12.07.2015 Views

монгол улсын мянганы хєгжлийн зорилтод суурилсан vндэсний ...

монгол улсын мянганы хєгжлийн зорилтод суурилсан vндэсний ...

монгол улсын мянганы хєгжлийн зорилтод суурилсан vндэсний ...

SHOW MORE
SHOW LESS
  • No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

• далд эдийн засгийг ил болгох зорилгоор татварын өршөөл үзүүлэх болон зохицуулалтынбусад арга хэрэгслийг оновчтой ашиглах.Стратегийн зорилт 3. Бүс нутгийн хөгжлийг татварын бодлогоор оновчтой дэмжинэ:• төвөөс алслагдсан, сул хөгжилтэй бүс нутгуудад жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг;• бүсийн тулгуур төвүүдийн хөгжлийг;• үйлдвэрлэл, технологийн паркуудыг;• эдийн засаг, худалдааны чөлөөт бүс байгуулахыг тус тус дэмжих.5.1.3. Мөнгө, зээлийн бодлогоИнфляцийг оновчтой удирдан зохицуулна. Экспортын үйлдвэрлэлийг дэмжиж, төгрөгийнгадаад валюттай харьцах ханшийг бодитой болгон цаашид тогтвортой байлгана. Банк, санхүүгийнтогтолцоо, үйлчилгээг боловсронгуй болгож, зээлийн хүүг бууруулан, хөрөнгө оруулалт, бизнесийнтаатай орчин бүрдүүлнэ.Бүх үе шат (2007-2021 он):Стратегийн зорилт 1. Инфляцийг оновчтой удирдан, төгрөгийн ханшийг зохистой түвшиндбайлгана:• инфляцийн түвшинг жилд 3 хувиас бага байлгаж, эдийн засаг дахь инфляцийн дарамтыгарилгах;• нөөц мөнгөний бодлогын хэлбэрээс инфляцийг онилох мөнгөний бодлогын шинэ загвартшилжих;• хадгаламжийн даатгалын эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх;• гадаад валютын нөөцийн удирдлагын үр ашигтай, оновчтой бодлого явуулж, төгрөгийнханшийг тогтвортой байлгах.Стратегийн зорилт 2. Банк, санхүүгийн тогтолцоо, үйлчилгээг боловсронгуй болгоно:• банк, санхүүгийн тогтолцоог хөгжлийн өндөр түвшинд хүрсэн орнуудын нийтлэг жишигтнийцүүлэн боловсронгуй болгох, банкны байгууллагаас үзүүлэх санхүүгийн үйлчилгээгнийтлэг хэлбэрээр явуулах;• төрийн өмчийн “Хөгжлийн банк”-ыг байгуулж ажиллуулах;• банкны төлбөрийн чадварыг сайжруулж, банк, санхүүгийн зах зээлд шударга өрсөлдөөнтөлөвшүүлэх;• үнэт цаас, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөх чадвар бүхий үнэт цаасыг гадаад захзээлд гаргаж, хөрөнгийн гадаад эх үүсвэрийг нэмэгдүүлэх, Засгийн газрын үнэт цаасныарилжааг, ялангуяа хөрөнгө оруулалтын чиглэлээр өргөтгөх;• ипотекийн нэгтгэлийн үйл ажиллагааг жигдрүүлэх;• банк, санхүүгийн байгууллагын зах зээлд суурилсан хяналт шалгалтын удирдлагыгболовсронгуй болгох;• Улаанбаатар хотыг Зүүн хойт Ази, Төв Азийн бүс нутгийн банк, санхүүгийн томоохон төвболгохыг зорих;• экспортын үйлдвэрлэлийг дэмжих зорилготой нэгтгэл, холбоо, экспорт-импортын банк зэрэгтөрөлжсөн байгууллагуудыг байгуулж, ажиллахыг дэмжих.Стратегийн зорилт 3. Зээлийн хүүг бууруулж, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчинбүрдүүлнэ:53

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!