12.07.2015 Views

монгол улсын мянганы хєгжлийн зорилтод суурилсан vндэсний ...

монгол улсын мянганы хєгжлийн зорилтод суурилсан vндэсний ...

монгол улсын мянганы хєгжлийн зорилтод суурилсан vндэсний ...

SHOW MORE
SHOW LESS
  • No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

• үндэсний уламжлалт болон сонгодог урлаг, хүүхдэд зориулсан урлагийн төрлийг төрөөсдэмжих үндэсний хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэх;• соёл, урлагийн байгууллагуудын материаллаг бааз, барилга байгууламжийн зориулалт, эрүүлахуй, гоо зүй, техникийн болон үйлчилгээний чанарт тавигдах орчин үеийн хэрэгцээшаардлагыг тусгасан стандартыг боловсруулж мөрдөх.4.7.Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн бодлогоШинжлэх ухаан, технологийн чадавхийг бэхжүүлэх, үндэсний инновацийн үр ашигтайтогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн тэргүүлэх салбаруудын технологийн шинэчлэлийгдотоодын судалгаа, боловсруулалтын ажлын үр дүн болон гадаадын дэвшилтэт технологийн ололтыгнутагшуулахтай хослуулах замаар хэрэгжүүлэх бодлого явуулна.Бүх үе шат (2007-2021 он):Стратегийн зорилт 1. Зах зээлийн эрэлт хэрэгцээ шаардлагыг хангахуйц судалгаа,боловсруулалтын өрсөлдөх чадвартай хэвшлүүдийг бий болгож хөгжүүлнэ:• “Залуу судлаачдыг дэмжих” зорилтот хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, шинжлэх ухаан,технологийн салбарын хүний нөөцийн болон санхүүжилтийн бодлого боловсруулж,хэрэгжилтэд шинэчлэл хийх;• шинжлэх ухаан, технологийн салбарт бүтцийн өөрчлөлт хийж, боловсронгуй болгох;• үндэсний судалгааны 5-аас доошгүй төвийг шинээр байгуулах;• шинжлэх ухаан, технологийн салбарын удирдлага, үйл ажиллагааны санхүүжилтийнмеханизмыг боловсронгуй болгож, судалгаа, боловсруулалтын ажилд зарцуулах зардлындотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг тасралтгүй нэмэгдүүлэх;• Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлонхэрэгжүүлж, судалгаа, боловсруулалтын ажлын сонголтыг сайжруулан үр өгөөжийгдээшлүүлэх.Стратегийн зорилт 2.Үндэсний инновац, бүтээмжийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлж,эдийн засаг, нийгмийн шинэчлэлд түүний оруулах хувь нэмрийг дээшлүүлнэ:• Монгол Улсын үйлдвэрлэл, технологийн хөгжлийн чиг хандлагыг урьдчилан тодорхойлоходурт, дунд хугацааны таамаглал боловсруулан ашиглах тогтолцоог бүрдүүлэх;• шинжлэх ухаан, технологи, инновацийн хөтөлбөр, төсөл захиалах, хэрэгжүүлэхэд хувийнхэвшлийн оролцоог эрс нэмэгдүүлэх;• үндэсний инновацийн тогтолцооны эрх зүй, зохион байгуулалтын үндсийг бүрдүүлэх;• үйлдвэрлэл, үйлчилгээ, технологийн дэд бүтцийн инновацийн элементүүдийг бүрдүүлэнхөгжүүлэх;• инновацийн үр ашигтай үйл ажиллагааг санхүү, эдийн засгийн аргаар дэмжих бодлогохэрэгжүүлэх;• шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн бүхий л хүрээнд инновацийн соёлыг нэвтрүүлэх,төлөвшүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;• үндэсний хэмжээний томоохон инновацийн төслийг Монгол Улсыг хөгжүүлэх сан, Жижиг,дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Шинжлэх ухаан, технологийн сангийн хамтарсансанхүүжилтээр бүрэн мөчлөгөөр нь тасралтгүй хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвшүүлэх.Стратегийн зорилт 3. Судалгаа, боловсруулалтын ажлын үр дүнг хамгаалах, ашиглах эрхзүйн орчин, тогтолцоог боловсронгуй болгоно:• улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, боловсруулалтын ажлаар бийболсон оюуны өмчийн эрхийг хамгаалах, ашиглах эрх зүйн орчинг боловсронгуй болгох;48

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!