08.01.2013 Views

Journal of Eurasian Studies - EPA

Journal of Eurasian Studies - EPA

Journal of Eurasian Studies - EPA

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

April‐June 2010 JOURNAL OF EURASIAN STUDIES Volume II., Issue 2.

...” 20 гэж руни бичгийн дурсгалд товч дурддаг бол судлаачид уг эвдрэлийн шалтгааныг янз бүрээр

тайлбарладаг. 21

Харин бидний бодлоор Уйгурт үүссэн хаан ширээний төлөөх хямрал арай өөр шалтгаантай

байж болох юм. Эн тэргүүнээ басмил нарын толгойлсон хоёр, гуравхан жилийн настай улсын

төрийн дээд эрх мэдэлтний томилгоог санацгаая. «Тан улсын шинэ судар, 215»‐д, “тэд басими

[басмил]‐ийн тэргүүн Сэсэ‐и‐ши‐г хаан болгов. Дараа нь хуйхө [уйгур] ба гэлөлү [карлук]‐ийн

(тэргүүнийг) зүүн, баруун ябгу нэрлэв. Тэрчлэн тэд элч илгээн энэ тухай хаанд мэдэгдлээ” 22

хэмээн тэмдэглэсэн байдаг. Чухамдаа басмил нар түрэгийн эсрэг тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэсэн

уйгур ба карлук аймгийг улс төрийн утгаар өөртөө аргамжсан хэрэг.

Улс гэр нь 747 он гэхэд дөнгөн данган энхжиж төвширч байсан учраас уйгурын Гули пэйло мөн

басмилийн Ашина Ши‐гийн үлгэрээр, энэхүү зарчмын бодлогыг баримталж өөртөө Кутлук Билгэ

Көл хаан цол өргөөд улмаар хааны дараах хоёр том эрх мэдэлтний нэгээр огузын нөлөө бүхий

аймаг байыркугийн Тай Билгэ тутукыг сонгож, түүнд ябгу цол олгожээ. Өөрөөр хэлбэл, тулгар

байгуулсан улсынхаа эв нэгдлийг бэхжүүлэх, цагтаа өөрсдөө ч харьяалагдаж байсан огузын

хүчирхэг улс төрийн нэгдлийг түшиг тулгуур болгох зорилгыг агуулж байыркугийн Тай Билгэ

тутукт ябгу цол өгчээ.

Ийм зорилго агуулж байсан ч тухайн шийдвэр нь эргээд Уйгурын дотор 748 оноос эхэлсэн

засгийн эрхийн төлөөх тэмцлийн үүдийг нээжээ. Нэг ёсны байыркугийн Тай Билгэ тутук, ябгу цол

хүртэхдээ, ам тангараг өргөсөн, Уйгурын анхны хаан Кутлук Билгэ Көл 747 оны II хагаст нас барсан

тул түүний тангараг ч мөн шууд хүчингүй болсны дээр тэрбээр өөрийгөө хаанд өргөх эрхзүйн үүд

ч нээгдсэн гэж үзэж байсан хэмээх таамаглалыг бид дэвшүүлж байна. Тэгээд ч 747‐751 оны дайнд

ялсан тал болох уйгурууд хожим бүтээсэн гэрэлт хөшөөнөө энэхүү бодит байдлыг нуух зорилгоор,

“тэнгэрт болгоогдсон Эл Этмиш Уйгурын хаан суусан, хаан хоёр болсон, чингэхдээ нэг нь хуурамч

хаан байсан” гэх утгатай өгүүлбэрийг сийлжээ гэж бид үзэж байна.

Чухамдаа, Тай Билгэ тутук нь урьд нэгэн цагт басмилийн толгойлсон улсад ябгу явж байсан

уйгурын Гули пэйло, Ашина овгийн Илтериш Ала Билгэ хааныг түлхэн унагаж өөрөө Кутлук Билгэ

Көл хаан болж байсан үйл хэргийг дууриаж есөн татар болон огузын зарим аймаг багтсан

нүүдэлчдийн шинэ улс төрийн нэгдлийг үүсгэн, уйгурын Баянчортой дайтаж эхэлсэн ажээ.

Эцгээ залгамжилж Уйгурын хаан болсон Баянчорыг, тухайн үед ямар овог, аймгууд дэмжиж

байсан талаар цухас дурдъя. Yao‐lo‐ko (яглакар), hu‐tu‐ko (утуркар), tu‐lo‐wu/ku‐lo‐wu (кюрэбир), mo‐ko‐

his‐chi (боксикит), a‐wu‐tse (авучак), ko‐sa (казар/качар), hu‐wa‐su (огуз), yao‐wu‐ko (ябуткар), hsi‐ya‐wu

(аявир) 23 хэмээх есөн овогтой уйгур аймгийг бусад ямар аймаг дэмжиж байсан тодорхой мэдээ

сурвалжид үлдсэнгүй.

20 Moriyasu T, Suzuki K, нар, 2009. p. 13, E5

21 Грумм‐Гржимайло Г.Е, 1926. сс. 333‐334; Кляшторный С.Г, 1986. с. 161; Каржаубай С, 2002. сс. 106‐111; Kamalov A, 2003.

p. 82

22 Liu Mau‐tsai, 1958. s. 230

23 Pulleyblank E.G, 1956. pp. 39‐40; Малявкин А.Г, 1983. с. 272

© Copyright Mikes International 2001‐2010 61

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!