12.07.2015 Views

монгол улсын мянганы хєгжлийн зорилтод суурилсан vндэсний ...

монгол улсын мянганы хєгжлийн зорилтод суурилсан vндэсний ...

монгол улсын мянганы хєгжлийн зорилтод суурилсан vндэсний ...

SHOW MORE
SHOW LESS
  • No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Нэгдүгээр үе шат (2007-2015 он):Стратегийн зорилт 1. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих эрх зүйн таатай орчингбүрдүүлнэ:• жижиг, дунд үйлдвэрлэлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай, зээлийн баталгааны сангийнтухай зэрэг хуулиудыг баталж, хэрэгжүүлэх;• экспортын баримжаатай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг гаалийн болон нэмэгдсэнөртгийн татварын бодлогоор дэмжих;• жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг зээлийн даатгалын үйлчилгээнд хамруулах;• жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх;• жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, бага оврын тоног төхөөрөмжийн лизингийнүйлчилгээг өргөжүүлэх.Стратегийн зорилт 2. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлдэг төрийн үйлчилгээгчирэгдэлгүй, түргэн шуурхай болгоно:• жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийг шаардлагатай мэдээ,мэдээллээр хангах, тэдэнд техник, технологийн сонголт хийхэд нь туслах, төсөлболовсруулах, шалгаруулах явцад нь зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий төвүүдийгаймаг, нийслэл, сум, дүүргүүдэд зохион байгуулж ажиллуулах;• жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлогын асуудалтай холбоо бүхий аливаа шийдвэрийггаргахдаа тэдний ашиг сонирхолыг илэрхийлэгч мэргэжлийн холбоодын саналыг авч тусгажбайх;• бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, бизнесинкубатор байгуулж ажиллуулах;• Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу олгогдож байгаатусгай зөвшөөрлийг цахим үйлчилгээнд бүрэн шилжүүлэх.Хоёрдугаар үе шат (2016-2021 он):Стратегийн зорилт 1. Үйлчилгээний зарим үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, эдийн засагтэзлэх хувь хэмжээг нэмэгдүүлнэ:• мэдээлэл харилцааны технологи, түүний дотор хэрэглээний программ хангамжийнүйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;• дэлхий нийтийн томоохон үйлдвэрлэгчдийн зарим бүтээгдэхүүнийг дагнан үйлдвэрлэх;• транзит тээвэр, санхүүгийн зуучлалын гэх мэт салбар дундын үйлчилгээг хөгжүүлэх.5.2.1.4. Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн хөгжлийн бодлогоХөдөө аж ахуй, хүнсний салбарын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эрсдэл даахчадавхийг бэхжүүлэх замаар орчин үеийн хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн цогцолбор болгонхөгжүүлж, хүн амын гурил, мах, сүү, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээрбүрэн хангаж, хүртээмж, чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг сайжруулна.Нэгдүгээр үе шат (2007 – 2015 он):59

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!