12.07.2015 Views

монгол улсын мянганы хєгжлийн зорилтод суурилсан vндэсний ...

монгол улсын мянганы хєгжлийн зорилтод суурилсан vндэсний ...

монгол улсын мянганы хєгжлийн зорилтод суурилсан vндэсний ...

SHOW MORE
SHOW LESS
  • No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

• анхан шатны сургуульд хамрагдалт сайн, бичиг үсэг тайлагдалтын түвшин өндөр;• вакцинжуулалтын хамрагдалт сайн;• 1000 хүнд ногдох эмчийн тоо харьцангуй өндөр;• хүн амын насны бүтэц зөв;• макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа;• Орос, Хятадын томоохон зах зээлтэй ойр;• ашигт малтмалын нөөц их;• түүхийн баялаг сургамж, уламжлалтай;• бараг бүхэлдээ онгон төрхөөрөө хадгалагдаж үлдсэн байгалийн өвөрмөц цогцолбор, ховор анамьтан, ургамлын төрөл зүйл, баялаг бүхий өргөн уудам газар нутаг, түүнд зохицсоннүүдлийн амьдралын өвөрмөц хэв маягтай.Хөгжлийн сул үзүүлэлтүүд:• хүн амын өсөлт удаан, наслалт харьцангуй богино;• нярай хүүхдийн болон эхийн эндэгдэл их;• хүн амын тоо цөөн, тархай бутархай байршилтай, хөдөлмөрийн нөөц хязгаарлагдмал,ялангуяа мэргэжлийн ур чадвар сайтай инженер техникийн ажилтан, ажилчид, зах зээлийнмэдлэгтэй мэргэжилтний тоо цөөн;• боловсролын чанар хангалтгүй, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшин доогуур,бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараар дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар сул;• уур амьсгал нь эрс тэс, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл цаг уурын өөрчлөлтөөсхэт хамааралтай;• ойт талбайн эзлэх хувь бага, цөлжилтийн явц хурдасч байгаа, экосистемийн эмзэг орчинтой,байгалийн нөхөн сэргэх чадвар сул;• эрчим хүчний хангамж бага, найдваргүй, дэд бүтэц сул хөгжсөн;• тивийн болон бүс нутгийн олон улсын гол зам, харилцаанаас алслагдсан, далайд шууд гарахгарцгүй;• орон сууцны хүрэлцээ тааруу;• ажилгүйдэл, ядуурал их;• эдийн засгийн бүтэц өрөөсгөл;• Засгийн газрын зарлагын хэмжээ хэт их;• тусгай зөвшөөрөл олгох үйл явц удаан, хүнд суртал, авлига их, төрийн албаны чадвар сул;• гадаад худалдаа, түүний дотор экспортын бүтэц өрөөсгөл;• дотоодын зах зээлийн багтаамж бага;• хөрөнгө санхүү, валютын нөөц хязгаарлагдмал, эдийн засаг нь цөөн бүтээгдэхүүнээсхамааралтай;• эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбаруудад зарцуулж буй хөрөнгө бага, зарцуулалтнь оновчгүй;• оюуны өмчийн эрхийн хамгаалалт муу зэрэг юм.ГУРАВ. МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ЗАРЧИМ,АЛСЫН ХАРАА, ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД3.1. Монгол Улсын Үндэсний хөгжилд баримтлах зарчимМонгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогцбодлогод дор дурдсан зарчим баримтлана:• ардчилсан ёс, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах;38

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!