26.08.2022 Views

“ИННОВАЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖДЭГ ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООНЫ ЖИШИГ ЗАГВАР БОЛОВСРУУЛАХ НЬ”

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

82

боловсруулан баталж, хэрэгжүүлж байна. Тогтолцоог бүрдүүлж буй томоохон

баримт бичгүүдийг дараах байдлаар дурдаж болно. Үүнд:

• Шведийн Инновацын стратеги, 2020

• Үндэсний инновацын стратеги, 2012- Үндэсний инновацын стратеги нь

2020 он хүртэлх Шведийн инновацын бодлогын зарчим, гол чиглэлийг

тодорхойлсон үндсэн баримт бичиг юм. Системийн инновац, нийгмийн

тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ бизнесийн шинэ

боломжуудыг бий болгох нь гол зорилтууд юм.

• Судалгаа, инновацын тухай хуулийн төсөл, 2008-2008 оны Судалгаа,

инновацын тухай хуулийн төсөлд (Засгийн газрын 2008/09:50) 2008-12

оны шинжлэх ухаан, шинжлэх ухаан, судалгаанд суурилсан инновацын

бодлогыг тодорхойлсон.

• Судалгаа, инновацын тухай хууль, 2013-2012 оны Судалгаа, инновацын

тухай хуулийн төсөлд (Засгийн газрын 2012/13:30) 2013-2016 он хүртэл

шинжлэх ухаан, технологи, судалгаанд суурилсан инновацын бодлогыг

тодорхойлсон. Энэ нь 2008 оны Судалгаа, инновацын тухай хуулийн

төслийн үргэлжлэл болсон.

• Судалгаа, инновацын судалгааны хууль, 2017-2017 оны Судалгаа,

инновацын судалгааны тухай хуулийн төсөл нь 2017-2020 оны судалгаа,

боловсруулалт, санхүүжилтийн бодлого юм. Энэ нь 2012 оны Судалгаа,

инновацын тухай хуулийн төслийн үргэлжлэл болно.

• Шведийн инновацын бодлогод 2000 онд томоохон бүтцийн өөрчлөлтийг

хийж, шинэ агентлагуудыг (VINNOVA) байгуулсан.

• Ш в ед и й н Дэ эд Б олов с р ол ы н т у х а й х у ул ь - H ig he r E d ucat ion Ac t (1992: 1434)

• Утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчийн эрхийн тухай хууль

• Барааны тэмдэгтийн тухай хууль, 2010 он

• Design protection act, 1970

• Патентын тухай хууль, 1967 он

• Бүс нутгийн өрсөлдөх чадвар, бизнес эрхлэлт, хөдөлмөр эрхлэлтийн

үндэсний стратеги, 2007-2013

3. Тухайн тогтолцооны зорилго:

Швед нь даяаршсан ертөнцөд ирээдүйг бүтээхэд шинэлэг санаа, сэтгэлгээ болон

шинэлэг арга барилаар үйл ажиллагаа хэрэгжүүлдэг улс билээ. Швед улсын хүн бүр

шинэ эсвэл илүү сайн шийдлээр дамжуулан хүмүүс, эдийн засаг, байгаль орчинд үнэ

цэнийг бий болгоход хувь нэмрээ оруулна гэж 2020 оны алсын хараагаа томьёолсон.

Инновацын стратеги нь дараах гурван үндсэн зарчим дээр суурилдаг. Үүнд:

1. Инновацын хамгийн боломжит орчин, нөхцөлийг бүрдүүлэх: инновацлаг

хүмүүс, өндөр чанартай судалгаа, инновацын дээд боловсрол, инновацын

суурь нөхцөл, дэд бүтцээ хөгжүүлэх

2. Инновацын тогтолцоонд ажилладаг хүмүүс, аж ахуйн нэгж, байгууллага:

төрийн салбарт инновацыг нэвтрүүлэх, инновацлаг аж ахуйн нэгж,

байгууллагууд, инновацлаг бүс нутаг, орчин үүсгэх гэх мэт

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!