12.07.2015 Views

монгол улсын мянганы хєгжлийн зорилтод суурилсан vндэсний ...

монгол улсын мянганы хєгжлийн зорилтод суурилсан vндэсний ...

монгол улсын мянганы хєгжлийн зорилтод суурилсан vндэсний ...

SHOW MORE
SHOW LESS
  • No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Стратегийн зорилт 1. Энхийг эрхэмлэсэн, идэвхтэй гадаад улс төрийн бодлогыгхэрэгжүүлнэ:• энхийг эрхэмлэж, аливаа улс гүрэнтэй сөргөлдөхгүй байх, нээлттэй, олон тулгуурт гадаадбодлого явуулах;• хөрш хоёр оронтойгоо харилцан ашигтай, тэнцвэртэй харилцахад тэргүүлэх ач холбогдолөгөх, эдгээр орны зах зээлд хөгжиж буй болон далайд гарцгүй улс орнуудын эдлэххөнгөлөлтөөр дамжиж орох бодлогыг хэрэгжүүлэх;• Америкийн Нэгдсэн Улс, Япон Улс болон Европын холбоотой иж бүрэн түншлэлийнтүвшинд харилцах бодлого баримтлах;• Монгол Улсаас Энэтхэг, БНСУ, АСЕАН-ы орнуудтай тогтоосон харилцааг улам өргөтгөж,эдгээр оронтой хөрөнгө оруулалт, соёл, хүмүүнлэгийн салбарт тогтоосон түншлэлийн хамтынажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх;• уламжлалт харилцаатай Дорнод Европын орнуудтай тогтоосон хамтын ажиллагаагааидэвхжүүлж өргөтгөх чиглэл баримтлах;• Турк, Казахстан болон Арабын зарим оронтой тогтоосон харилцаагаа цаашид идэвхтэйхөгжүүлэх;.• НҮБ-ын төрөлжсөн болон бусад байгууллагуудтай тогтоосон харилцаагаа өргөтгөж, тэднийтусламж, туршлагыг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэснийхөгжлийн цогц бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд ашиглах;• бүс нутгийн улс төр, эдийн засгийн харилцан уялдаат хамтын ажиллагаанд оновчтойоролцох, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага болох АПЕК-дгишүүнээр элсэх;• Зүүн Хойд Ази, Зүүн Азийн харилцан уялдаа бүхий хамтын ажиллагааны үйл явцыгурагшлуулах яриа хэлэлцээрт нэгдэхийг эрхэмлэж, тус бүс нутагт байр сууриа бэхжүүлэх.Стратегийн зорилт 2. Эдийн засгийн үр ашигтай гадаад харилцааг хөгжүүлнэ:• эдийн засгийн гадаад харилцааг аль болох олон талтай болгоход чиглэсэн бодлого явуулах;• хөгжиж буй жижиг орны туршлагыг харгалзсан чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахүндэсний бодлого боловсруулж, түүний дагуу зарим улс оронтой хэлэлцээр байгуулахыгзорих;• далайд гарцгүй орны эрх ашгийг идэвхтэй хамгаалсан бодлогыг тууштай явуулах, түүнийдотор ОХУ, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр Монгол Улсын бараа, бүтээгдэхүүн дамжинөнгөрөхөд эдгээр орны зүгээс ногдуулдаг дамжлагын хураамж болон бусад авлагыг эрсбууруулж, улмаар бүрэн чөлөөлүүлэхэд ахиц дэвшил гаргах.Стратегийн зорилт 3. Бусад салбарын гадаад харилцааг эрчимжүүлнэ:• бусад оронд амьдарч, ажиллаж буй Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашигсонирхол, аюулгүй байдлыг хамгаалах, хилийн чанадад орших Монгол үндэстнүүдтэйхарилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хэл, соёл, уламжлалаа хадгалан хөгжүүлэхэд биебиеэ харилцан тэтгэх тэдний зүгээс Монгол Улсын хөгжил дэвшилд үзүүлэх дэмжлэгтуслалцааг авахад чиглэсэн бодлого явуулах;• Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагын дэргэд суух дипломат төлөөлөгчийнгазарт мэргэжлийн дипломатуудаас гадна эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн арвинмэдлэг, боловсролтой боловсон хүчнийг томилж, ажиллуулах зарчим баримтлах.7.6. Батлан хамгаалах салбарын бодлогоМонгол Улсын төрөөс дотоод, гадаад улс төрийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэхдээ улсорны батлан хамгаалах чадамж бэхжүүлэх үйл хэргийг анхаарлын төвд байлгаж, Зэвсэгт хүчнийерөнхий удирдлага, иргэний хяналтын үр дүнтэй тогтолцоог бий болгоно. Монгол Улсын бүсчилсэнхөгжлийн бодлогод нийцсэн орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бий болгоно.76

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!