25.03.2020 Views

Gender booklet-2

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

БҮЛЭГ 2. ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЖЕНДЭРИЙН ТАЛААРХ

МЭДЛЭГ, ОЙЛГОЛТ, ХАНДЛАГА

Төрийн албан хаагчдын жендэрийн талаарх мэдлэг ойлголтыг судлах асуумж

судалгаанд нийт 156 албан хаагч хамрагдсаны 37.8 хувь нь эрэгтэй, 62.2 хувь

нь эмэгтэй байв. Насны дундаж 38.7 (эрэгтэй 36.6, эмэгтэй 39.9), ажилласан

дундаж хугацаа 4.8 жил байв.

Асуумжийн дүнгээс харахад төрийн захиргааны эрэгтэй, эмэгтэй албан

хаагчдын жендэрийн үндсэн ойлголтын талаарх мэдлэг харьцангуй дээшилсэн,

жендэрийн ойлголтыг эмэгтэйчүүдийн асуудал хэмээн үзэх хандлага засарсан,

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн талаарх мэдлэг сайжирсан

нь ахиц юм. Жендэрийн хэвшмэл ойлголт илэрч байгаа боловч тийм хэвшмэл

хандлага сөрөг нөлөөтэйг хүлээн зөвшөөрч, түүнийг өөрчлөх шаардлагатай гэж

үзэж байгаа нь томоохон ахиц дэвшил юм.

Ярилцлагаас:

“Төрийн алба, бусад оффисийн ажилд эмэгтэйчүүд гүйцэтгэх ажилд

илүү тохирно, “чих зөөлөн”;

“Эрчүүд шийдвэр гаргахад шийдэмгий, алсыг хардаг, хөрөнгө мөнгө

илүү олж ирдэг, гайгүй сайн төсөв батлуулаад ирдэг (тэнд мөн л

эрчүүд давамгайлж байдаг) учраас Их хурлын гишүүн, аймгийн дарга,

сумын даргын албыг эрэгтэй хүн хаших нь чухал”.

“Аймгийн ЗДТГ-т эрэгтэйчүүд цөөн. Нийгмийн салбарын бүх түвшинд

мөн адил. Удирдах ажилтнаас бусад түвшинд. Энэ нь жендэрийн

хэвшмэл ойлголтоос үүдсэн боловсролын ялгаанаас хамаарч байгаа.

Иймд хандлагын, сэтгэлгээний өөрчлөлт хийх, оюун руу чиглэсэн

бодлого гаргах. Насан туршийн боловсрол, богино хугацааны сургалт

зэрэг хэлбэрүүдээр, үйлдвэрлэгчдийн захиалгаар оновчтой хөтөлбөр

гаргах, зөв хандлагатай мэргэжилтэн бэлтгэх нь чухал.”

“Хүйсийн төлөөллийг хангахад сумдад анхаарах маш чухал. Сумдад

улсын сургууль төгссөн хүн байхгүй, хувийн сургуулийн төгсөгч хэцүү.

Төрийн албаны шалгалтад тэнцээгүй боловч ажиллуулахаас аргагүй

байдаг.”

“Бидний үзүүлж буй үйлчилгээ эрэгтэй, эмэгтэй хүмүүст тэгш байх

ёстой гэж боддог, тэрийг л жендэрийн эрх тэгш байдлыг хангах гэж

ойлгож байна.”

Жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтийн талаарх ойлголт мэдлэг,

жендэрийн тусгайлсан арга хэмжээнд ач холбогдол өгч буй байдал аймгийн

ЗДТГ-аас судалгаанд хамрагдагчдын дунд харьцангуй өндөр байгаа нь

сайшаалтай. Харин салбарын бодлого, төлөвлөлтийн түвшинд ажиллаж буй

яам, агентлагийн албан хаагчдын энэ талаарх ойлголт мэдлэг тааруу байна.

Жендэрийн мэдрэмжтэй төсвийн талаар албан хаагчдын 20 гаруй хувь нь

10

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!