11.02.2017 Views

Холбоо тогтоох

Холбоо тогтоох

Холбоо тогтоох

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

3

МОДУЛЬ

ХОЛБОО ТОГТООХ

“АМЬДРАХ УХААНЫ ЧАДВАР” БАГЦ ГАРЫН АВЛАГА

МОДУЛЬ

3

3 ДАХЬ ХЭВЛЭЛ

ХОЛБОО ТОГТООХ

“АМЬДРАХ УХААНЫ ЧАДВАР” БАГЦ ГАРЫН АВЛАГА

Шинэчлэн боловсруулсан:

Дашзэвэгийн Алтанцэцэг

Хянан тохиолдуулсан:

Зөвлөхөөр ажилласан:

Эх бэлтгэсэн:

Цамбын Түвшинтөгс

Чулуунбаатарын Байгалмаа

Жозефин Соварин

Анандита Филипоз

Уттара Бхарат Кумар

Элбэгзаяагийн Ангараг

Ганбаатарын Санчир

Энд илэрхийлсэн үзэл санаа нь зохиогчдынх бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн албан ёсны

байр суурийг илэрхийлэхгүй.

Улаанбаатар хот. 2016 он

ГАРЧИГ

Өмнөх үг ............................................................................................................... 1

Удиртгал ............................................................................................................... 2

Үндсэн ойлголт .................................................................................................... 4

Сэдвийн танилцуулга ........................................................................................... 5

Үнэлгээ .................................................................................................................. 7

Сэдэв 1. Үерхэл нөхөрлөл..................................................................................... 9

Сэдэв 2. Болзоо, болзооны үеийн хүчин............................................................... 19

Сэдэв 3. Холбоо тогтоох, зай барих...................................................................... 33

Сэдэв 4. Хайр дурлалын холбоо............................................................................ 43

Сэдэв 5. Бэлгийн харилцаа ба шийдвэр гаргалт.................................................. 58

Сэдэв 6. Бусадтай тогтоосон холбоондоо үнэлгээ өгөх...................................... 68

Сэдэв 7. Эрүүл бус холбоог таслах....................................................................... 81

ХОЛБОО ТОГТООХ

ӨМНӨХ ҮГ

”Амьдрах ухааны чадвар” багц гарын авлагын гурав дахь модуль нь “Холбоо тогтоох” юм.

Энэ модулийн агуулгыг өсвөр үеийнхэн төдийгүй насанд хүрэгчид ч судалж болно. Үүнийг

судалснаар тогтоосон холбоо харилцаагаа зохицуулж сурахаас гадна бусадтай ойртон

нөхөрлөж, шинэ хүмүүстэй танилцан, холбоо харилцаагаа өргөжүүлэх чадвартай болоход нь

тусална.

Уг гарын авлагыг гурав дахь удаагаа хэвлэн өргөн барьж байна. Анхны хэвлэлийг англи хэл

дээр Монгол дахь Энх тайвны корпусын сайн дурын ажилтан Питер Саймон бичиж, Нэгдсэн

Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүн амын сангийн Өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл

мэндийн төслийн Олон улсын зөвлөх Андреа Ирвин хянан тохиолдуулжээ. Монгол хэл рүү

Амгаабазарын Гэрэлмаа орчуулж, Балсангийн Энхбат, Шагдарын Оюунцэцэг, Төмөрбатын

Баасанцэрэн нар хянан тохиолдуулж, зургийг Баасансүрэнгийн Болормаа зуржээ. Нэг дэх

хэвлэлийг БСШУЯ, НҮБ-ын Хүн амын сан, Монгол дахь Энх тайвны корпусын тусламжтайгаар

2003 онд англи, монгол хэлнээ хэвлэсэн.

Энэ гарын авлагын эрэлт хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж, дахин хэвлэх шаардлага байнга

гардаг тул НҮБ-ын Хүн амын сан болон Монгол дахь Энх тайвны корпус санаачлан, техник

санхүүгийн тусламж үзүүлэн, 2007-2008 онд хоёр дахь удаагаа хэвлэжээ. “Холбоо тогтоох”

модулийн хоёр дахь удаагийн хэвлэлийг Дашзэвэгийн Алтанцэцэг сайжруулан боловсруулж,

Чулуунбаатарын Байгалмаа хянан тохиолдуулжээ.

Гурав дахь удаагийн хэвлэлийг НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн

дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сан, Монгол улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж

буй “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр (2013-2017)“-ийн хүрээнд дахин сайжруулан шинэчилж,

хэвлэлээ.

“Холбоо тогтоох” модулийн гурав дахь хэвлэлийг НҮБ-ын Хүн амын сангийн Ази номхон

далайн бүсийн зөвлөх Жозефин Соварин, Анандита Филипоз, Жонс Хопкинсийн их

сургуулийн зөвлөх мэргэжилтэн Уттара Бхарат Кумар, мөн гарын авлагыг ашиглаж хэрэглэдэг

мэргэжилтэн, сургагч багш нарын санал зөвлөмжийн дагуу Дашзэвэгийн Алтанцэцэг

сайжруулан боловсруулж, өмнөх хувилбарын зарим сэдвийг нэгтгэх, зарим үйл ажиллагаа,

тухайлбал, ажлын ярилцлага өгөх нь танихгүй хүнтэй холбоо тогтоох нэг хэлбэр болох талаас

нь зөвлөмжлөн шинээр боловсруулан тусгах зэрэг агуулгын өөрчлөлт хийснээс гадна хэл,

найруулгын засвар хийсэн болно. Түүнчлэн НҮБ-ын Хүн амын сангийн редакцийн зөвлөлийн

гишүүд болон Цамбын Түвшинтөгс, Чулуунбаатарын Байгалмаа нар хянан тохиолдуулсан.

“Холбоо тогтоох“ модулийг дахин хэвлэхэд өөрийн үнэтэй хувь нэмэр оруулсан бүх хүнд гүн

талархал илэрхийлье.

1

МОДУЛЬ 3

УДИРТГАЛ

ХОЛБОО ТОГТООХ ЧАДВАР ГЭЖ ЮУ ВЭ?

Таньдаг, таньдаггүй ямар ч хүнтэй соёлтой сайхан харилцах чадварыг холбоо тогтоох чадвар

гэнэ. Хүмүүстэй ажил, амьдралын шаардлагаар шинэ холбоо тогтоох, түүнийгээ үргэлжлүүлэх,

үнэлгээ дүгнэлт өгөх, тогтоосон холбоогоо эерэг замаар таслах зэрэг нь холбоо тогтоох

чадварын жишээ болно.

Бусадтай холбоо тогтоох чадвартай байна гэдэг нь хүн насан туршийн амьдралдаа хүмүүстэй

харилцаж, түүний үр дагаврыг ойлгодог байна гэсэн үг. Түүнчлэн холбоо тогтоох чадвартай

байхын өөр нэг сайн тал нь холбоотой байдаг хүмүүсийнхээ үзэл бодол, үнэт зүйлийг мэддэг,

түүнчлэн бусад хүний хүлээн зөвшөөрөх боломжгүй сул талыг мэдэж авах явдал юм. Бусад

хүнтэй тогтоосон холбоогоо цаашид үргэлжлүүлэх эсэхээ шийдэх, өөрөөр хэлбэл, хэн нэгэнтэй

илүү ойртох, эсвэл хэн нэгнээс зай барих гэсэн үед уг чадвар хэрэг болдог. Холбоо тогтоох

чадвар нь бусдыг таньж мэдэх, тэдэнтэй цаашид харилцахад тус болно. Холбоо тогтоох

чадвартай байх нь өөртэй нь харилцдаг хүмүүст анхаарал тавьж байгааг харуулахаас гадна

найз нөхөд, дотны хүн, хамаатан садны дунд гарах элдэв бэрхшээлтэй асуудлыг зохицуулах

талаар зөв шийдвэр гаргахад нөлөөлнө.

ХОЛБОО ТОГТООХ ЧАДВАР ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Нийгмийн амьдралын шаардлагаар хүмүүс хоорондоо харилцаанд орж, холбоо хамааралтай

болдог. Хүмүүс ажил, сургууль дээрээ амжилт олох эсэх нь багш, ажил олгогч, хамтран

ажиллагч зэрэг хүмүүстэй тогтоосон харилцаатай хамааралтай байдаг. Хүний амьдралын хувьд

найз нөхөд, хайртай хүмүүсийн хоорондох холбоо харилцаа нь тэдэнд сэтгэлийн ханамж, баяр

баяслыг авчирч байдаг. Гэр бүлийн дотно холбоо нь хүмүүст ая тухтай, аюулгүй амьдралыг

мэдрүүлдэг. Эндээс үзэхэд хүний амьдралын бүхий л хэсэгт холбоо тогтоох чадвар чухал

үүрэгтэй нь харагдаж байна.

Холбоо тогтоох чадвар муутай хүмүүс ганцаардаж, хэн нэгэнтэй бат бэх холбоо харилцаатай

болж нөхөрлөх, түүнийг үргэлжлүүлэхэд бэрхшээлтэй тулгардаг. Заримдаа хүмүүс эрүүл

бус холбоонд орсон байдаг. Эрүүл бус холбоо гэдэг нь хүмүүс найзалж нөхөрлөхөд хэн нэг

нь давуу эрх мэдэлтэй байх, хэн нэг нь хүчирхийллээр асуудлыг шийдэх, хэн нэг нь бусдын

анхаарал халамжаас хол, эсвэл дарамтад байх зэрэг харилцааг хэлж байгаа юм.

Мэдээллийн технологийн хөгжил дэвшлийн эрин үед өсвөр үе, залуучууд кибер ертөнцөд

хүмүүстэй холбоо тогтоохдоо эрсдэлд орох талтайг санах хэрэгтэй. Интернэтээр танилцсан

хүн өөрийнхөө жинхэнэ нэр, бодит дүрээ нуун зориудаар төөрөгдүүлж, хуурсан тохиолдолд

түүнд шууд итгэсэн хүн хохирогч болоод үлдэх талтай.

Бодит амьдралын жишээнээс үзэхэд зарим нь ийм эрүүл бус холбооноос гарах чадваргүй

учраас өөрөө түүндээ шаналж, өөртөө болон бусдад гомдон, “занганд байгаа” мэт амьдардаг.

Холбоо тогтоох чадвартай хүмүүс нь тогтоосон холбоо харилцаагаа зохицуулж сурсан байдаг.

Ийм хүмүүс нь бусадтай ойртон нөхөрлөж, шинэ хүмүүстэй танилцан, холбоо хэлхээгээ

өргөжүүлж чаддаг. Нөхөрлөл гэдэг нь тэдний хувьд ямар утга учиртай болохыг мэддэг тул

түүнийгээ гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ, ямар хэмжээнд байлгахаа ч мэддэг. Ийм

хүмүүс нь ойр дотно холбоотой бусад хүнд анхаарал халамж тавьж, тэднийг ойлгож байгаагаа

харуулж, холбоо харилцаагаа гүнзгийрүүлэхэд хүчин чармайлт гаргаж чаддаг.

2

ХОЛБОО ТОГТООХ

Холбоо тогтоох чадвартай хүмүүс нь өөрсдийн бий болгосон холбоо харилцаанд үнэлгээ

дүгнэлт өгч чаддаг, холбоогоо эрүүл бус байдалд оруулах нөхцөл байдлаас хамгаалж

чаддаг. Мөн өөрийгөө хэн болох, юуг үнэлдэг, өөрийн хэм хэмжээ зэргийг өрөөл бусдад

мэдрүүлж, харилцаагаа цаашид бэхжүүлж, бэрхшээлтэй асуудал үүсэхэд түүнийг зохицуулж,

шаардлагатай үед уг холбоог тасалж чаддаг.

3

МОДУЛЬ 3

ҮНДСЭН ОЙЛГОЛТ

Үерхэл нөхөрлөл

Бие биедээ ойр дотно байж, өөрийн болон амьдралын жаргал зовлонгоо хуваалцдаг хүмүүсийг

найзууд гэдэг. Хүнийг сайн найз болгодог цорын ганц арга зам гэж байдаггүй. Үерхэл нөхөрлөл

нь олон янз хүмүүсийн бусдад итгэх, санаа бодлоо хуваалцах, харилцах зэрэгтэй холбоотой.

Үерхэл, нөхөрлөлийн утга учир, хэм хэмжээ, хэнтэй ямар асуудлын тухай ярилцах зэрэг нь

тухайн хүний өөрийнх нь шийдэх асуудал юм.

Хайр

“Хайр гэж юу вэ?” гэсэн асуулт хүн төрөлхтөн бий болсон үеэс өнөөг хүртэл бидний амьдралд

байсаар ирсэн ч одоо болтол тодорхой хариулт өгч чадаагүй хэвээр л байна. Өөрийн амьдралд

тохиолдож байсан хайр дээр тогтсон зарим холбоог эргэцүүлэн бодож, ойр дотны найз,

дурлалт хос, гэр бүлийн хүмүүсийн холбоог авч үзэх нь чухал.

Зөвшөөрөх

Зөвшөөрөх гэдэг нь бусдын дэвшүүлсэн тодорхой нөхцөл, санал хүсэлтийг хүлээж авах гэсэн

үг юм. Хүнийг зөвшөөрөөгүй байхад нь бэлгийн ямар нэг зан үйлд татан оролцуулах нь бэлгийн

хүчирхийлэл, улмаар хүчингийн асуудалд хүргэх болно. Хүн аливаа асуудалд зөвшөөрөл өгөх,

өгөхгүй байх, эсвэл зөвшөөрлөө хүссэн цагтаа цуцлах эрхтэй.

Болзооны үеийн хүчин

Хайр дурлалын холбоотой шинэхэн хос төдийгүй үерхэж байгаа хүмүүс болзооны үед хэн

нэгийгээ хүчээр бэлгийн хавьталд оруулах тохиолдол гардаг. Үүнийг болзооны үеийн хүчин

гэж хэлдэг. Энэ нь ихэвчлэн таньдаг хүмүүс, дурлалт хосын хүрээнд болдог учраас ихэнхдээ

нуугаад өнгөрдөг төдийгүй “хүчин” болсон гэдгийг мэдэлгүй өнгөрөх нь элбэг байдаг. Болзооны

үеийн хүчинд өртсөн хүмүүсийн олонх нь энэ явдлыг хүчин гэж тооцдоггүй байна. Үүнээс болж

зарим нь сэтгэлээр унаж, болсон бүх явдалд өөрийгөө буруутгадаг.

Эрх мэдэл

Хүмүүсийн хоорондох холбоонд эрх мэдлийн ялгаа гарч, хэн нэгэн нь үйл ажиллагаанд хяналт

тавих, шийдвэр гаргахад давамгайлж оролцохыг эрх мэдэл гэдэг. Эрүүл холбоо харилцаа

гэдэг нь хосын амьдралд хоёулаа өөрсдөө хяналт тавих, шийдвэр гаргахад тэгш эрх мэдэлтэй

оролцохыг хэлдэг. Эрүүл бус холбоо харилцаа гэдэг нь хосын аль нэг нь нөгөөгөөсөө илүү

эрх мэдэл эдлэхийг хэлдэг. Хүмүүсийн холбоо харилцааг ажиглахад ихэнх тохиолдолд (гэхдээ

дандаа биш) эрэгтэй хүн, эсвэл насаар арай ахмад хүн нь илүү эрх мэдэлтэй байдаг. Эрх

мэдлийн тэнцвэрт бус байдал нь тухайн хүмүүсийн нийгэмд эзэлж байгаа байр суурь, хөрөнгө

чинээ, мэдлэг чадвар, биеийн хүч чадал, өөртөө итгэх итгэл зэргээс үүдэлтэй. Дарамт

шахалтыг ил, далдаар ашиглан эрх мэдлээр илүү болсон хүн нь нөгөөгийн хүсээгүй зүйлийг нь

тулган хийлгэж, өөрийн хүссэнээр байлгаж чаддаг. Ер нь эрх мэдлийн тэнцвэрт бус байдал нь

нэгнийх нь хүсэл сонирхлыг боогдуулж, бие дааж шийдвэр гаргах чадварыг улам доройтуулдаг

төдийгүй бага эрх мэдэл бүхий хүнийг бие, сэтгэл, бэлгийн хүчирхийлэлд оруулж болзошгүй

аюултай нөхцөл үүсгэдэг.

4

ХОЛБОО ТОГТООХ

СЭДВИЙН ТАНИЛЦУУЛГА

СЭДЭВ 1. Үерхэл нөхөрлөл.

Энэ сэдвээр оролцогчид үерхэл нөхөрлөлийн чухал шинж чанаруудын тухай үзэх болно.

Мөн өөрийнхөө хүрээлэл дэх нөхөрлөлийн холбоонд үнэлгээ өгч, эдгээрээс аль нь тэдний

хувьд дотны найз болох, аль нь жирийн нэг нөхөр юмуу ажил төрлийн холбоотой болохыг

тодорхойлно.

СЭДЭВ 2. Болзоо, болзооны үеийн хүчин.

Энэ сэдвээр оролцогчид хайр дурлалын холбоо хэр зэрэг гүнзгийрдэг талаар эрэгтэй, эмэгтэй

хүний байр сууринаас хандан ярилцах болно. Залуу хүмүүс танилцахдаа болзох, үнсэх, илэх,

таалах зэрэг эрсдэлгүй бэлгийн зан үйл үйлдэж болох, мөн нөгөөтэйгүүр болзооны үеийн

хүчингийн нэгэн тохиолдолтой танилцаж, болзооны үеийн хүчингээс сэргийлэх арга замын

талаар судалж үзэх болно.

СЭДЭВ 3. Холбоо тогтоох, зай барих.

Бусадтай холбоо тогтоохдоо баримтлах зүйл болон шохоорхол, хайрын ялгааг тодорхойлох,

танихгүй хүнтэй холбоо тогтооход учирч болох бэрхшээл, бусадтай тогтоосон нөхөрлөлийн

холбоог таслах, эсвэл түүнээс холдох шалтгааны талаар судална.

СЭДЭВ 4. Хайр дурлалын холбоо.

Оролцогчид эрүүл хайр дурлалын холбооны онцлог болох таван шинж чанарыг болон

эдгээрийг хэрхэн илэрхийлэх тухай үзнэ. Оролцогчид сайн найз залуу/найз охинд байх ёстой

шинжүүдийг судалж үзээд, тэдэнд байвал зохих шинж чанаруудтай харьцуулж үзэх болно.

СЭДЭВ 5. Бэлгийн харилцаа ба шийдвэр гаргалт.

Бэлгийн харилцааны үед юуг зөвшөөрөл гэж үзэж болох тухай ярилцаад зөвшөөрч байгаагаа

хэрхэн илэрхийлж болох аргууд болон зөвшөөрөл өгөхөөсөө өмнө ямар асуудлыг бодож үзэх

шаардлагатай талаар үзэх болно. Оролцогчид өөрийн сонирхож байгаа хүнтэй уулзах, бэлгийн

харилцаанд орж эхлэх зэрэг бэлгийн харилцаатай холбоотой янз бүрийн асуудлаар, түүний

дотор бэлгийн хавьтлын талаар хэрхэн ярилцах арга замын талаар багаараа хамтран ярилцаж

шийдвэрлэх болно.

СЭДЭВ 6. Бусадтай тогтоосон холбоондоо үнэлгээ өгөх.

Энэ сэдвээр оролцогчид бусадтай тогтоосон холбоонд үнэлгээ дүгнэлт өгөх арга замын

талаар зохих ойлголттой болж, түүнийгээ өөрийн болон бусдын тогтоосон холбоог үнэлэхэд

ашиглах дадлага хийнэ. Дараа нь оролцогчид хүмүүсийн хоорондын зарим холбоог

сайжруулах шаардлагатай болсон эсэхийг хэрхэн мэдэх, ямар үед холбоог таслах талаар

эргэцүүлэн бодох, ийм тохиолдолд өөртөө итгэлтэй харилцах замаар хэрхэн шийдвэрлэж

болохыг харуулсан бүдүүвчийг судалж, түүнийг хэрхэн хэрэглэх дасгал хийх болно. Эцэст

нь оролцогчид бэрхшээлтэй тулгараад байгаа хэд хэдэн тохиолдолтой танилцан, тэдгээрийг

хэрхэн зохицуулж болох талаар ярилцах болно.

5

МОДУЛЬ 3

СЭДЭВ 7. Эрүүл бус холбоог таслах.

Энэ сэдвээр оролцогчид хүмүүсийн хоорондын холбооны эрүүл ба эрүүл бус байдлыг

тодорхойлох шинж чанарыг үзэх болно. Оролцогчид үерхэл нөхөрлөл болон хайр дурлалын

холбоонд эрх мэдлийн ялгаа хэрхэн үүсдэг болохыг судалж, энэ ялгаа гүнзгийрснээс болж

гарах үр дагаврын талаар ярилцах болно. Мөн өөрсдийн үнэлж үздэг шинжийг тодорхойлж

холбоо эрүүл бус байгааг харуулах ямар шинж тэмдэг нь уг холбоог таслах шалтгаан болох

талаар тодорхойлон ярилцах болно.

6

ХОЛБОО ТОГТООХ

ҮНЭЛГЭЭ

I хэсэг. Мэдлэг

Завар: Өгөгдлийг уншаад хариултаа тохирох баганад “+” тэмдэг тавина уу.

№ Өгөгдөл Тийм Үгүй

1

2

3

4

5

6

Үерхэл нөхөрлөл чухал гэж үздэг хүмүүсийн санал бодол хэзээ ч

өөрчлөгдөхгүй.

Хүмүүсийн үерхэл нөхөрлөлийн хэв маяг нь бие биеэсээ ялгаатай

байдаг бөгөөд найз нөхдийн тоо ч харилцан адилгүй байдаг.

Болзож уулзах үедээ нэг нь хүсээгүй байхад албадан бэлгийн

хавьталд хүчээр оруулах нь хүчингийн нэг хэлбэр.

Хайр дурлалын холбоог эрүүл байгааг харуулдаг онцлог шинж чанар

байдаг.

Хүнтэй уулзахдаа тохиролцсон цагтаа ирэхгүй байх нь тэр хүний

өөрийнх нь хариуцлагаас илүү уулзах хүнээ хүндэтгэхгүй байгаа

хэрэг.

Шаардлагатай үед холбоогоо таслах тухай бие биедээ шууд ярих нь

асуудлыг зохицуулан шийдвэрлэх хамгийн оновчтой арга зам.

II хэсэг. Чадвар

Заавар: Өгөгдлийг уншаад өөрийнхөө хариултад тохирох тоог дугуйлна уу.

Өгөгдөл

Байнга

Заримдаа

Огт үгүй

1

Бэлгийн харилцаанд орохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж “үгүй”

гэж хэлэхэд нь үйлдлээ шууд больдог.

2 1 0

2 Сексийн талаар ярих төвөгтэй байдаг. 2 1 0

3

4

5

Тухайн зан үйлээс урган гарч болох эрсдэл, үр дагаврыг

мэдсэнээр эрсдэлээс урьдчилан сэргийлж чаддаг.

Өөртөө төрж байгаа мэдрэмж болон холбоо тогтоосон хүнийхээ

талаар гэрийнхэнтэйгээ илэн далангүй ярилцдаг.

Үүссэн асуудлыг шууд илэрхийлэх, эсвэл түүнтэй нүүр тулахаас

эмээдэг.

2 1 0

2 1 0

2 1 0

6 Би бусдынхаа өөр үзэл бодол, сонирхлыг хүлээн зөвшөөрч чаддаг. 2 1 0

7

МОДУЛЬ 3

III хэсэг. Хандлага

Заавар: Өгөгдөл тус бүрийг уншаад өөрийнхөө үзэл бодолд тохирч байгаа хэсгийг дугуйлна уу.

Өгөгдөл

Санал

нийлнэ

Эргэлзэж

байна

Санаа

нийлэхгүй

1

2

Нөхөрлөлийн чухал шинж чанарын талаар эрэгтэй, эмэгтэй хүний

бодол ялгаатай.

Үерхэл, нөхөрлөлийн хувьд таны чухал гэж үздэг байсан шинж

чанар сүүлийн 5 жилийн дотор өөрчлөгдсөн.

1 2 3

1 2 3

3 Цөөн хэдхэн сайн найзтай байсан нь дээр гэж ихэнх хүн боддог. 1 2 3

4

5

Эрчүүд өөрийн хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхлоо

ойлгуулахад илүү анхаарах ёстой.

Үерхэл, нөхөрлөлөө таслах, зарим найзаасаа холдох зэрэг

нь тухайн хүний үзэл бодол, үнэт зүйл, хүсэл мөрөөдлөөс

шалтгаална.

1 2 3

1 2 3

6

Эмэгтэй хүн хэн нэгэнтэй дотно харилцаатай болохыг хүсч байгаа

бол үүнийг эхэлж санаачилж болохгүй

1 2 3

8

Сэдэв 1

ҮЕРХЭЛ НӨХӨРЛӨЛ

ЗОРИЛГО

Энэ сэдвээр үерхэл нөхөрлөлийн хамгийн чухал шинж чанарын тухай судлан, найз нөхөдтэйгөө

тогтоосон холбоо, харилцааны талаар эрэгцүүлэн бодож, хэн нь хамгийн ойр дотны найз

болох, хэн нь жирийн нөхөд болохыг тодорхойлно.

ЗОРИЛТ

Тус сэдвийг судалснаар суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна.

Үүнд:

• Үерхэл нөхөрлөлийн хувьд хамгийн чухал олон шинжийг хэлэх

• Өөрсдийн бусадтай тогтоосон үерхэл нөхөрлөлийн хэв маягийг тодорхойлох (жишээлбэл,

цөөн хэдэн сайн найзтай боловч олон танилтай, эсвэл цөөхөн танилтай боловч олон сайн

найзтай гэх мэтээр)

• Өөрийн танил нэгэнтэй ойртон нөхөрлөхийн тулд хийх зарим үйлдлийг хэлэх

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• Хоосон карт юмуу жижиг цаас –суралцагч бүрт хоёр ширхэгийг

• “Нөхөрлөлийн хүрээ” (Нөөц хэрэглэгдэхүүн 1.1) - том үзүүлэн хэлбэрээр

• “Нөхөрлөлийн таван түвшин” (Нөөц хэрэглэгдэхүүн 1.2) – боломжтой бол суралцагч бүрт,

эсвэл хоёр хүний дунд нэг хувийг, эсвэл нэг том үзүүлэн байдлаар бэлтгэх

• “Сайн найзын шинж чанар” (Нөөц хэрэглэгдэхүүн 1.3) – боломжтой бол суралцагч бүрт

нэг хувь, эсвэл том үзүүлэн дээр бичиж бэлтгэх

ҮЕРХЭЛ НӨХӨРЛӨЛ

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Хүмүүсийн үерхэл нөхөрлөлд юуг хамгийн чухал гэж үзэх нь хүн бүрээс хамаарах ба адил

байх албагүй.

• Үерхэл нөхөрлөлд юуг чухал гэж үздэг тухай хүмүүсийн санал бодол нь яваандаа

өөрчлөгдөж болно.

• Хүмүүсийн үерхэл нөхөрлөлийн холбоо нь хэр зэрэг ойр дотно байдгаас хамаарч янз бүр

байдаг.

• Хүмүүсийн үерхэл нөхөрлөл нь харилцан адилгүй байдаг бөгөөд заримтай нь ойр дотны

найз, заримтай нь ердийн нөхөд байхад заримтай нь зүгээр жирийн танил байдаг.

СУРГАЛТЫН ЯВЦ

“Үерхэл нөхөрлөл” сэдвийн явцад үерхэл нөхөрлөлийн холбооны талаар эргэцүүлэн бодож,

нарийвчилж үзнэ. Ямар шинжээр нь түүнийг сайн найзаа гэж үзэх, ямар хүнийг өөрийнхөө

ойрын хүрээлэлд багтааж, зовлон жаргалаа хуваалцаж болох талаар дасгал ажиллана.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Харилцаа холбоо

Сургалт эхлэхэд “бие халаах” дасгалаар суралцагчдад үерхэл нөхөрлөлийнхөө талаар бодох

боломж олгож, зарим өгүүлбэрийг самбарт бичиж, хэлэлцэнэ. Сургагч багш өгүүлбэр бүрийг

чангаар уншиж өгөх үед суралцагчид үг хэлэхгүй, дохиогоор харилцах ба уг өгүүлбэртэй санал

бүрэн нийлж байвал эрхий хуруугаа гозойлгоно, эргэлзэж байвал хуруунуудаа салгалгүй гараа

өргөнө, эсэргүүцэж байвал чигчий хуруугаа гозойлгоно. Нэг өгүүлбэр уншсаны дараа энэ

талаар өөр бодолтой байгаа суралцагчдаас учир шалтгаан, байр суурийнх нь талаар асууж,

тайлбарлуулна.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Энэ дасгалын зорилго нь заавал “зөв” хариултыг олуулах бус харин үерхэл нөхөрлөлийн

талаар бодож, ярилцах эхлэлийг бий болгох нь чухал юм.

Хүнд хэд хэдэн сайн найз байж болно.

Хүн олон танилтай байх нь чухал.

Жинхэнэ найз бол юу бодож байгаагаа үнэнээр нь хэлдэг.

Жинхэнэ найзууд хоорондоо маргадаггүй.

Хэрэв чи хүнд дурласан бол найзуудаа мартахад буруудах зүйлгүй.

Дараа нь үерхэл, нөхөрлөлийн хамгийн чухал шинж чанарыг суралцагч бүрээр илүү нарийн,

нухацтай тунгаан бодуулах дасгал ажил хийлгэнэ. Суралцагч бүрт нэжгээд хоосон карт тарааж

өгөөд (энэ нь таны бэлдсэн картын тал нь болох ёстой), дараах өгүүлбэрийг самбарт бичнэ:

“________________ нь миний сайн найз, яагаад гэвэл ....................”

Суралцагчдаас хамгийн сайн найзынхаа тухай бодохыг хүсээд, найзынхаа нэрийг дээрх

өгүүлбэрийн эхний хоосон зайд бичиж, түүнийг өөрийн найз гэж үзэх ямар шинж түүнд байгааг

дараагийн хоосон зайд бичихийг хүснэ.

11

МОДУЛЬ 3: СЭДЭВ 1

Дараа нь картуудыг хураан авч, хооронд нь холино. Сургагч багш картан дээр бичсэн

өгүүлбэрүүдийг нэг нэгээр нь уншихдаа найзын чинь нэрийг орхиод, харин сайн найзын шинж

чанарыг уншингаа самбарт жагсаан бичнэ. Бүх өгүүлбэрийг уншиж дуусаад, жагсаалт дээр

нэмэх зүйл байгаа эсэхийг асуугаад, нэмж хэлсэн шинж чанарыг самбарт бичнэ.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Бичихдээ шинж чанарыг үйлт нэрээр нэршүүлэн бичихийг хичээгээрэй. Жишээлбэл, “тэр

надад бүхий л зүйлийн тухай үнэнийг хэлдэг” гэсэн өгүүлбэрийг “үнэнч шударга байх” гэж

бичих, эсвэл “тэр залуу хэзээ ч намайг гутааж доромжилдоггүй” гэдгийг “хүндлэх” гэж бичнэ.

Суралцагчдыг 4-5 хүнтэй багт хуваагаад, хамгийн ойр дотны найзад тань байгаасай гэж хүсдэг

шинж чанарын талаар ярилцаад хамгийн чухал таван шинж чанарыг хамтарч гаргахыг хүснэ.

Энэ ажлыг гүйцэтгэхдээ самбарт бичсэн жагсаалтыг ашиглаж болохоос гадна өөрсдөө шинэ

жагсаалт гаргаж болно.

Хамтарч бичсэн шинж чанаруудыг ач холбогдлоор нь 1-5 хүртэл тоогоор эрэмбэлнэ. Хамгийн

чухал гэж үзсэн шинж чанарыг “1” дараагийнхийг “2” гэх мэтээр дугаарлаж, ач холбогдлоороо

арай бага гэж үзсэн шинж чанарыг “5” гэж дугаарлана гэсэн үг.

10 минутын дараа багуудын сонгосон шинж чанаруудыг уншуулж, хэрхэн дугаарласан

шалтгааныг тайлбарлуулна. Суралцагчдаас дараах асуултыг асууна:

Ямар шинж чанар нь хамгийн чухал гэдгийг хамтарч шийдэхэд хялбар байв уу, хүнд байв

уу? Яагаад?

Аль шинж чанар нь хамгийн чухал болохыг танай баг хэрхэн шийдсэн бэ? Багийн дотор

санал зөрөлдөөн гарсан уу? Танай багийнхнаас өөр ямар санал гарсан бэ?

Нөхөрлөлийн чухал шинж чанарын талаар эрэгтэй, эмэгтэй хүний бодол ялгаатай нь

ажиглагдав уу? Ямар ялгаа гарсан бэ?

Багуудын жагсаалтаас үзэхэд нөхөрлөлийн ямар шинж чанар олон давтагдаж байгааг

та нар ажиглав? (Самбарт бичсэн жагсаалтаас дурдсан шинж чанарыг дугуйлна. Хэрвээ

дурдсан шинж чанар нь жагсаалтад багтаагүй бол нэмж бичээд дугуйлна.)

Та өөрийн хамгийн дотны болон жирийн нэг найзаасаа ямар нэг адилхан шинж чанарыг

эрдэг үү? Таны хүсэн хүлээж байдаг шинж чанар юугаараа адил, юугаараа ялгаатай байна

вэ?

Үерхэл, нөхөрлөлийн хувьд таны чухал гэж үздэг байсан ямар шинж чанар сүүлийн 5

жилийн дотор өөрчлөгдсөн бэ? Тийм бол яагаад өөрчлөгдсөн гэж та бодож байна вэ?

Суралцагчдад “Сайн найзын шинж чанар“ (Нөөц хэрэглэгдэхүүн 1.3)-ыг тарааж өгнө. Тэд бие

даан ажиллаж, өөрийн дүн шинжилгээг хийнэ.

12

ҮЕРХЭЛ НӨХӨРЛӨЛ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Үерхэл, нөхөрлөлийн хүрээ

Үйл ажиллагааны эхэнд суралцагчид өөрийн ойр дотны болон жирийн найзууд ямар хүмүүс

болох тухай бодож эргэцүүлнэ гэдгийг хэлнэ. Урьдчилан бэлтгэсэн “Нөхөрлөлийн хүрээ”

(Нөөц хэрэглэгдэхүүн 1.1)-үзүүлэнг дэлгэн харуулна. Хамгийн ойрын найзууд нь дотор талын

тойргуудад, жирийн найзууд нь захын тойргуудад, энгийн танилууд нь тойргийн гадуур байрлаж

байгааг харуулсан гэдгийг тайлбарлана. “Нөхөрлөлийн таван түвшин” (Нөөц хэрэглэгдэхүүн

1.2)-материалыг тарааж өгнө. Хэрвээ том үзүүлэн байдлаар бэлдсэн бол түүнийг дэлгэн

харуулна. Энэ материал дээрх мэдээллийг суралцагчдын хамтаар уншина. Суралцагчаар

өөрийн нөхөрлөлийн хүрээг тойргоор үзүүлэх дасгал хийлгэнэ. Энэ даалгаврыг хураалгах

шаардлагагүй. Хэрвээ том үзүүлэн ашиглаж байгаа бол суралцагчдаар дэвтэр дээр нь түүнтэй

адил давхар тойрог зуруулна. Найз нөхөдтэйгээ хэр зэрэг холбоотой байдгаар нь ялгаж,

тэдний нэрийг зохих тойрогт бичихийг суралцагчдаас хүснэ. Хэрэв хүсвэл зарим найзынхаа

нэрийг тойргуудын завсар хооронд (өөрөөр хэлбэл, зураас шугам дээр) бичиж болно. Хэрвээ

суралцагчид хамаатан саднаасаа хэн нэгийг өөртөө хамгийн ойр дотны хүн, найзаа гэж үздэг

бол тэдний нэрсийг ч бичиж болно.

Энэ ажлыг гүйцэтгэж дууссаны дараа үлдсэн хоосон картуудыг нэг нэгээр нь тарааж өгөөд,

эдгээр карт дээр нөхөрлөлийн хүрээг гурван хэсэг болгон тэдгээрт бичсэн хүний тоог нэгтгэн

бичихийг хүснэ.

Үүнд:

Дөрөв ба тав дахь түвшинд бичсэн нөхөрлөлийн холбооны тоо

Хоёр ба гурав дахь түвшинд бичсэн нөхөрлөлийн холбооны тоо

Нэг дэх түвшинд бичсэн нөхөрлөлийн холбооны тоо

Нөхөрлөлийн холбооны нийлбэрийг гаргаж дуусахаар нь картуудыг цуглуулж аваад, тэдний

нөхөрлөлийн хүрээг харуулсан тойрог нь хэр зэрэг ялгаатайг харуулахын тулд дээрх гурван

хэсгийн нийлбэр тооноос заримыг нь жишээ болгон самбарт бичиж харуулна. Үүнийг сонгохдоо

хэсэг тус бүрт хамгийн олон болон хамгийн бага үзүүлэлттэй байгаа тохиолдлыг аваарай.

Суралцагчдаас дараах асуултыг асууна.

Самбар дээр бичсэн тоо нь хүмүүсийн нөхөрлөлийн талаар юу харуулж байна вэ?

Гарч болох хариулт:

Хүмүүсийн үерхэл нөхөрлөлийн хэв маяг нь бие биеэсээ ялгаатай байдаг бөгөөд найз

нөхдийн тоо ч харилцан адилгүй байдаг.

Энэ талаар ямар нэгэн зөв хариулт гэж байх уу?

Гарч болох хариулт:

Үүнд ямар нэгэн зөв хариулт гэж байхгүй. Хүн бүр зөвхөн өөрийнх нь хувьд зөв гэж

үзсэнээрээ энэ харьцааг өөрөө олдог.

Хамгийн ойрын найз нарын хүрээнд хэнийг оруулахаа бид өөрсдөө шийднэ.

13

МОДУЛЬ 3: СЭДЭВ 1

ДҮГНЭЛТ

Суралцагчдаас дараах асуултыг асууна:

Үерхэл нөхөрлөлд хамгийн чухал зүйлийн талаар өөр өөр ойлголттой хүмүүс найзууд болж

чадах уу? Та нар юу гэж бодож байна?

Гарч болох хариулт:

Тэд найзууд болох боловч тэднээс харилцан зөвшилцөлд хүрэхэд тэсвэр тэвчээр их

шаардана.

Зарим тохиолдолд ийм хүмүүс нь сайн найзууд байж чадахгүй.

Та муу найзтай байсан нь дээр үү, огт найзгүй байсан нь дээр үү? Яагаад?

Цөөн хэдхэн сайн найзтай байсан нь дээр гэж бодож байна уу, эсвэл олон найзтай байсан нь

дээр үү? Яагаад?

Сүүлийн хоёр асуултын хувьд зөв хариултууд ижилхэн зөв байх албагүйг суралцагчдад

сануулж болно. Энэ нь тухайн хүнээс шалтгаалах боловч энэ талаар хүмүүс ямар

бодолтойгоо мэдэж авах нь чухал болно.

14

ҮЕРХЭЛ НӨХӨРЛӨЛ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 1.1

НӨХӨРЛӨЛИЙН ХҮРЭЭ

1

2

3

4

5

БИ

15

МОДУЛЬ 3: СЭДЭВ 1

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 1.2

НӨХӨРЛӨЛИЙН ТАВАН ТҮВШИН

Бага зэргийн итгэл Дунд зэргийн итгэл Дээд зэргийн итгэл

Нэг дэх

түвшин

Хоёр дахь

түвшин

Гурав дахь

түвшин

Дөрөв дэх

түвшин

Тав дахь түвшин

Баримт, бодит

байдал

Тэд ингэж

хэлдэг

Би ингэж боддог

Би ингэж

мэдэрч байна

Бидний талаар ийм

мэдрэмжтэй байна

Хүмүүсийн хоорондох итгэлцэл нь тэдний хэр зэрэг ойр дотно байдагтай холбоотой байдаг

бөгөөд түүнийг мэдэхэд юуны тухай ярилцаж байгаагаа бодож эргэцүүлэх нь чухал болно. Хэн

нэг хүнтэй ярьж, санаа бодлоо хэр зэрэг хуваалцдаг вэ? Нөгөө хүн чинь тантай юуны тухай

ярьж, юугаа хуваалцдаг вэ? Дор өгсөн тайлбар нь бусадтай тогтоосон нөхөрлөлийн хүрээгээ

тодорхойлоход тань тус дөхөм болно.

Нөхөрлөлийн нэг дэх түвшинд баримт, бодит байдлын тухай ярилцдаг.

“Баасан гарагийн орой нийллэгтэй”, “Манай анги маргааш танилцах үдэшлэг зохион

байгуулна.”, “Энэ зун их халуун нартай ган болох нь”. Бусадтай таны хуваалцаж байгаа мэдээлэл

нь зөвхөн баримт, мэдээлэл, мэдлэг, бодит байдал, хичээл гэх мэтийн асуудлаар ярихад ямар

ч эрсдэлгүй, хувийн бус асуудал байна. Энэ хүрээнд ярих мэдээлэл нь түүнийг өгүүлж байгаа

хүний хувийн зан чанартай огт холбоогүй юмуу бараг холбоогүй байдаг.

Нөхөрлөлийн хоёр дахь түвшинд бусдын бодож, хийж байгаа зүйлийн тухай ярилцдаг.

“Бат шинэ найз охинтой болсон гэж би сонслоо”, “Тооны шинэ багш гайгүй сайн багш гэнээ”.

Энэ хүрээнд ярилцдаг мэдээлэл нь түүнийг өгүүлж байгаа хүнтэй шууд холбоотой биш учраас

мөн л эрсдэл багатай байдаг. 2 дахь хүрээний найз нөхдийн мэдээллийн солилцоонд чи өөрөө

огт гарч ирэхгүй. Чиний бусадтай хуваалцаж байгаа мэдээлэл нь чиний сонссон, уншсан, нэг

бол өөр нэг хүний тухай ярьсан хөндлөнгийн зүйл байдаг учраас энэ асуудлын талаар чиний

бодол, мэдрэмжийг бусад хүн мэдэх боломжгүй юм. Хэлсэн зүйлийг чинь хүлээж авахгүй байх

вий гэсэн эрсдэл энд байхгүй.

16

ҮЕРХЭЛ НӨХӨРЛӨЛ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 1.2

НӨХӨРЛӨЛИЙН ТАВАН ТҮВШИН (ҮРГЭЛЖЛЭЛ)

Нөхөрлөлийн гурав дахь түвшинд юу бодож байгаа талаараа ярилцдаг.

“Энэ даашинзны өнгө нь надад таалагдаагүй”, “Хурд хамтлагийн шинэ дуу надад таалагдлаа”,

“Бэлгэвчгүй секс хийнэ гэдэг тэнэг явдал гэж би боддог”. Нөхөрлөлийн гурав дахь түвшнээс

итгэл ба эрсдэл эхэлнэ. Чи өөрийн бодлыг ил гарган хэлснээр өөрийгөө бусдад таниулж эхэлнэ.

Энэ нь нэг ба хоёр дахь түвшний найз нөхдийн холбооноос эрсдэл нь илүүтэй болж байна.

Учир нь чи өөрийн байр суурийг бусдад илэрхийлж байгаа учраас тэдэнтэй санал зөрөлдөх,

“өөр” хүн гэдгээ харуулж байгаа нь чамайг хүлээж авахгүй байх нөхцөлийг нээж байна. Үүний

зэрэгцээ бусад хүнд хэн болохоо мөн өөрийн үнэлж үздэг зүйлээ мэдрүүлж байна.

Нөхөрлөлийн дөрөв дэх түвшинд өөрт төрсөн мэдрэмжийнхээ талаар ярилцдаг.

Би уйлж байгаа хүнийг тэвэрнэ. Өвдөж зовсон, гэмтэж бэртсэн юмуу хүнд байдалд орсон хүний

сэтгэлийг тайтгаруулна. Бид өөрсдөдөө төрсөн мэдрэмжийг харилцан ярилцана. Та хоёр уур

уцаар уйтгар гуниг, эсвэл баяр баясгалангаа яриад зогсохгүй, өөрсдийн хайр сэтгэлийн талаар

ярилцаж, сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байна. Сэтгэл хөдлөл нь энэ тухай ярихаас хамаагүй

илүү эрсдэлтэй байдаг. Ийм холбоонд хүрэхэд бид маш их эмзэг, өртөмтгий болдог. Энэ

хүрээний найз нөхдөөс их хэмжээний итгэл шаарддаг бөгөөд өөрийн бодол санааг хуваалцаж

байгаа хүмүүс нь бидний энэхүү байдлыг ойлгож, тэдний тусламж хамгийн их хэрэгтэй, орхиод

явчихгүй гэдэгт бид итгэлтэй байх шаардлага гарна. Энэ тохиолдолд жинхэнэ дотно холбоо

үүсдэг.

Нөхөрлөлийн тав дахь түвшинд нөгөө хүний талаар бидэнд ямар мэдрэмж төрж

байгаа тухай ярилцдаг.

Тав дахь түвшин нь дөрөв дэх түвшний үргэлжлэл боловч харин тэр хүнтэй хуваалцан

ярилцах сэдэв нь түүний талаар бидэнд төрж байгаа сэтгэгдэл, мэдрэмж болно. Бид өөрийн

хайр, гомдол, уур, сэтгэлийн хямрал, аз жаргал, гуниг гутрал, ичих сэтгэл гэх мэт холбооны

улмаас үүсч байгаа бүхий л мэдрэмжээ шууд илэрхийлнэ. Эдгээрийг бусадтай хуваалцах нь

дээд зэргийн ойрын холбоо, хамгийн их эрсдэл, хамгийн гүн гүнзгий итгэлцэл, ойлголцлыг

багтаасан байдаг. Ингэхийн тулд нөгөө хүндээ болон бидний хоорондын холбоонд итгэлцэл

маш их чухал болно. Нөхөрлөлийн тав дахь түвшний холбоонд дараах бэрхшээлтэй асуудал

хамаарна. Тухайлбал, өөртөө төрж байгаа мэдрэмж болон түүнийг илэрхийлэх арга замыг

мэдэж байх, ийм их итгэлийг дааж чадах өөр хүн бидний амьдралд байх зэрэг болно. Бидний

хоорондын итгэл цаг хугацааны эрхээр бэхжихэд холбоо ч мөн бэхжиж, энэ хэмжээнд хүрдэг.

Хэрвээ бид дөрөв дэх түвшний холбоонд хангалттай хугацаа зарцуулсан бол энэ нь тав дахь

түвшин болох буюу хамгийн дотно найз нөхдийн хүрээг бий болгох сайхан боломж байна.

17

МОДУЛЬ 3: СЭДЭВ 1

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 1.3

САЙН НАЙЗЫН ШИНЖ ЧАНАР

Дараах шинж чанар нь чиний найзад байгаа эсэхийг бодоод хэр чухал болохыг дор өгсөн тоог

ашиглан тодорхойлно уу?

1 2 3 4

Чухал биш Бага зэрэг чухал Тодорхой хэмжээнд

чухал

Маш чухал

Сайн найз

Шинж чанар, зан үйл

Үнэхээр царайлаг

Бусад хүнд таалагддаг

Ухаантай

Надтай насаар чацуу

Миний сонирхлыг хуваалцдаг

Миний эрхэмлэдэг зүйлийг хүндэтгэдэг

Хошин шогийн мэдрэмжтэй

Сүүлийн үеийн хандлага, загварыг дагадаг

Өөртөө таалагддаг

Хариуцлагаа сайтар хүлээдэг, найдвартай

Хоёулхнаа эсвэл өөр хүмүүстэй байхдаа надад ялгаагүй ханддаг

Миний санал бодол, шийдвэрийг хүндэтгэн үздэг

Юу хийхээ хамтдаа төлөвлөх дуртай

Бэрхшээлтэй зүйлээ надтай зөвлөдөг

Миний орчин тойронд байгаа хүмүүс түүнд дуртай

Миний зан аашийн талаар зааж зөвлөдөг

Намайг бусад найзтайгаа байхад харддаг

Миний хэлэх зүйлийг сайн сонсдог

Түүнтэй хамт байх надад таатай байдаг

Надтай гадуур явж “зүггүйтэх” дуртай

Намайг хаана байгааг байнга мэдэхийг хүсдэг

Миний мөнгөөр зугаацдаггүй

Надад худлаа хэлдэггүй

Миний нууцыг хадгалдаг

Надаас юмаа нуудаггүй

Намайг сэтгэлээр унасан үед анхаарал тавьдаг

Намайг хамгаалдаг

18

Сэдэв 2

БОЛЗОО, БОЛЗООНЫ

ҮЕИЙН ХҮЧИН

МОДУЛЬ 3: СЭДЭВ 2

ЗОРИЛГО

Энэ сэдвийн хүрээнд хайр дурлалын холбоо хэр зэрэг гүнзгийрдэг талаар эрэгтэй, эмэгтэй

хүний байр сууринаас хандах, өөрийн сонирхож байгаа хүнтэй уулзах, бэлгийн харилцаанд орж

эхлэх зэрэг асуудлыг хөндөж багаараа хамтран ярилцаж шийдвэрлэх болно. Мөн болзооны

үеийн хүчингийн нэг тохиолдолтой танилцаж, болзооны хүчингээс сэргийлэх арга зам, зарим

үйлдлийн тухай ярилцана. Зөвшөөрч байгааг хэрхэн илэрхийлж болох арга, үйлдэл болон

зөвшөөрөхөөсөө өмнө бодож үзэх асуудлын талаар ярилцах болно.

ЗОРИЛТ

Тус сэдвийг судалснаар суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна.

Үүнд:

• Уулзахыг хүсч байгаа хүнтэйгээ холбоо тогтоох хоёр арга замыг хэлэх.

• Бэлгийн харилцааг эхлэхэд хүргэдэг хоёр арга замыг нэрлэх.

• Бэлгийн харилцаанд орохоос татгалзах хоёр арга замыг мэдэх.

• Бэлгийн харилцаанд орохоос татгалзсан тохиолдолд үзүүлж болох хоёр төрлийн хариу

үйлдлийг тодорхойлох.

• Хосууд бэлгийн харилцаанд орох асуудлын талаар ярилцах арга замын талаар саналаа

хэлэх.

• Болзооны үеийн хүчингээс сэргийлэх гурван арга замыг мэдэх.

• Бэлгийн харилцааны тодорхой үйлдэл нь бэлгийн хавьталд орохыг зөвшөөрсөн эсэхийг

тодорхойлох

• Бэлэн биш үедээ бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрснөөс урган гарах сөрөг үр дагаврын

жишээ гаргах

Бэлтгэх зүйл

• “Алтаагийн болзоо” (Нөөц хэрэглэгдэхүүн 2.1) – багт 2 хувь

• “Батаагийн болзоо” (Нөөц хэрэглэгдэхүүн 2.2) – багт 2 хувь

• “Болзооны үеийн хүчингээс сэргийлэх зөвлөмж” (Нөөц хэрэглэгдэхүүн 2.3)

• Картууд–суралцагчийн тоогоор. Нэг тал дээр нь улаанаар томоор “Үгүй”, нөгөө тал дээр

нь ногооноор томоор “Тийм” гэж бичсэн жижиг цаас байна.

20

БОЛЗОО, БОЛЗООНЫ ҮЕИЙН ХҮЧИН

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Хосууд өөрийн хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхлоо бие биедээ ойлгуулахад хэн хэн нь

анхаарах ёстой.

• Хосууд өөрсдийнхөө хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхлыг сонсож, ойлгохыг хоёулаа

хичээх ёстой.

• Эрэгтэй, эмэгтэй хүний аль аль нь дотны холбоо, харилцааныхаа талаар адилхан санаа

зовдог.

• Хосуудын нэг нь нөгөөгийнхөө талаар элдэв зүйл таамаглан бодох нь эрүүл, дотны

холбоонд саад болдог.

• Хүнийг албадан бэлгийн хавьталд оруулахыг хүчин гэнэ. Болзож уулзах үедээ нэг нь

хүсээгүй байхад албадан бэлгийн хавьталд хүчээр оруулах нь хүчингийн нэг хэлбэр бөгөөд

түүнийг болзооны үеийн хүчин гэнэ. Энэ нь гэмт хэрэг юм.

• Хосын харилцаа гүнзгийрэн дотносож, бэлгийн зан үйл үйлдэхээр болсон үед хос бие

биетэйгээ маш тодорхой, болгоомжтой харилцахыг шаардана.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Ангид эрэгтэй, эмэгтэй суралцагчид аль аль нь гурваас доошгүй байгаа тохиолдолд энэ сэдэв

хамгийн их үр дүнтэй болно. Хэрвээ зөвхөн эрэгтэй, эсвэл дан эмэгтэй суралцагчаас бүрдсэн

бол энэ асуудлыг ярилцан гаргаж ирэх байдлаар сэдвийн явцыг бага зэрэг өөрчлөн зохион

байгуулж болно. Аль нэг хүйсийн суралцагч цөөхөн байгаа тохиолдолд тэднийг эвгүй байдалд

оруулахгүйн тулд мөн ийм өөрчлөлт хийж болно.

Энэ сэдвээр бэлгийн зан үйлийн асуудлаар илэн далангүй ярилцах болно. Хүүхэд, залуучуудыг

бэлгийн идэвхтэй амьдралд орохоос нь өмнө ийм мэдээллийг хүргэх нь маш чухал ач

холбогдолтой тул 15 болон түүнээс дээш насныханд энэ төлөвлөгөөний дагуу ямар нэг

өөрчлөлтгүй заахыг сургагч багш нарт зөвлөж байна. Хэрвээ 15 нас хүрээгүй хүүхдүүдэд заах

бол тэдний амьдралтай шууд холбоотой гэж үзэж байгаа асуудлыг багтаагаад, зарим хэсгийг

нь өөрчлөн зохицуулж болно.

Энэ сэдвээр хоорондоо төстэй хэд хэдэн алхмыг суралцагчид өөр өөр нөхцөл байдалд

гүйцэтгэх болно. Яриа хэлэлцүүлгийг нээлттэй, чөлөөтэй байдлаар явуулах нь зохистой.

Энэ сэдвээр маш эмзэг асуудал болох хүчингийн асуудлыг хөндөн ярилцах тул суралцагчдаас

хэн нэг нь урьд нь бусдад хүчиндүүлж байсан, эсвэл тус сэдвээр унших хүчингийн нэг

тохиолдолтой төстэй нөхцөлд орж байсан, эсвэл тохиолдол дээр сонгож оруулсан нэртэй

адилхан нэртэй хүүхэд байж болзошгүйг санаарай.

Суралцагчдыг заавал хариулахыг шахаж шаардах, эсвэл идэвхтэй оролцохыг шаардах

хэрэггүй. Хэрвээ танай орон нутагт “Хүчирхийллийн эсрэг төв” гэх мэт хүчирхийлэлд өртсөн

хүмүүст туслах үүрэгтэй ямар нэгэн байгууллага байгаа бол сэдвийн эцэст эдгээр байгууллагын

хаяг, утасны дугаарыг өгөөрэй.

21

МОДУЛЬ 3: СЭДЭВ 2

СУРГАЛТЫН ЯВЦ

Бэлгийн харилцаа болон илж, таалж, үнсэх зэргээр бэлгийн дур хүсэл илэрхийлэх хайр

дурлалын холбоонд тохиолдох янз бүрийн нөхцөл байдлыг санаачлах, зохицуулах асуудлаар

ярилцана. Хэдийгээр өсвөр насны хүүхдүүдийн дийлэнх нь бэлгийн харилцаанд ороогүй байдаг

боловч бэлгийн идэвхтэй амьдралд бэлтгэж, энэ асуудлаар ярилцах нь цаашид маш чухал

болохыг сургагч багш анхаарна. Мөн хүчин гэж юу болох, бэлгийн харилцааны үед зөвшөөрөх

гэж юу болох тухай үзнэ. Хүчингийн тухай ярих нь хэцүү бөгөөд хэрвээ хүсэхгүй бол асуултад

хариулахгүй байж болно гэдгийг суралцагчдад сануулна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Уулзаж эхлэх

Мөнхөө, Оюунаа хоёрын холбоо харилцаагаа өөр өөрийн байр сууринаас авч үзсэн нэгэн

өгүүллэг унших гэж байгааг хэлнэ. Өгүүллэгийн зарим хэсэг гүйцэд биш байгааг суралцагчид

нөхөж бичих болно. Суралцагчдыг 3-4 гишүүнтэй ижил хүйсээс бүрдсэн багт хуваана.

Хөвгүүдийн багийг ангийн нэг талд, охидын багийг эсрэг талд нь суулгана. Дараах өгүүллэгийг

эхнээс нь уншиж дасгалаа үргэлжлүүлнэ.

Мөнхөө хотын нэгэн сургуулийн 10 дугаар ангид сурдаг. Тэр сургуулийнхаа 9 дүгээр

ангийн Оюунаа гэдэг охиныг ажигласаар иржээ. Оюунаа түүний нүдэнд ухаалаг, бас

хөөрхөн охин харагддаг ба маш их таалагдаж байлаа. Мөнхөө түүнтэй хэрхэн уулзах

талаар бодох болжээ. Нэг өдөр Мөнхөөг “Өргөө” кино театрын өмнө автобус хүлээн

зогсож байтал Оюунаа автобусны буудал дээр хүрээд ирэв. “Түүнтэй одоо л уулзах

хэрэгтэй. Гэхдээ юу гэж хэлдэг юм билээ?” гэж Мөнхөө бодов. Тэр их сандарч байсан

ч энэ нь азтай тохиолдол байлаа. Мөнхөө зогссон хэвээр, өөр тийш харж байсан ч улам

л сандарч байв. Эцэст нь тэр өөртөө “За алив, тэр чинь бас над шиг л хүн шүү дээ... ”

гэж өөрийгөө зоригжуулаад Оюунаа руу дөхөж очив. Оюунаа одоохондоо үерхдэг найз

хөвгүүнгүй боловч түүнд сургуулийнх нь хөвгүүдээс цөөн хэд нь таалагддаг байлаа. Тэдний

дундаас Мөнхөө гэдэг сагс тоглодог хөвгүүн илүү онцгой санагдаж байсан ба түүнтэй

танилцахыг битүүхэндээ хүсч байжээ. Харин яаж уулзаж танилцах вэ гэдэг нь асуудал

байв. Нэг өдөр Оюунаа найзындаа очихоор автобусны буудал руу дөхөж иртэл өнөөх хүү

тэнд зогсож байхыг харлаа. Энэ чинь л хамгийн тохиромжтой мөч гэж дотроо бодов.

Гэнэт тэр өөрийгөө сандарч байгааг мэдэрч, Мөнхөөг хараагүй дүр үзүүлэн зогсов. Тэр

өөртөө “Битгий хулчийгаад бай л даа. Зүгээр л түүн рүү очооч...” гэж хэлж байлаа. Ингээд

Оюунаа Мөнхөө рүү дөхөж очихоор шийдлээ.

Хөвгүүдийн багт хандаж, Мөнхөө Оюунаад юу ярьж болох тухай хэд хэдэн хувилбар бичихийг

хүснэ. Бас охидын багт хандаж, Оюунаа Мөнхөөд юу ярьж болох тухай хэд хэдэн хувилбар

бичихийг хүснэ. Энэ даалгаврыг хийж дууссаны дараа баг бүр хамгийн зөв гэж бодож байгаа

хоёр хувилбараа сонгох ёстой. Оюунаагийн талаас эхэлнэ. Охидын баг хамгийн шилдэг

гэсэн хувилбараа хэлээд яагаад тэдгээрийг сонгосон шалтгаанаа тайлбарлахыг хүсээрэй.

Тэдгээрийг самбарын нэг талд бичнэ. Хөвгүүдээс дараах асуулт асууна.

Охидын санал болгож байгаа зүйлийн талаар та нар юу гэж бодож байна вэ?

Мөнхөө ямар хариу үйлдэл хийнэ гэж бодож байна вэ?

Хүнтэй ийм маягаар уулзаж танилцах нь буруугаар ойлголцох, эсвэл хэн нэгнийг эвгүй байдалд

оруулахад хүргэх үү? Хэрэв тийм бол үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

22

БОЛЗОО, БОЛЗООНЫ ҮЕИЙН ХҮЧИН

Мөнхөөгийн юу ярих тухай хөвгүүд саналаа хэлнэ. Хөвгүүдийн баг хамгийн шилдэг гэсэн

хувилбаруудаа хэлээд яагаад тэдгээрийг сонгосон шалтгаанаа тайлбарлахыг хүснэ. Тэдгээрийг

самбарын нөгөө талд охидын хэлсэн саналын хажууд бич. Охидоос дараах асуулт асууна:

Хөвгүүдийн санал болгож байгаа зүйлийн талаар та нар юу гэж бодож байна вэ?

Оюунаа ямар хариу үйлдэл хийнэ гэж бодож байна вэ?

Хүнтэй ийм маягаар уулзаж танилцах нь буруугаар ойлголцох, эсвэл хэн нэгнийг эвгүй байдалд

оруулахад хүргэх үү? Хэрэв тийм бол үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

Хөвгүүд, охидын багаас саналыг нь сонссоны дараа тэднээс Мөнхөө, Оюунаа нарын

хариултуудыг харьцуулаад дараах асуултад хариулахыг хүснэ.

Хариулт хоорондоо төстэй байна уу эсвэл өөр байна уу? Яагаад?

Хэрвээ ялгаатай бол тийм байх нь зөв үү?

Автобусны буудал дээр таараагүй бол тэр хоёр өөр ямар нөхцөл байдалд уулзалдаж болох

байсан бэ?

Гарч болох хариулт:

Тэр хүний байгаа газарт нь очих

Сургууль дээр зориуд тааралдах

Найзаараа дамжуулж танилцах

Найз нь ямар нэг хамт олны ажил зохион байгуулж, тэр хоёрыг зориуд урьж оролцуулах

Хэрэв тэр хоёр их ичимхий бөгөөд ямар нэг алхам хийхгүй бол яах вэ?

Гарч болох хариулт:

Тэр хоёр хэзээ ч нэг нэгтэйгээ уулзахгүй байж болох ба бие биедээ сайн, хамтдаа байхыг

хүсдэг гэдгээ мэдэлгүйгээр өнгөрч магадгүй.

Өөртөө таалагдсан хүнтэйгээ дотно танилцах завшааныг алдах.

Тэд дараа нь харамсаж болох юм.

Эцэст нь нийт суралцагчдаас энэ тохиолдолд Мөнхөө, Оюунаа нар юуны тухай яривал буруу

байж болохыг асуугаарай. Яагаад?

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Тандалт оролдлого

Өгүүллэгийн дараагийн хэсгийг орoлцогчдод уншиж өгөөрэй.

Мөнхөө Оюунааг өөртэй нь танилцахыг хүсч байгаа эсэхийг мэдэх зорилгоор тандахаар

шийднэ.

Мөн Оюунаа Мөнхөөг түүнтэй адил танилцахыг хүсч байгаа эсэхийг мэдэх зорилгоор

түүнд анхаарал хандуулахаар шийднэ.

Энэ удаад Оюунаа ямар хариу үйлдэл үзүүлж болохыг жагсаан бичиж эерэг, сөрөг, тодорхой

бус гэж ангилахыг хөвгүүдийн багаас хүснэ. Эерэг хариу үйлдэлд Оюунаа Мөнхөөг илүү таньж

мэдэхийг сонирхож буй, сөрөг хариу үйлдэлд Оюунаа сонирхохгүй байгаа, харин тодорхой бус

хариу үйлдэлд ямар нэг тодорхой утга агуулаагүйг оруулна.

23

МОДУЛЬ 3: СЭДЭВ 2

Мөнхөөгийн хариу үйлдлийн талаар мөн дээрхийн ижил дарааллаар бэлтгэхийг охидын багаас

хүсээрэй. Суралцагчдыг уг даалгаврыг хийж байх хооронд самбарт дараах хүснэгтийг зурна.

“Эерэг” “Сөрөг” “Тодорхойгүй”

Эхлээд хөвгүүдийн багаас эерэг, сөрөг болон тодорхойгүй хариу үйлдлийн жагсаалтаа уншиж

сонсгоод самбарт бичихийг хүснэ.

Дараа нь охид Оюунаагийн үзүүлж болох хариу үйлдлийг хөвгүүд хэрхэн ангилсантай санал

нийлж байгаа эсэхийг асууж, ямар нэг зүйл дээр санал нийлэхгүй байгаа бол асууж ярилцана.

Xүн бүр санал нийлтэл нэг баганаас нөгөө баганад шилжин ярилцаарай.

Охидын багийн хувьд дээрхийн ижил арга замаар ажиллана. Тэднийг эерэг, сөрөг, тодорхойгүй

хариу үйлдлийг бусдадаа танилцуулж (хөвгүүдийн бичсэн зүйлийн доогуур хөндлөн шугам

татаж түүний доогуур охидын хэлэх зүйлийг бичнэ) дараа нь хөвгүүдэд санал бодлоо хэлэх

боломж олгож хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Нийт суралцагчдаас дараах асуулт асууна.

Мөнхөөгийн болон Оюунаагийн хариу үйлдлийг ангилсан байдалд ялгаа ажиглагдаж байна уу?

Хэрэв Оюунаа эсвэл Мөнхөө нөгөөтэйгөө танилцах сонирхолтой байгаа бол түүнийг хэрхэн

хамгийн ойлгомжтойгоор илэрхийлэх вэ?

Хэрэв тэр хоёр танилцах сонирхолгүй байгаа бол түүнийг хэрхэн ойлгомжтойгоор илэрхийлэх

вэ?

Энэ нөхцөлд ямар алхам хийхгүй байвал зохих вэ? Яагаад?

Хэрэв тэр хоёрын нэг нь нөгөөгийнхээ сонирхож буй эсэхийг мэдэхгүй байгаа бол яавал зохих

вэ?

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Болзоонд урих

Өгүүллэгийн дараагийн хэсгийг орoлцогчдод уншиж өгөн дасгалаа үргэлжлүүлнэ.

Тэр уулзалтаaс хойш тэд сургууль дээр уулзаж байхад чөлөөтэй болжээ. Оюунаад Мөнхөө

тун дажгүй залуу санагдаж байсан ба түүнтэй дуртайяа гадуур зугаалахсан гэж бодож

байв. Мөнхөөг ямар нэг юманд урих болов уу хэмээн битүүхэн хүлээж, бас түүнийг ичиж

байвал яана гэж бодно. Ингээд Оюунаа өөрийг нь хэтэрхий нүүрэмгий охин юм даа

гэж бодох вий гэж болгоомжилж байсан ч өөрөө эхэлж урихаар шийдлээ.Нэгэнт нүүр

хагарсан болохоор Мөнхөө Оюунаатай сургууль дээр уулзаж юм ярьж байх боломжтой

болжээ. Оюунаа түүнд маш их таалагдаж байлаа. Түүнийг болзоонд урих талаар удаан

бодож, ямар ч байсан урихаар шийджээ.

Охидын багаас Мөнхөөг болзоонд урихдаа Оюунаа юу гэж хэлж болох талаар жагсаалт

гаргахыг хүснэ. Дараа нь баг бүрийг хамгийн шилдэг хувилбараа сонгохыг сануулаарай.

Мөнхөөгийн хувьд мөн ижил зарчмаар ажиллахыг хөвгүүдийн багт хэлж өгөөрэй. Эхлээд

охидын багаас хамгийн шилдэг хувилбараа танилцуулахыг хүснэ. Тэдгээрийг самбарын нэг

талд жагсааж бичнэ.

24

БОЛЗОО, БОЛЗООНЫ ҮЕИЙН ХҮЧИН

Хөвгүүдээс дараах асуултыг асуугаарай:

Охидын гаргасан саналын талаар та нар юу гэж бодож байна?

Мөнхөө эдгээрт ямар хариу үйлдэл үзүүлэх байсан бол?

Ийм маягаар болзоонд урих нь буруугаар ойлголцох, эсвэл хэн нэгнийг эвгүй байдалд

оруулахад хүргэх үү? Хэрэв тийм бол үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

Хөвгүүдийн бaгт хандан хамгийн шилдэг хувилбараа танилцуулаад тэдгээрийг самбарт охидын

бичсэний хажууд бичихийг зөвлөнө.

Охидоос дараах асуулт асууна:

Хөвгүүдийн гаргасан саналын талаар та нар юу гэж бодож байна вэ?

Оюунаа эдгээрт ямар хариу үйлдэл үзүүлэх байсан бол?

Ийм маягаар болзоонд урих нь буруугаар ойлголцох, эсвэл хэн нэгнийг эвгүй байдалд

оруулахад хүргэх үү? Хэрэв тийм бол үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

Багуудын хариултыг хооронд нь харьцуулахыг хүсээд дараах асуултыг асууна:

Хариултууд хоорондоо төстэй байна уу, эсвэл өөр байна уу?

Хэрвээ ялгаатай бол яагаад гэж бодож байна вэ? Тийм байх нь зөв үү?

Мөнхөө, Оюунаа хоёр анх удаа болзохдоо хоёулхнаа явсан нь дээр үү, эсвэл найзуудтайгаа

хамт явсан нь дээр үү? Яагаад? Ямар эрсдэл байгаа талаар ярилцаарай.

Эцэст нь энэ тохиолдолд яавал буруу сонголт, яавал зөв сонголт болох талаар, мөн яагаад

гэдгийг нийт суралцагчдаас асууна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 4

Анхны үнсэлт

Өгүүллэгийн дараах хэсгийг уншиж сургалтаа үргэлжлүүлнэ:

Мөнхөө Оюунаа хоёр хэсэг найзуудын хамт Бямба гарагийн амралтаараа салхинд гарахаар

гол руу явлаа. Мөнхөөд энэ өдөр маш сайхан байлаа. Буцаж ирээд Мөнхөө Оюунааг

гэрт нь хүргэж өгөхөөр түүний гараас хөтлөхөд Оюунаа дургүйцсэнгүй. Оюунаагийн гэрт

ойртоход Мөнхөө түүнийг үнсэхсэн гэж бодож эхлэв. Гэхдээ тэр сайн шийдэж чадахгүй

байлаа. Баасан гарагийн орой Оюунаа маргаашийн зугаалга ямар байх бол гэж сэтгэл

зовж байсан ч тэд цагийг маш сайхан өнгөөрөөжээ. Хотод ирээд Мөнхөө түүнийг гэрт нь

дөхүүлж өгье хэмээв. Ямар эелдэг залуу вэ! Мөнхөө түүний гараас хөтлөн алхаж байлаа.

Оюунаа гэртээ дөхөж ирэх үед түүнийг үнсмээр санагдах болов. Хэрэв түүнийг үнсвэл

Мөнхөө юу гэж бодох бол хэмээн тээнэгэлзэж байлаа.

Хөвгүүдийн багт хандан Мөнхөөгийн хийвэл зохих зүйлийн жагсаалтыг, охидын багаас

Оюунаагийн хийвэл зохих зүйлийн жагсаалт гаргахыг хүснэ. Баг бүр хамгийн шилдэг хоёр

хувилбараа сонгоно.

Эхлээд хөвгүүдийн багаас хамгийн шилдэг хувилбараа танилцуулахыг, яагаад тэдгээрийг

сонгосноо тайлбарлахыг хүснэ. Тэдгээрийг самбарын нэг талд жагсааж бичнэ. Охидуудаас

дараах асуултыг асууна:

25

МОДУЛЬ 3: СЭДЭВ 2

Хөвгүүдийн гаргасан саналын талаар та нар юу гэж бодож байна?

Оюунаа эдгээрт ямар хариу үйлдэл үзүүлэх байсан гэж та нар бодож байна?

Ийм зан байдал нь буруугаар ойлголцох, эсвэл хэн нэгнийг эвгүй байдалд оруулахад хүргэх

үү? Хэрэв тийм бол үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

Охидын багт хандан хамгийн шилдэг хувилбаруудаа танилцуулахыг хүснэ. Тэдгээрийг самбар

дээр хөвгүүдийн бичсэний хажууд бичнэ.

Хөвгүүдээс дараах асуултыг асууна.

Охидын гаргасан саналын талаар та нар юу гэж бодож байна?

Мөнхөө эдгээрт ямар хариу үйлдэл үзүүлэх байсан бол?

Ийм зан байдал нь буруугаар ойлголцох, эсвэл хэн нэгийг эвгүй байдалд оруулахад хүргэх үү?

Хэрэв тийм бол үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

Охид, хөвгүүдийн багийн хэлсэн хариуг хооронд нь харьцуулахыг хүсээд дараах асуулт асууна.

Хариултууд хоорондоо төстэй байна уу, эсвэл өөр байна уу?

Хэрвээ ялгаатай бол яагаад гэж бодож байна вэ? Тийм байх нь зөв үү?

Дараа нь багуудын тийм ч сайн биш гэж үзсэн хувилбаруудаар санал солилцож, яагаад

тэдгээрийг сайн биш гэж үзсэнээ тайлбарлана. Бусад суралцагчаас санал нийлж байгаа

эсэхийг нэмж яриулна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 5

Болзооны үеийн хүчин

Бэлгийн харилцааны үед “зөвшөөрөх” гэж юу болохыг үзэхийн өмнө болзооны үеийн хүчингийн

тухай ярилцах гэж байгааг суралцагчдад хэлнэ. Хүчин гэж юу болохыг тодорхойлохыг

суралцагчдаас хүснэ. Энэ тодорхойлолтыг самбар дээр бичнэ.

Хүчин: хүчээр албадан бэлгийн хавьталд оруулах

Дараа нь суралцагчдаас “болзооны үеийн хүчин” гэж юуг хэлж байгааг мэдэх эсэхийг нь

асууна. Гаргасан тодорхойлолтыг нь самбарт бичнэ.

Болзооны үеийн хүчин: Болзон уулзах үедээ нэгийгээ албадан “Би бэлгийн харилцаанд

орохыг зөвшөөрч байна” гэж хэлээгүй байхад ямар ч зөвшилцөлгүй бэлгийн хавьталд

оруулах.

Суралцагчдаас дараах асуултыг асууна:

Таньж мэддэг хүн нь хүчиндэх юм бол үүнийг “хүчин” гэж тооцох уу?

Гарч болох хариулт:

Тийм. Хэрвээ тэр хүн хүч хэрэглэн, албадаж байгаа бол хүчин гэж тооцно.

Дурлалт хосын нэг нь хүсээгүй байхад бэлгийн хавьталд орвол үүнийг “хүчин” гэж тооцож

болох уу?

Гарч болох хариулт:

Тийм. Хэрвээ нэгийгээ хүч хэрэглэн, албадаж байгаа бол хүчин гэж тооцно.

26

БОЛЗОО, БОЛЗООНЫ ҮЕИЙН ХҮЧИН

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Хэрвээ суралцагчид энэ асуудлыг сайн ойлгохгүй байгаа нь ажиглагдвал хоёр хүн бие биеэ

таньдаг байх нь болзооны үеийн хүчинг ноцтой хэрэг биш гэж үзэхэд хүргэхгүй гэдгийг

тайлбарлана. Болзооны үеийн хүчин нь танихгүй хүний үйлдсэн хүчингийн нэгэн адил ноцтой

гэмт хэрэг, хүний эрхийн ноцтой зөрчил мөн гэдгийг хэлээрэй.

Суралцагчдыг дөрвөн багт хуваана. Хэрвээ боломжтой бол хүйсийн хувьд холимог баг

бүрдүүлэхийг хичээгээрэй. Хэрвээ танхимд 12-оос цөөн хүн байгаа бол суралцагчдыг хоёр

багт хуваана. Багуудыг нэг нэгэндээ саад болохооргүй зайтай суулгах шаардлагатай. Дараа

нь багууд саяхнаас болзож эхэлсэн нэгэн хосын тухай уншиж ярилцана. Багуудаас уншиж

сонсгох материалын хэсэг тус бүрийг чангаар унших гурван хүнээ сонгохыг хүснэ. Багууд

өөрт оногдсон болзооны түүхийг сонсоод төгсгөлд нь байгаа асуултын дагуу ярилцах болно.

Хоёр багт нь “Алтаагийн болзоо” (Нөөц хэрэглэгдэхүүн 2.1)-оос нэг нэгийг, нөгөө хоёр багт

“Батаагийн болзоо” (Нөөц хэрэглэгдэхүүн 2.2)-оос нэг нэгийг тарааж өгөөд 15 минутад

багтаан уншиж ярилцана гэдгийг хэлнэ. Багууд ажлаа дуусахаар тэдний уншсан материал нэг

л үйл явдлын тухай өгүүлснийг тайлбарлана. Зарим баг болзоонд урьсан хүүгийн, зарим нь

болзоонд очсон охины өмнөөс болсон явдалтай танилцсан гэдгийг хэлнэ.

Багууд болсон явдлыг өгүүлэгчийн дүрийн нүдээр харах боломжтой болоод байгааг хэлнэ.

“Алтаагийн болзоо” (Нөөц хэрэглэгдэхүүн 2.1) материалыг нэг хүнээр уншуулна. Дараа нь өөр

нэг суралцагчаар “Батаагийн болзоо” (Нөөц хэрэглэгдэхүүн 2.2) материалыг уншуулна.

Одоо Батаа, Алтаа хоёрт тохиолдоод байгаа нөхцөл байдлыг хэлэлцэх гэж байгааг сануулаад,

багаар ажиллаж байхдаа ярилцсан асуултыг асууна.

Үүнд:

Уг болсон явдал хүчин мөн үү? Тийм бол яагаад, үгүй бол яагаад?

Гарч болох хариулт:

Энэ бол хүчин мөн, учир нь уг бэлгийн хавьтал зөвшөөрөөгүй байхад мөн хүч хэрэглэж

хийгдсэн (Алтаа “үгүй” гэж хэлж байсан).

Ийм нөхцөл байдалд хүрэхгүйн тулд Батаа Алтааг өөртэй нь бэлгийн харилцаанд орохыг хүсч

байгаа эсэхийг яаж мэдэх вэ?

Гарч болох хариулт:

Алтаа нь тэдний хооронд үүсээд байгаа холбооны энэ цэг дээр бэлгийн харилцаанд ороход

бэлэн эсэх, өөрт нь ая тухтай байгаа эсэх талаар Батаатай ярилцаж, яриан дундаа Батаад

сайн байдгаа ойлгуулахын зэрэгцээ өөрийн зүгээс тавьж байгаа хязгаарыг тодорхой

ойлгуулах боломжтой байсан.

Алтаа Батаа хоёулаа энэ нөхцөл байдалд хүрэхээс өмнө өөрөө бэлгийн зан үйлтэй

холбоотой юу хийж болох, мөн болохгүй талаар бодож болох байсан.

Батаа хоёулхнаа явах үедээ Алтаагаас өөрийнх нь хүсч байгаа зүйлийг адилхан хүсч байгаа

эсэхийг асуух хэрэгтэй байсан.

Ухаан санаагаа эрүүл саруул байлгахын тулд архи уухгүй байж болох байсан.

Батааг зөвшөөрөхөд байшин руу шууд буцаж болох байсан.

27

МОДУЛЬ 3: СЭДЭВ 2

Алтаа хэдийгээр өөрийг нь үнсээд цамцаа дээшлүүлж байсан ч Батаа түүнтэй ярилцаж

үнэхээр бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрч байгаа эсэхийг нь асууж болох байсан.

“Үгүй” гэж хэлээд, Батаагийн гарыг хүчтэй түлхэж Батааг үнсэхээ больж болох байсан.

Өөрөөр хэлбэл, биеийн хөдөлгөөн, үйлдэл нь хэлж байгаа үгтэй нь нийцсэн байх ёстой

байсан.

Энэ нөхцөл байдалд хүрэхгүйн тулд Батаа юу хийж болох байсан бэ?

Гарч болох хариулт:

Охинтой бэлгийн харилцаанд орохыг өөрөө хүсч, охин ч гэсэн хүсч байгаа мэт санагдаж

байсан хэдий ч түүнийг “үгүй” гэж хэлэхэд нь шууд болих ёстой байсан.

Алтаагийн талаар юу бодож байгаа болон өөрөө юу хүсч байгаа талаараа Алтаатай яриа

эхлэх байсан.

Алтаатай хамт алхаж байхдаа охины юу мэдэрч байгаа, юу хүсч байгааг, мөн бэлгийн

харилцаанд орохыг хүсч байгаа эсэхийг нь шууд асууж болох байсан.

Охин түүнийг зогсоож, “байшин руу буцмаар байна” гэж хэлэхэд нь тэр хоёрын хооронд

болж байгаа зүйл, тэр хоёрын хоорондын холбооны талаар охины юу бодож байгааг нь

асууж болох байсан.

Ухаан санаагаа эрүүл саруул байлгахын тулд их уухгүй байж болох байсан.

Охин байшин руу буцахыг хүсэхэд түүнийг нь биелүүлж болох байсан.

Охин эвгүйцэн түүнээс холдохыг оролдон, дургүй байгаагаа тодорхой бус ч гэсэн

илэрхийлж эхлэхэд нь түүнийг үнсэх, илж таалахаа болих байсан.

Энэ явдал болоход ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ?

Гарч болох хариулт:

Архи

Бусдаас хол хоёулхнаа байх

Заримдаа хүмүүс хэт сандарч, цочролд орсноор “тийм” гэдэг үгийг ойлгомжтойгоор хэлж

чаддаггүй. Тиймээс нөгөө хүнийхээ үйл хөдлөл, дохио зангааг ажиглах хэрэгтэй болдог.

Нөгөө хүнийхээ зан аашны талаарх буруу таамаглалууд

Биеэр илэрхийлсэн зүйлд төөрөлдөх явдал.

Нэг нэгийгээ илж таалах, үнсэлцэхийг хүсч байгаа ч бэлгийн харилцаанд орох хүсэлгүй үедээ

хүн юу хийх ёстой вэ? (бэлгийн хавьтлын оронд хийж болох зан үйлийг жагсаан хэлэх бус

харин ерөнхийд нь ярилцах)

Гарч болох хариулт:

Өөрөө юу хүсч байгаа, өөртөө ямар хязгаар тавьж байгаагаа мэдэж байх.

Нөгөө хүндээ юу хийхийг хүсч байгаа, юу хийхийг хүсэхгүй байгаагаа тодорхой ойлгуулах.

Бэлгийн хавьтлын оронд хийж болох, нөгөө хүний хүлээн зөвшөөрөх зүйлийг санал болгох.

Хоёулаа юу хийх тухайгаа урьдчилан зөвшилцөх.

Асуулт:

Алтаа Батаагийн зуслангийн байшин руу явахаар зөвшөөрөхдөө Батаатай бэлгийн харилцаанд

орох санаа агуулсан гэж та нар бодож байна уу?

Алтааг зуслангийн байшиндаа урих үедээ Батаа түүнтэй бэлгийн харилцаанд орохоор

төлөвлөсөн гэж та нар бодож байна уу?

Нөгөө дүрийн өмнөөс болсон явдлыг сонсохоос өмнө та нар өөрт оногдсон дүрийнхээ талаар

ямар бодолтой байсан бэ?

28

БОЛЗОО, БОЛЗООНЫ ҮЕИЙН ХҮЧИН

Болсон явдлыг нөгөө дүрийн нүдээр харсны дараа та нар ямар бодолтой болсон бэ?

Батаагийн өмнөөс бичсэн өгүүллийг сонсоход эмэгтэйчүүдэд сонирхолтой санагдсан зүйл

гарсан уу?

Алтаагийн өмнөөс бичсэн өгүүллийг сонсоход эрчүүдэд сонирхолтой санагдсан зүйл гарсан

уу?

Суралцагчдаас дараах асуултыг асууж, дасгал ажлыг дүгнэн ярилцана. Бэлгийн зан үйлээ

улам гүнзгийрүүлэн үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа боловч нөгөө хүний юу хүсч байгааг сайн

мэдэхгүй байгаа тохиолдолд яах ёстой вэ?

Гарч болох хариулт:

Энэ тохиолдолд хийж болох хамгийн оновчтой бөгөөд аюулгүй зүйл бол “асуух”.

Бэлгийн зан үйлтэй холбоотой үйлдлийг аажмаар хийж эхлэн, нөгөө хүнийхээ нүдээр

зөвшөөрч байгаа, татгалзаж байгааг нь тодорхойлох.

Нөгөө хүний үгээр хэлээгүй боловч ойлгуулахаар оролдож байгаа үйл хөдлөлд анхаарлаа

хандуулах ёстой.

Нөхцөл байдал гүнзгийрч байгаа үед хүн цаашид юуг хүсч байгаагаа тодорхой мэдэхгүй байвал

яах вэ?

Гарч болох хариулт:

Өөртөө аятай санагдаж байгаа зүйлээ л хийх ёстой.

Хийж байгаа зүйл нь өөртөө тавьж байгаа хязгаараас хэтэрч байна гэж бодвол түүнийг

зогсоохыг хүсч болно. Бэлгийн таашаал авахгүй байгааг мэдэрсэн тохиолдолд (үгэн бус

дохио зангаагаар) цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй эсэхийг бие биеэсээ асууж болох юм.

Ийм тохиолдолд хоёул тэгш эрхтэй гэсэн үг.

Үүнээс цааш үргэлжлүүлэхийг хүсч байгаа эсэхээ өөрөө сайн мэдэхгүй байна гэж хэлж

болно.

Ингээд эцэст нь болзооны үед гардаг хүчингийн асуудлаар судлаачид нь эрэгтэй болон

эмэгтэй хүмүүсийн аль алинд нь зориулан, болзооны үед хүчин гарах боломжийг багасгах

багц зөвлөмж боловсруулсан гэдгийг хэлж, энэ дасгалыг дуусгана. Сургалт эхлэхээс өмнө

өөрийн бэлдэж ирсэн “Болзооны хүчингээс сэргийлэх зөвлөмж” (Нөөц хэрэглэгдэхүүн 2.3)

нэртэй үзүүлэнг дэлгэн харуулаад, нэг суралцагчаар чанга уншуулна.

Суралцагчдаас дараах асуултыг асууна.

Эдгээр зөвлөмжийн талаар та нар ямар бодолтой байна вэ?

Эдгээр нь хэр ашигтай зөвлөмж байна вэ? Хэрвээ ашиггүй мэт санагдаж байгаа бол яагаад?

ДҮГНЭЛТ

Суралцагчдаас дараах асуултыг асууж, тус сэдвийг дүгнэнэ.

Энэ сэдвээр ямар зүйлсийг мэдэж авсан бэ?

Болзооны үеийн хүчингээс сэргийлэх боломжтой байна уу? Тийм бол яах ёстой вэ?

Бусдад энэ талаар хэрхэн зөвлөх вэ?

29

МОДУЛЬ 3: СЭДЭВ 2

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 2.1

АЛТААГИЙН БОЛЗОО

1-Р УНШИГЧ: Гурван долоо хоногийн өмнөөс Алтаа, Батаа хоёр болзож эхэлжээ. Алтаа

үнэхээр баяртай байлаа. Тэрээр Батааг тун дажгүй залуу гэж боддогоос гадна охид өөрт нь

атаархангуй байгааг ажиглажээ. Алтаа дөнгөж их сургуульд орсон ба ийм хурдан найзтай

болно гэж төсөөлсөнгүй. Харин Батаа төгсөх курсын оюутан. Алтаа түүнийг ухаалаг, бас

хичээлдээ сайн гэж боддог байв. Батаагийн хөгжилтэй зан түүнийг улам чимж байлаа. Тэр

хоёр анх болзоход Батаа Алтааг оюутны байранд болсон үдэшлэг рүү дагуулж явжээ. Тэнд

найзуудтай нь танилцан, хөгжилдөн бүжиглэцгээв. Харин тэд архи нэлээд уудаг болохыг Алтаа

анзаарчээ. Түүнээс хойш тэд хоёр удаа болзоход Батаа түүнтэй хөтлөлцөн алхсан ба үнсэх

гэж ч зовоосонгүй. Түүнийг нэг их яарахгүй байгаад Алтаагийн сэтгэл хангалуун байсан боловч

өөрийгөө Батаад тийм ч их таалагдахгүй байгаа юм биш биз хэмээн санаа зовж байв.

2-Р УНШИГЧ: Батаа зуслангийн байрандаа Алтааг хэсэг найзын хамт урихад тэр тун баяртай

байлаа. Тэд хамтдаа өдрийг зугаатай өнгөрөөж маш хөгжилтэй байцгаав. Тэд архи, пиво уун

дуулцгааж эхлэв. Алтаа архи уудаггүй болохоороо бусдыгаа архи уухад нь дуртай байсангүй.

Харин түүний оронд пиво ууж суусан ба хэр их пиво ууснаа ч санахгүй байв. Батааг пиво, бас

архи ууж байхыг Алтаа анзаарав. Тэр өдрийн хамгийн чухал хүн нь Батаа байсан бөгөөд түүний

найз охин нь болсондоо Алтаа өөрөөрөө бахархаж байлаа. Нар шингэх үед Батаа Алтаатай

хоёулхнаа юм ярин алхахад Алтаад үнэхээр жаргалтай санагдана. Тэд холдон явсаар нэгэн

горхины дэргэд үнсэлцэж эхлэв.

3-Р УНШИГЧ: Тэд үнсэлцэхийн зэрэгцээ Батаа Алтаагийн биеийг илж таалж байв. Өвсөн

дээр суух уу гэхэд нь Алтаа зөвшөөрлөө. Энэ бүхэн Алтаад үнэхээр сайхан байлаа. Түүнд

үнсэлцээд л бие биеэ энхрийлээд л баймаар санагдана. Гэвч удалгүй түүний төсөөлснөөс нь

хэтэрсэн зүйл болох гээд байгаа юм шиг санагдаж эвгүйрхэж эхлэв. Тэрээр Батаад байшин

руугаа буцъя гэхэд Батаа зөвшөөрөв. Гэвч тэд дахин үнсэлцэж эхлэв. Батаа зориг орж цамцаа

тайлахад Алтаа ч бас цамцаа дээш нь сөхөв. Одоо тэдний нүцгэн бие шүргэлцэж, улам ч халуун

дотно үнсэлцэж байв. Батаа газар хэвтээд Алтааг татан дэргэдээ хэвтүүлэв. Батаагийн биед

наалдан хэвтэх нь Алтаад таатай мэдрэмж төрүүлж сэрэл нь хөдөлж байсан боловч санаа нь

зовсоор байв. Нэг мэдэхэд Батаа түүний дээр нь гараад жинсэн өмдөө тайлахыг хараад Алтаа

түүний тэврэлтээс мултарч босохыг оролдов. Алтаа амандаа “үгүй” хэмээн шивнэж байсан ч

өөрийгөө Батаад дургүй байна гэсэн сэтгэгдэл төрүүлэх вий гэснээс хариу үнссээр байлаа.

Батааг түүний банзалыг дээш сөхөхөд Алтаа түрүүчийнхээс чангаар “Битгий” гэж хэлээд

болиулах гэж оролдов. Гэвч Батаа өөрөөс нь илүү хүчтэй, мөн түүнийг огт сонсохгүй байлаа.

“Битгий, болиоч” гэж гуйн дороос нь мултрахыг чармайсан ч нэгэнт оройтжээ.

Хэлэлцүүлэг хийх асуулт:

Чиний бодлоор энэ хүчин мөн үү? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад?

Ийм байдалд хүрэхээс сэргийлж Алтаа юуг өөрөөр хийж болох байсан бэ? Батаа юуг

өөрөөр хийж болох байсан бэ?

Энэ нөхцөл байдалд хүрэхэд ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ?

Бэлгийн хавьталд орохыг хүсэхгүй байгаа ч үнсэлцэх зэргээр бие биедээ хүрэлцэхийг хүсч

байгаа үедээ хүн юу юу хийж болох вэ? Зан үйлийг жагсаалгүй ерөнхийд нь хэлэлцээрэй.

Батаа Алтааг зуслангийн байшиндаа урихдаа л бэлгийн харилцаанд орохоор төлөвлөсөн

гэж та нар бодож байна уу?

30

БОЛЗОО, БОЛЗООНЫ ҮЕИЙН ХҮЧИН

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 2.2

БАТААГИЙН БОЛЗОО

1-Р УНШИГЧ: Батаад Алтаа нэгдүгээр курсын оюутнуудаас нэг л өөр санагдаж байв. Алтаа

өөртөө итгэлтэй, ухаалаг бас дээр нь хөөрхөн охин байлаа. Оюутны байранд болсон үдэшлэг

дээр Алтаа найзуудад нь ч гэсэн таалагдсан. Энэ бол тэр хоёрын анхны болзоо байсан ба

Батаа өөрийгөө түүнтэй зөвхөн унтах сонирхолтой байна гэж бодуулахыг хүссэнгүй. Тиймээс

Алтааг үнсэхийг ч яарсангүй. Дараа нь тэд дахин хоёр удаа болзсон ба Батаа Алтаатай хамт

байхдаа биеэ тун сайн авч явж байв. Хөтлөлцөн явахдаа түүнийг үнсэхийг бас түүнтэй унтаж

үзэхийг маш их хүсч байсан ч Алтааг өөртэй нь адил хүсэлтэй байгаа эсэхэд эргэлзэж байлаа.

Хэд хоногийн дараа Батаа түүнийг хэсэг найзын хамт зуслангийн байшиндаа очихыг урив.

Үүнд нь Алтаа тун дуртай байх шиг санагджээ.

2-Р УНШИГЧ: Алтаа түүнтэй хамт хотоос гадагш явах болсондоо тун баяртай байсан ба

Батаагийн хувьд ч гэсэн найзуудтайгаа, ялангуяа Алтаатай өдөржин хамт байна гэхээс сэтгэл

өөдрөг байв. Тэд өдрийг маш хөгжилтэй өнгөрөөж байв. Тэд пиво, архи ууцгааж онигоо

ярин, бас дуулцгаав. Улмаар банди нар халж эхлэв бололтой дуу нь чангарч, зарим нь бүр

согтсон байлаа. Энэ үед Батаа Алтааг чимээ шуугианаас холдож гадуур жаахан алхахыг санал

болгоход Алтаа зөвшөөрснөөр тэр хоёр хөтлөлцөн алхаж байшингаас холдлоо. Удалгүй нэг

горхины дэргэд ирж тэр хоёр үнсэлцэж эхлэв. Батаагийн үнсэлтийн хариуд Алтаа түүнийг

янаг дотноор үнсэж байсан нь Батаад таалагдсан. Уусан архиндаа толгой нь бага зэрэг эргэж

байсан тул тэрээр Алтааг зүлгэн дээр суух уу гэв. Алтаа зөвшөөрч тэр хоёр үргэлжлүүлэн бие

биеэ тэврэн үнсэлцэж байтал Алтаа даарч байна байшин руугаа буцъя гэж хэлэв. Батаа тэгье

гэсэн боловч түүний хайр энхрийлэл Алтааг дулаацуулчихна гэж бодоод дахин үнсэж эхлэв.

3-Р УНШИГЧ: Алтаагийн дур хүсэл үнэхээр хөдөлсөн мэт санагдсанд Батаа цамцаа тайлав.

Тэгтэл Алтаа бас өөрийнхөө цамцыг дээшлүүлсэн нь Батааг гайхашруулж орхив. Одоо тэр

хоёрын бие шууд шүргэлцэж байлаа. Алтааг өөртэй нь адил зүйлийг хүсч байгаа юм байна гэж

Батаа ойлголоо. Тэр газар хэвтээд Алтааг хажуудаа татаж хэвтүүлэв. Батаагийн сэрэл тун их

хөдөлж, Алтааг маш ихээр хүсч байлаа. Тэр Алтааг үнсэнгээ өмдөө тайлаад дээр нь гарлаа.

Алтаа түүний дор янаглангуй хөдлөх мөртлөө “Битгий” гэж шивнэж байсан ч түүнийг үнсэхээ

больсонгүй, харин ч Батаагийн дор улам хүчтэй хөдөлж байлаа. Алтаа ч бас намайг маш их

хүсч байгаа юм байна гэж Батаа бодов. Одоо Батааг юу ч зогсоохгүй болсон байлаа. Тэр

Алтаагийн хувцсыг тайллаа. Ингээд тэр хоёр секс хийж эхлэв.

Хэлэлцүүлэг хийх асуулт:

Чиний бодлоор энэ хүчин мөн үү? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад?

Ийм байдалд хүрэхээс сэргийлж Батаа юуг өөрөөр хийж болох байсан бэ?

Алтаа юуг өөрөөр хийж болох байсан бэ?

Энэ нөхцөл байдалд хүрэхэд ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ?

Бэлгийн харилцаанд орохыг хүсэхгүй байгаа ч үнсэлцэх зэргээр бие биедээ хүрэлцэхийг

хүсч байгаа үедээ өөр юу хийж болох вэ? Зан үйлийг жагсаалгүй ерөнхийд нь хэлэлцээрэй.

Алтаа Батаагийн зуслангийн байшинд очихоор зөвшөөрөхдөө л бэлгийн харилцаанд

орохоор төлөвлөсөн гэж та нар бодож байна уу?

31

МОДУЛЬ 3: СЭДЭВ 2

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 2.3

БОЛЗООНЫ ҮЕИЙН ХҮЧИНГЭЭС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

Эмэгтэйчүүдэд зориулсан зөвлөмж:

Хийхийг хүсч байгаа болон хүсэхгүй байгаа зүйлийн талаар өөртөө бүрэн итгэлтэй,

шийдэмгий байгаарай. Харин уучлал хүссэн мэт байдалтай байх хэрэггүй.

Өөрийн хүсч байгаа зүйл болон хязгаарлалтуудаа эртнээс тодорхой ойлгуулаарай.

Тусламж авах боломжгүй газар руу сайн таньж мэдээгүй хүнтэй явахгүй байх.

Эрэгтэйд хандан өөртэй нь хамт явсан гэдгийг гэрийнхэн нь мэдэж байгаа тул ямар нэг

таагүй асуудал гарвал холбогдох болно гэдгийг хэлээрэй.

“Тийм” гэж хэлмээр байгаа үедээ “үгүй” гэж битгий хэлж байгаарай.

“Үгүй” гэж хэлмээр байгаа үедээ “тийм” гэж битгий хэлж байгаарай.

Эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд ороогүйн төлөө буруутгах сэтгэгдэл төрүүлэх

боломжийг түүнд битгий гаргаж өгөөрэй. Чи бол эр хүний бэлгийн хүсэл таашаалыг хангаж

байх үүрэгтэй хүн биш.

“Зогс“, “Боль“ гэдэг үгийг шууд чангаар хэлэх.

“Чи л өөрөө эхэлсэн”, “Хэрвээ чи надад үнэхээр хайртай юм бол надтай бэлгийн харилцаанд

орохыг хүсэх л байсан”, “Хэрэв чи хүсэхгүй байгаа бол өөр хүн олъё доо”, “Чи миний хамаг

сэрлийг хөдөлгөчихлөө”, “Би өөрийгөө чамд таалагдаж байгаа л гэж бодож байлаа” гэх

мэт үгээр ятгах, мушгин гуйвуулах давшилтуудаас сэргийлж, эдгээрийг битгий сонсож

байгаарай.

Болимоор санагдсан үедээ үйлдлээ зогсоодог байх нь чухал.

Эрчүүдэд зориулсан зөвлөмж:

Хэрвээ найз эмэгтэй чинь юу хийхийг хүсч байгаа тухай тодорхой мэдэхгүй байгаа бол

түүнээс тодорхой хэлэхийг хүсээрэй.

“Үгүй” гэсэн үг нь “Тэр хүсэхгүй байна гэсэн үг” гэсэн шууд утгатай болохыг ойлгоорой.

Хэрвээ эмэгтэй хүн “үгүй” гэж хэлсэн бол хийж байгаа үйлдлээ зогсоогоорой.

Эмэгтэй хүн чамтай бэлгийн харилцаанд орохоос татгалзвал чамайг өөрөөсөө холдуулахыг

хүсч байна гэсэн үг биш болохыг ойлгоорой. Тэр эмэгтэй зөвхөн тухайн цаг үед хүсэхгүй

байгаагаа л илэрхийлсэн гэж ойлгоорой.

Хувцаслалт болон сээтэгнэсэн байдал нь бэлгийн харилцаанд орохыг уриалан дуудсан

дохиотой адил утгатай зүйл биш гэдгийг зөвөөр ойлгох нь чухал.

Эмэгтэй зөвшөөрөөгүй л бол чиний үйлдэл хуулийн өмнө буруудна гэдгийг санаарай.

Эмэгтэй хүний хүсэл эрмэлзлэлийг хүндэтгэж хандах юм бол тэр чамайг улам их хүндлэх

болно.

Бэлгийн хавьтал үйлдэхээс өөр таашаал авах арга хэлбэрүүд байдгийг санаарай.

“Чи өөр хүнтэй юм байна л даа”, “Би өөрийгөө чиний дотны ганцхан хүн гэж бодож байсан

юм”, “За за, хоёулаа ер нь дахин уулзах шаардлагагүй байх гэж бодож байна”, гэх мэтээр

үг хаях ятгах туних мэт давшилтаас сэргийлж эдгээрт автахгүй байх хэрэгтэй.

32

Сэдэв 3

ХОЛБОО ТОГТООХ, ЗАЙ

БАРИХ

ЗОРИЛГО

Холбоондоо баримтлах зүйл болон шохоорхол, хайрын ялгааг тодорхойлох, бусадтай тогтоосон

нөхөрлөлийн холбоог таслах, эсвэл түүнээс холдох шалтгааны талаар судална.

ЗОРИЛТ

Энэ сэдвийг судалснаар суралцагч дараах мэдлэг, чадвартай болсон байна.

Үүнд:

• Өөрийн танил нэгнээс холдон, зай барихын тулд хийж болох хоёроос доошгүй үйлдлийг

хэлэх

• Танихгүй орчинд, танихгүй хүнтэй ярилцахад өөрийгөө бэлтгэх

• Нөхөрлөлийн холбоогоо таслахад хүргэдэг таван шалтгааныг нэрлэх

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• “Та ийм хүнтэй найз хэвээр байх уу?” (Нөөц хэрэглэгдэхүүн 3.1) - боломжтой бол суралцагч

бүрт нэг хувь, үгүй бол нэг том үзүүлэн дээр бичиж бэлтгэх

• “Ажлын ярилцлагад өөрийгөө бэлтгэх” (Нөөц хэрэглэгдэхүүн 3.2)-Хос бүрт 1 хувийг

ХОЛБОО ТОГТООХ, ЗАЙ БАРИХ

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Үерхэл, нөхөрлөлөө таслах, зарим найзаасаа холдох зэрэг нь тухайн хүний үзэл бодол,

үнэт зүйл, хүсэл мөрөөдлөөс шалтгаална.

СУРГАЛТЫН ЯВЦ

Бид хэн нэгэн хүнд илүү их ойртох (түүнийг ойр дотны найз болгох), эсвэл хэн нэгэн хүнийг

өөрөөсөө холдуулах (түүнийг өөрийн найз нарын хүрээнээс гаргах) шаардлага амьдралд элбэг

тааралддаг ба энэ талаар судлах болно.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Нэг хүрээнээс нөгөө рүү шилжих нь

Энэхүү үйл ажиллагаагаар хүмүүсийг өөртөө ойртуулах, эсвэл өөрөөсөө холдуулах ямар арга

зам байдгийг ярилцах зорилготойг хэлнэ.

Оролцогчдыг 1-4 хүртэл тоолуулж, ижил дугаартай суралцагчдыг нэг баг болгоно.

“Нэг” ба “хоёр” гэсэн дугаартай багууд хамтран ажиллаж, дараах асуултын дагуу аль болох

олон хариулт боловсруулах ёстойг хэлнэ.

Үүнд:

Хэн нэг хүнийг нөхөрлөлийнхөө ойрын хүрээнд оруулж ирэх, түүнийг өөртэйгөө дотно

болгохын тулд хүн юу хийж болох (ямар арга хэрэглэх) вэ?

“Гурав” ба “дөрөв” гэсэн дугаартай багууд хамтран ажиллаж, дараах асуултын дагуу аль болох

олон хариулт боловсруулна гэж хэлнэ.

Үүнд:

Хэн нэгэн хүнийг өөрийн нөхөрлөлийн хүрээнээс гаргах, түүнийг өөрөөсөө холдуулахын

тулд хүн юу хийж болох (ямар арга хэрэглэх) вэ?

Багуудаас өөрсдийн хийсэн нөхөрлөлийн хүрээг харуулсан тойргийг дахин харахыг хүсээд,

тэр тойрогт байгаа хүмүүсээс хэн нь эхлээд тойргийн аль нэг хүрээнд байснаа сүүлдээ дотор

талын, эсвэл захын хүрээ рүү шилжсэн болохыг ажиглахыг хүснэ. Ийм хүмүүс яагаад тэдэнд

ойртох болсон, эсвэл холдох болсон шалтгааныг санах нь дээрх асуултад хариулахад тус болж

магадгүй гэдгийг хэлнэ. Дараа нь “нэг” гэсэн дугаартай багаас эхлэн хийсэн ажлаа танилцуулах

ба хариултыг самбарт бичнэ. Бусад багаас нэмэх санал байгаа эсэхийг асууна. Дараах санал

жагсаалтад багтсан байвал зохино.

Хүмүүсийг өөртөө ойртуулан татах зарим арга зам:

Түүний талаар илүү их зүйл мэдэж авах хүсэлтэй байгаагаа хэлэх

Түүнтэй хоёулхнаа хамт байх хугацааг уртасгах

Түүнд бусдаас илүү “онцгой” анхаарал тавих

Түүнд өөрийн тухай илүү их зүйлийг ярьж мэдүүлэх

Түүний сонирхдог зүйл, бодол санаа, хувийн амьдралынх нь тухай асуух

35

МОДУЛЬ 3: СЭДЭВ 3

Дараа нь “гурав” гэсэн дугаартай багаас хийсэн ажлаа танилцуулахыг хүснэ.

Энэ багийн хариултыг самбарт бичнэ. Дараа нь “дөрөв” гэсэн дугаартай багаас нэмж санал

болгох зүйл байвал танилцуулахыг хүсээд, нэмж хэлсэн саналыг нь жагсаалтад нэмж бичнэ.

Эцэст нь, үлдсэн хоёр багаас нэмэх санал байгаа эсэхийг нь асууна. Дараах санал жагсаалтад

багтсан байвал зохино:

Хүмүүсийг өөрөөсөө холдуулах арга замууд:

Түүнтэй хамт байх хугацааг багасгах

Өөрийн тухай тэдгээр хүмүүст бага ярих

Түүнд бусдаас илүү анхаарал тавихгүй байх

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Нөхөрлөлийн хэмжээ хязгаар

Өмнөх үйл ажиллагаагаар найз нөхрөөсөө хэрхэн холдож болох арга замын тухай бид

ярилцсан. Үүнтэй холбож найзаасаа холдох санаа хүнд хэзээ, яагаад төрдөг вэ? гэсэн хоёр

асуудлыг авч үзэх гэж байгааг оролцогчдод хэлнэ.

“Та ийм хүнтэй найз хэвээр байх уу?” (Нөөц хэрэглэгдэхүүн 3.1)-ажлын хуудсыг оролцогч бүрт

нэгийг тарааж өгнө. Хэрвээ том үзүүлэн бэлдсэн байгаа бол түүнийгээ ашиглаарай.

5-10 минутын хугацаанд энэ ажлын хуудас дээрх даалгаврыг зааврын дагуу гүйцэтгэхийг

хэлнэ. Хэрэв том үзүүлэн дээр бичиж бэлтгэсэн бол түүнийг өөрсдийн дэвтэр дээр хуулж

ажиллахыг оролцогчдод хэлнэ.

Энэ даалгаврыг гүйцэтгэж дуусахаар тэднээс дараах асуултыг асуугаарай:

Яагаад энэ даалгаврыг бусадтай хамтралгүй, ганцаараа бие дааж хийх болсон гэж та нар

бодож байна вэ?

Гарч болох хариулт:

Найз нөхөрлөлийн холбоотой хүмүүсийн тэсээд тэвчээд өнгөрөх зүйл нь өөр өөр байдаг

учраас

Хэрэв найз нөхдийн чинь хийсэн ямар нэг зүйл таныг бухимдуулж, сэтгэл дундуур байлгахад

хүргэж байгаа бол та юу хийж болох вэ? Тэдгээрээс хэлнэ үү?

Гарч болох хариулт:

Таны сэтгэлийг дундуур байлгаж байгаа тэр асуудлаар тэдэнтэй ярилцаж түүнийг

шийдвэрлэх оролдлого хийх

Тэдгээр хүмүүсийг нөхөрлөлийн захын хүрээ рүү шилжүүлэх (өөрөөсөө холдуулах)

Найзлахаа больж болно

Найз чинь таны тэвчээрийг барсан ямар нэг үйлдэл хийвэл ямар тохиолдолд түүнийг

анхааралгүй өнгөрөөж өршөөж хэлтрүүлэх вэ?

Гарч болох хариулт:

Энэ нь таны сэтгэлийг зовооно гэдгийг тэд мэдээгүй байсан

Тэд энэ тухайгаа маш их гэмшин харамсаж байгаа

Тэд уучлал гуйсан

Тэд үүнийг санаатайгаар хийгээгүй

Энэ нь анхны тохиолдол

Тэд дахиж ингэхгүй гэж амласан

Тэдэнтэй та маш удаан хугацаанд сайн найзууд байсан

36

ХОЛБОО ТОГТООХ, ЗАЙ БАРИХ

Тэд танд таалагддаг хүмүүс

Та тэдэнд ямар нэг өртэй

Та тэдэнтэй ямар нэгэн байдлаар холбоо хамааралтай

Та ямар тохиолдолд хэн нэг хүний хийсэн үйлдлийг нь тэвчиж чаддаггүй вэ?

Нөхөрлөлийн хэмжээ хязгаарын талаар бодож байх нь ямар ач холбогдолтой гэж та нар үзэж

байна вэ?

Гарч болох хариулт:

Хэрвээ хүн нөхөрлөлийн хэмжээ хязгаарын талаар бодохгүй бол энэ тухай хэзээ ч олж

мэдэхгүй байх магадлалтай

Хэрвээ ийм нөхцөл тохиолдох юм бол та өөрийн байр сууриа хадгалах бэлтгэлтэй байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Ажлын ярилцлага өгөх

Сургуулиа төгссөн хэн бүхэнд ажилд орох хэрэгцээ гардаг. Хүн бүхэнд хувийнхаа компанид

ажиллах боломж байдаггүй учраас ямар нэг байгууллагын зарын дагуу ажлын байранд

материалаа өгөөд ярилцлагад орох хэрэгцээ гардаг.

Танил бус орчинд өмнө нь уулзаж үзээгүй хүмүүстэй ярилцах нь амаргүй байдаг. Тиймээс

холбоо тогтоох, өөртөө итгэлтэй харилцах чадвараа ашиглан ирээдүйд ажлын ярилцлагад

амжилттай оролцоход өөртөө болон найздаа туслах зорилгоор хамтарч дасгал ажиллана.

Эхлээд хос хосоороо баг болно. Нэг нь “ажил олгогч”-ийн дүрд, нөгөө нь “ажил горилогч“-ийн

дүрд тоглоно. Хэн хэнийгээ урьд нь харж, уулзаж байгаагүй хүмүүсийн дүрийг гаргана гэдгээ

санаарай. Ажил олгогч нь өөрийнхөө хүссэн асуултыг асууна. Ажил горилогч нь боломжоороо

хариулна. Багш дундуур нь явж хэрхэн ярилцаж байгааг ажиглана.

Дараа нь “Нөөц хэрэглэгдэхүүн 3.2“-ийг хосоороо уншина. Үүний дараа дүрийн тоглолтоо

дахин давтана. Сургалтын цаг хангалттай бол дүрээ сольж ярилцлага авах, өгөх дүрийн

тоглолтыг дахин хийнэ.

Үйл ажиллагааны төгсгөлд хосоороо ярилцаад “Ажил олгогчийн асууж болзошгүй нэг асуулт“

зохионо. Уншсан материалаа ашиглаад тухайн асуултад аль болох оновчтой хариултаа жижиг

цаасан дээр бичнэ. Асуулт хариултаа бичсэн цаасаа дамжуулан уншиж, оновчтой гоё санааг

дэвтэртээ бичиж авна.

Төгсгөлд нь дараах асуултын дагуу ярилцаж үйл ажиллагаагаа дүгнэнэ.

Анхны дүрийн тоглолтын үед “ажил олгогч”-ийн ямар асуулт хариулахад амаргүй байсан

бэ? Яагаад? (энэ асуултыг ажил горилогчдоос асууна)

Хоёр дахь удаагийн дүрийн тоглолтоор таны бодлоор “ажил горилогч” ямар асуултад

амжилттай хариулж чадсан бэ? Үүнийг юугаар илэрхийлэх вэ? (энэ асуултыг ажил

олгогчдоос асууна.)

Хосууд дүрээ сольж тоглолт хийж амжсан бол тэднээс аль дүрд тоглох нь амархан, эсвэл

хэцүү байсан бэ? гэж асуун ярилцлага өрнүүлнэ.

Төгсгөлд нь нөөц хэрэглэгдэхүүнд өгсөн материалаас өөртөө хамгийн хэрэгцээтэй гэсэн ямар

3 санааг мэдэж авсныг нь асууж ярилцана.

37

МОДУЛЬ 3: СЭДЭВ 3

ДҮГНЭЛТ

Дараах асуултын дагуу ярилцаж сэдвийг дүгнэнэ.

Хэн нэг хүнийг илүү сайн мэддэг болох, эсвэл тэдэнтэй ойртож нөхөрлөхөд хэцүү байдаг

уу? Яагаад?

Хэн нэг хүнийг өөрөөсөө холдуулан, зай барихад хэцүү байдаг уу? Яагаад?

Энэ хоёрын аль нь илүү хэцүү байна гэж та нар бодож байна вэ? Яагаад?

38

ХОЛБОО ТОГТООХ, ЗАЙ БАРИХ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 3.1

ТА ИЙМ ХҮНТЭЙ НАЙЗ ХЭВЭЭР БАЙХ УУ?

Дараах тохиолдол тус бүрийн хувьд ийм зан гаргасан хүнийг чи “өөрөөсөө түлхэн холдуулах”

уу, эсвэл “ойр дотно хэвээр байх” уу гэдгийг тэмдэглээрэй. Хэрвээ чиний хариулт нь ямар

нэгэн зүйлээс хамаарна гэж бодож байгаа бол түүнд тохирсон баганад тэмдэглэгээ хийгээд,

шалтгааныг нь эргэцүүлэн бодоорой.

Найз чинь дараах зүйл хийвэл чи яах вэ?

Өөрөөсөө

түлхэн

холдуулна

Дотно

хэвээр

байна

Ямар нэг

зүйлээс

хамаарна

Чамайг ямар нэг төлөвлөгөө гаргахад эсэргүүцэх нь их

байдаг. ______ ______ ______

Чиний төлөвлөгөөг эсэргүүцсэн үед түүнийг юу хийхийг

нь асуухаар худал хэлдэг. ______ ______ ______

Болзсон цагаас байнга хожимддог. ______ ______ ______

Чамаас мөнгө зээлж авчихаад, буцааж өгөлгүй мартдаг. ______ ______ ______

Чамаас мөнгө зээлж авчихаад буцааж өгөхөөс татгалздаг. ______ ______ ______

Хааяа чиний гэрийн даалгаврыг хуулахыг хүсдэг. ______ ______ ______

Чиний гэрийн даалгаврыг хуулъя гэж байнга хүсдэг.

Чи тэдний буруутайг мэдсээр байхад чамайг тэднийг

хамгаалж, худал хэлэхийг шаарддаг. ______ ______ ______

Найз охин/залуугаа хууран мэхэлдэг. ______ ______ ______

Найз охин/залуугаа хууран мэхэлж байгааг нь хэлэхгүй

байхыг чамаас хүсдэг. ______ ______ ______

Дэлгүүрээс юм хулгайл гэж чамд хэлдэг. ______ ______ ______

Чамайг хүсэхгүй байгааг мэдсээр байж архи уу гэж маш

хүчтэй шахалт үзүүлдэг. ______ ______ ______

Чиний тухай бусдад хов ярьдаг. ______ ______ ______

Бусад хүн чиний тухай муулж ярихад чамайг хамгаалдаггүй. ______ ______ ______

Согтоод, чамайг зоддог/чамтай зодоон хийдэг. ______ ______ ______

Бусдын өмнө чамайг доромжилдог/ гутаадаг. ______ ______ ______

Найз охин/залуугаа зоддог. ______ ______ ______

39

МОДУЛЬ 3: СЭДЭВ 3

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 3.2

АЖЛЫН ЯРИЛЦЛАГАД ӨӨРИЙГӨӨ БЭЛТГЭХ

Ярилцлагын зорилго

Ажлын ярилцлагын гол зорилго нь ажил горилогчийн ирүүлсэн мэдээлэл үнэн эсэхийг

магадлах, тухайн хүнд өөр авьяас, чадвар байгаа эсэхийг нь тогтоож, илүү сайн судлахад

чиглэдэг. Хүмүүсийн анкетыг судлаад үзэхэд бүгд л мэргэжлийн ур чадвар, ажлын туршлагатай

харагддаг. Зөвхөн энэ мэдээлэл дээр үндэслэн хүнийг ажилд авах боломжгүй учраас улам

цааш нь судалж хамгийн сайныг нь олж мэдэхийн тулд ажлын ярилцлага хийдэг. Нөгөө

талаас, ажлын ярилцлага нь ажил горилогчид анкетаар өгсөн товч мэдээллээ баяжуулах,

илүү ойлгуулах боломж олгодог. Тиймээс ажлын ярилцлагаас айлгүй, харин ч өөрийгөө бүрэн

илэрхийлэх сайхан боломж олдлоо гэж сэтгэл өөдрөг нүдээр харах хэрэгтэй.

Ярилцлагын үе шат

Ажлын байранд тавигдсан шаардлагуудыг хангасан эсэхийг тодруулах анхан шатны ярилцлага:

Энэ ярилцлага нь тухайн ажилд тавигдсан ерөнхий шаардлагыг ажил горилогч бүрэн хангаж

байгаа эсэхийг баталгаажуулах зорилготой. Ярилцлагыг нүүр нүүрээ харж уулзах, эсвэл утсаар

хийх боломжтой. Тухайн ажлыг гүйцэтгэх мэргэжлийн ур чадварыг нарийвчлан тодорхойлох

буюу сонголт хийх шатны ярилцлага: Энэ ярилцлага нь тавигдсан шаардлагыг хэр өндөр

хэмжээнд хангаж байгааг тодорхойлох зорилготой.

Эцсийн шийдвэр гаргах буюу ажил санал болгох шатны ярилцлага: Энэ ярилцлага нь эцсийн

шийдвэр гаргаж ажил горилогчид ажил санал болгох зорилготой. Ажил горилогчтой ярилцах

гол сэдэв нь цалин хөлс, хангамж байдаг. Энэ үе шатанд ажилд авах эсэх талаар эцсийн

шийдвэр гаргадаг.

Асуултад бэлтгэх

Ярилцлагын үед ажил горилогч олон янзын асуултад хариулдаг. Тавих гол асуултууд нь таны

мэргэжлийн ур чадвар, боловсролын байдал, ажлын туршлага, амжилттай хийж гүйцэтгэсэн

ажлуудын тухай байна. Мөн зан байдал, ерөнхий төлөвшлийг харах зорилгоор таны давуу

болон сул талууд, хүсэл сонирхол, хобби, таашаадаг, таашаадаггүй зүйлсийн тань талаар

асууж болно.

Анкетны мэдээллээс илүү байх

Ярилцлагын үед боломжийнхоо хэрээр асуултад зөв хариулах явдал юм. Анкетаа амжилттай

бичиж, өөрийнхөө давуу талуудаа тодорхойлсон учраас та эхний шатанд тэнцжээ. Одоо та

өөрийгөө цаасан дээр биш бусдын өмнө нээн харуулах учраас анкетынхаа хэмжээнд байх

уу эсвэл бүр илүү гарч өөрийгөө илэрхийлэх үү гэдгээ бодох хэрэгтэй. Ярилцлага хийж буй

ажилтан таны анкетыг харах учраас өөрийнхөө анкетан дээр бичсэн мэдээллүүдээ сайн тогтоо.

Асуусан асуултад тийм, үгүй гэж хариулж болохоор байсан ч ийм маягаар хариулт өгдөггүй.

Заавал тодорхой хэмжээгээр дэлгэрүүлж, болж өгвөл жишээтэй тайлбар хийвэл их сайн.

40

ХОЛБОО ТОГТООХ, ЗАЙ БАРИХ

Ярилцлага хийх байгууллагаа судлах

Ярилцлагад орохоосоо өмнө боломжийнхоо хэрээр тухайн байгууллагаа судалж бага ч гэсэн

мэдээлэл авах нь зүйтэй. Та маш ухаалаг, зөв хариулт өгөхөд байгууллагын талаарх мэдээлэл

ихээхэн тус хүргэнэ. Хэдийгээр мэдээлэл олох нь таниас хичээл зүтгэл шаардах боловч үүнийг

хийхээс өөр аргагүй. Яг ямар төрлийн мэдээлэл танд шаардлагатай вэ? гэвэл байгууллагын

зорилго, нэр хүнд, түүх, үйл ажиллагааны чиглэл гээд ер нь олж чадах бүх мэдээлэл

цуглуулах хэрэгтэй. Мэдээлэл илүүднэ гэж байдаггүй. Мэдээлэл хайх хамгийн хялбар арга

бол интернэтээр өөрийнх нь вэб сайтыг үзэх. Хэрвээ вэб сайтгүй бол Монголын мэдээллийн

том вэб сайтуудаар ороод хайлт хийж болно. Дараа нь сэтгүүл болон мэдээллийн бусад эх

сурвалжийг ашиглахад илүүдэхгүй.

Дадлага хийх, өөрийгөө бэлтгэх

Бага ч болов цаг гарган өөртэйгөө юм уу, бусад хүнтэй жинхэнэ ярилцлагад орж байгаа мэтээр

өөрийгөө төсөөлж ярилцлагын дадлага хийх нь чухал. Тамирчид л зөвхөн тэмцээнд ялахын

тулд бэлтгэл, сургуулилт хийдэггүй. Дадлага хийснээр ярилцлагын үед сандралгүй энгийн

байж өөртөө итгэлтэйгээр асуултад хариулдаг. Ярилцлага хийж байгаа ажилтанд таны юу

ярьж байгаа чухал ч, яаж ярьж байгаа нь бүр илүү чухал. Тантай ярилцаж байгаа ажилтан

таныг энэ ажлыг үнэхээр сонирхож байна уу, сэтгэл зүйн хувьд ямар байна гэдгийг мэдэхийн

тулд яриаг чинь ажиглана. Өглөө эртхэн босоод явах бэлтгэлээ хийгээрэй.

Ажлын ярилцлагыг амжилттай хийх 5 зөвлөгөө

1. Ажлын ярилцлагадаа хэзээ ч битгий хоцор

2. Өөрийгөө хэрхэн илэрхийлэх талаар бодож бэлтгэ

3. Өөрийгөө бэлтгэ, үнэнээ хэлэхээс бүү ай

4. Ярилцлагын үеэр цалингийн талаар хэтэрхий эрт асуухаас зайлсхийх хэрэгтэй

5. Ярилцлага авч буй хүнээсээ асуух асуултаа урьдчилан бэлтгэ

Ажлын ярилцлагадаа хэзээ ч битгий хоцор. Хамгийн эхний зүйл бол ярилцлага эхлэхээс өмнө

очсон байх хэрэгтэй. Ажлын ярилцлагадаа хоцорно гэдэг нь ярилцлага авч буй хүнийхээ

цагийг үнэлэхгүй байгаагаас гадна ач холбогдол өгөхгүй байгааг, эсвэл өөрийгөө угаасаа цаг

баримталдаггүй, хувийн зохион байгуулалт сул гэдгээ харуулдаг. Ажлын ярилцлагад хоцрох нь

замын түгжрэлтэй огт хамааралгүй гэдгийг сайн санах хэрэгтэй. Хэрэв та хоцрох нь тодорхой

болсон бол ярилцлага авч буй газартайгаа урьдчилан холбогдож мэдэгдэх хэрэгтэй.

Өөртөө итгэлтэйгээр өөрийгөө илэрхийлэх талаар бодож бэлтгэ. Ажлын ярилцлагад орохдоо

та ажил хэрэгч байдлаар хувцаслан ярилцлага авч буй хүнийхээ нүд рүү харан инээмсэглэн

эерэг сэтгэгдэл төрүүлэхүйц байдалтайгаар гар барин мэндлэх хэрэгтэй. Та биеийн

хөдөлгөөнөөр илэрхийлж буй үйлдэлдээ анхаарах хэрэгтэй. Ярилцлагад орохдоо цэх сууж

маш тодорхой өөртөө итгэлтэйгээр ярилцах хэрэгтэй. Хэрэв та л өөрийгөө тухайн ажилд яг

тохирно гэдгийг итгэлтэйгээр илэрхийлж чадахгүй бол ярилцлага авч буй хүмүүс таныг энэ

ажилд яг тохирох хүн гэдэгт хэрхэн итгэлтэй байж чадах билээ. Эерэг бөгөөд тодорхой үр

дүн гаргасан мэдээлэл дээр үндэслэн ярьж “Би магадгүй гэж бодож байна” эсвэл “Би чадаж

магадгүй” гэсэн хэллэг хэрэглэхээс аль болох зайлсхийж “Би бол.....”, “Би ....-ийг хийсэн”

эсвэл “Би ....-ийг чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэсэн үг хэллэг ашиглах нь зүйтэй юм. Ажлын

ярилцлагад орохдоо өмсөх хувцсаа урьдчилан бодож, төлөвлө. Ярилцлагад орохынхоо өмнө

гар утсаа унтраах хэрэгтэй. Гэнэт утас чинь дугарвал та ч сандраад юу ярихаа мартаж болно,

бусад хүн ч таашаахгүй гэдгийг анхаараарай!

41

МОДУЛЬ 3: СЭДЭВ 3

Өөрийгөө бэлтгэ, үнэнээ хэлэхээс бүү ай. Та өөрийн товч намтар болон туршлагынхаа талаар

ярихад урьдчилан бэлтгээрэй. Хэрэв та тодорхой давтамжтайгаар хэд хэдэн ажил сольсон

бол яагаад гэдгийг тайлбарлах, мөн ирээдүйн ажил олгогч байгууллагадаа удаан хугацаанд

тогтвор суурьшилтай ажиллана гэдэг итгэл төрүүлэхэд анхаарах хэрэгтэй.

Ярилцлагын үеэр цалингийн талаар хэтэрхий эрт асуухаас зайлсхий. Мэдээж цалин бидний

хувьд бүгдэд нь чухал. Гэхдээ ярилцлагын үед цалингийн талаар хэтэрхий эрт асуух нь тухайн

ярилцлага авч буй хүн таныг зөвхөн мөнгө сонирхож байна, хэрэв өөр газар илүү өндөр цалин

санал болговол шууд явах юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлнэ. Ажлын ярилцлага гэдэг олон

талаараа анхны болзоотой их төстэй байдаг. Сандарна, тэвдэнэ. Мөн та болзоонд ирчихээд

ихэнх цагийг болзож буй хүнээсээ хэр их цалин авдгийг нь эсвэл ямар машин унадаг, байртай

эсэхийг асуухад зарцуулж байна гээд төсөөлөөд үз дээ. Болзож буй хүнийхээ ямар хүн

бэ? гэдгийг, ямар үзэл бодолтой вэ? гэдгийг эсвэл юу туулж давсан түүхэн замналтай хүн

бэ? гэдгийг огт сонирхохгүй байна гээд төсөөлөөд үз дээ. Тэр хүн таныг хоёр дахь удаагаа

болзоонд урих болов уу?

Ярилцлага авч буй хүнээсээ асуух асуултаа урьдчилсан бэлтгэ.

Ихэнх ярилцлага “Танд ямар нэгэн асуулт байна уу?” гэсэн асуултаар төгсдөг. Энэхүү асуултад

10 ажил горилогчийн 9 нь байхгүй гэсэн хариултыг өгөх байх. Харин та өөрийгөө бусдаас

ялгаруулах хэрэгтэй.

Та ярилцлага авч буй хүндээ өөрийгөө тухайн албан тушаалыг үнэхээр сайн судалсан, энэ

ажлын байранд яг тохирох хүн хэмээн төсөөлөхөд түлхэц болж өөрийгөө нухацтай хандаж

байгааг харуулах хэрэгтэй.

Хэрэв танд эргэлзээ байгаа бол дараах зүйлсийг анхааран авч үзээрэй:

Одоо байгаа баг/байгууллагын бүтэц, зохион байгуулалтын талаар олж мэдэх

Сургалт болон хөгжлийн талаарх боломжийг асуух

Ирээдүйн ажил мэргэжлийн ахиж дэвших боломж юу байгааг олж мэдэх

Байгууллагын нэн чухалд анхааран авч үзэж буй зүйлсийн талаар мөн хүндрэл бэрхшээлтэй

асуудлын талаарх асуултыг тавих

Байгууллагын алсын хараа болон зорилтуудын талаар ярилцах

42

Сэдэв 4

ХАЙР ДУРЛАЛЫН ХОЛБОО

ЗОРИЛГО

Хайр дурлалын нандин холбооны онцлог, таваас доошгүй шинж чанарын талаар ярилцаж,

эдгээрийг хэрхэн илэрхийлэх, мөн хайртай хүндээ байвал зохих шинжийг судалж, найз

нөхдөдөө байгаасай гэж хүсдэг шинж чанартай харьцуулан үзэж, түүнчлэн зарим дурлалт хос

бие биеэ харддаг шалтгааныг судалж үзнэ.

ЗОРИЛТ

Тус сэдвийг судалснаар суралцагч дараах мэдлэг, чадвартай болсон байна.

Үүнд:

• Дурлалт хосууд бие биеэ хүндэлж, харилцан ойлголцож, үүрэг хариуцлагаа ухамсарлаж,

анхаарал халамж тавьж, хүчин чармайлт гаргаж байгаагаа илэрхийлэх нэгээс доошгүй

арга замыг хэлэх.

• Хайртай найз залуу/найз охиндоо байгаасай гэж хүсдэг шинж чанар нь жирийн

найзуудад байгаасай гэж хүсдэг шинж чанартай нь төстэй болон ялгаатай байгааг

харуулах зүйлсийг нэрлэх.

• Хайр дурлалын холбооны таваас доошгүй шинж, тэдгээрийн онцлог, ялгааг тодорхойлох

• Хайртайгаа илэрхийлэх боломж нөхцөлийг тодорхойлох

• Хүний хардаж байгааг харуулдаг гурваас доошгүй үйлдлийг хэлэх

• Хүнд яагаад хардах сэтгэл төрдгийг харуулдаг хоёроос доошгүй шалтгааныг нэрлэх.

Бэлтгэх зүйл

• Том цаас эсвэл самбар

• A4 хэмжээтэй цаас – наад зах нь 30 ширхэг

• “Хайртайгаа харуулах нь” (Нөөц хэрэглэгдэхүүн 4.1 А, Б, В, Г) – суралцагч бүрт нэг хувь

байхаар хувилах, эсвэл том үзүүлэн болгон, суралцагчдыг нэгэн зэрэг ажиллуулах

• “Хайртайгаа харуулах нь”-Гарч болох хариултууд (Нөөц хэрэглэгдэхүүн 4.2 А, Б)

• “Хайр дурлалын жинхэнэ холбооны шинж чанар” (Нөөц хэрэглэгдэхүүн 4.3) – нэг хувь

ХАЙР ДУРЛАЛЫН ХОЛБОО

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Хайр дурлалын холбоо эрүүл байгааг харуулдаг онцлог шинж чанар байдаг.

• Хайр дурлалын холбооны онцлог шинж чанар нь ач холбогдлоороо янз бүр байдаг.

• Хүнийг сайн найз залуу/охин болохыг харуулдаг шинж чанар нь сайн найз нөхөр болохыг

харуулдаг шинж чанартай зарим талаараа төстэй байдаг.

• Хардах нь хайр дурлалын холбооны нэг хэсэг биш ч түүнтэй холбогдож гардаг.

• Хайртай хүнээ хардах нь тухайн хүн өөрийн аюулгүй байдлыг мэдэрч чадахгүй, өөртөө

итгэх итгэл султай байгаатай холбоотой.

СУРГАЛТЫН ЯВЦ

Өнөөдөр бид хайр дурлалын холбооны талаар онцлон авч үзэхийн зэрэгцээ хүнийг хайрлах

харилцаа холбоог эрүүл сайхан гэж үзэхэд хүргэдэг онцлог шинжийн талаар судалж үзнэ.

Хайртай гэдэг нь өмчлөхийн нэр биш, харин ч илүү бие биеэ ойлгож, итгэж, дэмжих тухай

ойлголт юм. Тиймээс нэгнийгээ хардаж цагдах нь дотно харилцаанд саад болж, үйл ойлголцолд

хүрч болох талаар ярилцана.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Хүнийг хайрлах ухаан

Бид эхлээд хайрын тухай ярилцана. Хайр нь зөвхөн дурласан хос, эхнэр нөхрийн хооронд

байдаг зүйл үү?, Эсвэл хүмүүсийн хоорондын бүх холбоонд байдаг уу? гэдэг асуултыг

суралцагчдаас асууж, энэ дасгал ажлыг эхэлнэ.

Гарч болох хариулт:

Эцэг эх

Ах дүүс

Хамаатан саднууд

Найз нөхөд

“Хайр” гэж юу болох, түүний шинж чанарын талаар олон янзын ойлголт байдаг тухай дурдаад

дасгал ажлаараа зөвхөн нэгийг судалж, үзэх болно.

Самбар дээр “Хүндэтгэл,” “Хариуцлага,” “Ойлголцол,” “Хүчин чармайлт,” “Халамж анхаарал”

гэсэн 5 үгийг бичээд, хайр дурлалын холбоо нь эдгээр таван шинж чанарыг бүгдийг нь агуулсан

байвал эрүүл байгааг харуулна гэдгийг хэлнэ.

Суралцагчдыг таван баг болгон хувааж, тус бүрт нь нэг шинжийг оноож, таван минутын

хугацаанд оногдсон шинж чанарын тодорхойлолт бичих даалгавар өгнө.

Багууд тодорхойлолтоо гаргаад дуусаад ээлжлэн танилцуулна. Багуудын гаргасан

тодорхойлолтын талаар ярилцахдаа доор дурдсан тодорхойлолтыг ашиглаж болно. Эцэст

нь багуудын гаргасан тодорхойлолтыг самбарт бичихдээ хамгийн оновчтой үг, хэллэгийг аль

болох хэрэглэхийг хичээнэ.

Хүндэтгэл: Бусдыг хүндэлнэ гэдэг нь тэдний давуу талыг үнэлж, үзэл бодол, үнэт зүйл нь

өөрөөс чинь ялгаатай байсан ч зөвшөөрч хандахыг хэлнэ.

45

МОДУЛЬ 3: СЭДЭВ 4

Хариуцлага: Хариуцлагатай байна гэдэг нь бусад хүний итгэл найдварыг хүлээж, тэдний

өмнө тодорхой үүрэг, хариуцлага бий болгоно гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, та өөртөө

хүлээж байгаа үүрэг хариуцлагыг ухаарч, буруу зөвийг ялгаж сурна гэсэн үг.

Ойлголцол: Бусдыг ойлгоно гэдэг нь тэдний тухай, тэд юуг хүсч байгаа, тэдэнд юу

шаардлагатай байгаа, тэд ямар мэдрэмжтэй байгаа талаар зохих мэдлэгтэй болно гэсэн

үг юм. Энэ нь та өөрийгөө бусад хүний оронд тавьж, асуудлыг бусдын байр сууринаас

харах чадвартай болно гэсэн үг юм.

Хүчин чармайлт: Хүчин чармайлт гаргана гэдэг нь уйгагүй хөдөлмөрлөх, ажилсаг байх

гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, найзалж нөхөрлөж байгаа хоёр хүний эрх ашгийн төлөө

адилхан хүчин зүтгэл гаргана гэсэн үг юм.

Халамж анхаарал: Халамжтай байна гэдэг нь бусдын мэдэрч байгаа зүйл, хэрэгцээ

шаардлага, хүсэл мөрөөдөл, ахуй амьдралыг нь анхаарч, сайн сайхныг хүсдэг байна гэсэн

үг. Энэ нь хэн нэгэн хүнийг хайрлаж, түүнийг хамгаалан тусалж, анхаарал тавих хүсэлтэй

байхыг хэлнэ.

Хайрын холбоог эрүүл байгааг харуулдаг таван шинж чанарын онцлог, тэдгээрийн хоорондын

ялгааг ойлгосон эсэхийг нь суралцагчдаас асуугаад, энэ талаар сонирхсон асуултын дагуу

ярилцана.

Дараа нь сургагч багш нь суралцагчдад хүмүүсийн үйл ажиллагаатай холбоотой зарим

өгүүлбэр уншиж өгөх бөгөөд эдгээр нь хайрын холбооны ямар шинж чанарыг харуулж

байгааг тодорхойлж хэлэхийг хүснэ. Өгүүлбэрийг уншсаны дараа аль шинж чанарт тохирохыг

нь хэлүүлнэ. Гараа өргөн, санал хураах хэлбэрээр саналыг нэгтгэнэ. Хэрвээ суралцагчдын

дийлэнх нь буруу санал өгвөл асуулт асуух замаар тэднийг зөв хариулт руу чиглүүлж өгнө.

Хайр дурлалдаа үнэнч шударга байхын тулд чармайн ажиллах. (Хүчин чармайлт)

Хүнтэй уулзахдаа тохиролцсон цагтаа ирэх (Хариуцлага)

Гэр бүлийнхээ өвчтэй нэгнийг асрах. (Халамж анхаарал)

Эцэг эхийнхээ тогтоосон дүрэм журмыг дагаж мөрдөх. (Хүндэтгэл)

Гэртээ хүнд асуудалтай тулгарсан найзынхаа яриаг анхааралтай сонсох (Ойлголцол)

Суралцагчдыг дахин дөрвөн багт хуваана. Багаараа өгсөн нөхцөлийг уншаад, хайр дурлалын

шинж чанарыг энэ тохиолдолд хэрхэн харуулж болохыг үзүүлнэ. Баг болгон жишээн дээр

ажиллаж, хайр дурлалын таван шинж чанар тус бүрийг илэрхийлэн харуулахын тулд хүмүүс юу

хийж болох тухай тус бүр хоёр жишээ хэлнэ.

“Хайртайгаа харуулах нь” (Нөөц хэрэглэгдэхүүн 4.1 А, Б, В, Г) материалын нэг хувийг

суралцагчдад тарааж өгөх буюу хэрвээ том үзүүлэн болгон бэлдсэн бол түүнийг дэлгэн

харуулна. 10 минутын дараа баг тус бүр өөрт оногдсон нөхцөлд тохируулан боловсруулсан

хариултаа танилцуулна. Багуудыг ажлаа танилцуулж дууссаны дараа дараах асуулт асууна:

Эдгээр жишээ нь дээрх шинж чанарын онцлогийг харуулж чадаж байна уу? Тийм бол яагаад?

Үгүй бол яагаад?

Та нарт нэмж хэлэх өөр жишээ байна уу?

Хэрвээ суралцагчид нь энэ дасгалыг хийхэд хэцүү байвал “Хайртайгаа харуулах нь - гарч болох

хариулт” (Нөөц хэрэглэгдэхүүн 4.2 А-Б) материалыг ашиглана. Багуудыг өөрсдийн хийсэн

ажлыг танилцуулж дуусахаар дараах асуулт асууна:

Эцэг эх, үр хүүхдийн холбоонд аль шинж чанар нь хамгийн чухал гэж та нар бодож байна вэ?

Найз нөхдийн холбоонд аль шинж чанар нь хамгийн чухал гэж та нар бодож байна вэ?

46

ХАЙР ДУРЛАЛЫН ХОЛБОО

Дурласан хосын холбоонд аль шинж чанар нь хамгийн чухал гэж та нар бодож байна вэ?

Хэрвээ эцэг эх, үр хүүхдийн холбооноос дээрх таван шинж чанараас аль нэгийг нь хасах

шаардлага гарвал алийг нь хасах вэ? Яагаад?

Найзтайгаа тогтоосон холбооны хувьд?

Хайр дурлалын холбооны хувьд?

Чамайг найз чинь хүндлэхгүй бол чи түүний талаар ямар сэтгэгдэл, мэдрэмжтэй байх байсан

бэ? Энэ үед чиний хийж болох ямар зүйл байна вэ?

Гарч болох хариулт:

Хэрвээ чи энэ талаар эмзэглэж байгаа бол өөрт төрж байгаа мэдрэмжийнхээ тухай

найзтайгаа ярьж болно.

Чи найздаа өөртөө хэрхэн хандахыг хүсч байгаагаа хэлж болно.

Хайр дурлалынхаа төлөө хүчин чармайлт гаргахгүй байгаа найз залуу эсвэл найз охины тухайд

бол яах вэ? Энэ үед чи яах вэ?

Гарч болох хариулт:

Хэрвээ чи энэ талаар эмзэглэж байгаа бол түүнийг найздаа ярьж болно.

Холбоо харилцаагаа амжилттай болгохын тулд түүний зүгээс юу хийхийг хүсч байгааг

найздаа хэлнэ.

Чи найзлахаа больж болно.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Сайн хосын шинж чанар

“Хайр дурлалын жинхэнэ холбооны шинж чанар” (Нөөц хэрэглэгдэхүүн 4.3) дээрх асуулга болон

нэгдүгээр сэдвийн “Сайн найзын шинж чанар” (Нөөц хэрэглэгдэхүүн 1.3) асуулгын хоорондын

ялгааг тайлбарлаж өгнө. Суралцагчид өмнөх асуулгын хэлбэрийг өөрчлөн, баруун гар талд

нь дахин нэг багана нэмж, доор нь гурван өгүүлбэр нэмж багтаан бичих ёстой. Мөн өмнөх

асуултад хариулж бичсэний адилаар найз залуу/найз охины тухай асуулгад хариулж бичнэ.

Суралцагчид асуулгыг бөглөж байх хооронд самбарт хоёр багана зураад, нэгийнх нь дээр

“дотны найз”, нөгөөгийнх нь дээр “найз залуу/найз охин” гэж бичнэ. Эдгээр хоёр баганыг

хөндлөнгөөр нь хоёр хуваагаад, дээд хэсэгт “маш чухал”, доод хэсэгт нь “чухал биш” гэж

бичнэ. 5-10 минутад суралцагчид дасгалыг гүйцэтгэж дуусмагц эхлээд сайн найзад байх шинж

чанарын талаар дараах асуултыг асууж ярилцана.

“4” гэсэн оноо өгсөн буюу “маш чухал” гэж үзсэн ямар шинж чанар байна вэ? Эдгээрийг

яагаад ингэж үнэлсэн бэ?

Тодорхой шинж чанарыг хэлэх бүрт энэ шинж чанарт “4” гэсэн үнэлгээ өгсөн суралцагч гараа

өргөхийг хүснэ. Хэрвээ суралцагчдын тэн хагасаас илүү нь энэ шинжид “4” гэсэн үнэлгээ

өгсөн бол “маш чухал” гэсэн хэсэгт товчлон бичнэ.

Ямар шинж чанарт “1” гэсэн үнэлгээ өгсөн буюу “чухал биш” гэж үзсэн бэ? Яагаад?

Тодорхой шинж чанарыг хэлэх бүрт энэ шинжид “1” гэсэн үнэлгээ өгсөн суралцагч гараа

өргөхийг хүснэ. Хэрвээ ангид байгаа суралцагчдын тэн хагасаас илүү нь энэ шинжид “1” гэсэн

үнэлгээ өгсөн бол самбарт тохирох хэсэгт нь товчлон бичнэ.

Нөхөрлөлийн талаар чухал ба чухал бус гэж үзэж байгаа шинж чанарын талаар суралцагчид

хэр санал нийлж байна вэ?

47

МОДУЛЬ 3: СЭДЭВ 4

Дурлалт хосод байх шинж чанарын талаар ярилцана гэдгийг сануулаад, дараах асуулт асууна.

Найз залуу/найз охины хувьд “4” гэсэн үнэлгээ өгсөн буюу “маш чухал” гэж үзсэн ямар шинж

чанар байна вэ? Эдгээрийг яагаад ингэж үнэлсэн бэ?

Тодорхой шинж чанарыг хэлэх бүрт энэ шинжид “4” гэсэн үнэлгээ өгсөн суралцагч гараа

өргөхийг хүснэ. Хэрвээ ангид байгаа суралцагчдын тэн хагасаас илүү нь энэ шинжид “4” гэсэн

үнэлгээ өгсөн бол энэ шинжийг самбарт тохирох хэсэгт нь товчлон бичнэ. Тодорхой шинж

чанарыг хэлэх бүрт энэ шинжид “1” гэсэн үнэлгээ өгсөн суралцагч гараа өргөхийг хүснэ.

Хэрвээ ангид байгаа суралцагчдын тэн хагасаас илүү нь энэ шинжид “1” гэсэн үнэлгээ өгсөн

бол энэ шинжийг самбарт тохирох хэсэгт нь товчлон бичнэ.

Найз залуу/найз охины хувьд чухал ба чухал бус гэж үзэж байгаа шинж чанарын талаар

суралцагчид хэр зэрэг санал нийлж байна вэ?

Дотны найз болон найз залуу/найз охины хувьд чухал ба чухал биш гэж үзсэн шинж чанарын

талаар суралцагчдын өгсөн дүгнэлтийг харьцуулахын тулд дараах асуулт асууна.

Найз залуу/найз охины талаар энэ асуулгад хариулахад өмнөхөөс их ялгаатай байв уу?

Эдгээрийн хувьд чухал ба чухал бус шинж чанарын талаар ерөнхийдөө юу ажиглагдаж байгааг

хэлнэ үү? Самбар дээрх хоёр багана нь хоорондоо хэр төстэй, хэр ялгаатай байна вэ?

Энэ нь таны бодож байсантай нийцэж байна уу? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад?

Энэ нь ямар учиртай гэж та нар бодож байна вэ?

Гарч болох хариулт:

Хүмүүсийн хоорондын холбооны сайн шинж чанар нь ихэнхдээ ижилхэн байдаг.

Дурлалт хосууд нь тодорхой хэмжээнд хүртэл бие биетэйгээ сайн найзын холбоотой

байхыг эрхэмлэдэг (Эсвэл найз залуу/найз охин гэдэг нь сайн найз байх ёстой.)

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Энэ хоёр тохиолдолд чухал болон чухал бус шинж чанар нь ихэнхдээ төстэй байх болов уу

гэдгийг та урьдчилан мэдэж байх ёстой.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Хардалт

Дараах өгүүлбэртэй санал нийлж байгаа бол эрхий хуруугаа гозойлгож, эргэлзээтэй байгаа

бол хуруунуудаа нийлүүлэн гараа өргөж, санал нийлэхгүй байгаа бол чигчий хуруугаа өргөж

илэрхийлэхийг суралцагчдад анхааруулна.

Хардалт бол жинхэнэ хайрын илрэл мөн.

Хайртай бол хартай гэдэг.

Энэ өгүүлбэртэй санал нийлж байгаа хүмүүс яагаад санал нийлж байгаагаа ярина. Дараа

нь санал нийлэхгүй байгаа хүмүүс яагаад гэдгээ хэлнэ. Эцэст нь эргэлзэж байгаа хүмүүсээс

яагаад эргэлзээд байгааг нь асууна. Суралцагчид хардалт гэж юу болох, яагаад харддаг

талаар ярилцахын тулд дараах асуултад хариулна.

Хардаж байгаа хүн ямар байдалтай байдаг вэ? Ямар үйлдэл хийдэг тухай жишээ хэлнэ үү?

48

ХАЙР ДУРЛАЛЫН ХОЛБОО

(Суралцагчдын хариултыг самбарт “Хардаж байгаа хүний зан үйл” гэсэн гарчиг доор жагсаан

бичнэ)

Гарч болох хариулт:

Нэгийгээ хянаж цагдахыг оролддог

Элдэв зүйл асууж шалгаан, хэлж байгаад нь эргэлзэн, сэжиглэдэг

Нэгийгээ хаана байгааг шалгадаг

Нэгийгээ хаана байх, юу хийхийг байнга мэдэж байхыг хүсдэг

Нэгийгээ эрэгтэй/эмэгтэй хүнтэй найзалж нөхөрлөхөд дургүй

Найз нартайгаа гадагшаа гарахад нь уурладаг

Нэгийгээ бусад руу харж байна, бусадтай сээтэгнэж байна, өөрийг нь хуурч мэхэлж байна

гэх мэтээр буруутгадаг

Эдгээрийн аль нь хамгийн түгээмэл шинж чанар вэ? Хэрвээ найз чинь ийм зан гаргах юм бол

чи юу гэж бодох вэ?

Гарч болох хариулт:

Эдгээр нь харилцан хүндлэл, харилцан ойлголцол, анхаарал халамж байхгүйг илэрхийлж

байна. Хэрвээ найз чинь ийм зан гаргах юм бол чамд таалагдахгүй л болов уу.

Заримдаа бага зэрэг хартай байх нь зүгээр гэж та нар бодож байна уу? Яагаад?

Гарч болох хариулт:

Хамгийн гол нь хоёр хүний хоорондын холбоо харилцаа нь аль алиндаа ая таатай аз

жаргалтай байх явдал юм. Хүмүүсийн хардалтыг тэсэж өнгөрөөх чадвар өөр өөр байдаг.

“Хайртай учраас л хардаж байна” гэж олон хүн хэлдэг болохыг суралцагчдад хэлж, дараах

асуултыг асууна.

Хайртай хэрнээ хардахгүй байж болох уу?

Гарч болох хариулт:

Болно.

Хэрвээ хэн нэг нь хардахгүй бол энэ нь түүндээ хайргүй гэсэн үг үү?

Гарч болох хариулт:

Үгүй, зарим хүн нэгийгээ хардахгүйгээр хайрлаж чаддаг.

Нэгнийгээ хардалгүй хайрлаж байгаа нь хайраас өөр хардах шалтгаан байгааг харуулж байна

гэж суралцагчид үздэг байж болно. Суралцагчдыг дөрөв, дөрвөөр нь багт хуваагаад, хүмүүст

яагаад хардалт төрдөг шалтгааныг олох даалгаврыг хийлгэнэ. Багуудын хэлэх шалтгааныг

самбарт “Хардалтын шалтгаан” гэсэн гарчгийн дор бичнэ. Дараах санаа жагсаалтад багтсан

байх шаардлагатай.

Гарч болох хариулт:

Хардаж байгаа хүн нь тогтоосон холбоо харилцаа, өөрт нь өгсөн хайранд бүрэн итгэлтэй

бус, аюулгүй тогтвортой байдлыг мэдэрч чадахгүй байна.

Нэгнийхээ талаар эргэлзэж байна гэсэн үг.

Нэгэндээ хаягдчих вий гэж эмээж байна.

Нөгөө хүндээ бүрэн итгэж чадахгүй байгаагаа мэдэрч байна.

Энэ дасгалыг дуусгахын тулд эхлээд уншсан асуулт руугаа эргэн орно. Унших өгүүлбэртэй

бүрэн санал нийлж байгаа бол эрхий хуруугаа гозойлгох, эргэлзээтэй байгаа бол хуруунуудаа

нийлүүлэн гараа өргөх, санал нийлэхгүй байгаа бол чигчий хуруугаа гозойлгож харуулахыг

суралцагчдад сануулна.

49

МОДУЛЬ 3: СЭДЭВ 4

ДҮГНЭЛТ

Суралцагчдаас дараах асуулт асууна.

Өнөөдөр бид хайр дурлалын холбооны шинж чанарын тухай ярилцлаа.

Чиний эрж хайж байгаа шинж чанар нь нөгөө хүнд чинь болон та хоёрын хоорондын холбоо

харилцаанд агуулагдаж байгаа эсэхийг бид хэрхэн мэдэж болох вэ?

Гарч болох хариулт:

Хэн нэг хүний жинхэнэ мөн чанарыг тэр даруйдаа таньж мэдэхэд маш хэцүү. Үүнийг цаг

хугацаа л харуулах болно.

Хүний жинхэнэ мөн чанарыг түүний хэлж ярьж байгаа зүйл болон хийж байгаа үйлдлийн аль

нь илүү сайн илэрхийлдэг гэж та нар бодож байна вэ?

Гарч болох хариулт:

Хүний хийж байгаа үйлдэл нь түүний жинхэнэ мөн чанарын тухай илүү их зүйлийг

илэрхийлдэг. Харин хэлж байгаа үгийн хувьд гэвэл эргэлзээтэй хүн худал хэлж чадна.

Өөр сонирхолтой, өөр үнэлэмжтэй хүнтэй холбоо тогтоох тухай ямар бодолтой байна вэ?

Аливаа холбоо тогтоохоос өмнө юуг үнэлж үздэгээ эргэцүүлэн бодох нь яагаад ач холбогдолтой

вэ?

Гарч болох хариулт:

Чи өөртөө хамгийн чухал зүйлээ мэдэж байвал хэн нэгтэй тогтоосон холбоонд байгаа

эсэхийг эхнээс нь хянаж анхаарах боломжтой болно. Харин нэгэнтээ холбоо тогтоочихсон

хойноо юу чухал вэ гэдгийг бодох юм бол бэрхшээлтэй тулгарч магадгүй. Учир нь нөхцөл

байдлыг бодитойгоор харж чадахгүйд хүрч мэдэх юм.

50

ХАЙР ДУРЛАЛЫН ХОЛБОО

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.1 A

ХАЙРТАЙГАА ХАРУУЛАХ НЬ

Дараах нөхцөлд доор дурдсан шинж чанарыг илэрхийлэн харуулахын тулд хийж болох хоёр

зүйлийг тодорхойлон бичнэ үү.

Гэрэлмаа охин ээж, нагац ахтайгаа хамт амьдардаг. Тэр нагац ахтайгаа таарамжгүй, тэр бүр

сайн харилцаатай байж чаддаггүй боловч түүнтэй арай сайн холбоо тогтоохыг хүсдэг.

ХҮНДЛЭЛ

ХАРИУЦЛАГА

ОЙЛГОЛЦОЛ

ХҮЧИН ЧАРМАЙЛТ

АНХААРАЛ ХАЛАМЖ

51

МОДУЛЬ 3: СЭДЭВ 4

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.1 Б

ХАЙРТАЙГАА ХАРУУЛАХ НЬ

Дараах нөхцөлд доор дурдсан шинж чанарыг илэрхийлэн харуулахын тулд хийж болох хоёр

зүйлийг тодорхойлон бичнэ үү.

Цагаанаа, Баярмаа хоёр энэ жилээс сайн найзууд болжээ. Тэд амралтын өдрүүдэд ихэнхдээ

хамт ямар нэг юм хийдэг боловч Баярмаа волейболын багт орж тоглох болсноор сүүлийн үед

нэлээн завгүй байдаг болжээ.

ХҮНДЛЭЛ

ХАРИУЦЛАГА

ОЙЛГОЛЦОЛ

ХҮЧИН ЧАРМАЙЛТ

АНХААРАЛ ХАЛАМЖ

52

ХАЙР ДУРЛАЛЫН ХОЛБОО

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.1 В

ХАЙРТАЙГАА ХАРУУЛАХ НЬ

Дараах нөхцөлд доор дурдсан шинж чанарыг илэрхийлэн харуулахын тулд хийж болох хоёр

зүйлийг тодорхойлон бичнэ үү.

Ганбат, Болдтөмөр хоёр хэрүүл маргаан хийсэндээ хэн хэн нь гэмших болжээ. Ингээд энэ

хоёр хуучин нөхөрлөлөө хэвийн байдалд оруулахын тулд бие биеэсээ уучлал гуйх хэрэгтэй

болоод байна.

ХҮНДЛЭЛ

ХАРИУЦЛАГА

ОЙЛГОЛЦОЛ

ХҮЧИН ЧАРМАЙЛТ

АНХААРАЛ ХАЛАМЖ

53

МОДУЛЬ 3: СЭДЭВ 4

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.1 Г

ХАЙРТАЙГАА ХАРУУЛАХ НЬ

Дараах нөхцөлд доор дурдсан шинж чанарыг илрэхийлэн харуулахын тулд хийж болох хоёр

зүйлийг тодорхойлон бичнэ үү.

Чимгээ, Эрдэнэбат хоёр найзлах болсоор хагас жил өнгөрөөд байгаа ба тэр хоёр ихэд эвтэй,

хоорондоо ихэнхдээ нийцтэй байлаа. Гэхдээ заримдаа огт хэрэггүй өчүүхэн зүйлийн төлөө

маргах болов. Аль аль нь хоорондоо сайн харилцаатай байх, үе үе маргаад байдгаа болих

хүсэлтэй байна.

ХҮНДЛЭЛ

ХАРИУЦЛАГА

ОЙЛГОЛЦОЛ

ХҮЧИН ЧАРМАЙЛТ

АНХААРАЛ ХАЛАМЖ

54

ХАЙР ДУРЛАЛЫН ХОЛБОО

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.2 А

ХАЙРТАЙГАА ХАРУУЛАХ НЬ – ГАРЧ БОЛОХ ХАРИУЛТ

Гэрэлмаа охин нь ээж, нагац ахтайгаа хамт амьдардаг. Тэр нагацтайгаа таарамжгүй, тэр бүр

сайн харилцаатай байж чаддаггүй боловч түүнтэй арай сайн холбоо тогтоохыг хүсдэг.

Хүндлэл: Охин нагац ахтайгаа эелдэг харилцаж, мэнд усыг нь асууж байх хэрэгтэй. Охин

нагац ахдаа бусдаас өмнө хоол, цайг нь авчирч өгч байж болно.

Хариуцлага: Охин амласан гэр орны ажлаа бүгдийг нь хийдэг байх ёстой.Аливаа хүндрэл,

бэрхшээлтэй асуудал үүсгэхгүй байхыг охин хичээх ёстой.

Ойлголцол: Охин ахаасаа тухайн өдөр ажил нь ямар байсан тухай асууж болно. Залуу

байхдаа ямархуу амьдралтай байсан тухай ч асууж болно.

Хүчин чармайлт: Уур нь хүрсэн үед охин тайван байхыг хичээж болно. Нагац ах нь өөрөөс

нь болоод сэтгэл нь хямардгийг мэдвэл энэ талаар охин яриа эхэлж болно.

Анхаарал халамж: Ахынхаа дуртай хоолыг хийж өгч болно. Ахыгаа ядарч, өвдөж зовсон

үед нь асарч болно. Гэрийн ажлаа хийхэд нь ахдаа туслах санал гаргаж болно.

Ганбат, Болдтөмөр хоёр хэрүүл маргаан хийсэндээ хэн хэн нь сүүлдээ гэмших болжээ. Ингээд

энэ хоёр хуучин нөхөрлөлөө хэвийн байдалд оруулахын тулд бие биеэсээ уучлал гуйх хэрэгтэй

болоод байна.

Хүндлэл: Маргаж байхдаа ч гэсэн бие биеэ гомдоох зүйл хэлэхгүй байхад анхаарах

хэрэгтэй. Бие биеэсээ уучлал гуйж болно.

Хариуцлага: Нэг нэгэндээ уурлаж уцаарлахгүй байхад анхаарах хэрэгтэй (бие биедээ

уурлахгүй байхыг амласны дараа). Хэрүүл маргаан гарахад хэн хэнийх нь буруу байсан

гэдгийг бие биедээ хэлж болно.

Ойлголцол: Маргаан гарсан тохиолдолд нөгөөгийнхээ байр суурийг ойлгох талаар тус

бүртээ эргэцүүлэн бодоод, дараа нь бие биедээ хэлж болно. Маргааны өмнө, маргааны

үеэр болон дараа нь юу гэж бодож байснаа бие биеэсээ асууж болно. Яагаад ийм

мэдрэмжтэй байгаагаа бие биеэсээ асууна.

Хүчин чармайлт: Маргах шалтгаан нь юу болсон, мөн энэ шалтгааныг дахин гаргахаас

зайлсхийхийн тулд юу хийх ёстой талаар ярилцана. Бие биедээ сэтгэл дундуур байгаа

үедээ энэ тухай нэг нэгэндээ ил тод хэлж байхаар тохиролцож болно.

Анхаарал халамж: Бие биеэ гомдоосон, зохисгүй зан гаргасныхаа төлөө нэгнээсээ уучлал

хүсч болно. Цагийг хамтдаа өнгөрөөхөөр төлөвлөж болно.

55

МОДУЛЬ 3: СЭДЭВ 4

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.2 Б

ХАЙРТАЙГАА ХАРУУЛАХ НЬ – ГАРЧ БОЛОХ ХАРИУЛТ

Чимгээ, Эрдэнэбат хоёр найзлах болсноор хагас жил өнгөрөөд байгаа ба тэд ихэд эвтэй,

хоорондоо ихэнхдээ нийцтэй байлаа. Гэхдээ заримдаа огт хэрэггүй өчүүхэн зүйлийн төлөө

маргах болов. Хэн хэн нь хоорондоо сайн харилцаатай байж, үе үе маргаад байдгаа болих

хүсэлтэй байна.

Хүндлэл: Нэг нэгнийгээ гутаан доромжлолгүйгээр, үзэл бодлыг нь сонсоно. Бусад

хүмүүстэй байх үед бие биедээ илүү их анхаарал тавихыг хичээнэ.

Хариуцлага: Алдаа гаргасан тухайд даруй хүлээн зөвшөөрдөг байна. Нэг нэгэндээ амласан

зүйлээ заавал биелүүлнэ.

Ойлголцол: Шаардлагатай үед бие биедээ боломж олгоно. Сэтгэлийн шаналгаатай үед нэг

нэгнээ тайтгаруулна.

Хүчин чармайлт: Аливаа бэрхшээлтэй асуудлыг болохоос нь өмнө хамт ярилцана. Маргаан

гарсан үед нэгийнхээ мэдэрч байгаа зүйл болон санал бодлыг асуудаг, хэлж байгаа зүйлийг

нь анхааралтай сонсоно.

Анхаарал халамж: Хэрэгцээтэй үед нөгөөдөө туслах, хажууд нь байхыг хичээнэ. Баярт үйл

явдал, бусад тэмдэглэлт зүйлийг мартдаггүй байна. Гараа атгалцах, үнсэлцэх, илж таалах

зэргээр бие биедээ илүү энхрий хандана.

Цагаанаа, Баярмаа хоёр энэ жилээс сайн найзууд болжээ. Тэд амралтын өдрүүдэд ихэнхдээ

хамт ямар нэг юм хийдэг боловч Баярмаа волейболын багт орж тоглох болсноор сүүлийн үед

нэлээн завгүй байдаг болжээ.

Хүндлэл: Цагаанаа нь Баярмаагийн волейбол сонирхож байгааг хүндэтгэн үзэх ёстой.

Баярмаагийн спортод ийм их сонирхолтой байгаад нь баярлаж байгаагаа Цагаанаа хэлж

болно.

Хариуцлага: Баярмаа нь зөвхөн цаг гаргаж чадна гэсэн бүрэн итгэлтэй байгаа үед л

Цагаанаатай уулзахаар тохиролцоно. Хамт өнгөрөөх боломжтой цагаа аль болох бүрэн

ашиглахын тулд аль аль нь болзоондоо хоцролгүй ирж байх шаардлагатай.

Ойлголцол: Волейболын багт орсноос хойш өөртэй нь хамт байх цаг бага болоод байгаагаа

Баярмаа Цагаанаад хэлж болно. Баярмаа яагаад завгүй болсныг Цагаанаа ойлгож,

уурлахгүйг хичээж болно.

Хүчин чармайлт: Цагаанаа Баярмаатай уулзах цаг гаргаж байх ёстой. Цагаанааг маш чухал

хүн гэж Баярмаа түүнд хэлж болно

Анхаарал халамж: Бие биедээ зурвас, захидал бичиж болно. Хамт байсан цагийг санаж,

үгүйлдэг гэж Баярмаа Цагаанаад хэлж болно. Баярмаагийн багийг тэмцээнд ороход нь

Цагаанаа тоглолтыг нь үзэж болно.

56

ХАЙР ДУРЛАЛЫН ХОЛБОО

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.3

ХАЙР ДУРЛАЛЫН ЖИНХЭНЭ ХОЛБООНЫ ШИНЖ ЧАНАР

Дараах шинж чанар нь чиний найз залуу, найз охинд байгаа эсэхийг өгсөн загварыг ашиглан

тодорхойлно уу?

1 2 3 4

Чухал биш

Бага зэрэг чухал

Тодорхой хэмжээнд

чухал

Маш чухал

Сайн найз Шинж чанар юмуу зан үйл Найз залуу/

найз охин

Үнэхээр царайлаг

Бусад хүнд таалагддаг

Ухаантай

Надтай насаар чацуу

Миний сонирхлыг хуваалцдаг

Миний үнэт зүйлийг хүндэлдэг

Хошин шогийн мэдрэмжтэй

Сүүлийн үеийн хандлага, загварыг дагадаг

Өөртөө анхаарал тавьдаг

Хариуцлагаа хүлээдэг; найдвартай

Хоёулхнаа эсвэл өөр хүмүүстэй байхдаа

надад ялгаагүй ханддаг

Миний санал бодол, шийдвэрийг

хүндэтгэн үздэг

Юу хийхээ хамтдаа төлөвлөх дуртай

Бэрхшээлтэй зүйлээ надтай зөвлөдөг

Миний орчин тойронд байгаа

хүмүүс түүнд дуртай

Миний зан аашийн талаар зааж зөвлөдөг

Намайг бусад найзтайгаа байхад харддаг

Миний хэлэх зүйлийг сайн сонсдог

Түүнтэй хамт байхад надад таатай байдаг

Надтай гадуур явж “зүггүйтэх” дуртай

Намайг хаана байгааг байнга мэдэхийг хүсдэг

Миний мөнгөөр зугаацдаггүй

Надад худлаа хэлдэггүй

Миний нууцыг хадгалдаг

Надаас юмаа нуудаггүй

Намайг сэтгэлээр унасан үед анхаарал тавьдаг

Намайг хамгаалдаг

57

Сэдэв 5

БЭЛГИЙН ХАРИЛЦАА БА

ШИЙДВЭР ГАРГАЛТ

ЗОРИЛГО

Бэлгийн харилцаанд орох талаар шийдвэр гаргах, түүнийг зөвшөөрснөө харуулах шинжийг

илэрхийлэх

ЗОРИЛТ

Тус сэдвийг судалснаар суралцагч дараах мэдлэг, чадвартай болсон байна.

Үүнд:

• Бэлгийн харилцааг эхлэхэд хүргэдэг хоёр арга замыг нэрлэх.

• Бэлгийн харилцаанд орохоос татгалзах хоёр арга замыг мэдэх.

• Бэлгийн харилцаанд орохоос татгалзсан тохиолдолд үзүүлж болох хоёр төрлийн хариу

үйлдлийг тодорхойлох.

• Хосууд бэлгийн харилцаанд орох талаар ярилцах

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• “Зөвшөөрөл авах шаардлагатай тохиолдол” (Нөөц хэрэглэгдэхүүн 5.1)

• “Зөвшөөрөхөөсөө өмнө” (Нөөц хэрэглэгдэхүүн 5.2)

МОДУЛЬ 3: СЭДЭВ 5

СУРГАЛТЫН ЯВЦ

Залуу хүмүүс бие биеэ сайн таньж мэдээгүй байхдаа ямар нэг байдлаар бэлгийн харилцаанд

орчих тохиолдол гарч болох учраас бэлгийн харилцаанд ороход зөвшөөрөх, эс зөвшөөрөх

тухай ойлголт байдгийг өмнө нь судалсан Мөнхөө, Оюунаа хоёрын жишээн дээр гүнзгийрүүлэн

судална.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Бэлгийн зан үйлийн санаачилга

Хоёрдугаар сэдвийн хүрээнд ажилласан өгүүллэг дээр үргэлжлүүлэн ажиллана гэдгийг хэлж,

өгүүллэгийг уншина.

Тэр өдрөөс хойш Мөнхөө Оюунаа хоёр бүр ч олон удаа уулзах болжээ. Хамт байх нь

хоёуланд нь таалагдаж байлаа. Тэр хоёр янз бүрийн сэдвээр яриа өрнүүлж, бүр өмнө нь

хэнд ч ярьдаггүй байснаа хүртэл нэг нэгэндээ дэлгэх болов. Мөнхөө Оюунаа хоёр бие

биедээ улам их дасаж байлаа.

Хэдэн сарын дараа Мөнхөө Оюунаа хоёр хэдэн нөхдийн хамт жимс түүхээр явлаа. Ойд

ирсний дараа тэд найзуудаасаа тасран явав. Хүнгүй газар ирээд үнсэлцэж эхэллээ.

Мөнхөөгийн дур хүсэл оргилж байгааг тэр өөрөө мэдэрч байлаа. Оюунаагийн нурууг илж

байснаа хөхөнд нь хүрвэл яадаг бол гэж бодов. Тэр гараа Оюунаагийн цамцны дотуур

оруулахад Оюунаа эсэргүүцсэнгүй. Үүнд нь зориг орсон Мөнхөө гараа цааш явуулж

хөхөнд нь хүрэх гэтэл Оюунаа гэнэт түүний гарыг барьж авав. Мөнхөө эргэлзэж орхив.

Тэр одоо яавал дээр вэ?

Мөнхөөтэй үнсэлцэх Оюунаад үнэхээр сайхан байлаа. Мөнхөө түүний нурууг илбэн

байснаа гараа цамцан дотуур нь оруулахад эвгүй санагдсангүй. Гэтэл Мөнхөө хөхөнд

хүрэх нь түүнд таалагдсангүй. Үүнээс цааш болох зүйлд тэр бэлэн биш, цаг нь болоогүй

мэт санагдаж байлаа. Оюунаа одоо яавал дээр вэ?

Мөнхөөгийн хийсэн бэлгийн шинжтэй үйлдлийн хариуд Оюунаагийн хийж болох зүйлийг

жагсааж бичихийг охидын багаас хүснэ. Өгүүллэгт дурдсанаас гадна бусад бүх боломжит

хувилбарыг бодож олох хэрэгтэй.

Хөвгүүдийн бaгт хандаж, Оюунаагийн үйлдлийн хариуд Мөнхөө юу хийж болохыг жагсааж

бичих даалгавар өгнө. Багууд энэ даалгаврыг хийж дууссаны дараа хамгийн сайн гэж үзэж

буй хоёр хувилбараа сонгох ёстой. Охид эхлэн Оюунаагийн хувьд хийж болох хоёр хамгийн

чухал хувилбараа гаргаж, бусадтай хуваалцана. Тэдгээрийг самбарт бичнэ. Хөвгүүдээс дараах

асуулт асууна:

Охидын гаргасан саналын талаар та нар юу гэж бодож байна?

Мөнхөө эдгээрт ямар үйлдэл үзүүлэх байсан бэ?

Ийм сонголт нь буруугаар ойлголцох, хэн нэгнийг эвгүй байдалд оруулахад хүргэх үү? Хэрэв

тийм бол үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

60

БЭЛГИЙН ХАРИЛЦАА БА ШИЙДВЭР ГАРГАЛТ

Хөвгүүд хамгийн шилдэг хувилбараа танилцуулна. Тэдгээрийг самбарт охидын бичсэний

хажууд бичнэ.

Охидоос дараах асуулт асууна.

Хөвгүүдийн гаргасан саналыг юу гэж бодож байна?

Оюунаа ямар үйлдэл үзүүлбэл зохистой байсан бэ?

Ийм сонголт нь буруугаар ойлголцох, хэн нэгийг эвгүй байдалд оруулахад хүргэх үү? Хэрэв

тийм бол үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

Нийт суралцагчаас аль хувилбар нь Мөнхөө Оюунаа хоёр бие биеэ зөв ойлгож, сайн

харилцаатай үлдэхэд илүү тус дөхөмтэй талаар ярилцана. Эцэст нь нийт суралцагчийн тийм ч

сайн биш гэж үзэж байгаа хувилбарыг бусадтай хуваалцах, яагаад тэдгээрийг сайн биш гэж

үзэж байгааг тайлбарлахыг хүснэ.

Оюунаагийн хувьд тааруухан сонголт:

Юу ч хийхгүй, юу ч хэлэхгүй байх /идэвхгүй байх/

Ширүүн, муухай аашлах /түрэмгий байх/

Өөрт нь ямар санагдаж байгаагаа, яагаад тийм хариу үйлдэл хийснээ Оюунаа Мөнхөөд

үнэнээр нь хэлэхгүй байх

Тодорхой бус үйлдэл хийх, Мөнхөө сайн ойлгохгүй байгаа мэт санагдвал ойлгомжтой

болгох гэж хичээхгүй байх

Мөнхөөгийн хувьд тааруухан сонголт:

Оюунаагийн хариу үйлдлийг үл тоомсорлох

Оюунаа хэлж байгаагаасаа өөр зүйл хүсч байгаа гэж бодох /үгийн болон үгийн бус

хэлбэрээр/

Уурлах, эсвэл түрэмгий аашлах

Ямар санагдаж байгаа, юу бодож байгааг нь Оюунаагаас асуухгүй байх.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Сексийн тухай ярилцах нь

Өгүүллэгийн дараагийн хэсгийг уншиж, ярилцана.

Заримдаа Мөнхөөгийн найзууд сексийн талаар яриа өрнүүлдэг ба Мөнхөө ч бас Оюунаатай

унтаж үзэхсэн гэж бодох болжээ. Тэр Оюунаад үнэхээр хайртай болохоор түүнийг хүчилж

байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхийг хүссэнгүй.

Энэ үед Оюунаа ч бас Мөнхөөтэй бэлгийн харилцаанд орох талаар бодож эхэлсэн байлаа.

Ямархуу байх бол гэж заримдаа төсөөлөвч яах эсэхээ шийдэж чадахгүй л байлаа. Нөгөө

талаар тэр Мөнхөөд хайртай тул түүнтэй унтахад болохгүй зүйлгүй санагдана. Гэвч тэрээр

айж байлаа. Энэ нь тэдний харилцааг өөрчлөx юм биш биз? Мөнхөө түүнийг хаячихвал

яана! Бас бэлгийн харилцаанд орох нь эрсдэлд хүргэдэг гэдгийг Оюунаа мэдэж байлаа.

Хэсэг хугацааны дараа Оюунаа энэ талаар сэтгэлийн хөөрөлдөө автахаасаа өмнө

Мөнхөөтэй ярилцсан нь дээр гэж шийдэв. Хэрэв ийм яриа эхэлбэл Мөнхөө яах бол гэж

тэр гайхширч байлаа. Гэхдээ үүнийг ярихгүй орхиж яагаад ч болохгүй зүйл гэж бодно.

61

МОДУЛЬ 3: СЭДЭВ 5

Сексийн талаар болон өөрт ямар санагдаж байгаа тухайгаа Мөнхөө Оюунаатай яриа

өрнүүлэхэд ашиглаж болох хэд хэдэн өгүүлбэр зохиох даалгаврыг хөвгүүдийн багт өгнө.

Охидын багт cексийн талаар болон өөрт ямар санагдаж байгаа тухайгаа Оюунаа Мөнхөөтэй

яриа өрнүүлэхэд ашиглаж болох хэд хэдэн өгүүлбэр зохиох даалгавар өгнө.

Хөвгүүдийн багаас эхлэн хамгийн сайн хувилбараа бусадтай хуваалцахыг хүснэ. Тэдгээрийг

самбарын нэг талд бичнэ.

Охидоос дараах асуулт асууна.

Хөвгүүдийн саналыг юу гэж бодож байна?

Оюунаа ямар хариу үйлдэл үзүүлэх байсан бэ?

Ийм маягаар сексийн яриаг эхлүүлэх нь буруугаар ойлголцох, эсвэл хэн нэгийг эвгүй байдалд

оруулахад хүргэх үү? Хэрэв тийм бол үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

Охидын бaгт хандан хамгийн шилдэг хувилбараа танилцуулахыг хүснэ. Хариултыг самбарт

хөвгүүдийн хувилбарын хажууд бичнэ.

Хөвгүүдээс дараах асуулт асууна.

Охидын гаргасан саналыг юу гэж бодож байна?

Мөнхөө ямар хариу үйлдэл үзүүлэх байсан бэ?

Ийм маягаар сексийн яриаг эхлүүлэх нь буруугаар ойлголцох, эсвэл хэн нэгийг эвгүй байдалд

оруулахад хүргэх үү? Хэрэв тийм бол үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

Багуудын хэлсэн хариуг хооронд нь харьцуулахыг хүсээд дараах асуулт асууна.

Хариултууд хоорондоо төстэй байна уу эсвэл өөр байна уу?

Хэрвээ ялгаатай бол яагаад ялгаатай гэж бодож байна вэ?

Эдгээрээс аль хувилбар нь Мөнхөө Оюунаа хоёр бие биеэ ойлгож, харилцааныхаа талаар

сайхан сэтгэгдэлтэй үлдэхэд тус дөхөм болох вэ?

Oролцогчид мэдрэмжээрээ шууд, шударга харуулахад анхаараарай.

Мөнхөө Оюунаа хоёроос бусад олон хүн сексийн талаар ярилцалгүй зүгээр л тухайн

тохиолдлоос хамаарч шийдвэр гаргадаг гэдгийг тайлбарлана. Нийт суралцагч дараах асуултад

хариулна.

Хүмүүс яагаад нөгөө хүнтэйгээ сексийн талаар ихэвчлэн ярьдаггүй вэ?

Гарч болох хариулт:

Хүмүүс нэгнээсээ ичдэг.

Сексийн талаар ярих төвөгтэй байдаг.

Энэ нь хайр дурлалыг үгүй хийнэ гэж боддог.

Хосууд сексийн талаар ярилцаагүйгээс болж ямар асуудал үүсч болох вэ?

Гарч болох хариулт:

Бэлгийн харилцааны нөхцөл байдал хосуудад таатай бус, санал зөрөлдөөнтэй болно.

Харилцаа мухардалд хүрэх үүд хаалгыг нээнэ.

Суралцагчид дараах асуултад хариулна.

Иймэрхүү сэдвийг хэлэлцэхэд ямар санагдав?

Ингэж хэлэлцэх нь ямар учраас ашигтай ба ашиггүй байсан бэ?

Эсрэг хүйсийнхний санал бодлыг сонсох нь ямар ач тустай вэ?

Эрэгтэй, эмэгтэй суралцагчдын хариулт хоорондоо ямар ялгаатай байна вэ?

62

БЭЛГИЙН ХАРИЛЦАА БА ШИЙДВЭР ГАРГАЛТ

Эсрэг хүйсийн суралцагчийн хэлсэн зүйлээс гайхашрал төрсөн зүйл байна уу?

Мөнхөө, Оюунаа хоёрын явдлаас бидний санаа авсан нэг чухал зүйл юу вэ?

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь тэс өөр зүйлийг хүсч харилцдаг гэж хүмүүс бодох нь элбэг

тааралддаг. Өнөөдөр энэ өгүүллэгийг уншсаны дараа та нар юу бодож байна вэ?

Гарч болох хариулт:

Эрчүүд, эмэгтэйчүүдийн хүсч байдаг зүйлс олон талаараа нэг их ялгаагүй байдаг.

Эмэгтэйчүүдийн юуг хүсч байгааг (мөн хүсэхгүй байгааг) мэддэг гэж эрчүүд бодох, мөн

эрчүүдийн юуг хүсч байгааг (хүсэхгүй байгааг) эмэгтэйчүүд мэддэг гэж бодсоны улмаас гарч

болох бэрхшээл юу вэ?

Гарч болох хариулт:

Энэ тохиолдолд нэгнийхээ жинхэнээсээ хүсч байгаа зүйлийг нөгөө нь өгч чадна гэсэн

магадлал маш бага болно.

Хэрвээ өөр хүний юу хүсч байгааг мэдэж байна гэж бодвол чи хэзээ ч энэ тухай нөгөө

хүнээсээ асуухгүй. Гэтэл хүн болгон өөрийн онцлогтой, бусдаас өөр шүү дээ.

Хэрвээ бусдын хүсч байгааг мэдэж байна гэж бодвол чи найз охин/ найз залуугийнхаа

хэлж, ярьж байгаа зүйлийг анзаарахгүй өнгөрөх магадлалтай.

Хүмүүс ихэнхдээ эрэгтэй нь “анхны алхмыг хийж”, эмэгтэй нь хариу үйлдэл хийх ёстой гэж

үздэг. Үүнээс болж гарч болох зарим бэрхшээлийг хэлнэ үү?

Гарч болох хариулт:

Эмэгтэй хүн хэн нэгэнтэй дотно харилцаатай болохыг хүсч байгаа боловч үүнийг эхэлж

санаачилж болохгүй гэж бодож магадгүй.

Энэ нь эрэгтэй хүмүүст багагүй дарамт шахалт учруулна.

Хэрвээ эрэгтэй хүн ичимхий бүрэг байх юм бол өөртөө таалагдсан хүнтэй холбоо үүсгэхгүй

өнгөрөх тал бий.

Энэ нь эмэгтэй хүн эхлээд санаачилга гаргах ёсгүй гэсэн санааг улам дэвэргэж, улмаар

холбоо харилцааны бусад хэсэгт ч гэсэн нөлөөлөх магадлалтай.

Эмэгтэй хүн энэ асуудлаар санаачилга гаргахын давуу тал нь юу юу болох вэ?

Гарч болох хариулт:

Эмэгтэй хүн хүссэн цагтаа хайр дурлалаа илэрхийлэх, бэлгийн харилцаанд орох хүслээ

харуулах эрх чөлөөг эдлэх боломж олгоно.

Зарим эрчүүдийн нуруун дээрх дарамт шахалт хөнгөрнө.

Эрэгтэй, эмэгтэй хүний хувьд тэнцвэртэй холбоо үүсгэх боломжийг бүрдүүлнэ.

Эмэгтэй хүнийг түрүүлж “анхны алхам хийх”-эд эрэгтэй суралцагчид ямар бодолтой байна вэ?

Яагаад? Энэ талаар эмэгтэйчүүд ямар бодолтой байна вэ? Яагаад?

63

МОДУЛЬ 3: СЭДЭВ 5

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Зөвшөөрөл авах ба өгөх

Бэлгийн харилцаатай холбоотой асуудлын хувьд хамгийн чухал зарчим бол зөвшөөрөл авах ба

өгөх юм. Зөвшөөрөх гэж юу болох, ямар үед зөвшөөрөл авдаг ба өгдгийг мэдэхгүйн улмаас

болзооны үеийн хүчин гардаг.

Бэлгийн харилцаатай холбоотой асуудлыг зөвшөөрөх гэж юуг ойлгож байгааг асууна. Тэднийг

чиглүүлэн дэмжиж, дараах хариулт гаргуулахыг хичээнэ. Хэрвээ суралцагчид энэ хариулт

гаргаж чадахгүй бол сургагч багш өөрөө сэдэл үүсгэж болно.

Гарч болох хариулт:

Бэлгийн тодорхой нэгэн зан үйлд оролцохыг зөвшөөрөл авах ба өгөх гэнэ.

Хичээл эхлэхээс өмнө бэлдсэн картаас суралцагч бүрт тарааж өгнө. Сургагч багш дасгал

ажлын өгүүлбэр уншиж, суралцагчид тухайн өгүүлбэр нь бэлгийн харилцаанд орох зөвшөөрөл

авах ба өгөх мөн эсэхийг шийдэх ёстойг тайлбарлана. Хэрвээ тухайн өгүүлбэр зөвшөөрснийг

илэрхийлж байна гэж суралцагчид үзвэл картны “Тийм” гэсэн талыг харуулж өргөнө. Харин

зөвшөөрөл аваагүй ба өгөөгүй гэж үзэж байгаа бол картны “Үгүй” гэсэн талыг өргөнө. Тухайн

нөхцөл тодорхой бус гэж үзэж байвал картаа өргөхгүй.

“Зөвшөөрөл авах ба өгөх шаардлагатай тохиолдол” (Нөөц хэрэглэгдэхүүн 5.1)-ийг дэс

дарааллаар нь уншиж өгнө. Нэг өгүүлбэр уншаад суралцагчдад картаа өргөн саналаа өгөх

боломж гаргана. Санал хураалт бүрийн дараа тухайн асуудлаар ярилцлага өрнүүлнэ. Цөөн

хүн бусдаас санал зөрж байвал яагаад ингэж бодож байгааг нь асууна. Олонх нь тухайн

нөхцөлийг тодорхой бус, асуудал бүрхэг байна гэж үзэж байвал түүнийг хэрхэн илүү тодорхой,

ойлгомжтой болгож болох талаар ярилцана.

Зөвшөөрснөө үг яриагаар илэрхийлээгүй л бол зөвшөөрөл авах ба өгсөн гэсэн дүгнэлтийг

хийх нь ямар ч нөхцөлд аюултай байдгийг мартаж болохгүй. Үүнийг асуултаар суралцагчдад

чиглүүлж өгнө.

Х-ийг зөвшөөрөх нь У-ийг зөвшөөрч байгаа хэрэг мөн үү?

Чи У-ийг хүсээгүй атлаа Х-ийг хийж болох уу?

Х-нь зөвшөөрснийг шууд, ойлгомжтойгоор илэрхийлэх үү?

Дээрх тохиолдлоор ярилцаж дуусаад, дараах асуултын дагуу ярилцана.

Үүнд:

Зөвшөөрөл өгсөн ба авсныг шийдэхэд хэцүү байв уу?

Шийдвэр гаргахад ямар нийтлэг ойлголт/дүрэм тус болох вэ?

Гарч болох хариулт:

Хэрэв зөвшөөрлөө ойлгомжтой, шууд хэлбэрээр илэрхийлээгүй бол түүнийг өгсөн ба

авсанд тооцохгүй.

Хэрвээ эргэлзээтэй байгаа бол болгоомжлох нь юугаараа ач тустай вэ?

Гарч болох хариулт:

Зөвшөөрөл өгсөн ба авсан гэж андуурснаас гарах үр дагавар нь ноцтой байх болно.

Аливаа бэлгийн зан үйлтэй холбоотой нөхцөл байдал бий болоход нөгөөгөөсөө зөвшөөрөл

авсан ба өгсөн эсэхийг асуух нь зөв гэж зарим хүн зөвлөдөг. Жишээлбэл, “Би чамайг үнсэж

болох уу”, “Би чиний хөхөнд хүрмээр байна?” гэх мэт. Энэ талаар та нар ямар бодолтой байна

вэ? Ингэх хэрэгтэй юу?

64

БЭЛГИЙН ХАРИЛЦАА БА ШИЙДВЭР ГАРГАЛТ

Зөвшөөрсөн эсэхийг нь мэдэхдээ заавал үг яриагаар илэрхийлэхийг хүлээх шаардлагатай

юу? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад?

Гарч болох хариулт:

Заавал ийм шаардлага байхгүй боловч зөвшөөрсөн эсэхийг сонсох нь түүний юу бодож

байгааг мэдэх хамгийн итгэлтэй арга зам болно.

Ямар тохиолдолд энэ нь зайлшгүй шаардлагатай вэ?

Гарч болох хариулт:

Ямар нэг эргэлзээ байгаа л бол энэ нь зайлшгүй шаардлагатай.

Хэрвээ зөвшөөрсөн эсэхийг нь үгээр хэлүүлэх шаардлагагүй бол хүмүүс бие биеэ буруу

ойлгохоос сэргийлэхийн тулд өөрөөр яаж илэрхийлэх вэ?

Гарч болох хариулт:

Тодорхой, ойлгомжтой өөр аргаар илэрхийлж (биеийн хөдөлгөөн) болно.

Зөвшөөрөл авах ба өгөхөд жендэрийн ямар асуудал нөлөөлж байна вэ?

Гарч болох хариулт:

Ихэнхдээ эрчүүд нь эмэгтэйчүүдийг хүчинддэг. Гэхдээ хөвгүүд бас хүчирхийллийн золиос

болох тохиолдол бий.

Эрчүүд нь бэлгийн харилцаанд санаачлагч байх ёстой гэсэн үзэл түгээмэл байдаг.

Эмэгтэйчүүд бэлгийн зан үйлд “үгүй” гэж хэлэх ёстой гэсэн хандлагад хөтлөгдөх тал бий.

Уламжлал, зан заншлын хувьд эмэгтэйчүүд цааргалах ёстой гэж бодож болох юм.

Бэлгийн аливаа зан үйлд оролцох зөвшөөрөл нь багагүй сөрөг үр дагавар, бэрхшээл урган

гарах үндэс болдог.

Суралцагчдаас “Хүн болгон зөвшөөрөлд бэлэн байдаг уу?” гэж асууна.

Гарч болох хариулт:

Үгүй.

“Зөвшөөрөл авах, өгөхөөс өмнө” (Нөөц хэрэглэгдэхүүн 5.2) үзүүлэнг дэлгэн харуулаад,

зөвшөөрлөөсөө өмнө хүн тодорхой шаардлагыг хангасан байх ёстойг суралцагчдад хэлнэ.

Жагсаалтад багтсан асуудлыг зүйл тус бүрээр тайлбарлаад, энэ шаардлагыг хангаагүй байхдаа

зөвшөөрөл өгсөн ба авснаас ямар үр дагавар урган гарч болохыг харуулсан жишээ гаргахыг

хүснэ. Дараах асуултын дагуу ярилцаж энэ дасгал ажлыг дуусгана.

Зарим хүн тухайн асуудалд бэлэн болоогүй байхдаа зөвшөөрдөг зарим шалтгааныг хэлнэ үү?

Гарч болох хариулт:

Үе тэнгийхний дарамт шахалт.

Нөгөөдөө хаягдахгүйн улмаас (ганцаараа үлдэхээсээ эмээдэг).

Нөгөө хүнийхээ хүслийг биелүүлэх ёстой гэж боддогийн улмаас.

Өөртөө төрж байгаа мэдрэмжийг чухалчилж үзээгүйн улмаас.

Бэлгийн зан үйлд оролцох бэлтгэлгүй байхдаа зөвшөөрсний дараа ямар мэдрэмж төрж болох

вэ?

Гарч болох хариулт:

Ийм зүйл болсонд харамсах.

Өөрсдийнхөө тухай бодохгүй болох.

Нөгөө хүнтэй тогтоосон холбоонд эвгүй уур амьсгал орсныг мэдрэх.

65

МОДУЛЬ 3: СЭДЭВ 5

ДҮГНЭЛТ

Зөвшөөрөлтэй холбоотой дараах асуултыг суралцагчдаас асууж, дүгнэнэ.

Үүнд:

Зөвшөөрөл нь зөвхөн бэлгийн хавьталтай л холбоотой асуудал уу, эсвэл бэлгийн харилцааны

бусад үйлдэлтэй холбоотой юу? Жишээ гаргана уу?

Гарч болох хариулт:

Энэ нь бэлгийн харилцааны бусад үйлдэлд ч хамаатай. Зарим нэг жишээг дурдвал, гараа

барилцах, үнсэлцэх, илж таалах, харилцан гар хангалга хийх.

Эмэгтэй хүмүүс “тийм” гэж хэлэхийг хүссэн үедээ “үгүй” гэж хэлдэг гэсэн ойлголт нэлээд

тархсан байдаг.

Зөвшөөрч байгаагаа “үгүй” гэдэг үгээр илэрхийлснээс болж эмэгтэйчүүдэд ямар эрсдэлд орж

болох вэ?

Гарч болох хариулт:

“Үгүй” гэдэг үг нь утга агуулгаа алдахад хүрнэ.

Эрчүүд бэлгийн харилцааны холбогдолтой ямар ч нөхцөлд үргэлжлүүлж болно гэсэн

бодол, итгэлтэй болно.

Чин санаанаас хүсэхгүй байгаа үедээ хэлэх үг эмэгтэйчүүдэд байхгүй болно.

66

БЭЛГИЙН ХАРИЛЦАА БА ШИЙДВЭР ГАРГАЛТ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 5.1

ЗӨВШӨӨРӨЛ АВАХ БА ӨГӨХ ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛ

Хэрвээ хэн нэгэн хүн дараах үйлдлийг хийж байгаа бол энэ нь бэлгийн харилцаанд орохыг

зөвшөөрч байна гэсэн үг болох эсэхийг суралцагчдаас асууна.

Чамтай болзоонд явбал

Чамаар оройн хоолны мөнгө төлүүлбэл, эсүл төлбөл

Чамтай хамт хүнээс зайдуу газар зугаалахаар явбал

Чамтай хамт архи ууж, согтвол

Гэрийнхэн чинь байхгүй хойгуур чамтай хамт танай гэрт ирвэл

Чамтай хамт зочид буудалд өрөө авч орвол

Чамтай нэг оронд унтвал

Чамайг хувцастай байхад үнсэлцэж, тэврэлдвэл

Чиний нүцгэн биеийг харахыг хүсч үнсэлцэж, тэврэлдвэл

Чамтай амаараа секс хийвэл гэх мэт.

Амаар секс хийх нь бэлгийн хавьтлын нэгэн хэлбэр болно. Амаараа хавьтал хийх нь үтрээгээр

хавьталд орохыг тухайн хүн зөвшөөрч байна гэсэн үг мөн үү?

Чамайг бэлгийн хавьтал хийж эхлэхэд юу ч хэлэхгүй байвал.

“Үгүй” гэж хэлж байгаа хэрнээ бэлгийн шинжтэй хариу үйлдэл хийвэл.

“Тийм” гэж хэлж байгаа боловч биеийн хөдөлгөөн, дохио зангаа нь “үгүй” гэж байгаа мэт

байвал.

“Тийм” гэж хэлж байвал.

Урьд нь “тийм” гэж хэлсэн хэрнээ одоо болохоор “үгүй” гэж хэлж байвал гэх мэт.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 5.2

ЗӨВШӨӨРӨЛ АВАХ, ӨГӨХӨӨС ӨМНӨ...

Хүн үүнийг мэдэж байх ёстой...

Тухайн зан үйлд ямар зүйл багтаж байгааг.

Тухайн үед, тухайн хүнтэй, бэлгийн ямар нэг зан үйлийг хийхэд өөрт чинь ямар сэтгэгдэл,

мэдрэмж төрөхийг.

Тухайн зан үйлээс урган гарч болох эрсдэл, үр дагаврыг мэдэж байх, эрсдэлээс хэрхэн

урьдчилан сэргийлэхийг мэдэж байх.

Тохиолдлын буюу хүсээгүй үр дагавраас хэрхэн урьдчилан сэргийлэхээ мэдэж байх

(Жишээ нь: БЗДХ, хүсээгүй жирэмслэлт).

Хүн үүнийг чаддаг байх ёстой...

Хосдоо төрсөн мэдрэмж болон өөрийн шийдвэрийг ойлгуулах.

Хүсээгүй янз бүрийн үр дагавраас өөрийгөө хамгаалахад шаардлагатай зүйлийг хийх.

Тохиолдлын буюу хүсээгүй үр дагаварт хүрсэн бол түүнийг зохицуулах.

67

Сэдэв 6

БУСАДТАЙ ТОГТООСОН

ХОЛБООНДОО ҮНЭЛГЭЭ

ӨГӨХ

ЗОРИЛГО

Бусадтай тогтоосон холбоонд үнэлгээ дүгнэлт өгөхүйц зохих ойлголттой болж, түүнийг өөрийн

болон бусдын тогтоосон холбоог үнэлэх, улмаар холбоог таслах талаар эргэцүүлэн бодож,

ийм тохиолдолд өөртөө итгэлтэйгээр асуудлыг шийдвэрлэх дасгал хийж, ярилцах болно.

ЗОРИЛТ

Тус сэдвийг судалснаар суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна.

Үүнд:

• Энэ сэдвээр асуулгыг ашиглан, бусадтай тогтоосон холбоондоо үнэлгээ өгөх.

• Энэ сэдвээр уншсан тохиолдолд уг холбоог үргэлжлүүлэх, таслах, эсвэл үүсээд байгаа

нөхцөлийн талаар нөгөө хүнтэйгээ ярилцах эсэхээ шийдвэрлэх.

• Үүссэн бэрхшээлийг нэг нэгэндээ хэлэх үгийг оновчтой, өөртөө итгэлтэйгээр илэрхийлэх.

• Өөртөө итгэлтэйгээр хэлэх үгээ сонгож тодорхой нөхцөлд нийцүүлэн хэрэглэх.

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• Хоосон карт буюу жижигхэн хэмжээтэй цааснууд – суралцагчийн тоогоор

• “Тест” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.1)–суралцагчийн тоогоор хувилах, эсвэл том үзүүүлэн

болгон бэлтгэх

• “Холбоо доторх харилцаа” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.2) – хоёр суралцагчийн дунд нэг хувь

байхаар хувилах, эсвэл том үзүүлэн болгон бэлтгэх

• “Холбоо доторх харилцаа” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.3) - гарч болох хариулт Багшид

зориулсан хувилбар

• “Хосын хоорондох бэрхшээлтэй асуудал” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.4)-Картууд

• Шийдвэрийн хувилбар бичсэн хуудас – 3 хувилбар (A4-ийн хэмжээтэй цаасан дээр хийж

болно). Нэгдүгээрт, “Юу ч бүү хий”, хоёрдугаарт “Холбоогоо тасал”, гуравдугаарт “Үүссэн

нөхцөлийн талаар ярилц” гэж бичсэн цаас

МОДУЛЬ 3: СЭДЭВ 6

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Ямар хэмжээнд хүрээд холбоогоо таслах вэ гэдэг нь тухайн хүний шийдэх асуудал бөгөөд

хүн хүний хувьд өөр байдаг.

• Гэрлэсэн байх, хүүхэдтэй байх, эсвэл санхүүгийн хувьд хараат байх гэх мэт нөхцөл нь уг

холбоог үргэлжлүүлэхэд хүргэдэг.

• Нэгэнт бий болоод байгаа асуудлын талаар хостойгоо ярилцахад өөртөө итгэлтэй

байх чадвар хамгийн чухал. Ингэж ярилцахдаа тодорхой тохиолдолд жишээг ашиглан,

тухайн хүнд ямар мэдрэмж төрүүлж байгааг тайлбарлах нь энэ яриаг маргаан болгохоос

урьдчилан сэргийлэхэд тус болно.

СУРГАЛТЫН ЯВЦ

Бусадтай тогтоосон холбоонд ямар нэгэн хүндрэлтэй асуудал үүссэн эсэхийг хэрхэн мэдэх,

ийм тохиолдолд энэ тухай өөрийн харилцагчдаа хэрхэн хэлэх тухай болон хайр дурлалын

холбооны тухай онцгойлон авч үзнэ.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Хайр дурлалын холбоонд үнэлгээ өгөх нь

Самбар дээр дараах хоёр дутуу өгүүлбэрийг бичнэ. Суралцагчдад нэжгээд жижиг цаас

өгөөд, түүн дээр энэ хоёр өгүүлбэрийг гүйцээж бичихийг зөвлөнө. Гэхдээ нэрээ тавихгүйг

сануулаарай.

...-сэн үед хоёр хүний хайр дурлалын холбоонд хэцүү асуудал тулгарсан байна.

...-сэн үед хайр дурлалын холбоог таслах цаг болжээ гэсэн үг.

Өгүүлбэр гүйцээн бичсэн цаасыг хурааж авна. Суралцагчдын санал болгон бичсэн өгүүлбэрийн

эхлэлийг самбар дээрх өгүүлбэрийн төгсгөлтэй нийлүүлэн уншиж өгнө. Хоёр дахь өгүүлбэрийн

хувьд мөн ижил үйлдэл хийнэ.

Өгүүлбэрүүдийг уншсаны дараа олны гайхлыг төрүүлсэн хувилбар тааралдсан эсэхийг

суралцагчдаас асууна. Хэрвээ ийм хувилбар гарсан бол аль нь болох, яагаад гэдгийг асууна.

Самбарт шулуун шугам зураад, нэг захаас нь эхлэн 0-ээс 100 хүртэл тоог арав арваар багцлан

ахиулж бичнэ. (Нөөц хэрэглэгдэхүүн 6.1-ийг харна уу). Самбарт зурсан шугамын аль цэг дээр

нь хүрээд бусадтай үүсгэсэн холбоог таслах тухай суралцагчдаас асууна.

100 гэсэн цэг дээр заагаад, энэ цэг дээр холбоог таслах хүсэлтэй хүн байгаа эсэхийг асууна.

Дараа нь 90, 80, 70 гэх мэтээр тоог бууруулан заана. Тодорхой цэг дээр юмуу түүнээс доош

түвшинд хүрээд холбоогоо тасална гэж хэлсэн суралцагчдын тоог тухайн цэг дээр бичиж

тэмдэглэнэ. Суралцагч бүрийг хариулт өгч дуустал энэ дасгалыг үргэлжлүүлнэ. Хариултаас юу

ажигласныг нь дараах асуултын дагуу шалгана.

Хүн бүрийн хариулт нь ялгарах хэлбэр загвартай байна уу?

Хариултууд хоорондоо ижил ба ялгаатай байна уу? Яагаад? Хүмүүсийн өөртөө тавих хязгаар

тодорхой хүрээнд хэлбэлзэж байна уу?

70

БУСАДТАЙ ТОГТООСОН ХОЛБООНДОО ҮНЭЛГЭЭ ӨГӨХ

Хамгийн өндөр хэмжээнд хязгаар тавьж байгаа суралцагчаас яагаад ийм сонголт хийснийг

тайлбарлуулна. Мөн хамгийн доод хэмжээнд хязгаар тавьж байгаа суралцагчаас тайлбар

хүснэ.Одоо хүмүүсийн хоорондын холбоонд үнэлгээ өгөх талаар ярилцана. Сорил (Нөөц

хэрэглэгдэхүүн 6.1)-ыг суралцагчдад тарааж өгнө. Эсвэл том үзүүлэн болгон бэлтгэсэн бол

түүнийг дэлгэн харуулна.

Хэрвээ хэн нэг нь яг одоо хайр дурлалын холбоо тогтоочихсон байгаа бол түүндээ үнэлгээ өгч

болно гэдгийг зөвлөнө. Харин ийм холбоо байхгүй бол өмнө нь байсан холбоогоо санаж, эсвэл

өөрийн танил хэн нэгэн хүний хайрын холбоонд үнэлгээ өгч болно. Энэ асуулгыг суралцагчид

таван минутад багтаан бөглөөд, нийт оноогоо гаргана.

Суралцагчид асуулгыг бөглөөд дуусахад нийт оноог гаргуулна. Суралцагчдаас дараах асуулт

асууна:

Гарч байгаа нийт оноо нь та нарын санаанд тохирсон уу?

Нийт оноо нь чиний бодож байснаас дээгүүр/доогуур гарсан уу? Эсвэл ерөнхийдөө бодож

байсан хэмжээнд гарсан уу?

Энэ асуулгыг бөглөснөөр тухайн холбооны талаар чиний урьд өмнө нь олж хараагүй,

анзаараагүй ямар нэг зүйлийг олж мэдсэн үү?

Энэ асуулгыг бөглөхөд хүнд/хялбар байсан уу? Яагаад?

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Суралцагчид өөрийн үнэлгээ өгч байгаа холбоонд хэн нэгний нууцыг задруулах, бусад нь тэр

холбооны талаар мэдэх гэж мэрийж мэдээллийг заавал дэлгэх шаардлагагүй.

Бусадтай тогтоосон холбоог таслахад хүргэх цэгийг одоо байгаагаас өндөр хэмжээнд болгоход

нөлөө үзүүлэх ямар хүчин зүйл байж болох вэ? (Хариултыг самбарт бичнэ.)

Гарч болох хариулт:

Та гэрлэсэн хүн.

Та хоёр хүүхэдтэй.

Та түүнээс санхүүгийн хувьд хараат байдалд байдаг.

Ганцаардана гэж та эмээж байна.

Гэр бүл, найз нөхдийн зүгээс шахалт үзүүлнэ.

Өөрөө хүсээгүй боловч холбоогоо үргэлжлүүлэхийг шаардсан нөхцөл байдал гарахаас

урьдчилан сэргийлэхийн тулд та юу хийх ёстой вэ? (Зан үйлийг самбарт бичихдээ тухайн зан

үйлийн урьдчилан сэргийлж байгаа нөхцөлийнх нь харалдаа бичнэ).

Гарч болох хариулт:

Чамд бүх талаар тохирсон хүн гэдэгт бүрэн итгэлтэй болохоос нааш гэрлэхгүй байх.

Чамд бүх талаар тохирох хүн гэдэгт бүрэн итгэлтэй болохоос нааш хүүхэдтэй болохгүй

байх.

Хэн нэгээс санхүүгийн хараат болохгүйн тулд сургуульд юмуу, ажилд орох.

Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх.

Өөр найзуудтай болох.

Өөрт чинь төрж байгаа мэдрэмж болон холбоо тогтоосон хүнийхээ талаар гэрийнхэнтэйгээ

илэн далангүй ярилцах г.м.

71

МОДУЛЬ 3: СЭДЭВ 6

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Бэрхшээлийн талаар ярилцах

Хэн нэгэнтэй тогтоосон холбоонд ямар нэгэн бэрхшээл үүссэн үед түүнийг хэрхэн зохицуулах

талаар үзэх гэж байгааг суралцагчдад хэлнэ.

Хэрвээ суралцагчид “Харилцаа” сэдэвт багц сэдвийг өмнө нь судалсан бол одоо хийх гэж

байгаа дасгал ажлын зарим нь суралцагчдад танил зүйл байна гэдгийг хэлээрэй.

Доорх загварыг самбарт бичнэ. Энэ нь хүмүүсийн хооронд бий болсон аливаа бэрхшээлтэй

асуудлыг зохицуулах хамгийн тохиромжтой арга замын нэг гэдгийг хэлнэ.

Чамайг _______________________________________-хлээр

надад __________________________________ сэтгэл төрдөг.

__________________________________гэж би хүсч байна.

Чи энэ талаар юу бодож байна вэ? / Ямар бодолтой байна вэ? /

Чиний хувьд ямар байх бол?

Энэ загварыг хэрэглэсэн дараах жишээг уншиж өгөөрэй.

“Чамайг гэртээ ирэхгүй, утасдахгүй байхлаар миний сэтгэл түгшдэг. Оройтох болсноо хэлж

байхыг би хүсч байна. Чи энэ талаар ямар бодолтой байна вэ?”

Дээрх өгүүлбэрийг хэрхэн гүйцээж бичих учрыг суралцагчид мэддэг болсон гэдэгт итгэлтэй

болохын тулд суралцагчдаар 2-3 жишээ хэлүүлнэ. Энэ загварыг нөлөө бүхий болгохын тулд

тодорхой жишээн дээр хэрэглэх нь хамгийн чухал гэдгийг сануулна. Хэрвээ боломжтой бол

нэгнийхээ зан ааш, үйл хөдлөлийг ерөнхийд нь ярьж, энэ нь чамд эвгүй сэтгэгдэл төрүүлсэн

бол тухайн тохиолдлын тухай ярихад анхаарах нь зохистой.

Дээр өгсөн жишээг тодорхой тохиолдолд тааруулан суралцагч өөрчлөн найруулж болно.

Шаардлагатай бол жишээг дахин уншиж өгнө.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Дээрх загварыг ашиглаж бүтээсэн ерөнхий өгүүлбэр нь өөртөө итгэл үнэмшилтэй байхын

нэгэн жишээ болж байна. Энэ нь харилцааны бусад хэлбэрээс илүү нөлөө үзүүлж чадах үр

дүнтэй арга юм. Түүнийг тодорхой тохиолдолтой хавсран хэрэглэх нь үр дүнг улам нэмэгдүүлнэ.

Гарч болох хариулт:

Чамайг урьд шөнө гэртээ ирэхгүй, оройтох тухайгаа хэлэхгүй утасдахгүй байхлаар миний

сэтгэл түгшсэн. Дараагийн удаа оройтохоо мэдвэл надад хэлж байгаарай.

Одоо суралцагчдыг хос хосоор нь баг болгон хуваагаад, хос бүрт “Холбоо доторх харилцаа”

(Нөөц хэрэглэгдэхүүн 6.2) материалын нэг хувийг өгнө. Хэрэв том үзүүлэн бэлтгэсэн бол

түүнийг харуулна.

72

БУСАДТАЙ ТОГТООСОН ХОЛБООНДОО ҮНЭЛГЭЭ ӨГӨХ

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Суралцагчдын уншсан жишээнээс хэн нэгнээр байнгын давтагддаг санаа агуулсныг өөрчлөн,

тодорхой нэг тохиолдлоос урган гарах мэдрэмжийг найруулж бичүүлнэ.

Зүүн талын баганад байгаа ерөнхий өгүүлбэрийг тодорхой тохиолдолд тохируулан найруулж

бичээрэй. Эхний жишээг ашиглаж болно гэдгийг суралцагчдад зөвлөнө. Найман минутын

дараа, эсвэл суралцагчид хосоороо энэ дасгалыг хийж дуусахаар нь ажлын хуудаст бичсэн

ерөнхий өгүүлбэрийг түрүүлж уншуулаад, дараа нь түүнийг өөрчлөн өгүүлбэрээс 2-3

жишээг уншуулна. Удирдамж болгон “Холбоо доторх харилцаа – гарч болох хариулт” (Нөөц

хэрэглэгдэхүүн 6.3)-ыг ашиглаарай. Нөөц хэрэглэгдэхүүнд өгсөн бүх тохиолдлыг хэлэлцэж

дуусаад, дараах асуулт суралцагчдаас асууна.

“Чи ингэдэг учраас” гэж хэлэх юм бол энэ нь тухайн зүйлийг тэр хүн байнга, үргэлж хийдэг

гэсэн утгатай болно. Аливаа асуудлыг зохицуулахдаа зөвхөн ингэж хандах нь тийм ч сайн арга

биш байж болохыг тайлбарлана уу.

Гарч болох хариулт:

Нөгөө хүн нь “би дандаа ингэдэггүй”, эсвэл “би тийм ч олон удаа тэгээгүй” гэх мэтээр

өөрийгөө хамгаалан, хүлээн зөвшөөрөхгүй байж болно.

Шийдэл гаргах ярилцлага сэдвээсээ хазайж, уг зүйлийг нөгөө хүн ойр ойрхон хийдэг тухай

маргаан бол хувирах магадлалтай.

Чи нөгөө хүний зан чанар руу дайран давшилж байгаа мэт сэтгэгдэл төрж, тэр хүн гомдож

мэднэ.

Тодорхой тохиолдлыг дурдан ярих нь ямар ач холбогдолтой вэ?

Гарч болох хариулт:

Ийм үйл явдал болсон гэдгийг нөгөө хүн үгүйсгэж чадахгүй.

Энэ нь хэлэлцүүлгийг тодорхой сэдэв дээр төвлөрүүлэхэд тус болно.

Ер нь хүний зан ааш, үйл хөдлөлийн тухай ерөнхийд нь хэлэх шаардлага гарах үе тохиолддог

уу?

Гарч болох хариулт:

Тийм, хэрвээ ямар нэг зан үйл олон удаа давтагдсаар байх юм бол түүнийг нь тухайн хүнд

анхааруулж хэлэх нь зөв боловч ер нь ямар ч тохиолдолд тухайн үйлдлийн талаар ярилцах

нь зүйтэй.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Бэрхшээлтэй асуудлыг зохицуулах нь

Хүмүүсийн холбоонд үүсээд байгаа хүндрэлтэй хэд хэдэн нөхцөлийг авч үзээд, эдгээр

тохиолдолд хэрхэн хариу үйлдэл хийхээ шийдэх дасгал хийнэ. Эхлээд сургагч багш нэг

тохиолдлыг уншиж өгөхөөр суралцагчид “Юу ч хийхгүй”, “Холбоогоо тасална”, “Үүссэн

нөхцөлийн талаар ярилцана” гэсэн гурван шийдлийн аль нэгийг сонгоно. Суралцагчдыг босож

зогсохыг хүснэ. Дээрх гурван шийдлийг цаасан дээр бичиж, ханан дээр байрлуулна. Тухайн

нөхцөлтэй холбоотой гарсан шийдвэрийн дагуу тохирох хэсэгт очиж зогсоно.

73

МОДУЛЬ 3: СЭДЭВ 6

“Хосуудын хоорондын бэрхшээлтэй асуудал” картууд (Нөөц хэрэглэгдэхүүн 6.4) дотроос эхний

тохиолдлыг уншина. Суралцагчид сонголтоо хийж зогссоны дараа яагаад ийм шийдэл гаргах

болсон шалтгаанаа тайлбарлана.

Баг бүрээс нэг хүн тухайн багийн гишүүдийн сонголтыг тоймлон танилцуулна. Баг бүр

шалтгаанаа тайлбарлаж дуусахаар бусад баг ямар бодолтой байгаагаа хэлээд, хэлэлцүүлэг

эхэлнэ. Оролцогчид үг хэлэх зөвшөөрөл авахдаа гараа өргөх ёстой. Сургагч багшийн заасан

хүн нь бусад багийн хэлсэн шалтгааны талаар өөрийн бодлыг илэрхийлж, эсвэл тухайн багийн

гишүүдэд асуулт тавьж, хариулт авна.

Мэтгэлцэх явцад тэдний анхны бодол өөрчлөгдвөл байрлалаа өөрчлөн өөр хэсэгт шилжиж

болно. Нэгнийхээ яриаг маш анхааралтай, хүндэтгэлтэй сонсохыг хичээгээрэй. Мэтгэлцэх

явцыг өөрийн хяналтаас гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй. Ер нь энэ ажилд зөв, буруу гэсэн

хариулт гэж байхгүй. Бусад нь өөрийн бодол санааг итгүүлэн ойлгуулахдаа гол биш, харин

бусад хүний санал бодол, байр суурийг сонсох зорилготой болохыг суралцагчдад сануулна.

Суралцагчид сонголтынхоо шалтгааныг тайлбарлаад, уг асуудалтай холбоотой асуулт гарахад

хариулж, дараа нь анхны санаа бодлоо өөрчилсөн нөхцөлд суралцагчид байрлалаа өөрчилж

зогсоно. “Үүссэн нөхцөлийн талаар ярилцана” гэсэн хэсэгт байгаа суралцагчид дээрх

загварын дагуу 1-2 өгүүлбэр зохионо. Зохиосон өгүүлбэр нь тодорхой тохиолдолтой аль болох

холбоотой байх ёстойг анхаараарай.

Дээрх дарааллаар “Хосуудын хоорондын бэрхшээлтэй асуудал” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.4)

материал дотор багтсан бусад тохиолдлыг хэлэлцэнэ. Хамгийн сүүлчийн тохиолдлыг хэлэлцэж

дуусаад суралцагчид байр байрандаа буцаж суухад, тэднээс дараах асуулт асууна.

Дээр гарсан тохиолдолд юу хийхээ шийдэхэд хэцүү байсан уу? Яагаад?

Чи өөрөө бодоогүй байсан, бас чамайг санаа бодлоо өөрчлөхөд хүргэсэн ямар нэг үндэслэл,

шалтгааныг бусад суралцагчаас сонсов уу? Ямар зүйл байсан бэ?

Эрэгтэй, эмэгтэй суралцагчдын сонгосон хэсэгт ямар нэгэн эрс ялгаа илэрч байгаа нь

ажиглагдсан уу? Тайлбарлана уу.

Асуудлыг хоорондоо хэлэлцсэн нь дээр гэдгийг мэдэж байгаа хэрнээ зарим нь “Юу ч хийхгүй”

гэсэн байрлалыг ямар учраас сонгосон бэ?

Гарч болох хариулт:

Үүссэн асуудлыг шууд илэрхийлэх, эсвэл түүнтэй нүүр тулахаас эмээж байгаа учраас.

Чиний санааг зовоож байгаа асуудлыг хэлэлцэлгүйгээр холбоогоо үргэлжлүүлэхийн эрсдэл

юунаас болж гарсан бэ?

Гарч болох хариулт:

Тухайн бэрхшээлтэй асуудал олон дахин давтагдах магадлалтай.

Нөхцөл байдал улам муудаж магадгүй.

Эцэст нь хэн нэгэндээ гомдож, бас уурлаж болзошгүй.

74

БУСАДТАЙ ТОГТООСОН ХОЛБООНДОО ҮНЭЛГЭЭ ӨГӨХ

ДҮГНЭЛТ

Суралцагчдаас дараах асуулт асууна.

Юунаас болж чи холбоогоо засаж залруулахыг хичээх ёстой вэ?

Ямар үед хүмүүсийн холбоонд гарсан бэрхшээлтэй асуудлыг засах шаардлагатай вэ? Энэ

талаар чи юу мэдэх вэ?

Гарч болох хариулт:

Ийм асуудлыг шийдвэрлэх, эсвэл ямар нэг өөрчлөлт оруулахын тулд хосын аль нэг, эсвэл

хоёулаа хичээл зүтгэл гаргах хүсэлтэй байгаа үед

Тухайн холбоо нь ямар ч ирээдүйгүй болсныг хэрхэн мэдэх вэ?

Гарч болох хариулт:

Шаардлагатай өөрчлөлтийг хийх талаар хосын аль нэг, эсвэл хоёулаа хичээл зүтгэл

гаргахыг хүсэхгүй байх.

Тодорхой асуудлаар хосын нэг нь, эсвэл хоёулаа зарчмын ялгаатай байр суурьтай, энэ

талаар зөвшилцөх боломжгүй байх.

Хэн нэгний хийсэн үйлдэл нь тэвчээд өнгөрүүлж болохооргүй байх

75

МОДУЛЬ 3: СЭДЭВ 6

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 6.1

СОРИЛ

Өөрийн хэн нэгэнтэй тогтоосон, эсвэл сайн мэддэг өөр нэг холбооны талаар эргэж сана.

Дараах асуултыг өөрөөсөө асууж аль болох шударгаар хариулаарай.

“Үгүй, маш ховор” гэж хариулбал Ү -г, “Заримдаа” гэж хариулбал З -г, “Тийм, ихэвчлэн” гэж

хариулбал Т -г дугуйлна уу.

1. Тэр миний өдөр тутмын зүйл (хувцас, хоол хүнс, сонирхол, ном хэвлэл, чөлөөт

цагаараа хийдэг зүйлс, гэр бүлийнхэн болон найзууд)-д шүүмжлэлтэй ханддаг.

2. Би түүний өдөр тутмын зүйл (хувцас, хоол, сонирхол, ном хэвлэл, чөлөөт цагаараа хийдэг

зүйлс, гэр бүл болон найзууд)-д шүүмжлэлтэй ханддаг.

3. Энэ хүнтэй би өөрийн мэдрэмж, баяр хөөр, айдас, төсөөллийг хуваалцдаг.

4. Тэр надтай өөрийн мэдрэмж, баяр хөөр, айдас, төсөөллийг хуваалцдаг.

5. Бид хоёр бие биеэ ойлгож, сонсдог.

6. Нэгнийхээ хэлсэн ойлгомжгүй зүйлийг тодруулж асуудаг.

7. Хэцүү байсан ч гэсэн харилцаа холбооны ямар нэг асуудал, хоорондын ялгааны талаар би

ярилцдаг.

8. Бидний хоорондын холбооны ямар нэг асуудал, хоорондын ялгааны талаар тэр ярилцдаг.

9. Бид заримдаа нэг нэгэндээ буулт хийж, бүхнийг өөрийнхөөр шийдээгүй ч сэтгэл

хангалуун байдаг.

10. Бид асуудлыг хамтдаа, хэн хэндээ ашигтайгаар шийдэж чаддаг.

11. Бид бие биенийхээ өөр үзэл бодол, сонирхлыг хүлээн зөвшөөрч чаддаг.

12. Би түүнтэй хамт байхад найдвартай, аюулаас хамгаалагдсан мэт санагддаг.

13. Бид бие биеэ хуурахгүй, хийчихсэн зүйлийнхээ талаар нэг нэгдээ худлаа хэлэхгүй гэдэгт

итгэдэг.

14. Чамайг өөр найзтайгаа цагийг өнгөрөөх, ганцаараа байхад чинь тэр чамайг хардаж

сэрдэхгүй байж чаддаг.

15. Түүнийг өөр найзтайгаа цагийг өнгөрөөх, ганцаараа байхад нь чи түүнийг хардаж

сэрдэхгүй байж чаддаг.

16. Тэр чамайг өөрийнх нь онцгой хүн гэж үнэлдэг.

17. Чи түүнийг өөрийн онцгой хүн гэж үнэлдэг.

Хэрэв та хоёр бэлгийн харилцаанд ордог бол эсвэл орвол,

18. Бид жирэмслэлт болон бэлгийн замаар дамжих халдвараас өөрсдийгөө хамгаалах

талаар ярилцдаг.

19. Жирэмслэхийг хүсэх хүртлээ бэлгэвч зэрэг хамгаалах хэрэгсэл хэрэглэдэг.

20. Өмнөх бэлгийн харилцагчийнхаа талаар, бэлгийн замаар дамжих, жирэмслэлтийнхээ

талаар бид нэг нэгэндээ хэлсэн.

Дугуйлсан үсэг тус бүрийнхээ тоог энд бич

Дугуйлсан Ү-ийн тоо_____ x 1 = _____

Дугуйлсан З-ийн тоо _____ x 3 = _____

Дугуйлсан Т-ийн тоо _____ x 5 = _____

Онооны нийлбэр: ________

Онооны утга:

71-100 бол тухайн харилцаа холбоог сайн буюу эерэг,

50-70 бол дунд зэрэг,

20-49 байвал муу буюу сөрөг гэж үзнэ.

Ү З Т

Ү З Т

Ү З Т

Ү З Т

Ү З Т

Ү З Т

Ү З Т

Ү З Т

Ү З Т

Ү З Т

Ү З Т

Ү З Т

Ү З Т

Ү З Т

Ү З Т

Ү З Т

Ү З Т

Ү З Т

Ү З Т

Ү З Т

76

БУСАДТАЙ ТОГТООСОН ХОЛБООНДОО ҮНЭЛГЭЭ ӨГӨХ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 6.2

ХОЛБОО ДОТОРХ ХАРИЛЦАА

Зүүн талын баганын ерөнхий өгүүлбэрийг уншаад, баруун талын баганын тодорхой тохиолдолтой

холбон найруулж бичнэ үү. Та нарт жишээ болгон эхний өгүүлбэрийг найруулж бичлээ.

Ерөнхий өгүүлбэр

Чамайг надаас асуулгүйгээр бид хоёрын

юу хийхийг шийдээд байхлаар надад

намайг үл тоомсорлож байгаа юм шиг

санагдан, эвгүйцэх сэтгэгдэл төрдөг.

Цаашдаа эхлээд надаас асуугаасай гэж би

хүсч байна.

Энэ нь ямар санагдаж байна?

Чамайг найзуудынхаа өмнө намайг “доош

нь хийх”-ээр надад эвгүй санагддаг. Энэ

нь намайг тэнэг байдалд оруулдаг.

Дахиж битгий ингээрэй. За юу?

Чи архи ууж согтчихоод, надад болон

миний найзуудад бүдүүлэг авир гаргадаг

чинь миний уурыг хүргэдэг.

Чамайг согтож, бүдүүлэг авирлахаасаа

өмнө уухаа болиосой гэж би хүсч байна.

Энэ талаар юу бодож байна?

Чи намайг байнга хүлээлгэдгээс би залхаж

байна. Бидний уулзахаар тохирсон цагаас

хоцорч ирэхээр чинь би чамд чухал биш

хүн юм шиг сэтгэгдэл надад төрдөг.

Чамайг үүнээс хойш цагтаа ирэхийг

хичээгээсэй гэж би хүсч байна.

Чи ямар бодолтой байна вэ?

Тодорхой тохиолдолтой холбоотой хувилбар

Өчигдөр надаас асуулгүйгээр авга ахынх

руугаа намайг явуулахаар шийдсэн чинь надад

эвгүй сэтгэгдэл төрүүлсэн. Миний төлөвлөгөө,

сонирхол, хэрэгцээг чи анхаарч үзэхгүй байгаа

юм шиг санагдсан

Цаашдаа надаас асууж байгаасай гэж би хүсч

байна.

Энэ нь ямар санагдаж байна?

77

МОДУЛЬ 3: СЭДЭВ 6

Чи ямар нэг зүйл хийнэ гэж хэлсэн хэрнээ

түүндээ хүрдэггүй чинь миний уурыг хүргэдэг.

Чамайг хэлсэн үгэндээ хүрдэг болоосой гэж

би хүсч байна.

За юу?

Бид хоёрын хийсэн төлөвлөгөөг чи надаас

асуулгүй өөрчлөхөд би чиний хувьд чухал хүн

биш юм шиг сэтгэгдэл надад төрдөг.

Хийсэн төлөвлөгөөндөө ямар нэг өөрчлөлт

хийхээсээ өмнө надтай ярилцвал би

баярлана.

Энэ тухайд чи ямар бодолтой байна вэ?

Бидний дурсах ёстой чухал өдрүүдийг

мартаад байдаг чинь чи намайг, эсвэл,

бидний холбоог нэг их анхаардаггүй юм шиг

надад санагддаг.

Бидний хувьд чухал өдрүүдийг мартахгүй

байгаасай гэж би хүсдэг.

Энэ тухай чи юу гэж бодож байна вэ?

Чамайг миний гэр бүлийг байнга шүүмжилдэгт

чинь надад эвгүй сэтгэгдэл төрдөг.

Надтай ярилцахдаа манай гэрийхнийг битгий

муулж байгаарай.

За юу?

78

БУСАДТАЙ ТОГТООСОН ХОЛБООНДОО ҮНЭЛГЭЭ ӨГӨХ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 6.3

ХОЛБОО ДОТОРХ ХАРИЛЦАА – ГАРЧ БОЛОХ ХАРИУЛТ

Ерөнхий утгатай өгүүлбэр

Тодорхой тохиолдолтой холбоотой хувилбар

Чамайг надаас асуулгүйгээр бид хоёрын

юу хийхийг шийдээд байхлаар намайг үл

тоомсорлож байгаа юм шиг санагдан,

эвгүйцэх сэтгэгдэл төрдөг.

Цаашдаа эхлээд надаас асууж байгаасай

гэж би хүсч байна.

Энэ нь ямар санагдаж байна?

Чамайг найзуудынхаа өмнө намайг “доош

нь хийх”-д надад эвгүй санагддаг. Энэ нь

намайг тэнэг байдалд оруулдаг.

Дахиж битгий ингээрэй.

За юу?

Өчигдөр надаас асуулгүйгээр авга ахынх руугаа

намайг явуулахаар шийдсэн чинь надад эвгүйцэх

сэтгэгдэл төрүүлсэн. Миний төлөвлөгөө, миний

хэрэгцээнүүдийг чи анхаарч үзэхгүй байгаа юм

шиг санагдсан

Цаашдаа надаас асууж байгаасай гэж би хүсч

байна.

Энэ нь ямар санагдаж байна?

Түрүүчийн долоо хоногт бааранд байхдаа чи

“Бүх охид адилхан шүү дээ. Чи ганц түүнийг

буруутгаад байх хэрэггүй” гээд найзуудтайгаа

хөхрөлдөөд байсан чинь надад таалагдаагүй.

Энэ нь намайг тэнэг байдалд оруулсан

Дахиж найзуудынхаа өмнө намайг битгий гутааж

байгаарай.

За юу?

Чи архи ууж согтчихоод, надад болон

миний найзуудад бүдүүлэг авир гаргадаг

чинь миний уурыг хүргэдэг.

Чамайг согтож, бүдүүлэг авирлахаасаа

өмнө уухаа болиосой гэж би хүсч байна.

Энэ талаар юу бодож байна?

Чи намайг байнга хүлээлэгдэгт би залхаж

байна. Бидний уулзахаар тохирсон цагаас

хоцорч ирэхлээр чинь би чамд чухал биш

хүн юм шиг сэтгэгдэл надад төрдөг.

Чамайг үүнээс хойш цагтаа ирэхийг

хичээгээсэй гэж би хүсч байна. Чи ямар

бодолтой байна вэ?

Түрүүчийн Лхагва гарагт Ганаагийнд очиж

согтоод, Ганааг гомдоосонд чинь миний

уур их хүрсэн. Би чамайг болиулах гэтэл чи

намайг амаа хамхи гэсэн. Чи Ганаа бид хоёрыг

гомдоосон, мөн тэгтлээ их согтсон чинь миний

уурыг хүргэсэн.

Чамайг согтож, бүдүүлэг авирлахаасаа өмнө

уухаа болиосой гэж би хүсч байна.

Энэ талаар юу бодож байна вэ?

Өчигдөр орой болзоондоо хоцорч ирсэн чинь

надад эвгүй санагдсан. Би чамайг 45 минут

хүлээсэн. Энэ нь чиний хувьд би чухал биш хүн

юм шиг надад санагдсан

Үүнээс хойш цагтаа ирэхийг хичээгээсэй гэж би

хүсч байна.

Чи ямар бодолтой байна вэ?

79

МОДУЛЬ 3: СЭДЭВ 6

Ямар нэг зүйл хийнэ гэж хэлсэн хэрнээ

түүндээ хүрдэггүй чинь миний уурыг хүргэдэг.

Чамайг хэлсэн үгэндээ хүрдэг байгаасай гэж

би хүсч байна.

За юу?

Бид хоёрын хийсэн төлөвлөгөөг чи надаас

асуулгүйгээр өөрчлөхөд би чиний хувьд чухал

хүн биш юм шиг сэтгэгдэл надад төрдөг.

Хийсэн төлөвлөгөөндөө ямар нэг өөрчлөлт

хийхээсээ өмнө цаашдаа надтай ярилцаж

байвал би баярлана.

Энэ тухайд чи ямар бодолтой байна вэ?

Бидний дурсах ёстой чухал өдрүүдийг

мартаад байдаг чинь чи намайг, эсвэл бидний

холбоог нэг их анхаардаггүй юм шиг надад

санагддаг.

Бидний хувьд чухал өдрүүдийг мартахгүй

байгаасай гэж би хүсдэг.

Энэ тухай чи юу гэж бодож байна вэ?

Чи миний гэр бүлийг байнга шүүмжилдэг

чинь надад эвгүй сэтгэгдэл төрдөг.

Надтай ярилцахдаа манай гэрийхнийг битгий

муулж байгаарай.

За юу?

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 6.4

Чи амласан ёсоороо дүүг минь сургуулиас нь

аваагүйд миний уур маш их хүрсэн. Хэрвээ

чи ямар нэг зүйлийг хийнэ гэж надад хэлсэн

л бол түүндээ хүрч байгаасай гэж би хүсч

байна. Хэрвээ чи чадахгүй юм бол анхнаасаа

л амлахгүй байхыг би хүсч байна.

За юу?

Хамтдаа кино үзэхээр тохирчихоод, түүнийгээ

өөрчлөн найзынд чинь очих болсон нь би

чиний хувьд чухал хүн биш юм шиг сэтгэгдэл

надад төрүүлсэн.

Хийсэн төлөвлөгөөндөө ямар нэг өөрчлөлт

хийхээсээ өмнө цаашдаа надтай ярилцаж

байвал би баярлана.

Энэ тухайд чи ямар бодолтой байна вэ?

Түрүүчийн Ням гарагт бид хоёрын анх

танилцсаны 6 сарын ой болсныг чи мартсанд

би их гомдсон.

Бидний дурсгалт өдрүүдийг мартахгүй

байгаасай гэж би хүсч байна.

Энэ тухай чи юу гэж бодож байна вэ?

Урьд оройн манай аавын үглэж, загнаж

байсныг чи шүүмжилж яриад эхлэхэд надад

эвгүй сэтгэгдэл төрсөн.

Надтай ярилцахдаа манай гэрийхний тухай

битгий муулж байгаарай.

За юу?

ХОСЫН ХАРИЛЦААНД ГАРАХ БЭРХШЭЭЛТЭЙ АСУУДАЛ

Картууд

Тэр чамайг хаана байгаа тухай найзуудаас чинь байнга асуудаг.

Тэр та хоёрын зарим нууцыг найздаа хэлсэн.

Тэр өөр хүнээс хүүхэдтэй болсныг чи олж мэдсэн.

Түүний насаа худлаа хэлснийг нь чи олж мэдсэн.

Тэр чамайг хууран мэхэлж байгааг чи олж мэдсэн.

Тэр чамаас зарим зүйлээ нуудаг.

Тэр чамтай бэлгийн харилцаанд орохыг хүсдэггүй.

Тэр архи ууж согтсон үедээ чамайг алгадсан/цохисон.

Чамайг бусад найзтайгаа хамт гадагшаа гарахад тэр уурладаг.

Тэр чамтай байнга хамт байхыг хүсдэг.

80

Сэдэв 7

ЭРҮҮЛ БУС ХОЛБООГ

ТАСЛАХ

ЗОРИЛГО

Энэ сэдвээр хүмүүсийн хоорондох эрүүл ба эрүүл бус холбооны шинж чанарыг тодорхойлж,

ямар шинж тэмдэг илэрвэл түүнийг эрүүл бус гэж үзэх, мөн эрүүл бус холбоог таслах тухай

жүжигчилсэн тоглолт хийх болно.

ЗОРИЛТ

Тус сэдвийг судалснаар суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна.

Үүнд:

• Хүмүүсийн хоорондох холбоо эрүүл байгааг харуулах таван шинжийг хэлэх.

• Хүмүүсийн хоорондох холбоо эрүүл бус байгааг харуулах таван шинжийг хэлэх.

• Бусад хүнтэй тогтоосон холбоог таслах шалтгаан буюу эрүүл бус холбооны гурваас

доошгүй шинж тэмдгийг хэлэх.

• Бусад хүнтэй тогтоосон холбоог таслах гурван арга замыг нэрлэх.

• Тогтоосон холбоог таслахад шууд харилцаа нь ихэнх тохиолдолд хамгийн зөв шийдэл

болохыг харуулсан хоёр үндэслэлийг нэрлэх.

• Тогтоосон холбоог таслахыг оролдохдоо өөртөө итгэлгүй харилцсанаас тулгарч болох

хоёр бэрхшээлийг нэрлэх.

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• Том үзүүлэн – 2 ширхэг. Нэг дээр нь “Чамд ээлтэй холбоонд...” нөгөө дээр нь “Чамд

халтай холбоонд...” гэж бичиж ханан дээр хооронд нь зайтай байрлуулах хэрэгтэй.

• “Хүмүүс хоорондын холбооны эрүүл ба эрүүл бус шинж” (Нөөц хэрэглэгдэхүүн 7.1) нэртэй

картууд – өгүүлбэр бүрийг тус тусад нь салгаад А4 хэмжээтэй цаасны талтай тэнцүү

цаасан дээр нэг бүрчлэн бичсэн байх шаардлагатай.

• “Холбоог таслахыг харуулсан зохиомж” (Нөөц хэрэглэгдэхүүн 7.2)-Тохиолдлууд

ЭРҮҮЛ БУС ХОЛБООГ ТАСЛАХ

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Хүмүүс нэгэнт тогтоосон холбоогоо шаардлагатай үед яаж таслахаа мэддэггүй. Энэ

асуудлыг хөндөхөөс эмээдгээс болж үүсээд байгаа хүндрэлийг ихэнхдээ анхааралгүй

өнгөрөөдөг.

• Найз нөхөд, хайртай хосын аль нэг нь, эсвэл хоёулаа бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх,

үүссэн нөхцөл байдлыг өөрчлөхийн төлөө хичээл зүтгэл гаргахыг хүсэхгүй бол энэ холбоо

мухардмал байдалд орно гэсэн үг.

• Шаардлагатай үед холбоогоо таслах тухай бие биедээ шууд ярих нь асуудлыг зохицуулан

шийдвэрлэх хамгийн оновчтой арга зам бөгөөд энэ холбоог дуусгасан ч гэсэн найз нөхөд

хэвээр үлдэх нь зөв шийдэл байх болно.

• Холбоо эрүүл бус болсон тохиолдолд цаашид үргэлжлүүлэх нь өөрийгөө аюулд учруулан,

эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирч байгаа хэрэг бөгөөд уг холбоо улам л муудах болно.

СУРГАЛТЫН ЯВЦ

Өнөөдрийн сэдвээр хүмүүсийн хоорондох холбооны эрүүл бус шинж болон түүнийг таслан

зогсоох арга замын тухай ярилцана.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Хүмүүсийн хоорондох холбооны эрүүл ба эрүүл бус шинж

Суралцагчдыг 3-4 хүнтэй багт хуваагаад “Хүмүүсийн хоорондох холбооны эрүүл ба эрүүл бус

шинж” (Нөөц хэрэглэгдэхүүн 7.1) картыг багуудын дунд тэгш хувааж өгнө. Багууд карт бүрийг

хэлэлцээд, энэ холбоо эрүүл ба эрүүл бус шинжийн аль нь болохыг шийдээд, яагаад гэдгийг

тайлбарлана.

Багууд өөрт оногдсон карт дээр бичсэн өгөгдлийг бусад суралцагчдад танилцуулж энэ нь

тухайн хүмүүсийн хоорондох холбооны эрүүл ба эрүүл бус ямар шинж илэрч байгааг ярилцаж,

ханан дээр байрлуулсан хоёр өгүүлбэрийн тохирох хэсэгт нь наана.

Багуудын ханан дээр картаа байрлуулсан шийдэлтэй бусад суралцагч санал нийлж байгаа

эсэхийг асууна. Зарим нь санал нийлэхгүй байгаа бол тэднээс учрыг асууж, тухайн багт

өөрсдийн гаргасан шийдвэрийг тайлбарлах ба хамгаалах боломж олгоно. Зарим картыг

буруу байрлуулсан үед хэн ч түүнийг анхаарахгүй байвал чиглүүлэх асуулт тавих замаар

шийдвэрлүүлнэ. Картуудыг зөв байрлуулсан эсэхийг шалгахдаа “Хүмүүсийн хоорондох

холбооны эрүүл ба эрүүл бус шинж” (Нөөц хэрэглэгдэхүүн 7.1) материалыг ашиглана. Картуудыг

тохирох хэсэгт нь байрлуулан ярилцаж дууссаны дараа суралцагчдаас дараах асуулт асууна.

Хүмүүсийн хоорондох холбооны янз бүрийн шинж тэмдгийг ялгах хэр төвөгтэй байсан бэ?

Өөрийнхөө хэн нэгэнтэй тогтоогоод байгаа холбоонд эрүүл бус шинж тэмдэг илэрч байгааг

тодорхойлоход чамд хэцүү байсан уу, хялбар байсан уу?

Гарч болох хариулт:

Ихэнхдээ хэцүү байдаг.

83

МОДУЛЬ 3: СЭДЭВ 7

Зарим хүн өөрийн тогтоосон холбоонд илэрч байгаа эрүүл бус шинж тэмдгийг таньж ялгахгүй

байх шалтгаан нь юундаа байна вэ?

Гарч болох хариулт:

Нөгөөдөө хайртай учраас, бас өөртэй нь холбоотой учраас асуудлыг бодитой харж

чадахгүй байна.

Хүмүүсийн хоорондох холбоо эрүүл байна гэдгийг тэд мэдэхгүй.

Үнэн байдлыг бодитойгоор харахаасаа тэд эмээж байна.

Түрүүчийн сэдвээр зарим хүн өөрийн тогтоосон холбоогоо таслахад хүргэж болох зарим

тохиолдлыг товч авч үзсэнийг суралцагчдад сануулна. Одоо тогтоосон холбооныхоо хувьд

тэвчих тохиолдлын жагсаалтыг гаргах даалгаврыг суралцагчдад өгнө. Суралцагчид дэвтэр

дээрээ “Дараах тохиолдолд би энэ холбоог үргэлжлүүлж чадахгүй” гэсэн гарчиг бичнэ.

Тэгээд ханан дээр байрлуулсан эрүүл бус холбооны шинж чанарын тухай ярилцана. Өөрсдөд

нь тохиолдсон асуудлыг ямар байдлаар засаж залруулах, эсвэл засаж болохооргүй бол

холбоогоо таслахад хүргэх шинж чанарыг сонгон бичихийг зөвлөнө.

Суралцагчдаас дараах асуулт асууж, энэ дасгал ажлыг задлан шинжилнэ.

Чи ямар шинж чанарыг бичсэн бэ? Ижил шинж чанар бичсэн өөр хүн байна уу?

Ийм явдал чиний амьдралд тохиолдохоос өмнө нь энэ талаар урьдчилан бодож байх нь

юугаараа ашигтай байж болох вэ?

Гарч болох хариулт:

Эдгээр нөхцөлийн талаар эрүүл саруулаар тунгаан бодoх боломжтой боллоо. Үүнээс ямар

мэдрэмж төрж байгаагаа хөндлөнгийн нөлөөнд автахгүй тодорхойлох боломжтой. Хэрвээ

дараа нь амьдралд ийм зүйл тохиолдвол эдгээрийг эргэн санаж болно.

Хүмүүсийн хоорондох эрүүл холбоонд эрүүл бус шинж илэрч болох уу? Энэ нь хэрхэн үүсэх

вэ?

Гарч болох хариулт:

Хосууд бие биеэ илүү сайн мэддэг болоход өмнө мэдэгддэггүй байсан бусад шинж чанар,

түүний дотор “эрүүл бус” зуршил нь ч илэрч эхэлдэг.

Холбоо анх үүссэн орчин нөхцөл нь өөрчлөгдөж болно (нэг нь ажил, сургуульд орох, шинэ

найзтай болох, хүүхэдтэй болох гэх мэт).

Хосын хэн нэг нь эсвэл хоёулаа өөрчлөгдөх.

Хүмүүсийн хоорондох холбоонд эрүүл бус шинж чанар байнга илрээд байвал уг холбоог

таслахгүй бол юу тохиолдож болох вэ? Эдгээрээс заримыг нь нэрлэнэ үү?

Гарч болох хариулт:

Нэгэндээ дургүй болно.

Ерөнхийдөө аз жаргалгүй, сэтгэл дундуур байна.

Сэтгэл санааны дарамт, хүчирхийлэлд өртөнө.

Биеийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөнө.

Ийм үр дагавар гарч болно гэдгийг мэддэг ч нэгнийхээ сэтгэлийг бодоод холбоогоо таслахгүй

байх нь зөв үү? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад?

Гарч болох хариулт:

Аливаа холбоо нь хэн нэгэндээ, эсвэл хоёуланд нь таатай бус болсон тохиолдолд нэгийгээ

гомдоох байсан ч энэ холбоог таслах нь зөв шийдвэр байдаг.

84

ЭРҮҮЛ БУС ХОЛБООГ ТАСЛАХ

Ганцаардахаас айдаг олон хүн байдаг. Гэтэл зарим хүн “таарч тохирохгүй хүнтэй хамт байснаас

ганцаараа байсан нь дээр” гэж үздэг. Чи харин ганцаараа байсан нь дээр гэж үзэж байна уу,

ганцаардахгүйн тулд таарахгүй ч байсан хамаагүй хэн нэг хүнтэй хамт байсан нь дээр гэж үзэж

байна уу? Яагаад?

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Холбоогоо таслах нь

Бусдаас холбоогоо хэрхэн таслах вэ? Хүмүүс бусдаас холбоогоо таслахдаа ямар арга

хэрэглэдгийг суралцагчдаас асууна. Тэдний хэлсэн санааг самбарт жагсаан бичнэ.

Гарч болох хариулт:

Юу ч хэлэлгүй яваад өгөх, зүгээр л холдох.

Өөртэй нь уулзахыг хүсэхгүй байгааг нөгөө хүнээ мэдэртэл уулзахгүй байх.

Нөгөө хүн нь өөрөө “салъя” гэж хэлтэл нь түүнтэй таагүй харилцах.

Нөгөө хүнтэйгээ ярилцаж, бүх зүйл дууссан гэдгийг мэдэгдэх.

Суралцагчдаас дараах асуулт асууна.

Чиний найз чамтай тогтоосон холбоогоо таслахад хүрэх юм бол дээрх аргаас алийг нь

ашиглаасай гэж хүсч байна вэ? Яагаад?

Самбарт бичсэн байгаа аргуудаас гурав нь идэвхгүй аргууд болно. Аль нь вэ?

Гарч болох хариулт:

Юу ч хэлэлгүй яваад өгөх, зүгээр л холдох.

Өөртэй нь уулзахыг хүсэхгүй байгааг нөгөө хүнээ мэдэртэл уулзахгүй байх.

Нөгөө хүн нь өөрөө “салъя” гэж хэлтэл нь түүнтэй таагүй харилцах.

Эдгээрийг яагаад идэвхгүй арга гэж үзэж байна вэ?

Гарч болох хариулт:

Эдгээр нь ямар нэгэн шууд үйлдэл хийх, нүүр тулан ярилцахаас зайлсхийж байна.

Хэн нэгэн хүнээс холбоогоо идэвхгүй арга замаар таслахын зарим сул талыг хэлнэ үү?

Гарч болох хариулт:

Ойлгуулахыг оролдож байгаа санааг чинь мэдрэхгүй байх талтай. (Энэ нь чамд хэцүү.)

Нөгөө хүн чинь ер нь юу болсон, юу нь буруугаар эргэснийг хэзээ ч олж мэдэхгүй (Энэ нь

нөгөө хүнд чинь хэцүү.)

Бие биеийнхээ дургүйг хүргэх зүйл хийх нь хэн хэндээ эвгүй сэтгэгдэл төрүүлнэ.

Тогтоосон холбоог таслахад ашиглаж болох гол арга нь өөртөө итгэлтэй байх явдал болно.

Гэтэл зарим хүн бусдаас холбоогоо таслахдаа энэ аргыг яагаад ашигладаггүй вэ?

Гарч болох хариулт:

Өөртөө итгэлтэй байхад зориг хэрэгтэй. Энэ аргаар холбоогоо таслах нь хүндрэлтэй байж

мэднэ.

85

МОДУЛЬ 3: СЭДЭВ 7

Өөртөө итгэлтэй байдлаар бусдаас холбоогоо таслахын зарим давуу талыг хэлнэ үү?

Гарч болох хариулт:

Хайр дурлалын холбоог тасалсан ч гэсэн гэсэн найзууд хэвээр байх боломжийг бүрдүүлдэг.

Энэ бол нөгөө хүний хувьд шударга явдал болно.

Харин бусдаас холбоогоо таслахдаа өөртөө итгэлтэй арга хэлбэрийг ашиглахад тохиолдох

нэг хүндрэлтэй асуудал нь тухайн үед хүмүүс юу хэлэх, юу хийхээ мэддэггүй. Иймд бусдаас

холбоогоо таслах талаар дасгал хийх нь хэдийгээр төвөгтэй ч гэсэн туршиж үзэх хэрэгтэй

гэдгийг хэлнэ.

Хосуудад тохиолдсон явдлыг харуулсан жүжигчилсэн тоглолт хийнэ.

Суралцагчдыг хоёр багт хувааж, баг бүр нэг жүжигчилсэн тоглолтод оролцоно. Багууд тухайн

нөхцөл байдлын дүрийг хэрхэн бэлтгэх, дүрд хэн нь тоглож эхлэхээ сонгоход зориулж цөөн

минут гаргана. Жүжигчилсэн тоглолтын явцад багийн гишүүд хамтран ажиллана.

Суралцагчид тухайн жүжигчилсэн тоглолтод гарч буй нөхцөл байдлыг өөрийн бодлоор

зохицуулах хүсэл төрвөл тоглолтын дундуур хэзээ ч гэсэн тухайн хүний дүрд орж болохыг

хэлнэ. Жүжигчилсэн тоглолт үзүүлж байгаа хүн солигдохыг хүсвэл тоглолтын явцад гараа

өргөн мэдэгдэж, түүний оронд багийнх нь хэн нэгэн сууна.

Одоо “Холбоог таслахыг харуулсан зохиомж” (Нөөц хэрэглэгдэхүүн 8.2) -оос нэгийг уншиж, баг

бүр нэг дүрийг сонгож авна. Дараа нь баг дотроо хэлэлцэхэд зориулж гурван минутын хугацаа

өгнө. Энэ хооронд бүгд тойрог болж зогсохоор зай гарган тойргийн дотор хоёр сандлыг өөд

өөдөөс нь харуулан байрлуулахаар зохион байгуулна.

Цөөн минутын дараа багууд эхний сайн дурын суралцагчаа сонгоод сандалд суулгаж тоглолт

эхэлнэ. Нэг зохиомжийг ээлжлэн тоглож дуустал үргэлжлүүлнэ (5 минут орчим).

Дараа нь өөр нэг зохиомжийг уншиж өгнө. Хэрэв шаардлагатай бол жүжигчилсэн тоглолтын

явцад суралцагчид өөртөө итгэлтэй байж, хэрэв хэн нэг нь мухардвал оронд нь сууж бие

биедээ туслахыг сануулна. Иймэрхүү байдлаар бүгдийг нь тоглож дуустал үргэлжлүүлээд

тоглолт дуусахаар дараах асуулт асууж, ярилцана.

Бусадтай тогтоосон холбоогоо таслах тухай яриа өрнүүлж, жүжигчилсэн тоглолт үзүүлэх

ямар санагдсан бэ?

Юу нь хэцүү байв?

Юу нь чиний бодож байснаас хялбар байсан бэ?

Холбоогоо таслахгүй, цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа хүний дүрд тоглоход ямар

санагдаж байсан бэ?

Холбоогоо таслахаар шийдчихсэн хүний дүрд тоглоход ямар санагдаж байсан бэ?

Холбоогоо таслахдаа шууд, өөртөө итгэлтэй байсан нь үүссэн гомдлыг арай бага болгоход

тус болсон гэж та нар бодож байна уу? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад?

86

ЭРҮҮЛ БУС ХОЛБООГ ТАСЛАХ

ДҮГНЭЛТ

Дараах асуултын дагуу ярилцаж, сэдвийг дүгнэнэ.

Хэрвээ хэн нэгтэй тогтоосон холбоо эрүүл бус байгааг өөрөө мэдэхгүй байгаа бол найз нараа

юу хийгээсэй гэж чи хүсэх вэ?

Нэг найзын чинь хэн нэгтэй тогтоосон холбоо эрүүл бус байгааг нь мэдэх юм бол чи юу зөвлөх

вэ?

Хүн эрүүл бус холбоонд байгаа ч нөгөө хүндээ хайртай хэвээр байж чадах уу?

Гарч болох хариулт:

Болно. Хоёр хүний хооронд тогтсон холбоонд эрүүл бус шинж илэрч байлаа ч гэсэн нэг

хүн нь нөгөөдөө “хайртай” байж болно.

Хайртай байна гэдэг нь тухайн холбоог үргэлжлүүлэх үндэслэл болж чадах уу?

Гарч болох хариулт:

Үгүй. Холбоогоо үргэлжлүүлэхийн тулд тухайн хүний хувьд тогтоосон холбоондоо сэтгэл

хангалуун байх ёстой.

87

МОДУЛЬ 3: СЭДЭВ 7

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 7.1

ХҮМҮҮСИЙН ХООРОНДОХ ХОЛБООНЫ ЭРҮҮЛ БА ЭРҮҮЛ БУС ШИНЖ

(Дараах жишээнүүдийг А4 хэмжээтэй цаасны тал дээр тус тусад нь бичнэ.)

Эрүүл бус шинж:

Та хоёрын хоорондох холбоонд хамгийн чухал нь бэлгийн харилцаа.

Хаашаа явах, юу хийхийг ихэнхдээ нэг нь л ганцаараа шийддэг.

Та хоёр байнга муудалцаж, хааяа зодолддог.

Чи түүнд өөрт жинхэнээсээ төрж буй сэтгэгдэл болон өөрийн тухай үнэнийг мэдүүлэхийг

хүсдэггүй.

Чи бусад найзтайгаа бараг уулзахаа больсон.

Түүнтэй хамт бусад хүний дунд байхаасаа ичдэг, эвгүйцдэг.

Хичээл сурлага, ажилдаа анхаарахын оронд гадуур зугаалахыг шаарддаг.

Ганцаараа байхыг хүсэхгүй учраас чи энэ холбоог таслахгүй байгаа.

Бэлгэвч, жирэмслэлтээс сэргийлэх аргын талаар ярих нь чамд таатай биш байдаг.

Чамайг хүсээгүй үед ч тэр бэлгийн харилцаанд орохыг шаарддаг.

Та хоёр нэг нэгнийгээ байнга шүүмжилдэг.

Тэр бусад хүний дэргэд чамайг гутаадаг.

Та хоёр хамт байхгүй үед тэр чамайг хэнтэй байгааг шалгадаг.

Чамайг бусад найзтайгаа гадагшаа гарахад харддаг.

Тэр хааяа чамайг зоддог боловч дараа нь уучлал гуйдаг.

Эрүүл шинж:

Ямар нэг зүйл санаанд хүрэхгүй байвал энэ талаар ярихаасаа чи эвгүйцдэггүй.

Та хоёр бие биеийнхээ бэлгийн ямар зан үйлд оролцох тухай шийдвэрийг хүндэтгэн

үздэг.

Та хоёр цагийг ганцаараа болон хамтдаа өнгөрөөхдөө сэтгэл хангалуун байдаг.

Тэр чамайг байгаагаар чинь хүлээж авдаг.

Түүний дэргэд байхдаа чи өөрийнхөөрөө байдаг. Өөрийн байгаагаасаа өөр ямар нэг дүр

эсгэх шаардлагагүй.

Архи уу гэж бие биеэ шахдаггүй.

Санал зөрөлдөөнийг бие биеэ гомдоолгүйгээр зохицуулж чаддаг.

Тэр чиний, чи түүний эсрэг хүйсийн найз нарт хэвийн ханддаг.

Бодол санаа, мэдрэмжийнхээ талаар бие биедээ үнэнийг хэлдэг.

Энэ холбоо нь чиний хувьд чухал боловч амьдралын утга учир биш.

Бие махбодын хувьд дотно харилцаатай байх нь чамд таалагддаг төдийгүй бусад зүйлийг

ч хамтдаа хийхдээ мөн адил дуртай.

Бэлгийн харилцаанд орохоосоо өмнө жирэмслэлтээс сэргийлэх арга болон БЗДХ-ын

талаар ярилцаж чаддаг.

Чи түүнтэй бүх юман дээр санал нийлж байх ёстой гэж бодогддоггүй.

88

ЭРҮҮЛ БУС ХОЛБООГ ТАСЛАХ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 7.2

ХОЛБООГОО ТАСЛАХЫГ ХАРУУЛСАН ЗОХИОМЖ

Оюунбат, Саруул хоёр

Оюунбат:

Саруул тэр хоёр үерхээд дөрвөн сар болж байгаа бөгөөд түүнд үнэхээр дурлажээ. Тэрээр

түүнтэй цаг мөч бүрийг хамтдаа өнгөрүүлэхсэн гэхээс өөр зүйл үл хүснэ. Үүний төлөө тэр

бүхнийг хийдэг билээ. Тэр хоёр ихэвчлэн хамтдаа гэрийн даалгавраа хийх ба амралтын

өдрүүдээр хамтдаа байх төлөвлөгөөг боловсруулна. Гэтэл сүүлийн үед Саруул бага зэрэг

хойрго болсон шиг санагдана. Мөн хамтдаа байхыг өөрөө л ганцаараа санаачлаад байгаагаа

анзаарчээ. Сүүлийн хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд Саруул өөр төлөвлөгөөтэй гээд

түүнтэй хамт байсангүй. Үүнд нь үнэхээр гомдсон байлаа. Тэрээр ганцаар уйтгарлан суухдаа

өөрийгөө Саруулын дургүй ямар нэг зүйл хийчихсэн юм болов уу хэмээн гайхширч байлаа.

Саруулд хайртай болсноор амар тайван байхаа больжээ. Түүнтэй л хамт байхгүй бол амьдрал

дуусах юм шиг санагдана.

Саруул:

Тэр өөрийнхөөрөө байхаа нэгэнт больсон мэт санагдана. Оюунбаттай найзалж эхлэх үед бүх

юм өөр байлаа. Түүнтэй хамт байж хайр халамжийг нь эдлэх маш сайхан байлаа. Чамтай хамт

байх ямар сайхан байдаг гэж Оюунбат байнга хэлдэг, захиа, шүлэг бичиж ирүүлдэг. Үүнд нь

тэр өөрийгөө нэгэн чухал хүн болсноор төсөөлдөг байв. Харин сүүлийн үед найзууд нь огт

уулзалдахаа больсон гэж гомдоллох болжээ. Тэр ч мөн адил тэдэнтэйгээ уулзахыг хүсдэг ч

өөр хүнтэй ямар нэг зүйл хийх тохиолдолд Оюунбат гомддог. Тэр хоёр байнга хамт байх ёстой

гэж Оюунбат боддог бололтой. Бас тэр хэрээс хэтэрсэн зүйл хүсээд байх шиг бодогдоно.

Тэр хоёр гэрийн даалгавраа ихэнхдээ хамт хийдэг ч хичээл сурлагадаа өмнөхөөс хамаагүй

бага цаг зарцуулж байгааг анзаарчээ. Учир нь Оюунбат байнга юм ярьж нэг бол үнсэлцэх

сонирхолтой. Удалгүй хичээлийн жил дуусах тул тэр өөрийн дүнд санаа зовж эхэллээ. Тэр

хоёрын энэ харилцаа түүний бүхий л амьдралд нөлөөлж байх шиг, ер нь энэ бүхэн хэрээс

хэтэрсэн юм шиг санагдах болов. Ингээд тэр энэ харилцаанд, мөн Оюунбатад жинхэнээсээ

дургүйцэхээсээ өмнө энэ бүгдийг таслан зогсоохоор шийджээ.

89

МОДУЛЬ 3: СЭДЭВ 7

ХОЛБООГОО ТАСЛАХЫГ ХАРУУЛСАН ЗОХИОМЖ

Гэрэлсүрэн, Бямбаа хоёр

Гэрэлсүрэн:

Чамд гэнэт айдас төрлөө. Сүүлийн хэдэн сар чи өөрийгөө ямар их азтайд итгэж чадахгүй

байсансан. Бямбаа их царайлаг залуу. Түүний аав ээж нь ч нэртэй хүмүүс. Бямбаа хамт

байхдаа их л эелдэг байдаг байлаа. Харин сүүлийн үед Бямбаа чиний хийдэг үйлдлийг засаж

залруулах болсныг чи ажиглалаа. Чиний юу хийх, яаж хийхийг зааж, өмссөн хувцас хунар,

бусадтай харилцаж байгааг чинь тэр шүүмжлэх болжээ. Гадуур гарах үед ч чиний яах, юу хийх

талаар тэр шийдвэр гаргахаар хүчлээд байх шиг санагдана. Өнгөрсөн Баасан гарагийн орой

болсон бүжиг дээр чамайг нэг найзтайгаа бүжиглэснээс болж маш их харджээ. Тэр чиний

гараас угзарч бүжгийн талбайгаас татаж гаргаад битгий “завхай” амьтан шиг аяглаад бай,

дахиж ингэвэл нударганы амт үзүүлнэ шүү гэж сүрдүүлэв. Харин дараа өдөр нь Бямбаа уучлал

гуйгаад архинаас л боллоо гэжээ. Гэвч өнөө өглөө чамайг нэг найзтайгаа яриад зогсож байтал

Бямбаа гэнэт гарч ирээд яриаг чинь таслан чамайг өөр рүүгээ угз татжээ. Тэр чиний гарыг

хугалах нь уу гэмээр хүчтэй базсан байна. Энэ бүгд эрүүл бус холбооны шинж гэдгийг чи

мэднэ. Түүнийг дахиж хардаж уурлахгүй гэдэгт чи итгэхгүй байгаа ба ямар нэг ноцтой юм

болохоос өмнө түүнээс холбоогоо таслах нь зүйтэй юм болов уу гэж бодох болжээ.

Бямбаа:

Сургууль дээр хүн бүр л чамд атаархангуй ханддаг. Гэрэлсүрэн бол их хөөрхөн охин бөгөөд

түүнтэй найзлах нь чиний нэр төрд сайнаар нөлөөлдөг. Чи өөрийгөө сургууль дээр хамгийн

нэр хүндтэй сурагчдын нэг гэдгийг мэдэх ба энэ байдлыг өөрчлөхийг хүсэхгүй байна. Гэвч

зарим нэг зүйл чамд саад болох болжээ. Юу гэвэл Гэрэлсүрэн чамайг эвгүй байдалд оруулах,

чиний уурыг хүргэж хардалт төрүүлэхээр зүйл хийх болов. Жишээ нь: Тэр өөр хүнтэй их л янаг

бүжиглэж байхыг чи харсан. Түүнийг бусад банди нартай сээтгэнэхийг нь болиулах гэж хэд

хэдэн удаа оролдсон боловч нэг л үр дүнд хүрэхгүй байна. Үүний улмаас чи түүнд хэд хэдэн

удаа дургүйцэж байгаагаа хэлж бүр зарим үед нэлээд ширүүн аашилжээ. Дараа нь түүнээс

уучлал гуйсан бөгөөд түүнийг алдаагаа засах байх гэж чи найдаж байна. Иймэрхүү стрессийг

эс тооцвол чи түүнээс харьцаагаа таслахыг хүсэхгүй байна. Ер нь түүнээс салчихвал хүмүүс ч

юу гэх билээ!

90

ЭРҮҮЛ БУС ХОЛБООГ ТАСЛАХ

ХОЛБООГОО ТАСЛАХЫГ ХАРУУЛСАН ЗОХИОМЖ

Даваа, Лхагвасүрэн хоёр

Даваа:

Тэр Лхагвасүрэнтэй үерхэж эхэлснээс хойш бараг хагас жил гаруй болжээ.Харин сүүлийн

үед тэр түүнийг нэг юмаар хясаад байх шиг санагдана. Тэр хоёр хоёулаа 12 дугаар ангийн

сурагч бөгөөд бие биедээ маш их хайртай. Өмнө нь тэр өөр найзтай байсан боловч тэр

холбоо богинохон хугацаанд гал мэт дүрэлзээд л өнгөрчээ. Энэ удаад тэрээр их л хүлээцтэй,

болгоомжтой байхаар шийджээ. Бүр анхнаасаа л тэр хоёр бэлгийн харилцаанд орохгүй гэж

тохиролцсон байлаа. Гэхдээ холбоо нь улам гүнзгийрэн, баттай болохын хэрээр бэлгийн

харилцаа аяндаа үүсч, Лхагвасүрэн ч татгалзахгүй байх гэж бодсон учраас анхандаа үүнийг

хүлээн зөвшөөрсөн билээ. Удахгүй төгсөлт болох гэж байгаа ба найзууд нь үүнд зориулан баяр

зохион байгуулахаар төлөвлөж байлаа. Гэхдээ энэ нь зөвхөн хосуудад зориулсан баяр бөгөөд

хос бүр тусгай өрөөнд энэ баяраа “тэмдэглэх” юм. Энэ юу гэсэн үг вэ гэдгийг тэр сайн мэдэж

байгаа. Энэ өдөр Лхагвасүрэнд өгсөн хайр сэтгэлээ илэрхийлэх хамгийн тохиромжтой өдөр

гэж бодов. Одоо тэр хоёрын харилцаанд секс нэмэгдэхэд бэлэн болжээ. Гэтэл Лхагвасүрэн “Чи

бид хоёр унтахгүй гэж тохиролцсон, тэр баярт чинь очмооргүй байна” гэж хэлсэн байна. Бие

биедээ хайртай хүмүүс унтаж болдог гэдгийг огтхон ч ойлгохгүй байгаа бөгөөд Лхагвасүрэнг

үдэшлэгт явъя хэмээн үргэлжлүүлэн ятгахаар шийджээ.

Лхагвасүрэн:

Даваа түүний санал бодол, ялангуяа өсвөр насныхан бэлгийн харилцаанд ороход бэлэн биш

гэдэг үзлийг чинь ойлгохгүй байгааг мэдэрч эхэлжээ. Өнгөрсөн жил ангийнх нь нэг охин

жирэмсэн болсноос болж хүнтэй сууж хүүхэд гаргасныг тэр санаж байгаа. Бүр дунд сургуулиа

ч төгсөөгүй охин шүү! Хэдийгээр заримдаа хэцүү санагддаг ч тэр сурч дуустлаа бүхнийг

хүлээхээр шийдсэн билээ. Тийм ч учраас Даваатай найзалж эхлэхдээ л түүнтэй унтахгүй гэж

тохиролцсон. Гэтэл Даваа хосуудад зориулсан төгсөлтийн баяртаа заавал оч гэж шалах нь

түүнд хэцүү байна. Учир нь тиймэрхүү баярын үеэр юу болдгийг тэр гадарладаг ажээ. Өөрийн

хүсэл бодлыг шулуун шударгаар илэрхийлж байхад Даваа тэр талаар байнга сөхөж ярих нь

түүний уурыг хүргэж болжээ. Тэрээр Даваад үнэн сэтгэлээсээ хайртай бөгөөд энэ холбоогоо

үргэлжлүүлэхийг хүсч байгаа боловч Даваа өөрийнхөөрөө зүтгэсээр байх юм бол түүнээс

холбоогоо таслахаас өөр аргагүй.

91

МОДУЛЬ 3

ХОЛБООГОО ТАСЛАХЫГ ХАРУУЛСАН ЗОХИОМЖ

Бааска, Пүүжээ хоёр

Бааска:

Чиний хувьд бүх юм төгссөн мэт бодогдох ба уур чинь маш их хүрнэ. Пүүжээ яаж итгэлийг

чинь эвдэж чадав аа? Пүүжээ та хоёр уулздаг болж, чамайг их сургуульд орсноос хойш буюу

хагас жил өнгөрчээ. Та хоёрын үерхэл анхнаасаа л маш хүчтэй өрнөжээ. Та хоёр уулздаг

болсноосоо хойш ганцхан сарын дараа л бэлгийн харилцаанд орсон бөгөөд бие биедээ үнэнч

байх тангараг тавьжээ. Хамт хичээлээ давтах, бүжигт явах гээд хамт байх үе тун сайхан байлаа.

Ер нь энэ холбоондоо сэтгэл хангалуун байсаар ирсэн билээ. Пүүжээтэй байхад үнэхээр

хөгжилтэй. Түүнд бүрэн итгэдэг байсан бөгөөд хамгийн нарийн ширийн зүйлээ ч харамгүй

хуваалцдаг байлаа. Гэтэл өчигдөр нэг найз чинь нэгэн итгэмээргүй зүйлийг хэлжээ. Түрүүчийн

амралтын өдөр чамайг гэртээ шалгалтандаа бэлдэн хичээлээ давтаж байхад Пүүжээ дискон

дээр байсныг найз чинь хэлжээ. Пүүжээ хэн нэгэнтэй архи уун, хамт бүжиглэж тэр ч байтугай

үнсэлцэж байснаа цуг гараад явчихсаныг найз чинь харсан байна. Үүнд чи итгэж чадахгүй

байгаа боловч энэ явдал уучлашгүй мэт санагдана. Ингээд чи түүнээс холбоогоо таслахаар

шийдлээ.

Пүүжээ:

Чи юу хийхээ мэдэхгүй самгардана. Бааска та хоёр найзалж эхэлснээс хойш чи өөрийгөө

азтайд тооцох болсон билээ. Та хоёр хамтдаа цагийг их л зугаатай өнгөрөөдөг ба чи түүнтэй

хэдэн сарын өмнөөс бэлгийн харилцаанд орох болжээ. Үнэнч байхыг та хоёр бие биедээ

амласан ба чи ч үүндээ итгэлтэй байсан билээ. Харин түрүүчийн долоо хоногийн эцсээр болсон

явдлаас болж чи өөрийгөө буруутайд тооцож байна. Чи хэдэн найзтайгаа бүжигт орж архи уун,

бага зэрэг согтсон ба гэр рүүгээ нэг хүнтэй хамт явж хоножээ. Энэ бол чиний хувьд тийм ч

ноцтой бус алдаа, ер нь чи юу болсныг сайн санахгүй байгаа билээ. Гэвч энэ тухай Бааска

мэдвэл юу болохыг чи төсөөлж байгаа. Бааска бол чиний хувьд маш онцгой хүн бөгөөд харин

өөрөөсөө болж түүнээсээ хагацах вий гэж чи санаа зовж байна. Чи түүнд юу гэж хэлэхээ

мэдэхгүй байгаагаас гадна үнэнээ хэлэхээс айж байна.

92

БАГЦ СЭДВИЙН ДҮГНЭЛТ

Тухайн модулийн хүрээнд заагдсан сэдвүүд болон чадварын талаар суралцагчид ямар бодолтой

байгааг мэдэхийн тулд дараах асуултыг асууж ярилцана.

Уг багц сэдвийн ямар дасгал нь чамд хамгийн сонирхолтой санагдсан бэ? Яагаад?

Чиний хувьд шинэ, бас сонирхолтой санагдсан, эсвэл шинээр сурч авсан зүйлийнхээ

заримыг нэрлэнэ үү?

Ямар зүйлийг ойлгоход хэцүү байсан бэ? Энэ багц сэдвийн агуулгатай холбоотой лавлах

ямар нэгэн асуулт байна уу?

Чиний сурч авсан шинэ чадвараас аль нь хэрэглэхэд хүндрэлтэй байна гэж бодож байна

вэ? Үүний талаар юу хийж болох вэ? Эдгээр шинэ чадварыг төлөвшүүлэхэд бие биедээ

хэрхэн тусалж болох вэ?

Энэ багц сэдвээр заагдсан чадварыг эзэмшсэн байх нь яагаад чухал гэж та нар бодож

байна вэ?

Энэ багц сэдвээр заагдсан чадварын заримыг нь та нар хэрэглэж үзсэн үү? Ямар үр дүн

гарсан бэ?

Эдгээр чадвар нь та нарын цаашдын амьдралд ямар ач холбогдолтой гэж та нар бодож

байна вэ?

Дээрх сэдвүүдээс хамгийн их сургамжтай, сонирхолтой нь аль нь байсан тухай ярина уу?

Чи өөрийн сурч мэдсэн зүйлээ хэн нэгэнд зааж өгөхийг хүсч байна уу? Яагаад?

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

Ажлын ярилцлагын үндсэн 5 зөвлөгөө. https://www.facebook.com/joblinksmongolia/

posts/526742560697578

Ажлын ярилцлагад бэлтгэх зөвлөмж http://papapa.blog.gogo.mn/read/entry153033

Brown, S. (1993). Streetwise to sex-wise: Sexuality education for high-risk youth. Hackensack,

NJ: Planned Parenthood of Greater Northern New Jersey.

Goldfarb, E. S., & Casparian, E. M. (2000). Our whole lives: Sexuality education for grades 10-12.

Boston: Unitarian Universalist Association.

Hipp, E. (1995). Fighting invisible tigers: A stress management guide for teens (Revised and Updated).

Minneapolis: Free Spirit Publishing.

Hunter-Geboy, C. (1995). Life planning education: A youth development program. Washington,

DC: Advocates for Youth.

Kimball, R. S. (2000). Our whole lives: Sexuality education for adults. Boston: Unitarian Universalist

Association.

Montfort, S., & Brick, P. (1999). Unequal partners: Teaching about power and consent in adultteen

relationships. Morristown, NJ: Planned Parenthood of Greater Northern New Jersey, Inc.

Питер Саймон. (2003). Амьдрах ухаан: Холбоо тогтоох. Цуврал ном. БСШУЯ, НҮБ-ын

Хүн амын сан, Монгол дахь Энх тайвны корпус. Шведийн хөгжил, хамтын ажиллагааны

агентлаг.

Питер Саймон, Алтанцэцэг,Д. (2007). Амьдрах ухааны чадварууд: Холбоо тогтоох. Цуврал

ном. БСШУЯ, НҮБ-ын Хүн амын сан, Монгол дахь Энх тайвны корпус.

Энэхүү багц гарын авлага нь үнэгүй тараагдах бөгөөд зарж

борлуулахыг хориглоно!

ISBN:

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!