25.03.2020 Views

Gender booklet-2

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

БҮЛЭГ 4. ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИАР

ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН БАЙГУУЛЛАГУУДЫН ЧИГ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТ

Салбар дундын чиг үүргийг хариуцан ажиллаж байгаа Жендэрийн үндэсний

хороо өнгөрсөн хугацаанд бодлогын шинжтэй зарим ажил, тухайлбал, жендэрийн

тэгш бус тодорхой асуудлыг шийдвэрлэх боломжтой “түр тусгай арга хэмжээ”-г

боловсруулж, хэрэгжүүлээгүй, 2 жил тутамд тайлагнавал зохих Засгийн газрын

тайланг бэлтгэж оруулаагүй, Төрийн албаны зөвлөлийн тайлангийн төсөлтэй

танилцах, санал өгөх ажлыг хийгээгүй байгааг цаашид анхаарч хэрэгжүүлэх

шаардлагатай. Түүнчлэн Жендэрийн үндэсний хөтөлбөрийн үр дүн, шалгуур

үзүүлэлтийг хангахад салбарын болон орон нутгийн жендэрийн бодлого, дэд

хөтөлбөр батлан хэрэгжүүлэх үйл ажиллагаа тодорхой ахиц дэвшил болохоор

байна.

ЖҮХ-ны гишүүд тус бүрдээ чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаж байж тус Хорооны

чиг үүрэг бүрэн хэрэгжих боломжтой болно.

Улсын Их Хурал 2 жил тутам хэлэлцэж, дүгнэлт гаргахаар хуульд заасан

Засгийн газрын тайланг хууль баталснаас хойшхи 8 жилийн хугацаанд нэг ч

удаа хэлэлцээгүй байна. Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэл, Төрийн

албаны зөвлөлийн тайланд тусгасан асуудлаар бодитой дүгнэлт, шийдвэр

гаргасан зүйл бараг байхгүй байна.

Засгийн газар. ЖЭТБХТХ-ийг батлах үед түүнийг дагалдуулан Монгол Улсын

Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулж, жендэрийн эрх тэгш байдлыг

хангах асуудлыг Засгийн газрын бүрэн эрх болгон хуульчлан тогтоосон. Мөн

ЖЭБХТХ-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд, төрийн албанд тогтоосон

хүйсийн төлөөллийн квотыг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг баталж, 2016

он хүртэл хугацаанд хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Эдгээр

бүрэн эрхээ хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар ЖЭТБХТХ-ийг хэрэгжүүлэх

дунд хугацааны стратеги төлөвлөгөөг 2013 онд баталсан. Түүний хэрэгжилтийг

2016 онд үнэлж, 61 хувийн биелэлттэй хэмээн дүгнэжээ. Хэрэгжилт хангалтгүйн

шалтгааныг “улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд гарсан таагүй өөрчлөлт,

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн шинэчлэгдсэн явдал сөргөөр нөлөөлж,

стратеги төлөвлөгөөг үндэсний хэмжээнд гардан хэрэгжүүлэгч ЖҮХ-ны статус

доошлон, ажлын албаны орон тоо хоёр дахин буурснаар салбар хоорондын

зохицуулалт хийх чадамж суларсан”-тай холбон үзсэн байна.

Жендэрийн тэгш байдлын баталгааг бүрдүүлэх нэг томоохон механизм нь

тус хуулийн 7 дугаар зүйлд заасан түр тусгай арга хэмжээг боловсруулж

хэрэгжүүлэх явдал юм. Гэтэл Засгийн газар хууль баталснаас хойшхи 8 жилийн

хугацаанд энэ арга хэмжээг үндсэндээ хэрэгжүүлээгүй байна. Энэ нь нийгэмд

тулгамдаад байгаа хүйсийн тэнцвэр алдагдсан олон асуудлыг шийдвэрлэх,

тухайлбал, эрэгтэй багш, эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх, хөдөө орон

нутагт дутагдаж байгаа хүний нөөцийг татаж ажиллуулах зэрэг өргөн боломжийг

алдахад хүргэж байна.

19

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!