26.08.2022 Views

“ИННОВАЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖДЭГ ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООНЫ ЖИШИГ ЗАГВАР БОЛОВСРУУЛАХ НЬ”

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

36

шаардлагатай болохыг оролцогчдын 41.2 хувь нь “Мэдэхгүй” гэж хариулсан байна.

Өөрөөр хэлбэл, гарааны бизнес эрхлэгчдийн тэн хагасаас их хувь нь өөрсдийн

хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж хуульд тусгах саналыг илэрхийлж чадахгүй байна

гэж үзэж болохоор байна. Харин оролцогчдын 36,4 хувь нь хууль эрх зүйн нэмэлт

зохицуулалт шаардлагатай гэж үзсэн саналуудад “Одоо мөрдөгдөж буй хууль эрх зүйн

зохицуулалтыг тэгш, үр дүнтэй байлгах, бизнес эрхлэгчдийн хууль эрх зүйн мэдлэгийг

сайжруулахад дэмжлэг үзүүлэх, төрийн байгуулагын ил тод байдлыг сайжруулахад

анхаарах, татвар, нийгмийн даатгалын хөнгөлөлтийг хуульд тусгайлан оруулах,

санхүүжилттэй холбоотой зохицуулалтуудыг нэмэх, “Технологи хөгжүүлэлт” гэсэн

ойлголтыг тодорхой болгох, технологи хөгжүүлж буй байгууллагыг гарааны бизнес

гэж үзэх” зэргээр нэмэлт зохицуулалт шаардлагатай гэж үзсэн.

Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зохиогчийн эрх, оюуны өмчийн хуулиар

хамгаалуулж чаддаг эсэхийг тодруулахад “Тийм, чаддаг” гэж 54.5 хувь нь, “Үгүй,

чаддаггүй” гэж 41 хувь нь, үлдсэн 4.5 хувь нь хариулаагүй байна. “Тийм” гэсэн хариулт

өгсөн оролцогчдын хувьд зохиогчийн эрхийн гэрчилгээгээ авсан, бүтээгдэхүүнээ

барааны тэмдгээр баталгаажуулсан, шинэ бүтээлийн гэрчилгээ авсан гэсэн баримтуудыг

дурдсан бол “Үгүй” гэсэн хариулт өгсөн оролцогчид оюуны өмчид бүртгүүлэх процесс

нь ойлгомжгүй, төвөгтэй, маш удаан байдаг, програмын дизайн загварыг хамгаалах

боломжгүй байсан зэргээс үүдэн оюуны өмчөө хамгаалуулж чадаагүй гэж хариулсан.

Дээрх хариултуудаас үзэхэд, оюуны өмчийн нэр төрлийг нэмэгдүүлэх, холбогдох

суурь ойлголтуудыг нэгтгэн тодорхойлох, оюуны өмчийг хуулиар хамгаалуулах

үйл ажиллагааг ойлгомжтой, шуурхай зохион байгуулахад чиглэсэн зохицуулалтыг

боловсронгуй болгох шаардлагатай байна.

Гарааны бизнесийн харилцааг зохицуулдаг холбогдох хууль, тогтоомж

(журам, хөтөлбөр, бодлого гэх зэрэг)-ийн яг аль заалт, үг, томьёолол нь танай

байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл үүсгэдэг вэ? гэсэн нарийвчласан асуултыг

асуухад 59.1 хувь нь “Мэдэхгүй“ гэсэн буюу яг ямар заалт, үг тэдний үйл ажиллагаанд

хүндрэл үүсгэж буйг нэрлэж чадахгүй байв. Харин 27.3 хувь эрх зүйн заалтуудын

уялдаагүй байдал, Инновацын тухай хууль дахь “Гарааны бизнес”-ийн тодорхойлолтын

оновчгүй томьёолол, татварын хөнгөлөлтийн хүртээмжгүй байдал, жижиг, дунд

бизнесийн ангилал шалгуурын өрөөсгөл байдал, нийгэмд ээлтэй бизнесийн категори

гаргаагүй байдал хүндрэл үүсгэж байна гэж хариулсан.

Судалгаанд оролцогчдоос гарааны бизнесийн үйл ажиллагааг дэмжих

зорилгоор холбогдох хууль, тогтоомжид ямар санааг нэмж оруулах шаардлагатайг

тодруулахад 41.2 хувь “Мэдэхгүй” хэмээн хариулсан. Харин саналаа илэрхийлсэн

оролцогчдын хариултыг жагсаавал:

1. Гарааны бизнесийн эхэн үед (3 жил) албан татвар болон бусад шимтгэлийг

0 болгох

2. ЖДБ-ийн ангилал шалгуурт гарааны бизнесийг оновчтой тодорхойлох

3. Гарааны бизнvесийг бүртгэх процесс үйл ажиллагааг хялбаршуулах

4. Оюуны өмчөө хамгаалуулах процессыг шуурхай, чирэгдэлгүй болгох

5. Нийгмийн мэдлэгийг дээшлүүлэх, боловсрол түгээх хямд хүртээмжтэй

аргыг нэвтрүүлж буй гарааны бизнест хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх

6. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас хэрэгжүүлж буй залуучуудын

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!