08.01.2013 Views

Journal of Eurasian Studies - EPA

Journal of Eurasian Studies - EPA

Journal of Eurasian Studies - EPA

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

April‐June 2010 JOURNAL OF EURASIAN STUDIES Volume II., Issue 2.

Есөн татарын тухайд, VIII зууны эхээр хэдий хэрийн хүн ам, цэрэг цуухтай байсан талаарх,

түүнчлэн есөн татарт хэдэн аймаг багтаж байсан тухай мэдээ баримтгүй. Тиймээс есөн татараас

дайн мордуулж байсан цэргийг бусад, тухайлбал, тэдний хөрш күмоси, хидан болон байырку зэрэг

аймагтай харьцуулах замаар, өөрөөр хэлбэл, тооцоолох, таамаглах байдлаар л ерөнхий дүр

зургийг нь гаргаж авч болох юм.

Тан улсын хуучин, шинэ хоёр сударын мэдээгээр бол ахуэй, чухэ, аоши, дуцзи, юаньсычжэ гэх

таван аймагтай күмоси нь гурван түмэн цэрэгтэй ажээ. Гэхдээ «Тан улсын шинэ судар»‐т бас

күмоси буюу си аймгийг 5 мянган өрхтэй гэж тэмдэглэжээ. Харин, Таван төрийн түүхэнд, хоёр

түмэн цэрэгтэй күмоси‐д ахуэй, чоми, аочжи, нуцзе, хэйцичжи аймаг байдаг гэжээ. Күмоси аймгийн

хөрш хиданыг мөнөөх Тан улсын хоёр түүхэнд дөч эсвэл дөчин гурван мянган шилдэг цэрэгтэй,

дацзи, хэбянь, духо, фэньвэнь, тубянь, жуйси, чжуйцзин, фу гэсэн найман аймагтай гэж тэмдэглэн

үлдээжээ. 27

Күмоси болон хидан аймагт хамаарах мэдээнд нэг ижил төстэй зүйл байгаа нь нэг аймаг тухайн

цагт таваас зургаан мянган цэрэг гаргадаг байж. Есөн татар аймгийн цэргийн тоог гаргахад бид

энэ мэдээг буюу нэг аймаг дунджаар таваад мянган цэргийг дайн байлдааны цагт мордуулах

чадалтай гэсэн баримжаа тоог үндэслэх болно.

Түрэг, Уйгурын түүхэнд, тэдний үлдээсэн бичиг үсгийн дурсгал тэрчлэн хөрш улсуудын түүх

сударт: гучин овгийн түрэг, түрэгийн арван нэгэн овог, аймаг эсвэл арван уйгур (он уйгур), есөн огуз

(токуз огуз), гурван карлук (үч карлук), гурван курыкан (үч курыкан), есөн байырку (токуз байырку),

гучин татар (отуз татар), есөн татар (токуз татар) зэрэг нэр элбэг ажээ.

Эдгээр нэр тухайн аймгийн бүрэлдэхүүнд багтах жижиг, том янз бүрийн угсаа‐нийтлэгийн

нэгж, бүлгийн тоог их төлөв яг заадаг. Жишээ нь арван уйгур (он уйгур) ‐ яглакар, утуркар, күрэбир,

мөгэшичи (багасёкир), аүзэ (эбүрчэг?), хазар/казар, хувасу (хугузу?), яоүгэ (ябуткар), шишэү (аяабирэ?)

зэрэг арваад овог эсвэл хүрээнээс бүрэлдэж байв. 28

Энэ нь есөн татар гэж нэрлэгдсэн Түрэгийн үеийн нүүдэлчдийн томоохон улс төрийн нэгдэлд

төдий тооны овог, аймаг багтаж байсныг хангалттай гэрчлэх болов уу хэмээн бодож байна.

Дурдсан зүйлдээ түшиглэвэл, есөн татар хэдэн арван мянгаад цэрэгтэй байх боломжтой ч бидний

зүгээс арваад мянган цэрэг гэсэн багцаа тоог хэлж байна. Иймд Тай Билгэ тутукын толгойлсон

эвсэл мөн хориод мянган цэрэгтэй байжээ гэж үзэж болох ба үндсэндээ дайтагч хоёр тал тун

хүчний харьцааны хувьд тун ойролцоо байжээ гэж дүгнэж болох юм.

III. Дайн тулааны явц.

Уйгурын Баянчор болон байыркугийн Тай Билгэ тутукын толгойлсон эвслийн хооронд болж

өнгөрсөн тулалдааны талаар «Могойн Шинэ Усны бичээс»‐т:

N11 … гахай жил [747 он] Есөн татар ... иргэн ... Тай Билгэ тутукыг

N12 ябгу нэрлэв. Түүний хойно эцэг хан халив. Харьяат иргэн ирж ... хулгана жил [748 он] ... Тай

Билгэ тутук

27 Материалы., 1984. сс. 144, 149, 151, 152, 156‐157, 163, 164

28 Hirth F, 1987. s. 36; Pulleyblank E.G, 1956. s. 39‐40; Hamilton J, 1962. pp. 41‐44

© Copyright Mikes International 2001‐2010 63

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!