11.02.2017 Views

Бэлгийн амьдрал

Бэлгийн амьдрал

Бэлгийн амьдрал

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

БЭЛГИЙН АМЬДРАЛ

10

МОДУЛЬ

БЭЛГИЙН АМЬДРАЛ

1

“АМЬДРАХ УХААНЫ ЧАДВАР” БАГЦ ГАРЫН АВЛАГА

10

МОДУЛЬ

2 ДАХЬ ХЭВЛЭЛ

БЭЛГИЙН АМЬДРАЛ

“АМЬДРАХ УХААНЫ ЧАДВАР” БАГЦ ГАРЫН АВЛАГА

Шинэчлэн боловсруулсан:

Чулуунбаатарын Байгалмаа

Хянан тохиолдуулсан:

Зөвлөхөөр ажилласан:

Эх бэлтгэсэн:

Цамбын Түвшинтөгс

Эрдэнэчулууны Мөнгөнтулга

Жозефин Соварин

Анандита Филипоз

Уттара Бхарат Кумар

Элбэгзаяагийн Ангараг

Ганбаатарын Санчир

Энд илэрхийлсэн үзэл санаа нь зохиогчдынх бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн албан ёсны

байр суурийг илэрхийлэхгүй.

Улаанбаатар хот. 2016 он

МОДУЛЬ 10

БЭЛГИЙН АМЬДРАЛ

ӨМНӨХ ҮГ

ГАРЧИГ

Өмнөх үг ................................................................................................................ 1

Удиртгал ................................................................................................................ 2

Үндсэн ойлголт ..................................................................................................... 3

Сэдвийн танилцуулга ............................................................................................ 6

Үнэлгээ.................................................................................................................. 8

Сэдэв 1. Бэлгийн амьдрал ................................................................................... 11

Сэдэв 2. Нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо ....................................................... 20

Сэдэв 3. Шилжилтийн насны өөрчлөлт .............................................................. 27

Сэдэв 4. Бэлгийн чиг баримжаа ба хүйсийн баримжаа илэрхийлэл ................ 36

Сэдэв 5. Үерхэл нөхөрлөл, хайр дурлалын харилцаа ........................................ 42

Сэдэв 6. Бэлгийн харилцаа, түүний үр дагавар .................................................. 49

Сэдэв 7. Үр тогтолт ба жирэмслэлт .................................................................... 54

Сэдэв 8. Гэр бүл төлөвлөлт ба жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгсэл .......... 58

Сэдэв 9. Хүсээгүй жирэмслэлт ба үр хөндөлт .................................................... 68

Сэдэв 10. Бэлгийн эрүүл мэнд ба эрүүл ахуй ..................................................... 73

Сэдэв 11. Бэлгийн замаар дамжих халдвар ба ХДХВ/ДОХ ................................ 79

Сэдэв 12. Бэлгийн замаар дамжих халдварын үр дагавар ба эрсдэл ............... 90

Сэдэв 13. Бэлгэвчийн хэрэглээ ........................................................................... 100

“Амьдрах ухааны чадвар” багц гарын авлагын арав дахь модуль нь “Бэлгийн амьдрал” юм. Энэ

модуль нь хоёр дахь удаагаа хэвлэгдэн гарч байна.

Тус модулийн анхны хэвлэлийг англи хэл дээр Монгол дахь Энх тайвны корпусын сайн дурын

ажилтан Маурин Сканлин, Крис Заброки, Мэй Ратаконда, Кимберли Льюс, Сара Густафсон,

Жеймс Ванденбург, Сарина Веллс болон Жеймс Квон нар бичиж эмхэтгэсэн. Тус гарын авлагыг

эцэслэн боловсруулахад ДОХ-той Тэмцэх Үндэсний Сангийн гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг,

Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн ХДХВ-ийн хөтөлбөрийн зохицуулагч А.Нямдорж,

ХДХВ-ийн хөтөлбөрийн ажилтан С.Сарантулга нар англи, монгол хувилбарт өөрсдийн санал

бодлоо илэрхийлэн оролцож, Льюк Мейзэн, Дилан Бош, мөн Олон нийтийн залуучуудын

хөтөлбөрийн менежер С.Энхтуяа, Б.Алтанцэцэг хянан тохиолдуулжээ. Монгол хэлнээ МУБИСийн

Нийгмийн ажлын тэнхмийн багш Ч.Байгалмаа хөрвүүлж, зургийг Ш.Сайнзул зуржээ.

Нэг дэх хэвлэлийг БСШУЯ, Монгол дахь Энх тайвны корпус, НҮБ-ын Хүн амын сангийн

тусламжтайгаар 2008 онд англи, монгол хэлнээ хэвлэсэн.

Хоёр дахь удаагийн хэвлэлийг НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн

дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сан, Монгол улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж

буй “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр (2013-2017)“-ийн хүрээнд дахин сайжруулан шинэчилж,

хэвлэлээ.

“Бэлгийн амьдрал“ модулийн хоёр дахь хэвлэлийг НҮБ-ын Хүн амын сангийн Ази номхон

далайн бүсийн зөвлөх Жозефин Соварин, Анандита Филипоз, Жонс Хопкинсийн их

сургуулийн зөвлөх мэргэжилтэн Уттара Бхарат Кумар, мөн гарын авлагыг ашиглаж хэрэглэдэг

мэргэжилтэн, сургагч багш нарын санал зөвлөмжийн дагуу Чулуунбаатарын Байгалмаа

сайжруулан боловсруулж, НҮБ-ын Хүн амын сангийн редакцийн зөвлөлийн гишүүд болон

Цамбын Түвшинтөгс хянан тохиолдуулсан. Тус хэвлэлд “Бэлгийн чиг баримжаа ба хүйсийн

баримжаа илэрхийлэл”, “Үр тогтолт ба жирэмслэлт“, “Гэр бүл төлөвлөлт ба жирэмслэхээс

сэргийлэх арга хэрэгсэл“, “Хүсээгүй жирэмслэлт ба үр хөндөлт“, “Бэлгийн эрүүл мэнд ба

эрүүл ахуй“ зэрэг сэдвүүдийг шинээр нэмж оруулсан болно.

“Бэлгийн амьдрал“ модулийг дахин хэвлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бүх хүнд талархал

илэрхийлье.

4 1

МОДУЛЬ 10

БЭЛГИЙН АМЬДРАЛ

УДИРТГАЛ

БЭЛГИЙН АМЬДРАЛ ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ?

Бэлгийн амьдрал нь бэлгийн харилцааны асуудал бөгөөд зөвхөн насанд хүрэгчдэд л

хамаатай зүйл гэж ойлгодог хүмүүс цөөнгүй байдаг. Гэвч бэлгийн амьдрал нь зөвхөн үүгээр

хязгаарлагдахгүй ба харилцаа холбоо, жендэр, хүний эрх, бие биеэ болон үр хүүхдээ

халамжлах, эрүүл мэндээ харилцан хамгаалах зэрэг олон асуудлыг хамардаг. Хүний бэлгийн

амьдрал нь үндсэн зургаан бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг. Тэр бүрэлдэхүүн хэсэг бүр нь хүний

онцлог, бие махбодын хөгжил бүрт хамаатай, өөр хоорондоо харилцан уялдаатай асуудлыг

багтаадаг.

Хүний бэлгийн амьдралын бүрэлдэхүүн хэсэг бүрт хамаарагдах чадварыг өсвөр үеийнхэн,

залуучууд эзэмшсэнээр ирээдүйдээ эрүүл, аз жаргалтай, сэтгэл хангалуун, чанартай амьдрах

болно. Энэхүү гарын авлагадаа бэлгийн амьдралтай холбоотой зарим чадварын талаар

тусгасан. Тухайлбал, шилжилтийн насанд гардаг бие махбод, нийгэм, сэтгэл зүйн өөрчлөлтийг

танин мэдэж, айж түгшилгүйгээр, эерэгээр хүлээн авч хандах; биений юм, нойтон зүүд

тохиолдох үед хэрхэн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм баримтлах; бэлгийн зан үйл, түүний

үр дагаврыг тодорхойлох, бэлгийн харилцааны талаар зөв шийдвэр гаргах; жирэмслэлтээс

сэргийлэх арга хэрэгслийн давуу болон сул талыг мэддэг байх ба тэдгээрээс өөртөө тохирох

аргыг зөв сонгон хэрэглэх; бэлгийн эрүүл мэндээ хамгаалах, хөх төмсгөө шалгах; БЗДХ ба

ХДХВ-ийн халдвараас сэргийлэх гэх зэрэг болно.

БЭЛГИЙН АМЬДРАЛТАЙ ХОЛБООТОЙ ЧАДВАРУУД, ТЭДГЭЭРИЙГ ЭЗЭМШИХ НЬ ЯАГААД

ЧУХАЛ ВЭ?

Бэлгийн амьдралтай холбоотой асуудал нь хүний амьдралд зайлшгүй тохиолддог зүйл учраас

түүнтэй холбоотой мэдлэг, чадвар эзэмшсэнээр амьдралд өөрийгөө бэлтгэх, бэлгийн эрүүл

мэндийн эрсдэлээс өөрийгөө хамгаалах, өөртөө итгэлтэй амьдрах боломж нэмэгдэнэ.

Энэхүү гарын авлагын зорилго нь эрсдэл бүхий хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдэд БЗДХ

болон ХДХВ-ийн халдвараас сэргийлэх, мөн үерхэл нөхөрлөл, бэлгийн зан үйлийн талаар зөв

шийдвэр гаргах амьдрах ухааны чадварыг эзэмшүүлэх замаар Монголд БЗДХ болон ХДХВийн

халдварын тархалт нэмэгдэх эрсдэлийг бууруулахад оршино.

БЭЛГИЙН АМЬДРАЛТАЙ ХОЛБООТОЙ ЧАДВАРУУДЫГ ЭЗЭМШҮҮЛЭХИЙН ТУЛД

СУРАЛЦАГЧДЫН ОНЦЛОГ, ЯЛГААТАЙ БАЙДЛЫГ ХЭРХЭН ХАРГАЛЗАН ҮЗЭХ ВЭ?

Бэлгийн амьдралтай холбоотой ур чадварыг эзэмшүүлэхийн тулд насны түвшин тус бүрийн

онцлогийг харгалзан үзэх нь чухал. Зарим сэдвийн хүрээнд өсвөр насны охид, хөвгүүдэд тус

тусад нь буюу хүйсийн ялгаатай байдлаар дасгал ажлыг гүйцэтгүүлж болно. Тухайлбал, нөхөн

үржихүйн эрхтэн тогтолцоо, биений юм, нойтон зүүд зэрэг сэдвийг охид, хөвгүүдэд заахдаа

эхлээд хүйсээр тусад нь бүлэг болгон дасгал ажиллуулж, дараа нь тэднийг хүсвэл хамтран

ярилцлага, хэлэлцүүлэг хийж болно.

Гэхдээ зөвхөн охидод эсвэл зөвхөн хөвгүүдэд хамааралтай асуудал гэж ялгаж болохгүйг

анхаарах нь чухал. Хэдийгээр, биений юм зөвхөн охидын асуудал гэлээ ч энэ тухай хөвгүүд

ч мэддэг байх ёстой. Үүнийг мэдсэнээр охидыг зөвөөр ойлгож, тусалж дэмжиж болно.

Тухайлбал, гэр бүл болсон залуучуудын хувьд нөхрүүд нь эхнэрээ төрсний дараа эмнэлэгт

ариун цэврийн хэрэглэл авч очихын тулд эхнэрийнхээ ямар төрлийн хэрэглэл хэрэглэдэг,

тухайн нөхцөлд ямар нь илүү тохиромжтой зэргийг сонгож чаддаг байвал зохино.

Бэлгийн амьдралын зарим сэдвийг заахдаа орон нутгийн онцлог, соёл, зан заншилтай

холбоотой зүйлийг харгалзан үзэх шаардлагатай. Жишээ нь: Хот болон хөдөө орон нутгийн

эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрөл, хэлбэр, хүртээмж, тухайн орон нутгийн хүмүүсийн

хоорондох ялгаатай байдлыг (тухайлбал, суманд бараг л бүх хүмүүс бие биеэ таньдаг гэх зэрэг)

харгалзана. Түүнчлэн насны онцлогт тохирсон мэдээлэл, жишээ, баримт, дасгал даалгаврыг

ашиглах шаардлагатай болно.

ҮНДСЭН ОЙЛГОЛТ

Бэлгийн амьдрал

Бэлгийн амьдрал нь үр тогтохоос эхлээд насан туршид үргэлжлэх хүний амьдралын салшгүй

нэгэн хэсэг юм. Зарим хүн бэлгийн амьдралыг зөвхөн бэлгийн харилцаа гэж ойлгодог байх

магадлалтай. Бэлгийн амьдрал нь холбоо хамаарал, жендэр, хүний эрх, жирэмслэлт, эрүүл

мэндээ хамгаалах зэрэг олон зүйлсийг хамруулан авч үздэг өргөн хүрээтэй ойлголт юм.

Шилжилтийн насны өөрчлөлт

Хувь хүн нөхөн үржихүйн эрхтнээ хайрлан хамгаалах нь ирээдүйд эрүүл саруул эцэг эх болж,

аз жаргалтай, сэтгэл дүүрэн амьдрах нэгэн үндэс болно. Бэлгийн бойжилтын үед гадаад

байдлаас эхлээд биеийн бүхий л хэсэгт өөрчлөлт гардаг гэдгийг олонх охид, хөвгүүд мэддэг.

Харин бэлэг эрхтэнд гарах өөрчлөлтөд санаа зовох тохиолдол бий. Энэхүү хэвийн үзэгдлийн

талаар зөв мэдлэгтэй байх нь нэн чухал. Зарим насанд хүрэгчид ч энэ талаар буруу ташаа

мэдээлэлтэй байх нь цөөнгүй.

Бэлгийн чиг баримжаа

Бэлгийн чиг баримжаа нь сэтгэл санаа, хайр дурлал, бэлгийн дур хүслийн хувьд ямар хүйсийн

хүнд татагддаг болохыг тодорхойлдог. Өөртэйгөө ижил хүйсийн, эсвэл өөр хүйсийн эсвэл

зөвхөн нэг хүйсийн хүнд төдийгүй эрэгтэй, эмэгтэй аль алинтай нь дотно харилцаатай буюу

бэлгийн харилцаатай байх тухай асуудлыг багтаасан ойлголт юм. “Гей”, “лесби”, “бисекс”,

“гетеросекс” зэрэг нь бүгд бэлгийн чиг баримжааны илрэл юм.

Хүйсийн баримжаа илэрхийлэл

Хүйсийн баримжаа илэрхийлэл гэдэг нь хүн өөрийн дотоод мэдрэмжээрээ ямар хүйсийн

хүн гэдгээ мэдэрч буйг илэрхийлсэн ойлголт юм. Энэхүү мэдрэмж нь эхээс төрөх үеийн

хүйстэй нь ижил байж болно, эсвэл эсрэгээр ч байж болно. Трансжендэр буюу транс гэдэг нь

өөрийн хүйсийг эхээс төрөх үеийнхээ хүйсээс ялгаатайгаар мэдэрч, илэрхийлдэг хүмүүсийг

тодорхойлсон ерөнхий нэр томъёо юм.

Бэлгийн зан үйл

Бэлгийн зан үйл гэдэг нь “Бэлгийн дур хүслийг үүсгэж улмаар дур ханах магадлалыг ихэсгэдэг

зан үйл” гэж олонх судлаач, эрдэмтэд үздэг. Өөрөөр хэлбэл, хувь хүний бэлгийн таашаал авдаг

арга замыг бэлгийн зан үйл гэж ойлгож болно. Хүмүүсийн бэлгийн таашаал авах арга зам нь

харилцан адилгүй байдаг төдийгүй хувь хүний нууц, эмзэг асуудлын нэг юм.

2 3

МОДУЛЬ 10

БЭЛГИЙН АМЬДРАЛ

Үр тогтолт ба Жирэмслэлт

Умайн гуурсан хоолой руу орсон өндгөн эс эр бэлгийн эстэй нийлснээр үр тогтох бөгөөд

үр тогтсон өндгөн эс умайн хөндий рүү чиглэж, таваас долоо хоногийн аяллын дараа умайн

хөвсийж зузаарсан салст давхаргад бэхлэгдсэнээр жирэмслэлт эхэлнэ.

Гэр бүл төлөвлөлт

Гэр бүл төлөвлөлт нь хүүхдээ төрүүлэх хугацаа, төрөлтийн хоорондох зай, хүүхдийн тоо,

хүүхдээ төрүүлэх үйл зэргийг урьдчилан тооцоолж, хариуцлагатай чөлөөтэй шийдвэр гаргах

боломжийг хувь хүнд болон хосуудад олгодог. Үүний тулд жирэмслэхээс сэргийлэх арга

хэрэгслийг хэрэглэнэ, мөн хэрвээ үргүйдэлтэй бол түүнийгээ эмчлүүлнэ. Хэдэн хүүхэд төрүүлэх,

төрөлт хоорондын зайгаа зохицуулах нь эхийн эрүүл мэнд болон сайн сайхан байдалд шууд

нөлөө үзүүлэх бөгөөд жирэмслэлтийн үр дүнд ч нөлөөлнө.

Жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгсэл

Гэр бүлээ төлөвлөх гол үндэс нь жирэмслэхээс сэргийлэх орчин үеийн, найдвартай арга,

хэрэгслийг хэрэглэх явдал юм. Орчин үеийн арга хэрэгсэл нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн,

жирэмслэхээс найдвартай хамгаалдаг, хүний биед хор нөлөөгүй байдгаараа онцлог, давуу

талтай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн дааврын эм, тариа, умайн

ерөндөг, үтрээний лаа, гель, умайн хүзүүний хаалт зэрэг жирэмслэхээс сэргийлэх арга

хэрэгсэл байдаг. Жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгсэл бүр өөрийн давуу, сул талтай тул

хосууд өөрсдөдөө тохиромжтойг зөв сонгох шаардлагатай.

Үр хөндөлт

Үр хөндөлтийг эрт үеийн, хожуу үеийн гэж ангилдаг. Эрт үеийн үр хөндөлт буюу жирэмсний

эхний 12 долоо хоног дотор үр хөврөлийг авах ажилбарыг эмэгтэйн өөрийнх нь хүсэлтээр

эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөл бүрдсэн, гарч болох хүндрэлээс сэргийлэх, эмчлэх

бэлтгэлийг бүрэн хангасан, хүндрэл гарсан тохиолдолд найдвартай эмчлэх, 24 цагаар үйлчилгээ

үзүүлэх эмнэлэгт хийдэг. Хожуу үеийн үр хөндөлт буюу жирэмсний 13 долоо хоногоос 22 долоо

хоногийн дотор жирэмслэлтийг эмнэлгийн аргаар таслах ажилбарыг мэргэжлийн эмч нарын

дүгнэлт, зөвлөгөөний шийдвэрээр гүйцэтгэдэг.

Бэлгийн эрүүл мэнд

Хувь хүн нөхөн үржихүйн эрхтнээ эрүүл байлгах нь ирээдүйд эрүүл саруул эцэг эх болж,

аз жаргалтай, сэтгэл дүүрэн амьдрах нэгэн үндэс болно. Насанд хүрэгчид ч энэ талаар

буруу ташаа мэдээлэлтэй байх нь цөөнгүй байдаг. Бэлгийн зан үйлтэй холбоотой эрсдэлээс

урьдчилан сэргийлэх, бэлгийн эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, ур чадварыг хүн бүр эзэмших

шаардлагатай байдаг.

БЗДХ

Хүнээс хүнд халдварладаг өвчнийг нийтэд нь халдварт өвчин гэдэг. Жишээ нь: Томуугийн

үүсгэгч ханиах, найтаах үед шүлс, цэрээр дамжин бусдад халдварладаг бол халдварт шар,

цусан суулга зэрэг өвчний үүсгэгч бохир гараар дамждаг. Үүнээс хүний үрийн шингэн, үтрээний

шүүрэл болон бэлэг эрхтний арьс, салстад байгаа зарим өвчин үүсгэгч хамгаалалтгүй бэлгийн

хавьтлын үед хүнээс хүнд дамжин халдварладаг бөгөөд эдгээрийг бэлгийн замаар дамжих

халдварууд (БЗДХ) гэж нэрлэнэ.

ХДХВ ба ДОХ

ХДХВ нь Хүний Дархлал Хомсдолын Вирүс гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүний дархлалын эсийг

устгадаг вирусийн нэр бөгөөд уг вирусийн халдварт зөвхөн хүн өртдөг гэсэн санаа юм.

ХДХВ-ийн халдвар авсан боловч өөрт нь мэдэгдэх өвчин зовиургүй байгаа хүнийг “ХДХВийн

халдвартай амьдарч байгаа хүн” гэдэг. ХДХВ-ийн халдвартай амьдрах хугацаа хувь хүний

амьдралын хэв маяг, дадал хэвшлээс хамаараад хүн бүрд харилцан адилгүй юм.

ДОХ нь Дархлалын Олдмол Хомсдол гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ХДХВ-ийн халдвар авсны улмаас

үүсдэг өвчний нэр юм. Энэ үед хүн өвдөж зовиурлан, биед нь тодорхой шинж тэмдгүүд илэрч

бусдын халамжид ордог бөгөөд ийм хүнийг “ДОХ-той амьдарч байгаа хүн” гэдэг. ДОХ нь аль

хэдийнэ архаг өвчний үед орсон бөгөөд ретровирусийн эм хэрэглэснээр урт удаан хугацаанд

амьдрах боломжтой.

4 5

МОДУЛЬ 10

БЭЛГИЙН АМЬДРАЛ

СЭДВИЙН ТАНИЛЦУУЛГА

СЭДЭВ 1. Бэлгийн амьдрал.

Энэ сэдвийн хүрээнд хүний бэлгийн амьдрал гэж юуг хэлэх, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн

талаар тайлбарлана. Мөн бэлгийн амьдралын бүрэлдэхүүн хэсэг бүрт хамаарагдах зүйлийн

талаар ярилцаж, тэдгээрийн тухай өөрсдийн ойлголт, төсөөллөө бусадтай хуваалцана.

Бэлгийн амьдралтай холбоотой үндсэн ойлголтын талаар суурь мэдлэг эзэмшиж, тэдгээрийг

тайлбарлаж чаддаг болно.

СЭДЭВ 2. Нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо.

Тус сэдвийн хүрээнд эрэгтэй, эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтний бүтэц, үйл ажиллагааны

талаар судалж, бэлгийн амьдралтай холбоотой асуудлаар бусадтай ярилцах, тусламж үйлчилгээ

авахын тулд нөхөн үржихүйн эрхтнийг зөв нэрлэж сурах ба дараа дараагийн сэдвийг ойлгоход

хэрэгтэй үндсэн мэдлэг, мэдээллийг олж авна.

СЭДЭВ 3. Шилжилтийн насны өөрчлөлт.

Суралцагчид энэ сэдвийн хүрээнд шилжилтийн насанд тохиолдох бие махбодын өөрчлөлт

төдийгүй нийгэм, сэтгэл зүйн өөрчлөлтийн талаар ярилцаж, эдгээр нь тэдний сонголт хийх,

шийдвэр гаргах үйл явцад хэрхэн нөлөөлдөг, мөн тэдний цаашдын амьдралд ямар нөлөө

үзүүлж болох талаар хэлэлцэнэ. Тэд өөрийн амьдралын тухай эргэцүүлэн бодож, цаашид ямар

өөрчлөлт гарч болох талаар ярилцана.

СЭДЭВ 4. Бэлгийн чиг баримжаа ба хүйсийн баримжаа илэрхийлэл.

Энэ сэдвээр бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн талаарх ойлголттой

танилцаж, тухайн ойлголтын талаарх өөрийн үзэл бодлоо бусдынхтай харьцуулж үзнэ. Мөн

хүмүүсийн бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа илэрхийлэлтэй холбоотой үзэл

бодлыг хүндэтгэх, бусдыг үүнтэй холбоотой асуудлаар ялгаварлан гадуурхахгүй байхад

суралцана.

СЭДЭВ 5. Үерхэл нөхөрлөл, хайр дурлалын харилцаа.

Энэ сэдвийн хүрээнд ердийн найз нөхдийн харилцаанаас эхлээд хайр сэтгэлийн харилцааг

хөндсөн сэдвээр ярилцаж, бусадтай тогтоох харилцааны хэлбэрийг нь судална. Найз

нөхөрлөлийн хэлбэр, хайрын тухай асуудлыг ярилцана. Сайн болон муу нөхөрлөл, түүний

шинж чанарын тухай мэдэж авна. Үүний зэрэгцээ хайр сэтгэлийн харилцаанд зөв шийдвэр

гаргахад суралцана.

СЭДЭВ 6. Бэлгийн харилцаа, түүний үр дагавар.

Энэ сэдвийн хүрээнд хүмүүс хайр сэтгэлээ биеэрээ хэрхэн илэрхийлдэг талаар ярилцана.

Бэлгийн харилцааны эерэг болон сөрөг үр дагаврыг судална. Мөн эрэгтэй, эмэгтэйн аль нь ч

гэсэн бэлгийн харилцаанд яагаад хүсээгүй байж орох болдог, эдгээр дарамт шахалтад хэрхэн

“үгүй” гэж хэлэх арга замын тухай ойлголттой болно.

СЭДЭВ 7. Үр тогтолт ба жирэмслэлт.

Эр эм бэлгийн эс хэрхэн нийлж, үр тогтдог болохыг мэдэж, жирэмслэлт, жирэмсэн үед

анхаарвал зохих зүйл буюу жирэмсэн үеийн хяналт, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрэг, үйл

ажиллагааны талаар ойлголттой болно.

СЭДЭВ 8. Гэр бүл төлөвлөлт ба жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгсэл.

Гэр бүл төлөвлөлтийн талаар ойлголттой болж, гэр бүлээ төлөвлөх чадварт суралцаж, гэр

бүл төлөвлөлтөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гүйцэтгэх үүрэг хариуцлагыг тодорхойлох болно.

Мөн жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн давуу болон сул талыг мэддэг, өөртөө тохирох

аргыг зөв, оновчтой сонгож чаддаг болно.

СЭДЭВ 9. Хүсээгүй жирэмслэлт ба үр хөндөлт.

Хүсээгүй жирэмслэлт, түүний үр дагаврын талаар хэлэлцэх ба үр хөндөлтийн улмаас үүсэх эрт

үеийн болон хожуу үеийн хүндрэлийг мэддэг болно.

СЭДЭВ 10. Бэлгийн эрүүл мэнд ба эрүүл ахуй.

Охид, хөвгүүд болон эрэгтэй, эмэгтэй хүмүүс бэлгийн ариун цэврийг хэрхэн сахих талаар

хэлэлцэж, хөх, төмсгөө өөрөө шалгах аргачлалыг сурч эзэмших дасгал, үйл ажиллагааг хийж

гүйцэтгэнэ. Мөн бэлгийн эрүүл мэндтэй холбоотой асуудлаар мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг

хийнэ.

СЭДЭВ 11. Бэлгийн замаар дамжих халдвар ба ХДХВ/ДОХ.

Энэ сэдвээр бэлгийн замаар дамжих халдвар, эдгээрийн шинж тэмдэг болон бие махбод,

сэтгэл санаанд үзүүлэх нөлөөг судална. Суралцагчид өгөгдсөн кейсийн тусламжтайгаар ямар

үйлдэл нь бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ-ийн халдвар авах эрсдэлтэйг тодорхойлж

чаддаг болно.

СЭДЭВ 12. Бэлгийн замаар дамжих халдварын үр дагавар ба эрсдэл.

Бэлгийн замаар дамжих халдвар болон ХДХВ/ДОХ-оос үүдэн гарах үр дагавар, хор уршгийг

голлон ярилцах болно. Бэлгийн замаар дамжих халдвар ба ХДХВ хурдацтай тархах хүчин

зүйлийг голлон судлахын зэрэгцээ энэхүү үйл явцыг ойлгох дасгал ажлыг хийнэ. Мөн өөрсдийн

амьдардаг газраа ХДХВ-ийн шинжилгээг хаана өгч болох талаар бодох болно. Бэлгийн замаар

дамжих халдвар ба ХДХВ-ийн халдвар дамжихаас сэргийлэх, эрсдэлгүй амьдрах дадал,

хэвшлийг бий болгох талаар хэлэлцэнэ.

СЭДЭВ 13. Бэлгэвчийн хэрэглээ.

Хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замаар дамжих халдвар ба ХДХВ-ийн халдвар авах эрсдэлийг

бууруулахад бэлгэвчийн ач тусын талаар ярилцаж, эрэгтэй бэлгэвчийг зөв хэрэглэх аргыг

эзэмших дасгал хийнэ. Бэлгийн хамтрагч нь бэлгэвч хэрэглэхийг хүсэхгүй байгаа тохиолдолд

бэлгэвч хэрэглэх талаар түүнтэй ярилцах, ятгах чадварыг эзэмшихэд суралцана. Үүний тулд

суралцагчид бэлгийн харилцаанд орохыг хүсэхгүй байгаа тохиолдолд зөвшилцөх, эсрэг

нотолгоо хийх төрөл бүрийн аргатай танилцана.

6 7

МОДУЛЬ 10

БЭЛГИЙН АМЬДРАЛ

ҮНЭЛГЭЭ

I хэсэг. Мэдлэг

Заавар: Дараах өгөгдлийг уншаад зөв, бурууг нь тогтоож, тохирох баганын нүдэнд чагтаар (√) тэмдэглэнэ.

Хэрэв эргэлзэж байвал “мэдэхгүй” гэсэн баганын тохирох нүдэнд чагт тэмдэг тавина уу.

1.

2.

Өгөгдөл

Бэлгийн амьдралд хүний хөгжлийн асуудал, нийгэм соёл ба

хүний эрхийн асуудлуудыг ч багтаасан байдаг.

Тестостерон гэж нэрлэгдэх эр бэлгийн даавар нь түрүү

булчирхайнаас ялгардаг.

3. Хэвийн үр тогтолт эмэгтэйн умайн гуурсан хоолойд явагдана.

4. Өндгөвч нь өндгөн эс болон бэлгийн даавар ялгаруулдаг.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

12.

13.

Биений юмны мөчлөгийн хоёр дахь үе шат нь өндгөн эс

боловсрон гадагшилснаас хойших үе бөгөөд энэ нь хүн бүрт

адил, тогтмол байдаг.

Түрүү булчирхайн шүүрэл, куперийн булчирхайн шүүрэл, эр

бэлгийн эс нийлж үрийн шингэнийг бүрдүүлнэ.

Нойтон зүүд нь хэвийн үзэгдэл бөгөөд шилжилтийн насны

хөвгүүдэд болон насанд хүрсэн эрчүүдэд ч тохиолдоно.

Бэлгийн чиг баримжаагаар нь хүмүүсийг гей болон лесбиян,

трансжендэр гэж ангилдаг.

Жирэмсний хяналтад эрт орсноор жирэмсэн үед гарч болох

эрсдэлүүдээс сэргийлж чадна.

Үр хөндүүлэх нь умай цоорох, халдвар авах, умайн хүзүүний

дутмагшил, хүүхдээ дутуу төрүүлэх зэрэг олон сөрөг үр

дагавартай.

Ямар ч насны хүмүүст бэлгийн замаар дамжих халдвар болон

хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэхэд хамгийн тохиромжтой

арга хэрэгсэл бол бэлгэвч юм.

Бэлгийн замаар дамжих халдвар нь дараах хоёр замаар

дамжина: бэлгийн харилцаа, халдвартай цус.

ХДХВ-ийн халдвартай хүнтэй аяга, таваг, халбага болон бусад

хувийн эд зүйлсээ дундаа хэрэглэснээр ХДХВ-ийн халдвар авч

болно.

Зөв

Буруу

Мэдэхгүй

II хэсэг. Чадвар

Заавар: Доорх хоёр кейсийг уншаад өгөгдсөн зөвлөмжөөс өөрийн сонголтыг хийж, өмнөх дугаарыг

дугуйлна уу?

Кейс 1.

Чимгээ 16 настай 9-р ангид сурдаг. Тэр ахынхаа найз Болдоог 3 жилийн өмнөөс мэднэ.

Болд 19 настай, царайлаг хүү бөгөөд ямар ч спортыг сайн тоглодог нэгэн. Болдын хувьд

охидуудтай үерхэх нь ердийн зүйл байдаг. Гэтэл Чимгээд Болд маш их таалагддаг бөгөөд

дурлачихсанаа нуухын аргагүй. Сүүлийн 3 сараас Болд Чимгээд их дотно хандах болсон.

Чимгээгийн хувьд тэнгэрийн од шүүрсэн мэт их баяртай явдаг болсон. Өнгөрсөн 7 хоногт

Болд Чимгээг зуны зуслангийн байранд нь очиж хамт хонохыг хүсч буй эсхийг асуусан.

Тэгвэл Чимгээ ямар шийдвэр гаргах болоо?

Зөвлөмжүүд:

1. Чи явах хэрэгтэй, эс тэгвээс Болдоог алдана.

2. Чи Болдоод өөрийгөө секс хийхийг одоохондоо хүсэхгүй байгаагаа ойлгуулахад, тэр

хүчлэхгүй.

3. Чи бэлгэвч аваад явах хэрэгтэй.

4. Чи яваад хэрэггүй дээ, энэ удаа татгалзах хэрэгтэй.

Кейс 2.

Болор Баяр хоёр хоёулаа оюутан бөгөөд үерхээд 1,5 жил болж байгаа. Гэхдээ Болор

Баяр хоёрын харьцаа гүнзгий, бие биендээ туйлаас хайртай, сургуулиа төгсөөд амьдралаа

хэрхэн хамтран зохиох талаар ярьдаг. Сургуулиа төгстөлөө хүүхэдтэй болохгүйн тулд

бэлгэвчтэй бэлгийн харилцаанд ордог байсан. Сургуулиа төгссөний дараа Баяр өөр аймагт

томилогдсон. Тэнд байхдаа өөр хүүхэнтэй байсан талаар Болорын чихэнд хүрсэн. Баяр

ирэхэд Болор тэр тухай асуусан боловч Баяр үгүйсгэсэн. Баяр Болорт маш их хайртай

үнэнч болохоо тайлбарласан. Баяр одоо хүүхэдтэй болох нэг гэрт орохоо яаравчилъя

гэсэн. Болор энэ үед яах ёстой вэ?

Зөвлөмжүүд:

1. Сургуулиа төгссөн тул шууд гэрлэх хэрэгтэй.

2. Баярыг БЗДХ болон ХДХВ-ийн халварыг илрүүлэх шинжилгээнд оруулах.

3. Болор Баярт хайртай бол итгэх ёстой.

4. Баярт өөр хүүхэнтэй байсан бол харьцаагаа таслах хэрэгтэй.

8 9

МОДУЛЬ 10

БЭЛГИЙН АМЬДРАЛ

III хэсэг. Хандлага

Заавар: Өгөгдлийг уншаад, тухайн өгөгдөлд дурдагдсан зүйлийн талаар өөрийн үзэл бодлоо

тохирох нүдэнд чагт (√) тэмдгээр тэмдэглэнэ үү.

№ Өгөгдөл

Бүрэн

зөвшөөрнө

Зөвшөөрнө

Мэдэхгүй

Зөвшөөрөхгүй

Огт

зөвшөөрөхгүй

1.

Бэлгийн амьдралтай холбоотой мэдээллийг

нээлттэй ярилцах ёстой.

2.

Эрэгтэй, эмэгтэй хүний бэлэг эрхтний талаар мэдэх

нь төдийлөн ач холбогдолтой биш.

3.

Өсвөр насанд хүрэхээс өмнө нойтон зүүд, биений

юмны тухай мэдэх шаардлагатай.

4.

Хүний бэлгийн чиг баримжаа болон хүйсийн

баримжаа илэрхийлэл нь тухайн хүний үзэл

бодлоос хамаарна.

5.

Эсрэг хүйсийн хүмүүс бэлгийн харилцаанд

орохгүйгээр сайн найзууд байж чадна.

6.

7.

Үүрэг хариуцлага нь хайрын чухал нэгэн

бүрэлдэхүүн хэсэг мөн.

Бэлгийн харилцаанд орохыг хүсээгүй үедээ “үгүй“

гэж хэлэх нь тийм ч хэцүү биш.

8.

Жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийг

хэрэглэх нь зөвхөн эмэгтэй хүний санаа тавих

асуудал.

9.

БЗДХ болон ХДХВ/ДОХ нь бэлгийн замбараагүй

харилцаатай хүмүүст л хамаатай асуудал.

10. Бэлгэвч бэлгийн дур хүслийг бууруулдаг.

Сэдэв 1

БЭЛГИЙН АМЬДРАЛ

10

11

МОДУЛЬ 10: СЭДЭВ 1

БЭЛГИЙН АМЬДРАЛ

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Бэлгийн амьдрал нь ураг эхийн хэвлийд бүрэлдэн бий болсон үеэс эхлэн насан туршид

үргэлжилдэг хүний амьдралын салшгүй нэг хэсэг юм.

• Зарим хүн бэлгийн амьдралыг зөвхөн бэлгийн харилцааны тухай асуудал гэж боддог байж

болох юм. Гэвч бэлгийн амьдрал нь харилцаа холбоо, бэлгийн чиг баримжаа, хүйсийн

баримжаа илэрхийлэл, хүний эрх, нөхөн үржихүй, жирэмслэхээс сэргийлэх, бэлгийн

замаар дамжих халдвараас сэргийлэх зэрэг олон асуудлыг хамруулан авч үзнэ.

• Бэлгийн амьдралыг хүний хөгжил, бэлгийн зан үйл, харилцаа, бэлгийн эрүүл мэнд, хувийн

чадвар, нийгэм соёл ба хүний эрх гэсэн бүрэлдэхүүн хэсгээр авч үздэг.

СУРГАЛТЫН ЯВЦ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Бэлгийн амьдрал гэж юуг хэлэх вэ?

ЗОРИЛГО

Бэлгийн амьдрал ба түүний бүрэлдэхүүн хэсгүүд, бэлгийн амьдралтай холбоотой үйл явдал,

өөрчлөлтийн талаар судлах.

ЗОРИЛТ

Тус сэдвийг судалснаар суралцагч дараах мэдлэг, чадвартай болсон байна. Үүнд:

• Бэлгийн амьдралын тухай мэдлэгтэй болох.

• Бэлгийн амьдралын бүрэлдэхүүн хэсэг, тэдгээрт хамаарагдах зүйлийн талаар ойлголттой

болох.

• Хүний амьдралын үе шатад тохиолдох бэлгийн амьдралтай холбоотой үйл явдал,

өөрчлөлтийн талаар мэддэг болох.

Бэлтгэх зүйл

• Дэлгэц цаас, маркер.

• Цаасан скоч.

• “Бэлгийн амьдралын бүрэлдэхүүн хэсэг” (Нөөц хэрэглэгдэхүүн 1.1).

• “Бэлгийн амьдралын бүрэлдэхүүн хэсгийн тухай” (Нөөц хэрэглэгдэхүүн 1.2).

Суралцагчдад “Бэлгийн амьдрал гэж юуг хэлэх вэ?” гэсэн асуулт тавьж, хүн бүрийн хэлсэн

гол санааг самбарт тэмдэглэнэ. Мөн суралцагчдаас бэлгийн амьдрал ба бэлгийн харилцаа

нь ижил ойлголт уу, эсвэл өөр өөр ойлголт уу гэдгийг асууна. Суралцагчдын гаргасан санааг

нэгтгэхийн зэрэгцээ хүний бэлгийн амьдрал нь зөвхөн бэлгийн харилцаагаар зогсохгүй маш

өргөн хүрээтэй ойлголт болохыг танилцуулна.

Хүний бэлгийн амьдрал нь дээр хэлсэнчлэн олон зүйлийг багтаасан цогц ойлголт гэдгийг

давтан сануулна. Өөрөөр хэлбэл, хүний бэлгийн амьдрал зургаан үндсэн бүрэлдэхүүн хэсгээс

бүрддэг болохыг танилцуулж, тэдгээрийг тайлбарлана.

Багш бүрэлдэхүүн хэсэг тус бүрийн гарчгийг А4-ийн цаасан дээр урьдчилан бичиж бэлтгэсэн

байх бөгөөд тэдгээрийг танхимын ханан дээр өөр хооронд нь нэлээд хол зайтай байрлуулна.

Үүнд:

Хүний хөгжил

Бэлгийн эрүүл мэнд

Харилцаа

Бэлгийн зан үйл

Хувийн чадвар

Нийгэм, соёл ба хүний эрх

Мөн нөөц хэрэглэгдэхүүн 1.1-д байгаа өгөгдлүүдийг А4-ийн цаасны 1 /2 дээр нэг нэгээр нь

урьдчилан бичиж бэлтгэнэ.

Суралцагчдыг зургаан бүлэгт хувааж, бүлэг бүрт дээрх бэлтгэсэн материалыг хольж,

тараан өгнө. Бүлгийн гишүүд хамтран хэлэлцэж, өгөгдөл бүрийг ямар бүрэлдэхүүн хэсэгт

хамаарагдахыг тодорхойлж, тохирох хэсгийн дор байрлуулна. Байрлуулсан өгөгдөл бүрийг

дараах асуултад хариу өгөх замаар багууд тайлбарлана.

Үүнд.

Уг өгөгдөл ямар учраас тухайн бүрэлдэхүүн хэсэгт хамаарагдаж байна вэ?

Өөр ямар бүрэлдэхүүн хэсэгт хамааралтай байж болох вэ? Яагаад?

12 13

МОДУЛЬ 10: СЭДЭВ 1

БЭЛГИЙН АМЬДРАЛ

Дараа нь бусад суралцагч тэдэнтэй санал нэг байгаа эсэхийг лавлана. Санал нийлэхгүй бол

өөрийн үзэл бодлоо хэлж, тайлбарлана. Хэрвээ тухайн хэсэгт байрлуулсан багийн болон бусад

суралцагчийн тайлбар хангалтгүй байвал багш нэмж тайлбарлана.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ:

Хүний бэлгийн амьдралын бүрэлдэхүүн хэсэгт хамаарагдах өгөгдөл бүрийн тухай мэдээллийг

тус гарын авлагын эхний хэсэгт “Бэлгийн амьдрал гэж юуг хэлэх вэ?”, “Үндсэн ойлголт”, мөн

энэ сэдвийн нөөц хэрэглэгдэхүүн 1.2-т байгаа “Бэлгийн амьдралын бүрэлдэхүүн хэсгийн тухай”

унших материалаас авч болно.

Ийм байдлаар өгөгдөл бүрийг хэлэлцэж, бэлгийн амьдралын үндсэн зургаан бүрэлдэхүүн

хэсэг бүрт хамаарагдах асуудлыг товч тайлбарлана. Ийнхүү байрлуулж дууссаны дараа үйл

ажиллагааг дүгнэн, дараах асуултын дагуу ярилцана.

Эдгээр бүрэлдэхүүн хэсэг бүрт хамаарагдах зүйлийн талаар хэр зэрэг мэдэх вэ?

Эдгээр нь хоорондоо ямар уялдаа холбоотой вэ?

Бэлгийн амьдралд ямар зүйлийг багтаан авч үздэг вэ?

Бэлгийн амьдрал нь зөвхөн бэлгийн харилцааны тухай асуудал мөн үү?

Одоо та бүхэн бэлгийн амьдрал гэдэг ойлголтыг бусдад тайлбарлавал юу гэж хэлэх вэ?

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Бэлгийн амьдралтай холбоотой үйл явдал, өөрлөлтүүд

Суралцагчдыг зургаан бүлэгт хувааж, бүлгүүдийг дугаарлана. Бүлэг бүр өөрт оногдсон насны

бэлгийн амьдралтай холбоотой ямар үйл явдал, өөрчлөлт гардгийг тодорхойлох даалгавар

өгнө. Үүнд:

1 дүгээр бүлэгт 0-5 нас

2 дугаар бүлэгт 6-8 нас

3 дугаар бүлэгт 9-12 нас

4 дүгээр бүлэгт 13-15 нас

5 дугаар бүлэгт 16-18

6 дугаар бүлэгт 19 ба түүнээс дээш нас

Бүлэг бүр хийсэн ажлаа бусдадаа танилцуулна. Тэдний хэлсэн санаан дээр нэмэх болон засч

залруулах зүйл байвал багш нэмж тайлбарлана.

Дараах асуултын дагуу ярилцан уг үйл ажиллагааг дүгнэнэ.

Хүний амьдралын ямар үед буюу хэдэн насанд, ямар өөрчлөлт гардаг болохыг мэдэх нь

ямар ач холбогдолтой вэ?

Ямар өөрчлөлт гарвал айж эмээлгүй тайван хүлээж авах вэ?

Харин ямар өөрчлөлт гарвал хэн нэгэнд хандах шаардлагатай вэ? Тухайлбал, та бүхэн

хэнд хандаж болох вэ?

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Хүний амьдралд бэлгийн амьдралтай холбоотой үйл явдал, өөрчлөлтүүд их гардаг. Түүнийг

мэддэг болсноор тэдгээрийн тохиолдох талаар мэдээлэлтэй байж, айж эмээхгүй байх, хэнд

хандахаа мэддэг байхын ач тусыг танилцуулна.

Мөн сахал үс ургах, биений юм ирэх, хэн нэгэнд сайн болох, сонирхох зэрэг нь шилжилтийн

насанд тохиолдох хэвийн өөрчлөлт учраас айж эмээх шаардлагагүй гэдгийг тайлбарлах

хэрэгтэй. Харин бэлгийн замар дамжих халдвар авах, хүсээгүй жирэмслэлт, хүчирхийлэл

зэрэг эрсдэлд өртөх зүйлийг суралцагчид тодорхойлон хэрэгцээ гарвал хэн нэгэнд хандаж,

тусламж авах шаардлагатай болохыг тайлбарлана. Харин эдгээрийг тодорхойлж чадахгүй бол

“Эрсдэлтэй ямар зүйл, аль насанд тохиолдож болох вэ?” гэх мэт асуултаар ярилцаж, чиглэл

гаргуулна.

ДҮГНЭЛТ

Багш дараах асуултын дагуу ярилцаж, мэдсэн зүйлийг дүгнэнэ.

Энэ сэдвээр та бүхэн ямар зүйлийг шинээр сурч мэдсэн бэ?

Бэлгийн амьдралд хамааралгүй хүн бий юу?

Хүний амьдралын явц дахь бэлгийн амьдралтай холбоотой ямар өөрчлөлт, үйл явдал

байдаг вэ?

Энэ сэдвээр сурч мэдсэн зүйлээ та амьдралдаа хэрхэн ашиглах вэ? Жишээ хэлнэ үү?

14 15

МОДУЛЬ 10: СЭДЭВ 1

БЭЛГИЙН АМЬДРАЛ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 1.1

ХҮНИЙ БЭЛГИЙН АМЬДРАЛЫН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 1.2

БЭЛГИЙН АМЬДРАЛЫН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГИЙН ТУХАЙ

Хүний хөгжил

Нөхөн үржихүйн эрхтний бүтэц, үйл

ажиллагаа

Нөхөн үржихүй

Шилжилтийн нас

Биеийн гадна төрх

Хүйсийн мэдрэмж

Бэлгийн чиг баримжаа

Хүйсийн баримжаа илэрхийлэл

Цэвэршилт

Харилцаа

Үерхэл нөхөрлөл

Болзоо

Хайр дурлал

Гэрлэлт

Гэр бүл

Хүүхэд өсгөж, хүмүүжүүлэх

Хувийн чадвар

Эрхэмлэх үнэт зүйлс

Шийдвэр гаргах чадвар

Зөвшилцөх

Харилцааны чадвар

Өөртөө итгэлтэй байх

Бусдаас тусламж хүсэх

Бэлгийн зан үйл

Бэлгийн харилцаа

Илэх

Таалах

Тэвчих

Бэлгийн мөрөөдөл

Үнсэх

Гар хангалга

Бэлгийн эрүүл мэнд

Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгсэл

Бэлгийн замаар дамжих халдвар

Үр тогтолт ба жирэмслэлт

Хөх, төмсгөө шалгах

Үр хөндөлт

Бэлгийн сулрал

Нийгэм, соёл ба хүний эрх

Бэлгийн амьдрал ба урлаг

Бэлгийн амьдрал ба хууль

Бэлгийн амьдрал ба шашин

Бэлгийн амьдрал ба хэвлэл мэдээлэл

Олон ургальч үзэл бодол

Хүйсийн үүрэг

Бэлгийн хүчирхийлэл

Биеэ үнэлэх

Ялгаварлан гадуурхах, доромжлох

Гэр бүлийн хүчирхийлэл

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл

Хүний хөгжил гэдэг нь тухайн хүний нас, бие, нийгмийн болон оюун санааны хөгжлийн харилцан

шүтэлцээгээр тодорхойлогддог ойлголт юм. Хүний бэлгийн амьдралын нэгэн бүрэлдэхүүн

хэсэг болох “Хүний хөгжил”-ийн асуудалд дараах зүйлс багтана.

Нөхөн үржихүйн эрхтний бүтэц, үйл ажиллагаа нь хүний биеийн нэгэн хэсэг бөгөөд

хүний хөгжлийн үе шат бүхэнд хөгжиж, өөрчлөгддөг. Тухайлбал: Бага насны охид эсвэл

хөвгүүдийн нөхөн үржихүйн эрхтэн хэмжээний хувьд жижиг, үйл ажиллагааны хувьд

ямар ч идэвхгүй байсан бол өсвөр насанд нөхөн үржихүйн эрхтний хэмжээ нь томорч,

үйл ажиллагаа нь идэвхжиж эхэлнэ. Жишээлбэл: өсвөр насны хөвгүүний төмсөгний үйл

ажиллагаа идэвхжиж, нойтон зүүд үзэгдэнэ. Харин өсвөр насны охидод өндгөвчний үйл

ажиллагаа идэвхжиж, биений юм ирэх гэх мэтчилэн хүний өсөлт, хөгжилтэй холбоотойгоор

нөхөн үржихүйн эрхтний бүтэц, үйл ажиллагаа нь хүний хөгжлийн нэг гол асуудал болно.

Нөхөн үржихүй – Энэ нь шинэ хүн бий болж байгаа гэсэн утгаараа хүний хөгжил гэсэн

бүрэлдэхүүн хэсэгт багтана.

Шилжилтийн нас – Үүнийг хүний хөгжлийн нэгэн үе шат гэж үздэг. Шилжилтийн нас нь

хүүхэд наснаас том хүн болох завсрын үе юм.

Биеийн гадна төрх – Хүний нас нэмэгдэж, өсөж хөгжихийн хэрээр хүний биеийн гадна

төрх өөрчлөгддөг. Тухайлбал: Өсвөр насандаа махлаг байсан хүн 30 гаран насандаа

туранхай болж магадгүй. Үүний нэгэн адилаар хүний бие махбод өсөж, нас нэмэхийн

хэрээр нүүрний төрх ч бас өөрчлөгдөж болох юм. Тиймээс бид иргэний үнэмлэх анх удаа

авах, мөн сунгуулах болон гадаад паспорт авахын тулд тухайн үеийн зургаа авахуулах

шаардлага гардаг.

Бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа илэрхийлэл нь хүний хөгжлийн

бүрэлдэхүүн хэсэгт багтдаг. Учир нь хүн хүйсийн баримжаа илэрхийлэл болон бэлгийн чиг

баримжаагаа өөрөө сонгох боломжгүй бөгөөд энэ нь байгалиас заяагдсан байдаг.

Цэвэршилт – Энэ нь хүний хөгжлийн бас нэгэн үе шат юм. Цэвэршилтийн үе нь

ойролцоогоор 2-3 жил үргэлжилдэг. Эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хүн цэвэршдэг.

Цэвэршилтийн үед бие махбод болон сэтгэл санаанд өөрчлөлт гардаг. Хурц илрэх шинж

тэмдгийг багасгахад зориулсан янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэж цэвэршилтийн үеийн

зовиурыг багасгах боломжтой.

Бэлгийн зан үйл гэдэг нь бэлгийн дур хүсэл, тачаалаа илэрхийлэх болон дур таашаал авах арга

зам юм. Энэ бүрэлдэхүүн хэсэгт дараах зүйл хамаарна. Доор дурдсан зүйл нь бүгд бэлгийн

дур таашаалыг бусдаас авах болон бусдад өгөх арга зам буюу бэлгийн зан үйлийн жишээнүүд

болно.

Бэлгийн харилцаа – Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ихэвчлэн үтрээгээр бэлгийн харилцаанд

ордог бөгөөд үүнийг бэлгийн нийтлэг зан үйл гэж үздэг. Мөн шулуун гэдсээр, амаар

бэлгийн харилцаанд ордог.

Илэх, таалах, үнсэх – Бэлгийн харилцаа бүхий хос бие биеэ илэх, таалах, үнсэх нь бэлгийн

зан үйлд тооцогдоно.

Тэвчих – Энэ нь бэлгийн зан үйлтэй холбоотой асуудал гарахад бэлгийн хавьтал үйлдэхээс

тэвчих утгыг илэрхийлнэ. Тэвчих нь бэлгийн харилцаатай холбоотойгоор үүдэн гарах

хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ-ийн халдвар авах зэрэг

16 17

МОДУЛЬ 10: СЭДЭВ 1

БЭЛГИЙН АМЬДРАЛ

эрсдэлээс бүрэн сэргийлэхэд тустай. Өсвөр үеийнхэн бие махбод болон сэтгэл санааны

хувьд бүрэн боловсорч хөгжөөгүй байдаг учраас тэдний хувьд бэлгийн харилцаанаас

тэвчих нь маш их ач холбогдолтой юм. Мөн томчуудын хувьд ч тохиолдлын бэлгийн

харилцааг тэвчих нь дээрх эрсдэлээс сэргийлэхэд тустай.

Гар хангалга – Энэ нь бэлгийн зан үйлийн нэгэн жишээ юм. Гар хангалга үйлдэхийг гаж

буюу хэвийн бус зүйл хэмээн зарим хүмүүс боддог байж болох юм. Үнэн хэрэгтээ энэ нь

ямар нэгэн гаж зан үйл биш.

Бэлгийн мөрөөдөл – Энэ нь өөрийн хайртай хүнээ мөрөөдөн, түүнтэй бэлгийн ямар

нэгэн зан үйлийг үйлдэж байгаа мэтээр бодож, мөрөөдөхийг хэлнэ. Тухайлбал, хайртай

хүнтэйгээ үнсэлдэж байна, эсвэл бие биеэ илж таалж байна хэмээн мөрөөдөж болох юм.

Харилцаа гэсэн бүрэлдэхүүн хэсгийн цаана аливаа хүн өөрийн бодол санаа, сэтгэлийн

хөдөлгөөн, дотоод мэдрэмжээ бусдад илэрхийлж, бусдаас хариу мэдрэмж авах тухай

ойлголтыг багтаан авч үздэг. Тус бүрэлдэхүүн хэсэгт дараах зүйл хамаарагдана. Үүнд:

Үерхэл нөхөрлөл

Болзоо

Хайр дурлал

Гэрлэлт

Гэр бүл болох

Хүүхэд өсгөж, хүмүүжүүлэх

Эдгээр тус бүрт харилцааны эв дүй, сэтгэлийн хөдөлгөөн илэрч байдаг учраас энэ бүрэлдэхүүн

хэсэгт багтаж байгаа болно. Тухайлбал, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд хүүхдээ эрхлүүлж,

энхрийлэхийн зэрэгцээ буруу зүйл хийвэл зэмлэх зэргээр харилцана.

Бэлгийн эрүүл мэнд гэдэг нь нөхөн үржихүйн эрхтнээ эрүүл байлгах, хамгаалах, үр удмаа

үлдээх, бэлгийн зан үйлтэй холбоотой эрүүл мэндэд гарч болох сөрөг үр дагавраас сэргийлэх

зэрэг асуудлыг багтаасан ойлголт юм. Уг бүрэлдэхүүн хэсэгт дараах зүйл багтана. Үүнд:

Жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгсэл – Энэ нь бэлгийн зан үйлийн улмаас үүдэн гарах

үр дагаврын нэг болох хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх тухай асуудал учраас бэлгийн

эрүүл мэнд гэсэн бүрэлдэхүүн хэсэгт багтсан болно.

Бэлгийн замаар дамжих халдвар – Энэ нь мөн дээрхийн адил бэлгийн зан үйлийн нэгэн үр

дагавар учраас түүнээс сэргийлэх нь бэлгийн эрүүл мэндийн асуудал болно.

Үр тогтолт ба жирэмслэлт – Энэ нь үр удмаа үлдээх тухай асуудал бөгөөд эх, хүүхдийн аль

алиных нь эрүүл мэндтэй холбоотой учраас жирэмсний хяналтад эрт орсноор эрсдэлээс

сэргийлж чадна.

Хөх, төмсгөө шалгах – Энэ нь нөхөн үржихүйн эрхтнээ эрүүл байлгах, хамгаалахтай

холбоотой асуудал юм. Хүн амын дунд хөхний болон төмсөгний хортой болон хоргүй хавдар

нэлээдгүй тохиолддог бөгөөд үүнийг эрт илрүүлж, мэргэжлийн тусламж, үйлчилгээнд эрт

хандсанаар амь нас, эрүүл мэндээ аврах боломжтой юм.

Үр хөндөлт болон бэлгийн сулрал – Эдгээрийн аль алиных нь үед нөхөн үржихүйн эрхтний

бүтэц, үйл ажиллагаа хэвийн бус болох магадлалтай тул энэ нь бэлгийн эрүүл мэндийн

тулгамдсан асуудлын жишээ гэж үзнэ.

Хувийн чадвар гэдэг бүрэлдэхүүн хэсэг нь хүний бэлгийн амьдралтай холбоотой бүхий л

асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах чадварыг багтаасан байдаг. Тухайлбал:

Эрхэмлэх үнэт зүйлээ тодорхойлсноор тухайн хүн өөрийнх нь хувьд чухал зүйлийг

ойлгож ухамсарлан, түүнийгээ хамгаалахын тулд хичээл зүтгэл гаргах болно. Жишээлбэл:

Хэн нэгний хувьд гэр бүл, үр хүүхэд нь эрхэм нандин зүйл нь бол түүндээ цаг зав, хайр

халамжаа харамгүй өгөх болно.

Шийдвэр гаргах чадвар, зөвшилцөх, харилцааны чадвар, өөртөө итгэлтэй байх, бусдаас

тусламж хүсэх зэрэг чадвар нь бэлгийн амьдралтай холбоотой олон асуудалд холбогдоно.

Тухайлбал: Ямар хүнтэй үерхэж нөхөрлөх, бэлгийн харилцаанд орох эсэх талаар оновчтой

шийдвэр гаргах шаардлагатай болдог. Энэ үед хэрвээ шийдвэр гаргах чадвар эзэмшээгүй,

үр дагавар болон бусад зүйлийг тооцож чадаагүй бол эрсдэлд орох өндөр магадлалтай

юм.

Нийгэм, соёл ба хүний эрх гэсэн бүрэлдэхүүн хэсэг нь хүний бэлгийн амьдралын асуудлуудад

нөлөөлж байдаг хүчин зүйлсийг багтаасан байдаг.

Олон ургальч үзэл бодол, урлаг, хууль, шашин, хэвлэл мэдээлэл зэрэг нь хүний бэлгийн

амьдралд эерэг, сөрөг нөлөө үзүүлэх төдийгүй холбоотой байдаг. Тухайлбал, зарим нэгэн

шашны үзэл баримтлалд үр хөндөлт хийх нь хүний амийг хороож байгаа асуудал хэмээн

үздэг. Зарим шашинд олон эхнэртэй байхыг зөвшөөрсөн байх гэх мэт.

Бэлгийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхах, доромжлох, гэр бүлийн хүчирхийлэл,

хүүхдийн эсрэг хүчирхийлэл зэрэг нь хүний эрхийн асуудал учраас тус бүрэлдэхүүн хэсэгт

хамаарагдах болно.

18 19

МОДУЛЬ 10: СЭДЭВ 1

НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХТЭН ТОГТОЛЦОО

ЗОРИЛГО

Бэлгийн амьдралын тухай ярихын тулд нөхөн үржихүйн эрхтнийг сайн мэдэж, нэрлэж,

тодорхойлоход суралцана.

ЗОРИЛТ

Суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна.

Үүнд:

• Эрэгтэй, эмэгтэй нөхөн үржихүйн эрхтнийг нэрлэж чаддаг болох.

• Эрэгтэй, эмэгтэй нөхөн үржихүйн эрхтний үүргийг тайлбарлаж чаддаг болох.

• Нөхөн үржихүйн эрхтний талаар чөлөөтэй ярилцаж чаддаг болох.

Сэдэв 2

НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХТЭН

ТОГТОЛЦОО

Бэлтгэх зүйл

• Том цаас эсвэл самбар.

• Самбарын үзэг эсвэл шохой.

• 4 дэлгэц цаас урьдчилан бэлтгэнэ. Үүнээс 2 нь “Эмэгтэйн нөхөн үржихүйн эрхтэн

тогтолцоо”, 2 нь “Эрэгтэйн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо” гэсэн гарчигтай байна.

• Эрэгтэй, эмэгтэй хүний биеийн бүдүүвч зураг зурах том дэлгэц цаас (бодит хүний

хэмжээтэй дүйцэхүйц байхаар бодож, дэлгэц цаасыг хооронд нь нийлүүлэн нааж

бэлдсэн байх).

• Эрэгтэй, эмэгтэй хүний хиймэл бэлэг эрхтэн.

• “Эрэгтэй, эмэгтэйн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны өнгөт үзүүлэн.

• “Эрэгтэйн нөхөн үржихүйн эрхтний бүтэц, үйл ажиллагаа” (Нөөц хэрэглэгдэхүүн 2.1).

• “Эмэгтэйн нөхөн үржихүйн эрхтний бүтэц, үйл ажиллагаа” (Нөөц хэрэглэгдэхүүн 2.2).

20

21

МОДУЛЬ 10: СЭДЭВ 2

НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХТЭН ТОГТОЛЦОО

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Өөрсдийн бие махбод болон бэлгийн харилцааны талаар ямар үзэл бодолтой байх нь

бидний өөртөө итгэх итгэл, үерхэл нөхөрлөл зэрэгт чухал нөлөөтэй.

• Нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны талаар мэдэх нь өөрийгөө болон эсрэг хүйсийн хүнээ

илүү сайн ойлгоход тусална.

• Бие махбодын бүтцийн хувьд эрэгтэй, эмэгтэй хүн зөвхөн нөхөн үржихүйн эрхтэн

тогтолцоогоороо ялгаатай. Энэхүү эрэгтэй, эмэгтэйн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоог

мөн бэлэг эрхтэн гэж нэрлэдэг.

• Эрэгтэй, эмэгтэй хүний бэлэг эрхтнийг гадна болон дотор хэмээн ангилна.

• Нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо нь үр хүүхэдтэй болох, мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс

бэлгийн дур таашаал авахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

• Бэлгийн амьдралтай холбоотой үг хэллэгийг чөлөөтэй хэрэглэдэг болсноор бэлгийн

харилцааны талаар ярилцах болон таашаал авч сурахад тусална.

СУРГАЛТЫН ЯВЦ

Нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны тухай судална.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

“Би үүнийг .... гэж хэлнэ”

Энэ сэдэв нь зарим хүнд эвгүй санагдаж болзошгүй. Эхэн үедээ амаргүй мэт байх боловч

үүнийг мэдэх нь зайлшгүй чухал бөгөөд бусад сэдвийг ойлгоход хэрэгтэй байх болно.

Суралцагчдыг дөрвөн бүлэгт хуваана. Өрөөний дөрвөн хананд дөрвөн дэлгэц цаасыг нэг

нэгээр нь байрлуулна. Хоёр нь “Эмэгтэйн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо”, хоёр нь “Эрэгтэйн

нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо” гэсэн гарчигтай байх ёстой. Бүлэг бүрт маркер өгнө. Тэд

хананд байрлуулсан дэлгэц цаасан дээр эрэгтэй, эмэгтэйн нөхөн үржихүйн эрхтний талаар

мэддэг бүх үгээ бичнэ. Эдгээр үгс нь хар ярианы болон шинжлэх ухааны үг хэллэгийн аль

алийг нь багтаасан байж болно.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Зарим үг нь бүлэг доторх хүмүүсийг цочирдуулж болзошгүй. Бусад хүний бичсэн зүйл нь

зарим суралцагчийг эвгүйцүүлж, сэтгэл гонсойход хүргэж болох юм. Энэ бол байхаас өөх

аргагүй гэдгийг хэлэхийн зэрэгцээ үйл ажиллагааны төгсгөлд энэ тухай ярилцахад ямар

санагдаж байсан талаараа эргэн санахыг хүснэ.

“Эмэгтэйн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо” гэсэн гарчиг бүхий цаасан дээр ажилласан хоёр

бүлэг өөрсдийн хийж буй зүйлээ дууссан бол “Эрэгтэйн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо”

гэсэн цаас руу шилжин ажиллана. Үүний адилаар “Эрэгтэйн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо”

гэсэн гарчигтай дэлгэц цаасан дээр ажиллаж байсан бол “Эмэгтэйн нөхөн үржихүйн эрхтэн

тогтолцоо” гэсэн гарчигтай дэлгэц цаас руу шилжиж ажиллана. Тэгээд өмнөх бүлгийн бичсэн

жагсаалтад бичигдээгүй үгсийг шинээр нэмж бичнэ. Бүх суралцагчдаас дараах эргэцүүлэн

дүгнэх асуултыг асууж, ярилцана.

Эдгээр төрлийн үгсийг бодож, хэлэлцэж, бичихэд ямар санагдсан бэ?

Та бүхнийг цочирдуулж, ичээмээр үг хэллэг тус жагсаалтад байна уу? Хэрвээ тийм бол, ямар

үг нь, яагаад?

Хаанаас, эсвэл хэнээс эдгээр үгсийг сонссон бэ?

Эдгээр үгсийг найз нартайгаа, эцэг эхтэйгээ, багш нартайгаа ярилцахдаа санаа зовохгүйгээр

хэрэглэдэг үү?

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Бидний бие махбод 1

Суралцагчдыг эрэгтэй, эмэгтэйгээр нь хоёр бүлэгт хуваана. Дасгал ажиллахын тулд тусдаа

газар байвал зохимжтой. Жишээлбэл: Хоёр өөр өрөө ч байж болно.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Хэрвээ том бүлэг бол хүйс тус бүрийг дэд багууд болгон зохион байгуулна. Үйл ажиллагаанд

бүлгийн бүх гишүүдийг оролцуулахын тулд нэг бүлэгт зургаагаас илүүгүй хүн байх нь

тохиромжтой.

Бүлэг бүрт дэлгэц цаас болон маркер өгнө. Суралцагчид эрэгтэй, эмэгтэйн нөхөн үржихүйн

эрхтнийг хүний биеийн ерөнхий бүдүүвч зураг дотор багтаан зурна.

Бүлэг бүрээс нэг гишүүн дэлгэц цаасан дээр хэвтэх ба бүлгийн бусад гишүүн түүнийг тойруулан

зурж, уг цаасан дээр хүний биеийн ерөнхий хэлбэр бүдүүвчийг гаргана. Үүний дараа хүний

биеийн бүдүүвч зураг дээр нөхөн үржихүйн эрхтнийг нэмж зурна. Бүлгүүд өөрсдийн хүйсийн

эсвэл эсрэг хүйсийн биеийг зурж болно. Мэргэжлийн нэр томъёо хэрэглэх, зургийг нямбайлан

нарийн зурах шаардлагагүй бүдүүвчлэн үзүүлнэ. Бие биетэйгээ харилцахдаа хэрэглэдэг энгийн

үг хэллэгийг ашиглаж болно.

Бүлэг бүр хийсэн зүйлээ хананд байрлуулж, эсвэл шалан дээр дэлгэж тавина. Бүлэг бүр

өөрсдийн зурсан нөхөн үржихүйн эрхтнүүд болон тэдгээрийн үйл ажиллагааг танилцуулна.

Суралцагчид бүлгийн тайлбарыг сонсох явцад эргэлзээтэй мэдээлэл, эсвэл өөрсдийнх нь

мэддэгээс ялгаатай зүйл гарвал тэмдэглэж авна. Бүх бүлгийн танилцуулгын дараа тэдгээрийг

сургагч багш асууж, ямар мэдээлэл нь зөв, эсвэл буруу болохыг тайлбарлаж өгнө.

Нөхөн үржихүйн эрхтний тухай тайлбарлахдаа нөөц хэрэглэгдэхүүн 2.1 болон нөөц

хэрэглэгдэхүүн 2.2-т байгаа мэдээлэл, мөн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны өнгөт үзүүлэн,

хиймэл эрхтэн зэргийг ашиглана (Хэрвээ багш тухайн сэдвээр өөрийгөө хангалттай сайн

мэдлэггүй гэж үзэж байвал “Хүний бэлгийн амьдрал” номны 84-111 дүгээр хуудсанд байгаа

“Бэлэг эрхтэн тогтолцооны бүтэц, үйл ажиллагаа” сэдвийг урьдчилан уншиж судалсан байх

хэрэгтэй).

Хэрвээ боломжтой бол биеийн бүтцийн өнгөт үзүүлэнг ханан дээр байрлуулах буюу эсвэл

суралцагчдын зурсан эрэгтэй, эмэгтэй хүний биеийн бүдүүвч зурагтай зэрэгцүүлэн байрлуулна.

Ийм бүдүүвч зургийг багш сургалт эхлэхээс өмнө урьдчилан бэлтгэж болно.

1 Сургуулийн сурагчдын дунд ХДХВ/ДОХ-ыг бууруулах ЮНЕСКО-гийн гарын авлагаас авч ашиглав.

22 23

МОДУЛЬ 10: СЭДЭВ 2

НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХТЭН ТОГТОЛЦОО

Эргэцүүлэн дүгнэх асуулт асууна.

Нөхөн үржихүйн эрхтний бүдүүвч зураг зурахад ямар санагдсан бэ? Яагаад?

Нөхөн үржихүйн эрхтний бүдүүвч зургийг бие биедээ тайлбарлаж өгөхөд ямар санагдаж

байсан бэ? Яагаад?

Эрэгтэй, эмэгтэйн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо яагаад ялгаатай байдаг вэ? Биеийн

бүдүүвч зураг дээр тэдгээрийг зааж чадах уу?

Найзуудтайгаа бие эрхтнийхээ болон бэлгийн амьдралын талаар ярилцдаг уу?

Эдгээр асуудлын талаар том хүнтэй хэзээ нэгэн цагт ярилцаж байсан уу? Яагаад? Яагаад

үгүй гэж?

Шилжилтийн насны үед ямар асуулт гарч ирдэг байсан бэ? Хариулт авах боломжтой байсан

уу? Хэнтэй ярилцдаг байсан бэ?

ДҮГНЭЛТ

Дараах асуултын дагуу ярилцаж, сэдвийг бататгана.

Энэ сэдвийг үзэхэд ямар санагдсан бэ? Яагаад?

Нөхөн үржихүйн эрхтнийг хэлэхэд хэцүү байв уу?

Нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны талаар болон хүйсийн талаар шинэ зүйл мэдэж

авсан уу? Хэрвээ тийм бол юу мэдэж авсан бэ?

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 2.1

ЭРЭГТЭЙН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХТНИЙ БҮТЭЦ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

Эрэгтэйн нөхөн үржихүйн эрхтэнг гадна болон дотор гэж хувааж үздэг.

Гадна бэлэг эрхтэн:

Хуухнаг нь төмсгийг барьж, хучиж байрласан сул арьсан бүрхүүл юм. Хуухнаг нь төмсөгний

дулааны хэмийг тохируулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, төмсөг хүний

биеийн дулааны хэмээс 1-2 хэмээр бага дулаанд хэвийн үйл ажиллагаагаа гүйцэтгэдэг.

Үүнд нь хуухнаг дараах байдлаар тусална. Хэрвээ биеийн халуун хэвийн хэмжээнээс

нэмэгдвэл хуухнаг сунаж, төмсгийг биеийн халуунаас холдуулна. Харин биеийн халуун

хэвийн хэмжээнээс буурч, хүн даарах үед хуухнаг агшиж, төмсгийг бие рүү ойртуулна.

Шодой нь эрэгтэй хүний үндсэн бэлэг эрхтэн.

Тээрхий нь шодойн үзүүр хэсэг бөгөөд хамгийн мэдрэмтгий хэсэг юм. Тээрхий нь бэлгийн

таашаал авахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ.

Дотор бэлэг эрхтэн:

Төмсөг нь хуухнагийн дотор байрлах бөгөөд эр бэлгийн эсийг боловсруулан гаргадаг. Мөн

эрэгтэй хүний бэлгийн даавар болох тестостероныг ялгаруулна. Энэ даавар эрэгтэй хүний

шинжийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, тэр дааврын нөлөөгөөр бэлгийн

хоёрдогч шинж болох сахал, умдаг, суганы үс ургах, нойтон зүүд үзэгдэх зэрэг өөрчлөлт

гарна.

Эр бэлгийн эс нь төмсөгнөөс боловсрон гарах бөгөөд эрэгтэй хүний үрийн шингэний

найрлагад орно. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бэлгийн харилцаанд орох үед үрийн шингэн

эмэгтэйн үтрээнд орсон тохиолдолд эр бэлгийн эс үтрээнээс цааш умайгаар дамжин,

умайн гуурсан хоолойд өндгөн эстэй нийлж үр тогтоно.

Төмсөгний дайвар нь төмсөгнөөс ялгарсан эр бэлгийн эсийг хадгалах ба энд байх

хугацаандаа эр бэлгийн эс гүйцэд боловсорно.

Үрийн суваг нь төмсөгний дайврыг шээсний сувагтай холбодог. Төмсөгнөөс ялгаран,

төмсөгний дайварт бие гүйцэж, боловсорсон эр бэлгийн эс үрийн сувгаар дамжин түрүү

булчирхайн болон үрийн цэврүүний шүүрэлтэй нийлж, үрийн шингэнийг бүрдүүлнэ.

Түрүү булчирхай нь давсагны ар доод талд байрлах бөгөөд эр бэлгийн эсэд тэжээл өгөх

шүүрэл ялгаруулж, үрийн шингэний найрлагын нэгэн хэсгийг бүрдүүлнэ.

Үрийн цэврүү нь мөн давсагны ар доод талд буюу түрүү булчирхайн ар дээд байрлана.

Түрүү булчирхайн шүүрлийн нэгэн адил үрийн шингэний найрлагад орох бөгөөд үрийн

суваг дахь эр бэлгийн эсэд тэжээл өгөх шүүрэл ялгаруулдаг.

Шээсний суваг нь шодойн дундуур явдаг хоолой бөгөөд үрийн суваг болон давсгийг

гадагш холбодог. Үрийн шингэн болон шээс нь шээсний сувгаар дамжин гадагшилна.

Гэхдээ нэгэн зэрэг биш.

24 25

МОДУЛЬ 10: СЭДЭВ 2

ШИЛЖИЛТИЙН НАСНЫ ӨӨРЧЛӨЛТ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 2.2

ЭМЭГТЭЙН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХТНИЙ БҮТЭЦ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

Эмэгтэйн нөхөн үржихүйн эрхтэнг гадна болон дотор гэж хуваана.

Гадна бэлэг эрхтэн:

Хэлүү нь биеийн гадна хэсэгт байрлах бөгөөд эмэгтэйн зөвхөн бэлгийн дур хүслийг өдөөх,

дур таашаалыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Бэлгийн их ба бага уруул нь хэлүү болон үтрээний амсрыг бага зэрэг хучиж байрладаг.

Бэлгийн уруул нь үтрээний амсрыг нян болон бохирдлоос хамгаалахад тусалдаг.

Шээсний сүв нь хэлүү болон үтрээний амсрын хооронд байрлах бөгөөд түүгээр эмэгтэйн

биеэс шээс гадагшилна.

Дотор бэлэг эрхтэн:

Үтрээ нь хүүхэд төрөх үед дамжих зам болж өгнө.

Умайн амсар нь умайн нарийссан үзүүр хэсэг бөгөөд үтрээ болон умайг холбож өгдөг.

Умай нь хүүхэд өсөж бойждог өвөрмөц газар юм. Үүнийг эхийн хэвлий ч гэж нэрлэдэг.

Умайн хоёр талд умайн гуурсан хоолой болон өндгөвч байрладаг. Хос өндгөвч нь эм бэлгийн

эс болох өндгөн эсийг боловсруулан гаргадаг. Ойролцоогоор биений юмны мөчлөг бүрт

өндгөвчнөөс нэг эсвэл түүнээс ч олон өндгөн эс боловсрон гарна. Өндгөвчнөөс мөн эм

бэлгийн даавар болох эстроген, прогестерон гэсэн хоёр даавар ялгарна. Эдгээр дааврууд

нь өндгөн эс боловсрох үйл явц болон биений юмыг зохицуулахын зэрэгцээ эмэгтэй хүний

шинжийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, уг бэлгийн даавруудын нөлөөгөөр хөх ургах, биеийн

галбир өөрчлөгдөх, дуу хоолой нарийсах зэрэг бэлгийн хоёрдогч шинж илэрнэ.

Өндгөн эс болон эр бэлгийн эс нийлснээр үр тогтоно.

Умайн гуурсан хоолой нь өндгөвчийг умайтай холбох ба өндгөвчнөөс боловсрон гарсан

өндгөн эсийг умай руу зөөвөрлөнө. Умайн гуурсан хоолой нь маш нарийхан хөндийтэй

бөгөөд хэрвээ умайн гуурсан хоолой үрэвсэлт болон халдварт өвчний улмаас битүүрвэл

үргүйдэл үүсэх магадлалтай.

Сэдэв 3

ШИЛЖИЛТИЙН НАСНЫ

ӨӨРЧЛӨЛТ

26

27

МОДУЛЬ 10: СЭДЭВ 3

ШИЛЖИЛТИЙН НАСНЫ ӨӨРЧЛӨЛТ

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Өсвөр нас нь бие махбодын өөрчлөлтөөс гадна оюун санаа, сэтгэлийн хөдөлгөөн зэрэгт

шийдвэрлэх өөрчлөлт гардаг үе юм. Эдгээр өөрчлөлтийг мэдэж, тэдгээр нь хэрхэн эерэг

болон сөргөөр нөлөөлдгийг ойлгох нь чухал.

• Шилжилтийн насанд бие махбод, оюун санаанд олон өөрчлөлт гарах ба энэ үед найз

нөхөд, гэр бүлийнхэн болон хэн нэгэнтэй өөрийнхөө мэдрэмжээ хуваалцан ярилцах нь

тустай.

• Өсвөр насанд хүүхдийн бие даах эрмэлзэл нэмэгдэх бөгөөд энэ нь тэднийг эрсдэлд

оруулж болох талтай. Эдгээр эрсдэл нь хүсээгүй үр дагавар авчирч, ирээдүйн амьдралын

зорилгыг алдагдуулж болзошгүй.

СУРГАЛТЫН ЯВЦ

Шилжилтийн насны өөрчлөлтийн тухай судална.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

“Өөрчлөлтийн талаар ярилцах нь” бүлгийн хэлэлцүүлэг

ЗОРИЛГО

Шилжилтийн буюу өсвөр насны охид, хөвгүүдийн бие махбод болон нийгэм, сэтгэлзүйн

өөрчлөлт, тэдгээрийн үр дагаврын талаар судална.

ЗОРИЛТ

Тус сэдвийг судалснаар суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна. Үүнд:

• Өсвөр насныхны бие махбод болон оюун санаанд гардаг өөрчлөлтийг мэддэг болох.

• Эдгээр өөрчлөлт нь тэдний шийдвэр гаргах болон эрсдэл хүлээх чадварт нөлөөлдгийг

мэдэх.

• Одоогийн амьдралаа эргэцүүлэн, ирээдүйд тэд юу хийхийг хүсч байгаа, түүндээ хүрэхэд

нь юу туслахыг тодорхойлох.

• Хүсээгүй жирэмслэлт болон бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ-ийн халдвар

зэрэг нь тэдний төлөвлөгөөг өөрчилж болох буюу амьдралыг нь эргүүлж болох тухай

ярилцана.

Бэлтгэх зүйл

• Том цаас эсвэл самбар.

• 4 ширхэг дэлгэц цаас (бүлэг тус бүрт 1 ширхэг).

• Суралцагч бүрт үзэг, цаас.

• “Шилжилтийн насны өөрчлөлт” (Нөөц хэрэглэгдэхүүн 3.1).

• “Биений юм” (Нөөц хэрэглэгдэхүүн 3.2) – бүлгийн тоогоор хувилж бэлтгэсэн байх.

• “Нойтон зүүд” (Нөөц хэрэглэгдэхүүн 3.3) – бүлгийн тоогоор хувилж бэлтгэсэн байх.

Өсвөр насанд гардаг өөрчлөлтийн талаар үзнэ.

Бие махбодын өөрчлөлтийн зэрэгцээ өөр ямар өөрчлөлт гардгийг суралцагчдаас асууна.

Тэдний хэлсэн санааг самбарт жагсаан бичнэ. Дараах хариулт гарч болох боловч зөвхөн

эдгээрээр хязгаарлагдахгүй:

Сэтгэлийн хөдөлгөөний - бие даах, өөрийгөө үнэлэх чадвар.

Оюун санааны – дүгнэн цэгнэх чадвар.

Нийгмийн хөгжлийн – найз нөхөдтэйгөө хамт цагийг өнгөрүүлэх илүү сонирхолтой байх

ба үе тэнгийнхнээ илүүтэй сонсч, хүлээн зөвшөөрөх.

Зан үйлийн – шинэ үйлийг туршиж үздэг.

Үнэт зүйл, хандлагын - өөрсдөө тогтоох, мэдрэх.

Суралцагчид оюун санаа, сэтгэлийн хөдөлгөөн, нийгэм болон зан үйлийн хөгжлийг хэрхэн

ойлгож байгаагаа тайлбарлана. Жишээлбэл: Оюун санааны гэдэг нь бодох, шийдэх тухай,

сэтгэлийн хөдөлгөөний гэдэг нь мэдрэмжийн тухай, нийгмийн гэдэг нь найз нөхдийн тухай,

зан үйлийн гэдэг нь үйлдэлтэй холбоотой гэх мэтчилэн ойлгож байгаа эсэхийг нягтлаарай.

Үүнд нөөц хэрэглэгдэхүүн 3.1-ийг зааварчилгаа болгон ашиглаж болно.

Суралцагчдыг зургаан багт хувааж, баг бүрт “Бие махбод, оюун санаа, сэтгэл хөдлөл, нийгэм,

зан үйл, үнэт зүйл ба хандлага” гэсэн сэдвээс оноож өгнө. Тэд тухайн сэдэвтэй холбоотой

өсвөр насанд гарах өөрчлөлтийн талаар ярилцаж, дэлгэц цаасан дээр гол санааг бичнэ.

Дараа нь баг бүр хийсэн ажлаа бусдад танилцуулна. Багуудын хийсэн ажилд гол санаа

гараагүй тохиолдолд хэлэлцүүлгийг чиглүүлэхдээ нөөц хэрэглэгдэхүүн 3.1-ийг зааварчилгаа

болгон ашиглана. Дараах асуултын дагуу ярилцаж, тус үйл ажиллагааг дүгнэнэ.

Уг дасгал ажлаас ямар зүйлийг шинээр мэдэж авсан бэ?

Эдгээр мэдсэн зүйл амьдралд хэрхэн хэрэг болох вэ? Эдгээр зүйлийн талаар мэдэх нь ямар

ач тустай вэ?

28 29

МОДУЛЬ 10: СЭДЭВ 3

ШИЛЖИЛТИЙН НАСНЫ ӨӨРЧЛӨЛТ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Биений юм ба нойтон зүүд

Шилжилтийн насны охид хөвгүүдэд тохиолддог бие махбодын өөрчлөлтийн нэг нь биений юм

ба нойтон зүүд. Суралцагчдыг охид, хөвгүүдээр нь дөрвөн бүлэгт хувааж, охидын хоёр бүлэгт

“Биений юм” гэсэн гарчиг бүхий нөөц хэрэглэгдэхүүн 3.2-ийг, хөвгүүдийн бүлэгт “Нойтон зүүд”

гэсэн гарчиг бүхий нөөц хэрэглэгдэхүүн 3.3-ийг өгнө.

Багууд тарааж өгсөн материалыг уншиж судлаад, бүлгээрээ хамтран ярилцана. Тэдний хувьд

ямар мэдээлэл нь шинэ болох, ямар мэдээллийг тэд хамгийн сайн мэддэг байсан, ямар

мэдээллийг тодруулах шаардлагатай зэргийг хамтран ярилцаж, цаасан дээр тэмдэглэнэ.

Дараа нь баг бүр дээрх байдлаар мэдээллээ ангилаад, бусдадаа танилцуулна. Багуудаас

гарсан тодруулах шаардлагатай гэсэн мэдээлэлд хариу өгөх суралцагчид байгаа эсэхийг

лавлаж, тэдний хариултыг сонссоны дараа багш шаардлагатай бол нэмж тайлбарлана

(Хэрвээ багш тухайн сэдвээр өөрийгөө хангалттай сайн мэдлэггүй гэж үзэж байвал “Хүний

бэлгийн амьдрал” номын 135-153 дугаар хуудсанд байгаа “Биений юм ба цэвэршилт” сэдвийг

урьдчилан уншиж судалсан байх хэрэгтэй).

Бүлгээр ажилласан дасгалаас юуг шинээр мэдэж авсан, тэдгээрийг мэдэж авсан нь ямар ач

холбогдолтой зэргийг асууж, ярилцана.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Амьдралын зам

Эхээс төрснөөсөө хойш өнөөг хүртэлх амьдралаа дурсан харж, ирээдүйд юу хийхийг хүсч

байгаа тухайгаа зөгнөж бодоцгооно.

Төрсөн цагаас хойш өнөөг хүртэлх хугацаанд тохиолдсон нэг сайн дурсамжийг хэлнэ. Жишээ

нь: Ямар нэгэн сурсан зүйл, хэр өсөж хөгжсөн, эсвэл бусдад хийсэн ямар нэгэн зүйл, найз

нөхөдтэй болсон гэх мэтчилэн ямар ч үйл хэрэг байж болно.

Хүн бүр дэвтэртээ шулуун зураас зураад, эхний үзүүрт нь өөрийн төрсөн оныг, голд нь

одоо байгаа оныг, харин зураасны төгсгөлийн үзүүрт тав, арван жилийн дараах оныг бичиж

тэмдэглэнэ.

Дээрх зурсан шугам дээрээ өөрийн амьдралын чухал үеийг зурж тэмдэглэхийг хүснэ. Сайн

зүйлээ үндсэн шугамаас дээш, муу байсан зүйлээ шугамаас доош зурна. Эхний удаад зөвхөн

өнөөг хүртэлх цаг хугацааны зүйл зураглал хийнэ.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой асуудлыг хамруулахад

Суралцагчдыг дэмжих хэрэгтэй; жишээлбэл, хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замаар дамжих

халдвар, ХДХВ гэх мэт. “Амьдралын зам”-ын жишээг дэлгэц цаасан дээр зурж үзүүлж болно.

Ингэснээр тэд ямар зүйл зурах гэж байгаагаа илүү сайн ойлгоно. Багшийн зурсан зүйл бол

зөвхөн жишээ бөгөөд тэдний зурах “Амьдралын зам” өөр байна гэдгийг сайтар ойлгосон

эсэхийг магадлаарай.

Суралцагчид хосоороо ярилцаж, дараах асуултад хариулна.

Өнөөг хүртэл амьдралдаа хүсч байгаа зүйлээ хийхэд юу тусалсан бэ?

Зорилгодоо хүрэхэд юу тусалсан бэ?

Хэцүү асуудал тулгарахад түүнийг даван туулахад буюу шийдвэрлэхэд юу тусалсан бэ?

Дараа нь ирээдүйнхээ тухай бодоцгооё. Дараагийн таваас арван жилд юу хийхийг хүсч байгаа

тухайгаа бодох ёстой. Жишээлбэл: Их сургуульд орно, бизнес хийж эхэлнэ, гэрлэнэ, хүүхэдтэй

болно, улс орнуудаар аялна гэх мэт. Тэгээд өөрсдийн “Амьдралын зам”-аа үргэлжлүүлэн зурж

тэмдэглэнэ.

Ирээдүйн амьдралын замаа зурж тэмдэглэж дуусмагц дараах асуултад хариулж, ярилцана.

Эдгээр асуултыг хосоороо эсвэл бүгдээрээ хамтдаа ярилцаж болно.

Таны ирээдүйн зорилго юу вэ?

Ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд одоогоор хүрсэн амжилт, сурсан зүйлээ хэрхэн

ашиглаж чадах вэ?

Та болон таны эргэн тойронд байдаг хүмүүс юу хийх хэрэгтэй вэ?

Зорилгодоо хүрэхийн тулд цаашид ямар алхам хийх вэ?

Зорилгодоо хүрэхэд юу саад болох вэ?

Хэрвээ та жирэмсэн болбол, эсвэл ХДХВ-ийн халдвар авчихвал яах вэ?

Ийм зүйл болохоос урьдчилан сэргийлэхийн тулд юу хийж чадах вэ?

Хэн танд тусалж чадах вэ?

“Амьдралын зам” гэсэн энэхүү дасгалаас сурсан зүйл болон зорилгодоо хүрэхийн тулд

төлөвлөсөн нэг алхмаа хүн бүр хэлнэ.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 4

Эрсдэл хүлээх талаар эргэцүүлэх нь

Суралцагчид хосоор ажиллана. Тэднээс ямар нэгэн шинэ үйлдлийг сонирхон туршиж, эрсдэлд

орж байсан мөчөө санахыг хүснэ. Дараах асуултын дагуу ярилцана.

Та ямар эрсдэлд орж байсан бэ?

Яагаад энэ эрсдэлд орсон бэ?

Эрсдэлээс үүдэн гарсан ямар үр дагавар байсан бэ?

Өөр ямар зүйл тохиолдож болох байсан бэ?

Өөр ямар сонголт байсан бэ?

Эрсдэлийг бууруулахын тулд ямар нэгэн зүйл хийж чадсан уу?

Эрсдэлд орсон найз нөхдийнхөө талаар юу гэж бодож байна вэ?

Суралцагчдаас нийтэд нь дараах асуултыг асууна.

Та нар ямар эрсдэлд орж байсан бэ?

Эрсдэлд орсны улмаас юу тохиолдсон бэ?

Эрсдэл болон гарч болох сөрөг үр дагаврыг бууруулахын тулд ямар зүйлийг та хийж чадсан

бэ? Цаашид та юу хийж чадах вэ?

30 31

МОДУЛЬ 10: СЭДЭВ 3

ШИЛЖИЛТИЙН НАСНЫ ӨӨРЧЛӨЛТ

ДҮГНЭЛТ

Дараах асуултын дагуу ярилцах замаар тус сэдвийг дүгнэнэ.

Өсвөр насанд гардаг өөрчлөлтийн талаар ярихад ямар санагдсан бэ?

Өөрийн туршлагыг бусадтай хуваалцахад ямар байсан бэ?

Та нарт гарч буй өөрчлөлт нь эрсдэлд хэрхэн оруулж болох вэ?

Гарч болох хариулт:

Сэтгэлийн хөдөлгөөний өөрчлөлт нь найз нарынхаа сэтгэлийг татах, түргэн цочмог зан гаргах

зэрэгт нөлөөлж, буруу шийдвэрт хүргэж болно. Аюулаас зайлсхийх нь хэр сайн зүйл болохыг

бодох, өөрийн гаргаж буй шийдвэрээ үнэлэх нь маш чухал. Түүнчлэн оновчтой шийдвэр

гаргахад хэрэгтэй шүүн тунгаах ба оновчтой алхам сонгох чадвар эзэмших нь чухал.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 3.1

Бие махбодын хөгжил: Охид, хөвгүүдийн шилжилтийн насанд бие махбодын дараах

өөрчлөлт явагдана. Тухайлбал: Охидын дуу хоолой нь нарийсах, биеийн галбир өөрчлөгдөх

(бэлхүүсээрээ нарийсах, гуя бүдүүрэх гэх мэт), хөх ургах, умдаг суганд үс ургах, биений юм

ирэх зэрэг. Харин хөвгүүдийн дуу хоолой нь бүдүүрэх, биеийн галбир өөрчлөгдөх (булчин

шөрмөс нь хөгжиж, цээж нь өргөсөх гэх мэт), сахал ургах, умдаг суганд нь үс ургах, нойтон

зүүд тохиолдох зэрэг болно.

Оюун санааны хөгжил: Өсөж том болох тусам сэтгэхүйн үйлдлүүд шинээр нэмэгддэг. Нөхцөл

байдалд дүн шинжилгээ хийх, шалтгаан, үр дагаврын талаар бодох, бодит бус нөхцөл байдлыг

төсөөлөн бодоход сурдаг. Юмыг харьцуулж, зөв шийдвэр гаргаж, ирээдүйгээ төлөвлөж чадна.

Түүнчлэн нийгмийн ухамсар, үнэт зүйл, ёс зүйн хүрээн дэх зан үйлийг эзэмшиж, илүү их үүрэг

хариуцлага хүлээнэ.

Сэтгэлийн хөдөлгөөний хөгжил: Өсөж том болсноор бид хэн бэ, юугаараа өвөрмөц онцлог

вэ гэдэг мэдрэмж нэмэгдэнэ. Бидний бусдаас ялгарах онцлог шинж чанар, жендэр, үндэс

угсаа, үүрэг хариуцлага, эрхэм зорилго, хүсэл сонирхлын талаарх итгэл үнэмшил, үнэт зүйлийг

өөртөө бүрдүүлнэ.

Өөртөө итгэх итгэл гэдэг нь өөрсдийн талаар бодож, мэдэрч байгааг хэлнэ. Бид бусдыг ойлгох,

мэдрэмжээ танин мэдэх, зохицуулах, бусадтай харилцаа холбоо тогтоох зэрэг чадвараа

хөгжүүлснээр найз нөхөдтэй болж, бусадтай хамтран ажиллаж чадна.

Нийгмийн хөгжил: Өсвөр насныхны нийгмийн хөгжил нь орчинтойгоо харилцах ойлголтыг

багтаана. Үе тэнгийнхэн илүү нөлөөтэй, чухал болж, тэдэнтэй ижилсэж, нөхөрлөснөөр хувь

хүний хувьд бие даах эхлэл бий болдог. Хувь хүн гэдгээ харуулахын тулд аав ээжтэйгээ ч

маргалдаж болзошгүй. Энэ нь байж болох зүйл ч гэсэн аав ээжийнхээ хүсэл эрмэлзлэл,

бодол санааг сонсож, хүндэтгэж байх ёстой. Ижил болон эсрэг хүйсийн хүнтэй илүү дотносож

найз нөхөд болж чадна. Магадгүй бусдыг шохоорхож, бэлгийн харилцаа ч үүсгэж болох юм.

Үе тэнгийнхнийхээ нөлөөлөлд автах нь багасаж, өөрийн бусдаас ялгаатай байдлыг хүлээн

зөвшөөрөх чадвартай болно.

Зан үйлийн хөгжил: Өсөж том болох тусам шинээр сурсан чадвараа ашиглан шинэ зан үйлийг

туршиж үзнэ. Энэ нь хэвийн зүйл бөгөөд өөрийн гэсэн дүр төрхөө бий болгох, өөрсдийгөө

үнэлэх, үе тэнгийнхнээ хүлээн зөвшөөрөхөд тусална. Туршиж үзнэ гэдэг нь эрсдэл хүлээнэ

гэсэн утгыг агуулж байдаг. Эдгээр эрсдэл нь сайн ч байж болно, муу ч байж болно. Харилцан

адилгүй нөхцөл байдалд тохиолдож болох ашиг тусаас гадна аюулыг дэнслэн үзэж, өөрсдийн

давуу тал болон сул талыг харьцуулан эргэцүүлж, улмаар зөв шийдвэр гаргана.

Эрсдэлтэй тулгарахад хор уршиг авчрах сонголтоос илүүтэйгээр өөрийн хэрэгцээнд нийцсэн

эерэг арга замыг эрж хайна. Жишээлбэл: Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхийн оронд

спортын шинэ төрлөөр хичээллэж чадна. Өсвөр насны залуучууд бол маш их нөөц хүч юм.

Шинэ чадварыг эзэмшсэн, хүч энергитэй, ямар нэгэн зүйлийг бүтээх хүсэл эрмэлзлэл дүүрэн

учраас сайн зүйлд бүх зүйлээ ашиглаж болно. Жишээ нь: Өөрсдийн гэр бүл, хамт олон, найз

нөхөддөө олон сайн үйлс хийж чадна.

32 33

МОДУЛЬ 10: СЭДЭВ 3

ШИЛЖИЛТИЙН НАСНЫ ӨӨРЧЛӨЛТ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 3.2

БИЕНИЙ ЮМ

Эмэгтэй хүн бүрийн биений юмны үргэлжлэх хугацаа, мөчлөгийн үргэлжлэх хугацаа, гардаг

цусны хэмжээ харилцан адилгүй байдаг. Биений юмны мөчлөгийн үргэлжлэх дундаж хугацаа

20-36 хоног байдаг. Анх биений юм ирснээс хойш мөчлөг тогтворгүй байх нь элбэг ба цаашид

харьцангуй тогтворждог. Бас мөчлөгийн үргэлжлэх хугацаа ялгаатай байдаг. Мөчлөгүүдийн

хоорондох зай 7 хүртэл хоногоор хэлбэлзэж байх нь хэвийн үзэгдэл юм. Биений юмны

мөчлөгт олон хүчин зүйл нөлөөлдөг. Тухайлбал, аялал, ядаргаа, сэтгэл санааны дарамт, хоол

тэжээлийн дутагдал, хоол болон амьдралын орчны өөрчлөлт, өвчин эмгэг, эм, жирэмслэлт,

хүүхдээ хөхөөр хооллох ба жирэмслэлтээс сэргийлэх эм хэрэглэх зэрэг болно.

Биений юмны мөчлөгийг хоёр үе болгон авч үздэг.

Эхний үе. Өндгөн эс боловсрохын өмнөх үе.

Биений юм эхэлснээс өндгөн эс боловсрон гадагшлах хүртэлх үе. Энэ үе нь үргэлжлэх

хугацаагаар эмэгтэй хүн бүрт өөр байдаг. Мөн нэг эмэгтэйнх ч дараа дараагийн мөчлөгт

харилцан адилгүй байж болно. Хэрэв энэ үе хэт богино бол ихэвчлэн мөчлөгийн үед өндгөн эс

боловсордоггүй байна.

Хоёрдугаар үе. Өндгөн эс боловсрон гадагшилснаас хойших үе.

Өндгөн эс боловсрон гадагшлах мөчөөс дараагийн биений юм ирэх хүртэлх үеийг хэлдэг. Энэ

үе тогтмол байдаг ба 12-16 хоног үргэлжилдэг.

Өндгөн эс дараагийн мөчлөг эхлэхээс өмнө 12-16 хоногийн хугацаанд боловсрон гадагшилдаг.

Энэ хугацаа тухайн хүний мөчлөгөөс хамаардаг. Мөчлөгийн аль ч үед төдийгүй эхний, эсвэл

сүүлийн хоногуудад, тэр ч байтугай биений юм ирж байх үед ч таарч болно.

Биений юм ирэх үед гардаг цусны хэмжээ эмэгтэй хүн бүрт харилцан адилгүй байдаг. Зарим

эмэгтэйчүүдийнх эхний өдрүүдэд ихээр гарч, аажим багасдаг. Зарим нь эхний хэдэн өдөр бага

зэрэг гарч аажим ихэсдэг. Зарим нь өдөр бүр тогтмол хэмжээтэй, эсвэл бага багаар гардаг.

Биений юм 2-8 хоног үргэлжилдэг ба дунджаар ихэнх эмэгтэйчүүдийнх 4-6 хоног үргэлжилдэг.

Дунджаар 120-125 мл цус, салиа холилдсон зүйл гардаг.

Биений юм ирэх үеэр бага зэрэг өвдөх тохиолдол гардаг. Энэ нь умайн хананы хүчтэй агшилт,

хүчилтөрөгчийн дутагдал, умайн мэдрэлийн төгсгөлүүдэд үйлчлэх простагландин хэмээгч

бодисын хэмжээ нэмэгдсэнээс болж өвддөг. Биений юм ирэх үед өвдөх нь өсвөр насныханд

элбэг тохиолддог. Сарын тэмдэг шалтгаангүйгээр үзэгдэхгүй байх, их хэмжээний цус гарах

зэрэг тохиолдолд эмчид үзүүлэх хэрэгтэй.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 3.3

НОЙТОН ЗҮҮД

Хөвгүүдийн шилжилтийн нас эхлэхэд тархинаас ялгарсан дааврын үйлчлэлийн дагуу

төмсөгт тестостерон хэмээх эр бэлгийн даавар ялгарч, мөн эр бэлгийн эс үүсч эхэлдэг. Эр

бэлгийн эс төмсгөнд үүсэж, төмсөгний дайварт шилжиж хадгалагдаад, гүйцэж боловсорно.

Энд хадгалагдаж буй эр бэлгийн эс үрийн сувгаар дамжин үрийн цэврүү, түрүү булчирхайн

ялгаруулсан шүүрлүүдтэй нийлж үрийн шингэнийг бүрдүүлэн ялгарахыг дур тавих гэж нэрлэдэг.

Эрэгтэй хүн бэлгийн хавьтал үйлдэх, бэлэг эрхтнээ оролдох үед дур тавьж, үрийн шингэн нь

ялгардаг бол хачирхалтай нь энэ үзэгдэл унтаж байх үед нь ч тохиолддог. Унтаж байх үед

тохиолддог энэ үзэгдлийг нойтон зүүд хэмээн нэрлэжээ.

Унтаж байх үед үрийн шингэн ялгарах нь шилжилтийн наснаас хойших аль ч насны

эрэгтэйчүүдэд тохиолдох боловч ихэвчлэн шилжилтийн насны хөвгүүдэд элбэг тохиолддог.

Түүнчлэн энэ насныханд тохиолдох давтамж нь олон байдаг тул бэлгийн бойжилтийн үеийн

үйлдэлд хамааруулж үздэг.

Хэдийгээр энэ нь өөрийн мэдэлгүйгээр тохиолддог боловч үнэн хэрэгтээ хэвийн, физиологийн

үйл явц юм. Үүний үндэс нь шилжилтийн насны хөвгүүдийн бэлгийн булчирхайнууд нь шүүрлээ

тасралтгүй ялгаруулж эхэлснээс тэр нь хуримтлагдаж, гадагшлах шаардлага үүссэнтэй

холбоотой юм. Хэдийгээр бэлгийн хавьтал үйлдэх, гар хангалга хийх үед энэ нь гадагш ялгардаг

боловч, эдгээрийг үйлдээгүй тохиолдолд бэлгийн булчирхайнуудын шүүрлийн илүүдлийг унтаж

байх үед гадагшлуулах нэгэн аргыг байгаль заяасан нь дээр өгүүлсэн нойтон зүүд юм. Иймээс

ч бэлгийн харилцаа, эсвэл гар хангалгаар үрийн шингэн нь ялгаараагүй эрэгтэйчүүдэд ч

нойтон зүүд үзэгддэг байна.

Ер нь эрэгтэй хүнээс нэг удаа цайны халбага орчим хэмжээтэй үрийн шингэн ялгардаг ба энэ

нь дунджаар 200-500 сая орчим эр бэлгийн эс агуулдаг. Нойтон зүүдийн үед ч ялгаагүй ийм

хэмжээний үрийн шингэн ялгардаг. Хөвгүүдийн үрийн шингэн ямар нэгэн хэлбэрээр ялгарах

нь тэдэнд эр бэлгийн эс үүсч эхэлснийг, өөрөөр хэлбэл эмэгтэйг жирэмслүүлэх боломжтой

болсныг гэрчилнэ.

Нойтон зүүд 11-15 насны хөвгүүдэд анх тохиолдох боловч давтамж нь харилцан адилгүй

байдаг ажээ. Тогтмол бэлгийн хавьтал үйлддэг, эсвэл гар хангалга хийдэг хөвгүүдэд нойтон

зүүдийн давтамж нь цөөн, эсвэл огт тохиолддоггүй. Мөн нойтон зүүд зөвхөн шөнө нойрсох

үед төдийгүй, өдөр түр зуур унтаж байх үед ч тохиолддогийг судлаачид тогтоосон байна. Үүний

зэрэгцээ нойтон зүүдийн улмаас үрийн шингэн ялгарахын өмнө эрчүүдийн шодой хөвчирдгийг

ч тогтоожээ. Гэвч нойрон дунд тохиолддог тул эрэгтэйчүүд шодойгоо хөвчирснийг мэдэхгүй

өнгөрдөг байна.

Нойрон дунд үрийн шингэн ялгарах явдал насанд хүрэгчдэд ч тохиолддог. Гэхдээ насанд

хүрэгсдийн хувьд ихэвчлэн удаан хугацаагаар бэлгийн хавьтал, гар хангалга үйлдээгүй

эрчүүдэд тохиолддог байна. Нойтон зүүд тохиолдох эсэхийг ухамсраараа удирдан зохицуулах

боломж байдаггүй ба ихэнх эрчүүд урьдчилан мэдэрдэггүй ажээ.

34 35

МОДУЛЬ 10: СЭДЭВ 4

БЭЛГИЙН ЧИГ БАРИМЖАА БА ХҮЙСИЙН БАРИМЖАА

ЗОРИЛГО

Сэдэв 4

БЭЛГИЙН ЧИГ БАРИМЖАА

БА ХҮЙСИЙН БАРИМЖАА

ИЛЭРХИЙЛЭЛ

Бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа илэрхийлэл, тэдгээрийн талаарх хүмүүсийн

хандлагыг судална.

ЗОРИЛТ

Тус сэдвийг судалснаар суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна.

Үүнд:

• Бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа илэрхийлэл гэсэн ойлголтыг

тайлбарлаж чаддаг болох.

• Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлтэй холбоотой нэр томьёог мэддэг

болох.

• Гей, лесби, бисекс, трансжендэр/транссекс хүмүүст хандах нийгмийн хандлага, түүний үр

дагавар болон хүний эрхийн асуудлаар санаа бодлоо солилцох.

Бэлтгэх зүйл

• Дэлгэц цаас, маркер, цаасан скоч.

• Компьютер, проектор, дэлгэц самбар.

• “Бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа илэрхийлэлтэй холбоотой нэр

томъёоны тайлбар” (Нөөц хэрэглэгдэхүүн 4.1).

• “Кейс 1, 2, 3, 4” (Нөөц хэрэглэгдэхүүн 4.2).

36 37

МОДУЛЬ 10: СЭДЭВ 4

БЭЛГИЙН ЧИГ БАРИМЖАА БА ХҮЙСИЙН БАРИМЖАА

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Бэлгийн чиг баримжаа нь сэтгэл санаа, хайр дурлал, бэлгийн дур хүслийн хувьд ямар

хүйсийн хүнд татагддаг болохыг тодорхойлох бөгөөд өөртэйгөө ижил хүйсийн, эсвэл

өөр хүйсийн, мөн зөвхөн нэг хүйсийн хүнд бус эрэгтэй, эмэгтэй аль алинтай нь бэлгийн

харилцаатай байх тухай асуудлыг багтаасан ойлголт юм.

• Хүйсийн баримжаа илэрхийлэл гэдэг нь хүн өөрийгөө дотоод мэдрэмжээр ямар хүйстэй

хүн гэдгээ мэдэрч буйг илэрхийлсэн ойлголт бөгөөд энэхүү мэдрэмж нь эхээс төрөх

үеийн хүйстэй нь ижил, эсвэл эсрэгээр ч байж болно. Трансжендэр буюу транс- гэдэг

нь өөрийн хүйсийг эхээс төрөх үеийнхээ хүйсээс ялгаатайгаар мэдэрч, илэрхийлж буй

хүмүүсийг тодорхойлсон ерөнхий нэр томъёо юм.

СУРГАЛТЫН ЯВЦ

Бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа илэрхийллийн талаар судална.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Бэлгийн чиг баримжаа ба хүйсийн баримжаа илэрхийлэл

Суралцагчдаас дараах асуултыг асууж, ярилцана.

Үүнд:

Бэлгийн чиг баримжаа гэж юуг хэлэх вэ? Энэ талаар юу мэдэх вэ?

Бэлгийн чиг баримжаатай холбоотой ямар мэдээлэл сонсож байсан бэ?

Тэр мэдээллийг хаанаас авсан бэ?

Бэлгийн чиг баримжааны талаар хүмүүс ер нь ямар бодолтой байдаг вэ?

Хүйсийн баримжаа илэрхийлэл гэж юуг хэлэх вэ? Үүний талаар та бүхэн юу мэдэх вэ?

Хүйсийн баримжаа илэрхийллийн талаар хүмүүс ер нь ямар ойлголттой байдаг вэ?

Суралцагчдын хэлсэн хариултыг самбарт товч тэмдэглэнэ. Дараа нь багш нөөц хэрэглэгдэхүүн

4.1-д байгаа мэдээллийг ашиглан бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа

илэрхийлэлтэй холбоотой нэр томъёог суралцагчдад тайлбарлана. Тайлбарлах явцдаа

суралцагчдын хэлсэн санаатай харьцуулан, шаардлагатай тохиолдолд нэмэлт тайлбар өгнө.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд юу хийх ёстой вэ?

Бэлгийн цөөнх болох хүмүүс бусдын адил эрх тэгш амьдрахын тулд эрхэмлэх зүйлс,

өөрийгөө илэрхийлэхэд тус нэмэр болох ямар чадвар тэдэнд хэрэгтэй байна вэ? Тэдгээрийг

хэрхэн эзэмшүүлэх вэ?

Бусад хүний зүгээс тэдэнд хэрхэн хандах хэрэгтэй гэж бодож байна вэ?

Хэлэлцсэн зүйлийнхээ гол агуулгыг дэлгэц цаасан дээр тэмдэглэж, бусдадаа танилцуулна.

Нэг ижил кейс авсан бүлгүүд дараалан танилцуулна. Цаг хэмнэх үүднээс эхний бүлгийн

танилцуулсан зүйлд тусгагдаагүй санааг дараагийн бүлэг нь нэмж танилцуулна. Бүх бүлэг

асуултын дагуу хэлэлцсэн зүйлээ танилцуулсны дараа гарсан бүх санааг нэгтгэн ярилцана.

Орхигдсон зүйл байвал нэмж тайлбарлана.

ДҮГНЭЛТ

Суралцагчдаас дараах асуулт асууж, ярилцан уг сэдвийг дүгнэнэ.

Уг сэдвийн хүрээнд шинээр ямар зүйлийг мэдэж авсан бэ?

Энэ талаар мэдэх нь ямар ач холбогдолтой вэ?

Хамгийн сайн мэдсэн зүйл чинь юу вэ?

Мэдсэн зүйлээ амьдрал дээр хэрхэн ашиглана гэж бодож байна вэ?

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Кейс дээр ажиллах нь

Суралцагчдыг дөрвөн бүлэгт хувааж, нөөц хэрэглэгдэхүүн 4.2-т байгаа кейсийг дараах

байдлаар оноож өгнө.

1 дүгээр бүлэгт – кейс 1

2 дугаар бүлэгт – кейс 2

3 дугаар бүлэгт – кейс 3

4 дүгээр бүлэгт – кейс 4

Бүлэг бүр кейсийг уншаад, дараах асуултын дагуу хэлэлцэнэ.

Ямар асуудал байна вэ? Эдгээрээс гадна бэлгийн цөөнхөд өөр бусад ямар асуудал тулгардаг

вэ?

Энэ асуудал бүрт нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлно уу?

38 39

МОДУЛЬ 10: СЭДЭВ 4

БЭЛГИЙН ЧИГ БАРИМЖАА БА ХҮЙСИЙН БАРИМЖАА

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.1

БЭЛГИЙН ЧИГ БАРИМЖАА БОЛОН ХҮЙСИЙН БАРИМЖАА

ИЛЭРХИЙЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ҮНДСЭН НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР

Бэлгийн чиг баримжаа нь сэтгэл санаа, хайр дурлал, бэлгийн дур хүслийн хувьд ямар хүйсийн

хүнд татагддаг болохыг тодорхойлох бөгөөд өөртэйгөө ижил хүйсийн, эсвэл өөр хүйсийн, мөн

зөвхөн нэг хүйсийн хүнд төдийгүй эрэгтэй, эмэгтэй аль алинтай нь дотно харилцаатай буюу

бэлгийн харилцаатай байх тухай асуудлыг багтаасан ойлголт юм. “Гей”, “лесби”, “бисекс”,

“гетеросекс” зэрэг нь бүгд бэлгийн чиг баримжааны жишээ юм.

Гетеросекс гэдэг нь бэлгийн дур хүсэл, сонирхлын хувьд эсрэг хүйсийн хүнд татагдаж,

тэднээс таашаал авдаг хүнийг хэлнэ. Гетеросекс бэлгийн баримжаатай хүн ижил хүйсийн

хүнтэй ч бэлгийн хавьталд орсон байх тохиолдол байдаг.

Гомосекс гэдэг нь бэлгийн дур хүсэл, сонирхлын хувьд ижил хүйсийн хүнд татагдаж, тэднээс

таашаал авдаг хүнийг хэлнэ. Өөрийгөө гомосекс гэж үздэг хүмүүс эсрэг хүйсийн хүнтэй ч

бэлгийн хавьталд орох тохиолдол бас байдаг.

Бисекс гэдэг нь бэлгийн дур хүсэл, сонирхлын хувьд ижил болон эсрэг хүйсийн хүнд

татагдаж, аль алинаас таашаал авдаг хүнийг хэлнэ. Эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хүн бисекс

байж болно. Эрэгтэй, эмэгтэй хоёулантай нь бэлгийн хавьталд орсон хүн өөрийгөө бисекс гэж

үзэхгүй байх ч тохиолдол байдаг.

Хүйсийн баримжаа илэрхийлэл гэдэг нь хүн өөрийгөө дотоод мэдрэмжээрээ ямар хүйсийн

хүн болохоо мэдэрсэн ойлголт бөгөөд энэхүү мэдрэмж нь эхээс төрөх үеийн хүйстэй нь ижил,

эсвэл эсрэгээр ч байж болно. Трансжендэр буюу транс- гэдэг нь өөрийн хүйсийг эхээс төрөх

үеийнхээ хүйсээс ялгаатайгаар мэдэрч, түүнээ илэрхийлдэг хүмүүсийг тодорхойлсон ерөнхий

нэр томъёо юм.

Манин гэдэг нь анатомийн бүтцийн хувьд эрэгтэй, эмэгтэйн бэлэг эрхтний аль алийг нь

агуулсан хүнийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, тухайн хүн төрөхдөө бэлэг эрхтний хувьд гаднаас нь

харахад эмэгтэй хүн шиг хэрнээ дотор бэлэг эрхтний хувьд эр бэлэг эрхтэн болох төмсөгтэй

байж болно гэх мэт.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.2

Кейс 1

Миний хүйс эрэгтэй боловч, би өөрийгөө эмэгтэй хүн гэж мэдэрдэг. Багаасаа эмэгтэйлэг

шинж чанартай байдаг болохоор хүүхдүүд намайг “эмэгтэй, манин” гэж доромжилдог байсан.

Багш нар ч бас эр эм нь мэдэгдэхгүй, муу сайн юм гэж загнадаг байсан. Хүүхдүүд шоолох үед

өөрийгөө үзэн ядах сэтгэл төрдөг байсан. Дээд сургуульд орсон боловч сургуулиа хаячихсан.

Хэрвээ би ийм байгаагүйсэн бол өөрийн хүссэн мэргэжлээрээ сурч сайн мэргэжилтэн болох

байсан. Хүүхэд байхад минь намайг ойлгодог, сайн мэддэг, бусад хүмүүс ч ийм байдлыг зөвөөр

ойлгодог байсан бол өөртөө итгэлтэй байж, өөрийн хүссэн мэргэжлээр ажил хийгээд л явах

байсан болов уу.

Кейс 2

Миний бэлгийн чиг баримжаа гей. Дунд сургуульд байхдаа би гар бөмбөгийн секцэд явдаг

байсан. “Эмэгтэй хүний спортоор хичээллэдэг. Сагсны секцэд явдаггүй” гээд багш муу

гаргадаг байсан. Олонх хүн эхнэргүй бол яалт ч үгүй гомо гэсэн хандлагатай байдаг. Дунд

сургуульд эрүүл мэндийн хичээл дээр бэлгийн чиг баримжааны талаар заасан учраас хүүхдүүд

энэ тухай зөв мэдээлэл авч чадсан. Харин зарим багш үүний тухай сонсохыг хүсдэггүй юм шиг

санагдсан.

Кейс 3

Миний бэлгийн чиг баримжаа лесби. Багаасаа л эршүүд, эрэгтэй хүүхэд шиг байсан. Багш

нар эр, эм нь мэдэгдэхгүй гэж загнаж, “Эмэгтэй хүн шиг бай, стиль имижээ өөрчил” гэдэг

байсан. Дунд сургуульд байхад хөвгүүд их шоолдог байсан. Охидын өрөөнд хувцсаа солихдоо

их ичдэг байсан. Эрэгтэй хүүхэд охидын өрөөнд юу хийж байна гэж дарамтлуулна. Их

сургуульд ороод найзууддаа хэлсэн. Зарим нь шууд зайгаа барьсан. Тэр үед миний тухай

яриа тарж, шалгалтандаа маш сайн хариулсан ч багш “Чи ямар гэдгээ өөрөө мэднэ биз дээ”

гэж зэмлэсэн. Багшийн өөдөөс сөрвөл дүн чинь буурна гэж найзууд хэлсэн. Тэр хичээлд

сонирхолтой байсан ч түүний дараа сурах эрмэлзэлгүй болсон.

Кейс 4

Миний бэлгийн чиг баримжаа гетеросекс. Би эрэгтэй. Дунд сургуульд сурч байхдаа би

ангийнхаа нэгэн охинд дурлаад түүнд үерхэх санал тавихад тэр зөвшөөрөөгүй. Түүнийг мэдэж

байсан миний жирийн найз хөвгүүн намайг тэр үед их л шоолж байсныг санаж байна. Тэр

үед надад зөвлөж туслах сайн найз, ах эгч байсан бол намайг шоолох биш, харин ийм зүйл

тохиолддог гэдгийг тайлбарлаж өгөх байсан болов уу. Би тэр үед их л ганцаардаж гомдож

байж билээ.

40 41

МОДУЛЬ 10: СЭДЭВ 5

ҮЕРХЭЛ НӨХӨРЛӨЛ, ХАЙР ДУРЛАЛЫН ХАРИЛЦАА

Сэдэв 5

ҮЕРХЭЛ НӨХӨРЛӨЛ, ХАЙР

ЗОРИЛГО

Энэ сэдвээр хүмүүсийн хоорондох үерхэл нөхөрлөл, хайр дурлалын харилцааны тухай үзнэ.

Өсвөр үеийнхэн, залуучуудын хоорондох үерхэл нөхөрлөл, харилцааны өөр өөр хэлбэрийг

ойлгох болно.

ЗОРИЛТ

Уг сэдвийг судалснаар суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна. Үүнд:

• Хүмүүс хаана уулзаж учирдаг, энэ нь тэдний хүссэн үерхэл, нөхөрлөлд хэрхэн нөлөөлж

болохыг ярилцана.

• Ижил болон эсрэг хүйсийн хүмүүстэй тогтоосон сайн, муу үерхэл нөхөрлөлийн шинж

чанарыг тодорхойлно.

• Хайр болон үерхэл нөхөрлөлийг бид хэрхэн тодорхойлдог болохыг ярилцах

• Хайр сэтгэлээ илэрхийлэх арга замын тухай ярилцана

Бэлтгэх зүйл

ДУРЛАЛЫН ХАРИЛЦАА

• Том цаас, эсвэл самбар.

• Самбарын үзэг, эсвэл шохо.й

• Скоч.

• “Хайрын бүрэлдэхүүн хэсгүүд” (Нөөц хэрэглэгдэхүүн 5.1).

42 43

МОДУЛЬ 10: СЭДЭВ 5

ҮЕРХЭЛ НӨХӨРЛӨЛ, ХАЙР ДУРЛАЛЫН ХАРИЛЦАА

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Эсрэг болон ижил хүйсийн хүмүүс бэлгийн харилцаанд орохгүйгээр зөвхөн найзууд байж

чадна.

• Ямар ч хүйсийн хүмүүсийн хоорондох үерхэл нөхөрлөл нь сайн зүйл бөгөөд энэ нь

тэдэнд бие биеэ илүү сайн ойлгох, харилцан сурах, шинэ санаа авахад тусална.

• Хүндлэл, халамж, хайр, хүлээн зөвшөөрөх зэргээр илэрдэг үерхэл нөхөрлөлийг дэмжиж,

батжуулах нь чухал.

• Ижил болон эсрэг хүйсийн хүмүүс хоорондоо үерхэж нөхөрлөж болно.

• Үерхэл нөхөрлөл болон хайр сэтгэлийн харилцааны явцад хайр янз бүрийн арга замаар

илэрхийлэгдэж болно.

СУРГАЛТЫН ЯВЦ

Хүмүүсийн хоорондох үерхэл нөхөрлөл болон хайр дурлалын харилцааны талаар судлах болно.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Хүмүүсийн уулздаг газрыг зураглах нь

Суралцагчдыг 3-5 хүнтэй жижиг бүлэгт хуваана. Бүлэг бүрт дэлгэц цаас болон маркер өгнө.

Суралцагчид тэдний насан дээр хүмүүс олон нийтийн ямар газарт уулздагийг зурна.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ:

Энэ үйл ажиллагааг суралцагчдын насанд тохируулан тайлбарлана. Насанд хүрэгчдийн

сургалтад хүмүүсийн уулздаг газрыг зурахаар ашиглаж болно. Суралцагчдын наснаас

хамааран зураглал өөр өөр байх болно.

Бүлэг бүр хийсэн зүйлээ танилцуулна. Бүлгүүдийн зурсан зураглалыг ханан дээгүүр нааж,

суралцагчид бусдынхаа хийсэн зүйлийг харж, ижил төстэй болон ялгаатай зүйлийг ажиглаж,

саналаа нэмэрлэнэ.

Бүх бүлгийн зураглалтай танилцаж дуусаад саналаа солилцоно.

Хүмүүс хаана уулздаг талаар та нар юу олж мэдсэн бэ?

Энэ газруудад тэд хамтдаа юу хийдэг вэ?

Тэдний хамт хийдэг зүйлийн сайн болон муу тал нь юу вэ?

Ийм үйл ажиллагааны зарим эерэг болон сөрөг үр дагавар нь юу вэ?

Ямар нэгэн муу зүйлгүйгээр тэр хүмүүс цагийг үр дүнтэй хамтдаа өнгөрөөж болох уу?

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Хүмүүсийн хоорондох харилцаа

Хүмүүс ямар хэлбэрийн харилцаа үүсгэдэг болохыг бүлгүүдээс асууна. Бүлгүүд дотроо

санаагаа цуглуулан ярилцаж болно. Мөн гарсан санааг дэлгэц цаас эсвэл самбарт тодорхой

дарааллаар шатлуулан бичиж болно. Дараах жишээг харна уу.

Таньдаг хүмүүс Найз нөхөд Бэлгийн хос

Суралцагчдын гаргасан санаан дээр тулгуурлан харилцааны шатлалыг бичиж дуусахад дараах

асуултаар ярилцана:

Харилцааны эдгээр төрөл бүр нь ямар онцлогтой байна вэ? Эдгээрийн хооронд ямар ялгаа

байна вэ?

Ийм харилцаа хэрхэн бий болдог вэ? Тэр нь нэгээс нөгөөд шилжиж байдаг уу? Эсвэл

зөвхөн нэг л төрлийн харилцаа байсаар байх уу? Хэрвээ харилцаа нэгээс нөгөө рүү шилжиж

өөрчлөгддөг бол дээрх дарааллын дагуу тодорхой чиглэл рүү шилжих үү?

Тэр харилцааг хэн нь ихэвчлэн санаачилдаг вэ?

Ийм харилцаанд орох өөрчлөлтийг хэн санаачилдаг вэ?

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Үерхэл нөхөрлөл

Үерхэл нөхөрлөлийн тухай товч сануулаад ярилцлагыг эхлүүлж, тэднээс хэнтэй, хэзээнээс

найзалж эхэлсэн зэргийг асууна.

Суралцагчдыг дөрвөн бүлэгт хуваана. Бүлгүүд үерхэл нөхөрлөлийн тухай хөгжилтэй байдлаар

жүжигчилсэн тоглолт бэлтгэнэ. Хоёр бүлэг нь муу үерхэл нөхөрлөлийг харуулсан, хоёр бүлэг

нь сайн үерхэл нөхөрлөлийг харуулсан тоглолт бэлтгэнэ. Бэлтгэхдээ ямар шинж чанарыг

дүрслэн харуулахаа бүлэг дотроо ярилцана.

Муу үерхэл нөхөрлөлийг харуулсан тоглолтын дараа тус үерхэл нөхөрлөлийн шинж чанарын

жагсаалт гаргана. Үүнээс юу олж харсныг суралцагчдаас асууна. Самбарт эсвэл дэлгэц

цаасан дээр хүмүүсийн санааг цуглуулж бичнэ.

Сайн үерхэл нөхөрлөлийг харуулсан тоглолт үзүүлсний дараа сайн үерхэл нөхөрлөлийн

жагсаалтыг түрүүчийн адил санаа цуглуулах аргаар гаргана. Шинж чанарыг муу үерхэл

нөхөрлөлийн жагсаалттай зэрэгцүүлэн жагсааж бичнэ.

Жүжигчилсэн тоглолтоос гарсан санаан дээр тулгуурлан сайн, муу үерхэл нөхөрлөлийн шинж

чанарын жагсаалтыг бичиж дуусгаад дараах асуултыг асууж, ярилцана.

Сайн болон муу үерхэл нөхөрлөлийн талаар өөр нэмж бичих санал байна уу?

Сайн үерхэл нөхөрлөлийг хэрхэн бий болгох вэ? Сайн үерхэл нөхөрлөлөө хадгалахыг хүсдэг

хоёр хүнд та нар ямар зөвлөгөө өгөх вэ?

Эдгээр шинж чанар нь ижил болон эсрэг хүйсийн хүнтэй тогтоосон үерхэл нөхөрлөлд ижил

байж чадах уу? Хэрвээ өөр бол ямар ялгаа байх вэ?

ҮЙЛ АЖИЛЛАГАА 4

Хайр гэж юу вэ?

Хайрыг үерхэл нөхөрлөлтэй холбож ярилцана.

Бидний хэл ярианд хайрын талаар ямар үг хэллэг элбэг байдаг вэ?

Эдгээр үгсийг бид хэрхэн ашигладаг вэ? Өөр хэлбэрийн хайрын үед бид ямар төрлийн үгсийг

44 45

МОДУЛЬ 10: СЭДЭВ 5

ҮЕРХЭЛ НӨХӨРЛӨЛ, ХАЙР ДУРЛАЛЫН ХАРИЛЦАА

хэрэглэдэг вэ?

Хайрын ямар төрлүүд байдаг вэ?

Хайрын эдгээр төрөл нь ямар ялгаатай вэ? Эдгээр нь өөр өөрөөр илэрхийлэгддэг үү?

Хэрвээ тийм бол яаж?

Хүмүүсийн хоорондох харилцааны шатлалын алинд хайр хэрхэн илэрхийлэгдэж болох вэ?

Нэг бүлэгт 3-5 хүн байхаар бодож, суралцагчдыг багт хуваана. Бүлгүүд дараах асуултын дагуу

ярилцана.

Үерхэл нөхөрлөлдөө хайрыг илэрхийлэн харуулах ямар арга байж болох вэ? Бид найз

нөхөддөө хайрлаж байгаагаа хэрхэн харуулдаг вэ? Хайрын энэ илэрхийлэл нь ижил

болон эсрэг хүйсийн хүмүүсийн хоорондох үерхэл нөхөрлөлийг өөрчлөх үү?

Үерхэл нөхөрлөлөөс илүү хайр сэтгэлийн холбоонд хайрыг илэрхийлэх ямар арга

байдаг вэ? Бид тэдгээрийг хайр сэтгэлийн харилцаа холбоондоо яаж харуулдаг вэ?

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ:

Хүмүүс хайраа өөр өөрөөр илэрхийлдэг болохыг харьцуулахын тулд суралцагчдыг эрэгтэй

эмэгтэйгээр нь бүлэгт хуваах нь сонирхолтой байж болох юм. Эдгээр ялгааг тодотгон, эсрэг

хүйсийн хүмүүстэй харилцаа холбоо тогтоох болон үерхэж нөхөрлөнө гэдэг нь ямар утга

агуулгатай болохыг ярилцаарай.

Үерхэл нөхөрлөл болон хайр сэтгэлийн харилцаан дахь хайрын илэрхийллийг харьцуулан,

ангиараа хамтран ярилцана.

Суралцагчдад нөөц хэрэглэгдэхүүн 5.1-т байгаа “Хайрын бүрэлдэхүүн хэсгүүд” материалыг

тараан өгнө. Тус материалыг ашиглан хэн нэгэнтэй үерхэж нөхөрлөдөг бол өөрийгөө болон

хайртай хүнээ шинжинэ. Хэрвээ одоохондоо хайртай хүнтэйгээ учраагүй байгаа бол хайрын

төрөл тус бүрийн шинжийг судалж, хайртай хүн чинь ямар шинжийг бүрдүүлсэн байгаасай гэж

хүсч буйгаа тодорхойлно. Уг дасгалыг хийж дуусгаад дараах асуултын дагуу хамтран ярилцана.

Үүнд:

Энэ дасгалыг хийснээр ямар сэтгэгдэл төрж байна вэ?

Хэрвээ таныг хайрладаг хүн байдаг бол түүний хайр ямар төрлийн хайр байна вэ? Энэ

хайр таны хүсч буй хайр мөн үү?

Харин түүнийг хайрлах таны хайр ямар төрлийн хайр вэ?

Та хайраа ямар байгаасай гэж хүсч байна вэ? Үүний тулд та цаашид яах хэрэгтэй вэ?

ДҮГНЭЛТ

Суралцагчдаас дараах асуултыг асууж, ярилцаад энэ сэдвийг дүгнэнэ.

Өөрсдийн зурсан зураглалаа эргэн бодно уу. Хүмүүсийн уулздаг эдгээр газраас өөр

хүрээнд ямар төрлийн харилцаа үүсч болох вэ?

Энэ төрлийн харилцаа яагаад үүсдэг гэж бодож байна?

Хүмүүсийн хоорондох харилцаанд ямар зүйл нөлөөлдөг вэ?

Та нарын харилцаа болон үерхэл нөхөрлөлийн хүрээнд хэвшсэн зан үйлд ямар нэгэн

өөрчлөх зүйл байна уу?

Хайрын төрлүүдээс аль нь хамгийн их таалагдаж байна вэ?

Уг хайрыг бий болгохын тулд хүн юунд суралцах хэрэгтэй вэ?

Өөрийн хүссэн хайрыг бий болгохын та бүхэн одооноос юу хийхээр төлөвлөж байна

вэ?

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 5.1

ХАЙРЫН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД

Сэтгэл судлаач Зик Рубин хайр дараах гурван элементээс бүрддэг гэж үзсэн байна. Үүнд:

ээнэгшин дасах; халамж анхаарал; дотносол багтана. Ээнэгшин дасах гэдэг нь бие махбодын

хувьд хүрэлцэх, хүлээн зөвшөөрөх, халамжийг хүлээн авах хэрэгцээг хэлнэ. Халамж анхаарал

гэдэг нь бусдын хэрэгцээ болон аз жаргалыг өөрийнхтэйгөө адилаар үнэлж, авч үзэхийг хэлнэ.

Дотносол гэдэг нь бодол санаа, хүсэл тэмүүлэл, мэдрэмжээ нөгөө хүнтэйгээ хуваалцахыг

хэлнэ гэж тэрээр үзсэн байна.

Роберт Штернберг хайрын гурвалжны онолыг томъёолон гаргажээ. Түүний онолоор хайр

нь дотносол, тэмүүлэл, үүрэг хариуцлага гэсэн гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Хайр

сэтгэлийн холбоотой хүмүүст дотносол маш чухал байдаг. Дотносолыг дараах шинж тэмдгээр

тодорхойлж болно. Үүнд:

Бие биеийнхээ сайн сайхан байдалд дэмжлэг үзүүлдэг.

Халуун дулаан сэтгэлээр ханддаг.

Хэрэгцээтэй үед ямагт дэргэд нь байж чаддаг.

Бүхий л зүйлсээ хуваалцаж чаддаг.

Сэтгэлээрээ ойр дотно байж, бие биедээ дэм өгдөг.

Амьдралын хувьд нөлөөтэй байр суурь эзэлдэг.

Хамт байхад маш тааламжтай.

Харилцан бие биеэ маш сайн ойлгодог.

Бие биедээ нууцаа дэлгэдэг гэх мэт.

Харин тэмүүллийг дараах шинж чанараар тодорхойлж болно.

Үүнд:

Бие биеэ харахаар сэтгэл хөдөлдөг.

Байнга түүнийгээ боддог.

Романтик харилцаатай байхыг хүсдэг.

Бие биедээ татагддаг.

46 47

МОДУЛЬ 10: СЭДЭВ 5

БЭЛГИЙН ХАРИЛЦАА, ТҮҮНИЙ ҮР ДАГАВАР

Түүнийг туйлын сайн хүн гэж боддог.

Түүнээс өөр хүн намайг аз жаргалтай болгож чадахгүй гэж боддог.

Өөр хэн нэгэнтэй хамт байхаас түүнтэй байх нь илүү дээр гэж үздэг.

Түүний илж, таалах үнсэх нь таалагддаг.

Түүнд ухаангүй их хайртай гэж боддог.

Түүнгүйгээр амьдралыг төсөөлж чаддаггүй.

Хоорондын харилцаа нь хүсэл тэмүүлэлд автсан.

Романтик ном унших, кино үзэхдээ түүний талаар боддог.

Түүний тухай бодож, мөрөөддөг гэх мэт.

Үүрэг хариуцлага гэсэн бүрэлдэхүүн хэсгийн хувьд дараах шинж тэмдгээр тодорхойлогдох

боломжтой юм. Үүнд:

Түүнийгээ халамжилдаг байх.

Түүнтэй хайр сэтгэлийн харилцаатай байхаа амласан байх.

Бие биедээ амлалт өгсөн учраас дундуур нь хэн ч орох боломжгүй байх.

Хосууд хоорондох харилцаагаа тогтвортой гэдэгт өөрсдөө итгэлтэй байх.

Хайрын харилцаа нь насан туршид нь үргэлжилнэ гэж боддог байх.

Хайр сэтгэлийн харилцааныхаа өмнө ямагт хариуцлагатай байх.

Хайр сэтгэлдээ үнэнч итгэлтэй байх.

Түүнтэй хайр сэтгэлийн харилцаатай болсон нь зөв шийдвэр гэдэгт итгэлтэй байх.

Түүний өмнө тодорхой үүрэг хариуцлага хүлээж буй мэдрэмж төрдөг байх.

Хүнд хэцүү цаг мөч тулгарсан ч харилцаагаа хадгалж үргэлжлүүлдэг байх гэх мэт.

Гурван бүрэлдэхүүн хэсэгт холбогдож байгаа хайрыг дараах 8 төрөл дээр авч үзье.

Хайрын бүрэлдэхүүн хэсгүүд

Хайрын харилцааны төрөл

Дотносол Тэмүүлэл Үүрэг хариуцлага

Хайргүй Бага Бага Бага

Таалагдах төдий Их Бага Бага

Шохоорхол Бага Их Бага

Хоосон хөндий хайр Бага Бага Их

Романтик хайр Их Их Бага

Найз нөхдийн журмын хайр Их Бага Их

Тогтворгүй хайр Бага Их Их

Төгс төгөлдөр хайр Их Их Их

Сэдэв 6

БЭЛГИЙН ХАРИЛЦАА,

ТҮҮНИЙ ҮР ДАГАВАР

48

49

МОДУЛЬ 10: СЭДЭВ 6

БЭЛГИЙН ХАРИЛЦАА, ТҮҮНИЙ ҮР ДАГАВАР

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Бид өөрсдийн бие махбод болоод бэлгийн харилцааны талаар юу боддог нь өөртөө итгэх

итгэл, харилцаа, найз нөхөрлөлд чухал зүйл юм.

• Бэлгийн харилцаатай холбоотой үг хэллэгийг ичиж зоволгүйгээр хэрэглэдэг болох нь

түүний тухай ярилцахад тусална.

• Бэлгийн харилцааны талаар шийдвэр гаргахдаа зөвхөн одоогийн нөхцөл байдлаар

хязгаарлах ёсгүй.

• Шийдвэр гаргахдаа бэлгийн харилцаанд орсноор гарч болох үр дагавар болон эрсдэлийг

авч үзнэ.

• “Үгүй” гэж хэлэх нь хэцүү байдаг ч ялангуяа бэлгийн харилцаанд орж болзошгүй нөхцөл

байдлыг урьдчилан тооцоолоогүй үед бүр ярвигтай байдаг.

СУРГАЛТЫН ЯВЦ

Бэлгийн харилцаа ба түүний үр дагаврын тухай судална.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Хайраа бие мах бодоороо илэрхийлэх нь

ЗОРИЛГО

Бэлгийн харилцаатай холбоотой үг хэллэгийн тухай ярилцахын зэрэгцээ бэлгийн харилцаанаас

үүсэх үр дагаврыг судална.

ЗОРИЛТ

Тус сэдвийг судалснаар суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна. Үүнд:

• Бэлгийн харилцаатай холбоотой үг хэллэг, харилцан яриаг ичиж зоволгүй хэрэглэдэг

болох.

• Бэлгийн харилцаанд орох шийдвэрээс үүдэн гарах хожмын үр дагаврыг мэдэх.

• Бэлгийн харилцаанд орох шийдвэр гаргахдаа эдгээр хожмын үр дагаврыг эргэцүүлэн

бодох.

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• Дэлгэц цаасан дээр зурсан эрэгтэй, эмэгтэй хүний биеийн бүдүүвч зураг (Нөхөн

үржихүйн эрхтэн тогтолцоо сэдэвт ашигласан).

Хүмүүс хайраа биеэрээ хэрхэн илэрхийлдгийг суралцагчдаас асууна. Тэдний хэлсэн санааг

самбарт, эсвэл дэлгэц цаасан дээр бичнэ.

Гарч болох хариулт:

Гарыг нь барих

Үнсэх.

Тэврэх

Бэлэг эрхтнийг илж таалах

Бэлгийн харилцаанд орох гэх мэт.

Суралцагчдыг хүйсээр нь эрэгтэй, эмэгтэй бүлэгт хувааж, бүлэг тус бүрт биеийн бүдүүвч

зураг болон маркер өгнө. Тэд бэлгийн дур хүсэл өдөөдөг биеийн хэсгүүдийг эрэгтэй, эмэгтэй

хүн тус бүр дээр ярилцаж, бүдүүвч зурган дээр тэмдэглэж, танилцуулна. Бүлэг бүрийн хийсэн

дүгнэлтийг ашиглан бэлгийн харилцааны үед эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дур хүсэл үүсдэг

биеийн хэсгүүдийг хамтдаа ярилцана. Энэ хэлэлцүүлгийн үед өмнөх сэдвээр үзсэн биеийн

хэсгүүдийн нэрийг сэргээн санаж, давтан ярилцаж болно.

Дараа нь эрэгтэй, эмэгтэй хүний биеийн зураглалыг ашиглан, бэлгийн харилцааны үед юу

болдгийг дүрслэн ярилцана. Мөн бэлгийн харилцааны хэлбэрүүдийг (үтрээгээр, амаар, шулуун

гэдсээр гэх мэт) нэрлэж, тэдгээрийн талаар ямар мэдээллийг ямар эх сурвалжаас олж авсан

тухай ярилцана.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Бэлгийн харилцааны үр дагавар

Нэг бүлэгт 4-6 хүн байхаар тооцож суралцагчдыг багт хуваана. Тэд бэлгийн харилцааны үр

дагаврын талаар ярилцаж, жагсаалт гарган, цаасан дээр бичнэ. Аль болох олон үр дагаврын

жагсаалт гаргах ёстой. Эдгээр нь эерэг, сөрөг болон ойрын, хожмын үр дагаврыг багтаасан

50 51

МОДУЛЬ 10: СЭДЭВ 6

БЭЛГИЙН ХАРИЛЦАА, ТҮҮНИЙ ҮР ДАГАВАР

байна. Богино хугацааны үр дагавар нь шууд дараагийн өдрүүдээс мэдрэгдэж болно. Хожмын

үр дагавар нь хэдэн жилээр үргэлжилж болно.

Багууд өөрсдийн бичсэн үр дагаврын жагсаалтаа бусдадаа танилцуулна. Дараах асуултыг

асууж, ярилцана.

Энэ дасгалыг хийснээр юу мэдэж авсан бэ?

Өмнө эргэцүүлэн бодож байгаагүй ямар үр дагавар, үр нөлөө байна вэ?

Бусад хүмүүсээс илүү та нарын хувьд чухал үр дагавар, нөлөө байсан уу? Хэрвээ тийм бол

аль нь вэ? Яагаад эдгээр нь та нарт илүү чухал гэж?

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Хэрхэн “үгүй” гэж хэлэх

Суралцагчдыг хүйсээр нь багт хуваана. Нэг баг дээд тал нь зургаан гишүүнтэй байна. Бүлгүүд

дараах зүйлийг ярилцаж, дэлгэц цаасан дээр гол санааг бичнэ.

Охидын баг:

Хөвгүүдийн зүгээс охидыг бэлгийн харилцаанд орохыг ятгаж, шахалт үзүүлэхэд

ашигладаг үг хэллэг болон үйл хөдлөлийн тухай.

Бусад охидыг хөвгүүдтэй бэлгийн харилцаанд оруулах, дарамт шахалт үзүүлэхдээ

охидын ашигладаг үг хэллэг болон үйл хөдлөлийн тухай.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Тодорхой, тууштай хариулт үзүүлэхийн тулд дүрийн тоглолтоо дахин хийхийг суралцагчдаас

хүсч болно. Илүү итгэлтэй, эрс шийдэмгий хариултыг сайн дураараа бусдадаа харуулахыг

суралцагчдаас хүсч болно.

ДҮГНЭЛТ

Дараах асуултаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Эдгээр дүрийн тоглолтыг хийхэд ямар санагдсан бэ?

Бэлгийн харилцаанд “үгүй” гэж хэлэх энэхүү дасгалыг яагаад хийсэн бэ?

Хэн нэгэнтэй хамт гадагш гарахаасаа өмнө түүнтэй бэлгийн харилцаанд орохоо бодох ба

мөн төвөгтэй нөхцөл байдалд орох буруу шийдвэр гаргасан уу гэдгээ олж мэдэх нь хэр

чухал вэ?. Яагаад?

Уг сэдвийн хүрээнд мэдсэн зүйлээ амьдрал дээр хэрхэн ашиглах вэ?

Хөвгүүдийн баг:

Охидын зүгээс хөвгүүдийг бэлгийн харилцаанд орох дарамт шахалт үзүүлэхдээ

ашигладаг үг хэллэг болон үйл хөдлөлийн тухай ярилцах.

Бусад хөвгүүдийг охидтой бэлгийн харилцаанд оруулах дарамт шахалт үзүүлэхдээ

хөвгүүдийн ашигладаг үг хэллэг болон үйл хөдлөлийн тухай.

Бүлгүүд хийсэн зүйлээ бусдадаа ээлжлэн танилцуулна. Дараа нь тухайн нөхцлийг даван туулах

арга замын талаар ярилцана.

Охид хөвгүүдээрээ хос болж, бэлгийн харилцаанд ороход охид хөвгүүдийн хэрэглэдэг үг

хэллэг болон үйл хөдлөлийг харуулсан дүрийн тоглолт хийнэ. Бэлгийн хавьталд орох дарамт

шахалтаас зайлсхийх өөр өөр арга замыг хосууд туршиж, дадлага хийнэ. Хосууд өөрийн

бүтээсэн дүрийн тоглолтоо бусдадаа үзүүлнэ. Цаг хугацаанаас хамаараад, бүх дүрийн

тоглолтыг үзэх боломжгүй байж болно.

Дүрийн тоглолтын дараа дараах асуултыг асууж, ярилцана.

“Үгүй” гэсэн хариулт нь эрс шийдэмгий, тууштай байсан уу? Энэ нь дараагийн оролдлого

хийх үүд хаалгыг нээлттэй орхисон уу?

Ямар байвал хариулт хүчтэй, тодорхой байж чадах вэ?

52 53

МОДУЛЬ 10: СЭДЭВ 7

ҮР ТОГТОЛТ БА ЖИРЭМСЛЭЛТ

ЗОРИЛГО

Эр эм бэлгийн эс хэрхэн нийлж, үр тогтдог болохыг мэдэж, жирэмслэлт, жирэмсний үед

анхаарвал зохих зүйл буюу жирэмсэн үеийн хяналт, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрэг, үйл

ажиллагаа зэргийг судална.

ЗОРИЛТ

Тус сэдвийг үзсэнээр суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна. Үүнд:

• Үр тогтох үйл явцыг тайлбарлах.

• Жирэмсэн болсноо эрт мэдэх, түүний ач холбогдлыг ухаарах.

• Жирэмсний хяналтад орохын тулд хаана, хэнд хандахыг мэдэх.

• Жирэмсэн эмэгтэйд гэр бүлийн гишүүд болон хамт олны зүгээс үзүүлэх халамж,

асаргааны тухай бусдад мэдээлэх.

Сэдэв 7

ҮР ТОГТОЛТ БА

ЖИРЭМСЛЭЛТ

Бэлтгэх зүйл

• “Амьдралын гайхамшиг” кино.

• Компьютер, проектор, дуу өсгөгч.

• Дэлгэц самбар.

• Нөхөн үржихүйн эрхтний үзүүлэн.

• 10 кг ууттай будаа.

• Дээлний өргөн бүс.

• Хайрцагтай шүдэнз.

54 55

МОДУЛЬ 10: СЭДЭВ 7

ҮР ТОГТОЛТ БА ЖИРЭМСЛЭЛТ

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Өнөөдрийн хөвгүүд, охидын ихэнх нь ирээдүйн эцэг эх учраас жирэмслэлт, төрөлттэй

холбоотой зөв ойлголт мэдээлэлтэй байх хэрэгцээ тэдэнд бий. Эмэгтэй хүн болж

төрсний гол үүрэг, ач холбогдол нь хүний үр удмыг тээж төрүүлэхэд оршдог учраас хүн

төрөлхтөн эрт цагаас л эмэгтэй хүн, эх хүнийг хүндлэн дээдэлж иржээ.

• Өндгөн эс эр бэлгийн эстэй нийлснээр үр тогтоно. Үр тогтсон өндгөн эс умайн хөвсийж

зузаарсан салст давхаргад бэхлэгдсэнээр жирэмслэлт эхэлнэ.

• Жирэмсэн болсон эсэхээ эрт мэдэх нь чухал. Жирэмсний эхний гурван сарын дотор

эмчийн хяналтад орох нь жирэмслэлт, төрөлтийн хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд

чухал ач холбогдолтой. Жирэмсэн эх иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр

зэрэг бичиг баримтгүй байсан ч харъяалал харгалзахгүйгээр, оршин суугаа газрынхаа

өрх, сумын эмнэлгийн хяналтад орох эрхтэй.

• Эрчүүд эхнэрээ жирэмслэвэл жирийн үеийнхээс илүү анхаарал тавьж, эмнэлэгт дагуулж

очих, үзүүлэх, сэтгэл санааны байдлыг ойлгох, тайван байлгах, сэтгэл санааг нь дэмжих,

тайвшруулах хэрэгтэй. Мөн хамт гадуур явах, салхинд алхах, хүнд юм өргүүлэхгүй байх

гэх зэргээр халамжлах шаардлагатай.

СУРГАЛТЫН ЯВЦ

Үр тогтолт ба жирэмслэлтийн тухай үзсэнээр суралцагчид зохих мэдлэгтэй болно.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

“Үр тогтох гэж юуг хэлэх вэ?”

Суралцагчид нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны бүтэц, үйл ажиллагаа сэдвээр үзсэн зүйлээ

эргэж санана. Эр бэлгийн эс хаана боловсордог, үр тогтоход ямар зам туулдгийг нөхөн

үржихүйн эрхтний үзүүлэн ашиглаж, хамтран ярилцана. Дээрхийн адил өндгөн эс хаана

боловсорч, ямар зам туулдгийг ярилцана. Мөн үрийн шингэний найрлага, эр бэлгийн эс,

өндгөн эсийн амьдрах чадвар зэргийн талаар ярилцана.

Үр тогтох талаар хамтран ярилцсан зүйлээ киноноос бодитоор нь үзнэ гэдгийг хэлнэ. Ингээд

уг киноны талаар дараах товч тайлбар өгнө.

Энэ киног Швед улсын оператор Леннарт Нильсен 1980-аад оны эхээр бүтээжээ. Тэрээр

хүний үр тогтох үйл явцыг дүрсэлж, анх удаа олны хүртээл болгосон. Киног тухайн үедээ

шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг ашиглан бүтээсэн ба олны

анхаарлыг аргагүй татаж, олон шагнал хүртсэн билээ. Тэдгээрээс дурьдвал шинжлэх

ухааны шилдэг бүтээлд олгогддог «Эмми» шагналыг дурдаж болох юм. Одоо ч гэсэн

энэ киног давах бүтээл хараахан гараагүй байна. Өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл

мэндийн төв эрхийг нь авч, Монгол хэл рүү орчуулан, энэ киног олны хүртээл болгожээ.

Суралцагчид кино үзэхдээ шинээр мэдэж авсан болон тодруулж асуух зүйлээ товч тэмдэглэнэ.

Дараа нь суралцагчдаас шинээр мэдэж авсан, сонирхолтой санагдсан ямар мэдээлэл байсныг

асууж, хамтран ярилцана. Тодруулах зүйл байгаа эсэхийг лавлаж, асуулт гарвал хариулна.

Багш үндсэн мэдээлэлд байгаа материалыг ашиглана. Дараах асуултыг асууж, ярилцана.

Жирэмслэхтэй холбоотой ямар мэдээллийг киноноос олж авсан бэ? Тэдний хэлсэн хариултыг

самбарт эсвэл дэлгэц цаасан дээр тэмдэглэнэ.

Дараах асуултаар үргэлжлүүлэн ярилцана.

Эхийн хэвлий дэх ураг хэзээ хүн дүрсээ бүрэн олсон байдаг вэ?

Эмэгтэйчүүд жирэмсэн болсноо ихэвчлэн хэзээ мэддэг вэ? Хэрхэн мэддэг вэ?

Хэрвээ жирэмсний эхний гурван сард архи тамхи хэрэглэх, эмчийн зөвлөгөөгүйгээр эм

хэрэглэвэл ямар уршиг гарах вэ?

Дээрх асуултаар ярилцахдаа багш үндсэн мэдээлэлд байгаа зүйл болон кинон дээрх мэдээллийг

ашиглаж, хэзээ ямар эрхтнүүд хөгжиж, боловсордог болохыг тайлбарлана. Мөн жирэмсэн үед

илрэх эрсдэлтэй шинж тэмдэг болон архи, тамхины хэрэглээний уршгийг тайлбарлана.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Жирэмсэн үеийн хяналт, халамж асаргаа

Сургалтад оролцож байгаа эрчүүдийг ээлжлэн жирэмсэн эхийн дүрд тоглуулна. Үүний тул

тэдний хэвлийн хэсэгт 10 кг-ийн ууттай будааг даавуун өргөн бүсээр ороож бэхэлнэ. Тэд газарт

тараасан хайрцагтай шүдэнзийг нэг нэгээр нь босон суун түүнэ. Дараа нь тэдний сэтгэгдлийг

сонсоно.

Суралцагчдыг 4 бүлэгт хувааж, 1 ба 2 дугаар бүлгийнхэн жирэмсэн үед эмэгтэйчүүдийн

өөрсдийн гүйцэтгэх үүрэг хариуцлагыг, 3 ба 4 дүгээр бүлгийнхэн жирэмсэн үед эрэгтэйчүүдийн

гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг бүлгээрээ ярилцан тодорхойлж, том цаасан дээр бичиж

тэмдэглэнэ.

Бүлгүүд даалгаврыг гүйцэтгэж дуусаад хийсэн ажлаа танилцуулна. Тухайн танилцуулсан

багаас асууж тодруулах зүйл байгаа эсэхийг бусад суралцагчаас лавлана. Ижил даалгавар

гүйцэтгэсэн багийн хийсэн зүйл дотор давтагдсан болон давтагдаагүй ямар санаа байгааг

дараа нь хамтдаа ярилцаж, дүгнэнэ.

Багш үндсэн мэдээлэлд байгаа эдгээртэй холбоотой орхигдсон зүйл байвал нэмж тайлбарлана.

Суралцагчдаас жирэмсний хяналтад орохын тулд хаана, хэнд хандах, жирэмсэн эмэгтэйд гэр

бүлийн гишүүд болон хамт олны зүгээс үзүүлэх халамж, асаргааны тухай асууж, ярилцана.

Шаардлагатай бол нэмж тайлбарлана. Жирэмсний хяналтад орохтой холбоотой үнэн зөв

мэдээллийг багш өөрийн орон нутгийн холбогдох байгууллагаас авч, урьдчилан бэлтгэсэн

байна.

ДҮГНЭЛТ

Суралцагчид дараах асуултын дагуу ярилцан сэдвийг дүгнэнэ.

Энэ сэдвээр юу мэдэж авсан бэ?

Үр тогтолт хэрхэн явагддаг тухай хүмүүс яагаад мэдэж байх ёстой вэ? Үүнийг мэдсэний

ач тус юу вэ?

Жирэмсэн үед юуг анхаарах ёстой вэ? Жирэмслэлт нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал

уу?

Жирэмсэн үед эрэгтэйчүүдийн үүрэг оролцоо яагаад хэрэгтэй вэ? Эрэгтэйчүүд чухам

яаж оролцох вэ?

56 57

МОДУЛЬ 10: СЭДЭВ 8

ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТ БА ЖИРЭМСЛЭХЭЭС СЭРГИЙЛЭХ АРГА ХЭРЭГСЭЛ

Сэдэв 8

ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТ БА

ЖИРЭМСЛЭХЭЭС СЭРГИЙЛЭХ

АРГА ХЭРЭГСЭЛ

ЗОРИЛГО

Өсвөр үеийнхэн, залуучууд жирэмслэлтийг хойшлуулах, мөн хосууд хэзээ, хэдэн жилийн

зайтай, хэдэн хүүхэд төрүүлэхээ төлөвлөх, мөн гэр бүлээ төлөвлөхийн ач холбогдол болон

жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийг өөрийн онцлогт тохируулан хэрэглэх талаар судална.

ЗОРИЛТ

Тус сэдвийг судалснаар суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна. Үүнд:

• Гэр бүл төлөвлөлт ба түүний ач холбогдлыг тайлбарлах.

• Жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгсэл, түүний давуу ба сул тал, хэрэглэх аргын талаар

мэддэг болох.

• Жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийг өөрийн онцлогт тохируулан сонгож хэрэглэх

талаар бусдад зөвлөх.

Бэлтгэх зүйл

• Том цаас, самбар.

• Самбарын үзэг, эсвэл шохой.

• Нөөц хэрэглэгдэхүүн 8.1 - 8.5-ийг 1 бүлгийн гишүүдийн тоогоор олшруулсан байх.

• Эрэгтэй, эмэгтэй бэлгэвч, ерөндөг, депо-провера тариа, дааврын эм, постинор,

спермицид.

• Эрэгтэй, эмэгтэй нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны үзүүлэн.

• Жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн үзүүлэн.

58 59

МОДУЛЬ 10: СЭДЭВ 8

ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТ БА ЖИРЭМСЛЭХЭЭС СЭРГИЙЛЭХ АРГА ХЭРЭГСЭЛ

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгсэл нь залуу хүмүүст хэзээ жирэмслэхээ сонгох

боломж олгодог. Гэр бүлээ төлөвлөнө гэдэг нь хосууд өөрсдийн эрүүл мэнд, эдийн засаг,

амьдралын байдалдаа тохируулан хэт эрт биш, хэт орой биш насандаа, хэт хол биш, хэт

ойр биш зайтайгаар хүссэн тооны хүүхдээ төрүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гэр бүл

төлөвлөлт нь хүүхдээ төрүүлэх хугацаа, төрөлт хоорондын зай, хүссэн тооны хүүхдээ

төрүүлэх зэргийг урьдчилан тооцоолох боломжийг хувь хүн болон хосуудад олгодог.

• Гэр бүлээ төлөвлөх нь эх, хүүхдийн эрүүл мэнд төдийгүй гэр бүлийн амьдралд ашигтай.

• Гэр бүл төлөвлөлтийн үндэс нь жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийг хэрэглэхтэй

холбогдоно.

• Манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн дааврын эм, тариа,

умайн ерөндөг, үтрээний лаа, гель, умайн хүзүүний хаалт зэрэг эм хэрэгслийг хэрэглэж

байна.

• Жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгсэл бүр өөрийн гэсэн давуу, сул талтай тул хувь хүн

болон хосууд чухам аль нь илүү тохиромжтойг зөв сонгох шаардлагатай.

СУРГАЛТЫН ЯВЦ

Гэр бүл төлөвлөлт ба жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгсэл гэсэн сэдвийг судална.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Гэр бүл төлөвлөлт, түүний ач холбогдол

Суралцагчид дэвтэр дээрээ “Гэр бүл төлөвлөлт” гэж юуг хэлэхийг өөрийн ойлгоцоор бичнэ.

Дараа нь 3-5 хүн өөрийн бичсэн зүйлээ бусдадаа уншиж танилцуулна. Тэдний гаргасан санаан

дээр нэмэх зүйл байгаа эсэхийг бусад суралцагчаас асууж, хэлсэн зүйлийг нэгтгэн дэлгэц

цаасан дээр бичнэ.

“Гэр бүл төлөвлөлт”-ийн тодорхойлолтыг урьдчилан бичиж бэлтгэсэн цаасаа зэрэгцүүлэн

нааж, харьцуулан ярилцана.

Гэр бүл төлөвлөлт нь хувь хүн болон хосууд хүүхдээ төрүүлэх хугацаа, төрөлт

хоорондын зай, хүссэн тооны хүүхдээ төрүүлэх зэргийг урьдчилан тооцоолохыг

хэлнэ.

Суралцагчдыг гурав, гурваар нь баг болгоно. Багийн гишүүдийг дотор нь 1, 2, 3 дахь гишүүн

гэж дугаарлана. Баг тус бүрийн гишүүдэд дараах зүйлийг тодорхойлох даалгавар өгнө.

Нэг дэх гишүүнд “Гэр бүл төлөвлөлтийн эхийн эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус”

Хоёр дахь гишүүнд “Гэр бүл төлөвлөлтийн хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус”

Гурав дахь гишүүнд “Гэр бүл төлөвлөлтийн гэр бүлийн амьдралд үзүүлэх ашиг тус”

Дараа нь хийсэн зүйлээ хамтран ярилцаад, бусдадаа танилцуулна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

“Гэр бүлээ төлөвлөх нь”

Суралцагчид хэдээс хэдэн насандаа, хэдэн жилийн зайтай, хэдэн хүүхэдтэй болохоо төлөвлөн,

дэвтэртээ бичнэ. Тус төлөвлөлтийг юуг үндэслэн хийснээ тайлбарлана. Тухайлбал, сургуульд

сурах, ажилд орох, эрүүл мэндийн байдал зэрэг байж болно. Одоогийн нөхцөл байдал,

онцлогийг харгалзан аль болох бодитой төлөвлөхийг тэдэнд сануулна. Хэрвээ суралцагчдын

дунд хүүхэдтэй хүмүүс байгаа бол одоо хэдэн хүүхэдтэйгээ бичээд, дараагийн хүүхдийн

талаар ямар төлөвлөгөөтэй байгаагаа бичихийг хүснэ. Зарим суралцагчийн хувьд хүссэн

тооны хүүхэдтэй бол цаашид нэмж хүүхэдтэй болох талаар ямар бодолтой байгаа ба өнгөрсөн

хугацаанд гэр бүлээ хэрхэн төлөвлөсөн, түүнд юу нөлөөлсөн зэргийг дүгнэсэн байдлаар

бичиж болно.

Дээрх гурван төрлийн хүмүүсийн төлөөллөөс өөрийн бичсэн төлөвлөгөөг бусадтайгаа

хуваалцана. Ийнхүү гэр бүлээ төлөвлөхөд ямар сэтгэгдэл төрж байгааг асууж ярилцана.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

“Жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгсэл, тэдгээрийн онцлог, хэрэглэх арга”

Суралцагчдыг таван бүлэгт хувааж, бүлэг бүрт нөөц хэрэглэгдэхүүн 8.1- 8.5-ийг тараан өгч,

уншиж танилцахыг хүснэ. Тэдэнд мөн оногдсон мэдээллийн дагалдах хэрэгслийг боломжтой

бол хамт өгнө. Тухайлбал, эрэгтэй, эмэгтэй бэлгэвч, ерөндөг, дааврын хавсарсан эм, тариа,

суулгац зэргийг унших материалын хамт өгнө.

Бүлэг бүр жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсийн тухай мэдээллийг уншиж танилцаад, доорх

хүснэгтийн эхний багананд байгаа асуултын дагуу хамтран ярилцаж, дэвтэртээ тэмдэглэл

хөтөлнө. Бүлэг бүр нэг аргыг ижил хугацаанд судлан, дараагийн бүлэгтээ шилжүүлнэ.

Асуултын чиглэл

Тухайн арга нь жирэмслэхээс

хэрхэн сэргийлдэг вэ?

Энэ аргын давуу тал нь юу вэ?

Энэ аргын сул тал нь юу вэ?

Үүнийг хэрхэн хэрэглэдэг вэ?

Хэрэглэхэд хэр зэрэг хялбар

вэ?

Дааврын

эм

Бэлгэвч Ерөндөг Суулгац

Мэс заслын

арга

Ямар хугацаанд үйлчилдэг вэ?

Ямар хүмүүс хэрэглэхэд

хамгийн тохиромжой вэ?

60 61

МОДУЛЬ 10: СЭДЭВ 8

ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТ БА ЖИРЭМСЛЭХЭЭС СЭРГИЙЛЭХ АРГА ХЭРЭГСЭЛ

Багш шаардлагатай бол тэдэнд нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны үзүүлэн,

жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн үзүүлэн болон бодит хэрэгслийг ашиглан

зааж, түүнийг хэрэглэх арга, давуу, сул талыг нэмж тайлбарлана.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 4

“Аль нь илүү үр дүнтэй бол?” хэлэлцүүлэг

Дээр судалсан аргуудаас ямар нь жирэмслэхээс болон бэлгийн замаар дамжих халдвараас

зэрэг хамгаалж чадах вэ? гэсэн асуултын дагуу хэлэлцүүлэг зохион байгуулна. Үүний тулд

дээрх ерөнхий асуултаа самбарт эсвэл том цаасан дээр бичнэ. Суралцагчид бүлгээр ажиллан

дээрх асуултын хүрээнд нарийвчилсан асуултууд зохиож, бусад багуудаас асууж, ярилцах

замаар хэлэлцүүлгийг зохион байгуулна.

ДҮГНЭЛТ

Дараах асуултыг асууж, ярилцан тус сэдвийг дүгнэнэ.

Тус сэдвээр шинээр мэдсэн зүйл байна уу?

Гэр бүлээ төлөвлөхийн тулд юу хийвэл зохистой вэ?

Хэрэглэхэд хялбар, энгийн, олдоцтой арга хэрэгсэл нь юу вэ?

Таны хувьд хамгийн тохиромжтой нь ямар арга хэрэгсэл байна вэ?

Түүний давуу тал нь юу вэ?

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 8.1

Дааврын хавсарсан эм 1

Жирэмслэхээс хамгаалах дааврын хавсарсан эм нь эмэгтэй хүний бэлгийн даавар болох

эстроген, прогестероныг маш бага тунгаар агуулсан шахмал бэлдмэл юм. Жирэмслэхээс

сэргийлэх дааврын хавсарсан эмийн гол үйлчилгээ нь өндгөвчинд өндгөн эс боловсрох үйл

явцыг зогсоох явдал юм.

Дааврын хавсарсан эмийг 21 хоног ууж дууссаны дараа умайн салст ховхорч биений юм

ирдэг. Гэхдээ гарах цусны хэмжээ эм уугаагүй эмэгтэйтэй харьцуулахад бага байдаг. Учир нь

дааврын хавсарсан эмийн найрлага дахь прогестерон нь умайн салст хөвсийж зузаарахыг

саатуулдаг.

Дааврын хавсарсан эм нь жирэмслэхээс сэргийлэх хамгийн өндөр үр нөлөөтэй аргын нэгд

тооцогддог. Дааврын хавсарсан эмийг хэрэглэсэн эхний гурван сард дотор эвгүйрхэх, толгой

бага зэрэг өвдөх, хөхөөр хөндүүрлэх, жин нэмэх, биений юмны мөчлөгийн хооронд яльгүй

цусархаг зүйл гарах зэрэг шинж илэрдэг. Гэхдээ эдгээр нь ямар нэгэн өвчний шинж биш

бөгөөд түүнийг үргэлжлүүлэн хэрэглэхэд аяндаа хэвийн байдалдаа эргэн ордог тул нэг их

ноцтойд тооцогддогүй юм. Ер нь дааврын хавсарсан эмийг удаан хугацаагаар хэрэглэвэл

цусны даралт ихсэх магадлалтай.

Дааврын хавсарсан эмийг хэрэглэх нь хэд хэдэн давуу талтай. Биений юмны мөчлөгийг

тогтмолжуулж, биений юм ирэхийн өмнө ууц нуруу, хэвлийн доод хэсгээр нь өвдөхийг

багасгадаг. Биений юм ирэх үед гарах цусны хэмжээг багасгадаг тул цус багадалтаас

сэргийлдэг. Мөн эсрэг заалт байхгүй тохиолдолд удаан хугацаанд хэрэглэх боломжтойгоос

гадна хүүхэдтэй болохоор шийдсэн тохиолдолд түүнийг хэрэглэхээ зогсооход үр тогтох чадвар

богино хугацаанд бүрэн сэргэдэг нь бас нэг давуу тал юм.

Бэлгийн харилцаанд ороогүй үед ч уг эмийг тогтмол хэрэглэх шаардлагатай байдаг. Дааврын

хавсарсан эм нь бэлгийн замаар дамжих элдэв халдвар болон ХДХВ/ДОХ-оос огт хамгаалах

боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Яаралтай үед жирэмслэхээс хамгаалах дааврын эм

Ямар нэг шалтгаанаар хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орсны дараа жирэмслэхээс

сэргийлэх зорилгоор 72 цагийн дотор яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эмийг хэрэглэж

болно. Яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эмийн гол үйлчилгээ нь эм бэлгийн эсийг

гадагшлах, үр тогтох, үр тогтсон эм бэлгийн эсийг умайн хананд бэхлэгдэх үйл явцыг саатуулна.

Хэрэв эм бэлгийн эс умайн хананд бэхлэгдэх үйл явц нэгэнт эхэлсэн бол эмийн үйлчилгээ үр

дүнгүй болох ба ургийн хөгжилд мэдэгдэхүйц гаж нөлөө үзүүлэхгүй. Энэ аргыг зөв хэрэглэсэн

ч жирэмслэх магадлал 2 хувь байна.

Яаралтай үед ууж жирэмслэхээс хамгаалах эмийн хамгийн нийтлэг нөлөө нь дотор эвгүй

болдог. Ийнхүү яаралтай үед хэрэглэх дааврын эмийг байнга хэрэглэх нь жирэмслэхээс

сэргийлэх тийм ч сайн арга биш бөгөөд зөвхөн гарцаагүй тохиолдолд л хааяа хэрэглэх арга

хэмжээ юм. Энэ нь мөн л БЗДХ болон ХДХВ/ДОХ-оос хамгаалдаггүйг сануулахын зэрэгцээ

эмч, эмнэлгийн ажилтны хяналтын дор хэрэглэх учиртайг анхааруулж байна. Өндгөвчний үйл

ажиллагаанд өөрчлөлт үзүүлдэг учраас аль болох нэн шаардлагатай үед хэрэглэнэ. Жилд 1-2

удаа буюу 6 сард 1 удаа хэрэглэж болно.

1 Хүний бэлгийн амьдрал. Улаанбаатар, 2005.

62 63

МОДУЛЬ 10: СЭДЭВ 8

ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТ БА ЖИРЭМСЛЭХЭЭС СЭРГИЙЛЭХ АРГА ХЭРЭГСЭЛ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 8.2

ЖИРЭМСЛЭХЭЭС ХАМГААЛАХ ДААВРЫН СУУЛГАЦ БА ТАРИА 1

Жирэмслэхээс хамгаалах дааврын суулгац буюу норплант, дааврын тариа буюу депо-провера

(межестрон) зэрэг нь хэрэглэх арга, үйлчилгээний хугацаа зэргээр ялгаатай боловч зарчмын

хувьд ижил арга юм.

Суулгац: Энэ нь өндгөвчнөөс ялгардаг прогестерон агуулсан, шүдэнзний модны хэмжээтэй, 2

ширхэг савханцар хэлбэртэй зүйл юм. Мэргэшсэн эмч, эмнэлгийн ажилтан жижиг мэс ажилбар

хийж суулгацыг эмэгтэйн бугалганы арьсан доор суулгадаг. Ингэснээр суулгацын найрлага дахь

прогестерон нь бага багаар цусанд шимэгдэн жирэмслэхээс хамгаалах үйлчилгээ үзүүлдэг.

Суулгац нь дан прогестерон агуулсан дааврын эм, дааврын тариа депо-провератай ижил

өндгөн эс гадагшлахыг зогсоох, умайн хүзүүний салиаг өтгөрүүлэх, үр тогтсон өндгөн эс умайн

салстад бэхлэгдэхээс сэргийлдэх үйлчилгээтэй. Суулгацын төрлөөс хамаараад 3-7 жилийн

хугацаанд жирэмслэхээс хамгаална. 99 хувийн үр дүнтэй.

Зарим эмэгтэй суулгацыг хэрэглэсэн эхний саруудад биений юмны хоорондох хугацаа уртсах,

дунд нь цусархаг зүйл үзэгдэх, заримдаа биений юм бүрэн хоригдох тохиолдол байдаг.

Суулгацын нэг онцгой давуу тал нь байнга “уух”, “тариулах”, “хэрэглэхээ мартах”, “бэлгийн

хавьтлыг тасалдуулах” зэрэг “илүү ажил хийх“ шаардлагагүй. Хэдийгээр биений юмны мөчлөгийг

тогтворгүй болгодог ч зарим эмэгтэйчүүдийн биений юмны үе дэх өвдөлтийг багасгадаг.

Суулгацыг удаан хугацаагаар жирэмслэхээс сэргийлэх хүсэлтэй эмэгтэй хэрэглэхэд хамгийн

тохиромжтой юм. Суулгац суулгуулсан эмэгтэй бодлоо өөрчлөн жирэмслэхийг хүсвэл түүнийг

эргүүлэн авах боломжтой юм. Үүнийг бэлтгэгдсэн эмч, эмнэлгийн ажилтан л авах бөгөөд

дараа нь үр тогтох чадвар богино хугацаанд сэргэдэг.

Депо-Провера тариа: Депо-Провера нь норплант болон дан прогестерон агуулсан эмийн

адил зөвхөн прогестерон агуулсан тариа юм. Үйлчлэх зарчим нь дээр дурдсан дааврын

аргатай ижил боловч гурван сар тутам тариулна. Депо-Проверагийн жирэмслэхээс

сэргийлэх гол үйлчилгээ нь өндгөн эс гадагшлахыг зогсоох, умайн хүзүүний салиаг

өтгөрүүлэх, үр тогтсон өндгөн эс умайн салстад бэхлэгдэхээс сэргийлдэг. Үр нөлөө нь маш

өндөр.

Депо-Провера олон давуу талтай. Бэлгийн харилцааны үед байнга хэрэглэх шаардлагагүй,

дааврын хавсарсан эмийг хэрэглэхийн эсрэг заалттай эмэгтэйчүүд хэрэглэхэд тохиромжтой.

Харин үүнийг хэрэглэснээр биений юм үзэгдэхээ больдог нь сул тал бий. Депо-Провера

тариагаар жирэмслэхээс сэргийлж байсан эмэгтэй хүүхэд төрүүлэхээр шийдвэл дараагийн

тарилгаа хийлгээгүй тохиолдолд үр тогтох чадвар 6-12 сарын дотор бүрэн сэргэдэг. Биений

юм ирснээс хойш эхний 7 хоногийн дотор тариулахад тохиромжтой. Төрснөөс хойш 6

долоо хоногийн дараа, үр хөндүүлснээс эсвэл зулбаснаас хойш 7 хоногийн дотор тариулна.

Жирэмслэхээс хамгаалах өөр арга хэрэглэж байгаад больсон даруйд шууд хэрэглэнэ.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 8.3

ЕРӨНДӨГ

Умайн ерөндөг нь янз бүрийн хэлбэртэй байдаг ч ихэвчлэн Т үсгийн хэлбэртэй жижиг пластик

хэрэгсэл юм. Зарим ерөндөг зэс эсвэл даавар агуулдаг. Ерөндгийг мэргэжлийн эмнэлгийн

ажилтан эмэгтэйн умайд байрлуулж өгдөг. Ерөндгийн үзүүрт нарийхан утас байдаг бөгөөд энэ

нь умайн хүзүүний сувгаар дамжин үтрээ рүү унжиж байдаг. Эмэгтэй хүн энэ утсыг тэмтэрч

үзээд ерөндөг байрандаа байгаа эсэхийг шалгах боломжтой юм. Мөн ерөндгийг буцааж

авахдаа энэ утсыг ашигладаг.

Ерөндгийг жирэмслэхээс сэргийлэх олон талын үйлчилгээтэй гэж үздэг. Гол үйлчилгээ

нь умайн хөндийд орж ирсэн эр бэлгийн эсийг хөдөлгөөнгүй болгох, амьдрах орчныг нь

тааламжгүй болгодог. Ингэснээр эр бэлгийн эс умайн хөндийгөөр дамжин умайн гуурсан

хоолойд орж өндгөн эстэй нийлж үр тогтохоос сэргийлдэг. Мөн үр тогтоогүй өндгөн эсийг

ч устгах үйлчилгээтэй ч гэж зарим судлаач таамагладаг. Заримдаа үр тогтсон өндгөн эсийг

умайн салстад бэхлэгдэхэд нь саад учруулдаг. Үүний зэрэгцээ зарим төрлийн ерөндөг нь

прогестерон даавар агуулдаг бөгөөд энэ нь дааврыг умайд бага тунгаар ялгаруулж, салстыг

нь хэт зузаарч хөвсийхөөс сэргийлдэг. Иймээс биений юм хэт ихээр ирэхээс сэргийлэх, цус

багадалтаас хамгаалах үйлчилгээтэй байдаг. Зарим ерөндөгт зэс агуулагддаг. Зэс нь үр тогтсон

өндгөн эс умайн салстад бэхлэгдэхэд оролцдог зарим ферментийг устгадаг тул жирэмслэхээс

хамгаалах давхар үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг.

Ерөндөг нь жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслээс нэлээд өндөр үр дүнтэйд нь тооцогддог.

Эхний жилийн хугацаанд жирэмслэх магадлал 0.8 хувь байх ба цаашид энэ магадлал улам

багасдаг. Зэстэй ерөндөг 10 жилийн хугацаанд үйлчилгээ нь хэвээр байдаг тул хамгийн удаан

хэрэглэгддэг жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэлд тооцогддог.

Ерөндгийн гаж нөлөө нь биений юм тогтворгүй болох, гарах цусны хэмжээ ихсэх, биений

юм ирэх үед өвдөх зэрэг болно. Ерөндгийг бэлгийн замаар дамжих ямар нэг халдвартай

болон эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчтэй эмэгтэйд тавибал бага аарцгийн эрхтэн үрэвсэлт

өвчнөөр өвчлөх магадлалтай. Иймээс ерөндөг тавиулахаасаа өмнө эмчид үзүүлэн өвчтэй

эсэх оношлуулж, өвчтэй нь тогтоогдвол эмчлүүлэх шаардлагатай. Иймд дур мэдэн ерөндөг

тавиулж болохгүй. Мөн бэлгийн замаар дамжих халдвар болон ХДХВ/ДОХ-оос сэргийлдэггүй.

Гэхдээ өндөр үр дүнтэй, удаан хугацаанд хэрэглэх боломжтой, бэлгийн харилцаанд орох

бүрдээ хэрэглэдэггүй, хөхүүл эмэгтэйчүүд хэрэглэх боломжтой зэрэг нь ерөндгийн гол давуу

тал юм. Түүнчлэн төрсний дараа шууд ч тавиулах боломжтой ажээ. Эмэгтэй жирэмслэхийг

хүсвэл ерөндгөө авхуулахад үр тогтох чадвар нь шууд бүрэн сэргэдэг.

1 Хүний бэлгийн амьдрал. Улаанбаатар, 2005.

64 65

МОДУЛЬ 10: СЭДЭВ 8

ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТ БА ЖИРЭМСЛЭХЭЭС СЭРГИЙЛЭХ АРГА ХЭРЭГСЭЛ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 8.4

МЭС ЗАСЛЫН АРГА

Эрэгтэй хүний үрийн суваг, эмэгтэй хүний умайн гуурсан хоолойг боох мэс засал нь

жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн нэг болдог. Ийм мэс ажилбарыг сайн дурын

үндсэн дээр хийдэг. Харин эмэгтэйн умайн гуурсан хоолойг кесарев хагалгаа хийлгэх эсвэл

эмэгтэйчүүдийн өвчний улмаас мэс засал хийлгэх үед л хосын саналыг үндэслэн хийдэг ажээ.

Эрэгтэй хүний үрийн сувгийг боох: Энэ нь эр бэлгийн эсийг төмсөгний дайвраас цааш нь

дамжуулдаг үрийн сувгийг мэс заслын аргаар боож, эмэгтэйг жирэмслүүлэхээс сэргийлдэг

арга юм. Хуухнагийг дээд хэсгийн хоёр талд ээлжлэн 0.5-1 см жижиг зүслэг хийж, үрийн

сувгийг боож тасалдаг. Үрийн сувгаа боолгосон эрэгтэй цөөн хоногийн дараа бэлгийн хавьтал

үйлдэх боломжтой болдог.

Зарим хүн үрийн сувгаа боолговол үрийн шингэн ялгарахаа больдог гэж ойлгодог. Гэвч энэ

нь ташаа ойлголт юм. Учир нь үрийн шингэний гол хэсгийг үрийн цэврүү ба түрүү булчирхайн

шүүрэл бүрдүүлдэг. Иймээс эдгээр булчирхайн шүүрэл буюу үрийн шингэн хэвийн ялгардгаараа

ялгарах ба зөвхөн дотор нь эр бэлгийн эс л агуулагдахаа болино.

Үрийн сувгийг боох нь 100 хувийн үр нөлөөтэй арга юм. Үрийн сувгийг боосноор илрэх гаж

нөлөө бага юм. Үрийн сувгийг боох аргын гол давуу тал нь өндөр үр нөлөөтэйн зэрэгцээ ямар

нэг гаж нөлөө багатай явдал юм. Мөн үнэ өртгийн хувьд ч хямд арга юм.

Эмэгтэй хүний умайн гуурсан хоолойг боох: Энэ нь эмэгтэйн умайн гуурсан

хоолойг боох мэс заслын арга юм. Зарим эмэгтэйчүүд ийм мэс ажилбар хийлгэхэд

өндгөвчийг нь, эсвэл умайг нь авдаг, улмаар “цэвэршдэг”, эсвэл “биений юм ирэхээ

больдог” гэж ойлгодог. Гэхдээ үнэн хэрэгтээ өндгөвч байх ёстой газраа байж

даавар ялгаруулсаар байдаг. Мөн умай ч байгаа тул биений юм ирсээр л байдаг.

Эмэгтэйн умайн хоёр гуурсан хоолойг боосноор өндгөн эс эр бэлгийн эстэй нийлэх замыг

хаадаг. Эмэгтэй хүний умайн гуурсан хоолойг боох нь 100 хувийн үр дүнтэй арга юм.

Бичил мэс заслаар умайн гуурсан хоолойгоо боолгосон эмэгтэйн үр тогтох, жирэмслэх

чадварыг сэргээх боломж орчин үеийн анагаах ухаанд бий. Сэргээх мэс засал амжилттай

болох магадлал нь умайн гуурсан хоолойг боосон аргаас хамааралтай бөгөөд 45-80 хувь

байдаг. Өндөр үр нөлөө, гаж нөлөө багатай, үнэ өртөг хямд нь энэ аргын давуу тал боловч

бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлж чаддаггүй нь энэ аргын гол дутагдалтай тал юм.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 8.5

ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧ

Эрэгтэй бэлгэвч нь бэлгийн харилцааны үед шодойд углаж хэрэглэх зориулалттай, нимгэн уян

эдээр хийгдсэн, хэрэгсэл юм.

Бэлгэвч нь жирэмслэхээс төдийгүй бэлгийн замаар дамжих халдвар болон ХДХВ/ДОХ-оос

хамгаалдаг учраас орчин үед хамгийн их эрэлт хэрэгцээтэй болж байна. Бэлгэвч нь эрэгтэй

хүний үрийн шингэнийг үтрээнд ороход нь хаалт болох замаар жирэмслэхээс хамгаалдаг.

Бэлгэвч үр дүнгийн хувьд харьцангуй өндөр юм. Бэлгэвч хэрэглэснээр гаж нөлөө гэх зүйл

төдийлэн байдаггүй гэж хэлж болно. Бэлгэвчийн нэг гол сул тал нь хавьтал хийх бүрдээ

шодойд углах шаардлагатай тул хавьтлыг тасалдуулах, анхаарал сарниулах магадлалтай юм.

Эрэгтэй бэлгэвч нь түгээмэл хэрэглэж болох цорын ганц жирэмслэхээс сэргийлэх арга

хэрэгсэл юм. Үнэ өртгийн хувьд хямд, хүртээмжтэй, хэрэглэхэд хялбар зэрэг нь бэлгэвчийн

гол давуу тал юм. Хүсээгүй жирэмслэлт төдийгүй бэлгийн замаар дамжих халдвар болон

ХДХВ/ДОХ-оос давхар сэргийлдэг ганц арга хэрэгсэл нь зөвхөн бэлгэвч юм.

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ

Эмэгтэй бэлгэвчийг полиуретанаар хийдэг бөгөөд энгийнээр хэлбэл жижигхэн уут юм. Энэ уут

нь хоёр цагирагтай. Нэг нь гадна талын амсрыг хүрээлсэн байдаг бол нөгөө нь ууттай холбоогүй

сул, уутны ёроолд байрладаг. Хоёр дахь цагирагийг нь бэлгэвчийг үтрээнд шургуулахдаа

ашигладаг. Эмэгтэй бэлгэвч дотроо чийгшүүлэгчтэй бөгөөд хэрэгцээтэй бол нэмж чийгшүүлж

болно. Бэлгийн харилцааны дараа эмэгтэй босохоосоо өмнө бэлгэвчийг үтрээнээс шууд гаргах

шаардлагатай. Бэлгийн харилцаанд орох бүртээ заавал шинэ бэлгэвч хэрэглэх ёстой. Эмэгтэй

бэлгэвч эрэгтэй бэлгэвчтэй ижилхэн, эрэгтэйн үрийн шингэнийг үтрээнд орохыг хаах замаар

жирэмслэхээс хамгаалдаг үйлчилгээтэй. Эмэгтэй бэлгэвч нь эрэгтэй бэлгэвчтэй адилхан

бараг гаж нөлөөгүй гэж хэлж болно. Эмэгтэй бэлгэвчийг полиуретанаар хийдэг тул резинэнд

харшилтай хүмүүст нөлөөлдөггүй. Резинэн бэлгэвчийг тосон суурьтай чийглэгчтэй хэрэглэж

болдоггүй бол полиуретанан бэлгэвчийг тосон суурьтай чийглэгчтэй хэрэглэж болдог. Нэг

чухал давуу тал нь эмэгтэй нь эрэгтэйгээс үл хамааран, өөрийн сонголтоор бэлгийн замаар

дамжих халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэх боломж юм. Мөн ихэнх бэлгийн замаар

дамжих халдвараас эмэгтэй бэлгэвч хамгаалдаг. Гэхдээ эрэгтэй бэлгэвчтэй харьцуулахад

хэрэглэх нь төвөгтэй, илүү үнэ өртөгтэй, бэлгийн харилцааны үеэр дуу чимээ гардаг зэрэг сул

тал бий.

66 67

МОДУЛЬ 10: СЭДЭВ 9

ХҮСЭЭГҮЙ ЖИРЭМСЛЭЛТ БА ҮР ХӨНДӨЛТ

ЗОРИЛГО

Хүсээгүй жирэмслэлт, түүний шалтгаан, үр дагавар, тухайн нөхцөлд гаргах шийдвэрийн

хувилбар, үр хөндөлтийн талаар судална.

ЗОРИЛТ

Тус сэдвийг судалснаар суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна. Үүнд:

• Хүсээгүй жирэмслэлтийн шалтгааныг тодорхойлох.

• Хүсээгүй жирэмслэлтийн үед хүмүүсийн гаргадаг шийдвэрийн хувилбарын талаар

ярилцах.

• Хүсээгүй жирэмслэлтийн үед хаанаас зөвлөгөө авч болохыг мэддэг болох.

• Үр хөндөлт, түүний сөрөг үр дагаврыг тайлбарлах.

Сэдэв 9

ХҮСЭЭГҮЙ ЖИРЭМСЛЭЛТ

БА ҮР ХӨНДӨЛТ

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар.

• Самбарын үзэг, эсвэл шохой.

• “Үр хөндөлтийн тухай“ (Нөөц хэрэглэгдэхүүн 9.1) –ийг суралцагчдын тоогоор.

• Инсертийн аргын тэмдэглэгээг тайлбарлан бичсэн дэлгэц цаас.

• Хэлэлцүүлгийн чиглүүлэг асуулт.

• Шагнал урамшуулалд зориулан бичиг хэргийн материал, ууттай чихэр гэх

68 69

МОДУЛЬ 10: СЭДЭВ 9

ХҮСЭЭГҮЙ ЖИРЭМСЛЭЛТ БА ҮР ХӨНДӨЛТ

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Хэрвээ хувь хүн болон хосууд хүүхэд төрүүлэх талаар хараахан төлөвлөөгүй байгаа бол

түүнээс сэргийлэх аргыг хэрэглэх нь чухал юм.

• Хүсээгүй жирэмслэлтийн хамгийн нийтлэг тохиолдох шалтгаан нь гэр бүл төлөвлөлт

болон жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн талаар мэдлэггүй, мэдлэгтэй ч түүнээ

хэрэглэдэггүй, эсвэл найдваргүй арга хэрэглэдэг зэрэгтэй холбоотой.

• Хувь хүн болон хосууд гэр бүл төлөвлөлтийн талаар зохих мэдлэгтэй байж, хэрвээ

хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол эхнэр, нөхөр хоёулаа хамтдаа мэргэжлийн

эмчид хандан эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орж, жирэмсэн болохын өмнө бие

бялдар болон сэтгэл санааны хувьд өөрсдийгөө бэлтгэх хэрэгтэй.

• Харин төлөвлөөгүй буюу бие бялдар, сэтгэл санааны хувьд ямар ч бэлтгэлгүй байх үед

жирэмсэн болсны улмаас зарим хүн үр хөндөлт хийлгэх эрсдэлтэй алхмыг сонгодог. Энэ

нь олон сөрөг үр дагавар бий болгодог. Үр хөндөлтийн улмаас хэрвээ үрэвсэл үүсвэл

үргүйдэлд ч хүргэж болзошгүй.

• Үр хөндөлт нь жирэмслэхээс сэргийлдэг арга биш, харин хүсээгүй жирэмслэлтийг

тасалдаг хор уршигтай зүйл гэдгийг санаж байх хэрэгтэй. Иймээс хүсээгүй

жирэмслэлтийн улмаас үр хөндөлт хийлгэхгүй байх нь чухал.

• Хүсээгүй жирэмслэлтийн үед хувь хүн болон хосууд мэргэжлийн эмч, зөвлөгөө өгөгч

нарт хандан мэдээлэл авах хэрэгтэй. Тухайлбал, өрхийн эмнэлэг, сургуулийн эмч, “Өсвөр

үеийн ирээдүйн босго” төвийн эмч эсвэл зөвлөгөө өгөгч, дүүргийн гэр бүл төлөвлөлтийн

кабинетийн эмч нарт хандаж болно.

СУРГАЛТЫН ЯВЦ

“Хүсээгүй жирэмслэлт ба үр хөндөлт” гэсэн сэдвийг судална.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Хүсээгүй жирэмслэлт, түүний шалтгаан ба шийдвэр

Суралцагчдаас дараах асуултыг асууж, тэдний хэлсэн санааг самбарт, эсвэл дэлгэц цаасан

дээр бичиж тэмдэглэнэ.

Хүсээгүй жирэмслэлт юунаас болж үүсдэг вэ? Үүнд юу нөлөөлдөг вэ?

Гарч болох хариулт:

Бэлгийн хостойгоо жирэмслэхээс сэргийлэх тухай ярилцдаггүй.

Жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн талаар хангалттай сайн мэддэггүй.

Жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийг худалдан авах боломж хомс.

Гэр бүл төлөвлөлтийн талаар мэдлэг хомс.

Аливаа зүйлд сэтгэлийн хөдөлгөөнөөр ханддаг.

Хийж буй зүйлийнхээ үр дагаврын талаар урьдчилан боддоггүй гэх мэт.

Суралцагчдыг зургаан бүлэгт хувааж, бүлгүүдэд дараах даалгаврыг өгч гүйцэтгүүлнэ. Бүлэг

тус бүр өөрт оногдсон асуултын дагуу хамтран ярилцаж, хариултыг нэгтгэн, дэлгэц цаасан

бичиж тэмдэглэнэ.

1 болон 2 дугаар бүлэг - Хүсээгүй жирэмслэлтэд хүрэхгүй байх боломжтой юу? Үүний

тулд өсвөр үеийнхэн, залуучууд болон бусад хүн юу хийх ёстой вэ?

3 ба 4 дүгээр бүлэг - Хүсээгүй жирэмслэлтийн үед хүмүүс ихэвчлэн ямар шийдвэр

гаргадаг вэ? Тэдгээр шийдвэр бүрийн давуу болон сул тал нь юу байж болох вэ?

5 ба 6 дугаар бүлэг – Хүсээгүй жирэмслэлтийн үед хувь хүн болон хосууд хэнд ханддаг

вэ? Тусламж дэмжлэг, зөвлөгөө авахын тулд хэнд хандах хэрэгтэй вэ?

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

“Үр хөндөх ба шийдвэр гаргах”

Үр хөндөхийн хор уршгийн тухай судална. Үр хөндөх гэж юуг хэлэх вэ? Үр хөндөх талаар та

бүхэн юу гэж боддог вэ? гэсэн асуулт асууна. Тэдний хэлсэн зүйлийн гол санааг самбарт эсвэл

дэлгэц цаасан дээр тэмдэглэнэ. Үүний дараа нөөц хэрэглэгдэхүүн 9.1-д байгаа үр хөндөлтийн

тухай материалыг суралцагч бүрт тараан өгч уншуулна. Унших явцдаа уг материал дээр дараах

тэмдэглэгээг хийхийг зөвлөнө.

a. Хэрвээ таны хувьд шинэ мэдээлэл бол (+) тэмдэг

b. Хэрвээ таны мэддэг зүйл бол (√) тэмдэг

c. Хэрвээ тухайн мэдээлэл таны мэддэгээс зөрүүтэй бол (-)

d. Хэрвээ тодруулж асуух шаардлагатай бол (?) тэмдэг тавина.

Уншиж дуусаад дээрх тэмдэглэгээний дагуу хамтран ярилцана. Тухайлбал, суралцагчдаас

тэдний шинээр мэдэж авсан зүйл нь юу байсан, тодруулж асуух зүйл юу байна вэ? гэх мэт

асуултаар хамтран ярилцана.

Дараа нь суралцагчдыг гурав гурваараа хамтран хувь хүн болон хосууд хүсээгүй жирэмслэлтээс

сэргийлэх, хамгаалалт хэрэглэхийн ач холбогдлыг ойлгуулах талаар залуучуудад зориулсан

зөвлөмж боловсруулах даалгаврыг гүйцэтгэнэ.

Багууд зөвлөмжөө боловсрууж дуусахаар бүх багийн зөвлөмжийг ханан дээр нааж байрлуулна.

Багын гишүүдийг хооронд хольж эсвэл нийт суралцагчдыг дахин 4-5 хүнтэй багт хуваан,

хананд байрлуулсан зөвлөмжтэй танилцаж, тэдгээрийг шалгаруулна.

Хамгийн шилдэг зөвлөмж боловсруулсан багийн гишүүдийг шагнаж урамшуулна. Сайн

зөвлөмж боловсруулсан эхний 2-3 багийг шагнаж болно.

ДҮГНЭЛТ

Дараах асуултаар ярилцан энэ сэдвийг дүгнэнэ.

Энэ сэдвээр шинээр юу мэдэж авсан бэ?

Хүсээгүй жирэмслэлтийн гол шалтгаан нь юу вэ?

Хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх ямар арга байна вэ?

Үр хөндөх нь жирэмслэхээс сэргийлэх арга мөн үү?

Үр хөндөх нь ямар хор уршигтай вэ?

70 71

МОДУЛЬ 10: СЭДЭВ 9

БЭЛГИЙН ЭРҮҮЛ МЭНД БА ЭРҮҮЛ АХУЙ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 9.1

ҮР ХӨНДӨЛТИЙН ТУХАЙ

Үр хөндөх гэдэг нь ихэнхдээ хүсээгүй жирэмслэлтийг мэс заслын болон эмийн аргаар таслан

зогсоохыг хэлнэ. Зарим тохиолдолд хүүхэдтэй болохыг хүссэн ч жирэмслэлт нь эхийн амь

насанд аюултай, эсвэл ургийн гаж хөгжлийн үед эмнэлгийн заалтаар үр хөндөх тохиолдол бий.

Хувь хүн болон хосууд гэр бүл төлөвлөлтийн талаар мэдлэгтэй байж, хэзээ хүүхэдтэй болохоо

төлөвлөж байгаа бол эхнэр, нөхөр хоёулаа хамтдаа мэргэжлийн эмчид хандан, эрүүл мэндийн

үзлэг шинжилгээнд орж, жирэмсэн болоход бие бялдар болон сэтгэл санаагаа бэлтгэх нь

хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэхэд тустай бөгөөд үр хөндөхөд хүрэхгүй байх боломжтой.

Үр хөндүүлэх ихэнх шалтгаан нь хүсээгүй жирэмслэлт байдаг. Хүсээгүй жирэмслэлтийн

нийтлэг шалтгаан нь жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн талаар мэддэггүй, мэдсэн ч

зарим нь огт хэрэглэдэггүй, эсвэл зөв хэрэглэж чаддаггүй, эсвэл найдваргүй арга хэрэглэдэг,

хэрэглэсэн арга нь үр дүнгүй болох зэрэгтэй холбоотой байдаг.

Үр хөндөхийг зарим улс оронд хуулиар хориглосон байдаг бол заримд нь зөвшөөрсөн байдаг.

Үр хөндөхийг чөлөөтэй болгосон улс орны тоонд манай орон багтдаг. Уламжлал, соёл, шашин

шүтлэг нь үр хөндөлтөд хандах хувь хүний хандлагад нөлөөлдөг.

Үр хөндөлтийг эрт үеийн, хожуу үеийн гэж ангилдаг. Эрт үеийн үр хөндөлт буюу жирэмсний

эхний 12 долоо хоног дотор үр хөврөлийг авах ажилбарыг эмэгтэйн өөрийнх нь хүсэлтээр

эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөл бүрдсэн, гарч болох хүндрэлээс сэргийлэх, эмчлэх

бэлтгэлийг бүрэн хангасан, хүндрэл гарсан тохиолдолд найдвартай эмчлэх, 24 цагаар үйлчилгээ

үзүүлэх эмнэлэгт хийдэг. Хожуу үеийн үр хөндөлт буюу жирэмсний 13 долоо хоногоос 22 долоо

хоногийн дотор жирэмслэлтийг эмнэлгийн аргаар таслах ажилбарыг мэргэжлийн эмч нарын

дүгнэлт, зөвлөгөөний шийдвэрээр гүйцэтгэдэг.

Үр хөндөхийг ямар ч аргаар хийсэн жирэмсний хугацаа чухал бөгөөд эхний гурван сард

мэргэжлийн ур чадвар сайтай эмч хийх ёстой. Хэрвээ үр хөндөх зайлшгүй шаардлага гарвал

цэвэр ариун, халдвар хамгааллын шаардлага хангасан эмнэлгийн нөхцөлд, зохих дүрэм

аргачлалын дагуу, нарийн мэргэжлийн мэргэшсэн эмчээр хийлгэвэл хүндрэл бага гарна.

Үр хөндөх нь жирэмслэлтээс сэргийлдэг арга биш, харин хүсээгүй жирэмслэлтийг тасалж буй

хор уршигтай зүйл гэдгийг санаж байх хэрэгтэй. Иймд аль болохоор хүсээгүй жирэмслэлтийн

улмаас үр хөндүүлэхгүй байх нь чухал.

Үр хөндөлтийн улмаас гарах хүндрэлийг эрт үеийн, хожуу үеийн гэж ангилан авч үздэг. Эрт

үеийн хүндрэлд цус алдах, үжил халдвар хамрагдана. Харин хожуу үеийн хүндрэл нь үрэвслийн

улмаас үүсэх үргүйдэл юм.

Үр хөндөлтийн хүндрэлд маш олон хүчин зүйлс нөлөөлнө. Жирэмсний эхний гурван сарын

хугацаанд үр хөндөлтийг мэргэжлийн ур чадвар сайтай хүн хийсэн тохиолдолд үр хөндөлтөөс

гарах эндэгдэл цөөн байхад жирэмсний хоёр дахь гурван сард хийсэн үйлдэл нь илүү

эрсдэлтэй.

Сэдэв 10

БЭЛГИЙН ЭРҮҮЛ МЭНД БА

ЭРҮҮЛ АХУЙ

72

73

МОДУЛЬ 10: СЭДЭВ 10

БЭЛГИЙН ЭРҮҮЛ МЭНД БА ЭРҮҮЛ АХУЙ

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Хувь хүн нөхөн үржихүйн эрхтнүүдээ хайрлан хамгаалах нь ирээдүйд эрүүл саруул эцэг

эх болж, аз жаргалтай, сэтгэл дүүрэн амьдрах нэгэн үндэс болно. Өсвөр насныхан бэлэг

эрхтэнд гарах өөрчлөлтөд ихээхэн санаа зовох нь бий.

• Нас бие гүйцсэн хүн болоход бэлтгэгдэж буй энэхүү хэвийн үзэгдлийн талаар зөв

мэдлэгтэй байх нь чухал. Насанд хүрсэн хүмүүс ч бэлгийн эрүүл ахуйн талаар буруу ташаа

мэдээлэлтэй байх нь бий.

• Охид, эмэгтэйчүүд сарын тэмдэг ирсэн үед тампон, ариун цэврийн хэрэглэлээ 2-3 цагийн

зайтай сольж, өдөр бүр шүршүүрт орон, дотуур хувцсаа сольж хэвших хэрэгтэй.

• Дулааны улиралд хөвөн даавуун дотуур хувцас өмсөх нь тохиромжтой. Ийм хувцас нь

агаар сайн нэвтрүүлдэг тул илүү цэвэр, таатай мэдрэмж төрүүлдэг.

• Охид, хөвгүүд хөх, төмсгөө шалгаж хэвшсэнээр эдгээр эрхтний хавдар үүсвэл эрт

илрүүлэх бүрэн боломжтой.

СУРГАЛТЫН ЯВЦ

“Бэлгийн эрүүл мэнд ба эрүүл ахуй” сэдвийг судална.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Охид, эмэгтэйчүүд болон хөвгүүд, эрэгтэйчүүдийн бэлгийн эрүүл ахуй

ЗОРИЛГО

Эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн бэлгийн эрүүл мэндийн зарим асуудал болон бэлгийн эрүүл

ахуйн талаар судална.

ЗОРИЛТ

Тус сэдвийг судалснаар суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна. Үүнд:

• Охид эмэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэнд, эрүүл ахуйн тухай мэддэг болох.

• Хөвгүүд, эрэгтэйчүүд бэлгийн эрүүл ахуйн ямар дэглэм баримтлахыг мэддэг болох.

• Бэлгийн харилцааны үед эрүүл ахуйн дэглэм хэрхэн сахих талаар мэдлэгтэй болох.

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар.

• Самбарын үзэг, эсвэл шохой.

• Ариун цэврийн хэрэглэл - “Дамск”.

• “Хөхөө өөрөө шалгах тухай“ (Нөөц хэрэглэгдэхүүн 10.1)-бүлгийн тоогоор.

• “Төмсгөө өөрөө шалгах тухай“ (Нөөц хэрэглэгдэхүүн 10.2)-бүлгийн тоогоор.

Бэлгийн эрүүл ахуйн талаар мэддэг гэж бодож байгаа бол мэдэх нь өөрөө үйлдэнэ, хийж чадна

гэсэн үг биш гэдгийг сануулна. Түүнчлэн ичиж эмээх шаардлагагүйг хэлж ойлгуулна. Ангид

байгаа эрэгтэй суралцагчдыг нэг бүлэгт 5-6 хүн байхаар тооцож 2-3 бүлэг, эмэгтэйчүүдийг энэ

маягаар бүлэгт хуваана.

Үүний дараа эмэгтэйчүүдийн бүлэгт охид, эмэгтэйчүүдийн бэлгийн эрүүл ахуй, эрэгтэйчүүдийн

бүлэгт хөвгүүд, эрэгтэйчүүдийн бэлгийн эрүүл ахуй сэдвийн хүрээнд юу багтах, эрүүл ахуйн

дэглэм хэрхэн сахих талаар хэлэлцэж, том цаасан дээр саналаа бичих даалгавар өгнө.

Бүлгүүд бичиж дууссаны дараа эмэгтэйчүүдийн бүлгүүд хийсэн бүлгийн ажлаа солилцоно.

Эрэгтэйчүүд мөн энэ мэтээр хоорондоо солилцоно. Тухайн хүйсийн зөвхөн ганц бүлэг байвал

нэмж дэлгэрүүлж ярилцаад бичнэ. Бүлэг тус бүр нөгөө бүлгийнхний бичсэн ажлыг уншаад,

засах болон нэмэх зүйл байвал өөр өнгийн маркераар бичиж тэмдэглэнэ.

Бүгд даалгавраа хийж дуусаад, бүлэг бүрт өөрсдийнх нь бүлгийн ажлыг буцаан өгнө. Ингээд

бүлэг бүрээс нэг хүн өөрсдийн хийсэн зүйл, мөн дараагийн бүлгийн нэмсэн болон зассан

зүйл байвал хамт танилцуулна. Эхлээд эрэгтэйчүүдийн эрүүл ахуйн талаар хоёр бүлгээс

танилцуулах хүмүүс нэгэн зэрэг гарч ирээд, эхний бүлэг танилцуулж байх явцад хоёр дахь

бүлгийн гишүүн өөрсдийн хийсэн ажилд нь яг ижил санаа байвал түүний өмнө + тэмдэг тавина.

Дараагийн бүлэг хийсэн ажлаа танилцуулахдаа зөвхөн өмнөх бүлгийн танилцуулгад гараагүй

санааг нэмж танилцуулна.

Багш энэ мэтээр бүх бүлгийн ажлын танилцуулгын дараа тэдний хийсэн зүйлд буруу зөрүү

зүйл байвал засч үндсэн мэдээлэл дэх материал болон үзүүлэнг танилцуулна. Бэлгийн эрүүл

ахуйн талаар ярилцахад хэцүү, хүндрэлтэй зүйл байгаа эсэхийг лавлана. Өөрийн төдийгүй

эсрэг хүйсийн хүмүүсийн бэлгийн эрүүл ахуйг мэдсэнээр хамтрагчтайгаа аз жаргалтай

амьдрах үндэс болдгийг тайлбарлана. Үүнд ичиж зовох зүйл байхгүйг хэлж, бэлгийн эрүүл

ахуйг сахисны ач тусыг талаар хамтран ярилцаж, дүгнэнэ.

74 75

МОДУЛЬ 10: СЭДЭВ 10

БЭЛГИЙН ЭРҮҮЛ МЭНД БА ЭРҮҮЛ АХУЙ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Бэлгийн харилцааны эрүүл ахуй

Бэлгийн харилцааны эрүүл ахуйн тухай үндсэн мэдээллээс танилцуулна. Үйл ажиллагаа 1-д

ажилласан бүлгээрээ бэлгийн харилцааны эрүүл ахуйд өөр юуг нэмж оруулах, юунд анхаарах

талаар бүлгийн ажил хийнэ. Бүлэг тус бүр бэлгийн дур таашаал авахын тулд бэлгийн эрүүл

мэндтэй холбоотой анхаарах ямар асуудлууд байдгийг тодорхойлно.

Үйл ажиллагааг хийж гүйцэтгэсний дараа бүлгийн нэг гишүүн ажлаа танилцуулна. Давхардсан

санаа байвал өмнөх үйл ажиллагааны нэг адил алгасна. Дараа нь ямар асуудлаар бүгд санал

нийлэх, ямар асуудлаар санал нийлэхгүй байгааг хамтран ярилцана. Санал үл нийлэх зүйлсийн

талаар хүмүүс хаанаас мэдээлэл авдаг, тэдгээрийн талаар зарим хүмүүс яагаад өөр өөр үзэл

бололтой байдгийг асууж хамтран ярилцана.

Багш бүлгийн ажлыг дүгнэж дутуу үлдсэн, засч залруулах зүйлийг хэлж өгнө.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Багш бэлгийн харилцааны эрүүл ахуйг сахихын ач холбогдлыг танилцуулж дүгнэнэ.

ДҮГНЭЛТ

Дараах асуултын дагуу ярилцаж, тухайн сэдвийг дүгнэнэ.

Энэ сэдвийн хүрээнд ямар шинэ зүйлийг мэдэж авсан бэ?

Энэ сэдвийг судалснаар танд ямар зүйл хамгийн ач холбогдолтой санагдсан бэ?

Сурч мэдсэн зүйлээс юуг нь үе тэнгийнхэн, хүмүүс сайн мэдэж аваасай гэж бодогдсон

бэ? Яагаад?

Мэдсэн зүйлээ та амьдрал дээр хэрхэн ашиглах вэ?

Та түүнийг байнга анхаарч дадал хэвшил болгохын тулд юу хийх хэрэгтэй гэж бодож

байна?

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 10.1

ХӨХӨӨ ӨӨРӨӨ ШАЛГАХ ТУХАЙ

Хөхний хавдар түгээмэл байдаг учир хөхөндөө үзлэг тогтмол, зөв хийж сурах нь чухал байдаг.

Шилжилтийн наснаас эхлэн цэвэрших нас хүртэл болон түүнээс хойш хугацаанд ч хөхөнд

өөрчлөлт гарч байдаг байна. Эдгээр нь хэвийн зүйл юм. Зарим эмэгтэйд хөхөөр өвдөх, хавдах,

бэрсүүтэх, хөхний товчноос шингэн зүйл гарах зэрэг хэвийн бус өөрчлөлт гардаг. Хэдийгээр

эдгээр шинж тэмдэг нь хөхний хорт хавдрын бус үед тохиолдож болох ч эмэгтэйчүүд үүнд

маш ихээр санаа зовдог. Биений юм үзэгдэхийн өмнөх үед хөхний эдэд илүүдэл шингэн

хуримтлагддаг учраас хөхний хэмжээ бага зэрэг томорч, хөндүүр болох нь бий. Энэ шингэн

шимэгдэхэд хөх хэвийн хэмжээндээ орох нь сар бүр тохиолдож болно.

Хөхөндөө үзлэг хийх аргачлал:

Бүсэлхийгээ хүртэл нүцэглээд толинд хар. Гараа биеийн дагуу унжуулсан, 2 гараа толгойны

ард авсан, эсвэл 2 гараа ташаандаа авсан байдлаар толинд цээжээ харан хөхөн дээрээ

ямар нэг хонхорхой, овгор, ургацаг эсвэл арьсан дээр ямар нэг өөрчлөлт байгаа эсэхийг

хар.

Зүүн гараа толгойныхоо ард авч баруун гарынхаа хурууны өндгөөр хөхөө зөөлөн тэмтэрч

үз. Хурууны өндгөөр хөхний товчийг тойруулан тойрог, шулуун, эсвэл од маягаар төвөөс

зах руу гурван чиглэлийн аль нэгийг сонгон тэмтэрч шалгана.

Хөхний толгойг долоовор ба эрхий хуруугаар зөөлөн чимхэн ямар нэг зүйл, шингэн ялгадас

гарч байгаа эсэхийг үз.

Хөх ба суганы хонхор хоорондын зай буюу хөхний хэсэг, нөсөө, хөхний товч хавиар шалгах

хэрэгтэй. Хэрэв нэг хөхөө хангалттай шалгасан гэж үзвэл нөгөө хөхөө дээрх байдлаар

шалгана.

Нуруугаараа дээш харж хэвтээд зүүн мөрнийхөө доор дэр ивэн зүүн хөх орчмын хэсэг, нөсөө,

хөхний товчийг тэмтэрч үзнэ. Дараа нь баруун хөхөө дээрхийн адил үзнэ.

Хэвийн бус ямар өөрчлөлтүүд илэрч болох вэ?

Янз бүрийн бэрсүү тэмтрэгдэх.

Хөхний арьс улайж барзайх, хөндүүрлэж хавдах.

Хөхний аль нэг хэсэгт хэлбэр нь өөрчлөгдөн арьс хонхойх.

Хөхний товч татагдан цааш хонхойх.

Хөхнөөс цусархаг буюу идээрхэг ялгадас гарах.

Ямар насны хүмүүс хөхөө шалгах ёстой вэ?

Бүх насны эмэгтэйчүүд хөхний хавдраар өвдөж болох ба нас ахих тутам энэ өвчнөөр өвдөх

эрсдэл нэмэгдэнэ. Хөхний хорт хавдраар өвдөж болзошгүй эрсдэлтэй хүмүүст:

Эгч, ээж нь 50-иас өмнөх насандаа хөхний хорт хавдраар өвчилж байсан.

Нэг хөхөнд нь хорт хавдар илэрч байсан хүмүүс.

Хүүхэд төрүүлж байгаагүй эмэгтэйчүүд.

Анхны хүүхдээ 35-аас дээш насандаа төрүүлсэн.

Анхны биений юм нь хэт эрт ирсэн.

50-иас хойш насандаа цэвэршсэн эмэгтэйчүүд хамаарна.

Хэр давтамжтай, хаана, хэзээ хийх ёстой вэ?

Ихэнх эмэгтэйчүүд усанд орж байх үедээ хөхөө шалгах нь зохистой гэж үздэг. Учир нь савантай

гөлгөр арьсан дээр ямар нэг өөрчлөлт амархан мэдэгддэг байна. Сард тогтмол нэг өдөр буюу

биений юм дууссанаас хойш 2-3 хоногийн дараа шалгавал хөх зөөлөрч хэвийн байдалдаа

76 77

МОДУЛЬ 10: СЭДЭВ 10

БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАР БА ХДХВ/ДОХ

орсон байх тул шалгахад хялбар байдаг. Цэвэршсэн эмэгтэйчүүд сарын эхний нэг тогтмол

өдрийг сонговол зохистой. Хөхөө мэргэжлийн эмчид 20-40 насандаа 3 жилд 1 удаа, 40-өөс

дээш насандаа жил бүр үзүүлж байх хэрэгтэй. Хөхний рентген зургийг 40 хүртэлх насандаа

шаардлагатай тохиолдолд, 40-49 насандаа 1-2 жилд нэг удаа, 50-с дээш насандаа жил бүр

хийлгэж байх ёстой.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 10.2

ТӨМСГӨӨ ӨӨРӨӨ ШАЛГАХ ТУХАЙ

Төмсөг нь эр бэлгийн хоёр хос булчирхай бөгөөд хуухнагт байрлана. Эр бэлгийн эсүүдийг

боловсруулах, эр бэлгийн дааврыг ялгаруулах үүрэгтэй. Төмсөгний ар талд төмсөгний

дайвар байрлах ба эр бэлгийн эс төмсөгнөөс гарч үүгээр дамжих явцдаа гүйцэд

боловсордог.

Төмсөгний хавдар цөөн бус тохиолддог. Төмсөгний хавдрыг эрт оношловол төгс эмчлэгдэх

боломжтой.

Төмсгөө шалгах аргачлал :

Толины өмнө зогсч хуухнагаа сайтар ажиглан гадна талаас нь ажиглагдах өөрчлөлт

байгаа эсэхийг шалгана.

Дараа нь 2 гарын эрхий, долоовор, дунд хуруунуудаараа зөөлөн тэмтэрнэ. Эрхий

хуруунуудаа төмсөгний дээд талд, дунд ба долоовор хуруунуудаа төмсөгний доод хэсэгт

байрлуулан төмсгүүдээ ээлжлэн тэмтэрч үзнэ.

Төмсгөө шалгах үед мэдрэгдэж болох өөрчлөлт:

Ямар нэг зангилаа, овгор товгор зүйлс. Төмсөгний урд болон хажуу талд ямар нэг овгор

зүйлс тэмтрэгдэх ёсгүйг санах хэрэгтэй. Харин төмсөгний ар талд төмсөгний дайвар

зангилаа мэт тэмтрэгдэж болохтой андуурч болохгүй. Эргэлзээтэй тохиолдолд эмчид

хандаж шалгуулсан нь дээр.

Төмсөг таталдах, эвгүй оргих.

Төмсөг орчмоор өвдөх.

Төмсөгний хэмжээ, нягтрал, хатуу зөөлөн нь жирийн байдгаас өөрчлөгдөх.

Ихэнх эрчүүдийн төмсөг хоорондоо хэмжээгээрээ ялгагддаг ч, аль нэг нь өмнө байснаасаа

өөр байдлаар өөрчлөгдсөн бол сэжигтэй учраас эмчид очиж, шинжилгээ өгөх хэрэгтэй.

Ямар насны хүмүүс хийх ёстой вэ ?

14-өөс дээш насны бүх эрчүүд төмсгөө өөрөө шалгах үзлэгийг тогтмол хийх ёстой. Төрөх

үед төмсөг нь хуухнагтаа буугаагүй буюу 6 нас хүртэл нь, эсвэл одоог болтол буугаагүй болон

төмсгийг буулгах зорилгоор мэс засал хийлгэсэн хүмүүст төмсөгний хавдар үүсэх эрсдэл

илүү байдаг тул үзлэгийг маш хянуур, байнга хийх ёстойг санах хэрэгтэй.

Хэр давтамжтай, хаана, хэзээ хийх ёстой вэ ?

Сард нэг удаа хийх ба халуун усанд орсны дараа хийвэл тохиромжтой, учир нь халууны

үйлчлэлээр хуухнаг сунаж, төмсөгийг тэмтрэхэд илүү хялбар болно.

Ямар хугацаа шаардагдах вэ?

Төмсгөө шалгахад ердөө 3 мин хугацаа шаардах ба хийхэд маш хялбар.

Сэдэв 11

БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ

ХАЛДВАР БА ХДХВ/ДОХ

78

79

МОДУЛЬ 10: СЭДЭВ 11

БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАР БА ХДХВ/ДОХ

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Бэлгийн замаар дамжих халдварын шинж тэмдэг нь эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс эрт

илэрдэг, учир нь тэдний бэлэг эрхтэн нь биеийн гадна хэсэгт байрлах бөгөөд харахад

хялбар байдаг.

• Олонх хүнд, ялангуяа эмэгтэйчүүдэд эхэн үедээ бэлгийн замаар дамжих халдварын ямар

ч шинж тэмдэг илрэхгүй байх нь бий. Гэвч халдвар биеийн дотор байж хор учруулсаар

байдаг. Халдвартай хүмүүс эрүүл мэт харагддаг учраас өөрсдөө ч мэдэлгүйгээр бусдад

халдвар тараана.

• Ихэнх бэлгийн замаар дамжих халдвар нь эмчлэгдэх боломжтой ч, зарим халдвар

эмчлэгддэггүй. Бэлгийн замаар дамжих халдварыг эрт, бүрэн эмчлээгүйгээс үргүй болох,

эрэгтэйн шээсний сүв гэмтэх, жирэмслэлтийн үед хүүхэд нь зулбах, төрөх үед хүндрэл

гарах гэх мэт эрүүл мэндийн ноцтой асуудал үүсч болно.

• Жирэмсэн эхээс хүүхдэд нь бэлгийн замаар дамжих халдвар дамжиж болно. Хэрвээ

ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл шууд эмчид очиж үзүүлэх хэрэгтэй.

СУРГАЛТЫН ЯВЦ

Бэлгийн замаар дамжих халдвар ба ХДХВ/ДОХ-ын талаар судална.

ЗОРИЛГО

Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ/ДОХ халдварлах зам, илрэх шинж тэмдгийн тухай

судална. Бэлгийн замаар дамжих халдварын бие махбод болон сэтгэл санаанд үзүүлэх үр

нөлөөний талаар судална.

ЗОРИЛТ

Тус сэдвийг судалснаар суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна. Үүнд:

• Бэлгийн замаар дамжих халдвар болон ХДХВ/ДОХ-ын тухай ойлголттой болох.

• Бэлгийн замаар дамжих халдварын эрэгтэй, эмэгтэй хүмүүст илрэх шинж тэмдгийг танин

мэдэх.

• Бэлгийн замаар дамжих халдвар нэг хүнээс нөгөөд хэрхэн дамждаг тухай мэдэх.

Бэлтгэх зүйл

• Том цаас эсвэл самбар.

• Самбарын үзэг эсвэл шохой.

• “Халдвар дамжих эрсдэлийн сонжоо” (Нөөц хэрэглэгдэхүүн 11.1)-суралцагч тус бүрт нэг

хувь.

• “Халдвар дамжих эрсдэлийн сонжоо” Хариу (Нөөц хэрэглэгдэхүүн 11.2).

• Урьдчилан бэлтгэсэн дэлгэц цаас: “Эрсдэлгүй, бага эрсдэлтэй, өндөр эрсдэлтэй”

• Олшруулсан кейс зохиомж. (Нөөц хэрэглэгдэхүүн 11.3)

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Бэлгийн замаар дамжих халдвар

Дараах асуултаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Суралцагчид энэ талаар тийм ч сайн мэдэхгүй байж болох тул тэднээс үүнтэй холбоотой юу

мэддэг болохыг асууна. Мэддэг зүйл дээр нь тулгуурлан мэдээллийг танилцуулна. Энэ нь

мөн хэр их мэдээллийг та өгөх хэрэгтэйг мэдэхэд танд тусална.

Бэлгийн замаар дамжих халдвар гэж юу вэ?

Гарч болох хариулт:

Ихэвчлэн бэлгийн замаар дамжин халдварладаг өвчин буюу халдварыг хэлнэ.

Бэлгийн замаар дамжих халдварыг хэрхэн дамжиж болох вэ?

Гарч болох хариулт:

Шулуун гэдсээр, амаар, үтрээгээр бэлгийн харилцаанд орох, цус юүлэх, арьснаас

арьсанд хүрэлцэх, эхээс хүүхдэд.

ХДХВ ба ДОХ гэж юу вэ?

Гарч болох хариулт:

Ихэвчлэн бэлгийн замаар дамжин халварладаг өвчин буюу халдварыг хэлнэ.

80 81

МОДУЛЬ 10: СЭДЭВ 11

БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАР БА ХДХВ/ДОХ

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Суралцагчдад бүх халдвар дээрх замаар дамжин халдварладаггүй гэдгийг хэлнэ. Жишээлбэл,

бэлгийн хомхой арьснаас арьсанд хүрэлцэхэд халдварлаж болох ба харин ХДХВ энэ замаар

дамжин халдварлахгүй.

ХДХВ ГЭЖ ЮУ ВЭ?

ХДХВ гэдэг нь Хүний Дархлал Хомсдолын Вирус гэсэн үг. Хүний гэдэг нь зөвхөн хүний

биеийн дотор амьдарч, хүний биед нөлөөлнө гэсэн үг. Энэ нь амьтны биед, бие засах

өрөөнд, хоолонд гэх мэт бусад газарт амьдардаггүй. Дархлал гэдэг нь халдвартай

тэмцэх бие махбодын хамгаалах механизм юм. Дархлалын тогтолцоо нь бие махбод

халдварын эсрэг тэмцэхэд тусалдаг. Хомсдолын гэдэг нь дархлалын тогтолцоог эвдэж,

бие махбодын өвчинтэй тэмцэх чадварыг бууруулдаг. Вирус гэдэг нь бие махбодод орж,

өвчин үүсгэдэг бичил биетэн юм.

ХДХВ нь өвчинтэй тэмцэх бие махбодын чадварыг сулруулдаг. ХДХВ нь ДОХ өвчний

шалтгаан болно. ХДХВ-ийн халдвартай хүнд ямар ч шинж тэмдэг илрэхгүй бөгөөд ямагт

эрүүл хүн шиг харагддаг.

ХДХВ-тэй тэмцдэг эс рүү (дархлалын тогтолцоо) нэвтрэн орж дайрдаг. Энэ нь дархлалын

тогтолцоог сулруулж, ингэснээр бие махбод халдвартай тэмцэж чадахгүй болно.

ДОХ ГЭЖ ЮУ ВЭ?

ДОХ гэдэг нь Дархлалын Олдмол Хомсдол гэсэн үг. Дархлалын гэдэг нь өвчин эсэргүүцэх

тогтолцоо руу довтолж түүнийг гэмтээдэг учраас дархлалын гэж нэрлэсэн. Олдмол гэдэг

нь цаг хугацааны явцад үүсэж бий болсон гэсэн утгатай. Хомсдол гэдэг нь бие махбодын

өвчинтэй тэмцэх чадварыг бууруулдаг гэсэн утгатай. Дархлалын тогтолцоонд нөлөөлж,

түүний үйл ажиллагааг бууруулж, хомсдолд оруулдаг. Дархлалын тогтолцоо нь өндөг шиг

шууд эвдэрчихгүй; харин цаг хугацааны явцад аажмаар улам мууддаг. Бие махбод дахь

ХДХВ олшрон хуваагдаж, нэмэгдсээр дархлалын тогтолцоог доройтуулна.

Хам шинж гэдэг нь ДОХ-той хүнд илрэх өвчний шинж тэмдгийн цуглуулга буюу бүлэг

шинж тэмдэг гэсэн үг. Эдгээр шинж тэмдэг нь турж эцэх, халуурах, хуурай ханиалгах, хэт

амархан ядрах, удаан хугацаагаар суулгах гэх мэт.

ДОХ нь ХДХВ-ийн халдварын эцсийн шат. ХДХВ-ийн халдвар нь ДОХ-ын шатанд

шилжитлээ удаан хугацаатай, заримдаа 10 гаруй жил ч үргэлжилж болно. Вирусийн

нөлөөгөөр хүний биеийн дархлалын тогтолцоо суларснаас өвчнийг эсэргүүцэх чадваргүй

болж ДОХ үүснэ.

ХДХВ БОЛОН ДОХ-ЫН ЯЛГАА ЮУ ВЭ?

ХДХВ нь ДОХ-ыг үүсгэдэг вирус. ДОХ нь ХДХВ-ийн халдварын эцсийн шат юм. ДОХ-той

хүн ихэвчлэн өвчтэй байдаг. Харин ХДХВ-ийн халдвартай хүн эрүүл мэт харагддаг.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Дамжих замын сонжоо

Суралцагч бүрт “Халдвар дамжих эрсдэлийн сонжоо” (Нөөц хэрэглэгдэхүүн 11.1) материалыг

тарааж өгнө. Энэ бол шалгалт биш, гэхдээ ХДХВ-ийн халдварын талаар юу ярилцсанаа бодох

боломж олгож байгаа санамж юм.

Сонжоог бөглөхөд ойролцоогоор 10 минутын хугацаа орно. Энэ сонжоог суралцагчид бие

даан гүйцэтгэх ёстой. Сонжоогоо хийж дуусаад цааш нь түр зуур хойш тавьж, түүнийг дараа

нь хэрэглэнэ.

Дараах асуултаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Суралцагчдын саналаа илэрхийлэхийг дэмжинэ.

Та нар ХДХВ-ийн халдвар авч болох уу? ХДХВ-ийн халдвар хэрхэн дамждаг вэ?

Гарч болох хариулт:

ХДХВ нь дараах гурван замаар дамждаг. Бэлгийн замаар (үтрээ болон шулуун гэдсээр),

цусаар (өөрөөр хэлбэл, халдвартай цус юүлэх, зүү тариур дундаа хэрэглэх), эхээс

хүүхдэд (жирэмсэн үед халдвар эхэст нөлөөлсөн бол, төрөх үед, хөхний сүүгээр).

Биеийн ямар шингэнд ХДХВ агуулагддаг вэ?

Гарч болох хариулт:

Цус, үрийн шингэн, үтрээний шүүрэл, хөхний сүү

Ямар үйл ажиллагааны үед эдгээр шингэн нэг хүний биеэс нөгөө хүний бие рүү шилждэг вэ?

Гарч болох хариулт:

Мансууруулах бодисыг тарьж хэрэглэх үед (зүү тариурыг дундаа хэрэглэх), шулуун

гэдсээр, үтрээгээр, амаар бэлгийн хавьтал хийх*, хөхөөр хооллох, хүүхэд төрөх

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Амаар бэлгийн хавьтал хийхэд ХДХВ шүлсээр дамжин халдварлахгүй, гэхдээ энэ нь

эрсдэлтэй. Амаар бэлгийн хавьтал үйлдэх үед аманд ямар нэгэн шарх шалбархай үүсч болох

ба энэ үед үрийн шингэн, үтрээний шүүрлээр ХДХВ дамжин халдварлаж болно.

ХДХВ-ийн халдварын нүдэнд харагдахуйц ямар шинж тэмдэг байдаг вэ? Бусад бэлгийн замаар

дамжих халдвараас энэ нь юугаараа ялгаатай вэ?

Гарч болох хариулт:

ХДХВ-ийн халдварын эхэн үед нүдэнд харагдахуйц ямар ч шинж тэмдэг илрэхгүй.

ХДХВ нь лабораторийн аргаар шинжлэхээс нааш мэдэгдэхгүй.

Ямар зүйл ХДХВ-ийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг вэ?

Гарч болох хариулт:

Олон бэлгийн хавьтагчтай байх

Бэлгийн харилцаанд орох үедээ бэлгэвч хэрэглэхгүй байх

Зүү тариурыг дундаа хэрэглэх

Бэлгийн замаар дамжих халдвартай байх

82 83

МОДУЛЬ 10: СЭДЭВ 11

БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАР БА ХДХВ/ДОХ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Халдвар дамжих эрсдэл

Багш халдвар дамжих эрсдэлийн сонжоон (Нөөц хэрэглэгдэхүүн 11.1) дээрх зүйлийг хэрхэн

ялгаж ангилсныг хамтдаа ярилцана. Ямар нөхцөлд эрсдэлгүй, эсвэл бага, өндөр эрсдэлтэй

болохыг тодорхойлно. Үүний тулд дараах мэдээллийг дэлгэц цаасан дээр урьдчилан бичсэн

байна.

Эрсдэлгүй: Биеийн шингэн солилцоогүй байх.

Бага эрсдэлтэй: Биеийн шингэн бага зэрэг солилцох боломж бүрдсэн байх.

Өндөр эрсдэлтэй: Цус, үрийн шингэн, үтрээний шүүрэл, хөхний сүү зэргийг солилцсон

байх.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Уг дасгал ажилд булангийн аргыг хэрэглэж болно. Жишээлбэл, “Бага эрсдэлтэй”,

“Эрсдэлгүй”, “Өндөр эрсдэлтэй” гэсэн үг цаасан дээр бичээд өрөөний өөр өөр буланд нааж

байрлуулна. Тэгээд суралцагчдыг өгөгдөл бүрт өөрсдийн сонгосон буланд очиж зогсохыг

зөвлөнө.

Өгөгдөл бүрээр ярилцана. Хэрвээ санаа нийлэхгүй зүйл гарвал, мөн тэдний юу гэж бодож

байгаа, өгөгдлийг тухайн ангилалд яагаад оруулсан шалтгааныг асууна.

Дараагийн өгөгдөл рүү шилжихийн өмнө зөв хариултыг нөөц хэрэглэгдэхүүн 11.2-ийг ашиглан

тодруулна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Хүмүүсийн хоорондох харилцаа

Суралцагчдыг 3-5 хүнтэй бүлэгт хуваана. Бүлэг тус бүрт нөөц хэрэглэгдэхүүн 11.3-т байгаа

кейс зохиомжоос нэгийг өгнө. Бүлэг уг кейсийг уншаад, гол дүрийн хүний хийх үйлдлийн

хувилбарыг гаргах даалгавар өгнө. Тэд чадах хэмжээгээрээ аль болох олон үйлдэл бодож

гаргах ёстой.

Боломжийн бүх үйлдлийг жагсаан гаргасны дараа гол дүрийн хүнд хамгийн сайн үйлдэл нь аль

нь вэ гэдгийг шийдүүлнэ. Бүлэг даалгавраа хийж дуусаад, авсан кейс болон санал болгосон

үйлдлээ бусдадаа танилцуулна.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Энэ үйл ажиллагааны гол зорилго нь суралцагчид янз бүрийн үйлдлийг гаргаж ирэхийн

зэрэгцээ хэрвээ ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эмчилгээ хийлгэдэг эсэхийг мэдэх явдал

юм. Үүнээс гадна аав ээж, эсвэл тэдэнд тусалж чадах хэн нэгэн том хүнд хэлэх алхам байж

болох ч хэрвээ ямар нэгэн шинж тэмдэг л илэрвэл тэр даруй эмчид үзүүлэх хэрэгтэй.

Бүх зохиомжийг ярилцаж дууссаны дараа эмчилгээ хийлгэхийн тулд хаана очиж болохыг

асууна. Тэд эмнэлэг, эрүүл мэндийн төв зэргийг тодорхойлж чадаж байгаа эсэхийг нягтлаарай.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 5

Хэлэлцүүлэг

Дараах асуултаар хэлэлцүүлэг хийнэ.

Бэлгийн замаар дамжих халдвараас нэрлэж чадах уу?

Гарч болох хариулт:

Бэлгийн хомхой, заг хүйтэн, тэмбүү, умдагны бөөс, хламиди, бэлэг эрхтний үү, ХДХВ-ийн

халдвар.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Бүх бэлгийн замаар дамжих халдвар болон тэдгээрийн шинж тэмдгийг суралцагчид мэдэх

нь чухал биш, харин жишээ болгон зарим бэлгийн замаар дамжих халдварын нэрийг мэддэг

байх хэрэгтэй.

Бэлгийн замаар дамжих халдварын эрэгтэй, эмэгтэй хүнд илэрдэг ерөнхий ямар шинж тэмдэг

байдаг вэ?

Самбарт эсвэл дэлгэц цаасан дээр хоёр багана болгон жагсаан бичнэ. Суралцагчид эрэгтэй,

эмэгтэй аль алинд нь илэрдэг шинж тэмдгийн талаар ярилцана. Дараах жагсаалтад багтсан

бүх шинж тэмдэг тэдний жагсаалтад багтсан эсэхийг нягтална. Эдгээр шинж тэмдэг бүх

бэлгийн замаар дамжих халдварын үед илрэх албагүй гэдгийг онцлон хэлнэ.

Бэлгийн замаар дамжих халдварын эрэгтэй хүнд илрэх үндсэн шинж тэмдэг:

Шулуун гэдэс, бэлэг эрхтний эргэн тойронд хөндүүрлэх, яр шарх гарах, булчирхай

томорч хатуурах, тууралт гарах.

Шээх үед халуу оргих мэдрэмж төрөх; ойр ойрхон шээс хүрэх.

Бэлэг эрхтэн загатнах, хорсох, хөндүүр болох.

Шодойноос хэвийн бус зүйл ялгарах.

Хуухнаг үрэвсэж, хавдах.

Бэлгийн замаар дамжих халдварын эмэгтэй хүнд илрэх үндсэн шинж тэмдэг: (эмэгтэйчүүдэд

шинж тэмдэг илрэхгүй ч байж болно)

Үтрээнээс хэвийн бус зүйл ялгарах.

Шулуун гэдэс, үтрээний амсрын эргэн тойронд хөндүүрлэх, яр шарх гарах, булчирхай

томорч хатуурах, тууралт гарах.

Үтрээний орчмоор загатнах, хөндүүрлэх, хорсох, хавдах.

Бэлгийн хавьтлын үед өвдөх.

Бэлэг эрхтэн орчимд хэвлийгээр өвдөх.

Ойр ойрхон шээс хүрэх (өөр шалтгаантай ч байж болно).

Эрэгтэй, эмэгтэй хүний хувьд ялгаатай ямар шинж тэмдэг байдаг вэ?

Гарч болох хариулт:

Эрэгтэйд илрэх шинж тэмдгийг харж болно – Энэ нь тодорхойлоход хялбар.

Эмэгтэйчүүдэд илрэх шинж тэмдэг нь тодорхойлоход ямагт хэцүү байдаг ба ямар нэгэн

шинж тэмдэг илрэхгүй ч байх магадлалтай.

84 85

МОДУЛЬ 10: СЭДЭВ 11

БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАР БА ХДХВ/ДОХ

Шинж тэмдэг хаана илрэх вэ?

Гарч болох хариулт:

Үтрээ болон шулуун гэдэсний эргэн тойронд

Шодой болон төмсгөнд

Бэлэг эрхтний эргэн тойронд

Ам болон уруулын эргэн тойронд

ДҮГНЭЛТ

Дараах асуултын дагуу ярилцаж, тухайн сэдвийг дүгнэнэ.

Энэ сэдвийн хүрээнд ямар шинэ зүйлийг мэдэж авсан бэ?

Энэ сэдвийг судлахаас өмнө таны хувьд хамгийн эргэлзээтэй ямар мэдээлэл байсан

бэ?

Түүндээ зөв хариулт олж чадсан уу?

Энэ сэдвийг судалснаар танд ямар зүйл хамгийн ач холбогдолтой санагдсан бэ?

Сурч мэдсэн зүйлээс юуг нь үе тэнгийнхэн, хүмүүс сайн мэдэж аваасай гэж бодогдсон

бэ? Яагаад?

Мэдсэн зүйлээ та амьдрал дээр хэрхэн ашиглах вэ?

Та түүнийг байнга анхаарч дадал хэвшил болгохын тулд юу хийх хэрэгтэй гэж бодож

байна?

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 11.1

ХАЛДВАР ДАМЖИХ ЭРСДЭЛИЙН СОНЖОО 1

Дараах өгөгдөл бүрийг эрсдэлгүй, бага эрсдэлтэй, өндөр эрсдэлтэй гэдгээр ангилна уу.

Эрсдэлгүй: Уг үйлдэл нь ХДХВ-ийн халдварын ямар ч эрсдэлгүй.

Бага эрсдэлтэй: Уг үйлдэл нь ХДХВ-ийн халдвар бага зэрэг авах эрсдэлтэй.

Өндөр эрсдэлтэй: Уг үйлдэл нь ХДХВ-ийн халдвар авах өндөр эрсдэлтэй.

1. Шумуулд хазуулах.

2. Нийтийн шүршүүр ашиглах.

3. Сахал болон суганы үсээ хусахдаа өөр хүний сахлын хутгыг хэрэглэх.

4. Өөр хүний шүдний сойзыг хэрэглэх.

5. Бэлгэвчгүйгээр үтрээгээр бэлгийн харилцаанд орох.

6. Цусны төвд цусаа өгөх.

7. Олон бэлгийн хавьтагчтай байх.

8. Халдвартай хостойгоо маш хүчтэй үнсэлцэх.

9. ХДХВ эерэг хүнтэй хувцсаа сольж өмсөх.

10. Чихээ цоолохдоо бусдын хэрэглэсэн зүүг усаар угааж ашиглах.

11. Дур тавиулахын тулд хосынхоо шодойг илж таалах.

12. ДОХ-той хүн таны хажууд ханиалгах.

13. Тийм ч сайн таньдаггүй хүнтэй бэлгэвч хэрэглэн бэлгийн харилцаанд орох.

14. Халдвартай хүнтэй бэлгийн хавьтал хийлгүйгээр хамт нэг оронд унтах.

15. Ижил хүйстэн хүн бэлгэвчгүйгээр шулуун гэдсээр бэлгийн харилцаанд орох.

16. ДОХ-той хүнтэй хамт амьдрах, түүнд хүрэх.

17. Халдвартай хүний бэлдсэн хоолыг идэх.

18. Хүүхдээ найздаа үлдээж, түүний сүүг хөхүүлэх.

19. Хүний ялгадастай хүрэлцэх.

20. БЗДХ-тай хэрнээ бэлгийн хавьталд орсоор байх.

21. Анх удаа бэлгийн харилцаанд орохдоо хамгаалалт хэрэглэхгүй байх.

22. Мансууруулах бодисыг судсаар тарьж хэрэглэхдээ бусдын хэрэглэсэн зүү тариурыг

ашиглах.

23. Бэлгэвч хэрэглэлгүйгээр амаар бэлгийн харилцаанд орох.

24. Халдвартай хүнтэй нэг аяганаас уух.

25. ХДХВ эерэг хүнийг хазсан шумуул таныг хазах.

1 Adapted from Ghana Red Cross, Session Manual, p. 7 – 8

86 87

МОДУЛЬ 10: СЭДЭВ 11

БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАР БА ХДХВ/ДОХ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 11.2

ХАЛДВАР ДАМЖИХ ЭРСДЭЛИЙН СОНЖОО. ХАРИУ

Эрсдэлгүй: Уг үйлдэл нь ХДХВ-ийн халдварын ямар ч эрсдэлгүй.

Бага эрсдэлтэй: Уг үйлдэл нь ХДХВ-ийн халдвар бага зэрэг авах эрсдэлтэй.

Өндөр эрсдэлтэй: Уг үйлдэл нь ХДХВ-ийн халдвар авах өндөр эрсдэлтэй.

1. Шумуулд хазуулах. (эрсдэлгүй)

2. Нийтийн шүршүүр ашиглах. (эрсдэлгүй)

3. Сахал болон суганы үсээ хусахдаа өөр хүний сахлын хутгыг хэрэглэх. (бага эрсдэлтэй)

4. Өөр хүний шүдний сойзыг хэрэглэх. (эрсдэлгүй)

5. Бэлгэвчгүйгээр үтрээгээр бэлгийн харилцаанд орох. (өндөр эрсдэлтэй)

6. Монголдоо цусны төвд цусаа өгөх. (эрсдэлгүй)

7. Олон бэлгийн хавьтагчтай байх. (өндөр эрсдэлтэй)

8. Халдвартай хостойгоо маш хүчтэй үнсэлцэх. (эрсдэлгүй)

9. ХДХВ эерэг хүнтэй хувцсаа сольж өмсөх. (эрсдэлгүй)

10. Чихээ цоолохдоо бусдын хэрэглэсэн зүүг усаар угааж ашиглах. (бага эрсдэлтэй)

11. Дур тавиулахын тулд хосынхоо шодойг илж таалах. (эрсдэлгүй)

12. ДОХ-той хүн таны хажууд ханиалгах. (эрсдэлгүй)

13. Тийм ч сайн таньдаггүй хүнтэй бэлгэвч хэрэглэн бэлгийн харилцаанд орох (бага

эрсдэлтэй)

14. Халдвартай хүнтэй бэлгий хавьтал хийлгүйгээр хамт нэг оронд унтах. (эрсдэлгүй)

15. Ижил хүйстэн бэлгэвчгүйгээр шулуун гэдсээр ХДХВ-ийн халдвартай хүнтэй бэлгийн

харилцаанд орох. (өндөр эрсдэлтэй)

16. ДОХ-той хүнтэй хамт амьдрах, түүнд хүрэх. (эрсдэлгүй)

17. Халдвартай хүний бэлдсэн хоолыг идэх. (эрсдэлгүй)

18. Хүүхдээ найздаа үлдээж, түүний сүүг хөхүүлэх. (бага эрсдэлтэй)

19. Хүний ялгадастай хүрэлцэх. (эрсдэлгүй)

20. БЗДХ-тай хэрнээ бэлгийн хавьталд орсоор байх. (өндөр эрсдэлтэй)

21. Анх удаа бэлгийн харилцаанд орохдоо хамгаалалт хэрэглэхгүй байх. (өндөр эрсдэлтэй)

22. Мансууруулах бодисыг судсаар тарьж хэрэглэхдээ бусдын хэрэглэсэн зүү тариурыг

ашиглах. (өндөр эрсдэлтэй)

23. Бэлгэвч хэрэглэлгүйгээр амаар бэлгийн харилцаанд орох. (бага эрсдэлтэй)

24. Халдвартай хүнтэй нэг аяганаас уух. (эрсдэлгүй)

25. ХДХВ эерэг хүнийг хазсан шумуул таныг хазах. (эрсдэлгүй)

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 11.3

ЗОХИОМЖУУД

Бат юу хийх вэ?

1. Бат Сандаг хоёр найзынхаа төрсөн өдрийн баярт уригджээ. Бат үдэшлэгт очихыг маш

их хүсч, харин Сандаг үдэшлэгт очих хүсч байгаагаа мэдэрч байв. Эцэст нь тэр хоёулаа

үдэшлэгт очсон ба тэнд үеийн олон охид, хөвгүүд ирсэн байв. Үдэшлэгийн дунд хэрд Бат

түүнээс нэг ангиар ахиу Гэрлээ гэдэг аятайхан охинтой танилцжээ. Тэд ярилцангаа цагийг

маш сайхан өнгөрүүлж байв. Үдэшлэгийн дараа тэд нэг газар сууж үргэлжлүүлэхийг

хүсчээ. Тиймээс тэд Гэрлээгийн найзын гэр рүү явахаар шийдсэн байна. Сандаг тэдэнтэй

хамт явахыг хүсээгүй, тиймээс тэр гэр рүүгээ явахаар шийджээ. Хэдэн өдрийн дараа

Батын хуухнаг нь хавдаж, хүрэхэд хөндүүр болсныг ажиглав.

Чимгээ юу хийх вэ?

2. Чимгээ 18 настай, тэр Бадарч гэдэг хүндэлж явдаг найз залуутай. Тэд хэд хэдэн удаа

бэлгийн харилцаанд орсон. Амралтын өдрүүдээр тэд маргалав. Учир нь Бадарч өөр нэг

охинтой танилцаж, нэг шөнө бааранд удаан суусны эцэст тэд хамт унтжээ. Үүнийг сонсоод

Чимгээ маш их сэтгэлээр унаж, найз охидтойгоо хамт бааранд очив. Тэр баарны үйлчлэгч

Түвшин гэдэг маш царайлаг залуу Чимгээ рүү сээтэгнэж үнэгүй архи авчирч өгсөн. Өглөө

нь Чимгээ Түвшингийн гэрт сэрлээ. Чимгээд бэлгийн замаар дамжих халдварын ямар

нэгэн шинж илрээгүй боловч найз нь түүнийг эмнэлэгт очиж шинжилгээ өгөх хэрэгтэй гэж

хэлсэн учраас тэрээр маш их санаа зовж байгаа.

Батжаа юу хийх вэ?

3. Батжаа бол 20 настай их сургуулийн оюутан. Тэр Чулуун, Насаа гэдэг найзуудтайгаа

биллиард тоглож цаг нөгцөөх дуртай. Тэр маш нөхөрсөг, халуун дотно хүн. Тэр снүүкер

тоглох үедээ найзуудтайгаа архи ууж, олон янзын охидтой танилцдаг. Батжаа охидын

утасны дугаарыг авахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг. Тэр ийм замаар нэлээд хэдэн

охидтой уулзсан ба тэдний заримтай нь нэг долоо хоног эсвэл хоёр долоо хоног болздог.

Тэр дандаа бэлгэвч авахаа мартдаг ба охидыг өөртэйгээ унтахыг ятгадаг. Нэг өглөө Батжаа

шодойноос нь шингэн зүйл гарахыг ажиглажээ.

Нараа юу хийх вэ?

4. Нараа Энхээ хоёр тавдугаар ангиасаа хойш найзалж байгаа. Тэд хамтдаа сургууль руугаа

явж, чөлөөт цагаа хамт өнгөрөөдөг байсан. Тэд өөрсдийн нууцыг бие биедээ ярьдаг.

Энхээд ерөөсөө найз залуу байгаагүй, гэвч Нараа есдүгээр ангиасаа хойш Эрдэнэ гэдэг

хүүтэй үерхээд гурван жил болж байна. Тэд тусдаа байдаг боловч, ихэнхдээ хамтдаа

юмуу, эсвэл бие биеийнхээ найзуудтай цагийг өнгөрөөдөг. Тэд дунд сургуулиа төгсөхөөс

зургаан сарын өмнөөс хамтдаа унтаж эхэлжээ. Нараа намар нь их сургуульд орж, Эрдэнэ

нутагтаа үлдэв. Одоо тэд зөвхөн ойролцоогоор гурван сард нэг удаа Нарааг гэртээ ирэх

үеэр л бие биетэйгээ уулздаг болсон. Сүүлийн удаад Нараа Улаанбаатарт буцаж ирсний

дараа удалгүй түүний дотуур өмд нь сонин үнэртэй, өтгөвтөр шингэн зүйл гарсан байхыг

ажиглажээ.

88 89

МОДУЛЬ 10: СЭДЭВ 12

БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ҮР ДАГАВАР БА ЭРСДЭЛ

ЗОРИЛГО

Бэлгийн замаар дамжих халдвар авах эрсдэлтэй зан үйл, халдварын үр дагавар, эрсдэлээс

сэргийлэх тухай судлах болно.

Сэдэв 12

БЭЛГИЙН ЗАМААР

ДАМЖИХ ХАЛДВАРЫН ҮР

ДАГАВАР БА ЭРСДЭЛ

ЗОРИЛТ

Энэ сэдвийг судалснаар суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна. Үүнд:

• Бэлгийн замаар дамжих халдвар ба ХДХВ-ийн халдвар авч болзошгүй эрсдэлтэй зан

үйлийг тодорхойлох.

• Эмчлүүлээгүй тохиолдолд бэлгийн замаар дамжих халдварын хожмын үр нөлөөг мэдэх.

• Бэлгийн замаар дамжих халдвар ба ХДХВ-ийн шинжилгээний ач холбогдлын талаар

ярилцах.

• Эрсдэлийг бууруулах ба урьдчилан сэргийлэх зан үйлийг тодорхойлох.

Бэлтгэх зүйл

• Бүлэг бүрт дэлгэц цаас, маркер.

• “ХДХВ-ийн халдвар даамжрах нь” (Нөөц хэрэглэгдэхүүн 12.1).

• “ХДХВ-ийн халдвар даамжралтын тухай үндсэн мэдээлэл” (Нөөц хэрэглэгдэхүүн 12.2).

• Карт эсвэл жижиг цаас – хагас нь “Таны шинжилгээний хариу эерэг гарсан.” гэсэн

бичигтэй, хагас нь “Таны шинжилгээний хариу сөрөг гарсан.” гэсэн бичигтэй байна.

(Ойролцоогоор 10 - 15 ширхэг цаас байна).

90 91

МОДУЛЬ 10: СЭДЭВ 12

БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ҮР ДАГАВАР БА ЭРСДЭЛ

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Ихэнх бэлгийн замаар дамжих халдвар нь эмчлэгддэг. Гэхдээ зарим хүн эмчлүүлэхгүй

явсаар л байдаг. Хэрэв бэлгийн замаар дамжих халдварыг эмчлүүлэхгүй бол үргүйдэл,

үрэвсэлт өвчин, дутуу төрөх, амьгүй хүүхэд төрөх зэрэг олон хүндрэл үүсдэг.

• Хүнийг гаднаас нь хараад ХДХВ-ийн халдвартай, эсвэл бэлгийн замаар дамжих халдвартай

эсэхийг хэлэх боломжгүй, учир нь халдвартай хүнд ихэнхдээ ямар нэгэн шинж тэмдэг

илэрдэггүй. Иймээс урьдчилан сэргийлэх, хамгаалах нь маш чухал.

СУРГАЛТЫН ЯВЦ

Бэлгийн замаар дамжих халдварын үр дагавар, эрсдэлээс сэргийлэх арга замын талаар

судална.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Бэлгийн замаар дамжих халдварын хожмын үр дагавар

Суралцагчдыг 3-5 хүнтэй бүлэгт хуваана. Бүлэг бүрт дэлгэц цаас, маркер өгнө. Бэлгийн

замаар дамжих халдварын улмаас бие махбодын, сэтгэл санааны, харилцааны гэх мэт олон үр

дагавар гарч болохыг тайлбарлана. Бүлгүүд бэлгийн замаар дамжих халдварын хор уршгийг

ярилцаж, гарсан санааг цаасан дээр бичнэ.

Бүлгүүд өөрсдийн хийсэн зүйлээ бусдадаа танилцуулах ба бүлгүүд хоорондоо хэлэлцүүлэг

өрнүүлнэ. Дараах зүйл багтсан эсэхийг багш нягтална. Дутуу зүйл байвал багш нэмж оруулаад,

нэмсэн зүйл дээр хэлэлцэж ярилцана.

Өвчлөл, үргүйдэл, үхэл

Хүүхэд нь халдвар авах, амьгүй хүүхэд төрөх, хараагүй болох, хүүхэд эндэх

Гэр бүлд хэрүүл маргаан гарах, гэр бүл салах

Ялгаварлагдан гадуурхагдах, доромжлол гэх мэт.

Хэлэлцүүлэг өрнүүлэхийн тулд дараах асуултыг асууна.

Бэлгийн замаар дамжих халдварын үр дагавар, хор уршгийг тодорхойлоход ямар байсан бэ?

Хэцүү байсан уу, амархан байсан уу?

Энэ дасгалаас ямар зүйл мэдэж авсан бэ?

Эдгээр мэдсэн зүйлээс таныг гайхахад хүргэсэн ямар зүйл байна вэ?

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

“ХДХВ-ийн халдвар даамжрах нь” хэлэлцүүлэг

Дараах асуултаар ярилцана.

ХДХВ ба ДОХ-ын ялгаа юу билээ?

ДОХ нь ХДХВ-ийн халдварын эцсийн шат. Энэ үед бие махбод бусад өвчнийг эсэргүүцэх

буюу халдвараас хамгаалах чадваргүй болсон байдаг. ДОХ болохоос өмнө хүн ХДХВ-ийн

халдвартай хэчнээн ч жил явж болно.

Суралцагчид хоёр хоёроороо хамтран ажиллана. Хосын нэг нь нөөц хэрэглэгдэхүүн 12 .1-т

байгаа “ХДХВ-ийн халдвар даамжрах нь” гэсэн материалыг, нөгөө нь нөөц хэрэглэгдэхүүн

12 .2-т байгаа “ХДХВ-ийн халдвар даамжралтын тухай үндсэн мэдээлэл” гэсэн материалыг

уншиж судална. Өөрийн судалсан зүйлээ хосдоо тайлбарлана.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Эрсдэлийг бууруулах ба сэргийлэх нь

Суралцагчид бүлгээр ажиллан, бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ дамжин халдварлах

эрсдэлийг бууруулах болон урьдчилан сэргийлэх арга замын зөвлөмжийг дэлгэц цаасан дээр

жагсаан бичнэ. Бүлгүүд эрсдэл бууруулах талаар өөрсдийн гаргасан зөвлөмжийг харуулсан

зураг зурж, дүрийн тоглолт хийж болно. Тэдний хийсэн зүйлийг сайжруулахад зөвлөнө. Бүлгүүд

ажлаа хийж дуусаад, эрсдэлийг бууруулах талаар гаргасан саналуудаа хамтран ярилцана. Энэ

ярилцлагын явцад дараах зүйлийг тодорхой мэдсэн эсэхийг нягтална.

Бэлгийн олон хавьтагчтай байх нь бэлгийн замаар дамжих халдвар болон ХДХВ дамжин

халдварлах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Хэрвээ бэлгийн хос нь олон хавьтагчтай, харин өөрөө үгүй байсан ч энэ нь эрсдэлийг

нэмэгдүүлнэ.

Бэлгийн замаар дамжих халдвартай байх нь ХДХВ авах эрсдэлийг нэмэгдүүлнэ.

Архи нь хүний бодох чадварыг алдагдуулдаг бөгөөд халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж,

бэлгийн харилцаанд ороход нөлөөлдөг.

Эрсдэлийг бууруулах зарим арга – суралцагчид эрсдэлийг бууруулах олон аргын талаар бодох

ёстой.

Тэвчих

Зөвхөн нэг хүнд үнэнч байх

Бэлгийн харилцаанд орох бүртээ бэлгэвч хэрэглэх

Хэн нэгэн хүнийг сайн мэддэг болох хүртлээ түүнтэй унтахаа хүлээх

Архи хэрэглэхээ хязгаарлах

Бэлгийн хостойгоо бэлгийн замаар дамжих халдвар болон ХДХВ-ийн шинжилгээ өгөх

талаар ярилцах

Тохиолдлын бэлгийн харилцаанд орохгүй байх

Хэн нэгэн таньж мэдэхгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох тохиолдолд бэлгэвч хэрэглэх

Бэлгэвчийг тогтмол, зөв хэрэглэх

Архитай холбоотой үдэшлэг, зугаа цэнгээнийг хязгаарлах –найз нөхөдтэйгөө цаг

өнгөрөөхдөө өөр зүйл хийх гэх мэт.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Эрсдэлийг бууруулах тухай ярилцах нь шийдвэр гаргах чадварын нэгэн хэсэг юм.

Суралцагчид эрсдэлтэй зан үйлтэй тулгарахаасаа өмнө эрсдэлийг бууруулах шийдвэрийн

талаар бодох ёстой гэдгийг ухаарахад нь тусална.

Үүний тухай ярилцах өөр нэгэн арга бол 12 дугаар сэдвийн БЗДХ-ийн тухай кейс зохиомжийг

ашиглаж, тэдний эрсдэлийг бууруулах нөхцөл бүхий арга замыг тодорхойлох явдал юм.

92 93

МОДУЛЬ 10: СЭДЭВ 12

БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ҮР ДАГАВАР БА ЭРСДЭЛ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 4

“Их түймэр” Үйл ажиллагаа

Өрөөг зайчлан, чөлөөтэй болгож, суралцагчдыг тойрог болон зогсохыг хүснэ. Суралцагчид

дараах зааврыг анхааралтай сонсоно.

Алхам 1:

Хүн бүр бие биетэйгээ мэндэлж, гар барина. Энэ үед сургагч багш нэг хүний алгыг хөнгөхөн

маажина. (Сургагч багш тэдэнд хүнтэй гар барих зуураа хэрхэн алгыг нь хуруугаараа

маажихыг үзүүлнэ)

Та нарын хэн нэгний алгыг маажсан тохиолдолд гижиг нь хүрэх, инээх гэх мэтээр бусдад

мэдэгдэж болохгүй. Энэ бол нууц.

Зааврыг бүх хүн ойлгосны дараа суралцагчдыг чөлөөтэй явж, бусадтай гар барьж

мэндэлнэ. Багш бүх хүнтэй гар барих ба зөвхөн нэг хүний алгыг хөнгөхөн маажина. Хэн ч

тэр хүнийг хэн бэ? гэдгийг анзаарах ёсгүй. Нэг минут орчмын дараа түр зогсоно.

Алхам 2:

Суралцагчид дахиад чөлөөтэй явж, бие биетэйгээ гар барина. Алгаа маажуулсан хүн өөр

хоёр хүний алгыг маажих ёстой. Гэхдээ ойролцоо зогсож байгаа хүнийхээ алгыг маажих

албагүй. Хэрвээ алгыг чинь хэн нэгэн хүн маажсан бол түрүүчийн адил мэдэгдэж болохгүй,

энэ бол нууц гэдгийг дахин сануулна. Зарим хүний алгыг хоёр удаа маажсан байж болно.

Хэрвээ таныг алгыг хоёр дах удаагаа маажвал дараа нь тэр хүн дахин хоёр өөр хүнийг

алгыг маажих ёстой.

Бүх суралцагч зааврыг сайн ойлгосон эсэхийг асууна. Тэд чөлөөтэй явж, хоёроос илүүгүй

минутад бие биетэйгээ гар барина. Сургагч багш та гар барилцах үед тэдний дунд нэг их удаан

байх шаардлагагүй.

Хэдэн минутын дараа суралцагчдыг эргэж тойрог болон зогсохыг хүснэ. Гарынхаа алгыг

маажуулсан бүх хүн урагшаа нэг алхаж, тойрог үүсгэнэ.

Доторх тойрогт зогсож байгаа бүх хүн ХДХВ-ийн халдварт өртсөн гэдгийг тайлбарлана.

Анхааруулга: Тэд ХДХВ-тэй гэсэн үг биш, харин хамгаалалтгүй бэлгийн хавьтал гэх мэт зан

үйлийг үйлдсэн бөгөөд энэ нь тэднийг ХДХВ-ийн халдварт өртүүлж байгаа гэсэн үг. Дараах

асуултыг асууж, ярилцана.

ХДХВ-ийн халдварт өртсөн гэхээр ямар мэдрэмж төрж байна вэ?

Таны алгыг маажихад та хэрхэн хүлээж авсан бэ?

Гадна талын тойрогт байгаа хүмүүсийн хувьд вируст өртөөгүй гэхээр ямар санагдаж

байна вэ?

Халдварт өртсөн хүмүүсийн хувьд яг энэ мөчид ямар нэгэн зүйл хиймээр санагдсан уу?

ХДХВ-ийн шинжилгээ өгөх тухай бодогдож байна уу?

Шинжилгээ өгөхөөс өмнө юуг эргэцүүлэн бодох хэрэгтэй вэ?

Шинжилгээ өгөх гэж байгаагаа хэн нэгэнд хэлэх үү?

ХДХВ-ийн халдварт өртсөн хүмүүсээс ХДХВ-ийн шинжилгээ өгөхийг хүсч байгаа хүн байна уу

гэж асууна.

Шинжилгээ өгөхийг хүсч байгаа хүмүүст шинжилгээний хариу эерэг гарсан эсвэл сөрөг гарсан

гэж бичсэн цаасны аль нэгийг өгнө. Дараах асуултаар ярилцана.

Шинжилгээний хариу авахаас өмнө танд ямар мэдрэмж төрж байсан бэ?

Шинжилгээний хариу эерэг гэж гарсан хүмүүсийн хувьд энэ хариуныхаа талаар ямар

сэтгэгдэл төрж байна вэ?

Шинжилгээний хариу сөрөг гэж гарсан хүмүүсийн хувьд энэ хариуныхаа талаар ямар

санагдаж байна вэ?

Шинжилгээний хариунд бүгдээрээ итгэж байна уу? Дахин шинжилгээ өгөхийг хүсч байгаа

хүн байна уу?

Хариуныхаа талаар хэн нэгэнд хэлэхийг хүсч байгаа хүн байна уу?

Тэд яаж хүлээж авах бол гэж бодогдож байна уу?

Дараах асуултаар ярилцаж, их түймэр үйл ажиллагааг дүгнэнэ.

Яагаад бид энэ үйл ажиллагааг хийсэн гэж бодож байна вэ? Энэ үйл ажиллагааны зорилго

нь юу байсан бэ?

Энэ дасгал нь халдварын эрсдэл болон халдвар дамжихтай хэрхэн холбогдож байна вэ?

Хэн нэгэн хүнийг ХДХВ-ийн халдвартай эсэхийг мэдэхгүйгээр, шинжилгээгүйгээр, нэг хүн

гэхэд л олон хүнд халдвар тарааж болно. Яагаад бид энэ дасгалыг хийсэн бэ? Зорилго нь юу

байсан бэ?

Гарч болох хариулт:

Вирус хэрхэн чимээгүй, хурдан дамждагийг мэдэх.

ХДХВ-ийн халдвартай болон халдваргүй хүмүүсийн сэтгэгдэл, түүнийг хүлээн авч буй

байдлыг өөрсдөө биеэрээ туршиж үзэх.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Таны хувийн санал дүгнэлт, эргэцүүллээс гадна суралцагчдад нэмж хэлж болох зүйлийг доор

дурдлаа.

Энэ дасгал нь нэг жижиг орон нутгийг харуулж байгаа бөгөөд ХДХВ-ийн халдвартай нэг хүн

маш олон хүнийг халдварлууж болохыг харуулж байгаа юм.

Уг дасгал нь хоорондоо холбоотой, халдвартай маш цөөхөн хүн олон хүнийг хамарсан

халдварыг тарааж болохыг харуулсан. Бэлгийн идэвхтэй амьдралтай ямар ч хүн эрсдэлтэйд

тооцогдоно – Зөвхөн замбараагүй бэлгийн харилцаанд ордог хүн биш. Энэ нь зөвхөн

би хэнтэй бэлгийн харилцаанд ордог вэ гэдэгтэй холбоотой асуудал биш. Энэ нь тэр

хэнтэй бэлгийн харилцаанд ордог тухай асуудлыг ч хамруулна. Мөн тэд (бэлгийн хостой

чинь бэлгийн харилцаанд ордог хүмүүс) хэнтэй бэлгийн харилцаанд ордог гэдэг нь ч бас

холбоотой.

Охид, эмэгтэйчүүд, найз охин, эхнэрүүд гээд бид бүгдээрээ бэлгийн амьдрал болон бэлгийн

эрүүл мэнддээ хариуцлагатай байх хэрэгтэй. Зөвхөн хүүхэд болон хүчирхийлэлд өртсөн

хүнийг л “гэм буруугүй” хохирогч гэж үзэж болно.

Шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүсийг мэдэрч ойлгох чадварыг хөгжүүлэх.

Дасгал ажлын үеэр зарим хүн шинжилгээ хийлгэнэ, зарим нь шинжилгээ хийлгэхгүй гэдгийг

сонгосон. Тэд яагаад ийм сонголт хийх болсон шалтгааныг нь та нар санаж байна уу? Тэдний

хэлсэн шалтгааныг суралцагчид жагсаан бичнэ.

Хүмүүс шинжилгээ хийлгэхийг хүсэх, эсвэл хүсэхгүй байх өөр бусад шалтгааны талаар та

94 95

МОДУЛЬ 10: СЭДЭВ 12

БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ҮР ДАГАВАР БА ЭРСДЭЛ

нар юу гэж бодож байна вэ? Хувь хүний болон нийгэм, соёлын шалтгааныг оруулсан эсэхийг

нягтлаарай.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Үнэндээ ХДХВ нь гар барихад халдварлахгүй ч энэ үйл ажиллагаа нь ХДХВ хэр зэрэг амархан

тархдагийг харуулахыг зорьсон. Шинжилгээ өгөөгүй хэн нэгэнтэй хамгаалалтгүй бэлгийн

хавьталд орвол ХДХВ-ийн халдварт өртөж болзошгүй.

Шинжилгээний эерэг болон сөрөг хариу авсан хүмүүс, ХДХВ-ийн халдварт өртсөн хүмүүс энэ

байдлаа хэрхэн хүлээн авдаг янз бүрийн хариу үйлдлийг харуулсан.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 5

Шинжилгээ өгөхийн тулд хаана очих

Суралцагчдыг 3 - 5 хүнтэй бүлэгт болгон хуваана. “Их түймэр” гэсэн үйл ажиллагаанд

үзүүлснээр шинжилгээ өгөх нь ХДХВ болон бусад бэлгийн замаар дамжих халдвартай эсэхийг

мэдэхэд маш чухал. Түүнчлэн бид өөрийн суугаа газар, орон нутагтаа хаана очиж шинжилгээ

өгч болохыг мэдэх ёстой гэдгийг тайлбарлана. Бүлгүүд өөрсдийн амьдардаг аймаг, хотдоо

бэлгийн замаар дамжих халдварын шинжилгээ өгч болох газруудын байршлыг зурна.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Энэ сэдвийг заахаас өмнө сургагч багш та өөрийн оршин суугаа газар, орон нутгийнхаа

хүрээнд өсвөр насныхан, залуучууд бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ-ийн шинжилгээ

өгч болох газрыг олж мэдсэн байна. Эсвэл “Орон нутгаар явах” гэх мэт үйл ажиллагааг

зохион байгуулж болно. “Орон нутгаар явах” үйл ажиллагааг хийхдээ орон нутгийнхаа

хүрээнд өсвөр насныхан, залуучууд бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ-ийн шинжилгээ

өгч болох бүх газраар суралцагчидтай хамт та өөрөө явах хэрэгтэй. Уг үйл ажиллагааг

гүйцэтгэснээр суралцагчид шинжилгээ хийдэг газар руу биеэрээ үзэн, тэдний ажилтай

танилцана.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Шинжилгээтэй холбоотой асуудлыг хэлэлцэхэд дараах зүйл гарч ирж болох юм:

Шинжилгээ өгөх болон шинжилгээнийхээ хариуг авахад хувийн нууцын тухай асуудал

Ялангуяа жижиг газарт ялгаварлах, гадуурхах, доромжлох г.м.

Хэрвээ эрсдэлтэй зан үйл үйлдсэн бол “цонх үе”-ийг харгалзаж үзэж, олон удаа шинжилгээ

өгөх

ДҮГНЭЛТ

Дараах асуулт асууж, ярилцан уг сэдвийг дүгнэнэ.

Ямар үйлдэл бэлгийн замаар дамжих болон ХДХВ-ийн халдвар авах хамгийн их эрсдэлд

оруулах вэ?

Бэлгийн замаар дамжих халдвар ба ХДХВ-ийн халдвар авахаас өөрийгөө хамгаалах

ямар шинэ аргыг мэдэж авсан бэ?

Бүлгүүд байршлын зураглал гаргахад нь 10 минутын хугацаа өгнө. Зураглалаа хийж дуусаад,

ханан дээр наана.

Бүлгүүд чөлөөтэй явж, байршлын зураглал үзэхэд зориулж, хэдэн минутын хугацаа өгнө.

Шаардлагатай бол зураглал дээр орхигдсон шинжилгээ авдаг газрыг нэмж тэмдэглэнэ.

Дараах асуултуудыг асууж, ярилцана:

Манай орон нутагт хаана шинжилгээ авдаг вэ?

Тэр газар руу очиход танд ямар санагдах вэ? Шинжилгээ өгөхөөр очихдоо та санаа

зовохгүй байж чадах уу? Яагаад, эсвэл яагаад үгүй гэж?

Хэрвээ чадахгүй бол яавал танд зүгээр байх вэ?

96 97

МОДУЛЬ 10: СЭДЭВ 12

БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ҮР ДАГАВАР БА ЭРСДЭЛ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 12.1

ХДХВ-ИЙН ХАЛДВАР ДААМЖРАХ НЬ 1

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 12.2

ХДХВ-ИЙН ХАЛДВАР ДААМЖРАЛТЫН ТУХАЙ ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ

ХДХВ-ийн халдвар

Цонх үе (Хурц үе)

2 - 6 долоо хоног, 3 сар хүртэл

Эсрэг биет үүсэх үе (Эсрэг бие

боловсруулах)

2 – 6 долоо хоногийн дараах маш

богино хугацаа, 3 сар хүртэл

ХДХВ-ийн шинж тэмдэггүй үе

Хэдэн сараас эхлээд 10-15 жил,

түүнээс ч дээш хугацаагаар

үргэлжилж болно.

ХДХВ/ДОХ – холбогдох өвчлөл

(Шинж тэмдгийн үе)

Хэдэн сараас хэдэн жил

үргэлжилж болно

ДОХ

Эмчилгээнд ороогүй бол нэгээс

хоёр жил л үргэлжилнэ.

ХДХВ-ийн халдвар авах

ХДХВ-ийн эсрэг биет илрэхгүй, өвчний ямар ч шинж

тэмдэг илрэхгүй. Вирус биед байсан ч ХДХВ-ийн эсрэг

биетийн шинжилгээ хийхэд сөрөг гарна.

Эсрэг биет үүсэх үе: ханиад томууны шинж тэмдэг

илэрч болно. Ойролцоогоор халдварын 25% нь энэ үе

шатанд ямар ч өвчний шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд

хүмүүс эмнэлэгт ханддаггүй.

Эсрэг биетийн шинжилгээ эерэг гарна, гэхдээ өвчний

ямар ч шинж тэмдэг илрэхгүй. Үүнийг нууц үе гэж

нэрлэдэг.

ХДХВ нь бие махбодын дархлалын тогтолцоог

сулруулснаас өвчний шинж тэмдэг нэмэгдэнэ. Өвчлөл

эхэндээ амьдралд аюул занал учруулахааргүй байснаа

яваандаа гүнзгийрч, ноцтой болж, удаан хугацаагаар

үргэлжилнэ.

Төгсгөлийн үе шат: Дархлалын тогтолцоо маш хүнд

гэмтэснээс болж амь насанд аюул занал учруулахуйц

халдвар, хорт хавдар зэрэг илэрнэ. Амьдрах хугацаа

нь вирусын эсрэг эмчилгээ, хоёрдогч халдварын

эмчилгээ, хоол тэжээл гэх мэт эрүүл мэндийн

халамж, асрамж зэрэг олон хүчин зүйлээс хамаарна.

Ретровирусийн эмчилгээ хийлгэж эхэлсэн тохиолдолд

урт хугацаанд амьдрах боломжтой.

Халдвар авсны дараа хүн нэлээд хэдэн жил амьдарна.

ДОХ-ын шатанд ортол даамжрах хугацаа хүн хүнд өөр байдаг.

Цөөн хувь нь 5-аас доош жилийн хугацаанд ДОХ-ын шатанд ордог.

Мөн цөөн хувь нь ямар ч шинж тэмдэггүй 15-аас дээш жил явдаг.

Олонх хүмүүс ямар ч эмчилгээгүйгээр дунджаар 10 жилийн хугацаанд ДОХ руу шилждэг.

Цонх үе:

Халдвар авсан үеэс шинжилгээгий хариу эерэг гарах хүртэл хугацааг хэлнэ. Энэ нь 2

долоо хоногоос 3 сар хүртэл үргэлжилж болно.

Энэ нь ХДХВ-ийн шинжилгээ нь хүний биед орсон ХДХВ-ийг биш, харин түүний эсрэг

биетийг илрүүлдэгтэй холбоотой. ХДХВ-тэй тэмцэх эсрэг биет үүсэхэд тодорхой хугацаа

шаарддаг гэдгийг санах хэрэгтэй. Энэ үе нь бас хүн бүрт ялгаатай байдаг.

Хүн ХДХВ-ийн халдвар авсан үеэсээ л бусдад халдвараа тараах боломжтой.

Хэр хурдан даамжрах нь хүн бүрт бас өөр байх ба олон хүчин зүйлээс хамаарна. ХДХВ-ийн

халдвар түргэн хугацаанд даамжрахад дараах хүчин зүйл нөлөөлнө.

Эрүүл мэнддээ тогтмол анхаарах.

Бусад халдвар.

Хоол тэжээл.

Архи/хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ.

Сэтгэл санааны хямрал.

Сэтгэл гутрал гэх мэт.

ХДХВ-ийн халдвар ХДХВ-тэй холбоотой өвчин үүсэх рүү шилжихэд нөлөөлөх нэмэлт хүчин

зүйл:

ХДХВ-ийн үүсгэгчийн төрөл (зарим төрөл нь ихээхэн хоруу шинжтэй байдаг).

Хувь хүний дархлалын тогтолцооны биологийн ялгаатай байдал буюу генетикийн онцлог.

Биеийн ерөнхий чийрэгжилт сул, эгэл биетийн халдварт өртсөн байдал зэргээс үүсэх

дархлалын тогтолцооны ачаалал.

Бэлгийн замаар дамжих халдвараар давтан өвчлөх нь дархлалын тогтолцоог байнга

завгүй байлгадаг бөгөөд ингэснээр ХДХВ маш хурдан олшрон хуваагдаж, өсөж үрждэг.

Сэтгэл зовнил, сэтгэл гутрал гэх мэт сэтгэл санааны байдал. Хэт их ядрах, хоол унд муу

байх, архи дарс их хэрэглэх зэрэг нь эрүүл мэндийг цочрооно.

1 Adapted from Jackson, Helen. AIDS Africa: Continent in Crisis, SAfAIDS, Zimbabwe, 2002.

98 99

МОДУЛЬ 10: СЭДЭВ 13

БЭЛГЭВЧИЙН ХЭРЭГЛЭЭ

ЗОРИЛГО

Бэлгэвчийг зөв хэрэглэх, мөн бэлгэвч хэрэглэх талаар зөвшилцөхөд суралцана.

ЗОРИЛТ

Энэ сэдвийг судалснаар суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна. Үүнд:

• Бэлгэвчийг зөв хэрэглэж сурах.

• Бэлгэвч хэрэглэх талаар санаа зоволгүй ярих.

• Бэлгэвч хэрэглэхэд гарч болох эсэргүүцлийг тодорхойлох.

• Бэлгэвч хэрэглэхийн эсрэг байгаа тохиолдолд эсрэг нотолгоо гаргах.

Сэдэв 13

БЭЛГЭВЧИЙН ХЭРЭГЛЭЭ

Бэлтгэх зүйл

• Том цаас эсвэл самбар.

• Самбарын үзэг эсвэл шохой.

• Бэлгэвч (доод тал нь суралцагч бүрт нэг ширхэг, мөн сургагч багшийн үзүүлэх үйл

ажиллагаанд зориулж нэг ширхэг).

• Бэлгэвчийг хэрэглэж үзүүлэх хэрэгсэл (банан, өргөст хэмх, модоор хийсэн эсвэл цаас

ороож хийсэн шодойн загвар үзүүлэн) – бүлэг тус бүрт нэг ширхэг.

• Хүүхдийн тос/ Вазелин.

• “Бэлгэвч хэрэглэх дараалал“ (Нөөц хэрэглэгдэхүүн 13.1).

• “Хариултын тусламж“ (Нөөц хэрэглэгдэхүүн 13.2).

100 101

МОДУЛЬ 10: СЭДЭВ 13

БЭЛГЭВЧИЙН ХЭРЭГЛЭЭ

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Орон нутаг бүрт бэлгэвч олдох боломжтой байдаг.

• Бэлгэвчийг зөв хэрэглэх хэрэгтэй.

• Бэлгэвч хэрэглэх нь чухал бөгөөд хэрвээ хамтрагч нь бэлгэвч хэрэглэхийг хүсэхгүй

байгаа бол бэлгийн харилцаанд орохоос татгалзах хэрэгтэй.

• Бэлгэвч хэрэглэх талаар хатуу шийдвэр гаргаснаар өөрийгөө хүндэтгэж өөрийгөө

хамгаална.

СУРГАЛТЫН ЯВЦ

“Бэлгэвч хэрэглэх нь” гэсэн сэдвийг судлах болно.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Орон нутагтаа бэлгэвч хаана байдгийг олж мэдэх

Суралцагчдыг 2-4 бүлэгт хуваана. Энэ үйл ажиллагааны зорилго нь өөрийн амьдардаг орон

нутагтаа хаанаас бэлгэвч худалдан авч болохыг мэдэх явдал юм. Бүлэг бүрээс төлөөлөгч

гадагшаа гарч, бэлгэвч авч болох газрыг хайна. Олсон байршил, тухайн газрынхаа нэр,

бэлгэвчийн төрөл болон үнийг нь бичиж авсан байна. Энэ цаасан дээрээ тухайн газрын хүний

гарын үсгийг зуруулсан байх ёстой. Бүлэг хамтдаа явах бол 30 минутын дараа ангидаа эргэж

цуглах ёстой.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Орон нутгийнхаа хэмжээнээс хамаараад уг үйл ажиллагаанд зарцуулах цагаа тохируулна.

Бүлгүүдийг өөр өөр чиглэл рүү явуулж болох ба ингэснээр тэд нэг ижил газраар орохгүй

байх болно. Түүнчлэн бүлгүүд хэчнээн газраар орсныг харахын тулд уралдаан зохиож болох

ба эсвэл хамгийн олон төрлийн тухайлбал, ТҮЦ, дэлгүүр, эмнэлэг, эмийн сан, «Өсвөр үеийн

ирээдүйн босго» төв гэх мэт газрыг олж тогтоосон бүлгийг урамшуулж болно.

Бүлгүүд буцаж ирэхээр нь гаргасан жагсаалтыг нь үзэж, дараах асуулт асууж, ярилцана.

Бэлгэвчийг хаанаас авч болох вэ?

Тэнд бэлгэвч ер нь ямар үнэтэй байна вэ?

Үнэгүй бэлгэвч өгдөг газар байдаг уу? Хаана байдаг вэ?

Энэ үйл ажиллагаа ямар санагдсан бэ? Бэлгэвчийн талаар асуухад та нарт ямар санагдаж

байсан бэ?

Хэрвээ та нар бүлгийнхэнтэйгээ биш ганцаараа явсан, эсвэл энэ тоглоом биш байсан бол

ямар байх байсан бэ? Та нар юу гэж бодож байна?

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Бэлгэвчийг хэрхэн хэрэглэх

Бэлгэвчийг зөв хэрэглэх талаар дараах асуулт асууж, ярилцана.

Бэлгэвчийн үнэ болон түүнийг хаанаас авч болохыг мэддэг боллоо. Бэлгэвчтэй холбоотой

мэдвэл зохих өөр ямар чухал зүйл байдаг вэ?

Бэлгэвчийг өөр жирэмслэхээс сэргийлэх өөр аргатай хослуулан хэрэглэх шаардлагатай эсэх

тухай хүмүүсийн дунд ямар ойлголт байдаг вэ? Та нар энэ талаар юу гэж боддог вэ?

Жирийн хэрэглэгчийн хувьд жилд 100 эмэгтэй тутамд 18 нь жирэмслэх тохиолдол байдаг.

Үүнийг сонсоод та нарт юу бодогдож байна вэ?

Бэлгэвч хэрхэн зөв хэрэглэх вэ? Үүнтэй холбоотой анхаарах ямар зүйл байдаг вэ?

Бэлгэвч хэрэглэх дарааллыг нэрлэж тайлбарлана уу?

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Дарааллыг суралцагчдад уншиж өгөх хэрэггүй. Эхлээд юу хийх, дараа нь яах вэ гэх мэтээр

асуух замаар суралцагчдыг татан оролцуулна. Мөн “Яагаад?” гэсэн асуултыг “Яагаад машин

дотроо бэлгэвчийг хадгалдаггүй вэ?” эсвэл “Яагаад дуусах хугацааг шалгадаг вэ?” гэх

мэтээр асууна. Энэ үйл ажиллагааг чөлөөтэй зохион байгуулбал суралцагчид санаа зовохгүй,

чөлөөтэй байхад сайнаар нөлөөлөх болно. Багш нөөц хэрэглэгдэхүүн 13.1-ийг чиглүүлэг

болгон ашиглана.

Бэлгэвч хэрэглэх дараалал, алхмын талаар ярилцаж, буруу ташаа ойлголт гарвал түүнийг

залруулж, тайлбарлана. Шаардлагатай бол “Бэлгэвч хэрэглэх дараалал” (Нөөц хэрэглэгдэхүүн

13.1) материалыг хоёр суралцагч бүрийн дунд өгч, танилцуулна.

Дурдсан дарааллын дагуу бэлгэвчийг хэрэглэж үзнэ.

Суралцагчдыг хүйсээр нь 3 - 4 хүнтэй бүлэгт хуваана. Бүлэг бүрт банан, өргөст хэмх, модоор

хийсэн эсвэл цаас ороож хийсэн шодойн загвар үзүүлэн болон бүлгийн гишүүний тоогоор

бэлгэвч өгнө.

Бүлгийн гишүүн бүр бэлгэвчийг хэрхэн хэрэглэх талаар дадлага хийх ёстой. Нэг нь дадлага

хийж байхад бүлгийн бусад гишүүн түүнийг хэрэглэх алхмуудыг зөв хийж байгаа эсэхийг

ажиглана.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Хэрвээ танд бэлгэвч хүрэлцээтэй байгаа бол бүлэг бүрт хайрцаг сав гэмтсэн, эсвэл хугацаа нь

дууссан нэгээс хоёр ширхэг бэлгэвч өгч болох юм. Эдгээр бэлгэвчийг суралцагчид анзаарч

мэдэх эсэх, солихыг хүсэх нь үү, үгүй юу гэдгийг ажиглаад үзээрэй.

Бүлгийн бүх гишүүн бэлгэвч хэрэглэх дадлага хийж дуусаад, дараах асуултыг асууж, ярилцана.

Энэ үйл ажиллагаа ямар санагдсан бэ?

Ямар нэгэн хэцүү зүйл байсан уу?

Бэлгэвчийн хайрцаг савыг онгойлгохоосоо өмнө юу хийх вэ?

Бэлгэвчээ хаана хадгалах ёстой вэ?

Ямар газарт бэлгэвч хадгалах ёсгүй вэ? Яагаад?

Бэлгэвчийг хэзээ, ямар үед онгойлгох ёстой вэ?

Бэлгэвч хэрэглэснийхээ дараа яах ётой вэ?

Бэлгэвчийг хэзээ сугалж авах вэ?

Ямар үед бэлгэвчийг хэрэглэх ёсгүй вэ? (хэрвээ гэмтсэн, урагдсан, хуурай болон эмзэг

болсон эсвэл хадгалах хугацаа нь дууссан бол )

102 103

МОДУЛЬ 10: СЭДЭВ 13

БЭЛГЭВЧИЙН ХЭРЭГЛЭЭ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Бэлгэвч хэрэглэхгүй байх шалтаг

Суралцагчдыг 3-5 бүлэгт хуваана. Хүмүүс бэлгэвч хэрэглэхийг хүсдэггүй шалтгаан буюу

бэлгэвч хэрэглэхгүйн тулд гаргадаг шалтгуудын жагсаалт гаргана. Шалтаг бүрийг нэг жижиг

цаасан дээр бичнэ. Уг шалтгуудыг нэгдүгээр бие дээр бичнэ.

Бүх бүлгийн ажилд ижил, төстэй жагсаалт байгаа эсэхийг нягтална. Хэрвээ бүлгүүд зарим

зүйлийг орхисон бол дараах жагсаалтаас харж, нэмж бичнэ.

Гарч болох хариулт:

Чи намайг өвчтэй гэж бодож байна.

Бэлгэвч хэрэглэхэд нэг л эвгүй байдаг юм.

Бэлгэвч дур хүсэл бууруулчихдаг юм.

Бэлгэвч сайхан мэдрэмж төрүүлдэггүй.

Бэлгэвч надад утгагүй, бүдүүлэг санагдаад байдаг юм.

Би аль хэдийнээс жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэж байгаа.

Би худалдаж авахаас ичээд байдаг юм.

Надад бэлгэвч байхгүй.

Энэ бол манай ёс заншил, шашны эсрэг зүйл.

Хэтэрхий их үнэтэй байдаг.

Суралцагчид бүлэг дотроо ярилцан, өөрийн хосоо бэлгэвч хэрэглэхэд ухуулах замаар эдгээр

шалтаг бүрт хариулна. Тэд шалтаг бүрийн ард хариултаа бичих ёстой. Шалтаг бүрт нэгээс илүү

хариулт бичнэ. Жишээ нь:

Шалтаг: “Би бэлгэвч хэрэглэхийг хүсэхгүй байна, бэлгэвч маш үнэтэй”

Хариулт:

“Бид түүнийг өрхийн эмнэлгээс үнэгүй авч болно.”

“Бэлгэвч худалдаж авах нь хүүхэдтэй болохоос илүү хямдхан.”

“Бэлгийн замаар дамжих халдварыг эмчлүүлэх нь бэлгэвч худалдаж авахаас илүү өндөр

үнэтэй.”

“Бидний хэн нэг нь бэлгийн замаар дамжих халдвар авч өөрсдийн харилцаанд асуудал

үүсгэснээс бэлгэвч худалдаж авсан нь илүү дээр.”

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Энэ үйл ажиллагаанаас олон хариулт гарч ирэх боломжтой. Суралцагчдаар янз бүрийн

хариултыг гаргуулахын тулд сургагч багш “Хариултын тусламж” Нөөц хэрэглэгдэхүүн 13.2-ийг

чиглүүлэг болгон ашиглана.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 4

Шалтаг ба Хариулт дүрийн тоглолт

хувааж өгч болно. Ингэснээр бүлэг болгон өөр өөр дүрийн тоглолт бэлтгэнэ. Мөн бүлгүүд

дараах нөхцлийг оролцуулан дүрийн тоглолтоо өргөн хүрээтэй болгохыг хүснэ.

Нэг нь архи уусан

Нэг нь арай ах

Нэг нь хүчирхийлэгч гэдэг нь мэдэгдсэн

Бэлгэвчгүйгээр бэлгийн харилцаанд орохын тулд мөнгө эсвэл бэлэг санал болгосон

Анх удаа бэлгийн харилцаанд орж байгаа

Удаан хугацаагаар үерхсэн эрэгтэй найздаа эмэгтэй нь үүнийг хэлж байгаа

Удаан хугацаагаар үерхсэн эмэгтэй найздаа эрэгтэй нь үүнийг хэлж байгаа

Энэ үйл ажиллагааны өөр нэг хувилбар бол нэг шалтгийн хувьд байж болох бүх хариултыг

харуулах дүрийн тоглолтыг хийж болно. Тэгээд бүлгүүд хамтдаа ямар хариулт нь хамгийн

сайн ятган үнэмшүүлж чадах вэ гэдгээр санал хурааж болно.

Дүрийн тоглолтоо бусдадаа үзүүлнэ. Дүрийн тоглолт бүрийн дараа дараах асуултын дагуу

ярилцана.

Энэ дүрийн тоглолт нь үнэмшилтэй байсан уу? Та бэлгэвч хэрэглэх үү?

Яавал энэ дүрийн тоглолт илүү үнэмшилтэй болох байсан бэ? Жишээ нь: дуу хоолойны

өнгө, биеийн хэл, нүүрний хувирал, нүдээрээ харилцах, сэтгэлийн хөдөлгөөн гэх мэт.

Бүх дүрийн тоглолт дууссаны дараа дараах асуулт асууж, ярилцана.

Эдгээр дүрийн тоглолтыг хийхэд ямар байсан бэ?

Зөвшилцөхөд юу нь болж байсан бэ? Юу тэдгээрийг илүү үр дүнтэй болгосон бэ?

Юу илүү баталгаатай болгосон бэ?

Тохиолдлын хос эсвэл бие биедээ амлалт өгсөн хосын хооронд энэ зөвшилцөл хэр ялгаатай

байх вэ?

Хэрвээ найз чинь бэлгэвч хэрэглэхийг зөвшөөрөхгүй бол юу хийх вэ?

Суралцагчдын хариултад дараах санаа бүрэн гараагүй тохиолдолд багш нэмж тайлбарлана.

Бэлгэвч хэрэглэх талаар зөвшилцөхөд зориулсан санамж:

Бэлгэвч хэрэглэхгүй бэлгийн харилцаанд “үгүй” гэж шууд, тодорхой хэл.

Таны амьдрал болон эрүүл мэнд бэлгийн хамтрагчаас илүү чухал.

Бэлгэвч хэрэглэхгүй бэлгийн харилцаанд орохоос татгалзахын тулд шалтгаанаа хатуу

байр сууринаас илэрхийлэх.

Та өөрийн аюулгүй байдалдаа санаа зовохын зэрэгцээ, тэр эрэгтэйн (эмэгтэйн) аюулгүй

байдлын талаар санаа зовж байгаа гэдгийг хосдоо хэл.

Бэлгийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө бэлгэвчтэй эсэх, мөн түүнийг хэрэглэх эсэхийг нь

мэдэх хэрэгтэй. Өөрөө бэлгэвчтэй бай.

Бэлгийн харилцаанд орохгүйгээр бэлгийн дур таашаал авах өөр аргыг санал болго.

Өөрөө зохицуулах боломжгүй нөхцөл байдлын тухай мэдэж байх хэрэгтэй. Энэ нөхцөл

байдлаас ямагт зайлсхийх боломжтой байх, эсвэл яавал тэр нөхцөлөөс гарах талаар

сайн бодох хэрэгтэй.

Өмнөх үйл ажиллагааг гүйцэтгэсэн бүлгээрээ ажиллана. Тэд бэлгийн харилцаанд орох гэж

байгаа хосыг харуулсан дүрийн тоглолт бэлтгэнэ. Хосын нэг нь бэлгэвч хэрэглэхийг хүсэхгүй

байгаа, нөгөө нь хүсч байгаа, шалтаг болон хариултыг харуулсан дүрийн тоглолт хийнэ. Бүлгүүд

аль болох бодитой, ухуулж ятгасан дүрийн тоглолтыг бэлтгэх хэрэгтэй. Бүлэгт шалтгуудыг

104 105

МОДУЛЬ 10: СЭДЭВ 13

БЭЛГЭВЧИЙН ХЭРЭГЛЭЭ

ДҮГНЭЛТ

Дараах асуултаар ярилцаж, сэдвийг дүгнэнэ.

Та нар энэ сэдвээр юу мэдсэн бэ?

Бэлгэвч хэрэглэх талаар зөвшилцөх чадвартай болох нь яагаад чухал вэ?

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 13.1

БЭЛГЭВЧ ХЭРЭГЛЭХ ДАРААЛАЛ

Бэлгийн харилцаанд орохоос өмнө бэлгэвчийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, зөв углах

нь чухал.

Эхлээд, бэлгэвчийн хайрцаг сав бүтэн эсэхийг шалгаж үзээрэй. Хайрцаг сав нь урагдаж

цоороогүй байх ёстой. Бэлгэвчийг машиндаа эсвэл хэтэвчинд гэх мэт халуун газар

хадгалж болохгүй. Хуурай, сэрүүн газар хадгалах ёстой.

Дуусах хугацааг нь шалгаарай. Бүх бэлгэвч дуусах хугацаатай байгаа. Хэрвээ хадгалах

хугацаа нь дууссан бол түүнийг хэрэглэж болохгүй.

Бэлгэвчийг зөвхөн хэрэглэхэд бэлэн болсон үедээ л боодлыг нь задлаарай. Бусад

үед онгойлговол бэлгэвч хатаж хуурай болно. Хайрцаг савыг онгойлгохоосоо өмнө

бэлгэвчийг нэг тал руу нь шахсанаар онгойлгох үедээ бэлгэвчийг урж, гэмтээхгүй.

Хэрвээ бэлгэвч урагдчихвал, түүнийг хаяад, шинийг задална.

Бэлгэвч нь хавтгай дугуй хэлбэртэй болтлоо хуйлаастай байдаг. Хуйлаастай бэлгэвчийг

хөвчирсөн шодойны үзүүрт зөв байрлуулна. Бэлгэвчийн үзүүр дэх хийг шахаж гаргахын

тулд эрхий болон долоовор хуруугаараа шахаж барина. Энэ хоосон зай нь дур тавьсны

дараа үрийн шингэн гадагшлахад зориулагдсан.

Бэлгэвчийн үзүүрийг нэг гараараа барьсан хэвээр байх ба нөгөө гараараа шодойн уг

хүртэл тэнийлгэнэ. Хэрвээ хөвчөө таслуулаагүй бол бэлгэвчийн хуйлаасыг тэнийлгэхээс

өмнө эхлээд арьсан нугалаасыг арагш нь болгоно.

Эрэгтэйн хөвчирсөн шодойд бэлгэвчийг зөв угламагц тэрээр шодойгоо эмэгтэйн үтрээ

рүү оруулна.

Бэлгийн харилцааны дараа бэлгэвчийг зөв авч, хаях хэрэгтэй.

Эрэгтэй дур тавьмагц, тэрээр бэлгэвчийн угаас барих ёстой. Энэ нь үрийн шингэн

асгарахаас сэргийлж байгаа хэрэг.

Эрэгтэй нь хөвчрөлт буухаас өмнө шодойг үтрээнээс гаргана.

Шодойг бүрэн гаргасны дараа нэг гараараа шодойн угнаас барьж, нөгөө гараараа

бэлгэвчийг сугална.

Хэрэглэсэн бэлгэвчээ зангидаж уяад хогийн саванд хаяна. Жорлонгийн усанд хийж

татаж болохгүй.

Бэлгийн харилцаанд орох бүрт шинэ бэлгэвч хэрэглэнэ.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 13.2

ХАРИУЛТЫН ТУСЛАМЖ

• Чи намайг өвчтэй гэж бодож байна.

o Бид хоёрын хэн нь ч ХДХВ-ийн халдвар аваасай гэж хүсэхгүй байна.

o Олон хүн ямар ч шинж тэмдэггүй ХДХВ-ийн халдвар авсан байдгийг чи мэднэ шүү

дээ.

o Чи мэдээж өвчингүй л дээ, гэхдээ л найдвартай байсан нь дээр биш гэж үү?

• Бэлгэвч хэрэглэхэд нэг л эвгүй байдаг юмаа.

o Хэрвээ бид зөв хэрэглэж чадвал зүгээр шүү дээ.

o Бэлгэвч хэрэглэх гээд оролдоод үз л дээ.

o Бэлгэвч бол хамгийн сайн боломжийн хамгаалалт шүү дээ.

• Бэлгэвч нь дур хүслийг бууруулчихдаг юм.

o Үүнийг хэрэглээд үзсэний дараа тийм ч муугүй байх болноо.

o Харин бэлгэвч хэрэглэх нь зугаатай шүү дээ.

o Бид түүнийг хамтдаа хэрэглэж болно.

• Бэлгэвч сайхан мэдрэмж төрүүлдэггүй.

o Бид хэрэглээд үзсэний дараа зүгээр санагданаа.

o Хэдэн удаа бэлгэвч хэрэглэх гээд оролдоод үз л дээ.

o Гэхдээ хэрвээ би аюулгүй байдлыг мэдэрвэл надад илүү сайхан байх болно.

• Бэлгэвч надад утгагүй, бүдүүлэг санагдаад байдаг юм.

o Гэхдээ бэлгэвч биднийг хамгаалж чадна гэдгийг мэднэ шүү дээ.

o Чи үүнд дургүй байгааг би мэдэж байна л даа, гэхдээ л бэлгэвч одоо чухал байна шүү

дээ.

o Хэн ч ХДХВ-ийн халдвар авч болно шүү дээ.

• Би жирэмслэлтээс сэргийлэх эм ууж байгаа.

o Бид бэлгэвч хэрэглэх ёстой; тэр эм чинь халдвараас хамгаалж чадахгүй.

o Тэр чинь бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ-ийн халдвараас хамгаалахад

туслахгүй шүү дээ.

o Маш муу байна - бэлгэвч байхгүй бол бэлгийн харилцаа байхгүй.

• Би бэлгэвч худалдаж авахаас ичээд байдаг юмаа.

o Нэг л удаа авчихвал түүнээс хойш хэцүү биш байх болноо.

o Би бэлгэвч худалдаад авчихъя, тэгвэл бид дараагийн бэлгэвчтэй байх болно.

o Ичих нь хэнийг ч хохироож болзошгүй.

• Надад бэлгэвч байхгүй.

o Дараагийн удаа би аваад ирье, гэхдээ өнөөдөр бэлгийн харилцаанд орохоо больё.

o Уучлаарай - Бэлгэвч байхгүй бол бэлгийн харилцаанд орохгүй.

o Бид хоёрын хэн нь ч ХДХВ-ийн халдвар аваасай гэж хүсэхгүй байна.

• Би бэлгэвч хэрэглэхгүй ээ.

o Уучлаарай - Бэлгэвч хэрэглэхгүй бол бэлгийн харилцаанд орохгүй.

o Бэлгийн харилцаанд орохгүйгээр өөр бусад янз бүрийн зүйлийг бид хийж болно шүү

дээ.

o Тэгвэл бид бэлгийн харилцаанд бэлэн биш байна.

• Бэлгэвч хэтэрхий үнэтэй.

o Уучлаарай, Би өөрийнхөө болон чиний эрүүл мэндийг л бодож байна.

o Үүнийг авахад би чамд тусалж чадна.

106 107

МОДУЛЬ 10: СЭДЭВ 13

БЭЛГЭВЧИЙН ХЭРЭГЛЭЭ

Суралцагчдыг 2–5 хүнтэй жижиг бүлэгт хуваана. Суралцагчид бүлгээрээ эсвэл хос хосоороо

“Бэлгийн амьдрал” гэсэн сэдэвт модулиас юу сурч мэдсэнээ илэрхийлэх хошин шог бэлтгэнэ.

Тэд олон төрлийн мэдсэн зүйлээ бүтээлчээр ажиллаж, нэгтгэнэ. Тэд цагаас хамаарч нэг

үзүүлбэр, эсвэл хэд хэдэн үзүүлбэр үзүүлж болно. Бүлгүүд өөрсдийн бэлтгэсэн хошин шогоо

ээлжлэн нэг нэгээрээ үзүүлнэ. Хошин шог бүрийн дараа ярилцана.

Энэ хошин шогт ямар үйл явдал гарсан бэ?

Ямар мэдээллийг илэрхийлсэн бэ?

Гол дүрийг өөр ямар замаар үзүүлж болох вэ?

A-XA тэмцээн

Суралцагчдыг нэг эгнээгээр жагсаж зогсоно. Хүн бүрт гурван чихэр юмуу од, эсвэл наадаг

цаас өгнө.

Телевизээр гардаг шиг A-XA тэмцээн зохиох гэж байгааг тайлбарлана. Сургагч багш эхний хүнд

асуултыг уншиж өгнө. Хэрвээ хариулт зөв бол дараагийн хүнээс өөр асуулт асууна. Хэрвээ тэд

зөв хариултыг мэдэхгүй байвал тэд танд нэг чихэр эсвэл, од, наадаг цаас өгөх ёстой. Дараа нь

та тэр асуултыг хэн нэгэн хүн зөв хариултыг хэлэх хүртэл нь дараа дараагийн хүнээс асууна.

A-XA Жишээ асуулт:

Зарим жишээ болох асуултыг доор өгсөн байгаа. Та асуулт нэмж болно.

1. Эрэгтэйн бэлэг эрхтнийг нэрлэнэ үү. (хэд хэдэн хүнээс асууж болно)

2. Эмэгтэйн бэлэг эрхтнийг нэрлэнэ үү. (хэд хэдэн хүнээс асууж болно)

3. ХДХВ болон ДОХ-ын ялгаа юу вэ?

БАГЦ СЭДВИЙН ДҮГНЭЛТ

o ХДХВ нь ДОХ-ыг үүсгэдэг

o ДОХ нь ХДХВ-ийн халдварын эцсийн шат бөгөөд энэ үед хүн өвчилнө.

4. ХДХВ дамжин халдварлах нэг замыг нэрлэнэ үү (Халдвар дамжих гурван замыг нэг, нэг

хүнээс асуу)

o Халдвартай хүнээс хамгаалалтгүй бэлгийн замаар

o Цуснаас цусанд

o Эхээс хүүхдэд

5. ХДХВ-ийн шинжилгээ өгөхийн чухал нь юу вэ?

o Энэ нь вирус хүний биед байгаа эсэхийг мэдэх зөвхөн ганц арга.

6. Бэлгийн замаар дамжих халдварын нэг шинж тэмдгийг нэрлэ. (өөр өөр шинж тэмдгийг

хэд хэдэн хүнээс асууж болно)

7. Бэлгийн замаар дамжих халдварын эрэгтэй хүнд илрэх үндсэн шинж тэмдэг:

o Шулуун гэдэс, бэлэг эрхтний эргэн тойронд хөндүүрлэх, яр шарх гарах, булчирхай

томорч хатуурах, тууралт гарах,

o Шээх үед халуу оргих мэдрэмж төрөх; ойр ойрхон шээс хүрэх

o Бэлэг эрхтэн загатнах, хорсох, хөндүүр болох

o Шодойноос хэвийн бус зүйл ялгарах

o Хуухнаг үрэвсэж, хавдах (Төмсөгний гадуурх уут)

8. Бэлгийн замаар дамжих халдварын эмэгтэй хүнд илрэх үндсэн шинж тэмдэг:

o Үтрээнээс хэвийн бус зүйл ялгарах

o Шулуун гэдэс, үтрээний амсрын эргэн тойронд хөндүүрлэх, яр шарх гарах, булчирхай

томорч хатуурах, тууралт гарах,

o Үтрээний орчмоор загатнах, хөндүүрлэх, хорсох, хавдах

o Бэлгийн хавьтлын үед өвдөх

o Бэлэг эрхтэн орчимд хэвлийгээр өвдөх

o Ойр ойрхон шээс хүрэх (өөр шалтгаантай ч байж болно).

9. ХДХВ-ийн халдварын шинж тэмдэг нь юу вэ?

o ХДХВ-ийн халдварын үед ямар ч шинж тэмдэг илэрдэггүй.

10. Цонх үе гэж юу вэ?

o ХДХВ-ийн халдвар авсан хэрнээ ХДХВ-ийн шинжилгээ эерэг гарахгүй байх хугацаа

(ихэвчлэн 3 сар)

11. ХДХВ-ийн халдвартайгаа хэрхэн хэлэх вэ?

o ХДХВ-ийн шинжилгээ эерэг гарсан тохиолдолд хэлнэ.

12. Ямар үйлдэл бэлгийн замаар дамжих халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг вэ?

o Бэлгийн олон хавьтагчтай байх

o Бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орох

o Өөр хавьтагчтай хэн нэгэнтэй бэлгийн хавьталд орох

o Архи уух

13. Бэлгийн замаар дамжих халдвар авахаас сэргийлэхийн тулд юу хийж болох вэ?

o Бэлгийн хавьталд орох бүртээ бэлгэвч хэрэглэх

o Бэлгийн хавьтлыг тэвчих

o Амлалт өгсөн харилцаа бүхий зөвхөн нэг л хамтрагчтай бэлгийн харилцаанд орох

14. Бэлгийн замаар дамжих халдвар ба ХДХВ нь хоорондоо хэрхэн холбогддог вэ?

o Хэрвээ бэлгийн замаар дамжих халдвартай бол ХДХВ-ийн халдвар авах эрсдэл маш

их нэмэгддэг.

15. Шилжилтийн үед гарах өөрчлөлтийг нэрлэнэ үү. (хэд хэдэн хүнээс асууж болно)

o Бие махбодын – тухайлбал, эмэгтэйчүүдэд хөх ургах, умдганд үс ургах гэх мэт.

o Сэтгэлийн хөдөлгөөний – тухайлбал, өөртөө итгэх

o Нийгмийн хөгжил – тухайлбал, найз нөхөдтэйгөө хамт цагийг өнгөрөөх илүү

сонирхолтой болох

o Зан үйл – тухайлбал, илүү эрсдэл хүлээх

16. Бэлгэвч хэрэглэхээс өмнө заавал шалгах ёстой хоёр зүйлийг нэрлэнэ үү.

o Дуусах хугацаа

o Хайрцаг савны бүрэн бүтэн байдал – гэмтээгүй байх

17. Орон нутагтаа бэлгийн замаар дамжих халдвар ба ХДХВ-ийн шинжилгээг хаана өгч

болох вэ?

18. Орон нутагтаа бэлгэвчийг хаанаас авч болох вэ?

108 109

МОДУЛЬ 10

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

Сургуулийн сурагчдын дунд ХДХВ/ДОХ-ыг бууруулах ЮНЕСКО-гийн гарын авлага.

Бэлгийн амьдрал ба амьдрах ухааны чадварууд: Залуучуудад зориулсан бэлгийн болон

нөхөн үржихүйн асуудлаарх оролцооны үйл ажиллагаа. Гарын авлага. 2008.

Д.Алтанчимэг, Д.Алтанцэцэг, О.Баяр. Бэлгийн цогц боловсролын зөвлөмж. 2 дахь

удаагийн хэвлэл. НҮБ-ын Хүн амын сан, Бэлгийн боловсролын сургалт сурталчилгааны

төв. Улаанбаатар.

Д.Алтанчимэг, Д.Алтанцэцэг, О.Баяр, Ч.Байгалмаа (2005). Хүний бэлгийн амьдрал.

Улаанбаатар.

Л.Энхээ, Ч.Байгалмаа, Э.Мөнгөнтулга (2012). Бэлгийн боловсрол. Гарын авлага.

Улаанбаатар.

НҮБХАС, БСШУЯ, БХ, МУБИС. “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” хичээлийн хөтөлбөр. УБ.,

2007.

International HIV/AIDS Alliance, Sexuality and Life skills: Participatory activities on sexual and

reproductive health with young people, 2008.

Elcin Youth Curriculum, Elcin Youth HIV Prevention Project, Family Health International (FHI)/

Youth-Net, Nambia, 2005.

Jackson, Helen. AIDS Africa: Continent in Crisis, SAfAIDS, Zimbabwe, 2002.

Ghana Red Cross, Session Manual.

UNDP HIV and Development Program activity, Wildfire. www.undp.org/hiv/publications/toolkit/

sample10.html

UNAIDS website, “Fast Facts: How do you use a male condom?“

http://www.mariestopes.mn/

Маурин Сканлин, Крис Заброки, Мэй Ратаконда, Кимберли Льюс, Сара Густафсон,

Жеймс Ванденбург, Сарина Веллс, Жеймс Квон (2008). Амьдрах ухааны чадварууд:

Бэлгийн амьдрал: БЗДХ ба ХДХВ/ДОХ-оос сэргийлэх нь. Цуврал ном. БСШУЯ, НҮБ-ын

Хүн амын сан, Монгол дахь Энх тайвны корпус.

110

МОДУЛЬ 10: СЭДЭВ 13

ISBN:

Энэхүү багц гарын авлага нь үнэгүй тараагдах бөгөөд

112 зарж борлуулахыг хориглоно!

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!