25.03.2020 Views

Gender booklet-2

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

ОРШИЛ

Монгол Улсын төрийн албаны хөгжил нь бодлого, эрх зүйн орчны тодорхой

шинэлэг үе шатанд ирээд байна. Монгол Улсын Их хурлаас анхны Төрийн албаны

тухай хуулийг 1995 онд баталсан бөгөөд 2 дахь хуулийг 2002 онд батлан гаргаж,

15 жилийн хугацаанд мөрдсөн. Мөн Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн

дунд хугацааны стратегийн баримт бичгийг 2004 оноос хэрэгжүүлж ирсэн. 2017

оны 12 сарын 07-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг

батлан, 2019 оны 01 сарын 01-нээс эхлэн дагаж мөрдөж байна.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Канад Улсын Засгийн газрын

санхүүгийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Монгол

Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг 2018

оноос хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд “Төрийн захиргааны албан

дахь жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт энэхүү судалгааг Монголын хуульч

эмэгтэйчүүдийн холбооны зөвлөх баг хийж гүйцэтгэв.

Энэхүү судалгааны зорилго нь Монгол Улсын төрийн захиргааны албан дахь

жендэрийн эрх тэгш байдлын төлөв байдлыг тогтоох, жендэрийн тухай хууль

тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийх, Төрийн албаны тухай хуульд жендэрийн

нөлөөллийн үнэлгээ хийж, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөмж

боловсруулахад чиглэлээ.

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!