25.03.2020 Views

Gender booklet-2

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

нөхөн бэлтгэх асуудлыг хүний нөөцийн төлөвлөгөөнд тодорхой

тусгаж хэрэгжүүлэх,

9. Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх багц сургалтын хөтөлбөрт

хүний эрх, жендэр, жендэрийн хэвшмэл үзэл, жендэрийн эрх тэгш

байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалт, жендэрт суурилсан

хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамт, жендэрийн

мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хяналт үнэлгээ,

хүйсээр ангилсан мэдээлэл, жендэрийн статистикийн асуудлыг

заавал судлах сургалтын сэдэвт оруулах,

Б. Төрийн албанд болон төсөвт байгууллагад ажиллагчдын хүйсийн

тэнцвэр хангах чиглэлээр:

10. Монгол Улсын төрийн албанд, түүний дотор төрийн захиргааны

албанд ажиллаж байгаа албан хаагчдын тоо бүртгэлийг хүйсийн

ангиллаар гаргах замаар тэдгээрийн нөхцөл байдлыг бодитой

тогтоох, хөгжлийг зөв бүрэн харах боломжийг бүрдүүлэх,

11. Төрийн албан хаагчдын ба төсөвт байгууллагад ажиллагчдын

хүйсийн тэнцвэрт байдлын тайлангийн маягтыг хуулиар тогтоосон

квотын дүнг бүрэн харж болохуйц хэмжээнд өөрчлөн, тайланг үүрэг

хүлээгч байгууллагууд бүрэн зөв гаргадаг болох, түүнд холбогдох

үнэлгээ дүгнэлт хийж ажиллах,

12. Төрийн албаны шийдвэр гаргах түвшин, удирдах албан тушаал,

тэргүүн болон эрхэлсэн түшмэлийн өндөр зэрэглэлд эрэгтэйчүүд

давамгайлсан байдлыг өөрчлөх,

13. Байгууллагын ажиллагчдын хүйсийн тэнцвэрт байдлыг хангахад

төрийн захиргааны гүйцэтгэх алба, дунд, анхан шатанд буюу сум,

хороо, аймаг, дүүргийн төрийн үйлчилгээний албаны удирдах

албан тушаалтан болон боловсрол, эрүүл мэндийн зэрэг тодорхой

салбарын ажилтнуудын дундах эмэгтэй давамгайлсан байдлыг

өөрчлөх, үүний тулд хэрэгцээт мэргэжлээр эрэгтэй мэргэжилтнийг

төлөвлөлт захиалгын үндсэн дээр бэлтгэх түр тусгай арга хэмжээ

авч хэрэгжүүлэх,

14. Шаардлагатай ажлын байрыг хүйс зааж зарлах, цөөн тоотой

хүйсийн хүнийг ажилд сонгон авах боломж бүхий журамд шилжих,

энэ хүрээнд Төрийн албаны тухай хууль/ТАТХ/, төрийн албан хаагч,

бусад ажилтны сонгон шалгаруулалтын журамд өөрчлөлт оруулах,

В. Төрийн албан дахь хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд

жендэрийн ялгаварлан гадуурхалтыг арилгах чиглэлээр:

15. Жендэрийн ялгаварлан гадуурхалтыг арилгахын тулд хууль

тогтоомжоор тогтоосон хүйсийн ялгавартай арга хэмжээг төлөвлөн

28

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!