25.03.2020 Views

Gender booklet-2

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

g) Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн ямар зохицуулалтыг хэрхэн

өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна вэ?

III. Яам, агентлаг, аймаг/дүүргийн жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн,

хүний нөөцийн менежертэй хийх ярилцлага

Байгууллага:................................................................

Ярилцсан хүний овог нэр:........................................................

Албан тушаал.....................................

Тухайн албан тушаалд ажиллаж буй хугацаа........... Нас........... Хүйс................

Үндсэн мэргэжил ..............................................

Эхлэл

Ганцаарчилсан ярилцлагын зорилго, захиалагч болон судалгаа хийж буй

байгууллага, судлаач өөрийгөө товч танилцуулна. Ярилцлага 30-40 минут

үргэлжилнэ.

Үндсэн мэдээлэл:

Таны өөрийн үндсэн албан тушаал юу вэ? Жендэрийн асуудал хариуцаад хэр

удаж байна? Энэ ажил танд хэр ачаалалтай байдаг вэ? Жендэрийн чиглэлээр

хэр мэргэшсэн, ямар сургалтад хамрагдсан? Сургалтын үр өгөөжийн талаар

санаа бодлоо хуваалцана уу?

1. Төрийн албан хаагчдыг чадавхжуулах үйл ажиллагаа

a) Жендэрийн эрх тэгш байдлыг хангана гэдгийг Та товчоор юу гэж тайлбарлах

вэ?

b) Жендэрийн хэвшмэл үзлийн үр дагаврыг та хэрхэн үзэж байна вэ?

c) Байгууллагын түвшинд мэргэжилтнүүдээ сургах, давтан сургах, албан тушаал

ахих боломжуудаар хэрхэн хангадаг, үүнд жендэрийн асуудлыг тусгайлан авч

үзсэн эсэх? Тийм бол ямар? Үгүй бол яагаад?

d) Таны бодлооор эрэгтэй, эмэгтэй төрийн албан хаагчдад ажлын гүйцэтгэл,

хариуцлага дээр ялгаа ажиглагддаг уу? Тийм бол ямар?

e) Эрэгтэй эмэгтэй албан хаагчдын ажлын ачаалал ялгаатай байдаг уу? Тийм

бол ямар?

f) Мэргэжилтнүүдээ чадавхжуулах чиглэлээр төлөвлөгөө, хөтөлбөр, удирдамж

байна уу? /Материалыг хувилж авах/

g) Таны бодлоор байгууллагын удирдлагын түвшинд Жендэрийн эрх тэгш

байдлыг хангах тухай хууль болон жендэрийн талаарх ойлголт, мэдээлэл хэр

байдаг вэ? Тэдний зүгээс таныг хэр дэмжиж ажилладаг вэ? Туршлагаасаа

хуваалцана уу?

h) Жендэрийн асуудлыг хариуцан ажиллахад тулгардаг бэрхшээлтэй асуудлууд

юу байна вэ? Тэдгээрийг даван туулах боломж, гарцыг Та юу гэж үзэж байна

вэ?

2. Жендэрийн тэгш байдлыг хангах бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаа

a) Жендэрийн тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөр, бодлого, стратеги

салбар/агентлаг/аймаг/дүүргийн хөгжлийн бодлогод хэр туссан бэ?

b) Салбар/агентлаг/аймаг/дүүргийн хэмжээнд жендэрт хамаарах ямар ямар

бодлогын баримт бичиг, дүрэм журам байдаг вэ? Тэдгээрийн үр дүн,

хэрэгжилтэд тулгамдаж буй ямар асуудал байна вэ? Түүнийг шийдвэрлэх

ямар оролдлого хийсэн бэ?

c) Салбарын жендэрийн хөгжлийн зорилтууд нь гүйцэтгэлийн шалгуур

үзүүлэлтүүдтэй хэр нийцтэй байна вэ?

d) Жендэрийн асуудал хариуцсан нэгж\хэлтэс\салбар зөвлөлийн бүрэлдэхүүн

/хэн, хэн, хүйсээр задлах/ ямар үүрэг, статустай байна вэ? Дээрх үүрэг

хариуцлагын хүрээнд юу юу хийсэн/хийж байна вэ?

42

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!