12.07.2015 Views

монгол улсын мянганы хєгжлийн зорилтод суурилсан vндэсний ...

монгол улсын мянганы хєгжлийн зорилтод суурилсан vндэсний ...

монгол улсын мянганы хєгжлийн зорилтод суурилсан vндэсний ...

SHOW MORE
SHOW LESS
  • No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт бүрийн хэрэгжилтийн үр дүнг үнэлэх шалгуурүзүүлэлт байх бөгөөд гол анхаарал хандуулах зарим зорилтын үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийгсалбар тус бүрээр урьдчилан тодорхойлсон байна.8.2.6. Монгол Улсын хөгжлийн урт хугацаанд учирч болох эрсдэлүүд, тэдгээрийнудирдлагаМонгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний Хөгжлийн цогц бодлогыгхэрэгжүүлэх хугацаанд дор дурдсан эрсдэл тохиолдож болохыг тооцно:Эдийн засгийн хүрээний эрсдэл:• дэлхийн зах зээл дэх алт, зэс, нүүрсний үнийн огцом уналт;• хөрш орнуудын худалдааны хориг, татварын ялгавартай бодлого;• бүс нутгийг хамарсан банк, санхүүгийн өргөн хүрээтэй хямрал;• гадаадын хөрөнгө оруулалт саарах, зогсох;• газрын тосны үнэ огцом өсөх;• дэлхийн, ялангуяа БНХАУ-ын эдийн засгийн өсөлт огцом буурах;• дотоодын санхүү хямрах, төсвийн эрс өсөх.Байгаль, цаг уурын өөрчлөлт, гамшигт үзэгдэл:• ган, зудын байдал олон жилийн турш тохиолдох;• цөлжилтөд хэт нэрвэгдэх;• бусад гамшигт үзэгдэлд нэрвэгдэх.Хүн амын эрүүл мэндтэй холбоотой эрсдэл:• малын халдварт “А” зэрэглэлийн өвчний хүчтэй тархалт;• шувууны ханиад, тахал зэрэг гоц халдварт өвчний өргөн хүрээтэй тархалт;• ХДХВ болон ДОХ өвчний хүчтэй тархалт.Үйлдвэрлэл, бизнесийн хүрээний эрсдэл:• эрчим хүчний өргөн хүрээтэй урт хугацааны тасалдал;• үйлдвэрлэл, техногенийн осол;• зам, тээвэр, харилцаа холбооны сүлжээ тасрах.Төрийн удирдлагад учрах эрсдэл:• хууль тогтоомжийн хэрэгжилт сул байх;• төр, засгийн үйл ажиллагаа нааштай үр дүнд хүрэхгүй байх;• төрийн институцүүдийн нэг нэгийгээ хянах тогтолцоо сул, эрх мэдлийн хуваарилалтойлгомжгүй, хариуцлага хүлээх этгээд байхгүй байх;• шударга, ил тод сонгууль явуулж чадахгүй байх;• авлига өргөжин тэлэх;• нийгмийн хямрал ужиграх зэрэг болно.Дээр дурдсан эрсдлийн удирдлагын арга механизмыг дунд болон богино хугацаанытөлөвлөлтийн хүрээнд байнга боловсронгуй болгож, хэрэгжүүлж байна.82

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!