26.08.2022 Views

“ИННОВАЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖДЭГ ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООНЫ ЖИШИГ ЗАГВАР БОЛОВСРУУЛАХ НЬ”

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

100

хүндрэлтэй. Судалгааны явцад “АНУ-ын инновац ба өрсөлдөөний акт 2021”

-ийг голлон баримжаалсан болно.

Puplic law 96-480 - oct.21.1980. 94 Statute.2311

https://www.govinfo.gov/content/pkg/STATUTE-94/pdf/STATUTE-94-Pg2311.pdf#page=1

The United States Innovation and Competition Act of 2021 (USICA)

https://www.law.cornell.edu/uscode/text/15/chapter-63

3. Тухайн тогтолцооны зорилго: Public law буюу Иргэний хуульд зааснаар:

Америкийн нэгдсэн улсын эдийн засаг, хүрээлэн буй орчин, нийгмийн сайн

сайхан байдлыг нэмэгдүүлэх хэмээн томьёолсон байдаг.

4. Тухайн тогтолцооны зорилгын үр дүнгийн хэмжүүр үзүүлэлтүүд: Инновацыг

хэмжих үйл ажиллагаа нь дэлхий дахинаа эхлэл шатандаа байгаа ажлуудын

нэг юм. Үүний нэгэн адил АНУ-ын статистикийн агентлаг зарим тоо баримт,

мэдээллийг цуглуулж боловсруулах оролдлогуудыг хийж байна. Гэсэн хэдий ч

инновацын үйл ажиллагааны бүх мэдээллийг чанартай, цуглуулж боловсруулж

чадахгүй байгаа бөгөөд үндэсний түвшинд бүрэн хамарсан байдлаар бус харин

хэсэгчлэн хэмжиж байна гэсэн үг юм.

АНУ-ын R&D-ийг чухалчилдаг хэмжүүрүүд:

• Бүтэн цагаар ажилладаг судлаачдын тоо

• Судалгаа хөгжүүлэлтийн нэгж, судлаачдын тоо

• Судалгаанд зарцуулдаг улсын болон хувийн байгууллагын санхжүүжилт

• Судалгаанаас олсон ашиг, орлогын хэмжээ

• Судалгааны шинэлэг байдал, үр ашиг

• Зардал (хөдөлмөрийн зардал, материалын зардал, хөрөнгийн зардал )

• Хүний нөөцийн чадвар

• Патентын тоо, түүнээс олох ашгийн эзлэх хувь

• Хэвлэгдсэн өгүүлэл, илтгэлийн тоо

• Гарааны бизнесүүдийн эзлэх хувь

• Инновац шингэсэн бүтээгдэхүүнээс олох орлогын эзлэх хувь

• Үйлдвэрлэлийн хүчин чадал, тоног төхөөрөмжийн чадал

• Судалгаа хөгжүүлэлтэнд оруулж буй хувийн хэвшлийн санхүүжилтийн хувь

Гэвч сүүлийн үед дээрх R&D суурилсан хэмжүүр үзүүлэлтийг шүүн хэлэлцэх,

улмаар татгалзах хандлага бий эдгээрээс оновчтой хэмжүүр үзүүлэлтийг боловсруулах

хэрэгтэй гэж үзэж байна.

5. Тухайн тогтолцооны үйл ажиллагаанд оролцогч талууд: Тухайн улсын муж

бүрт инновацын үйл ажиллагаа зохих онцлогтой өрнөж байдаг. Гэсэн хэдий ч

оролцогч талуудыг дараах байдлаар багцлан танилцуулж болох юм. Үүнд:

• Бодлого тодорхойлогч тал: Конгресс, муж улсын захиргаа, Хэрэгжүүлэгч

тал- Цагаан ордон, Шинжлэх ухаан технологийн бодлогын газар, санхүү

менежментийн бодлогын газар, Шинжлэх ухаан, технологийн үндэсний

зөвлөл гэх мэт

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!