25.03.2020 Views

Gender booklet-2

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Жендэрийн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтын үндсэн суурь шалтгаан нь

хүмүүсийн ухамсарт тогтсон жендэрийн хэвшмэл үзэл бөгөөд үүнийг арилгахад

чиглэсэн соён гэгээрүүлэх ажил тулгамдсан асуудал хэвээр байна. Ялгаварлан

гадуурхалтыг өөгшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, ухуулга, сурталчилгаанаас

олон нийтийг хамгаалах талаар Засгийн газар үүргээ биелүүлж ажиллахын

чухлыг зарим жишээнээс харж болно. Тухайлбал, ТББ-аас санаачлан дөнгөж

эхлэлийн төдий байснаа улмаар төрийн байгууллагууд хүртэл оролцон өргөн

хүрээг хамрах шинжтэй болсон “Дархан бэр” арга хэмжээ юм. Гурван эрэгтэй

хүүхэд төрүүлсэн эхийг “Дархан бэр” хэмээн өргөмжлөх, ингэснээр төрүүлсэн

үр хүүхдээ хүйсээр нь ялгаварлах, эмэгтэйчүүдийг ямар хүйсийн хүүхэд

төрүүлснээр нь ялгаварлах ноцтой уршиг дагавартай тул Жендэрийн үндэсний

шинжээчдийн бүлгээс дүгнэлт гарган, энэ ажиллагааг зогсоох үүрэг чиглэлийг

өгүүлэхээр ЖҮХ-ны дарга Ерөнхий сайдад хүргүүлсэн байна.

Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага нь хүйсийн

тэнцвэртэй байдлын тайланг бүрэн гүйцэд гаргаж, жендэрийн үйл ажиллагааны

явц, үр дүнгийн тайландаа гаргасан ахиц дэвшлийг судалж үнэлэн тусгах

шаардлагатай. Түүнчлэн байгууллагууд хүйсээр ангилсан тоо мэдээг зөв

гаргах, түүнийг төсвийн санал бэлтгэх, төсвийг тайлагнах, мониторинг үнэлгээ

хийх зэрэгт ашиглах, тайлангийн маягтад хүйсээр ангилсан мэдээлэл тусгах,

жендэрийн үр дүнд мониторинг хийх, менежмент, гүйцэтгэл, хариуцлагын

механизмд тусгах хэрэгтэй байна.

Байгууллагын түвшинд ЖЭТБТХ-ийн ажил олгогчид үүрэг хүлээлгэж буй зүйл,

заалтаас илүү Хөдөлмөрийн тухай хуулиар үүрэг хүлээлгэсэн заалтуудыг

хэрэгжүүлж, дагаж мөрдөх нь түгээмэл байна. Иймд Хөдөлмөрийн тухай хууль,

ЖЭТБТХ-ийн хоорондын уялдааг сайжруулах замаар ЖЭТБТХ-д заасан ажил

олгогчийн үүргийн хэрэгжилтийг дээшлүүлэх, байгууллага дахь жендэрийн эрх

тэгш байдлыг хангах боломж бүрдэнэ.

Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газар шинээр байгуулагдах бүрт лавлагаа

зөвлөмж хүргүүлдэг бөгөөд 2016 онд хууль тогтоомжийн гол заалтуудыг

багтаасан материалд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль,

түүнд заасан төрийн албанд тогтоосон квотыг хэрэгжүүлэх, жендэрийн эрх

тэгш байдлыг хангах талаар Засгийн газрын болон ТАЗ-ийн хүлээх үүрэгтэй

холбоотой зохицуулалтын талаар дурдаагүй байна.

ТАЗ-өөс төрийн захиргааны удирдах албан тушаалд нэр дэвшүүлэн

томилуулсан удирдах албан тушаалтны тоог ЖЭТБХТХ батлагдсан 2011 оноос

эхлэн авч үзэхэд нийт 790 иргэн байна. Үүний дотор 2018 онд, хуулиар хүйсийн

квот тогтоосон яамны Төрийн нарийн бичгийн дарга 4, яамны газрын дарга 7,

Засгийн газрын агентлагийн дарга 5, нэгжийн дарга 13, аймгийн ЗДТГ-ын дарга,

ИТХ-ын нарийн бичгийн дарга 8, төрийн захиргааны бусад байгууллагын 5, нийт

42 удирдах албан тушаалд иргэнийг томилуулахаар дүгнэлт гарган нэрийг нь

дэвшүүлжээ (ТАЗ-ийн 2018 оны үйл ажиллагааны тайлан). Гэвч энэ асуудалд

ТАЗ ЖЭТБХТХ-д заасан квотыг хангуулах, хэрэгжилтэд хяналт тавих үүргээ

хэрэгжүүлэх талаар арга хэмжээ аваагүй байна. Мөн сонгон шалгаруулалтын

20

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!