлдэг

хүмүүсийн тоо нэлээд буурсан нь ажиглагдлаа.

Ш2: Саяхны нэгэн судалгаагаар, наад зах нь сүүлийн 1,5 жилийн туршид шүдний эмчид

үзүүлээгүй хүмүүсийн тал орчим хувь нь үүний шалтгаан бол төлбөрийн хэмжээ гэж хэлсэн

байна.

Ба юу, иймээс үү? Ба.

Үндэслэлийн төрөл: Цувраа үндэслэл.

Гол дүгнэлт:

Д1: Иймээс орон нутгийн эрүүл ахуйн байцаагчид нь хоол хүнсний жижиглэнгийн худалдаа

эрхлэх орчинд, тухайлбал, хоол хүнс бэлтгэж байгаа юмуу худалдаалж байгаа газруудад үзлэг

шалгалт хийх байдлаар хяналт тавьж оролцдог. Британы уламжлалт хандлагаас илүү өргөн

хүрээтэйгээр уг асуудлыг авч үзэх шаардлагатай болоод байна.

Шалтгаан:

Ш1: Идэж хэрэглэж байгаа хоол хүнсээр дамжин бидний эрүүл мэндэд учирч байгаа аюулын

ихэнх нь хоол хүнсийг үйлдвэрлэж байгаа арга технологиос үүдэлтэй байна. Өөрөөр хэлбэл,

орчин үеийн эрчимтэй фермерийн аж ахуйг эрхлэх болсонтой холбоотой байна.

Ш2: Иймээс хоол хүнсний аюулгүй байдлын асуудлыг эрхэлсэн үндэсний агентлаг хоол,

хүнсний үйлдвэрлэлийн асуудлыг харгалзан үзэхгүйгээс идэж хэрэглэж байгаа хоол хүнсээрээ

дамжуулан хүний эрүүл мэндэд хохирол учруулахаас хамгаалж чадахгүй л болов уу.

Ба юу, иймээс үү? Иймээс.

Үндэслэлийн төрөл: Гинжин үндэслэл.

46 47

МОДУЛЬ 9: СЭДЭВ 5

ҮНДЭСЛЭЛИЙН БҮТЭЦ

Гол дүгнэлт:

Д1: Хэрвээ Засгийн газар маань стресст суурилсан өвчний түвшинг бууруулах асуудалд ул

суурьтай, тууштай бодлого баримтлах шаардлагатай байгаа бол хийж гүйцэтгэж байгаа

ажилтай нь холбоотой арай илүү эрх мэдэл хүмүүстээ олгож байхыг ажил олгогчдод зөвлөх

хэрэгтэй.

Шалтгаан:

Ш1: “Цагаан захтангууд” хэмээн нэрлэгддэг оффисийн ажилтан 8000 америкийг хамруулан

саяхан явуулсан нэгэн судалгаагаар өөрсдийн хийх ажлыг гүйцэтгэж байгаа арга хэлбэртээ

нэлээд хяналт тавих боломжтой эрэгтэйчүүдийн дунд стрессийн суурьтай өвчлөлт болох

зүрхний өвчнөөр өвдөх тохиолдол харьцангуй бага байгааг тогтоосон байна.

Ш2: Ийм учраас тухайн хүн ажлаа хийх хурдаа хянах, ажлын зохион байгуулалт хийх боломжгүй

бол хамгийн их стресстэй ажил болжээ.

Ба юу, иймээс үү? Иймээс.

Үндэслэлийн төрөл: Гинжин бүтэц.

Гол дүгнэлт:

Д1: Машинаар зугаалах зорилгоор хүний машин хулгайлан зугаацаж яваа залуусыг элдэж

хөөхдөө хэт их хурдтай явж болохгүй гэсэн хоригийг цагдаагийн газраас ажилтнууддаа тавих

шаардлагатай байна.

Шалтгаан:

Ш1: Ийнхүү машинаар гэмт этгээдийг хөөх явцад машин хулгайлсан залуучууд болон замын

хажуугаар явж байсан энгийн хүмүүсийн аль аль нь осолд орж нас барах тохиолдол олноороо

гарч байна.

Ш2: Машинаар гэмт этгээдийг элдэн хөөх явцад энгийн ард иргэдэд учирч болох аюулыг

урьдчилан тооцож, аюулгүй байдлыг хангах үүднээс мөрдөн хөөх ажиллагааг зогсоож байхыг

цагдаагийн машины жолооч нараас шаардсан тодорхой бодлогыг цагдаагийн газар баримтлан

мөрдөж байна. Гэтэл гэмт этгээдийг мөрдөн хөөх бодолдоо хэт автсан цагдаагийн ажилтан,

жолооч нар энэхүү бодлогыг үл хайхран, олон нийтийн аюулгүй байдлыг хангах шаардлагыг

умартаж байна.

Ш3: Хулгайлагдсан ямар ч машин хүний амьтай тэнцүү байхгүй шүү дээ.

Ба юу, иймээс үү? Ба.

Үндэслэлийн төрөл: Цувраа үндэслэл.

Гол дүгнэлт:

Их сургуулиудын элсэлтийн сургалт курсийг өөрчлөн шинэчлэхээс нааш их сургуулиуд сайн

сургалттай байх боломжгүй болоод байна. Бие даан өөрөө сурах чадварыг сайтар эзэмшсэн

байх шаардлагатай.

Шалтгаан:

Ш1: Их сургуульд элсэн орохын тулд сурагчид анги танхимын сургалтыг гүйцээж их сургуульд

элсэх босго оноог давахуйц өндөр оноотой байхын тулд багшийн хэлж байгаа зүйлийг хүлээн

зөвшөөрч, сурах ёстой болдог.

Ш2: Иймээс ихэнхдээ хамгийн дуулгавартай бөгөөд багшийн амнаас зөрөлгүй, багшаас

хамгийн их хамааралтай байж чаддаг хүүхдүүд амжилт олдог.

Ш3: Гэтэл их сургуульд элсэн орсон хойноо гэнэтхэн л сурах үйл ажиллагааныхаа ихэнх

хэсгийг өөрсдөө зохион байгуулах шаардлагатай тулгараад ирэхлээрээ эдгээр оюутан сурах

сонирхолгүй болж сургалтын цагаа зохицуулах тал дээр элдэв бэрхшээлтэй тулгарч эхэлдэг

нь гайхах зүйл биш бололтой.

Ш4: Мөн шаардлагатай хичээлийн агуулгыг бүхэлд нь лекц юмуу ганцаарчилсан сургалтаар

тэдэнд өгнө гэж хүсэн хүлээдэг нь ч гайхаад байх зүйл биш бололтой.

Ба юу, иймээс үү? Иймээс.

Үндэслэлийн төрөл: Гинжин бүтэц.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 5.4

ХОЛБОО ҮНДЭСЛЭЛ

1. Хэрвээ та нар уг номонд багтсан бүх дасгалыг анхааралтай хийх юм бол энэ хичээлээр

сайн дүн авахад хангалттай байх болно. Чи бүх дасгалыг маш анхааралтай хийж байгаа.

Иймээс чи энэ хичээлээр сайн дүн авна.

2. Хэрвээ цөмийн дайн гарсан тохиолдолд энгийн ард олныг хамгаалах боломжгүй байгаа

бол үнэмшилтэй сайн болсон гэж үзэхүйц иргэний хамгаалалтын бодлого төлөвлөхөд

хэцүү байх болно. Гэхдээ хэрвээ сэрэмжлүүлэг нь хүмүүсийг итгүүлэх сайн стратеги

болж чадах юм бол иргэний хамгаалалтын бодлого хэрэгтэй. Хөгжингүй орнуудын хүн

амын хэт нягтшил энгийн ард олныг хамгаалахад улам төвөгтэй болгож байна. Иймээс

сэрэмжлүүлэг нь эдгээр орны хувьд бусдыг итгүүлэх сайн стратеги болж чадахгүй байна.

3. Цусан дахь холестеролын хэмжээ нь хүний идэж байгаа хоол хүнснээс нэг их хамаарахгүй

гэж үзэх хэд хэдэн үндэслэл сайтай шалтгаан байгаа билээ. Нэгдүгээрт, хүний элэг нь идсэн

хоолтой хамт биед орж ирж байгаа холестеролоос гурав юмуу дөрөв дахин их хэмжээний

холестеролыг боловсруулдаг. Хоёрдугаарт, хүний бие нь цусан дахь холестеролын хэмжээг

өөрөө зохицуулдаг бөгөөд энэхүү хэмжээг юу идэж ууж байгаагаас үл хамааран тогтмол

түвшинд барьж байдаг. Гэхдээ зарим нэг хүмүүсийн бие дэх холестеролын ерөнхий түвшин

нь анхнаасаа маш өндөр байдгаас болж эдгээр хүмүүс залуугаараа зүрхний шигдээс

өвчнөөр нас барах магадлалтай байдаг.

4. Хэрвээ дэлхийн цаг агаар дулаарч байгаа бол Хойд болон Өмнөд туйлын мөсөн бүрхүүлийн

зарим хэсэг нь хэвийн хэмжээнээс илүү хурдацтайгаар хайлж байгааг бид анзаарах

байсан. Хэрвээ мөсөн бүрхүүл хайлж байгаа бол үүний нөлөөг бид далайн усны түвшин

нэмэгдэж байгаагаас харах байсан. Гэтэл энэ түвшин үнэхээр нэмэгдэж байгааг батлах

баталгаа байгаа учраас дэлхийн цаг агаар дулаарч байгаа нь үнэн бололтой.

48 49

МОДУЛЬ 9

НОТОЛГООНД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ АРГА

ЗОРИЛГО

Энэ сэдвээр суралцагчид нотолгоонд дүн шинжилгээ хийх, үнэлгээ дүгнэлт өгөхөд ашигладаг

арга болох “Тунгаан бодох бүдүүвч” ба “Нотолгооны бүдүүвч”-тэй танилцах болно. Нотолгооны

бүдүүвчийн арга нь тодорхой нэг мэдэгдэлтэй холбоотой шалтгаан, эсэргүүцэл болон төсөөлөл,

мөн эдгээрийн эх сурвалж буюу баталгааг үгээр шууд илэрхийлэхдээ хийж буй дүгнэлтийнхээ

үндэслэлийг тодруулахыг суралцагчдаас шаардана.

ЗОРИЛТ

Энэ хичээлийн эцэст суралцагчид насны онцлогт тохирсон дараах мэдлэг, чадвартай болсон

байна. Үүнд:

• “Тунгаан бодох бүдүүвч” ба “Нотолгооны бүдүүвч”-ийн талаар ерөнхий ойлголттой болно.

• “Тунгаан бодох бүдүүвч” ба “Нотолгооны бүдүүвч”-ийг ашиглан мэдээлэлд дүн шинжилгээ

хийж, үнэлгээ дүгнэлт өгөх

• Хийсэн дүн шинжилгээндээ тухайн мэдээллийн агуулж байгаа дүгнэлт, шалтгаан болон

бүтцийн зөв тодорхойлолтыг гаргах

Сэдэв 6

НОТОЛГООНД ДҮН

ШИНЖИЛГЭЭ ХИЙХ АРГА

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• “Нотолгоонд дүн шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт өгөхөд ашиглах mунгаан бодох

бүдүүвч” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.1) – суралцагч бүрт нэг хувь, эсвэл том үзүүлэн бэлтгэх.

• “Мэдээлэл” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.2) –суралцагч бүрт нэг хувь

• Багшийн анхааралд: Нөөц хэрэглэгдэхүүнийг уншиж танилцаад, өгөгдсөн мэдээлэл

нь танай суралцагчдын сонирхол, чадавхид тохирч байгаа эсэхийг шийдээрэй. Хэрвээ

тохирохгүй байна гэж үзвэл илүү тохиромжтой мэдээллийг олоод, “Нотолгоонд дүн

шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт өгөхөд ашиглах Тунгаан бодох бүдүүвч” (Нөөц

хэрэглэгдэхүүн 6.1) материалыг чиглүүлэг болгон ашиглан, шинээр багц асуултыг зохиож

болно. Ингэхдээ суралцагчдын тийм ч амархан итгэхээргүй, итгэх нь өөрсдийнх нь ашиг

сонирхолд нийцэхээргүй ятгалгын утгатай мэдээллийг ашиглахыг хичээгээрэй.

• “Нотолгооны бүдүүвчийг бүтээх нь” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.4) – суралцагч бүрт нэг хувь

• “Нотолгооны бүдүүвчид үнэлгээ дүгнэлт өгөх нь” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.5) – суралцагч

бүрт нэг хувь

“Багшид зориулсан мэдээллийн тайлбар” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.3) материалыг урьдчилан

уншиж танилцаад, энэ хичээлд ашиглах тохиолдлыг та өөрөө сайн ойлгосон байхыг

анхаараарай.

50

51

МОДУЛЬ 9: СЭДЭВ 6

НОТОЛГООНД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ АРГА

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Тунгаан бодох бүдүүвч гэдэг нь тунгаан бодох чадвараа илүү сайн хөгжүүлэхэд туслах

хамгийн чухал чадвар болох тодорхой онцлог нөхцөлд тохирсон “зөв асуулт”-ыг асуухад

тусалдаг чиглүүлэх асуулт юм.

• Нотолгоонд дүн шинжилгээ хийх, үнэлгээ дүгнэлт өгөхөд ашиглах “Тунгаан бодох бүдүүвч”

нь дүн шинжилгээ хийх, үнэлгээ дүгнэлт өгөх гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

• Энэхүү тунгаан бодох бүдүүвчийн дүн шинжилгээ хийх хэсэг нь үндсэн 4 асуултаас бүрддэг:

Гол дүгнэлт нь ямар зүйл байна вэ?; Ямар шалтгааныг өгсөн байгаа ба эдгээр нь ямар

бүтэцтэй байна вэ?; Таамаглаж болох ямар төсөөллийг өгсөн байна вэ?; Ямар утга санааг

тодруулах шаардлагатай вэ?

• Энэхүү тунгаан бодох бүдүүвчийн үнэлгээний хэсэг нь 3 асуулттай: Шалтгаан нь хүлээж

авах боломжтой зүйл байна уу?; (a)Үндэслэл нь гарсан дүгнэлтийг дэмжиж байна уу?; (б)

тухайн кейсийн хүчийг нэмэгдүүлж байгаа юмуу сулруулж байгаа холбоо хамааралтай өөр

санаа, нотолгоо байна уу?; (в) Чи ямар ерөнхий үнэлгээ дүгнэлт өгч байна вэ?

• Хэрвээ нотолгоонд үнэлгээ дүгнэлт өгөхөд хангалттай хэмжээний мэдээлэл хүнд байхгүй

бол тухайн хүн энэ нотолгоонд яагаад үнэлгээ дүгнэлт өгч болохгүй байгаа, үүнийг өгөхийн

тулд ямар мэдээлэл шаардлагатай байгаа зэргийг тодорхойлон илэрхийлэх ёстой.

• Хүлээн авах боломж (шалтгааны тухайд): Тухайн шалтгааныг үнэн гэдэгт бид итгэж байгаа

тохиолдолд бид үүнийг хүлээн авч болохуйц шалтгаан гэж үзнэ.

• Нотолгооны бүдүүвчийг бүтээх нь нотолгоонд дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх,

мөн шинээр үүсгэх боломжийг та нарт олгоно.

• Нотолгооны болон тунгаан бодох бүдүүвч нь хоёулаа нотолгооны бүтцэд дүн шинжилгээ

хийж, үнэлгээ дүгнэлт өгөхөд ашиглагддаг арга юм.

• Мэдэгдэл гэдэг нь өгүүлэгч этгээдийн үнэн зөв хэмээн итгэлтэйгээр илэрхийлж байгаа

зүйлийг хэлнэ.

• Нийтлэг (ерөнхий) мэдлэг гэдэг нь эх сурвалжийн нэгэн төрөл. Энэ нь дэлхий ертөнцийн

талаар ихэнх хүмүүсийн мэдэж байгаа мэдлэг юм.

• Магадлалт үнэн гэдэг бол эх сурвалжийн нэгэн төрөл. Үнэн байж болох мэдэгдлийг шууд

батлахгүй боловч хүлээн зөвшөөрөгдсөн бусад зарчмын үүднээс аваад үзэхэд эдгээр нь

үнэн байх магадлалтай гэж тооцогдоно. Жишээлбэл, Улаан нүдэн гараг дээр очиж үзсэн

хүн байхгүй боловч өмнөх үеийн технологийн дэвшлээс харахад энэ гараг дээр очиж

болох магадлал нэлээд хүчтэй болж байна.

• Мэргэжилтний үзэл бодол гэдэг нь эх сурвалжийн нэгэн төрөл. Тухайлбал, тухайн сэдвээр

мэдлэгтэй хэмээн тооцогддог хэн нэгэн хүний үзэл бодол. Зарим мэдэгдлийн талаар

дүгнэлт гаргахын тулд нарийн мэргэжлийн юмуу техникийн мэдлэг шаардлагатай болдог.

Жишээлбэл, өвчтөн нь өмөн үүгээр өвчилсөн эсэхийг тогтоохын тулд эмч мэргэжилтэй

хүний шинжээчийн үзэл бодол шаардлагатай болно.

• Тус болох суурь ойлголт гэдэг нь шалтгааныг дүгнэлттэй холбож өгдөг мэдэгдэл. Ихэвчлэн

төсөөллүүд ийм үүрэг гүйцэтгэдэг. Жишээлбэл: Хэрэв Ганбат “Би хоолныхоо мах, өөхний

хэмжээг багасгах хэрэгтэй байна” гэсэн шийдвэрийг “Би эрүүл зүрхтэй байхыг хүсч байна”

гэсэн шалтгаанаар дэмжиж байгаа бол тэрбээр “мах, өөх нь зүрхэнд сайнгүй” гэдэг тус

болох суурь ойлголт (мэдэгдэл)-ыг ашиглаж байна.

• Гарцаагүй үнэн гэдэг нь эх сурвалжийн нэгэн төрөл. Гарцаагүй үнэн гэдэг нь логикийн

үүднээс бодоход үнэн зөв байх ёстой мэдэгдэл юм (ихэнхдээ дүгнэлт байдаг). Жишээлбэл,

Сократ бол хүн гэдгийг бид мэдэж байгаа. Мөн бүх хүн таалал төгсдөгийг мэдэж байгаа

учраас Сократ ч түүнийг тойрохгүй гэдэг нь гарцаагүй үнэн болно.

• Эх сурвалжгүй гэдэг нь тухайн мэдэгдлийг дэмжих ямар нэгэн баталгаа өгөх зүйл байхгүй

гэсэн үг болно.

• Эсэргүүцэл гэдэг нь тодорхой нэг дүгнэлтийг дэмжих зорилготой мэдэгдэл байдгийн (энэ

нь шалтгаан юм) яг эсрэгээр тодорхой нэг дүгнэлтийг няцаах зорилготой мэдэгдлийг

хэлнэ.

• Хувийн мэдлэг нь эх сурвалжийн нэгэн төрөл. Хүний хувийн мэдлэгт тухайн хүн өөрийн

амьдралын туршлагаасаа үнэн гэдгийг нь мэддэг болсон, бусад хүний мэдэхгүй байж

болох зүйл багтана.

• Эх сурвалж гэдэг нь ямар нэгэн мэдээллийн гарцын эхлэл зүйл. Бүх мэдэгдэл нь ямар

нэгэн эх сурвалжаас гаралтай байдаг. Энэ нь нэг бол ярьж байгаа этгээд, хэн нэгэн

мэргэжилтэн, эсвэл нийтээрээ хүлээн зөвшөөрсөн нийтлэг мэдлэг байж болно. Тухайн

мэдэгдлийн эх сурвалжийг мэдэж байх нь энэ мэдэгдлийг хүлээж авах боломж буюу үнэн

зөвийг нь үнэлэхэд чухал ач холбогдолтой байдаг.

• Дэмжлэг нь шалтгаан болон дүгнэлтийн хоорондын харилцааг дүрслэн үзүүлдэг. Шалтгаан

үнэн гэдэг нь батлагдах юм бол дүгнэлт ч бас үнэн гэсэн хэмжүүрээр шалтгааны дүгнэлтээ

дэмжих дэмжлэгийн хэмжээг тодорхойлно. Жишээлбэл, “Болдын тэжээдэг амьтан улбар

шар өнгөтэй учраас тэр нь муур” гэж хэн нэгэн хүн маргаж байгаа бол шалтгаан нь

дүгнэлтээ дэмжихгүй байна гэж хэлж болох юм. Учир нь тухайн тэжээвэр амьтан улбар

шар өнгөтэй гэж батлах нь энэ заавал муур байх ёстой гэж баталж чадахгүй (улбар шар

өнгөтэй загас, эсвэл шувуу байж болно шүү дээ).

• Гэрчийн баталгаа гэдэг нь эх сурвалжийн нэгэн төрөл. Энэ нь хэн нэгэн өөр хүний хувийн

мэдлэгийг ашиглахыг хэлнэ.

СУРГАЛТЫН ЯВЦ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Тунгаан бодох бүдүүвч

Суралцагч бүрт “Нотолгоонд дүн шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт өгөхөд ашиглах Тунгаан

бодох бүдүүвч” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.1) материалыг өгнө.

Энэ бол “Тунгаан бодох бүдүүвч” болохыг тайлбарлана. “Тунгаан бодох бүдүүвч” гэдэг нь

тодорхой онцлог бүхий нөхцөлд зохицсон “зөв асуултыг” гаргаж ирэхэд бидэнд тус болдог,

чиглүүлэх зорилготой багц асуулт юм. “Зөв асуулт” тавих нь тунгаан бодох чадвараа

хөгжүүлэхийн гол түлхүүр юм.

Энэ “Тунгаан бодох бүдүүвч” нь тохиолдолд дүн шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт өгөх

зорилготой болохыг суралцагчдад тайлбарлаад тэд ямар нэгэн нотолгоотой тааралдсан ямар

ч тохиолдолд эдгээр асуултыг асуух ёстой гэдгийг хэлнэ.

Одоо тараах материалыг уншиж танилцах хэсэг хугацаа өгнө.

Суралцагчдаас дараах асуултыг асууна.

“Тунгаан бодох бүдүүвч” нь ямар хоёр хэсгээс бүрддэг вэ?

Гарч болох хариулт:

Дүн шинжилгээ ба үнэлгээ дүгнэлт.

52 53

МОДУЛЬ 9: СЭДЭВ 6

НОТОЛГООНД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ АРГА

Түрүү түрүүчийн сэдвээр бид аль хэсгийг нь илүү анхаарч байсан бэ?

Гарч болох хариулт:

Дүн шинжилгээ.

Энэ “Тунгаан бодох бүдүүвч” дотор багтсан асуултаас алийг нь бид өмнөх хоёр сэдвийн явцад

ашигласан бэ?

Гарч болох хариулт:

Ямар дүгнэлт өгсөн байна вэ?

Ямар бүтэцтэй шалтгаан өгсөн байна вэ?

Гадарлан тааж болох ямар төсөөллийг өгсөн байна вэ?

Тус сэдвээр мэдээлэлд дүн шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт өгөхөд “Тунгаан бодох бүдүүвч”-

ийг ашиглах болно гэдгийг суралцагчдад тайлбарлаж өгнө. “Мэдээлэл” (Нөөц хэрэглэгдэхүүн

6.2) нэртэй материалаас нэг нэг хувийг суралцагчдад тарааж өгнө.

“Филип Моррис” гэсэн гарчигтай мэдээллийг бүгдээрээ хамтдаа боловсруулах гэж байгааг

хэлнэ. Одоо тараах материал дээр байгаа Филип Моррис компанийн гүйцэтгэх ахлах түшмэл

Жеоффри С.Байблын хэлсэн үгийг уншихыг сайн дурын суралцагчаас хүснэ.

Суралцагчдаас доорх асуултыг асуух ба хэрвээ уг асуултыг “Нотолгоонд дүн шинжилгээ хийж,

үнэлгээ дүгнэлт өгөхөд ашиглах тунгаан бодох бүдүүвч” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.1) - ээс авсан

байгаа бол үүнийг онцлон хэлээрэй.

Уг текстийн дүгнэлт нь ямар зүйл байна вэ? (“Тунгаан бодох бүдүүвч”-ийн 1-р асуулт)

Гарч болох хариулт:

Тамхи татах нь ашиг тустай. Тамхи татах нь сайн. Тамхи татах нь өөр бусад, хор

хөнөөлтэй юмуу аюултай зан үйлийг гаргуулахгүй байхад тусалдаг. Тамхичид тамхиа

татах ёстой.

Дүгнэлтийг үгээр шууд илэрхийлсэн байна уу, эсвэл санаа өгөх маягаар далд утгаар

илэрхийлсэн байна уу?

Гарч болох хариулт:

Санаа авах далд утга маягаар

“Тамхи татах нь ашиг тустай юмуу сайн” гэсэн дүгнэлтийг дэмжих ямар шалтгаануудыг өгсөн

байна вэ? (“Тунгаан бодох бүдүүвч”-ийн 2-р асуулт)

Гарч болох хариулт:

Шалтгаан: Тамхи татах нь таашаал өгдөг.

Хүмүүс тамхи татдаггүй байсан бол өөр нэг хор хөнөөлтэй юмуу хүсэхээргүй зүйлийг хийх

байсан.

Бүтэц нь ямар байна вэ? (“Тунгаан бодох бүдүүвч”-ийн 2-р асуулт)

Гарч болох хариулт:

Ш1

Ш2

Д1 [Иймээс тамхи татах нь ашигтай буюу сайн зүйл юм]

Суралцагчид бүтцийг тодорхойлон хэлэхээр түүнийг самбарт бичээрэй.

Нотолгоонд дүн шинжилгээ хийсэн тул үндэслэлд үнэлгээ дүгнэлт өгөх шаардлагатай болоод

байгааг суралцагчдад тайлбарлана. Суралцагчдаас дараах асуултыг асууна.

Шалтгаан нь хүлээж авах боломжтой зүйл байна уу? (“Тунгаан бодох бүдүүвч”-ийн 5-р

асуулт)

Гарч болох хариулт:

Үгүй, тамхичид нь хэрвээ тамхи татдаггүй байсан бол янз бүрийн муу зүйлийг хийх байсан

гэсэн мэдэгдэл нь тодорхой үндэслэлгүй байгаа бөгөөд бидний мэдэж байгаа зүйлтэй

нийцэхгүй байна.

Үгүй, тамхины компанийн ахлах мэргэжилтэн тамхины хүнд үзүүлэх нөлөөний талаар

худлаа ярьдаг нь мэдээжийн зүйл бөгөөд тэд найдвартай юмуу итгэж болох эх сурвалж

болж чаддаггүй. Эрдэмтэд, эсвэл эмч нар гэх мэт мэргэжлийн бусад хүмүүс эдгээр

шалтгаантай санал нийлэхгүй болов уу.

Шалтгааныг хүлээж авч болох болохгүй талаар зөв шийдвэр гаргахдаа суралцагчид

бэрхшээлтэй тулгарвал өгөгдсөн тухайн шалтгааны талаар тунгаан бодоход тэдэнд туслах

зорилгоор дараах асуултыг асууна.

“Тамхичид тамхинаас тодорхой хэмжээний таашаал авч, мөн стрессийг бууруулах гэх мэт өөр

төрлийн ашигтай зүйлийг олж байгаа” гэсэн нэгдүгээр шалтгааныг авч үзье. Энэ нь хүмүүсийн

өргөнөөр мэддэг, итгэдэг зүйл мөн үү?

Гарч болох хариулт:

Тийм, тамхи татдаг олон хүн тамхинаас тодорхой хэмжээний таашаал авдаг гэж хэлдэг.

“Тамхичид тамхи татдаггүй байсан бол эхнэрээ зодох, машинаар хурд хэтрүүлэн давхих гэх

мэт янз бүрийн муу зүйлийг хийх магадлалтай” гэсэн хоёрдугаар шалтгааныг авч үзье. Энэ нь

хүмүүсийн өргөнөөр мэддэг, итгэдэг зүйл мөн үү?

Гарч болох хариулт:

Үгүй, тамхи татдаггүй хүмүүс тамхичдаасаа илүүтэйгээр муу, муухай зүйл хийж байгаа нь

мэдэгдээгүй, тодорхой бус

“Филип Моррис” гэж юу вэ? Энэ компани юу худалддаг вэ?

Гарч болох хариулт:

“Филип Моррис” гэдэг нь тамхины худалдаа эрхэлдэг компани юм.

Жеоффри C. Байбл гэж хэн бэ?

Гарч болох хариулт:

Энэ бол “Филип Моррис” компанийн гүйцэтгэх ахлах түшмэл хүн.

Гүйцэтгэх ахлах түшмэл гэж хэнийг хэлэх вэ?

Гарч болох хариулт:

Энэ нь “Филип Моррис” компанийн дээгүүр албан тушаалтан буюу захирал гэсэн үг юм.

Жеоффри C. Байблын хэлж ярьж байгаа зүйлд нөлөө үзүүлэх, тамхи татах явдлыг дэмжин

сурталчлах хувийн шалтгаан байна уу?

Гарч болох хариулт:

Тийм, хүмүүс тамхи татаж л байвал түүний компани орлоготой, тэр өөрөө ч гэсэн

мөнгөтэй байх болно.

54 55

МОДУЛЬ 9: СЭДЭВ 6

НОТОЛГООНД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ АРГА

Жеоффри C. Байблын албан тушаал нь найдвартай эх сурвалж гэж тооцох боломжийг олгож

байна уу?

Гарч болох хариулт:

Үгүй, тамхины компанийн гүйцэтгэх ахлах түшмэл тамхины хүнд үзүүлэх нөлөөний талаар

худал хэлдгийг хүмүүс мэддэг.

Та нарын бодлоор, эрдэмтэн, эмч нар гэх мэт бусад эх сурвалж хоёрдугаар шалтгааныг үнэн

зөв хэмээн санал нийлэх болов уу?

Гарч болох хариулт:

Үгүй

Тэгвэл та нарын бодлоор өгөгдсөн шалтгаан нь хүлээж авахуйц зүйл мөн үү?

Гарч болох хариулт:

Үгүй.

Тухайн мэдээллийн хүчийг нэмэгдүүлж байгаа юмуу сулруулж байгаа холбоо хамааралтай өөр

санаа, нотолгоо байна уу? (“Тунгаан бодох бүдүүвч”-ийн 6б асуулт)

Гарч болох хариулт:

Түүний хэлж байгаа зүйл нь үнэн байлаа ч гэсэн тамхи татах нь ашиг тустай зүйл гэж

үзэж болохгүй. Учир нь тамхи татах нь уушгины өмөн үү, зүрхний өвчин үүсэх шалтгаан

болдог. Мөн тамхины зардалд маш их хэмжээний мөнгө ордог.

Санаа авах чиглүүлэг:

Тамхи татах нь хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ?

Гарч болох хариулт:

Эдгээр нөлөөллийн дотор уушгины өмөн үү ба зүрхний өвчнөөр өвчлөх өндөр эрсдэл

багтана.

Тамхи татах нь хэдий хэмжээний мөнгөн зардлыг шаарддаг вэ?

Гарч болох хариулт:

Хэрвээ чи нэг хайрцаг тамхийг 2000 төгрөгөөр худалдаж авдаг ба өдөртөө нэг хайрцаг

тамхи татдаг гэж тооцоолох юм бол сардаа тамхинд 60,000 төгрөг зарцуулна гэсэн үг

юм.

Тухайн мэдээлэлд чи ямар ерөнхий үнэлгээ дүгнэлт өгч байна вэ? (“Тунгаан бодох бүдүүвч”-

ийн 7-р асуулт)

Гарч болох хариулт:

Тамхи татах нь стрессийг бууруулдаг байлаа ч гэсэн хүний эрүүл мэндэд хортой учраас уг

дүгнэлттэй санал нийлэхгүй байх. Тамхи татдаггүй хүмүүс нь тамхичдаас илүүтэйгээр муу

муухай зүйл хийж болно гэдгийг бид мэдэж байгаа учраас уг дүгнэлттэй санал нийлэхгүй

байх.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Нотолгооны бүдүүвчийг гаргах нь

Суралцагчдаас дараах асуултыг асууна.

Нотолгоонд дүн шинжилгээ хийж байхдаа та нар ямар дөрвөн асуултыг тавих ёстой вэ?

Гарч болох хариулт:

Ямар дүгнэлт хийсэн байна вэ?

Ямар шалтгаан болон баталгааг өгсөн байна вэ?

Ямар төсөөллийг өгсөн байна вэ?

Ямар нэр томъёо ба утга санааг тодруулах шаардлагатай байна вэ?

Нотолгоонд үнэлгээ дүгнэлт өгч байхдаа та нар ямар гурван асуултыг тавих ёстой вэ?

Гарч болох хариулт:

Шалтгаан нь хүлээн авч болохуйц зүйл байна уу?

Шалтгаан нь дүгнэлтийг дэмжиж чадаж байна уу, мөн өөр бусад ямар нотолгоог

харгалзан үзэх шаардлагатай вэ?

Чи ямар ерөнхий дүгнэлтийг хийж байна вэ?

Эдгээр асуултыг өмнөх хичээлийн “Нотолгоонд дүн шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт өгөхөд

ашиглах Тунгаан бодох бүдүүвч” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.1) гарчигтай материал дотор жагсаан

бичсэн байгааг суралцагчдад сануулна. Одоо суралцагчид нь нотолгоонд дүн шинжилгээ

хийж, үнэлгээ дүгнэлт өгөх өөр нэг аргатай танилцах гэж байгааг тэдэнд тайлбарлаж өгнө.

Суралцагчдыг 4-5 багт хуваан “Нотолгооны бүдүүвчийг бүтээх нь” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.4)

материалыг баг бүрт тарааж өгөөд, МУИС-ийн захирал А.Галтбаярын өгсөн мэдээлэлд дүн

шинжилгээ хийх болно гэж хэлнэ.

Нэг хэсэг мэдээллийг баг бүрээс нэг суралцагчаар чанга уншуулж мэдээлэл бүртэй холбоотой

асуух асуулт байгаа эсэхийг лавлана.

Мэдээлэлтэй танилцсаны дараа баг бүр нотолгооны бүдүүвч гаргах болно гэж хэлнэ.

Баг бүр нөөц хэрэглэгдэхүүн 6.4-т буй зааврын дагуу нотолгооны бүдүүвчийг гаргана. Энд

нэлээд ярилцах шаардлагатай тул багш цагийг хангалттай өгөх хэрэгтэй.

БАГШИЙН АНХААРАЛД:

Хэрвээ суралцагчид маш олон тооны шалтгаан, эсэргүүцлийг нэрлэсэн байгаа бол бүдүүвчээ

хийж эхлэхээсээ өмнө ижил төстэй утгатай санааг багцалж болно гэдгийг сануулна.

Баг бүр нотолгооны бүдүүвчээ бэлэн болсон гэж үзвэл том цаасан дээр буулгаж бусад

багийнхандаа тайлбарлахад бэлтгэнэ.

Бүдүүвчээ гүйцээгээд суралцагчдаас дараах асуултыг асууна:

Нотолгооны бүдүүвчийг хийхээсээ өмнө та нар мэдэгдэлтэй санал нийлж байсан уу, нийлэхгүй

байсан уу?

Нотолгооны бүдүүвчийг зурахаасаа өмнө өөрийн гаргасан дүгнэлттэй холбоотой хэдэн

шалтгаан та нарт байсан бэ?

Өөрийн гаргасан дүгнэлтийг эсэргүүцсэн хэдэн шалтгаан та нарт байсан бэ?

Нотолгооны бүдүүвчийг зурсны дараа та нар өөрийн гаргасан дүгнэлттэй холбоотой хэдэн

шалтгаантай болсон бэ?

Өөрийн гаргасан дүгнэлтийг эсэргүүцсэн хэдэн шалтгаантай болсон бэ?

Нотолгооны бүдүүвчийг зурахаасаа өмнө огт бодоогүй байсан шалтгаан юмуу эсэргүүцэл

шинээр гарч ирсэн үү?

Нотолгооны бүдүүвчийг хийсэн нь уг нотолгооны талаар чиний бодож байсан бодолд хэрхэн

нөлөөлсөн бэ?

56 57

МОДУЛЬ 9: СЭДЭВ 6

НОТОЛГООНД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ АРГА

Нотолгооны бүдүүвчийг бүтээх нь тунгаан бодох бүдүүвчийн тусламжтайгаар нотолгоонд дүн

шинжилгээ хийж, үнэлгээ өгөхөөс юугаараа ялгаатай, юугаараа төстэй байсан бэ?

Гарч болох хариулт:

Хэдийгээр энэ хоёр нь төстэй боловч тунгаан бодох бүдүүвч нь эхлээд нотолгоог аваад,

түүнийгээ салгаад, дараа нь гол хэсэгт нь үнэлгээ өгдөг. Нотолгооны бүдүүвч нь нотолгоог

нүдэнд харагдахаар төлөөлөн харуулж түүнийг дүгнэх боломж олгох ба логикийн сул талыг

нь олж харахад хялбар болгодог.

Мөн нотолгооны бүдүүвч нь мэдэгдлээ төлөвлөх, зохион байгуулах болон ажиглахыг тань

хялбарчлах замаар нотолгоог бий болгох, сайжруулахад тусалдаг.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Нотолгооны бүдүүвчийг үнэлэх нь

1. “Нотолгооны бүдүүвчид үнэлгээ дүгнэлт өгөх нь” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.5) материалаас

суралцагч бүрт нэг хувийг тараагаад, унших хугацаа өгөн өөрсдийн гаргасан нотолгооны

бүдүүвчдээ үнэлгээ дүгнэлт өгөх ажлыг хийх гэж байгааг суралцагчдад хэлнэ.

2. Өөрсдийн гаргасан шалтгаан, эсэргүүцлийг доор нь тодорхойлж бичээгүй байгаа шалтгаан,

эсэргүүцэл болон суурь ойлголтыг бүгдийг нь тодорхойлохыг суралцагчдаас хүснэ.

3. Нөөц хэрэглэгдэхүүнд байгаа зааврын дагуу өөрсдийн өгсөн дүгнэлт, шалтгаанд үнэлгээ

өгч тухайн мэдээллийг хүлээж авах эсэхдээ дүн шинжилгээ хийнэ.

ДҮГНЭЛТ

Суралцагчдаас дараах асуултыг асууж, хичээлийг дүгнэнэ. Үүнд:

Бид өнөөдөр юу хийсэн бэ?

Гарч болох хариулт:

Мэдээлэлд дүн шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт өгсөн.

Ятгасан утгатай мэдээлэлд дүн шинжилгээ хийх үйл явцыг хэлнэ үү?

Гарч болох хариулт:

Ямар дүгнэлт гарч болохыг тодорхойлох.

Дүгнэлт нэг бүрийг дэмжих зорилгоор өгсөн шалтгаан болон түүний бүтцийг тодорхойлох.

Тухайн нотолгоо нь ямар шалтгаан ба эсвэл санааг гадарлаж болохуйц төсөөлөл болж

байгааг тодорхойлох.

Нэр томъёоны утгыг тодруулах.

Өгсөн шалтгаан нь хүлээж авах боломжтой зүйл байгаа эсэхийг шийдэх.

Үндэслэл нь дүгнэлтийг дэмжиж байгаа эсэхийг шийдэх.

Тухайн тохиолдлын хүчийг нэмэгдүүлж байгаа юмуу сулруулж байгаа холбоо хамааралтай

өөр санаа, нотолгоо байгаа эсэхийг тодорхойлох.

Шалтгаан болон дүгнэлтэд чи ямар ерөнхий үнэлгээ дүгнэлт өгч байгаагаа тодорхойлох.

Дүгнэлт нь үнэн эсэхийг “мэдэхгүй байна” гэж чи ямар тохиолдолд хэлэх ёстой вэ?

Гарч болох хариулт:

Шалтгаан болон баталгаа нь гарч байгаа дүгнэлтийг итгэлтэйгээр баталж юмуу няцааж

чадахгүй байгаа тохиолдолд.

Тухайн мэдээллийг хүрээлэн байгаа ойлголтын талаар чи хангалттай хэмжээний мэдлэггүй

байгаа тохиолдолд (жишээ нь, мэдээллийн эх сурвалжийн талаар).

Нэрлэгдсэн мэдэгдэл нь үнэн зөв эсэхийг тогтооход шаардлагатай тухайн сэдвийн дагуу

хангалттай хэмжээний мэдлэг чамд байхгүй байгаа тохиолдолд.

Чи мэдээлэлд үнэлгээ өгч чадахааргүй байвал юу хийх ёстой вэ?

Гарч болох хариулт:

Нотолгоонд яагаад үнэлгээ дүгнэлт өгч чадахгүй байгаа, мөн үнэлгээ дүгнэлт өгөхөд ямар

мэдээлэл шаардлагатай байгааг тодорхой хэлэх.

Мэдэгдэл нь худал байх шиг байна гэж ямар тохиолдолд сэрэмжлэх ёстой вэ?

Гарч болох хариулт:

Өгөгдсөн шалтгаан болон баталгаа нь чиний мэдэж байгаа бусад зүйлтэй зохицохгүй

байгаа тохиолдолд. Эх сурвалж нь санал нийлэхгүй байгаа тохиолдолд.

Нотолгооны бүдүүвчийг ашиглах нь тунгаан бодох бүдүүвчтэй харьцуулахад хэр таалагдаж

байна вэ?

58 59

МОДУЛЬ 9: СЭДЭВ 6

НОТОЛГООНД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ АРГА

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 6.1

НОТОЛГООНД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, ҮНЭЛГЭЭ ДҮГНЭЛТ ӨГӨХӨД

АШИГЛАХ ТУНГААН БОДОХ БҮДҮҮВЧ

1. Гол дүгнэлт(үүд) нь ямар зүйл(с) байна вэ?

Дүн шинжилгээ

Гол дүгнэлтийг үгээр илэрхийлсэн байж болно, илэрхийлээгүй ч байж болно. Гол дүгнэлт

нь зөвлөгөө, тайлбар, гэх мэт хэлбэртэй байж болно. Дүгнэлтийн индикатор үг болон

“Иймээс” тест нь дүгнэлт байна гэдгийг тодорхойлоход та нарт тус болж магадгүй.

2. Ямар шалтгаан (тоо, бодит мэдээлэл, баталгаа) өгсөн байгаа ба эдгээр нь ямар бүтэцтэй

байна вэ?

3. Таамаглаж болох ямар төсөөллийг өгсөн байна вэ? (өөрөөр хэлбэл, далд утгаар

илэрхийлсэн юмуу “мэдээжийн зүйл” хэмээн тооцсон, магадгүй тухайн ойлголт дотроос

илэрхий харагдах)

4. Шаардлагатай утга санааг (нэр томьёо, мэдэгдэл, эсвэл нотолгооны) тодруулах.

Үнэлгээ

5. Шалтгаан нь хүлээж авах боломжтой зүйл байна уу? Шалтгааны дотор үгээр шууд

илэрхийлсэн шалтгаан болон үгээр илэрхийлэн хэлээгүй төсөөлөл багтана. Үүний дотор

бодит мэдээлэл хэлбэрийн мэдэгдэл, тодорхойлолт, үнэ цэнэтэй холбоотой дүгнэлтэд

үнэлгээ өгөх, мөн мэдээллийн эх сурвалжийн хэр найдвартай болоход дүгнэлт өгөх зэрэг

багтаж болно.

6. (a) Үндэслэл нь гарсан дүгнэлт (үүд)-ийг дэмжиж байна уу? Дэмжлэг нь хүчтэй, жишээ нь,

“үндэслэлтэй эргэлзээг няцааж чадахуйц” байна уу, эсвэл сулхан байна уу?

б) Тухайн тохиолдлын хүчийг нэмэгдүүлж байгаа юмуу сулруулж байгаа холбоо хамааралтай

өөр санаа, нотолгоо байна уу? Чи эдгээр зүйлийг мэдэж байж болно, эсвэл эдгээрийг

шинээр бүрдүүлэн боловсруулах шаардлагатай болж болох юм.

7. 1-6-р асуултад өгсөн хариултаа харгалзан үзсэний үндсэн дээр тухайн нотолгоонд чи ямар

ерөнхий үнэлгээ дүгнэлт өгч байна вэ?

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 6.2

Филип Моррис

МЭДЭЭЛЭЛ

Хэрвээ тамхичид тамхи татдаггүй байсан бол юу хийх байсан гэж чи бодож байна вэ? Тамхинаас

чи тодорхой хэмжээний таашаал авч, мөн стрессийг бууруулах гэх мэт өөр төрлийн ашигтай

зүйлийг олж байгаа. Хэрвээ чи тамхи татдаггүй байсан бол чи юу руу ч татагдан орох байсныг

хэн ч мэдэхгүй. Чи эхнэрээ зодох ч байсан юм бил үү? Чи машинаар хурд хэтрүүлэн давхих

байсан ч юм бил үү? Чи ямар гээчийн юмыг хийх байсныг хэн мэдэх вэ дээ?

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 6.3

БАГШИД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЛИЙН ТАЙЛБАР

“ФИЛИП МОРРИС” ХЭСГИЙН ТАЙЛБАР

Нөөц хэрэглэгдэхүүн 6.2-ын Филип Моррисын тухай энэ текст дотор Жеоффри C.Байбл тамхи

татах нь сайн зүйл, учир нь энэ бол таашаал өгөхийн зэрэгцээ стрессийг бууруулдаг гэсэн

санааг хүмүүст хэлж байна. Хэрвээ хүмүүс стрессээ тайлах гэж тамхи татдаггүй байсан бол

эхнэрээ зодох, машинаар хурд хэтрүүлэн давхих гэх мэт хор хөнөөлтэй юмуу эсвэл аюултай

зүйлийг хийх байсан гэж тэр маргаж байгаа боловч энэ шалтгааныг дэмжих баталгааг тэр

гаргаж хэлээгүй байна. Үнэн хэрэгтээ бол, хүмүүс тамхи татдаггүй байсан бол хор хөнөөлтэй

юмуу аюултай зүйлийг хийх байсан гэсэн түүний үндэслэл нь тамхи татдаггүй хүмүүс бол

тамхичидтай харьцуулахад илүү аюултай зүйл хийгээд байдаггүй гэсэн бидний өдөр тутмын

амьдралын туршлагатай зөрчилдөж байгаа мэт санагдаж байна.

Энэ өгүүллийг уншиж байхад суралцагчдын сэтгэлд төрөх ёстой нэгэн болгоомжлол нь тухайн

мэдээллийг өгч байгаа хүний сэдэл сонирхолтой холбоотой. Жеоффри C. Байбл бол тамхины

компанийн гүйцэтгэх ахлах түшмэл хүн юм. Хүмүүс тамхи татаж л байвал түүний бизнесийн

амжилт өсөж, ашиг орлого нь ч нэмэгдэх болно. Өөр үгээр хэлбэл, энэ хүн тамхины хор

хөнөөлийн тухай мэдээллийг өгөх найдвартай эх сурвалж болж чадахгүй. Үүний хажуугаар,

“тамхи татдаггүй байсан бол чи ямар гээчийн зүйл хийх байсныг хэн ч мэдэхгүй” гэж хэлснээ

дараа нь тамхи татахгүй бол чи ямар нэгэн аюултай зүйлийг хийх байсан гэж мэдэгдэж байгаа

нь хоорондоо зөрчилдөж байна.

Иймээс, уг мэдээллийг батлах юмуу няцаахын тулд тамхи татахгүй байсны улмаас хүмүүс ямар

нэг аюултай зүйлийг хийх болно гэсэн Жеоффри C. Байблын нотолгоог батлах юмуу няцаах

баталгааг олох шаардлагатай болно. Тухайн асуудлаар мэдээллийг хангаж өгөх эрдэмтэн, эмч,

эрүүл мэндийн салбарын ажилтан, тамхины компани гэх мэт олон төрлийн эх сурвалж байгаа

хэдий ч үнэн зөв мэдээлэл, баталгааг олж авахын тулд байж болох хамгийн олон тооны өөр

өөр бөгөөд найдвартай эх сурвалжаас асуух шаардлагатай гэдгийг суралцагчид ойлгосон

байх ёстой. Хэрвээ эдгээр өөр бөгөөд найдвартай эх сурвалж нь тамхи татдаггүй хүмүүсийг

тамхичдаас илүүтэйгээр аюултай зүйлийг хийгээд байдаггүй гэдэг дээр санал нийлж байх юм

бол Жеоффри C. Байблын өгч байгаа мэдээлэл болон нотолгоо нь үнэнд нийцэхгүй байна

гэсэн дүгнэлтийг хийх бүрэн үндэслэлтэй болно.

Суралцагчид уг мэдээллийн талаар өөрсдийн үндэслэлтэй дүгнэлтийг өгч байхдаа дүгнэлт

хийх шалтгаанаа тайлбарлаж чадаж байгаа л бол “мэдэхгүй байна” гэж хариулах нь байж

болох зүйл, тэр ч бүү хэл байх ёстой зүйл юм. Жишээлбэл: “Стресс хүмүүсийг аюултай зүйлийг

хийхэд хүргэдэг эсэх талаар би мэдэхгүй учраас тамхи татах нь стрессийг тайлж хэрцгий зан

авир гаргахаас сэргийлдэг эсэх талаар би хэлж мэдэхгүй байна.” Нөгөө талаар, хэрвээ тамхи

татдаггүй хүмүүс нь тамхи татдаг хүмүүсээс илүүтэйгээр аюултай зүйлийг хийгээд байдаггүй

гэдгийг суралцагчид мэдэж байгаа бол энэ мэдээлэлд итгэхгүй байна гэж тэд хариулах ёстой.

Суралцагчид нь ямар дүгнэлт өгөх нь хамаагүй боловч энэ дүгнэлтийг яагаад хийх болсны

шалтгааныг хэлэх, тэдэнд байгаа баталгаа нь өгч байгаа шалтгааныг нь хэрхэн дэмжиж байгааг

тайлбарлах чадвартай байх ёстой.

Жеоффри C. Байбл, Филип Моррис компанийн Ахлах түшмэл. Анх Briarpatch сэтгүүлийн 1998

оны 11-р сарын дугаарт хэвлэгдсэнийг The Utne Reader сэтгүүлийн 1999 оны 11-12 сарын

дугаарт дахин нийтлэгдсэнээс авав.

60 61

МОДУЛЬ 9: СЭДЭВ 6

НОТОЛГООНД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ АРГА

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 6.4

НОТОЛГООНЫ БҮДҮҮВЧИЙГ БҮТЭЭХ НЬ

Нотолгооны бүдүүвч нь нотолгоог нүдэнд харагдах хэлбэрээр бүтээж, бусдад танилцуулах

боломжийг хүмүүст олгодог.

Нотолгооны бүдүүвчийг бүтээхийн тулд дараах 5 алхмыг дарааллаар нь хэрэгжүүлэх хэрэгтэй.

Үүнд:

Дүгнэлтийг тодорхойлох (мөн заримдаа “шийдэл”гэж нэрлэдэг)

Шалтгааныг нэмэх

Эсэргүүцлийг нэмэх

Төсөөллийг нэмэх

Үндэслэлийг шалгах

Нотолгооны бүдүүвчийг бүтээх алхам нь бидний “Тунгаан бодох бүдүүвч”-д багтсан дүн

шинжилгээний асуулттай бараг ижил байгааг анхаарна уу.

1. Дүгнэлтийг тодорхойлох

МУИС-ийн захирал А.Галтбаяр-ын дэвшүүлсэн дээд боловсролын системийн өөрчлөлтийн

талаар та нар маргаан өрнүүлэх гэж байна гэж бодъё.

Манай улс зах зээлийн эдийн засагтай ардчилсан нийгэмд ороод 20 гаруй жил боллоо.

Энэ хугацаанд дээд боловсролын систем тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн. Гэхдээ

их сургуулиуд дахин өөрчлөгдөх хэрэгтэй гэсэн нийгмийн хүлээлт бий болсон. Энэ нь

хуучин систем шинэ нөхцөлд тохирохгүй болсон явдал юм. Тиймээс бид шинэ нийгмийн

хүлээлтийг хангасан дээд боловсролын тогтолцоог бий болгох зарчим баримталж байна.

Өөрөөр хэлбэл, социалист маягийн системийг зах зээлийн системд шилжүүлж байгаа

хэрэг. Энэ санааг өөрчлөлт бүрт тусгаж байгаа.

Хүмүүс зах зээлийн 20 жилд өөрчлөлт хийх гээд явж байсан юм бишүү гэж асууж магад.

Тэр үнэн. Гэхдээ энгийнээр хэлбэл хуучны орос машинаар хурдны замаар давхих гэж

оролдож байгаатай адил юм. 1990-ээд оноос өмнө бүх зүйл тодорхой байсан. 30 оюутан

4-5 жил яг ижил хичээл үзээд төгсдөг. Энэ бол төлөвлөгөөт эдийн засгийн үедээ нийцэж

байсан зохион байгуулалт. Хуучин системдээ тохирч өөрчлөгдөх гэж багш нар хэсэг үзлээ.

Аль болох хөтөлбөрийнхөө тоог нэмсэн. Гэхдээ цаад утга санаа нь ижил. Гэтэл энэ нь хэт

нарийссан мэргэжилтэн зах зээлд бэлдсэн байна. 30 хүүхэд хэт нарийссан мэргэжлээр

төгслөө гэхэд ажлын байр олдохгүй байх жишээтэй. Тиймээс бид энэ байдлыг дараагийн

шатанд гаргах хэрэгтэй гэдэг санааг тавьсан...

МУИС-ийн захирал А.Галтбаяр. Зууны мэдээ сонин,

2014 оны 9 сарын 18. №218 (4845). “Ярилцах цаг” булангаас...

2. Дүгнэлтийг дэмжиж байгаа шалтгааныг тодорхойлох

Одоо та нар дээд боловсролын систем өөрчлөгдөх ёстой юу, үгүй юу гэдгийг тодорхойлох

ёстой. Өөрчлөлт нь яагаад сайн зүйл байж болохыг харуулсан шалтгаан болон яагаад муу

зүйл байж болохыг харуулсан шалтгааныг олно. Эхлээд дүгнэлтийг дэмжиж буй шалтгаан

буюу социалист маягийн системийг зах зээлийн системд шилжүүлэх нь яагаад сайн зүйл

болж болохыг харуулсан шалтгааныг бодож олоорой. Түүнийгээ шалтгаан гэсэн хэсэгт бичнэ.

Олсон шалтгаанаа бүгдийг нь нэмж бичнэ.

Тухайлбал, “Хуучин систем шинэ нөхцөлд тохирохгүй болсон” гэсэн дүгнэлтийг дэмжсэн

шалтгаан байж болно.

3. Нотолгооны эсрэг утгатай эсэргүүцлийг тодорхойлох

Дээд боловсролын системийн өөрчлөлт нь муу зүйл байж болохыг харуулсан (гарсан

дүгнэлтийг ЭСЭРГҮҮЦЭЖ буй) шалтгааныг “эсэргүүцэл” гэж нэрлэдэг. Хэрвээ та нар

социалист нийгмийн хүмүүжлээр хүмүүжиж, боловсрол эзэмшсэн, тодорхой амжилт гаргасан

бол А.Галтбаяр захирлын үгийг эсэргүүцсэн ямар санааг та нар гаргах байсан бэ? тэр бүх

санаагаа бүдүүвчийн “эсэргүүцэл” гэсэн хэсэгт бичнэ.

4. Тохирох газарт нь төсөөллийг тодорхойлох

Шалтгаан юмуу эсэргүүцэл нь тухайн мэдэгдэлтэй хэрхэн уялдан холбогдож байгаа талаар

хүмүүс үгээр илэрхийлээгүй төсөөллийг өгсөн байх нь элбэг тохиолддог. Нотолгоог ойлгохын

тулд эдгээр төсөөллийг үгээр илэрхийлэх хэрэгтэй. Жишээлбэл, “Хуучин систем шинэ

нөхцөлд тохирохгүй болсон” гэсэн санаа нь яагаад “Зах зээлийн эдийн засагтай ардчилсан

нийгэмд дээд боловсролын систем өөрчлөгдөх ёстой” гэсэн мэдэгдлийг дэмжиж байгаа

шалтгаан нь болж байна вэ? Энд үгээр илэрхийлээгүй төсөөлөл нь “Дээд боловсролын систем

өөрчлөгдөх ёстой” гэсэн санаа байна. Энэ төсөөллийг дараах хоёр шалтгааны улмаас тус

болох суурь ойлголт болгон үгээр илэрхийлэх шаардлагатай. Үүнд: 1) хүн бүхний хувьд энэ нь

илт ойлгомжтой зүйл биш байж болно, 2) энэ нь буруу ойлголт байж болно. Хэрвээ энэ санааг

үгээр илэрхийлэн бичихгүй юм бол үүний үнэн зөвд эргэлзэн нягтлан шалгах боломжгүй болно.

Энэ төсөөллийг эхний баганад буй шалтгаан хэсгийн доор харгалзуулан бичнэ.

Чухал ач холбогдолтой бүх санааг гаргасан гэсэн итгэлтэй болтлоо уг нотолгооны бүдүүвч

дээр шалтгаан, эсэргүүцэл болон тус болох суурь ойлголтыг нэмэх хэрэгтэй.

5. Нотолгооны бүдүүвчид алдаа байгаа эсэхийг нягтлан шалгах

Зарим нэг шалтгаан байршлыг солих хэрэгтэй байна уу? Өөр бусад тус болох суурь ойлголтыг

нэмэх шаардлагатай байна уу? Эцэслэн боловсруулсан нотолгооны бүдүүвч нь Зураг 1-д

үзүүлсэн бүдүүвчтэй төстэй байх болно.

Нэгдүгээрт, та нар дүгнэлтийг тодорхойлох ёстой. Энэ жишээ дотор дараах дүгнэлтийг хийсэн

байна: “Зах зээлийн эдийн засагтай ардчилсан нийгэмд дээд боловсролын систем өөрчлөгдөх

ёстой” Нотолгооны бүдүүвчийг хийж эхлэхийн тулд хуудас цаасны хамгийн дээд талд энэ

шийдлийг бичнэ.

62 63

МОДУЛЬ 9: СЭДЭВ 6

НОТОЛГООНД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ АРГА

ЗУРАГ 1. НОТОЛГООНЫ БҮДҮҮВЧИЙН ЗАГВАР

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 6.5

Шалтгаан:

Хуучин систем

шинэ нөхцөлд

тохирохгүй болсон

Дүгнэлт:

Зах зээлийн эдийн засагтай

ардчилсан нийгэмд дээд

боловсролын систем өөрчлөгдөх

ёстой

Эсэргүүцэл:

Социалист

нийгэмд

боловсролын

тогтолцоо

тогтвортой сайн

байсан

НОТОЛГООНЫ БҮДҮҮВЧИД ҮНЭЛГЭЭ ДҮГНЭЛТ ӨГӨХ НЬ

Нотолгооны бүдүүвчийг нэгэнт хийчихсэн бол одоо түүндээ үнэлгээ дүгнэлт өгөх хэрэгтэй.

Дээд боловсролын системийн өөрчлөлтийн тухай жишээн дээр аваад үзэх юм бол “Зах

зээлийн эдийн засагтай ардчилсан нийгэмд дээд боловсролын систем өөрчлөгдөх ёстой”

гэсэн дүгнэлтийг чи зөвшөөрөх эсэхээ шийдэхийн тулд энэ нотолгооны бүдүүвчээ ашиглана

гэсэн үг болно.

Нотолгооны бүдүүвчдээ үнэлгээ дүгнэлт өгөхийн тулд мэдэгдэл нэг бүртэй холбоо бүхий

дараах зүйлийг гүйцэтгэнэ.

Мэдэгдлийн төрлийг тодорхойлох. Энэ мэдэгдэл нь бодит мэдээлэл/баталгаа/үзүүлэлт;

үнэ цэнэт зүйлийн холбоотой дүгнэлт; тодорхойлолт/шалгуур/зарчим; учир шалтгааны

тайлбар; эсвэл зөвлөмж байна уу?

Мэдэгдлийн эх сурвалжийг тодорхойлох. Энэ нь нийтлэг мэдлэг; хувийн мэдлэг; экспертийн

бодол; гэрчийн баталгаа; магадлалт үнэн; гарцаагүй үнэн; эсвэл эх сурвалжгүй байна уу?

Шалтгаан:

Тус болох суурь

ойлголт:

Тус болох суурь

ойлголт:

Олон сайн

мэргэжилтэн,

боловсон хүчин

бэлтгэгдсэн

Тус болох суурь

ойлголт:

Мэдэгдлийг хүлээж авах боломжид үнэлгээ өгөх. Энэ нь хөдөлбөргүй үнэн, үнэн байж

болох, тодорхой дүгнэлт өгөх боломжгүй, худал байж болох, эсвэл гарцаагүй худал зүйл

байна уу?

Тухайн мэдэгдэл нь дүгнэлтдээ хэдий хэмжээний дэмжлэг юмуу эсэргүүцэл үзүүлж байгааг

үнэлэх. Энэ нь бүрэн гүйцэд, хүчтэй, дунд зэргийн, сул дэмжлэг үзүүлж байна уу, огт

дэмжлэг үзүүлэхгүй байна уу, эсвэл эсэргүүцэл үзүүлж байна уу?

Шалтгаан, эсэргүүцэл болон суурь ойлголт доор нь өгөгдсөн бол хүлээж авах боломж,

үзүүлж байгаа дэмжлэг зэргээс нь хамааруулан гол дүгнэлтэд ерөнхий үнэлгээ өгөх.

64 65

МОДУЛЬ 9: СЭДЭВ 6

НОТОЛГООНД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ АРГА

Шалтгаан Төрөл Эх сурвалж Хүлээн авах

боломж

Шалтгаан: эдийн

засгийн өсөлт нь хүн

бүрийн амьдралын

түвшинг сайжруулах

нөлөө үзүүлнэ

Шалтгаан:

Шалтгаан:

ДҮГНЭЛТЭД ХҮРГЭЖ БАЙГАА ШАЛТГААН

Учир

шалтгааны

тайлбар

Магадлалт

үнэн

Үнэн байж

болох

Эсэргүүцэл Төрөл Эх сурвалж Хүлээн авах

боломж

Эсэргүүцэл: Бодит Нийтлэг мэдлэг Хөдөлбөргүй

мэдээлэл

үнэн

Эсэргүүцэл: үнэ цэнэт Хувийн мэдлэг Үнэн байж

зүйлийн

болох

холбоотой

дүгнэлт

Эсэргүүцэл:

Эсэргүүцэл:

Эсэргүүцэл:

ДҮГНЭЛТИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ЭСЭРГҮҮЦЭЛ

Учир

шалтгааны

тайлбар

Бодит

мэдээлэл

Учир

шалтгааны

тайлбар

Магадлалт үнэн

Нийтлэг мэдлэг

Магадлалт үнэн

Үнэн байж

болох

Дүгнэлт өгөх

боломжгүй

Үнэн байж

болох

Дэмжлэг

Бүрэн

дэмжлэг

Дэмжлэг

Сул

эсэргүүцэл

Хүчтэй

эсэргүүцэл

Дунд зэргийн

эсэргүүцэл

Эсэргүүцэл

үзүүлэхгүй

байна

Хүчтэй

эсэргүүцэл

1. Мэдэгдлийн төрлийг тодорхойлох

Мэдэгдлийн янз бүрийн төрлийг өөр өөрөөр үнэлдэг учраас та нар мэдэгдлийн төрлийг

тодорхойлох хэрэгтэй болно. Нотолгоонд ашигласан зарим мэдэгдлийг доор жагсаасан

байгаа. Мэдэгдлийн төрлийг тодорхойлсон бол түүнийг хүснэгтийн хоёрдугаар багана дотор

бичнэ.

Мэдэгдлийн төрөл

Бодит мэдээлэл/ Баталгаа/

үзүүлэлт

Үнэ цэнийн тухай дүгнэлт

Тодорхойлолт/ шалгуур/

зарчим

Учир шалтгааны тайлбар

Зөвлөмж

Жишээ

Дорнод бол Монгол улсын нэгэн аймаг.

Дорнод аймаг Монголын хамгийн шилдэг аймаг.

Дээл бол Монголчуудын уламжлалт хувцас юм.

Цаг агаар сэрүүсэхэд хүмүүс дулаан хувцасаа өмсдөг.

Чи хичээлдээ шамдан сурах хэрэгтэй.

2. Мэдэгдлийн эх сурвалжийг тодорхойлох

Эх сурвалж нь тухайн мэдэгдлийг дэмжиж байгаа эмпирик баталгааны төрлийг заана.

Эх сурвалжийн нэлээн хэдэн төрлөөс зарим нь илүү найдвартай, зарим нь итгэлтэй байж

чадахгүй. Хүснэгтэд бичсэн мэдэгдлийг нэг нэгээр нь авч үзээд, түүнийг ямар эх сурвалжаас

авсан болохоо гуравдугаар багана дотор бичнэ.

Нийтлэг мэдлэг: Үүнийг үнэн гэдгийг ихэнх хүмүүс мэддэг.

Чиний хувийн мэдлэг: Амьдралынхаа явцад хуримтлуулсан туршлагаасаа чи тухайн

зүйлийн үнэн гэдэгт итгэлтэй байгаа боловч бусад хүн түүнийг мэдэхгүй байж болно.

Экспертийн бодол: Эрдэмтэн, профессор, бусад мэргэжлийн хүмүүс энэ мэдэгдлийг

батлах баталгааг цуглуулсан байгаа.

Гэрчийн баталгаа: Хэн нэгэн хүн тодорхой хэмжээний хувийн туршлагатай болсон ба энэ

мэдэгдлийг үнэн гэж хэлж байна (энэ нь хувийн мэдлэгтэй төстэй боловч чиний өөрийн

биш өөр хэн нэгэн хүнээс эх сурвалжтай).

Магадлалт үнэн: Энэ мэдэгдлийг үнэн гэж батлах баталгаа байхгүй ба өөр бусад зарчмыг

үндэслэн үнэн байх боломжтой зүйл гэж үзэж байна.

Гарцаагүй үнэн: Энэ мэдэгдэл нь логикийн үүднээс үнэн байх ёстой зүйл болно. Жишээлбэл,

хэрвээ хүн бүр таалал төгсдөг бөгөөд Сократ нь хүн учраас үхэх тавилантай.

Эх сурвалжгүй: Мэдэгдлийг батлах эх сурвалж байхгүй.

Хүснэгт 1: “Зах зээлийн эдийн засагтай ардчилсан нийгэмд дээд боловсролын систем

өөрчлөгдөх ёстой” гэсэн дүгнэлтийн талаар хийж болох үнэлгээ

66 67

МОДУЛЬ 9: СЭДЭВ 6

ЭХ СУРВАЛЖИЙН БАТАЛГААТАЙ БАЙДАЛ

3. Мэдэгдлийг хүлээн авах боломжийг үнэлэх

Хүснэгтэд байгаа бүх мэдэгдлийг нэг нэгээр нь авч үзээд энэ нь үнэн байх хэр магадлалтай

байгааг нь тодорхойлж, өгсөн үнэлгээ дүгнэлтээ хүснэгтийн дөрөвдүгээр баганад дараах

үгсийг ашиглан бичнэ.

Хөдөлбөргүй үнэн

Үнэн байж болох

Дүгнэлт өгөх боломжгүй

Худал байж болох

Гарцаагүй худал

4. Мэдэгдэл нь дүгнэлтдээ хэдий хэмжээний дэмжлэг өгч байгааг үнэлэх

Одоо та нар мэдэгдэл нэг бүрийн төлөв байдал, эх сурвалжийг тодорхойлсны дараа уг

шалтгаан юмуу эсэргүүцэл нь бүдүүвчийн дээд талд нь буй мэдэгдлийг хэр хүчтэй дэмжиж

юмуу эсэргүүцэж байгааг шийднэ. Жишээлбэл, “Хуучин систем шинэ нөхцөлд тохирохгүй

болсон” гэсэн мэдэгдэл нь түүний дээр байрлаж байгаа “Зах зээлийн эдийн засагтай

ардчилсан нийгэмд дээд боловсролын систем өөрчлөгдөх ёстой” гэсэн дүгнэлтийг хэр хүчтэй

дэмжиж чадаж байгаа талаар шийдвэр гаргана. Өгсөн хариулт хүснэгтийн 5 дахь баганад

дараах үгсийг ашиглан бичнэ.

Бүрэн дэмжлэг

Хүчтэй дэмжлэг

Дунд зэргийн дэмжлэг

Сул дэмжлэг

Дэмжлэг үзүүлэхгүй байна

Одоо дараах үгсийг ашиглан, эсэргүүцэлтэй холбоотой, дээрхтэй төстэй шийдвэрийг гаргана.

Бүрэн эсэргүүцэл

Хүчтэй эсэргүүцэл

Дунд зэргийн эсэргүүцэл

Сул эсэргүүцэл

Эсэргүүцэл үзүүлэхгүй байна

5. Дүгнэлтэд ерөнхий үнэлгээ өгөх

Хийх шаардлагатай хамгийн сүүлийн алхам бол мэдэгдлийн хүчтэй талыг судлаад, гол

дүгнэлтийн талаар эцсийн шийдвэрээ гаргана. “Зах зээлийн эдийн засагтай ардчилсан

нийгэмд дээд боловсролын систем өөрчлөгдөх ёстой”. Энэ талаар нотолгооны бүдүүвчид юу

гэж тодорхойлж байна вэ?

Дунд түвшний дүгнэлтийг нэг бүрчлэн ажиглаж байхдаа доор нь байх бүх дэмжигч болон

эсэргүүцэгч мэдэгдлийн нийт нөлөөллийг анзаараарай. Үнэн биш байх магадлалтай мэдэгдлээс

гарсан хүчтэй дэмжлэг эцэстээ тийм ч хүчтэй байж чаддаггүй.

Түүнчлэн, мартаж болохгүй нэг чухал зүйл бол тус болох суурь ойлголтыг авч хэрэглэх шалтгаан

нь зөвхөн суурь ойлголттойгоо хамт байх үед л шалтгаан болж чаддаг. Өөрөөр хэлбэл, тэдгээр

нь холбоо үндэслэлийн жишээ юм. Хэрэв дунд түвшний дүгнэлтийн тус болох суурь ойлголт

нь хүчтэй эсэргүүцэлтэй бол дангаараа (учир нь дангаараа бол энэ нь шалтгаан биш - зөвхөн

суурь ойлголттойгоо хамт байж үүргээ гүйцэтгэдэг) хэр зэрэг дэмжлэгтэйгээс үл хамааран

дунд түвшний дүгнэлт нь дээрээ байгаа юунд ч дэмжлэг үзүүлж чадахгүй. Суурь ойлголтоос

дунд түвшний дүгнэлт хүртэл зурсан сум нь үүнийг чамд сануулж байх болно.

Сэдэв 7

ЭХ СУРВАЛЖИЙН

БАТАЛГААТАЙ БАЙДАЛ

68

69

МОДУЛЬ 9: СЭДЭВ 7

ЭХ СУРВАЛЖИЙН БАТАЛГААТАЙ БАЙДАЛ

ЗОРИЛГО

Энэ сэдвээр суралцагчид сонинд хэвлэгдсэн мэдээлэлтэй танилцаж, түүний хэр үнэмшилтэй

байгаад дүгнэлт гаргахдаа тунгаан бодох бүдүүвчийг ашиглах болно.

ЗОРИЛТ

Энэ сэдвийн эцэст суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна. Үүнд:

• Аливаа мэдээллийн эх сурвалжийг эрэлхийлж, тухайн мэдээлэл үнэн зөв эсэхэд дүн

шинжилгээ хийх чадварт суралцана

• Тунгаан бодох бүдүүвчийг ашиглан эх сурвалжийн найдвартай байдлын талаар дүгнэлт

өгөх

• Эх сурвалжийн найдвартай байдалд дүгнэлт өгч сурснаар амьдралдаа хэрэгцээт

мэдээллийг хүлээн авч эрсдэлгүй амьдрах ур чадварт суралцана.

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• “Жишээ” (Нөөц хэрэглэгдэхүүн 7.1) – Хоёр суралцагч бүрийн дунд нэг хувь

• “Найдвартай байдлын талаар дүгнэлт гаргахад ашиглах тунгаан бодох бүдүүвч” (Нөөц

хэрэглэгдэхүүн 7.2) –суралцагч бүрт нэг хувь, эсвэл том үзүүлэн бэлтгэх

• Зөвтгөх тайлбар ба нотлох бодит мэдээлэл (Нөөц хэрэглэгдэхүүн 7.3) - том үзүүлэн

бэлтгэх

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Эх сурвалжийн найдвартай эсэхийг дүгнэх нь ямар нэг мэдэгдлийг хүлээн авч болох эсэх

талаар дүгнэлт гаргах үйл ажиллагааны нэг хэсэг болдог.

• Эх сурвалж нь найдвартай эсэхийг дүгнэхийн тулд дараах зүйлсийг тодруулах

шаардлагатай:

• Тухайн мэдээллийг өгч байгаа хүн /эх сурвалж

• Тухайн мэдээллийг хийж байгаа нөхцөл байдал /контекст

• Тухайн мэдээллийг дэмжих зорилгоор уг сурвалжийн өгч байгаа зөвтгөх тайлбар

• Мэдээллийн мөн чанар

• Бусад эх сурвалжаас баталгаажуулж байгаа байдал зэрэг болно.

• Найдвартай байдал ба үнэн гэдэг нь хоёр өөр ойлголт болно.

• Тухайн эх сурвалжид агуулагдаж байгаа нэг талыг баримталсан хандлагыг мэдэж байх нь

нотолгооны сул талуудыг олж харахад тусална.

• Тодорхой нэг эх сурвалж нь үнэн зөв мэдээллийг тууштайгаар ханган өгч байгаа бол

түүнийг найдвартай эх сурвалж гэж үзнэ.

• Мэдээлэлд дурдсан зүйлд хэн нэгнийг итгүүлэх, эсвэл түүнийг хийлгэснээр ямар нэгэн

ашиг хонжоо олох боломжтой бол хувийн сонирхол юмуу нэг талыг баримталсан

хандлагатай байна гэж үзнэ.

• Анхдагч эх сурвалж гэдэг нь дүрслэн өгүүлж байгаа зүйлсээ өөрийн биеэр туулсан эх

сурвалж.

• Хоёрдогч эх сурвалж гэдэг нь ямар нэгэн зүйлийн тухай бичих юмуу ямар нэгэн зүйлийг

дүрслэхдээ өөр нэг эх сурвалжийг (жишээ нь, өөр нэг анхдагч эх сурвалж эсвэл

номнуудыг) ашиглаж байгааг хэлнэ.

• Шууд баталгаа гэдэг нь ямар нэгэн үйл явдлыг нүдээрээ харсан, биеэрээ туулсан хүний

өгч байгаа баталгаа.

• Шууд бус нотлох бодит мэдээлэл нь ямар нэгэн зүйлийг үнэн болохыг харуулах юмуу

баталж байгаа мэт боловч нүдээр үзсэн, биеэр туулсан хүний гэрчийн нотолгоог

багтаагаагүй төрлийн баталгаа.

СУРГАЛТЫН ЯВЦ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Эх сурвалжийн найдвартай байдалд дүгнэлт өгөх нь

Суралцагчдаас дараах асуултыг асууж, дасгал ажлыг эхлүүлнэ.

Ямар нэг нотолгоонд дүн шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт өгөхдөө бид хамгийн түрүүнд ямар

асуултыг асуух ёстой вэ?

Санаа авах чиглүүлэг: “Нотолгоонд дүн шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт өгөхөд

ашиглах Тунгаан бодох бүдүүвч” (сэдэв 6. Нөөц хэрэглэгдэхүүн 6.1) –ийг үзнэ үү.

Гарч болох хариулт:

Шалтгаан нь хүлээж авах боломжтой зүйл байгаа эсэх талаар дүгнэлт гаргах ба үүнд

бусад хэд хэдэн зүйлийн зэрэгцээ эх сурвалжийн найдвартай эсэх талаарх дүгнэлт

багтаж болно.

70 71

МОДУЛЬ 9: СЭДЭВ 7

ЭХ СУРВАЛЖИЙН БАТАЛГААТАЙ БАЙДАЛ

Ер нь эх сурвалжийн найдвартай байдлыг дүгнэх гэдгийн талаар та нар ямар бодолтой байна

вэ?

“Жишээ” (Нөөц хэрэглэгдэхүүн 7.1) материалаас хоёр суралцагчийн дунд нэгийг тарааж өгнө.

Жишээг уншуулж дараа нь эдгээр мэдээлэлд итгэх үү, үгүй юу, яагаад ингэж бодож байгаа

талаар бичихийг хүснэ. Суралцагчдын өгөх хариулт дотор эх сурвалжийн найдвартай байдлын

талаарх бодол багтсан байх ёстой.

Одоо “Найдвартай байдлын талаар дүгнэлт гаргахад ашиглах тунгаан бодох бүдүүвч” (Нөөц

хэрэглэгдэхүүн 7.2) материалыг суралцагч бүрт тарааж өгнө. Хэрэв үзүүлэн бэлдсэн бол

түүнийгээ дэлгэж тавина. Материалыг гүйлгэн унших, эсвэл үзүүлэнг дэвтэртээ хуулж авахад

зориулж суралцагчдад нэг минут орчмын хугацааг өгнө.

Нэгдүгээр багц асуултыг “Жишээ” (Нөөц хэрэглэгдэхүүн 7.1) материалын нэгдүгээр текстэд

хэрэглэх дасгал хийх гэж байгааг хэлээд, суралцагчдаас дараах асуултыг асууна.

Үүнд:

Мэдээллийн эх сурвалжийн талаар асуусан эхний асуулт ямар утгатай байна вэ?

Гарч болох хариулт:

Уг асуудалтай холбоо хамаарал бүхий мэргэжлийн мэдлэг (туршлага, мэдлэг, мөн магадгүй

албан ёсны мэргэшил) та нарт байна уу?

Тэр механикчтай холбоотой мэргэжлийн мэдлэгтэй юу?

Гарч болох хариулт:

Түүнийг туршлагатай механикч гэж бодох юм бол тийм.

Хэрвээ уг хүн холбогдох мэргэжлийн мэдлэгтэй эсэхийг чи мэдэхгүй байгаа бол үүнийг чи

хэрхэн олж мэдэж болох вэ?

Гарч болох хариулт:

Энэ механикч нь мэргэжлийн гэрчилгээ олгох шалгалтыг амжилттай өгч чадсан эсэхийг

шалгах. Бусад үйлчлүүлэгчээс асууж лавлах.

Дараа нь ямар асуулт байна вэ?

Гарч болох хариулт:

Үнэн зөв ажиглалтыг хийх чадвар тэдэнд байна уу? (нүдний хараа, сонсгол, үйл явдалд хэр

ойрхон байрлаж байсан, анхаарлыг нь сарниулах бусад зүйл байхгүй байх, тохирох багаж

хэрэгсэл, түүнийг ашиглах ур чадвар гэх мэт)

Тэр механикч үнэн зөв ажиглалт хийх чадвартай юу?

Гарч болох хариулт:

Бид мэдэхгүй.

Дараа нь ямар асуулт гарах вэ?

Гарч болох хариулт:

Тэдний нэр хүнд нь тэднийг найдвартай гэдгийг харуулж байна уу?

Тухайн механикчийн нэр хүнд нь түүнийг найдвартай гэдгийг харуулж байна уу?

Гарч болох хариулт:

Уг текстэд түүнийг энэ талын мэргэжилтэн болохыг тодорхойлж байна. Энэ нь түүнийг нэр

хүнд сайтай хүн, тиймээс найдвартай байх ёстой гэдгийг харуулж байна.

Дараа нь ямар асуулт гарч ирэх вэ?

Гарч болох хариулт:

Тухайн эх сурвалжид хувийн сонирхол юмуу нэг талыг баримталсан хандлага байна уу?

Нэг талыг баримталсан хандлагатай байна, ийм хандлагад өртөнө гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ

нь тухайн тохиолдолд яаж илэрч байна вэ?

Гарч болох хариулт:

Хэлж байгаа зүйлд нь хэн нэгэн итгэснээр, эсвэл түүнийг хийснээр ямар нэгэн ашиг

хонжоо олох боломжтой бол хувийн сонирхол, эсвэл нэг талыг баримталсан хандлагатай

байна гэж үзнэ. Энэ тохиолдолд тухайн механикч нь чамд энэ машиныг худалдаж байгаа

бол түүнийгээ сайн машин байна гэж хэлэх хувийн сонирхолтой байна. Ингэснээр чи

худалдаж авах ба улмаар механикч өөрөө мөнгөтэй болох болно.

Та нарын бодлоор, энэ тохиолдолд механикч нь нэг талыг баримталсан хандлагатай байна

уу?

Гарч болох хариулт:

Тэр уг машины эзэнтэй ямар нэг холбоо байхгүй учраас үгүй бололтой.

Эдгээр асуултад түшиглээд дүгнэлт гаргахад, уг машиныг худалдаж авах эсэх асуудалтай

холбоотой эх сурвалж болох утгаар нь тухайн механикчийн найдвартай байдалд та нар ямар

дүгнэлт өгөх вэ?

Гарч болох хариулт:

Уг механикч найдвартай эх сурвалж бололтой.

Одоо “Жишээ” (Нөөц хэрэглэгдэхүүн 7.1) материал доторх хоёрдугаар текстийг уншихыг

суралцагчдаас хүсээд тэднээс дараах асуултыг асууна:

“Чиний мэдэж байгаа бусад зүйлийг харгалзан дүгнэхэд энэ нь ийм юм тохиолдох үндэслэл

маш багатай санагдаж байна уу; эсвэл үнэхээр байж болох магадлал өндөртэй, итгэхэд хялбар

зүйл мэт санагдаж байна уу?” гэсэн 4a асуултыг харна уу. Хоёрдугаар жишээний тухайд та нар

энэ асуултад хэрхэн хариулах вэ?

Гарч болох хариулт:

Хүний физиологийн талаар бидний мэдэх бүхий л зүйл нь энэ мэдэгдэлтэй зөрчилдөж

байна.

“Тэдний нэр хүнд нь тэднийг найдвартай гэдгийг харуулж байна уу?” гэсэн 1в асуултын тухайд

ямар бодолтой байна вэ?

Гарч болох хариулт:

Ер бусын үйл явдлын тухай “мэдээлдэг”, хүмүүсийн унших дуртай сэтгүүл нь бодит

мэдээллээ төдийлөн сайтар нягталж шалгахгүй болов уу. Ийм төрлийн хэвлэл нь үнэн

зөвийг харгалзан үзэлгүйгээр, сонины борлуулалтыг нэмэгдүүлэхэд туслах өгүүллийг

ихэнхдээ нийтэлдэг.

“Бусад эх сурвалжаас үүнийг баталгаажуулж байна уу?” гэж асуусан тавдугаар асуултыг харна

уу. Эх сурвалжийн найдвартай байдлын талаар энэ асуултын хариулт нь ямар санааг өгч байна

вэ?

Гарч болох хариулт:

- - Үүнийг баталгаажуулсан баталгаа байхгүйгээр зогсохгүй эдгээр хүмүүс нь хаана байгааг

хэлэхээс сэтгүүл татгалзсан байна. Иймээс энэ явдлыг баталгаажуулах боломжгүй байна.

72 73

МОДУЛЬ 9: СЭДЭВ 7

ЭХ СУРВАЛЖИЙН БАТАЛГААТАЙ БАЙДАЛ

Эдгээр асуултад түшиглээд дүгнэлт гаргахад, эх сурвалжийн найдвартай байдалд та нар ямар

дүгнэлт өгөх вэ?

Гарч болох хариулт:

Эх сурвалж найдваргүй болох нь харагдахгүй байна.

Заримдаа мэдэгдэл хийж буй хүмүүс найдвартай байдлаа нэмэгдүүлэхийн тулд хүчин чармайлт

гаргадаг гэдгийг суралцагчдад хэлнэ. “Жишээ” (Нөөц хэрэглэгдэхүүн 7.1) материал доторх

гуравдугаар текстийг уншихыг суралцагчдаас хүсээд, дараах асуултыг асууна.

Өгүүлэгч этгээд нь ямар мэдэгдлийг хийж байна вэ?

Гарч болох хариулт:

Харь гарагийнхан дэлхий дээр бууж байхыг тэр харсан.

Энэ нотолгоон дээрээ өгүүлэгч нь өөр ямар мэдэгдлийг нэмж байна вэ? (Суралцагчдын

хэлснийг доош нь цувуулж бичнэ)

Гарч болох хариулт:

Би архи уугаагүй байсан, Орчны харагдах байдал маш сайн байсан, Би хараа сайтай, Би

ер нь аливаа юманд амархан итгэдэг хүн биш.

Өгүүлэгч этгээд нь яагаад эдгээр мэдэгдлийг нэмж байна вэ?

Гарч болох хариулт:

Найдвартай эсэх талаар сонсогчид, уншигчид юу гэж бодохыг урьдчилан таамаглахын

тулд.

Өгүүлэгч этгээд нь хийж байгаа нотолгооныхоо найдвартай байдлыг харуулах шалтгааныг

нэрлэсэн байхад энэ байдал нь нотолгооны найдвартай, үнэмшилтэй байдалд хэрхэн нөлөөлж

байна вэ?

Гарч болох хариулт:

Хэрэв бид өгүүлэгч этгээдэд итгэх юм бол нотолгооны үнэмшилтэй, найдвартай байдал нь

нэмэгдэнэ.

Сүүлчийн хоёр мэдэгдлийг (“Би хараа сайтай”, “Би ер нь аливаа юманд амархан итгэдэг

хүн биш”) дугуйлна уу. Тунгаан бодох бүдүүвчийг хараад түүн дотор буй таван гол асуулт

буюу санаанаас алиныг нь өгүүлэгч этгээд таамаглахыг зорьж байна вэ гэдгийг хэлэхийг

суралцагчдаас хүснэ.

Гарч болох хариулт:

Өгүүлэгч этгээд нь нүдний хараа сайн (асуулт 1б) гэдгээ хамгаалж юманд амархан итгэдэг

хүн биш гэдгээ мэдэгдсэнээр “тухайн хүн/эх сурвалж” –ийн талаарх бодол, эргэлзээг

урьдчилан таамаглахыг хичээж байна.

Самбар дээр үлдэж байгаа хоёр өгүүлбэрийг (“Би архи уугаагүй байсан”, “Орчны харагдах

байдал маш сайн байсан”) заагаад дараах асуултыг асууна.

Эдгээр өгүүлбэр нь өгүүлэгч этгээдийн үнэмшилтэй, найдвартай байдлыг мөн нэмэгдүүлж

байна уу?

Гарч болох хариулт:

Тийм.

Эдгээр өгүүлбэр нь сайн харах чадвартай, бас сайн дүгнэлт гаргадаг (1б) гэдэгт итгэх

шалтгаан гаргаж ирэн бидний эх сурвалжид итгэх итгэлийг нэмэгдүүлснээр өгүүлэгч этгээдийн

найдвартай байдлыг нэмэгдүүлж байна уу?

Гарч болох хариулт:

Тийм.

Эдгээр хоёр өгүүлбэр нь эхний хоёроосоо ямар ялгаатай байна вэ?

Санаа авах чиглүүлэг: Эдгээр нь эх сурвалжийн хувьд тогтмол байх чанарын талаар (эхний

хоёр өгүүлбэрийн адил) өгүүлж байна уу?

Гарч болох хариулт:

Эдгээр өгүүлбэр нь тохиолдлын талаар мэдээлж байна.

Тунгаан бодох бүдүүвчийн хоёрдугаар асуулт буюу тухайн агуулга нь эх сурвалжийн найдвартай

байдалд нөлөөлж болох бүх нөхцөл байдлыг багтаасан гэдгийг хэлээрэй. Тухайн нөхцөл

байдал нь эх сурвалжийг үнэмшилтэй, найдвартай болгодог олон хүчин зүйлийн алиных нь ч

хүчийг ихэсгэж (энэ тохиолдолд байгаа шиг) бас багасгаж болдог.

Суралцагчдаас эх сурвалжийн үнэмшилтэй, найдвартай байдлыг сулруулж болох нөхцөл

байдлын жишээнээс дурдахыг хүснэ.

Гарч болох хариулт:

Эмх цэгцтэй, зөв ажиглалт хийхэд бэрхшээл учруулах орчин, нөхцөл

Мэдрэхүй, шийдвэр гаргах чадварт сөргөөр нөлөөлөх ямар нэг бодис, бүтээгдэхүүн

хэрэглэсэн байдал

Дарамт шахалт, айлган сүрдүүлгэд өртөх

Хувийн сонирхол хэн нэгэн хүнд өртэй байх, эсвэл түүний өмнө үүрэг хариуцлага хүлээсэн

байх

Маш их сэтгэл хөдөлсөн байх

БАГШИЙН АНХААРАЛД:

Дээр дурдсан жишээний олонх нь тунгаан бодох бүдүүвчийн 1-р асуултад авч үзсэн эх

сурвалжийн талыг сулруулах замаар түүний найдвартай байдалд нөлөөлж байна. Харин нөхцөл

байдлын хүчин зүйлд тооцогдож байгаагийн шалтгаан бол эдгээр нь эх сурвалжийн хувьд

тогтмол байх чанар юм. Жишээ нь, хараа муутай байна гэдэг нь эх сурвалжийн найдвартай

байдалд муугаар нөлөөлнө. Дүүрэн утаатай өрөөнд байх нь найдвартай байдлыг мөн адил

сулруулж болох боловч энэ тохиолдолд энэ нь нөхцөл байдлын шалтгаанаас үүдэлтэй юм.

Зохих мэдээллийг хэрхэн олж авсан нь контекстийн хамгийн чухал хэсгийн нэг байх

бололцоотой гэдгийг суралцагчдад хэлнэ. Энэ нь өгүүлэгч этгээд мэдэгдлийг хийхдээ хэр

зэрэг зөв ойлголттой байна вэ гэдгийг тодорхойлдог. Энэ шалтгааны улмаас ийм нөхцөл

байдлын чанартай мэдээллийг “Зөвтгөх тайлбар” (тунгаан бодох бүдүүвчийн гуравдугаар

асуулт) гэж нэрлэдэг.

Одоо өмнө бэлдсэн “Зөвтгөх тайлбар ба нотлох бодит мэдээлэл” (Нөөц хэрэглэгдэхүүн

7.3) - үзүүлэнгээ дэлгэж тавиад суралцагчдад түүнтэй танилцах хугацаа өгнө.

Зөвтгөх тайлбар ба нотлох бодит мэдээлэл материалын нэгдүгээр жишээг уншихыг

суралцагчдаас хүсээд аль өгүүлбэр нь яагаад илүү найдвартай байгааг асууна.

Гарч болох хариулт:

Эхний өгүүлбэр (а). Учир нь, бүх зүйл ижил тэгш гэж үзвэл, нүдээр үзсэн хүнээс

сонссоноос тухайн үйл явдалд өөрөө оролцсон байх нь илүү найдвартай.

74 75

МОДУЛЬ 9: СЭДЭВ 7

ЭХ СУРВАЛЖИЙН БАТАЛГААТАЙ БАЙДАЛ

Энэ бол “анхдагч эх сурвалж”, “хоёрдогч эх сурвалж” гэж нэрлэгддэг зүйлийн хоорондох ялгаа

гэдгийг суралцагчдад хэлнэ. Уг хоёр нэр томъёог тайлбарын хамт доорх байдлаар самбарт

бичнэ.

Анхдагч эх сурвалж: Дүрслэн өгүүлж байгаа үйл явдалд өөрийн биеэр оролцсон эх сурвалж.

Хоёрдогч эх сурвалж: Ямар нэгэн зүйлийн тухай бичих юмуу түүнийг дүрслэхдээ өөр нэг эх

сурвалжийг (жишээ нь, өөр нэг анхдагч эх сурвалж эсвэл номыг) ашиглаж байгаа эх сурвалж.

Одоо суралцагчдыг хоёрдугаар жишээг харахыг хүсээд дараах асуултыг асууна.

Аль өгүүлбэр нь анхдагч, аль нь хоёрдогч эх сурвалж вэ?

Гарч болох хариулт:

Өгүүлбэр (а) анхдагч, өгүүлбэр (б) хоёрдогч.

Яагаад энэ нь анхдагч эх сурвалж болж байна вэ?

Гарч болох хариулт:

Учир нь зохиогч бичиж буй үйл явдлаа нүдээр харсан.

Хоёр дахь өгүүлбэр (б) яагаад хоёрдогч эх сурвалж болж байна вэ?

Гарч болох хариулт:

Өгүүлбэр (б) нь хоёрдогч. Учир нь өнөө үед амьдарч буй хэн ч Чингис хааны тухай

бичихдээ өөр хүмүүсийн бичсэнээс л иш татахаас өөр аргагүй.

Ямар эх сурвалж илүү үнэмшилтэй, найдвартай байх вэ?

Гарч болох хариулт:

Анхдагч эх сурвалж.

Одоо суралцагчдыг үзүүлэнгийн гуравдугаар жишээг харахыг хүсээд дараах асуултыг асууна.

Эдгээр өгүүлбэрийн аль нь шууд баталгааг харуулж байна вэ?

Гарч болох хариулт:

Эхний өгүүлбэр (а). Учир нь үүнийг тухайн үйл явдлыг нүдээрээ харсан гэж мэдэгдэж буй

хүн хэлж байна.

Аль өгүүлбэр шууд бус нотлох бодит мэдээллийг харуулж байна вэ? Яагаад?

Гарч болох хариулт:

Хоёр дахь өгүүлбэр (б). Учир нь Болд алим хулгайлсан байж болох ч тухайн гэрч түүний

энэхүү үйлдлийг хараагүй. Болд алим хулгайлаагүй байж болох талтай (өөр хувилбар

бий).

Аль нотлох бодит мэдээлэл нь илүү хүчтэй эсвэл найдвартай байна вэ?

Гарч болох хариулт:

Шууд

Суралцагчдаас “Найдвартай байдлын талаар дүгнэлт гаргахад ашиглах тунгаан бодох бүдүүвч”

(Нөөц хэрэглэгдэхүүн 7.2)-ийн талаар болон бүдүүвчийн асуултыг бүрдүүлдэг элементтэй

холбоотой асуулт байгаа эсэхийг лавлаарай.

ДҮГНЭЛТ

Дараах асуултыг асууж, ерөнхий дүгнэлтийг хийнэ.

Зохиогчийн нэг талыг баримталсан хандлага нь түүний нотолгоог үнэн биш болгож байна уу?

Гарч болох хариулт:

Нэг талыг баримталсан хандлага нь нотолгоог заавал худал болгохгүй ч гэсэн энэ бол

нотолгооны үнэмшилтэй/ найдвартай байдалд дүгнэлт хийхдээ заавал харгалзаж үзэх

ёстой хүчин зүйлийн нэг юм.

Эх сурвалжийн итгэлтэй/найдвартай байдлын талаарх асуудал нь цаашид мэдээллийг хэрхэн

уншиж ойлгох байдалд ямар нөлөө үзүүлэх вэ?

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 7.1

ЖИШЭЭ

Жишээ 1

Чи нэг хуучин машин худалдаж авахаар төлөвлөж байгаа гэж бодъё. Харин машин техникийн

талаарх чиний мэдлэг хангалтгүй учраас тэр машиныг шалгуулахаар мэргэжлийн механикч

хүн хөлсөлж авчээ (энэ хүн машины одоогийн эзэмшигчтэй танил биш бөгөөд түүнтэй ямар

нэгэн холбоо байхгүй). Гайгүй сайн машин байна, алдахгүй наймаа болно гэж хэлжээ. Чи

түүнд итгэх ёстой юу? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад?

Жишээ 2

Үл мэдэгдэх нисдэг биет үзэгдсэн, “харь гарагийнхан” зочилсон, хөшөө баримал жинхэнэ

нулимсаар уйлсан гэх мэт ер бусын тохиолдлуудын тухай голлон бичдэг нэгэн алдартай

сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллийг чи уншиж сууна. Чиний анхаарлыг татсан нэгэн өгүүлэлд

Африкийн нэгэн алслагдсан оронд олон сая жилийн өмнө дэлхийг эзэгнэж байсан үлэг

гүрвэлийнх шиг “эвэртэй” хүмүүс амьдардаг тухай бичжээ. Эвэр нь хүмүүсийн нуруун дээр

ургасан байх ба тус бүр арваад сантиметрийн урттай гэжээ. Өгүүлэлд энэ хүмүүс Африкийн

яг хаана амьдардаг талаар дурдаагүй бөгөөд тэд өөрсдийгөө “гадаад ертөнцийн нөлөөнөөс

хамгаалах” хүсэлтэй байгаагаа тайлбарлажээ. Чи түүнд итгэх ёстой юу? Тийм бол яагаад?

Үгүй бол яагаад?

Жишээ 3

“Би харь гарагийнхныг ойн цоорхойд газардаж байхыг харсан. Тэр үед архи уугаагүй, орчин

тойрны харагдах байдал маш сайн байсан. Миний нүдний хараа сайн. Урьд өмнө хүмүүс

иймэрхүү мэдэгдэл хийхэд би итгэдэггүй байсныг хэн хүнгүй баталж чадна. Би ер нь аливаа

юманд амархан итгэж, хууртагддаггүй хүн л дээ” Чи түүнд итгэх ёстой юу? Тийм бол яагаад?

Үгүй бол яагаад?

76 77

МОДУЛЬ 9: СЭДЭВ 7

ЭХ СУРВАЛЖИЙН БАТАЛГААТАЙ БАЙДАЛ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 7.2

1. Хүн/ эх сурвалжийн талаарх асуулт:

Найдвартай байдлын талаар дүгнэлт гаргахад

ашиглах тунгаан бодох бүдүүвч

(а) Холбоо хамааралтай мэргэжлийн мэдлэг тэдэнд байна уу (туршлага, мэдлэг, мөн

магадгүй албан ёсны мэргэшил)?

(б) Үнэн зөв ажиглалтыг хийх чадвар тэдэнд байна уу? (нүдний хараа, сонсгол, үйл явдалд

хэр ойрхон байрлаж байсан, анхаарлыг нь сарниулах бусад зүйл байсан эсэх, тохирох

багаж хэрэгсэл, тухайн багаж хэрэгслийг ашиглах ур чадвар гэх мэт)

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 7.3

ЗӨВТГӨХ ТАЙЛБАР БА НОТЛОХ БОДИТ МЭДЭЭЛЭЛ

Жишээ 1.

“Би X-ийн гэрч болсон” гэдгийг “тэр надад X-ийг хэлсэн” гэдэгтэй

харьцуулах нь

(а) Тэнгэрээс нэг онгоц унахыг би харсан.

(б) Тэнгэрээс нэг онгоц унахыг харсан гэж надад нэг хүн хэлсэн.

(в) Нэр хүнд нь тэднийг найдвартай гэдгийг харуулж байна уу?

(г) Тухайн эх сурвалжид хувийн сонирхол юмуу нэг талыг баримталсан хандлага байна уу?

2. Мэдэгдэл ямар орчин нөхцөл/контекст дотор хийгдэж байна вэ?

3. Тухайн мэдэгдлийг дэмжих зорилгоор уг сурвалжийн өгч байгаа зөвтгөх тайлбарын талаарх

асуулт:

(а) Уг сурвалж нь өөрөө “X-ийн гэрч болсон” уу, эсвэл түүнд “X-ийн тухай хэлсэн” үү?

(б) Энэ нь анхдагч ба хоёрдогч эх сурвалжийн алинд нь суурилсан байна вэ?

(в) Энэ нь шууд баталгаа юмуу, шууд бус нотолгооны алинд нь суурилсан байна вэ?

ЖИШЭЭ 2.

Анхдагч эх сурвалжийг хоёрдогч эх сурвалжтай харьцуулах нь

(а) Чингис хааны дүү нь түүний тухай бичсэн байх

(б) Орчин үеийн түүхч эрдэмтэн Чингис хааны тухай бичсэн байх.

(г) Энэ нь найдвартай байдлын дараах шууд үндэслэлд тулгуурласан байна уу?

4. Тухайн мэдэгдлийн найдвартай байдал нөлөө үзүүлэх мэдэгдлийн мөн чанарын тухай асуулт:

(a) Чиний мэдэж байгаа бусад зүйлийг харгалзан дүгнэхэд энэ нь ийм юм тохиолдох

үндэслэл маш багатай санагдаж байна уу; эсвэл үнэхээр байж болох магадлал

өндөртэй, итгэхэд хялбар зүйл мэт санагдаж байна уу?

(b) Энэ нь суурь ажиглалтад үндэслэсэн мэдэгдэл байна уу, эсвэл оюун дүгнэлт хийж

гаргаж авсан дүгнэлт байна уу?

5. Бусад эх сурвалжаас үүнийг баталгаажуулж байна уу?

Жишээ 3.

Шууд баталгааг шууд бус нотолгоотой харьцуулах нь

(а) Болд алим хулгайлахыг би харсан.

(б) Болд алим хулгайлахыг би өөрөө хараагүй ч, тэр дэлгүүрээс гэртээ

ирэхдээ алим авчирсан ба дэлгүүрийн худалдагч хэн нэгэн алим хулгайлсан гэж

хэлсэн. Худалдагчийн алим алга болсон гэж хэлж байгаа тэр үед Болд дэлгүүрт

байсан.

78 79

МОДУЛЬ 9: СЭДЭВ 7

ЭХ СУРВАЛЖИЙН БАТАЛГААТАЙ БАЙДАЛ

БАГЦ СЭДВИЙН ДҮГНЭЛТ

Үүгээр “Тунгаан бодох чадвар” сэдвийн багц хичээл дуусч байгааг суралцагчдад хэлнэ. Энэ

багц сэдвээр заагдсан чадвар болон агуулгын талаар суралцагчид ямар сэтгэгдэлтэй, ямар

бодолтой байгааг нь мэдэхийн тулд дараах асуултыг асууж ярилцана. Үүнд:

1. Энэ багц сэдвийн ямар дасгал ажил хамгийн сонирхолтой байсан бэ? Яагаад?

2. Чиний хувьд шинэ юмуу сонирхолтой санагдсан, эсвэл шинээр сурч авсан зүйлийнхээ

заримыг нэрлэнэ үү?

3. Ямар зүйлийг ойлгоход хэцүү байсан бэ? Энэ багц сэдвийн агуулгатай холбоотой асуух

ямар нэгэн асуулт байна уу?

4. Чиний сурч авсан шинэ чадвараас алийг нь хэрэглэхэд хүндрэлтэй байна гэж бодож

байна вэ? Үүний талаар чи юу хийж болох вэ? Эдгээр шинэ чадварыг төлөвшүүлэхэд та

нар бие биедээ хэрхэн тусалж болох вэ?

5. Яагаад та нар энэ багц сэдвээр заасан чадварыг эзэмшсэн байх нь чухал гэж бодож

байна вэ?

6. Энэ багц сэдвээр заасан чадварын заримыг нь та нар хэрэглэж үзсэн үү? Ямар үр дүн

гарсан бэ?

7. Эдгээр чадвар нь та нарын цаашдын амьдралд ямар ач холбогдолтой байж болно гэж та

нар бодож байна вэ?

ЛАВЛАГАА МАТЕРИАЛ

Alberta Debate and Speech Association. (n.d.). A guide for briefing judges [Word File]. Retrieved

July 27, 2002, from http://www.compusmart.ab.ca/adebate/resources/guide to briefing

judges.doc

Arendt, C., Baty, J., E., Casey, B., Dayan, B., Peets, D., Pritchard, R., et al. (n.d.). Step by

step guide to debate [Word File]. Retrieved July 27, 2002, from http://www.compusmart.

ab.ca/adebate/resources/step by step guide to debate.doc

Davidson, K., Thalheimer, P., & Pritchard., R. (1999, August). Guide to introducing speech

and debate in the classroom (Version 6) [Word File]. Retrieved July 27, 2002, from http://www.

compusmart.ab.ca/adebate/resources/introducing in classroom.doc.

Driscoll, W. (2000). Discovering the world through debate: A practical guide to educational

debate for debaters, coaches and judges. New York: Central European University Press.

Familyplanet.org. (n.d.). Retrieved May 22, 2002, from http://www.familyplanet.org/card/index.ph.

Fisher, A. (2001). Critical thinking: An introduction. Cambridge: University of Cambridge

Press.

Hunter-Geboy, C. (1995). Life planning education: A youth development program. Washington,

DC: Advocates for Youth.

International Debate Education Association. (n.d.). Karl Popper debate ballot [Word File]. Retrieved

July 27, 2002, from http://www.idebate.org/files/kp_ballot.doc

International Debate Education Association. (2002). IDEA Debatabase: A-z index of topics.

Retrieved July 29, 2002, from http://www.debatabase.org/fullindex.asp

Paul, R., (with Binker, A. J. A.). (1995). Glossary: A guide to critical thinking terms and concepts.

In J. Willsen & A. J. A. Binker (Eds.), Critical thinking: How to prepare students for a

rapidly changing world (pp. 521-552). Santa Rosa, CA: Foundation for Critical Thinking.

The Reason Group Pty. Ltd. (2001, June). Using Reason!Able [PowerPoint File]. Retrieved

July 18, 2002, from http://www.goreason.com/presentations/Using_ReasonAble.zipRose, J.

(2002, July 20). Topics > Tourism > Summary: Do the benefits of tourism outweigh the costs?

Retrieved July 30, 2002, from http://www.debatabase.org/details.asp?topicID=160

Питер Саймон. (2003). Амьдрах ухаан: Шүүмжлэлт сэтгэлгээ. Цуврал ном. БСШУЯ,

НҮБ-ын Хүн амын сан, Монгол дахь Энх тайвны корпус. Шведийн хөгжил, хамтын

ажиллагааны агентлаг.

Питер Саймон, Алтанцэцэг,Д. (2007). Амьдрах ухааны чадварууд: Шүүмжлэлт сэтгэлгээ.

Цуврал ном. БСШУЯ, НҮБ-ын Хүн амын сан, Монгол дахь Энх тайвны корпус.

80 81

МОДУЛЬ 9: СЭДЭВ 7

ISBN:

Энэхүү багц гарын авлага нь үнэгүй тараагдах бөгөөд

зарж борлуулахыг хориглоно!

82

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!