12.07.2015 Views

монгол улсын мянганы хєгжлийн зорилтод суурилсан vндэсний ...

монгол улсын мянганы хєгжлийн зорилтод суурилсан vндэсний ...

монгол улсын мянганы хєгжлийн зорилтод суурилсан vндэсний ...

SHOW MORE
SHOW LESS
  • No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

• зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлийг баримтлаж, зээлийн хүүг эрэлт, нийлүүлэлттэйоновчтой уялдуулан бууруулж, банкны эрсдэлийг багасгах бодлогын хүрээнд хэрэгжүүлэх;• жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зориулалт бүхий гадаадзээлийн дамжуулан зээлдүүлэх хүүг бууруулж, хугацааг нь уртасгах;• нийт мөнгөний тухайн жилийн өсөлтийг эдийн засгийн өсөлттэй уялдуулах;• гадаад зах зээлээс урт хугацаатай санхүүгийн эх үүсвэр татах замаар хөрөнгө оруулалтыгидэвхжүүлэх.5.1.4. Өрийн бодлогоӨрийн дарамтгүй, тогтвортой хөгжих нөхцөлийг бий болгоно. Гадаад зээлийг багасгаж,хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого баримтална. Дотоод хуримтлалыг нэмэгдүүлнэ.Бүх үе шат (2007-2021 он):Стратегийн зорилт 1. Гадаад зээлийн хэмжээг зохистой түвшинд байлгаж, өрийн эрсдэлийгбууруулна:• Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогынхүрээнд Засгийн газрын урт, дунд хугацааны гадаад зээлийн хэрэгцээг эдийн засаг, нийгмийнсалбар бүрээр оновчтой тогтоож, мөрдөх;• дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх гадаад зээлийн хэмжээг зохистой түвшинд байлгах• олон улсын санхүүгийн байгууллагууд, дэмжигч орнуудаас эдийн засаг, санхүүгийн хувьдүр ашигтай, Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зээл, ялангуяабуцалтгүй тусламж авах чиглэл баримтлах;• дотоод санхүүгийн зах зээлийг хөгжүүлж, нөөц бололцоог бүрэн дайчлан ашиглах, дотоодхуримтлалыг нэмэгдүүлэн гадаадын зээл, тусламжаас хамаарах хамаарлыг багасгах;• өрийн үйлчилгээг төсөвт дарамтгүйгээр хийх боломжтой зээл авах чиглэл баримтлах;• гадаадын буцалтгүй тусламжийг нийгмийн салбарт түлхүү чиглүүлэх.Стратегийн зорилт 2: Өрийн удирдлагыг сайжруулан боловсронгуй болгоно:• өрийн удирдлагын тогтолцоог оновчтой болгох;• тухайн жилд авч болох зээлийн дээд хязгаарыг Засгийн газар тооцож, Улсын Их Хуралбаталдаг байх эрх зүйн зохицуулалтыг бий болгон хэрэгжүүлэх;• гадаад зээлийг зориулалтын дагуу үр ашигтай ашиглах, үр дүнг нь тооцох бүртгэл, хяналтынмеханизмыг бий болгон мөрдөх, хувийн хэвшлийн гадаад зээлийн бүртгэл, хяналтыгсайжруулж, өрийн эрсдэлийг бууруулах.5.1.5. Өрсөлдөх чадварыг сайжруулах бодлогоМакро эдийн засгийн хөшүүргүүдийг хэрэглэн Монгол Улсын өрсөлдөх чадварыгдээшлүүлнэ.Бүх үе шат (2007-2021 он):Стратегийн зорилт 1. Монгол хүнийг хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлнэ:54

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!