12.07.2015 Views

монгол улсын мянганы хєгжлийн зорилтод суурилсан vндэсний ...

монгол улсын мянганы хєгжлийн зорилтод суурилсан vндэсний ...

монгол улсын мянганы хєгжлийн зорилтод суурилсан vндэсний ...

SHOW MORE
SHOW LESS
  • No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

• нийгмийн эмзэг бүлэгт зориулсан халамж, үйлчилгээний санхүүжилт болон ахмад настандолгох санхүүгийн тусламжийг нэмэгдүүлэх;• гадаадад өндөр мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд төсвөөс дэмжлэг үзүүлэх.Стратегийн зорилт 4. Төрөөс стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд газруудыгашиглан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн механизмуудыг хэрэглэн хуримтлал бийболгож, “Монгол Улсыг хөгжүүлэх сан”-д төвлөрүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгахадзохистой ашиглана. “Ашигт малтмал” үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ:• хөгжлийн гарааны ижил нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Монгол Улсыг хөгжүүлэх сан”-д орохорлогын зарим хэсгийг “Эх орны хишиг” хэлбэрээр иргэдэд олгодог журам бий болгожхэрэгжүүлэх.5.1.2. Татварын бодлогоТатварын бодлогоор экспортын чиглэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан, хувийнхэвшил тэргүүлсэн эдийн засгийн хөгжлийн таатай орчин бүрдүүлнэ.Бүх үе шат (2007-2021 он):Стратегийн зорилт 1. Экспортын баримжаатай үйлдвэрлэл, үйлчилгээ, импортыг орлохзарим үйлдвэрлэлийг татварын оновчтой бодлогоор дэмжинэ:• эрдэс түүхий эд, ноос, ноолуур, мах, сүү, арьс шир боловсруулах салбарын үйлдвэрлэлдөндөр технологи нэвтрүүлэхийг болон импортыг орлох зарим төрлийн хүнснийбүтээгдэхүүний үйлдвэрлэлийг;• цахимзүйн болон оюуны шингэц бүхий бага оврын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг;• дотоодын болон олон улсад нэр хүнд бүхий гадаадын хөрөнгө оруулагчдыг;• экспортын баримжаатай үйлчилгээ, аялал жуулчлалын салбар, “брэнд” бүтээгдэхүүнийүйлдвэрлэлийг тус тус дэмжих;• гаалийн тарифын бодлогыг үйлдвэрлэл, хэрэглээний зохистой харьцаа, бүтцийг бий болгох,өрсөлдөх чадвартай дотоодын үйлдвэрлэлийн өсөлт, тэргүүний техник, технологийн импорт,боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд чиглүүлэх.Стратегийн зорилт 2. Экологийн татварыг бий болгож, татварын суурийг өргөтгөн татвархураалтыг сайжруулж, төсвийн орлогыг зохистой нэмэгдүүлнэ:• татварын нэр төрөл, татвар ногдуулах аргачлалыг олон улсын жишигт нийцүүлэн, татварынорлогын болон эдийн засгийн өсөлтийн уялдаа холбоог хангаж, татварын ачааллыг зохистойтүвшинд байлгах, татварын тогтолцоог боловсронгуй болгох;• орлогын болон хөрөнгийн татварыг давхардуулж үл ногдуулах гэрээ бүхий улс орнуудынтоог нэмэгдүүлж, мэдээлэл харилцан солилцох;• орлогын албан татварын хувь хэмжээг зохистой түвшинд хадгалж, хөрөнгийн болонхэрэглээний татвар, газар, агаарын орон зай, байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамжийнтөсөв бүрдүүлэх үүргийг нэмэгдүүлэх;• онцгой албан татварын нэр төрлийг нэмэгдүүлэх замаар зохисгүй хэрэглээг хязгаарлаж,байгаль орчинд сөрөг нөлөөлөл бүхий үйлдвэрлэл, үйлчилгээнд экологийн татвар ногдуулах;• татварын илүү төлөлтийг буцаан олгох тогтолцоог нэвтрүүлэх;• хуримтлагдсан татварын болон зээлийн албан татварыг бий болгох;52

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!