08.01.2013 Views

Journal of Eurasian Studies - EPA

Journal of Eurasian Studies - EPA

Journal of Eurasian Studies - EPA

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

April‐June 2010 JOURNAL OF EURASIAN STUDIES Volume II., Issue 2.

[тэднийг]...” 3 гэж дурддаг. Өөрөөр хэлбэл, билгийн тооллын хонин жилийн зургаан сарын

зургааны өдөр (743.7.7) уйгурын Баянчор, түрэгийн Озмыш тигинтэй хоёрдахь удаагаа тулалджээ.

Харин Баянчор, Түрэгийн хаан Озмыш тигинтэй гуравдахь удаагаа бичин жилийн намар

тулалдахдаа түүнийг ялж хатныг олзолжээ.

Тан улсын хааны Тянь бао‐гийн III оны найман сарын бин‐у (улаан морь) өдрөөр (744.9.27)

огноолсон «Тан улсын хуучин судар, 9, хуудас 6b, 9»‐д: “есөн овог (токуз‐огуз) басмилийн ябгутай

хамсаж Озмыш хааныг довтолж алав, харин толгойг нийслэлд ирүүлэв” 4 гэсэн мэдээ бий. Мөн

“гуравдугаар оны найман сард (744.9.11–10.10) басими түрэгийн Усумиши хааныг дайлж алав” 5

хэмээн «Танхуйяо, IV, 5, 94»‐т өгүүлснээс үзвэл энэ удаагийн тулалдаанд басмил аймаг уйгуртай

хүч хавсарчээ.

“Бичин жил зорчив [би], ... цэрэглэв тэнд, цавчив [Озмыш тигин] ханыг тэнд” гэж «Тариатын

бичээс»‐т энэ талаар өгүүлдэг бол “авлаа, [Озмыш тигиний] хатныг тэнд, хураалаа түрэг иргэнийг

тэнд, инагш үгүй болов [тэд] тэнд” хэмээн «Могойн Шинэ Усны бичээс»‐т Баянчор хэрхэн Озмыш

тигин хааныг устгасан тухай дурддаг. 6 Өөрөөр хэлбэл, уйгур, басмил аймаг хүч хавсарч Түрэгийн

хаан Озмыш тигинийг 744 оны 9‐р сарын 11‐27‐ний хооронд довтолж алаад, толгойг нь Тан улсад

хүргүүлжээ.

Хоёр (744 оны намраас 746 он), Арван‐уйгурын Куллиг бойла түүний хүү Баянчор нар 744 оны

намар түрэгийг, басмилтай хүч хавсран бут цохисны дараа басмилийн хуурамч ашина ургийн хаан

тэдэнд хэрэггүй болсон гэж үзэх болжээ. Эсвэл тэдний хооронд эрх ашгийн зөрөө бий болсон

байж болох юм. Алин ч бай уйгурууд, басмилаас нүүр буруулж, карлукыг дотночлох болов.

Түрэгийн төр ид донсолж байсан 742 оны 8 дугаар сард уйгур, карлук аймгийн дэмжлэгийг

хүлээж хаан болсон басмил аймгийн Ашина Ши хаан ширээнд бүтэн гурван жил сууж амжаагүй

байтал урьдын холбоотнууд нь “хамсаж басмилыг довтолж, тэдний хаан Ашина Ши‐г эхлээд

Бэйтин руу дараа нь (Тан улсын) нийслэл рүү зугтахад хүргэв.” 7

Тан улсын Тянь бао‐гийн “IV оны тэргүүн сард (745.2.6‐3.7) Бомэй Хуайжэнь [Куллиг бойла]

хаанд алагдсан” 8 гэж «Танхуйяо, IV, 5, 94»‐т дурддаг харин “дараагийн жил Пэйло мөн түрэг хаан

Бомэй‐г довтлон алав, алба өргүүлэхээр Тун чоло дагань‐ийг ордонд илгээв” 9 гэж «Тан улсын

шинэ судар, 217, 3a»‐д тэмдэглэсэн энэ мэдээг Wang Chʹin‐jo, Yang I нарын 1013 онд эмхтгэсэн

«Цэфүюаньгуэй, 975»‐д 745.4.26‐ний өдөр гэжээ.

Дээрх мэдээнээс үзвэл, уйгурын Куллиг бойла, 744.9.27‐ноос 745.2.5‐ний хооронд карлуктай

хамсаж басмилийн Ашина Ши‐г гэнэдүүлэн довтолж Бешбалык руу хөөн явуулсны дараа карлукууд

Ашина Ши‐г дахин довтолж Тан улсын нийслэл рүү зугтаалгажээ. Харин уйгурын Куллиг бойла

3 Moriyasu T, Suzuki K, нар, 2009. p. 11, N9

4 Малявкин А.Г, 1989. с. 171

5 Кюнер Н.В, 1961. с. 48

6 Katayama, Akio, 1999. p. 169, S1‐2; Moriyasu T, Suzuki K, нар, 2009. p. 11, N10

7 Малявкин А.Г, 1989. с. 41

8 Кюнер Н.В, 1961. с. 48

9 Mackerras C, 1972. p. 55

© Copyright Mikes International 2001‐2010 58

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!