26.08.2022 Views

“ИННОВАЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖДЭГ ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООНЫ ЖИШИГ ЗАГВАР БОЛОВСРУУЛАХ НЬ”

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

СУДАЛГААНЫ НЭГДСЭН ДҮГНЭЛТ

Нэгтгэж боловсруулсан судлаач: Д.Хулан

1. Инновацын үйл ажиллагааг шууд болон шууд бусаар зохицуулдаг эрх зүйн баримт

бичгүүд, судлаачдын гүйцэтгэсэн ажлуудын үр дүнг шинжилж үзэхэд инновацыг

хөгжүүлэх тогтолцооны загварыг албан ёсоор хөгжүүлж, баталгаажуулаагүй хэдий ч

“Монгол Улсад инновацыг хөгжүүлэх үйл ажиллагааг дэмждэг үндэсний тогтолцоог

бүрдүүлэхэд зайлшгүй шаардлагатай тогтолцооны нэгдмэл зорилго, зарчмууд, зэрэг

оюуны шийдлүүдийг агуулсан тогтолцооны араг бүтэц нэгэнтээ бүрэлджээ” гэсэн

дүгнэлтийг хийх боломжтой байна.

2. Системийн онолын үүднээс авч үзвэл инновацыг хөгжүүлэх үйл ажиллагааг дэмждэг

үндэсний тогтолцоо нь Монгол Улсын нийгмийн харилцааг бүрдүүлдэг төрийн,

сонгуулийн, боловсролын, санхүүгийн, эрүүл мэндийн гэх мэтчилэн нийгмийн

тогтолцоонуудтай харилцан үйлчлэлийн төлөв байдалд оршдог, тэдгээрээс үлэмж

хамааралтай төдийгүй бас бусад тогтолцоог зорилгоо хэрэгжүүлэхэд ихээхэн

нөлөөтэй гэж дүгнэх боломжтой байна.

3. Энэхүү судалгаагаар инновацыг хөгжүүлэх үйл ажиллагааг дэмждэг үндэсний

тогтолцоонд дараах хүчин зүйлс хамгийн их сөрөг нөлөө үзүүлж буйг тогтоов. Үүнд:

3.1. Инновацыг хөгжүүлэх үйл ажиллагааг зохицуулдаг хуулиудын үзэл баримтлал

нь Үндсэн хуулийн үзэл баримтлалаас гажуудсан, хоорондоо уялдаагүй;

3.2. Эдгээр хуулиудад ашигласан суурь ойлголтуудын /нэр томьёонууд/ утга нь хэт

ерөнхий, салаа утгатай, эсвэл хоорондоо зөрчилтэй;

3.3. “Инновац” гэдэг ойлголтын тодорхойлолт нь ерөнхий, хүн болгон өөрийнхөөрөө

тайлбарлаж болох агуулгатай;

3.4. Хуулийг хэрэгжүүлснээр бий болгохыг зорьж буй үр дүн нь тодорхойгүй эсвэл

хэрэгжилтийг нь хэмжих боломжгүй;

3.5. Инновацыг хөгжүүлэх тогтолцооны зорилго нь тодорхойгүй, зорилгын

хэрэгжилтийг хэмжих хэмжүүрүүдийг боловсруулан гаргаагүй;

3.6. Хуулиудаар ногдуулсан үүргүүд нь эзэнгүй, хэмжүүргүй, хугацаагүй;

3.7. Инновацын үйл ажиллагаанд оролцогч талуудын, ялангуяа УИХ, Ерөнхийлөгч,

Засгийн газар зэрэг төрийн байгууллагуудын үүрэг нь тодорхой бус,

хэмжигддэггүй, тарамдсан зэрэг болно.

4. Инновацыг хөгжүүлэх үйл ажиллагаанд нийтлэг хэрэглэдэг тулгуур 14 ойлголтыг

системийн инженерчлэлийн аргаар шинэчлэн тодорхойлж, тэдгээр ойлголтуудын

хэв шинжүүдийг хооронд нь уялдуулснаар нэгдмэл зорилго, нэгдсэн хэмжүүр

боловсруулахад шаардлагатай суурь нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэв.

5. Инновацыг хүн бүр оюун санаандаа бүтээж болдог шийдлийн санаа мөн гэж үзсэнээр

түүнийг бүтээх үйл ажиллагааг зөвхөн судалгаа, шинжилгээний байгууллагуудын

бүтээлээр эсвэл гарааны бизнесээр төсөөлдөг уламжлалт ойлголтын хэмжигддэггүй,

олон утгаар тайлбарладаг зэрэг сул талуудыг нөхөх, шинэчлэн өөрчлөх суурь

өөрчлөлт гарч байна.

6. Инновацыг хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжинэ гэдэг нь нийгмийн бүхий л салаа

мөчирт тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэх санааг боловсруулах, турших,

хэрэгжүүлэхэд иргэн бүрийн нөөц, боломжийг чиглүүлж, зохион байгуулалтад

оруулах замаар тухайн асуудлуудыг шийдвэрлэх үйл ажиллагаа мөн гэж үзэж болно.

7. Иргэн бүр шинэ мэдлэгээр бүтээл туурвих, хөгжүүлж хэрэгжүүлэх нь Монгол

улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.8-д “Соёл, урлаг, шинжлэх ухааны

69

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!