12.07.2015 Views

монгол улсын мянганы хєгжлийн зорилтод суурилсан vндэсний ...

монгол улсын мянганы хєгжлийн зорилтод суурилсан vндэсний ...

монгол улсын мянганы хєгжлийн зорилтод суурилсан vндэсний ...

SHOW MORE
SHOW LESS
  • No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Хот байгуулалт, барилгын хөгжлийн бодлогоХүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хот байгуулалтыгэрчимжүүлнэ. Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг дундаж хөгжилтэй орнуудын түвшиндхүргэнэ. “Хотууд” үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.Бүх үе шат (2007-2021 он):Стратегийн зорилт 1. Хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог хөгжүүлж, хот,суурингийн оршин суугчдад таатай орчин бүрдүүлнэ:• хүн амын нутагшилт, суурьшлын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж,хэрэгжүүлэх, хот байгуулалтын эрх зүйн орчинг сайжруулж, хот төлөвлөлтийн норм,нормативыг боловсронгуй болгох;• бүсчилсэн хөгжлийн бодлогыг хот байгуулалтын бодлогоор дэмжих;• бүсийн хөгжлийн тулгуур төвүүдийг эхний шатанд тус бүр 50 мянгаас доошгүй хүн ам,цаашид тус бүр 100 мянга орчим хүн амтай хотууд болгон хөгжүүлэх таатай орчингбүрдүүлэх;• нийслэлийн хүн амын хэт бөөгнөрлийг задалж, дагуул хотууд болох Багануур, Налайх,Багахангайг хөгжүүлж, тэдгээрт зохистой төвлөрөл бий болгох;• орон нутгийн хот суурин газруудын инженерийн дэд бүтэц, газар ашиглалтыг хэсэгчилсэнерөнхий төлөвлөгөөний дагуу сайжруулах.Стратегийн зорилт 2. Орчин үеийн чанарын шаардлага бүхий барилга, шинэ нэр төрлийнбарилгын материалын үйлдвэрлэл, нийтийн аж ахуйн салбарыг бий болгон хөгжүүлнэ:• олон давхар орон сууц болон томоохон үйлдвэрийн барилга барих үндэсний чадамжийгсайжруулах;• барилгын материалын үйлдвэрлэлд шинэ техник, технологийг нэвтрүүлж, бүтээгдэхүүнийчанарыг сайжруулж, нэр төрлийг нь олшруулах;• барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн норм, норматив, стандартыг олон улсынжишигт нийцүүлэн боловсронгуй болгох;• орон нутгийн түүхий эдийн нөөцөд түшиглэсэн барилгын материалын үйлдвэрлэлийг түлхүүхөгжүүлэх.Стратегийн зорилт 3. Хүн амын орон сууцны хангамжийг эрс сайжруулна. “Орон сууц”үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ:• орон сууц барих санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, орон сууцны урт хугацаатай зээлийнанхдагч ба хоёрдогч зах зээлийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх, орон сууц барих санбайгуулж, орон сууцны гэрээт хадгаламжийн системийг нэвтрүүлэх;• нийслэлийн гэр хорооллыг цэвэр, бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбож, хүн амыгундны усаар бүрэн хангах;• гэр хорооллыг оршин суугчдынх нь оролцоотойгоор орон сууцны хороолол болгон хөгжүүлж,хүн амын худалдан авах чадварт тохирсон орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх;• бага орлоготой иргэд, нийгмийн эмзэг хэсэгт зориулсан орон сууцны татаас, хөнгөлөлтийгбий болгох;• орон сууцны шинэ хотхон, хорооллын дэд бүтцийг байгуулахад хувийн хэвшлийн оролцоогдэмжих;• 2021 он гэхэд айл өрхийн дийлэнхи олонхийг орон сууцтай болгох.67

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!