08.01.2013 Views

Journal of Eurasian Studies - EPA

Journal of Eurasian Studies - EPA

Journal of Eurasian Studies - EPA

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

April‐June 2010 JOURNAL OF EURASIAN STUDIES Volume II., Issue 2.

Уйгурыг дэмжиж байсан аймгийн нэг бол эдиз нар бололтой. Гэтэл дээр дурдсан мэдээгээр

уйгурт есөн овог багтаж байна. Харин «Могойн Шинэ Усны бичээс»‐ийн N3‐ийн, “on uyγur toquz

oγuz” хэмээх мэдээг үндэслэвэл он‐уйгурын аравдахь бүрдүүлэгч нь эдиз байх боломж их ажээ.

Өөрөөр хэлбэл есөн овогтой, арван уйгур аймгийг, Тай Билгэ тутукын эсрэг хийсэн дайнд тууштай

дэмжиж байсан аймаг бол эдиз нар юм.

Хожмын хэрэг явдлаас ажихул, эдизээс гадна бокут, тонра (?) зэрэг аймаг Уйгурын хоёрдахь хаан

Баянчорын талд байжээ гэсэн сэжгийг төрүүлж байна. Харин Уйгурын урьдын холбоотон байсан

басмил, гурван карлук нь Түргишийн хаант улсад дагаар ороод байсан тул уйгурт цэрэг, зэр

зэвсгийн дэмжлэг үзүүлээгүй нь тодорхой. Түүнчлэн руни бичгийн дурсгалын мэдээгээр бол чик,

киргиз зэрэг Уйгурын баруун хойд хөршүүд мөн уйгуртай нэгдээгүй бололтой. Яглакар овог,

хожим эдиз аймгийн толгойлж байсан Уйгурын хожуу хаант улсын бүрэлдэхүүнд багтаж байсан

найман огузын аймгуудаас хунь, киби, сёкир нар энэхүү улс төрийн бүлэглэсэн тэмцлийн явцад

чухам аль талыг нь дэмжиж байсныг гэрчлэх баримтыг хараахан олж үзсэнгүй. Эдгээр аймгийн

нэр уйгуртай дайсагнагч байырку, есөн татар нарын хамт нэр үл дурдагдаж байгааг харгалзвал тэд

арван уйгуртай холбоотон байх боломжтой. Чухамдаа бидний зүгээс Уйгурын толгойлсон

эвслийг:– арван уйгур, эдиз, бокут, тонра (?), хунь (?), киби (?), сёкир (?) зэрэг аймаг бүрдүүлж байжээ

гэсэн таамаглалыг дэвшүүлж байна.

Харин уйгурын Баянчортой зэрэгцэн өөрийгөө хаанд өргөмжилсөн, байыркугийн Тай Билгэ

тутукыг, сурвалжийн мэдээгээр байырку нарын найман огузын аймаг болон есөн татараас бүрдсэн

улс төрийн бүлэглэл идэвхтэй дэмжжээ. 24 Гэхдээ Тай Билгэ тутукын толгойлсон эвсэлд басмил,

карлук, чик, киргиз аймаг оролцоогүй нь тодорхой бөгөөд мөн хидан, татаби зэрэг, Тай Билгэ

тутукын эвслийн гол хүчин болох есөн татартай хөрш аймгууд ямар байдлаар энэ хэрэг явдалд

хандаж байсан тоймтой мэдээг хараахан олж үзсэнгүй. Чингэхдээ эдгээр аймаг нь урьдын өштөн

уйгуртай дайтаж байгаа Тай Билгэ тутуктай ямар нэг байдлаар огт харьцаагүй гэсэн үг биш

бөлгөө. Дээрхээс үзвэл, Тай Билгэ тутукыг дэмжиж түүнтэй нэгдсэн аймгуудад байырку, есөн

татар гэсэн нэр хамгийн найдвартай мэдэгдэж байна.

Түүх сударт, уйгур аймгийг 5‐6 мянган цэрэгтэй хэмээдэг бол пугу/бокут аймаг нь хараат иргэн 3

түм, цэрэг 1 түмтэй харин түүний хөрш тонра аймгийг 5 мянга орчим эсвэл мянгаад өрх айлтай

гэдэг бол сыцзе буюу сикёрийг 4 түмэн хүн амтай байсан, эдиз аймаг шилдэг цэрэг 1700‐тай, хунь

аймаг 1342 өрхийн 5182 хүн амтай, киби аймаг хоёр овгийн нийт 2000 цэрэгтэй гэсэн мэдээ байдаг.

25

Тухайн баримтуудад тулгуурлавал, Уйгурын Баянчорын мэдэлд дээд тал нь 27 орчим мянган

цэрэг жагсдаг байжээ гэж болно.

Байырку‐г “... мөн тэлэгийн нөгөө аймаг, боку/бокут аймгийн зүүн талд нутагладаг, ялгуулсан

цэрэг түм гаруй, ...” 26 гэж сурвалжид бичснээс үзвэл хүн ам олонтой том аймаг байжээ.

24 Малов С.Е, 1959. сс. 39‐40, сев.12, юж. 13‐21; Moriyasu T, Suzuki K, нар, 2009. pp. 25‐27, E1‐9

25 Чэнь Чжунмянь, 1958 т. 733‐734, 741; Liu Mau‐tsai, 1958. s. 108, 196; Кюнер Н.В, 1961. с. 40, 48, 51; Малявкин А.Г, 1981. с.

109; Малявкин А.Г, 1989. сс. 22, 140, 141, хүснэг №2

26 Малявкин А.Г, 1989. с. 141‐142

© Copyright Mikes International 2001‐2010 62

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!